#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 8:20 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1071 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 542 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.11 2:56 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Авах сигнал бүрэлдлээ гэж үзсэнээс хойш зугуухан өсч байна. Бүрэн гүйцэд бух гэж үзэхийн тулд 1385 ийг сэтлэх хэрэгтэй. Стокастик 20 хувьд хүрээд чиглэлээ дээш зааж эхэлж байна. Нэгэн алдартай эдийн засагчаас ямар үед авч ямар үед зарах хэрэгтэй вэ? гэж асуужээ. Тэрээр хариулахдаа: "Хүмүүсийг үргэлжлэн унах вий гэж айж байх үед нь аваад, улам цаашлан өсөх байх гэж шуналтах үед нь зарах хэрэгтэй" хэмээн хариулсан байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.11 8:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сүүлийн гурван лаа их сэжигтэй харагдаж байх чинээ. Яг л уналт болох гэж буй мэт. Уналт боллоо гэхэд 1355 аас хэтрэхгүй болов уу. Боллинжерын доод утас 1360 дээр байна. Стокастик дээш өгсөж байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.11 8:55 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
delete

_________________
Inflation is hidden tax


Сүүлийн удаа SA 2-р сар.02.11 9:34 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.11 9:35 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
хмм , нилээн чанга данстай бол ч амарлдаа , тэрнээс мань мэт шиг савалгаа даахгүй данстай хүмүүст хэцүү л дээ , ерөнхий трендийг таних ч бас их чухал шүү ,
Дансандаа ч гол биш л дээ. Хөшүүрэг. 5х, х10 аас илүү хөшүүрэг хэрэглэдэггүй. х10 гэхэд л ханш 100 доллараар унаж байж маржин колл болно. Хэрвээ ёроолоо сайн тодорхойлж чадвал уналтаас айхгүйгээр позишн оо олон хоног барьж болно.

1000 доллараар х10 хөшүүрэгтэй 1160 аас арилжаанд орлоо. 1260 дээр автоматаар хаагдлаа. Профит 1000 доллар. Маржин колл болохын тулд 1060 хүртэл унах хэрэгтэй. Сар хагас хүлээж байж зорилгодоо хүрнэ гэсэн үг энэ тохиолдолд. 100 доллараар ч арилжаанд орж болно шүү дээ. Гагцхүү профит нь 100 доллар байх болно. Position trade хийхэд сэтгэл зүй их чухал. Дийлэнх хүмүүс замынхаа дундаас тэвчээр алдаад хаачдаг. Тэгээд хэдхэн хоногын дараа төлөвлөж байсан хэмжээнд нь өсөлт болохлээр амаа барьдаг. 1000 долларын боломжоо өөрөө 500 аар хаачихлаар аргагүй шүү дээ. :laugh5: Тэр ч ер нь хүн бүрт л байдаг мэдрэмж л дээ. Ахиухан ашигтай явж байгаа үедээ ханш эргэж унаад мөнгөө алдахгээд байгаам шиг санагдах мэдрэмж.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.11 9:56 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Position trade ийн сайхан тал нь байнга чарт хараад суух хэрэггүй. Ёроолоо сайн тодорхойлцон байхад тэгээл бусдын зах зээл өөрөө хийгээд явчихна. Өдөрт нэг удаа юу болж байна гэж л харах юм даа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.11 11:16 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өчигдөрийн лаа ханш унахнуу гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан үнэхээр ч ханш уналаа. Алт нэг л өсөх хүчээ олж чадахгүй байна. Боллинжер бандын доод хязгаарыг эвдвэл доош уруудах болно. Стокастик ч хүчээ алдсан харагдаж байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.17.11 9:53 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Боллинжер банд нь 3 утаснаас бүрдэнэ. Арилжааны 95 хувь нь боллинжерын дотор явагддаг нь нотлогдсон. 2,5 хувь боллинжерын утасны дээр, 2,5 хувь боллинжерын утасны доор явагдана. 2,5 хувиас илүү хэтэрч чадахгүй. 2,5 хувьд хүрхэд ханш эргэх магадлалтай. Эсвэл үргэлжлүүлэн өсвөл боллинжерын утас ханшыг даган өснө. Ерөнхийдөө дээд утасыг резистанс, доод утасыг суппорт гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь баталгаатай суппорт ба резистанс гэх нь өрөөсгөл. Тийм магадлал өндөр. Боллинжерын дунд талын утасны дээр арилжаа явагдаж байвал өсөх тренд, доор явагдаж байвал унах тренд гэж үзнэ. Доорх зурган дээр ханшны чиглэл доошоо явж байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.17.11 10:14 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
За ямар ч байсан урьдчилан таамаглаж байсанаар 1355 хүрээд ханш жоохон тогтворжиж байна. Боллинжерын доод утасыг мөргөөд жоохон өссөн байна. Өмнөх өсөлтүүдийн лаануудыг улаанаар дугуйлсан байгаа. Ийм 3 өдөрийн лааны дараа ханш өссөн нь харагдаж байна. Хамгийн сүүлд миний тодорхойлсон 3 өдөрийн лаа харин нэг их хол явж чадсангүй. Гэхдээ л 1390 хүрээд авсан. Маргаашийн лаа хангалттай дээшээ өссөн тохиолдолд аптренд дахин бүрэлдлээ гэж ойлгож болно. Стокастик хоорондоо шүргэлцэхэд тун ойртжээ. Яг 50 хувь дээр дундыг барьсан байрлалд байна. 12 сарын сүүлийн өдөрүүдэд боллинжерын утас нарийссан байгааг харж байгаа байх. Энэ нь зах зээлд оролцож байгаа хүч сул байгааг илтгэж байгаан. Одоо утас хоёр тал руу гаа тэлж байна. Амралтын улирал дуусч арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж байна гэсэн үг. Маргааш ханш хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй байна гэхдээ миний бодлоор ханш өсөх байх.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.11 7:23 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Tata! Buy signal! Миний хувьд энэ гурван лаа хангалттай баталгаа гэж бодож байна.

