#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 10:34 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 221 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 59 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.10 9:00 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
Зураг

_________________
♫ Westlife ♫


Сүүлийн удаа DEMONTER_WOLF 5-р сар.08.11 8:11 pm-д засварласан, нийт 7 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.10 9:05 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
MICROPHONII ARD
Ene zuil iig bid hiih gej tursun met

Microphonii ard mongol rapper tuunii gart
Medleg buhii Rhyme Book arvan zurgaan takt
Unshin bi nudeeree daraa ni isgerne shudeeree
Urshig bolj tanhairhaas umnu chi shiideerei
Hen negend diss shaah bol unendee amarhan
Hetersen heruulees bolj hip hop endee hyamarhan
Busdiig dor gej uuriiguu huurguj
Baigaa batsaanuudad helehed jaahan oir tuur gej
Uur gej bodson buhend chini adil tal bii
Zeregts sul zogs komandlan
Haljii harjii rap d emzeg zuraas tatna
Tuunees doosh bichigdegsed muhardaj am ni hatna
Sharandaa uzen yadna shalchignaj uhen hatna
Hen jinehene real gedgiig tertee tergui buh hun harna
Busdiin umnu alialj baihaar tur gatsan deer
Demii tenseer chichirj baihaar uruul amaa hazsan deer


Hey my name is tulgat I’m coming through the window
Take the microphone and I’m running to the kings throne
In zone they call freak like a nympho
For your info its just a peak like a ringtone
Bingo its like enter the premises
Emcees remember to surrender your intelligence
Hands down leave it to the veterans
Im feeling like **** needing through your skeletons
Holding the mic I’m gonna hurt you with rokit bay
Most of the night were gonna serve you like bobby flay
Gee come over look at this pathetic souls
They need an another job cause they just need to let it go
Ohh no why is tulgat so cold
Why does he have to put his rappers in through cold
I’m waiting for better artist which I would hope to like
Say what you want to say punk this is the open mic


Yu yu yasan yu genee yu geed bnaa duu minee
Yu geed baigaa ni medegdehgui yumiig hachin duu genee
Aliv naashaa suu henee ner chini odoo hen bilee
Dahiaad duulval eej aavd chini hurgene shuu bi muu medee
Tegheer odoo duu medee dahiaad odoo bitgii duulaarai
Dahiaad bitgii buu bariaad gadaaduudiig huulaarai
Ene batsaanuudiig bid gurav ondor uuliin egts uruu
Uralduulan unhruulehed bobo batsaan negt orov
Odoo shataana neg dor ni buunuur chini bi ta nar iig
Gutaaj baigaa ted nar bol ene hip hop gedeg janr iig
Ted nii gold ni bid gurav yalgarch uldne dund huruu shig
Tednii muug ni medruuleh gej ene duun deer bid hamt orov
Tednii hand iig nam darav bolgov tednii zang darav
Jinhene ulger jishee bolson dagaj hugjih zam zurav
Sonirhogchid alga boltol temtsene gej bi am garav
Medseer baital hulgai hiigeed ta nar joohon m*ng*r uu

би иймэрхїї дуу сонсдоггїй боловч єнєєдрийн сэтгэл санаатайгаар холбоотой энэ таалагдлаа. Асуултаар тэнэж яваад реппер хэсгээс энийг олсон болно.

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.10 9:40 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
Зураг
нарутогын энэ їе миний одоо їе 2 их адилхан байх шиг байна даа

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.11 9:35 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
хорвоо їргэлж нэгэн хэвийн байдаггїй нь ямар сайхан бэ. нэгэн бодлын сайн муу ээлжилдэггїй бол хорвоо тэр чигээрээ там болох ч юм шиг. Шинэ оноо ч сайхан угтлаа.
Зураг
хорвоо ийм л хойно

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.11 9:37 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.09 6:36 pm
Бичлэгүүд: 2476
Байршил: дандаа бороо ордог газар
зочилжийнаа хөө

_________________
always raining in my world


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.11 9:46 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
michelle blaney гээд нэгэн эмэгтэй уран бїтээлч байдын. Гэхдээ тэр тийм ч алдартай биш боловч зурсан зураг нь цаанаа л нэгэн далд утга агуулсан сэтгэлд нэгийг бодуулсан байдаг болохоор нь би их дуртай.
Зураг цирк
Зурагмогой
Зурагмєрєєдєгч
Зураг чи мэдэх її
Зураг сахиусан тэнгэр
Зураг дотоод сэтгэлийн мэдрэмж
Зураг
Зураг гар

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.11 11:06 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
сонсоод їзээрэй нэг їе єдєр шєнєгїй л сонсдог байлаа. Харамсалтай нь їгийг нь ойлгодоггїй нь л :oops: :oops:

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 11:05 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
хорвоогийн нэг єдєр ингээл єнгєрлєє гэж її. Болдог бол цаг хугацааг хэсэгхэн хугацаанд зогсоох юмсан. Тэгвэл туйлаас их баярлахсан .
агуу хїн агуугаараа л тєгсєх юм аа
Зураг
Леонардо ди сэр Пиэро да Винчи Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектурч, хөгжимчин, ба зохиолч байв.

Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш Полаяла Анатоли хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг гойд татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ.

Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн "сурагчийн" амьдралаа үдэж Миланд очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов.

Тэр маш их хөдөлмөрлөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал нь байв. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байв. Ном их уншин, уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санал бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн нь асар их бөгөөд мянга мянган хуудас боловч бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагджээ. Түүний бичиж, зурж, тэмдэглэсэн энэ дэвтрүүд нь олон орны музейд хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр бичиж тэмдэглэдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл тэр эсрэг чиглэлээр бичдэг, мөн бичиж зурахыг хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбарт зургийн "эцэг" гэж болно.

1500-гаад оны үед Францчууд Миланыг эзлэх үеэр Леонардо Флоренц руу буцжээ. Тэрээр аялан явах дуртай, явсан газрынхаа зургийг тоймлон зурж явдаг байв. Тэр алдарт "Мона Лиза"-г энэ үед л бүтээсэн гэдэг.

Леонардо эрдэм шинжилгээний ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж, Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийж байв. Нисэх нь хүн төрөлхтний нэн эртний агуу том хүсэл мөрөөдлийн нэг. Леонардо ч үүнийг хүсч байв. Тэр шувууд хэрхэн нисдгийг судалжээ. Леонардо хүн болон шувууны бие харьцуулан судалж, зураг төсөл гаргажээ.

Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадсангүй. Түүнийх гэгддэг 17 зураг байдаг бөгөөд "Ангхиарын дайн" , "Леда" зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зургууд түүний ямар их авъяастайг батлахад хангалттай. Түүний гол авъяас чадвар нь зурах. Тэрээр зургаа улам амьд, улам дөхөмтэй, улам сайн болгохын тулд л анатоми, техник технологийн салбарыг судалдаг байжээ. Тэр гайхалтай хөдөлмөрч байсан.

Леонардо уран барималч мөн. Түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсэнгүй нь маш харамсалтай. Ердөө хоёр бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Бас энд нэг юм байна. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үетэй харьцуулахад боломжгүй байсан боловч тэр болох боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харж зоригтой байсны баталгаа болно.

1490-ээд оны үед Миланд нэгэн бяцхан ном гаргаж түүндээ механикийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай бичжээ. Өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төслийг хийж бэлтгэжээ. Тэр амьдарч байсан үеэсээ дэндүү хол ирээдүйг харж байсан юм. Леонардогийн олон зураг, төсөл хэрэгжихэд 20-р зуун зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд харин түүний үед зөвхөн л цаасан дээр хийсэн юм. Ижилгүй энэ авъяастан машины ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь нь хүч гэдгийг нотолжээ.

1519 онд агуу их сэтгэгч Леонардо да Винчи таалал төгсчээ. Түүний олон загвар туршилтууд дуусалгүй үлджээ. Леонардогийн үнэнч туслах, дотны шавь Францеско Мелзи түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн гэдэг. Түүнийг оршуулсан бунхан нураад шарилыг олох боломжгүй болжээ. Гэтэл түүний суут бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр дуурайл болж байна. Леонардо шинжлэх ухаанд түүний дотор соёл урлаг, механик техникийн шинжлэх ухаанд байнга нээлт хийсээр амьдарчээ. Тэр дүрслэх урлагийг эрдэмтэй хослуулсан агуу их өмч хөрөнгийн эзэн байлаа. Тиймээ тэр бол сэргэн мандалтын үеийн хамгийн агуу суутны нэг мөн. 1952 онд хүн төрөлхтөн түүний мэндэлсний 500 жилийн ойг ёслон тэмдэглэсэн билээ


Lenardo Da Vinci

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.11 11:16 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
Доора маар муурны хамт 1941 он 128.3 cm × 95.3 cm
Зураг
Pablo piccaso энэ єєр ертєнцрїї алхах алхамын їїдийг нээх тїлхїїрїїдийн нэг. Би дуртай, би хайртай, би шїтдэг...........

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.11 10:04 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
оюутан хїмїїсийн заавал унших ёстой зїйлсийн нэг шїї
Атуус гэдэг бол суухад сайхан, чиглэл тодорхой, олуулаа явхад дулаахан, охин хүүхэнд ойрхон, олз омогтой ч явж болхоор газар. Микр бол өөр шүү дээ. За микрийн тухай дараа тухтай ярина, энэ удаад орхий. Атуусанд аль болох мөнгө төлкүүг бодох юмуу эсүүл мөнгө төлкүү үзүүлэх юмтай л хүмүүс сууна. Тэхэд микр бол өөршд. За нээрээ эргэээд атуусны тухай яриандаа оры. Атуусан сууж үзээгүй гадаадын жуулчид хийгээд, бинзээн тосний үнэ нэмэгдсэнээс эргээд нийтийн унаагаа хэрэглэх гэж буй этгээдүүдэд жаахан ч болов тус болог гээд энэ бичлигээ бичвээ. Дандаа яаж хэрэггүй юм бичхэв дээ.

