Эрхэм Блог бичигчид гишүүдээ! Хэлэх зүйлээ дохио дугарсаны дараа бичиж үлдээнэ үү?
Уг сэдвийг гишүүдийн дунд нэн сонирхолтой, эрэлт хэрэгцээтэй болгох хүсэлтэй байна.
Юу юуны өмнө "Асуулт Самбар" Blog Zone хэмээх самбарын судал болсон хэсэг хөл тавин орж ирж байгаа нийт гишүүд зочиддоо, энэ өдрийн мэндийг хүргэе! 
Та бүхний ая тухтай байдал, хамгаалалт, соёлтой үйлчлүүлэх, үйлчилэх тал дээр бидний зүгээр тавих шаардлага, даган биелүүлэх дүрэм журамыг та бүхэндээ хүргэх гэж байна таалан сууж, тухлан сонирхож заавал уншаарай
Зөвлөмж анхааруулга:
Мөн уг дэд форумд Блог нээж байгаа гишүүдэд анхааруулахад нэг гишүүн нэг л даацтай сэдэвтэй байвал сайн байна.
Зарим нэг хүмүүс олноор сэдэв нээж бичсэн зүйлгүй чатлаж байгааг шууд зөөх болно.
Мөн зураг ихээр оруулахгүй байхыг хүсье. Учир нь Photo album гээд тусдаа дэд форум байдаг шүү.
Бас чатламаар байвал Coffee house, Танилцья дэд форумууд байна.
Гишүүд санал хүсэлт тавихдаа хуваалгах зөөлгөх, устгуулах бичлэгийнхээ URL -г тавьж байвал МОД бидэнд маш их тусалж буй хэрэг болно шүү. мөн аль болох хэт олон хуудас болоогүй дээр нь хүсэлт тавьж цэвэрлүүлж байна уу, Өдрийн тэмдэглэл хэсэгт ганц хоёр үг гэх мэт хэрэггүй бичлэг, спам хийхгүй байна уу.
Ерөнхий дүрэм журам
• Гишүүн та блогоо элдэв хэрэггүй бичлэгнүүдээс салгуулахыг хүсвэл зохицуулагч гишүүдэд хандах буюу блогын URL болон устгуулах бичлэгүүдээ ойлгомжтойгоор Moderator-т санал хүсэлт, Санаа оноо, Тайлан, Дүрэм журам. сэдэвт бичиж үлдээнэ үү.!
• Нэг гишүүн өөрийн хувийн болон бусад хэн нэгэн гишүүнтэй хамтарч дээд тал нь 2 блог нээхийг зөвшөөрнө. Хэрэв нэг гишүүнд 2-с дээш блогтой болсон тохиолдолд гишүүдэд мэдэгдэн блогийг нэгтгэж, архивлаж, нийлүүлж, мөн шаардлагатай тохиолдолт трашдаж өгж болно. Энэ нь блогзон хэсэгт хэт олон идэвхигүй блог нээгдэхээс сэргийлж байгаа болно.
• Блог зоне хэсэгт чатны сэдэвтэй блог нээхгүй байхыг хүсье, өөрийн болон бусдын блог дотор чат хийхгүй байхыг анхааруулж байна. Дан ялангуяа дэмий спам бичлэгүүд, спам сэдэв нээхгүй байх. Ийм тохиолдолд тухайн сэдвийг траш луу зөөх болон устгалд оруулах болно.
• Блогт садар самууныг хэт ил тод сурталчилсан URL, зураг, audio, video агуулга бүхий, мөн бусдыг доромжилсон, хараалын үг хэллэгтэй, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх бичлэг аль болох нэмэхгүй байхыг та бүгдээс хүсэх байна...
Гэвч блог нь таны чөлөөт орон зай тул шаардлагатай гэсэн тохиолдолд үсгийн жижиг хэмжээ, үсгийн цагаан, шар өнгөнүүд, спойлер бүхий дараах BBCode-уудыг ашиглаж байхыг зөвлөх байна...
хэрвээ ингээгүй хэвлэн нийтэлсэн тохиолдолд шат дараалсан хатуухан арга хэмжээг авах болноо.
Код:
[spoiler]хараал, садар самуун гэх мэт ... [/spoiler]
[size=50]хараал, садар самуун гэх мэт ...[/size]
[color=#FFFFFF]хараал, садар самуун гэх мэт ...[/color]
• Блог нь удаан хугацаанд буюу 6 сараас дээш хугацаагаар идэвхигүй блогт бичлэг хийгдээгүй тохиолдолд блогийг автоматаар архивлана. Энэ нь блог архив хэсэгт устгалгүй хадгална гэсэн үг буюу эзэд нь хэзээ ч орж ирээд блогоо сэргээгээд үргэлжлүүлээд хөтлөөд явах боломжтой
• Блог зоне-д тохирохгүй сэдэв нээсэн тохиолдолд эзэнд нь мэдэгдээд тохирох газарлуу нь зөөнө.
• Модератор болон гишүүд бие биенээ хүндэтгэн харицахыг хүсэж байна. Аль аль талдаа хүлээцтэй боловсон соёлтой харилцана уу. Мөн модераторууд хоорондоо нягт холбоотой ажиллацгаая.[/color]
Та бүхнийг хүндэтгэн мэхийн соёрхов "Асуулт Самбар" BLOG ZONE Moderator Group!
Ахлах модератор:
MissNoGood
Туслах модераторууд:
Сараан, Уянга, Розана