2000 он хавьцаа скайтелтай хэсэг зууралдсан даа. тэр үед сүлжээндээ мэсэж үнэгүй гээд л хамаа намаагүй, таних танихгүй баахан мэсэж бичиж хүн амьтантай уулзаж, учирч л явсан. аав солонгост байсан болохоор янз бүрийн утас ирнэ, тэрийг нь төв шуудангийн хойдох үйлчилгээний төв дээр нь зарж тамхины мөнгөтэй залгадаг байлаа. тэгж байтал нэг ах хүү баахан утас хужаагаас оруулаад ирсэн. тэр нь баттерэйны асуудалтай

уг нь загвар функц тэр үедээ л шинэлэг болохоор нилээн зарагдсан даанч ихэнх нь буцсан даа
ди20 нь их таалагдсан юм. тэгээд удалгүй моби руу шилжсэн дээ. анхнаасаа л үйлчлүүлэгч нартаа олигтой ханддаггүй, тэр зүгийн харилцаа нь байнгын асуудалтай байсан. одоо ч хэвээрээ юм шив дээ. уг нь ашигладаг сүлжээ нь их боломжтой гэдэг. өөрсдийн техникийн боломж миа байдгийн байлгүй дээ. солонгостой хамтардаг мөртлөө тэдний маркетинг, үйлчилгээг оруулж чадаагүй. анхнаасаа мобид дарагдсан хоёрдагч имиж бүрдүүлсэн хампаан.
дараа төлбөрт дугаарыг нь өөр утсанд шейрлэх гэхиймуудаа давхар суулгачих боломжтой. манай нэг найз тийм дугаар хэсэг бариад залгах үедээ асааж ярьчихаад л унтраагаад явна.

утасны ченжүүд гээд хэдэн гарууд писитэй холбох залгууртай, тэрүүгээрээ гүйээ мөн их мөнгө хийсэн байх даа.
нэг хэсэг нам болсон оо найс, күүл билүү хэдэн янзын багц гаргаж хэсэг гарч ирсэн. би найсыг сонгох гэж байснаа мобизон авсан юм. харин моби шиг тэгэж элдэв янзаар идэж, шатаах нь бага байх шүү.
ярьж байж буюу дугаарыг хэрэглэж байж мөнгө хийдэг баймаарын гэтэл манайд тэр мөнгө хийдэг дугаараа олж авах нь жаахан асуудалтай шүү ккк. өөрөөр хэлбэл дугаарыг авсан л бол тухайн оператор компанид мөнгө хийж эхлэнэ гэсэн үг. тэр мөнгөний машинаа авах гэхээр заримдаа жаахан төвөгтэй байсан үе бий. жишээ нь тэр 9666 ... гэсэн дугаар, бараг олдож өхгүй, арын хаалгаар авах юм уу хаашаа юм

гэхдээ тэр үйлчилгээгээ хаах гэж байсан болохоор шинэ дугаар зарахгүй байсан гэж сонссон юм.
утасны хувьд солонгосчуудын барьсан, хаясан утсаар л болгодог юм шиг санагдсан ш д. уг нь энэ сүлжээнд тохирох утсыг олон газар л үйлдвэрлэж, зардаг байлгүй. гэхдээ скайтел хэрэглэгч цөөн, ченжүүд нь хөдөлгөөн бага болохоор солонгост ажиллаж амьдардаг монголчуудын оролцоогоор л энэ хэдэн утас нь монголд орж ирдэг байлгүй.
яг хэрэглэдэг байх даа: эдний баталгаат засварын газар болон үйлчилгээ, бүтээгдэхүүний тухай мэдээлэл, гар утсанд суурилсан мэдээллийн технологи, сүүлийн үеийн утсыг их хүсдэг байлаа. энэ л үндсэн асуудлыг шийдэхдээ хойрго хандаад байгаа юм чинь эднийх энэ чигээрээ байнга дараагийн эгнээнд явах байх. харин элдэв янзын идэлт энэ тэр байхгүй тулдаа, бас хоёр дахь учраас энэ дайтай яваа байлгүй. байгаа боломжийг ханатал хийгээд манлайлж чадахгүй яваа газар юм даа.