Зураг

Анализуудаа блог дээр бас тавьсан байгаа.

http://forexgoldtrend.blogspot.com/

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.11 8:24 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.03 2:09 pm
Бичлэгүүд: 135
Байршил: ulaanbaatar
Bi ene zaluugiin helj bgaag oilgohgui bna. Anh udaa forex gedeg yumiig sonirhoj bna l daa. Yamar server ashiglaad ariljaa hiigeed bnaa. :??: :??: :??:

_________________
~turuu666~


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.11 11:27 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Эдгээр графикууд нь 24 цагийн график юм. Нэг лаа 24 цагийн арилжааг харуулж байгаа. Buy signal гэж тодорхойлсоноос хойш мэдэгдэхүйц өсөлт болжээ. Энэ удаагийн өсөлт хэр хол аялж чадах нь вэ гэдэгийг харах л үлдлээ.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.11 11:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Стокастик нь дотороо хэд хэдэн төрөл байдаг. Миний хэрэглэж байгаа стокастик бол slow буюу удаан стокастик юм. Удаан стокастик нь хэдийгээр арай удаан сигнал өгдөг боловч трендын чиглэлийг зөв тодорхойлох чадвар нь сайн. Стокастик нь хоёр утаснаас бүрдэнэ. 0-100 хүртэлх орчинд хоёр утас маань чиглэл үүсгэн урсаж байдаг. Цэнхэр утас 3 хоногийн мэдээллийг, улаан утас 5 хоногийн мэдээллийг боловсруулна. Тийм болохоор цэнхэр утас арай түрүүлж хөдөлдөг. Утаснууд маань 70 хувиас дээш гарвал overbought, 30 хувиас доош орвол oversold гэж үзнэ. Хоорондоо шүргэлцвэл трендийн чиглэл өөрчлөгдөхөд бэлэн боллоо гэсэн үг.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.11 3:23 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хмм алт тодорхой шийдвэр гаргаж чадахгүй их удаж байна шүү. Стокастик 30 хувиас доош орж oversold болсон нь тодорхой байна. Боллинжерын доод утас харин бүүр 1345 руу явж байна. Цаашлан унах боломж нь бүүр ч нэмэгдэж байна гэсэн үг.