Манай буудлаас атуусанд сууна гэдэг бол азын сугалаа татхаас хэцүү бөгөөд аймаар орон зай, цаг хугацаа, урлаг соёлын нарийн мэдрэмжтэй байх бөгөөд бие эрхтэний эрүүл чийрэг байдлыг мөн шаарддагийн. Атуусны авралын хаалга буюу дунд хаалгаар хавчуулалгүй орно гэдэг жилдээ хэдхэн тохионо. Яагаад “авралын хаалга” гэхээр хүн ихтэй үед гондууктар арын хаалган дээр очсон байх бөгөөд буцаж дунд хаалганы надаас мөнгө авна гэдэг гонжийн жоо. Авралын хаалгааар орхын тулд эхлээд атууус хаана зогсохыг нарийн тооцоолох бөгөөд өөрөө дунд хаалга хавьцаа байхаар зогсоно. Хүн хархад атуусанд суухгээгүй юм шиг аягүү гэнэгүй царай гаргана. Хойд хаалгаар амьтад чихэлдээл байна. Тоохгүй өөр атууус хүлээжаагаам шиг л шүгэлдээл хажуу хавирганыхаа охин хүүхнийг хараал зогсооол байна. Тэгээл жолооч тэсхээ байна биддээ, хүнээ буулгах гэээл дунд хаалгаа онгойлгонгуут үсэрч орж болкуу эээ. Хүмүүс нь буухыг хүлээнэ тэхгүй бол буужаагаа хүмүүс чамайг буцаагаад гаргачийшд. Тэгэээл буугаад дуусангуут нь хаалга хаагдахаас өмнө нарийн мэдрэмжээ ашиглаад ганцхан хоо-оп гээл орчино шүү дээ. За орсон бол буухад амар, хаалган дээр зогсож бай. Харин буудал бүр дээр бууж хүмүүсийг буулгах хэрэг гарах бөгөөд энэний сул тал нь атуусны ээпээмээр явжаагаа дууг гүйцэд сонсож чадалгүй алддаг талтай.

Хойд хаалгаар бол хаана зогсохуу, аль бакь залуугын урд, аль ааштай хүүхнээс хол зогсохуу гээл орон зайн мэдрэмжээ ашиглах бөгөөд хэзээ дайрахав, атуус хаана хэзээ зогсохнуу, хэзээ нь дайрахуу гээл зөндөө цаг хугацааны мэдрэмж ордын. За тэгээд авралын хаалгаар орхоос ялгаатай нь эртнээс л анлуугаа гэтэж буй араатан мэт биеэ хураан бэлдэх хэрэгтэй. Угаасаа бүгд тэгдийн, ичиж зовох хэрэггүй. Хүн амьтан өөдөөс буунуу буухгүй байна уу хамаа байхгүй хамаал ор, угаасаа арынх нь буудаг хаалга биш. Гол нь цүнкээ урдаа аваад, атуусны мөнгөө гартаа атгаад, кармаанд байгаа зүйлүүдээ дотор талын кармаанууддаа хувааж хийгээд, юүдэнгийн бүч, гутлын үдээс эднүүсээ сайтар гэгч нь дотогш нь чихээд орноо. Тэхгүү бол энд тэнд тээглэх, боож үхэхээс ахуулаад гуталгүй зорчих хэрэг гарна. Мөнгөө яагаад атгаж байгаан гэхээр гондууктар эгчийг чимхэхээс өмнө мөнгөө өгхийн тулд шүү дээ. Атуусанд орсон хойноо кармаагаа ухах битий хэл 2 гацраараа нийлээд явжаагаа амьтадыг алийг тэр гэхүү дээ. Зарим нь далимдуулдагч биз. Ёстой "Бодолдоо тэхэд Халхын голд/ Борооны дусал газарт хүрэлгүй/ Шивээлсэн жадны үзүүрт бутарч/ Шинээлийн хормойд гатаж байсын" гэдэг л санаанд орно шүү дээ. Халхгол ч бас аягүү чихэлдээнтэй дайн болжээсийм шиг байгаан. Харин урлаг соёлын мэдрэмж хэрэггүйн байна шүү, дотор нь явдаг зохиолын дуу сонсохгээгүйн бол.

За тэр урлаг соёлын мэдрэмж гэдэг нь орсон хойно хэрэг болно. Сайхан дуу сонсоод хүн налаад явах юутай таатай. Эцсийн буудлаас суувал суудал олдоно. Суудалны цонхон талд нь суугаад атуусны цонхоор гөлрөөд, атуусанд нэгнээ алж байсанч эргэж харахгүй явна. Зорчигчийн талд суугаад явбал өвөө эмээ нар өлхөөн таягдаал босгоно шүү дээ. Цонхон талд суусанч өвөө эмээ нар оролдлогоо зогсоохгүй бөгөөд таягаараа санамсаргүй мэт хөл дээр дарах, чанга дуугаар ёолох, одоогийн хүүхдүүдийн соёлгүйг гайхах, тоормослохыг далимдуулан өвөр дээр ойчих зэрэг ичгүүр сонжуургүй үйлдлүүдээр суудал авхыг үргэлж оролдоно. Суудал тэр бүр олдкуу ээ. Зогсоогоороо явбал заавал дээд бариулаас барих гэх хэрэггүй бөгөөд мань мэт шиг газар эхтэй ойрхон хүнд сугаа ханзалхын нэмэр. За хөл бас тэр бүр газар гишгиж байх албагүй, хөөрөөд явжээвэл бүүр амар байдын, урсгалаар. Аль болох урагшаа явхыг бодох хэрэгтэй. Буухад амар, хүн арай сийрэг байшүү дээ.

