|
Бүлэг. Инээмсэглэл
Залуу бамбарын гэрэлд шарлаж хуучирсан тэмдэглэлийн дэвтрийн хуудсуудыг сөхөн уншлаа.
1969.03.14. Бидний хуримын анхны өдөр энэхүү тэмдэглэлийг нээж байна. Өөртөө байгаа бүхнээрээ би түүнийгээ хайрлах болно.
1969.03.18. Дуугай даруухан гэдгийг нь мэдэж байсан ч бодож байснаас минь илүү дуугай хүн юм. Туулайнд ийм их дуртай гэдгийг нь би яагаад мэдсэнгүй вэ?? Маргааш түүндэ зориулж хос туулай тэжээе гэж шийдлээ.
Залуус хуудсын нэлээд хойш нь эргүүлэн дахин уншлаа.
1969.09.27. Яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Тэр хэзээнээс түүхий мах иддэг байсныг мэдэхгүй. Түүний талаар ер нь би яг юу мэдэх вэ ?? Миний эхнэр хэн бэ?? Яагаад Гонид гэж нэрлэсэн юм бол???
1969.10.02. Хайртай нохой маань өглөө үхчихсэн байгааг олж харлаа. Тэр яг одоо өрөөнийхөө хаалгыг цоожлоод юу хийгээд байгааг би хэлж мэдэхгүй байна. Өчигдөр түүний нүд яг л гүн хар худаг шиг харагдаж байсан. Тэр намайг цоо ширтээд инээмсэглэ хэмээн шивнэсэн. Би инээмсэглэж чадаагүй...
1969.10.11. Анх удаа түүний маш уурлаж байгааг харлаа. Тэр намайг явах юм бол гэр бүлийнхэн хийгээд таньдаг бүх хүмүүсийг ална гэсэн... Толгой өвдөж байна. Инээмсэглэх хэрэгтэй... Инээхгүй бол тэр намайг....
Залуус дахин цааш хэд хэдэн хуудас эргүүллээ.
1969.11.14. Түүнийг ийм сайхан хоол хийдэг гэж мэдсэнгүй. Дахиж яг ийм хоол идэхийг би маш их маш ихээр хүсч байна. Яг одоо би энэ хоолны төлөө юугаа ч өгөхөд бэлэн байна.
1969.11.18. Би бага багаар өөрчлөгдөж байгаагаа мэдэрч байна.. Өчигдөр орой тэр ээлжит махан хоолоо хийсэн. Хүний мах.... Гэхдээ маш амттай.. Үгүй ээ... би энэ бүхнээс холдоод явмаар байна. Би хэнтэй хамт амьдраад байна вэ???
...........Өлсөж байна..
1969.11.22. Би одоо үргэлж инээмсэглэж чадахаар боллоо.. Тэр ч, би ч үүнд баяртай байна..
Бие бие рүүгээ гайхан харсан залуус тэмдэглэлийн сүүлийн хуудсуудыг эргүүлэн харлаа.
1969.12.25. Миний Туулайхан.. Би түүний эрх бяцхан туулай... Надад урт чих бий, бас жижигхэн боловч хурц шүднүүд ч бий.. Түүний хүйтэн гарт тэврүүлээд чихийг минь илбэн суух тэр мөчид л би жинхэнэ туулай болсноо мэдэрдэг...
1969.12.29. Туулай,,, Туулай,,,, Туулай... Миний Туулайхан... Туулай бол эмзэг өвсөн тэжээлтэн хэдий ч цагаа тулбал юу ч иднэ. Мах, цус.. тасарсан шөрмөс.. өмхийрч муудсан хүүр, тэр байтугай дөнгөж төрсөн хүүхэд байсан ч хамаагүй..
Би түүний Туулайхан..
Эцсийн хуудсанд бичигдсэн эдгээр үл ойлгогдом мөрүүдийг уншсан бүгдийн царай гайхаж хачирхсан, башүү жихүүцсэн байдалтайгаар бие биен рүүгээ харлаа.
Яг энэ мөчид булангийн харанхуй хонгилоос хүд хүд хийн инээх чимээ гарлаа. Энэ чимээнээс цочсон залуус бие бие рүүгээ айсан нүдээр хараад буланг гэрэлтүүлэхээр бамбарыг тусган харав. Харанхуй булан бага багаар бамбарын гэрэлд идэгдэхэд хүмүүсийн нүдний өмнө аварга том цагаан зүйл цааш харан нүүрээ дараад инээж байлаа. Яг л бяцхан охин загнуулсандаа эхэр татан уйлж буй мэтээр мөр нь чичигнэн хөдөлснөө өнөөх амьтан эргэж харлаа. Бүдүүн хар утсаар махийлган татаж оёсон нь түүнийг яг л инээмсэглэн буй мэт харагдуулна. Гэвч татаж оёсон жавжных нь цаанаас зүү мэт иржгэр хурц шүднүүд харагдан өнөөх амыг нь оёсон утсаа тас хэмлэхийг хүссэн мэт хавиралдан байх аж.
- Чөтгөр, ээ бурхан тэнгэр минь хэмээн хамгийн настай нэгнийг дөнгөж амандаа бувтнах төдийд өнөөх амьтан эргэж дайрахад хүмүүс айсандаа хөдөлж ч үл чадам зогсоход тэдний гарт байсан шатаж буй бамбар газар торхийн уналаа..
Унаж буй бамбарын гэрэлд инээж буй аварга том Туулай нэг гартаа заазуур барин ухасхийн дайрч буй дүр төрх л үзэгдээд өнгөрөв.. Нөхдийгөө аймшигт амьтанд бариулахыг дөнгөж харсан 3 залуу үүд өөд хар хурдаараа чихэлдэн зугтлаа.
