| Оффлайн |
| Шинэков Гишvvн |
 |
Нэгдсэн: 9-р сар.14.05 6:12 pm Бичлэгүүд: 1
|
Сайн ноён хан Намнансүрэн(1878-1919)

Халхын сайн ноён хан, Монгол улсын анхны ерөнхий сайд (1912-1919), Төгс-Очирын Намнансүрэн одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн. Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч. Монгол улсын төрийн сүлд, далбаа, үндсэн хуулийн агуулгатай xууль зүйн бичиг 65 дэвтэр, Монгол улсын төрийн дээд шагнал "Эрдэнийн Очир" одонг бий болгон нийслэл хүрээ, аймаг хошуудад 70 шахам сургууль, Хужирбуланд цэргийн сургууль байгуулан Эрхүү, Улаан-Үдэд хүүхэд явуулан сургажээ. 1913 онд "Шинэ толь", 1915 онд "Нийслэл хүрээний сонин бичиг" сонин гаргасан. Эрдэмтэн Ж.Цэвээнээр "Улсын эрх" номыг захиалан бичүүлж мөн "Дэлхийн бошгыг халах намын учир" номыг хөрвүүлэн хэвлүүлжээ.
1911 оны хавар Манжаас тусгаарлах xалхын 4 ханы нэрээр xаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зуржээ.
1912 он. 7 сард ерөнхий сайдаар томилогдов. 12 сарын 2-нд Монгол Оросын хооронд найрамдлын гэрээ бичиг тогтоосон.
1913 он. 2 сарын 3-нд монгол цэргийг бэлтгэх сургах тухай Монгол-Орос улсын хэлэлцээр тогтоосон. "Эрдэнийн Очир" одонг 3 зэргээр бий болгов(Чингис хаан, Автай сайн хаан, Богд Өндөр гэгээн). Монгол-Төвдийн хооронд хэлэлцээр байгуулсан. Германаас 1000 буу, их буу зэргийг худалдан авав. Хятадууд цэргийн хүчээ Өвөр Монголд оруулaхад Хатанбаатараар цэрэг удирдуулан илгээв. 1913 оны Орос Хятадын хэлэлцээрийг эсэргүүцэн Оросын талд хандаж мэдэгдэл хийв. 11 сарын 19-ний өдөр xаант Оросын нийслэл Санкт Петербург хотноо хүрэлцэн очиж нот бичиг өргөн барьж зэвсгийн туслалцаа гуйхад xаант Орос улс Барга, Өвөр Монголоос цэргээ татахыг шаарджээ. 1913 оны 12 сарын 21-нд Петербургт байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швеицари, Франц, Герман, Итал, Турк, Голланд, Дани, Австри зэрэг улсуудын элчинд тусгаар тогтнолын тусгай нот бичиг хүргүүлэхэд Хятадаас бусад нь хариу ирүүлжээ.
1914 он. 2 сард Европын жишгээр Улсын дээд доод хоёр хурлыг байгуулсан. Дээд хурал 50-60 хүнтэй Т.Намнансүрэн даргалдаг байв. Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын бага хуралд Монгол улс тусгаар улс байх үзлийг илэрхийлж, Монголыг Хятадын автономит улс гэхийг эсэргүүцэв.
1915 он. 9 сар үргэлжилсэн Хиагтын Гурван улсын гэрээгээр тусгаар тогтносон Монгол улсын эрхийг хязгаарлав. Монголд цахилгаан мэдээний шугам, төмөр зам тавих онц эрхийг Орос улсад олгох тохиролцоонд гарын үсэг зурав. Цэргийн яамны сайдын албыг хавсран хашсан.
1916-1918. Оросын элчин сайд А.Орловтой гэрээ байгуулжээ. 1917 онд дээрхи гэрээний дагуу монголын 400 цэргийг сургахаар Орос цэргийн түшмэл иржээ.
1918 он. 1915-1918 онуудад xамтран зүтгэгч Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав, Намсрай нарын зэрэг сайдууд хорлогдон харамсалтайгаар нас барж Шанзуб Бадамдоржийн нөлөө ихэсч Сайн ноён ханы үйл ажиллагааг боогдуулж эхэлсэн байна.
1919 оны сүүлээр xятад цэргийн эрхтэнууд нийслэл хүрээг эзлэв. 1919 оны 4 сард нийслэл хүрээнд хорлогдон 41 насандаа нас баржээ.
|
|