За над шиг хувцас хунар муутай этгээдүүдэд хэлхэд 2 гараа хүмүүст харагдтал байнга өргөж явкуу бол кармааны хулгайч гэсэн хэргээр шууд тэр хавийнхаа ааштай авгайнарт алуулна. Гар бол чилнэ гэж айлтгүй ээ. Чихэлдээн дунд хүмүүсийг налуулаад өргөж орхино. Аа, энэ үед таны кармааруу гар орох, гэдэс гүзээг цүнк мүнкээр шахах, ер нь юу ч болжээсэн тэвчих л хэрэгтэй. Учир нь та хэрэгтэй юмнуудаа дотор кармаандаа хийцэн шүү дээ. Хулгайч нартай тэмцэээл гараа доошлуулвал өөрөө кармааны хулгайч болно. За тэгээл олон хүн дунд ганц нэг хортой хий гаргачаал бусадруу аягүү сэжиглэнгүй хараад зогсох, гайгүй хүүхэн тааралдуул налаад явах, хааяа мөнгөгүй явчих зэрэг олон сайн талыг дурдахгүй өнгөрч болкуу. Буухад нээх зөвлөгөөсөөд байх юмгүй. 2 буудлын өмнөөс гараа өргөсөн чигтээ буухаар зүтгэх хэрэгтэй. Өөдөөс авралын хаалгаар орох гэсэн цаг хугацаагаа буруу тооцоолсон өөдгүй амьтадыг хайр найргүй дайр, учир нь танд давуу тал байшүү дээ.

За та бүхний атуусаанд суух агуу их үйлсэд амжилт хүсий

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.11 12:09 pm 
Оффлайн
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.21.09 8:03 pm
Бичлэгүүд: 397
Байршил: The future belongs to those who believe in the beauty of their dreams
сүүлийн үзийн бууснуудад авралын хаалга байхаа болиод бнөө, :bawling:

хаха өвөө эмээ нар их гоёо, бөөн аргатай, тэр стоо үнэн. :hihi:

_________________
:nana01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.11 9:53 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
гїйэ мєн хорвоогоор тєрєл бїрийн хїн дїїрэн байхымаа. тэр янз янзын хїмїїсийн нэг нь би бололтой. Єєрєє єєрийнхєє амыг дарсаар байгаад їнэт зїйлээ алдчихсан юм шиг байна. Одоо яалтай ч билээ. Хараал сууж байхаас бодохоос гомдмоор юм аа. :bawling: :bawling: :bawling:
Зураг

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.11 11:09 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
Зураг
энэ 2 ер нь яагаад хїний амьдралаар тоглоом хийж ханадаггїй байнаа. уур их хїрч байна. бид нар ямар модон хїїхэлдэй байгаа биш дээ. хїн заавал тєгс байх алба уу. тэр их нигїїлсэнгїй байдалд хїн хїрдэг юм уу. Хорвоо дээр тэр тєгс хїн нь хаана байнаа. олоод ирээч. Муу юмандаа хїмїїс харин тєгс болж чадах юм аа. Єнєєдєр мэдээ їзсэндээ их харамсаж байна. хорвоо дээрх тэр их хэрцгийлэл дэргэд ирсэн гэдгийг нь сая л мэдэрч эхэллээ. хайртай аав ээжийнхээ нємєр нєєлгєнд байсаар аюул гэж юу байдгийг мэдэрээгїй юм байна. Ингээд бодохоор чєтгєр бурханыг дийлж байгаа бололтой. Бурхан энэ їед яг хаана юу хийгээд яваа юм бэ...... хийх ажилгїй амарч яваа юм байхдаа. Тэгэхээр ажлаа сайн хийдэг нь чєтгєр болж байна. хїмїїс чєтгєрийн энэ занг нь єєрсєддєє ашигтайгаар хэрэглээсэй. Ажилч занг бас бурханд зааж єгмєєр байнаа.
Ингэхэд бурхан чєтгєр гэж байдаг юм болов уу

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.07.11 2:09 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.15.10 8:20 pm
Бичлэгүүд: 38
Байршил: ... байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй!
taatai medremj turvvlj bgaag sain tal, massiin hywid olohkhi bh vzel surtal - burkhan
taagvi medremj turvvleh, burangui setgegdel, busdaas oor bh, massiin huwid tsuunkh - chutgur
:frog: arai ch balai yum bichchiw uu dee :xi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.07.11 9:26 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
утгын алдаатай блогоор маань зочилж байгаа хїмїїсдээ маш их баярлалаа.
энэ хїмїїс чинь яачаа вэ. Монголоо алдсан монгол болж дууслаа байнаа. єнєєдєр ажил дээрээ сууж байтал 30-50 насны гэмээр 3 эмэгтэй ярьж байнаа.
-Цагаан сар гэж ядаргаатай баяр. Манайх энэ жил тэмдэглэхгїй ээ. Мєнгє энэ тэр ч алга
-Харин тиймээ.Дєнгєж сая шинэ жил болоод єнгєрч байхад
-Хэдэн євєє эмээ нар л тэмдэглэдэг юм байгаа биз
-Манайх бол ёсолсон болоол єнгєрдийн
-Хальт ёслоол єнгєрчїїл амарч юм уу
-Амар ш дээ. Золгож молгож энэ тэр гэх гїй
гэх мэтчилэн яриа дэлгэж суунаа. Энэ одоо юу гэсэн їг вэ. Монголын хамгийн том гайхалтай єв уламжлалаа бїрэн авч їлдсэн ёс заншилаа ингээд нэг хэнэг ч їгїй яриад сууж байдаг. Сонсож байсан миний хувьд тэр 3 хїн їнэхээр єрєвдєлтэй санагдсан. Тэгэж мєнгє тєгрєг энэ тэр нь хїрэхгїй байгаа бол бэлэг сэлт бэлдэхгїйгээр ахмад хїмїїстэйгээ нэг хадаг бариал золгоход хангалттай биш її. За тэр тэмдэглэж байгаа хэд нь жинхэнэ хєрєнгийн уралдаан хийнэ дээ. Тэгэж їнэ цэнийг газар доор авслах ямар хэрэг байна аа. Хэдэн санхїїгийн асуудалтай хїмїїс нь їїнд мєн их чирэгдэж уул овоо шиг их єрєнд орно доо. Бас Монголчууд хэтэрхий олон баяр тэмдэглэх юм аа. уламжлаж ирээгїй харь орноос нэвтэрсэн хэрэгтэй хэрэггїй баяруудыг мєнгєє харамлахгїй тэмдэглэхийг нь яанаа. Бараг л 7 хоногт нэг баяр болох нь холгїй. Тэр баяр болгоны баярын ширээ мэдээж архиар дїїрэн. гїэ мєн архинд дуртай улсуудаа.
Нэг жишээ авч їзэхэд л 6*1 эх їрсийн баяр болохоос бїх нийтээр согтууран єнгєрєєх баяр юмуу. Осолдолгїй тєр засаг нь архи зарахыг нь хориглож байгаа юм аа. Гэвч Монголын хууль 3 хоноод гууль болно гэдэг нь жинхэнэ утгаараа хэрэгжэж байнаа. Тэр їед нь ТЇЦний хэдэн аниа нар жинхэнэ цєм хийнэ гэдэг нь болно . Архиных нь їнэ тэнгэрт хадаж баригдахааргїй болно доо. За тэгээд баярын ширээний гол идээ нь байхгїй болохоор баяр биш болдог тул тэнгэрт хадсан їнэтэй архийг нь мєнгєєр зохиж буулгана. Ингээд цааш нь бодоод байхаар бїр гол харалж байгаа юм даа. Хэзээ Монголчуудын маань толгой зєв сэтгэж эхэлнээ.

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.08.11 9:11 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
ёоо єнєєдєр зєндєє их ядарсан тул ингээд болоо..........

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.11 10:24 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
хичээл орох єдрїїд улам ойртсоор л ..........Ингээд л амралт дуусаж байгаа гэхэд итгэхэд хэцїї л байна шїї.
Зураг
ван гогын бїтээлїїд их шаргал єнгє орсон байдаг боловч энэ арай єєр санагддаг.
Зураг
энэ надад их таалагддаг

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.11 10:30 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
хїний хараа гэж мєн сонин шїї
Хөдлөөд байгаа юм шиг харагдаж байгаа ч сайн харахад хөдлөхгүй
ХАР ЦАГААН КВАДРАТУУД БОЛОН ШУЛУУН НЬ ГАЖИЛТТАЙ БАЙНА УУ
Ягаан зураасууд Тэгш үү муруй юу?
Зураг
Гажилтгүй квадрат гэжийгаа

Энэ зураг дээрх кофений үрийг зүгээр ч нэг тарааж хаяагүй юм шүү. Энэ олон үрэн дотроос та хүний царайтай нэг үрийг олж харах ёстой. Нэг удаа л олоод харчих юм дараагийн удаад агшин зуур олдог болчихдог юм билээ.
Дашрамд сонирхуулахад та гуравхан секундын дотор энэ царайг олж харж чадсан бол тархины чинь баруун тал дийлэнх хүмүүсийнхээс илүү сайн хөгжсөн гэсэн үг гэж сэтгэл зүйчид үздэг юм байна. Тархины баруун тал нь хүний уран сэтгээмж, зөн билиг, онгодыг хариуцдаг гэдгийг та лав санаж байгаа байлгүй. Харин 3 секундээс 1 минутын дотор энэ царайг олж харсан бол таны тархины баруун хэсэг хэвийн хөгжилтэй байна гэсэн үг.
Зураг

Энэ зураг дээрх хэвтээ шугамнууд нь параллель уу, үгүй юу?
Зураг
Хачин сонсогдож болох ч үнэн хэрэг дээрээ хэвтээ шугамнууд нь бүгд параллель юм.