- Ээ Бурхан тэнгэр минь, зугтаарай хэмээн орилсоор эхний залуу гарах үүдний зүг хар эрчээрээ гүйх төдийд нэвсийсэн хар юм өөдөөс нь нөмрөн дарж авахад Гаслах төдий чимээ дуулдаад чимээгүй болчихлоо.
Ухаан сөхөөгүй айсан хоёр залуу чимээ аниргүйгээр гүйлдэн гарахад хажуугаар нь эхний залуугын хүзүүнээс зуугаад ясыг нь таржигнатал хэмлэн буй чимээ, ард үлдсэн залуусын эцсийнх нь орилон газар түс хийн унах чимээтэй зэрэгцэн чихийг нь зүсэн өнгөрөв.. Эцсийн мөчид толгой эргүүлэн харсан 2 залуугийн нүдэнд цэлдэн хөх урт биетэй сэгсийсэн амьтан олзоо ухаангүй хэмлэн зулгааж байх нь харагдана. Өнөөх амьтан толгойгоо өндийлгөн цусанд бялдсан амаараа архиран орилохуйд хүв хүйтэн нүднийх нь харц 2 залуугийн зүрхийг зүсэх шиг болоод өнгөрлөө....
1971 оны 1 сарын 26 ны өдөр Улаанбаатар хотоос маш нууц зэрэглэлийн тушаал авсан зэвсэгт хүчний ... анги хөвсгөлийг чиглэн гарсан юм. Тэд ирсэн дариудаа өнөөх аймшигт үйл явдал болсон байшинд очиж түүний эргэн тойрон дахь 30 км газрыг шүүрдсэн боловч амьтай голтой зүйл нэгээхэн ч гарсангүй. Харин тэд цуст яргалал болон зүүдэндээ ч үзээгүй аймшгийг харсан ба даалгавраа биелүүлж явсан 2 3 цэрэг тэндээ шок цочролд орон түргэнээр буцаагдсан байна. Байшингийн хөндийн хэсгээс тэд нийт 40 гаруй хүүхэд хийгээд 19 хүний цогцос олдсон байлаа. Гэхдээ тэдгээрийг цогцос гэж үзэхээргүй болсон байсан ба бүгдэнг нь хурц шүдтэй амьтан цэглэн хаясан нь яг хэн нь хэн болохыг танихад бэрх болсон байв. Удалгүй хотоос ариутгал, шинжилгээны баг хүрэлцэн ирж хүмүүсийн цогцос хийгээд хараал идсэн байшинг тэр чигт нь шатаан ойр орчимд нь хөл хүрээ тогтоосон ба эл аймшигт явдлыг цаашид тараахгүйн үүднээс эл болсон явдлыг сонссон хийгээд нүдээр үзсэн хүмүүсийг тушаалын дагуу ийм яриа гаргахгүй байхыг даалгасан байлаа.
Хамгийн хачирхалтай нь энэ хэргийг үйлдсэн хүн, буг чөтгөр аль нь болох хамаагүй ур мөргүй алга болсон нь хэргийн тайлагдашгүй нууц болон үлдсэн байв. Орон нутгийн бяц хан хийдэд энэ үеэр лам нар нууцаар Ороолон дарах ёслолыг хийсэн нь баригдан цэргийн албан тушаалтан энэхүү зан үйлийг хийсэн лам нар хийгээд тэнд байлцсан сүсэгтнүүдийг баривчлан хот руу ачуулсан нь дахиж ирээгүй байлаа. Сүмийн хамба лам ачигдаж явахдаа нэгэн шавьдаа айдастай хоолойгоор шивнэн хэлсэн зүйл нь :
- Нэг зүйлийнхээ хойноос хэт шунасан нүгэлт хүмүүнийг хэтэрхий тамлан зовоож алснаар сүнс нь дээд ба доод ертөнцөд очилгүйгээр эндээ Ороолон болон үлддэг. Ороолон бол юунд ч дарагдаж дийлдэхээргүй хамгийн муу ёрын сүнс. буг чөтгөр. Тэд юунд ч цадаж ханахаа мэддэггүй бөгөөд бусад аргаар тэднийг дарах боломж бараг байхгүй. Эртний нууц таринаар бол Ороолон дарах зан үйлийн ёсоор нууц судрын хэсгээс бүтэн 21 хоног тасралтгүй уншин байж дарагддаг. Даанч би дарж ч чадсангүй..Ороолон одоо ч хаа нэгтээ явж байгаа... хэмээсэн байлаа.
-
.....Баадай өвгөн тэр нэгэн зуны аймшигт явдлыг сэтгэлдээ бодоод шөнө унтаж чадсангүй.. Нүдэнд нь 4 бяц хан хүүхдүүд хийгээд юугаа ч мэдэхгүй залуу хос л харагдаад байлаа. Ороолон буцаж ирсэн.. Шатсан байшин ч буцаад сэргэсэн байна.. Байж боломгүй зүйл.. байж боломгүй... Явах хэрэгтэй,, хөөрхий хүүхдүүд...
Ингээд шөнө дунд хувцаслан өнөөх хараал идсэн байшингийн зүг буугаа бариад явсан нь тэр аж. Машины гэрэлд туссан байшингийн зэвүү даасан хүйтэн цонхнууд харанхуйлан харагдахад энд амьд амьтны шинж үлдээгүйг өвгөн гадарлаж байлаа. Буугаа цэнэглэн, нөөц сумаа хармаандаа хийгээд уртаар амьсгалан будаг нь халцарч цоохортсон байшингийн хүрэн хаалгыг хүчтэй татан дотогш ороод явчихлаа..
Дараагийн бүлэг. Төгсгөлийн оронд...
_________________ Ядарч байна. Бүү илүү чалч..
|