Зураг

Одоо харин сарын графикыг харцгаая. Лаа болгон нэг сарын арилжаа юм. Хамгийн сүүлийн улаан лаа бол яг одоо бидний арилжаа хийж байгаа сар. Өмнөх 5 сар зогсоо зайгүй өсөлт болжээ. Стокастик бүүр 90 хувийг ч давсан харагдана. Юу юугүй хоорондоо шүргэлцэх дөхжээ. Сарын графикын дагуу бол аль хэдүйн overbought гэсэн үг. Шинжээчид магадгүй ийм үндэслэлээр 1260-1280 хүртэл уналт болно гэж таамаглаж байгаа байх. Тийм уналт болвол арилжаачидад л илүү ашигтай. Бүүр ч хямд үнээр авах боломжтой боллоо гэсэн үг.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.11 3:28 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Энд би ёроол гэж тодорхойлоод buy signal гэж үзсэн нь буруу байсан нь тодорхой болсон. За тэгэхээр ямар алдаа гаргаж вэ? Стокастикийг дутуу үнэлжээ. Стокастикийн цэнхэр утас 43 хувь дээр байсан ба доошоо чиглэлтэй байсан. 3 өдөрийн лаан дээр хэт их анхаарал хандуулсанаас болж буруу дүгнэлтэнд хүрсэн байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.11 3:30 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ер нь форекс-д 3-4 индикаторыг ашиглах нь зохимжтой гэж үздэг. Хамгийн гол нь хоорондоо ижил мэдээлэл өгдөг индикаторууд байх хэрэгтэй. Мэдээлэл нь зөрдөг индикатор байвал толгой эргэх болно. 10000 гаруй форексын индикаторыг хүн төрөлхтөн бүтээжээ. WOW. Бүгдийн эзэмшинэ гэдэг боломжгүй зүйл. Сайн муу янз бүрийн л индикаторууд байгаа. Доорх зурган дээр япон лааны 3 өдөрийн buy signal ба стокастикийн утаснууд шүргэлцсэн тохиолдлууд байна. Эдгээр тохиолдлуудад сигналууд бие биенээ баталж өгчээ.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.23.11 10:03 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Форекс зөвлөгөө
Ханш аль зүг рүү явж байна вэ? Хэр хол явах вэ? Тренд хэр удаан үргэлжлэх вэ? Ёроол ба орой нь аль вэ, тренд суларч байгаагийн шинж нь юу вэ?
Эдгээр нь ямар ч техник шинжилгээний чухал хэсэгүүд юм. Харин доорх зөвлөгөө бол өдөр тутмын арилжаандаа баримтлах дүрмүүд юм.

1. Зах зээлийн чиг хандлагыг бүрэн бүтнээр мэдэх хэрэгтэй
Богино хугацааны чартуудыг харахаасаа өмнө өдөр тутмын, долоо хоногын, сарын гэх мэт өргөн хүрээтэй чартыг харах хэрэгтэй. Өдөр тутмынхаа арилжаанд тэдгээр хугацааг ашиглахгүй ч гэсэн дэлхийн зах зээлийн чиг хандлагыг мэдэж байх хэрэгтэй. Авто замын хажууд зогсоод аль чиглэл рүү дийлэнх машинууд явж байна вэ гэдэгийг тодорхойлж байна гэж бод. Дараа нь өндөр уулан дээр гараад зам руу харж байна гэж бод. Та илүү ихийг харж, хариулт нь таны өмнө тодрох болно.


2. Трендыг олоод түүнийг дага
Тренд нь урт хугацааны (жилийн, сарын), түр зуурын (долоо хоногын, өдөрийн), эсвэл богино хугацааны (цагийн, 30 минутын, 5 минутын) байж болно.
Ямар ч тохиолдолд 2 өөр цагийн чарт дээр ажиллаж сурах хэрэгтэй. Урт хугаацаны чарт трендыг олохын тулд, харин арай богино хугацааг орж гарах үе ээ олохын тулд ашиглана.
Трендыг дагаж арилжаа хийх нь трендын эсрэг арилжаа хийхээс хамаагүй хялбар байдаг. Мэргэжлийн арилжаачид хэзээ ч тодорхой шалтгаан байхгүй бол трендын эсрэг арилжаа хийдэггүй, харин трендыг дагадаг. Нийт арилжаачдын хувьд трендыг дагах нь хамгийн шилдэг бөгөөд аюулгүй арга гэдэг нь маргаангүй юм.