Өөр нэг зураг байна.
Зураг
Энэ зураг дээрх улаан шугамнууд нь мурий харагдаж байгаа ч үнэн хэрэг дээрээ тэгш.

Бас нэг жишээ. Энэ зураг дээрх дөрвөлжингүүд нь бүгд ямар ч өөгүй тэгш зурагдсан байгаа ч хүн өөрийн дүрслэлийг тусгаж авах онцлогоосоо болоод хэлбэрээ алдсан гэж хараад байдаг.
Зураг
Үүнээс гадна хүн харж байгаа зүйлийнхээ бодит хэмжээг нөхцөл байдлын нөлөөгөөр алдаатай тодорхойлох нь цөөнгүй.

Энэ зураг дээр жижиг тойргуудаар хүрээлэгдсэн дугуй ба том тойргуудаар хүрээлэгдсэн дугуй хоёрын аль нь том бэ?
Зураг
Үнэндээ бол хэмжээ нь яг адил.

А ба Б хоёр шугамны аль нь урт вэ?
Зураг


Б шугам урт мэт харагдаж байгаа ч А шугамтай уртаараа адил.

Энэ хоёр эмэгтэйн аль нь илүү тарган харагдаж байна?
Зураг
Цаашилбал, өнгө ба өнгөний ялгаралтай холбоотой харааны төөрөгдлүүд олон.

Герингийн тор үүний нэг жишээ. Энэ зургийг анхааралтай хар. Тэгвэл таны тухай үед харцаа төвлөрүүлж байгаагаас бус бүх огтлолууд дээр саарал толбонууд харагдана.
Зураг
Энэ зураг дээрх цагаан тойргууд нь анивчаад байгаа мэт санагдаж байна уу?
Зураг

Энэ зурагны төвийн хэрээс рүү анхааралтай ширт. Тэгвэл аяндаа ногоон толбонууд гарч ирнэ. Гэтэл энэ зургийг зурахад ногоон өнгө огт ашиглаагүй юм.
Зураг

Тэгвэл энэ зурагны төв дэх цэг рүү ширт. Ингэвэл тойрсон өнгийн толбонууд нь аяндаа алга болно.
Зураг
Бас өмнө нь харж байсан зүйлийнхээ нөлөөгөөр байхгүй юмыг байлгаж хардаг онцлогтой гэж байгаа хүний тархи.

Итгэхгүй байгаа бол энэ зурагны зүүн тал дээрх хувьсгалч Че Геварагийн зураг руу эхлээд гучин секундын турш тасралтгүй ширт. Дараа нь баруун талын хоосон зай руу хараагаа шилжүүлээд үз. Аяндаа Че Геварагийн зураг үзэгдэнэ.
Зураг
Үүний дээр нь хөдөлгөөнгүй юмыг хөдөлж байна гэж харна.
Энэ зурагны төв хэсэг рүү ширтээд толгойг ойртуулж холдуулаад үзээрэй.
Зураг
Энэ зурагны төв рүү удаан ширтвэл эргэлдэж байгаа төдийгүй төв хэсгээс туяа цацарч байгаа мэт санагдана.
Зураг
Энэ зургийг долгионтохыг харж байна уу? Гэтэл энэ бол үнэндээ статик зураг юм.
Зураг
Энэ дугуй нар зөв эргэж байна уу? Тэгвэл нар буруу эргэж байна гэж бодоод нэг хараад үз дээ? Яаж байна? Өөрийгөө далдын хүчтэй гэж бодож байна уу?
Зураг
Заримдаа бид харахыг хүсч байгаа гэсэн шалтгааны улмаас бодит зургийг бодолдоон өөрчилж хараад итгэчихдэг.

Энэ зургийн төвд нь ямар тэмдэг байна? 13 тооны юу эсвэл В үсэг байна уу? Хүн бүр өөрийн тусган хүлээн авах онцлогоосоо болоод янз бүрээр л хариулдаг.
Зураг

Тэгвэл энэ зураг дээр юу гэж бичсэн байна? Яарах хэрэг байна уу? Ахиад нэг хараач.
Зураг

Гэхдээ энэ мэтээр харж байгаа зүйлээ өөрийн хүртэхүйн онцлогоосоо болоод янз бүрээр бодолдоон өөрчлөн тусгадаг ч хүмүүс бид заримдаа нуусан, нуугдсан зүйлийг олж харах, шаардлагатай бол өөрсдөө нууж чаддаг.

Үүний нэг жишээ нь 1538 онд хэвлэгдсэн энэ бар юм. Зурагны зүүн талд нь үнсэлцэж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн, баруун талд нэг тийм, ойлгомжгүй байгал дүрслэсэн харагдж байна. Тэгвэл та нүдээ дэлгэцний гадаргуйтай нэг хавтгайд аваачиж байгааг баруун талын зургийг баруун талаас нь хараад үз. Юу харагдаж байна?
Зураг

Энэ хоёр зургийн аль нь уурлаж, аль нь инээж байна? Нээрээ юу? Тэгвэл дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад ахиад нэг хараад үз дээ.
Зураг

Харин энэ зурган дээр нэг хүүхэд нуугдчихсан байна. Хайгаад ол доо.
Зураг

Энэ зурган дээр ямар амьтан дүрслэгдсэн байна. Туулай юу, эсвэл нугас уу?.
Зураг

Харин энд сарнай цэцгээс өөр зүйл байна уу?
Зураг

Тэгвэл энд. Хүний хөргийн таталбар зураг байна уу? Эсвэл арай өөр юм байна уу? Liar буюу худалч гэсэн бичгийг уншиж байна уу?
Зураг

Энэ зураг дээрээс харин юу хүсч, юу үгүйлж явдгаа л олж харах байх.
Зураг

Заримдаа ар талд нь дэвсгэр болж өгч байгаа зүйлээс хамаараад шинэ дүрс үүсдэг.

Зурган дээр таван царай байгаа.
Зураг

Хачин гайхалтай талбай бас нэг байна.
Зураг


Дээшээ дээшээ, жаахан баруун тийшээ ч билүү нэг тийм дуу байдаг даа. Яг тэр дуутай чинь адил жаахан баруун тийшээ даялсан мөнхөд дээш өгсдөг шат нэг байна.
Зураг

Ширээн дээр чинь үзэг бал байгаа бол энэ зурган дээрх шиг эвлүүлэх гээд нэг үз дээ. Болчих юм бол хэлээрэй.
Зураг

Үнэн худал нь мэдэгдэхгүй, яаж ч эргүүлж болох зүйлс яриад, хийгээд явдаг хүмүүс цөөнгүй. Дараахь зурагнууд ийм нөхдийн хийдэг, хэлдэгтэй адил гэж болох байх.

Нэг харахад аймшигтай том хэрээ ч юм шиг, ахиад нэг харахаар завьтай загасчин шиг ч юм шиг.
Зураг
Зураг

нэг иймэрхїї жишээтэй
жич би энэхїї зурагнуудыг http://www.mglclub.com/ сайтаас авсах болно.

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.11 11:55 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
зїїд
Зураг
би саяхан нэг зїїд зїїдэлсэн юм. Их сонин надад л лав сонирхолтой байсан.
Эхлэхдээ эцсийн хязгаар шиг эхлэлтэй. Миний 2 найз хїмїїсийг аврахын тулд дэлбэрдэг бємбєг хийж байсан чинь А* /зїїдэнд бол миний л сайн хїн юм шиг байна лээ. Гэхдээ хэзээ ч уулзаж байгаагїй хїн байсан.:oops: / тэрийг нь буруугаар ойлгоод тэр бємбєгийг унтраах гээд улаан товчийг дараад Улаанбаатар маань дэлбэрч байгаа юм даа. Бємбєг нь яг манай гэрийн хажуугаар єнгєрєєд шулуун замаар УБг хєндлєн гарсан. Тэр бємбєг яг гурван замаар явж байсан. Нэг нь тєв замаар 2дах нь Їйлдвэр комбинатын замаар 3дах нь их хойгуур явсан./ хаагуур гэдгийг нь мэдээгїй л дээ/. Яг тэгээл би їйл явдал эхлэхээс ємнєх їед очсон. Би гялс яваал 2 найзынхаа байгаа газар очсон чинь тэр нь нэг ресторон шиг газар байсан. Бармен нь арын єрєєнд байгаа гэж зааж єгсєн. Тэр єрєєлїї явах хонгилоор явж байсан чинь А хїрээд ирсэн. тэгээд би болон нэг охин /хэнийг санахгїй байгаан/ зогсоох гэж оролдсон чинь Б* ирээд А*д туслах гээд хажуудаа байсан нэг найзыгаа гуйгаад Бг зогсоогоодох гээд гуйгаал уйлаад байсан. Даанч Б их биерхїї болохоор манай найзыг нам цохиод унагцан. :hehe: Тэгээд улаан товчлуурыг А дараад Улаанбаатар маань дэлбэрч байгаа юм даа. Тэгэхдээ дэлбэрэх хугацаа хэдэн минутын дараа гэж байсан санагдаж байна. Тэгээд би А-д хамаг учрыг тайлбарласан чинь ухаараад уучлал гуйсан. Би гялс гэрлїїгээ залгаж аав ээж дїї нартаа гэрээсээ гарч болохгїй гэж хэлчээд 13 хороолол явсан /тэр дэлбэрэлтэнд манай гэр єртєєгїй гэж ємнє нь харсан болохоороо гэрлїїгээ залгасан юм шиг байна лээ :| / Тэнд эгч хїргэн ах муухай царайтай дїї 3 аа аюулгїй газар аваачих гээд нэг машинтай явсан /зомби лэндийн хар машин кк :mrgreen: / машинд А болон би бємбєг хийсэн найз маань байсан. Гэрт нь очсон чинь манай 3 байхгїй 16 явсан гэдэг байгаа. Нєгєєдєх нь яг бємбєг явах зам дээр шїї. Зам зааж єгсєн гурван охиныг аваад яараад л явлаа. Замдаа нэг буудлын гадаа ахын машин зогсож байхыг хараад буудалд ортол муухай царайтай дїїг хуурайлах гээд зогссон гэнээ. Манай хїн бол сайхан унтаж байна аа. Учир явдлыг тайлбарлаад тэр 3-г хотоос гар гэсэн чинь гарахгїй гээд. :m1: Аргагїй эрхэнд бид нар хотоос гарлаа. тэгээд нэг л сэтгэл хорогдоод болдоггїй буцаад явья гэсэн цуг явсан 3 охин нэг л тїгшээд байхаар машинаа єгєєд аль болох хурдан хол яв гээд бид 3 буцваа. Буцаад буудалд очоод ахин ятгаж эхэлвээ. тэгтэл бємбєг дэлбэрээд бєєн шуугиан. Яг буудлын ёроолоор бємбєг дэлбэрэх хїрээ нь яваад єнгєрвєє. Арай гэж амьсгаа авахтайгаа болоод бємбєгний удирдлага байсан газарлуу утасдахад 3 замаар бємбєг дэлбэрч їхсэн хїний тоо 500000 байна гэж мэдэгддэг байгаа. гэрлїїгээ залгахад бас гайгїй гэж байна аа. Хамгийн гол нєгєє устгах ёстой байсан хэдэн хїний тал нь амьд їлдсэн гэнгїїт дотор харанхуйлаад л явцан. Ядаж байхад А нэг толгойлогчых нь хїїхэд гэдгийг нь мэдээд...... Яалтай ч билээ :wtf: тэгээд удирдлага байсан газар ирээд дэлбэрэлтийн бїх мэдээлэлийг аваад гарах гэсэн чинь нїхрїї унаад сэрсэн.
жич энэ зїїдэнд оролцсон кинонууд
Харри поттер
Трон
Эцсийн хязгаар
Биелэгдэшгїй даалгавар
/Нэг уянгын кино нэрийг нь санахгїй байна/
Оролцсон хїмїїс
их сургуулийн ангийхан
багын найзууд
10жилийхэн гээд л их л олон хїн байсан даа.
Их гого зїїд байсан боловч гого чигээр нь бичиж чадсангїй. Дундуур нь зєндєє їйл явдал орхичихлоо. :? Мартахгїйн тулд жаахан ч гэсэн зурвас биччихлээ.

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
 Постын сэдэв: Re: хуурамч нїд
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.11 7:01 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
за ингээд л ахиад нэг єдєр єнгєрлєє дєє........ хичээл орсон чинь нэг л их ачаа їїрсэн юм шиг болчихлоо

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.28.11 11:49 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
барилга бол гайхамшиг
хєдєлдєг байшин
Зураг

эд нар их алдартай барилга салхины нєлєєгєєр давхар болгон нь эргэдэг
Зурагараб
Зурагорос

налуу хамгийн єндєр барилга. инженерийн гайхалтай шийдэл
Зураг

ямартай гайхалтай харагдана вэ
Зураг

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.30.11 9:16 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
єнєєдєр нь улаа эргэтэл дэлгїїр хэслээ. Дургїй ажлаа хийх ямар утгагїй байваа. Дэлгїїр хэсэх юу нь сайхан байна вэ. Маргааш гэдэг єдрийг бодохоор ......... :whip: хийх юм зєндєє байдаг хийх сонирхол байдаггїй.

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.30.11 9:28 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.05.09 12:35 am
Бичлэгүүд: 1831
Байршил: Жаргалдаа ташууураааааал... :))
Хөөх Дем нь блогтой болсон юм байна ш дээ тэ. Орж ирж бичлэг үйлдэж байнаа хихи.
Гоё барилгууд байна. Амжилт хүсий :cheerleader: :cheerleader:

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.30.11 9:56 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.10 9:17 pm
Бичлэгүүд: 1147
Байршил: Тамхины өрөө.
zarim zuragnuudiin oilgosongveee kk ter tsetsgen dund 1 ch hvnii tsarai olj harsangvi tegeed bas 5iin 5 bgaa geedugaa gahgah

_________________
FFS.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.11 5:27 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
Ишлэл:
Хөөх Дем нь блогтой болсон юм байна ш дээ тэ. Орж ирж бичлэг үйлдэж байнаа хихи.
Гоё барилгууд байна. Амжилт хүсий :cheerleader: :cheerleader:
хэхэ баярлалаа

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.11 5:29 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.10 9:11 pm
Бичлэгүүд: 516
Байршил: La vita è bella
Ишлэл:
zarim zuragnuudiin oilgosongveee kk ter tsetsgen dund 1 ch hvnii tsarai olj harsangvi tegeed bas 5iin 5 bgaa geedugaa gahgah
тойроод 5 хїний царай байгаа хїрээлээд ар талын фононд нь гэх юм уу даа. баруун гар талд нь 3 зїїн гар талд нь 2 байгаа

_________________
♫ Westlife ♫


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 221 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 59 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр