Ишлэл:
!!!Сэрэмжлүүлэг!!!
За тэхээр Хард Диск авах гэж байгаа болон "ашигладаг" бүх л хүмүүст хүргэх зөвлөгөө байна.
Seagate (Maxtor) фирм-ын 7200.11 загварийн хард диск болж өгвөл худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Тодруулга: Хэдэн гб-ийн хэмжээтэй байсан ч хамаагүй мөн зөөврийн external болон процессор дотор тавьдаг internal хоёул.
Учир нь үйлдвэрээсээ Firmware-ийн алдаатайгаар хийгдсэн бөгөөд дэлхийн хаанаас ч худалдан авсан бай ялгаагүй нэг л өдөр чад хийх болно.
Гэхдээ тэр Firmware гэгчийнхээ сери-ээс шалтгаална. Мэдээж "зөвхөн" 7200.11 бол шүү дээ.
Жишээ нь: SD-ээр эхэлсэн буюу SD** (Нэн ялангуяа SD15) бол шууд л яг одоо дотор нь байгаа зүйлсээ өөр тийш нь хуулаад болж өгвөл хард диск-ээ худалдан авсан газартаа буцаах хэрэгтэй. Харин CC** CF** firmware-тэй бол санаа зовох хэрэггүй. Зүгээр гэсэн үг.
Жич: Firmware-ийн сери-ийг хард диск-нийхээ арын цаасан дээрхи мэдээллүүдээс харах боломжтой.
Тэгээд ер нь Seagate-ээс гаргаж байгаа сүүлийн үеийн 7200.11 загварийн хард диск-нээс болж өгвөл татгалзахад буруудах зүйл байхгүй. Харин өмнөх загварийн 7200.9, 7200.10 загварууд бол зүгээр гэдгийг анхаараарай.
Хамгийн гол нь энэхүү деффект-тэй хард диск-үүд нь ямар нэгэн эвдрэх гэж буй шинж тэмдэг үзүүлдэггүй бөгөөд нэг л өдөр ПС-ээ унтраах юмуу Рестарт хийхэд л шууд чад хийдэг болохыг анхааруулъя.
Миний хувьд сүүлийн нэг сарын дотор хоёр ч Seagate 7200.11 500GB чад хийхийг харлаа. Нэг нь миний өөрийнх байсан бөгөөд ашиглаад дөнгөж 2хон сар болж байсан эд. Нэг л өдөр ПС-гээ унтраагаад эргээд асаахад л чад хийсэн болой. Дотор нь миний хувьд асар үнэтэй, маш чухал, эргэж олдомгүй мэдээлэл, зураг, баримт материал зэрэг байсан. Энд монголд яаж ч засах гэж оролдоод чадаагүй. Тэгээд аргаа бараад Австрали-руу найздаа өгж явуулаад тэндхийн мэргэжлийн "Хард диск засаж, Мэдээлэл сэргээх газар"-т үзүүлэхэд 1GB мэдээлэлийг 12.0ASD буюу 10.0USD-оор сэргээнэ гэсэн бөлгөө. (Татвар болон мэдээлэлийг хуулж өгөх шинэ хард оролгүйгээр) Миний хувьд хард-нд байсан хамгийн хэрэгтэй гэсэн 300GB гаруй мэдээлэл хэдий чухал ч гэсэн 3000 гаруй доллар-аар сэргээх боломж үгүй билээ. Тиймээс та яг одоо өөрийнхөө хард диск-ний фирм, загвар, firmware сери-ээ яг одоо шалгаад дээр бичсэн алхамуудыг хийнэ үү.
Доор мөн Seagate компани-аас албан ёсоор "Үйлвэрийн деффект бүхий хард диск" гэж зарласан Хард Драйв-уудын жагсаалтийг орууллаа.
Barracuda 7200.11
ST31000340AS
ST3750330AS
ST3750630AS
ST3640330AS
ST3640530AS
ST3500320AS
ST3500620AS
ST3500820AS
ST31500341AS
ST31000333AS
ST3640323AS
ST3640623AS
ST3320613AS
ST3320813AS
ST3160813AS
DiamondMax 22
STM31000340AS
STM3750330AS
STM3750330AS
STM3500320AS
STM31000334AS
STM3320614AS
STM3160813AS
Barracuda ES.2 SATA
ST31000340NS
ST3750330NS
ST3500320NS
ST3250310NS
Жич:Гол нь дээр хэлсэнчлэн firmware сери нь чухал шүү. Хэдийгээр таны хард диск-ний загвар энд байгаа боловч firmware сери чинь SD-ээр эхлээгүй буюу SD** биш бол санаа зовох хэрэггүй.
Эцэст нь хэлэхэд яг одоо дэлхий дээр мянга мянган магадгүй сая сая хүмүүс энэ асуудлаас болж хохирж байгаа бөгөөд та ч гэсэн тэдний нэг болохгүйн тулд дээр бичсэн алхмуудыг яг одоо авна уу.
АS-д хамгийн түрүүнд мэдээлсэн Lucifierт баярлалаа.
2008 оны сүүлээс эхлэн одоог хүртэл худалдагдсан Seagate фирмийн Barracuda 7200.11, Barracuda ES.2, DiamondMax 22 загварын SDxx (жишээ нь: SD14, SD15, SD25) фирмвэр бүхий хард дискүүд үйлдвэрээс гарахдаа фирмвэр нь алдаатай бүтээгдсэний улмаас
-
BUSY error буюу Компьютерт гацаа үүсгэх ба BIOS-т танигдахгүй,
-
Өгөгдөл дамжуулах хурд 45-50Мb/s болж удаашрах (100Mb-с дээш байх ёстой)
-
Кэшийн хэмжээг буруу гаргах,
-
Zero Size - BIOS дээр танигдсан ч дискийн хэмжээ тэг (0Мb) гэж заах
-
Click of Death буюу толгой цохих (ихэнхдээ зөөврийн харданд ийм асуудал үүсч байгаа, сайн USB cable хэрэглэвэл зүгээр болно гэж сийгэтээс хэлсэн)
зэрэг алдаанууд хэвийн хэмжээнээс илүүгээр гарч байна.
Эдгээр хардыг болж өгвөл худалдаж авахгүй байх, нэгэнт авсан бол Сийгэтээс гаргасан шинэ фирмвэрийг яаралтай суулгах хэрэгтэй. Доорх линкээр ороод зааврын дагуу ажиллах хэрэгтэй.
http://seagate.custkb.com/seagate/crm/s ... NewLang=en
Нэгэнт ийм асуудал үүсээд HDD нь ажиллахаа больсон хүмүүс байвал над руу ПМ бичиж болно. Эсвэл электроникийн мэдлэгтэй хүмүүс RS232TTL дохио шилжүүлэгч хийж ашиглан hyper терминалаас команд өгөн засах боломжтой.