3. Суппорт ба резистансыг ол
Buy хийхэд хамгийн тохиромжтой газар нь суппортын төвшинтэй ойрхон байх хэрэгтэй.
Sell хийхэд хамгийн тохиромжтой газар нь резистансын төвшинтэй ойрхон байх хэрэгтэй.
Нэгэнт өсөөд эхэлцэн арилжааны дундаас нь орохгээд хэрэггүй, буцаж унаад суппорт доо хүрэхээр нь орох хэрэгтэй. Ёроолоос авах нь таны эрсдэлийг багасгах бөгөөд өсөлт бүрээс ахиу ашиг олох боломжтой болно. Ханш унаж байгаа зах зээлд ч энэ нь ялгаагүй. Ханш өсөөд резистанс төвшинд хүрсэн үед sell хийх хэрэгтэй.


4. Өдөр бүрийн орой ба ёроолыг тэмдэглэж ав
Өдөр бүрийн орой ба ёроолыг тэмдэглэж авдагийг зуршил болгох хэрэгтэй.
Өдөр бүрийн орой нь хүчтэй резистанс үүрэгтэй байдаг.
Өдөр бүрийн ёроол нь хүчтэй суппорт.
Тэдгээр төвшинг сэтэлсэнээр тухайн өдрийн хувьд шинэ тренд үүсэх боломжтой.


5. Индикатор ашигла
Ханш бол өөрөө шилдэг индикатор, гэхдээ огт индикатор ашиглахгүй байх нь хэцүү.
Дийлэнх арилжаачид хамгийн багадаа 1-2 индикатор ашигладаг.
Индикатор ашигласанаар зэх зээлд хуримтлагдсан мэдээллүүдийг нэгтгэж, унших боломж арилжаачдад олддог.
Индикатор ашиглахад мэдлэг тодорхой мэдлэг хэрэгтэй. Хэдий чинээ олон индикаторын талаар уншиж судална төдий чинээ туршлага сууна. Хоорондоо өөр харагддаг ч бараг 100 хувь ижил мэдээлэл өгдөг олон индикаторууд байдаг. Бие биенээ үгүйсгэдэг индикаторыг хэн ч хүсэхгүй.

6. Графикаа харахад ойлгомжтой байлга
Дэлгэцэн дээрээ хэт олон индикатор байрлуулж графикаа ойлгомжгүй болгох хэрэггүй. Хэт олон индикатор байрлуулсанаас графикаа уншихад төвөгтэй болох бөгөөд buy/sell сигналаа тодорхойлж чадахгүйгээс арилжааны шийдвэр гаргах боломжгүй болох юм.

7. Арилжааны төвөвлөгөө гарга
Сайн төлөвлөсөн төлөвлөгөөг дагасанаар тогтвортой арилжаа хийх боломж бүрдэнэ. Хэрвээ арилжааны системгүй бол системтэй болох хэрэгтэй. Энгийн дүрэм баримталж, төлөвлөгөө бүрээ логикийн дагуу тайлбарлах чадвартай байх хэрэгтэй.

8. Мөнгөний менежмент бол хамгийн чухал нь
Эрсдэл гэдэг бол хөрөнгө оруулалтын ертөнцөд хамгийн чухал үг. Бид арилжааны шийдвэр гаргах бүртээ эрсдэлд орж байдаг. Форекс-д ч ялгаагүй. Форекс бол хамгийн өндөр эрсдэлтэй бизнес!
Арилжаанд орно гэдэг нь юм бүхэнд бэлэн байхыг хэлнэ. Итгэл найдвар тавих нь форекс-д нөлөөлөхгүй. Зах зээлийг шинжлэх тодорхой ойлголт өгөх боловч яг таг ханшийг мэдэх боломжгүй. Одоо болж буй үйл явдал л хамгийн чухал. Тийм болохоор арилжаачид:
- Эрсдэлээ хязгаарла. Эрсдэл 1 бол ашиг 2 байхаар бодолц.
- Стоп лосс хэрэглэ. Арилжаагаа нээлттэй орхисоноос бүхнээ нэг өдөр л алдаж магад.
- Ашигаа хамгаал. Төлөвлөж байснаасаа илүү ихийг олох гэж шунах хэрэггүй. Зах зээл таны эсрэг эргэж мэднэ.
Арилжааны дансаа их хэмжээний алдагдалаас хамгаалах номер нэг дүрэм юм.
Буруу арилжаа хийсэн бол таны бодол л буруу байсан гэсэн үг. Харин мөнгөө алдахгүй.
Хэрвээ маш том алдаа хийгээд их хэмжээний алдагдал хүлээж эхэлвэл түргэн арилжаагаа хаах хэрэгтэй. Бүрэн хэмжээний дампуурлаас аврагдах цорын ганц зам байж ч болно. Хөлөг онгоц живж эхэлбэл залбираад хэрэггүй, онгоцноос хурдан үсэр!

9. Өөрийгөө мэддэг бай
Хэрвээ та өөрийгөө мэддэггүй бол форекс нь өөрийгөө таних үнэтэй сургалт юм. Олж, алдаж, айж, сандарч байх үедээ хэрхэн өөрийгөө хянаж чаддагаа мэдэх болно. Сэтгэл хөдлөл нь форекс арилжаанд чухал нөлөөтэй. Сэтгэл хөдлөлдөө захирагдахгүй байх нь чухал. Сэтгэл хөдлөлөө хянаж сурахад хугацаа хэрэгтэй.
Ядарсан ба сэтгэл тавгүй үедээ арилжаа хийх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй.

10. Зах зээлийн занг мэд
Ханш өсөхийн тулд урт хугацаа зарцуулдаг. Ханш унахдаа маш хурдан байдаг.
Uptrend бүрэлдэхийн тулд хэдэн сар заримдаа хагас жил шаардлагатай бол downtrend үүсэхийн тулд хэдхэн өдөр хэрэгтэй бөгөөд хэдэн сарын дараа ёроолдоо хүрдэг.
Хурдны ялгааг нь арилжаачид ингэж хэлдэг: "Бухнууд шатаар өгсөж байхад, баавгайнууд цонхоор үсэрдэг".
Арилжаачид эдгээрийг чухалчлан шинэ шийдвэрээ гаргадаг юм.

11. Суралц, хуваалц, өсөн дэвж
Зогсоо зайгүй суралц.
Мэргэжлийн арилжаачид үргэлж шинийг сурахаар тэмүүлдэг бол та тэднээс хоёр дахин их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үргэлж шинийг эрэлхийлдэг, хариулт олохыг хичээдэг хүмүүс л амжилтанд хүрнэ.
Мэдлэгээ бусадтай хуваалц.
Энэ бүхнийг баримталсанаар таны арилжаанд ахиц гарна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.11 3:39 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
За тэгэхээр лааны маань доод үзүүр боллинжерыг шүргээд авлаа. Миний хувьд бас л ёроол гэж үзэж болохоор байна. Стокастик ёроолдоо хүрч буцаж өгсөн шүргэлцэхэд бэлэн болжээ. Гэхдээ стокастик ёроолдоо хүрсэн л бол найдвартай суппорт гэсэн үг биш. Шүргэлцээд үргэлжлүүлэн доошлох ч тохиолдол бий. Ёроол мөн гэдэгийг батлахийн тулд одоо юу хэрэгтэй вэ? 1 дэх өдөрийн лаа хангалттай өсч урт улаан лааны их биеийн хагаст хүрэх хэрэгтэй. Тийм тохиолдолд эргэн өсөх нөхцөл бүрдлээ гэж үзэж болно.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.11 6:57 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ёроол мөн эсэх нь батлагдахын тулд өнөөдөрийн лаа улаанаар тэмдэглэсэн төвшинд хүрэх хэрэгтэй. Боллинжерын доод утас үргэлжлүүлэн доошилсоор байна. Тэр хүртэл унах боломжтой шүү гэдэгийн илэрхийлэл юм. Хэрвээ унавал. Ерөнхийдөө боллинжер хоёр тал руугаа тэлж байна. Удахгүй өсөлт болохын шинж. Стокастик юу юугүй шүргэлцэхэд бэлэн болжээ. Шүргэлцээд дээшээ чиглэх үү эсвэл доошоо чиглэлээ үргэлжлүүлэх үү гэдэг гол асуудал. 20 хувь дээр байна гэдэг бол oversold гэсэн үг.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.11 7:13 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Эдгээр нь 5 минут, 1 цаг, 4 цаг, өдөрийн чартууд. Хэдий чинээ урт хугацааг харна төдий чинээ чиглэл тодорхой болно.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.11 7:14 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ханш унасаар л байна. Нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Лаанууд маань боллинжерын хязгаараас огт гарч чадахгүй байна. Арилжааны 95 хувь боллинжерын дотор явагддаг гэдэг нь энэ. Ханш унасан ч боллинжерын утасыг даган хамтдаа доошлох болно. Стокастик, боллинжер хоёулаа доош чиглэн downtrend үргэлжилсээр байгаа нь илэрхий байна. Энэ байдлаараа доошилсоор стокастик шүргэлцээд ханш эргэх тохиолдолд 1310 хүртэл унах боломж нээлттэй байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.11 7:26 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сүүлийн 10 жилийн чарт. Хэдийгээр bull trend үргэлжилсээр байгаа ч дунд нь уналт болох нь зайлшгүй юм. 2 алхам урагшилж, 1 алхам ухарч зах зээл явагддаг. Уналт болгон нь арилжаачдад шинэ боломж нээж өгдөг. Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь ердөө л орой дээрээс нь авдагт буй.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.11 12:56 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.18.07 11:22 am
Бичлэгүүд: 12
downtrend=sell at resistance
uptrend= buy at support,
i see small waves on 1h and still on 1d chart ,
@SA ,би уншлаалда , чиний бичсэнийг тгхэдэ ерөнхий логикт байгаа ч гэсэн хэт боломжгүй ярианууд санагдаад ойлгогдоод байх юм , жишээ нь чиний ярьснаас би ойлгохдоо чамайг 1 банкны дилер эсвэл долларын саятан эсүүл фондын менежер л гэж харж бна , надд доод тал нь 100к баланстай данстай үед л чиний ярьж таамаглаж бгаа наймааг хийх юм шиг , жишээ нь сүүлийн уналтын улаан лааны тал хүртэл өсөхийг хүлээнэ гэдэг байна , бүтэн 1 өдөр 24 цагын бүтээсэн лаа шүүдэ , ард нь үүсэх лаа чинь бас 1н өдөрийн өөдө уруутай өдөр шөнөтэй түмэн зүйлийг багтааж шингээсэн хөдөлгөөн багтаасан лаа үүснэ ,боллингер бантаа жишээ нь яаж тааруулах гэх мэт зүйлс гээд миний бодлоор их л дутуу дулимаг таамаглал арилжааны шийдэл харгдаж бна


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.11 2:37 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
delete

_________________
Inflation is hidden tax


Сүүлийн удаа SA 2-р сар.02.11 9:35 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.11 8:36 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Алт уналтаа үргэлжлүүлэн 1322 хүртэл унаж үзлээ. Хамгийн сүүлийн улаан лаа баавгайнууд цуцаж байгааг илтгэж байж болох юм. Их бие нь дээрээ, сүүл нь доошоо урт унжжээ. Үргэлжлүүлэн унах гэвч унаж чадалгүй дээшээ татагдаж байгаагийн шинж. Доош унжсан сүүл нь боллинжерын хязгаарыг давсан байна. Онолын дагуу бол ийм тохиолдолд ханш эсрэг тал руу гаа эргэдэг.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.11 7:22 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.18.07 11:22 am
Бичлэгүүд: 12
хэхэ жишээ нь наадах дээр чинь бол доод тал нь рн лаа хүлээх хэрэгтэй ,мөн арилжаанд орх шийдвэр гаргаж байгаа бол 4цагын лаа суурь трендийн тайм фрэйм гжэ явдаг заавалчгүй түүн дээр харж боллинжер бантын голын шугамтай график дээр техник шинжилгээ явуулах ёстой стандарт боллинжер бантын голын дундаж шугам бол одоо наад өсөх үгүйг чинь харуулах гол шугам байх ёстой штэ! , сонин л юм


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.11 5:15 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
delete

_________________
Inflation is hidden tax


Сүүлийн удаа SA 2-р сар.02.11 9:28 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1071 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 542 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр