#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 4:55 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 276 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 511 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.08.10 9:51 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 12:33 am
Бичлэгүүд: 102
Байршил: УБ
гайгүй юм а

_________________
Sup.!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.10 12:17 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.10 1:02 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
үргэлжлүүлвэл давгүй сайхан сэдэв болох шинжтэй :wd:

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.17.10 3:56 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 12:33 am
Бичлэгүүд: 102
Байршил: УБ
тхх нээрээ үргэлжлүүл :frog:

_________________
Sup.!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.10 1:34 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.19.05 5:03 pm
Бичлэгүүд: 676
Байршил: It is not enough that we do our best; sometimes we must do what is required.
shal walai iin?

_________________
:razz: :razz:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.10 1:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Миний ордны зурхай ерөнхий шинж нь ер нь л гайгүй таараад байдиймаа баярлалаа гоё мэдээллүүд байна

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.10 9:55 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.20.10 1:02 pm
Бичлэгүүд: 338
Байршил: Уяхан замбуу тивийн наран дор
Ишлэл:
Амжилт, нэр хvнд єндєртэй яваа эр хvн бvрийн цаана нэг сайхан бvсгvй байдаг гэдэг.
ene goy ug bna :wd:
Ишлэл:
Орчлон дээр муухай эмэгтэй гэж байдаггvй харин муу эрчvvд л байдаг гэж vг байдаг шvv дээ...
haha ene bur alaad haytsan beeshd lol
Ишлэл:
Мэлхийн ордны эхнэрvvд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нєхрєє хvлээдэг. Ийм эхнэртэй нєхєр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрvvд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бєгєєд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нєхрєє эхийн хайраар хайрладаг. Олны ємнє тэр бvр ил гардаггvй, гарвал нєхєртєє сайн “чимэглэл” болох тєдий байдаг. Тэд vнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нєхєр нь єєрийгєє гэр бvлийн тэргvvн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрvvдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хvрдэг зєрvvд зан, мєн бусдад итгэдэггvй явдал байдаг. Тиймээс нєхрийнхєє найз нєхєд, хамт ажиллагсдыг шинжиж, нєхрєє уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчvvд юм.
:angel:

_________________
Do you speak PRADA?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.10 4:27 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
Яагаад компьютер эмэгтэй хүнээс илүү гэж?

Яагаад гэвэл:
1. Компьютерийг “унтрааж”, “асаахад” хялбархан
2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй.
4. Компьютер таныг өмнөх “хэрэглэгчид”-тэйгээ хэзээ ч харьцуулахгүй
5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн яаж ч программчилж болно
6. Компьютерлүү өмнөх “хэрэглэгчид” нь утасддаггүй
8. Та яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй.
9. Компьютерт таны нас бүр ч хамаагүй.
10. Компьютер таны төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй.
11. Компьютер таны сана гэсэн зүйлийг санаж, март гэсэн зүйлийг мартдаг.
12. Та өөр компьютерийг хэрэглэсэн ч тэр таныг хардаж, харамлахгүй.
13. Та түүний асуусан асуултанд удаан хариулсан ч тэр уурлахгүй.
14. Компьютерт ээж, аав гэж байхгүй, та тэд нартай нь танилцах шаардлага гарахгүй
15. Та компьютераа найз нартаа хэрэглүүлж ч болно
16. Компьютерийн толгой өвдсөнөөс болж ажиллахгүй байх, эсвэл “ууртай” болно гэж байхгүй
17. Тэр юу ч идэхгүй, үнэтэй хувцас, үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл нэхэхгүй. Таны цалинг мэдэхгүй, хэзээ буухыг нь асуухгүй.
Ийм л учраас компьютер эмэгтэй хүнээс хавьгүй илүү байгаа юм даа. Хэхэ хамгийн компьютер үнэнч хань тийм биздээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 3:15 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
Ишлэл:
Яагаад компьютер эмэгтэй хүнээс илүү гэж?

Яагаад гэвэл:
1. Компьютерийг “унтрааж”, “асаахад” хялбархан
2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй.
4. Компьютер таныг өмнөх “хэрэглэгчид”-тэйгээ хэзээ ч харьцуулахгүй
5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн яаж ч программчилж болно
6. Компьютерлүү өмнөх “хэрэглэгчид” нь утасддаггүй
8. Та яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй.
9. Компьютерт таны нас бүр ч хамаагүй.
10. Компьютер таны төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй.
11. Компьютер таны сана гэсэн зүйлийг санаж, март гэсэн зүйлийг мартдаг.
12. Та өөр компьютерийг хэрэглэсэн ч тэр таныг хардаж, харамлахгүй.
13. Та түүний асуусан асуултанд удаан хариулсан ч тэр уурлахгүй.
14. Компьютерт ээж, аав гэж байхгүй, та тэд нартай нь танилцах шаардлага гарахгүй
15. Та компьютераа найз нартаа хэрэглүүлж ч болно
16. Компьютерийн толгой өвдсөнөөс болж ажиллахгүй байх, эсвэл “ууртай” болно гэж байхгүй
17. Тэр юу ч идэхгүй, үнэтэй хувцас, үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл нэхэхгүй. Таны цалинг мэдэхгүй, хэзээ буухыг нь асуухгүй.
Ийм л учраас компьютер эмэгтэй хүнээс хавьгүй илүү байгаа юм даа. Хэхэ хамгийн компьютер үнэнч хань тийм биздээ
Компьютер яагаад эрэгтэй хүнээс илүү вэ гэдэг жагсаалт гаргах ч мөн амархан. Гол нь тэгээд аль хэр удаан компьютертэйгээ тэсэх вэ гэдэг л.

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 4:56 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.23.09 12:59 pm
Бичлэгүүд: 1531
Thanks goy medeellvvd bn

_________________
WORD is SWORD


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 9:18 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
Эр эм ордуудын зохицол

Хонь: Маш сайн зохицол: Арслан, Хилэнц, Жинлүүр
Сайн зохицол: Нум, Ихэр
Үл зохицол: Матар, Загас, Үхэр

Үхэр: Маш зохицол: Охин, Хилэнц, Матар
Сайн зохицол: Нум, Мэлхий, Загас
Үл зохицол: Арслан, Хумх

Ихэр: Маш сайн зохицол: Жинлүүр, Хумх, Нум
Сайн зохицол: Ихэр, Матар
Үл зохицол: Охин, Хонь

Мэлхий: Маш сайн зохицол: Хилэнц, Загас, Матар
Сайн зохицол: Охин, Үхэр
Үл зохицол: Нум, Хумх, Ихэр

Арслан: Маш сайн зохицол: Нум, Хумх, Хонь
Сайн зохицол: Жинлүүр, Ихэр
Үл зохицол: Матар, Үхэр

Охин: Маш сайн зохицол: Матар, Загас, Үхэр
Сайн зохицол: Хилэнц, Мэлхий
Үл зохицол: Нум, Охин

Жинлүүр: Маш сайн зохицол: Хумх, Хонь, Үхэр, Ихэр
Сайн зохицол: Матар, Загас, Нум, Арслан
Үл зохицол: Охин, Мэлхий

Хилэнц: Маш сайн зохицол: Загас, Үхэр, Мэлхий
Сайн зохицол: Матар, Охин, Ихэр
Үл зохицол: Үхэр

Нум: Маш сайн зохицол: Хонь, Ихэр, Арслан
Сайн зохицол: Хумх, Охин, Жинлүүр
Үл зохицол: Матар

Матар: Маш сайн зохицол: Үхэр, Мэлхий, Охин
Сайн зохицол: Үхэр, Хонь, Загас, Хилэнц
Үл зохицол: Жинлүүр

Хумх: Маш сайн зохицол: Ихэр, Арслан, Жинлүүр
Сайн зохицол: Хонь, Мэлхий, Нум
Үл зохицол: Хилэнц, Охин, Үхэр, Арслан

Загас: Маш сайн зохицол: Мэлхий, Охин, Хилэнц
Сайн зохицол: Үхэр, Матар
Үл зохицол: Арслан, Загас, Хумх

Эр эм хосуудын зохицолын тухайд ийм байна. Гэхдээ бие биенээ ойлгодог, хайртай бол түүнээс илүү зохицол гэж байхгүй л байх. Энэ бол эсрэг хүйстнүүдийн хоорондын онцлог зан чанарын нийлэмжийн тухай ерөнхий зүй тогтлыг л илэрхийлж буй юм.

Зочин ч мундаг хэлжээ
тэгэхдээ бас эрчүүдийг тэгж болохгүй шүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 9:30 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Бичлэгүүд: 3037
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Ишлэл:
Яагаад компьютер эмэгтэй хүнээс илүү гэж?

Яагаад гэвэл:
1. Компьютерийг “унтрааж”, “асаахад” хялбархан
2. Компьютер таныг хэдэн ч цаг хүлээж чадна
3. Та түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй.
4. Компьютер таныг өмнөх “хэрэглэгчид”-тэйгээ хэзээ ч харьцуулахгүй
5. Та түүнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн яаж ч программчилж болно
6. Компьютерлүү өмнөх “хэрэглэгчид” нь утасддаггүй
8. Та яаж харагдах нь компьютерт ямар ч хамаагүй.
9. Компьютерт таны нас бүр ч хамаагүй.
10. Компьютер таны төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй.
11. Компьютер таны сана гэсэн зүйлийг санаж, март гэсэн зүйлийг мартдаг.
12. Та өөр компьютерийг хэрэглэсэн ч тэр таныг хардаж, харамлахгүй.
13. Та түүний асуусан асуултанд удаан хариулсан ч тэр уурлахгүй.
14. Компьютерт ээж, аав гэж байхгүй, та тэд нартай нь танилцах шаардлага гарахгүй
15. Та компьютераа найз нартаа хэрэглүүлж ч болно
16. Компьютерийн толгой өвдсөнөөс болж ажиллахгүй байх, эсвэл “ууртай” болно гэж байхгүй
17. Тэр юу ч идэхгүй, үнэтэй хувцас, үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл нэхэхгүй. Таны цалинг мэдэхгүй, хэзээ буухыг нь асуухгүй.
Ийм л учраас компьютер эмэгтэй хүнээс хавьгүй илүү байгаа юм даа. Хэхэ хамгийн компьютер үнэнч хань тийм биздээ
:haha: компьютер мандтугай :l2:

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 9:32 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
жинлүүр, хумх, нумын ордны хүмүүстэй танилцана шүү :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 9:46 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.08 6:23 pm
Бичлэгүүд: 739
Ишлэл:
Компьютер чамайг энхрийлэн үнсэхгүй.
Компьютер чамайг ядраад ирэхэд чинь хоол байтугай ус ч буцалгачихсан хүлээж байхгүй.
Компьютер чамтай гал халуунаар сексдэхгүй.
Компьютер чамайг өвчсөн мэт дуурайсан хүүхэд төрүүлж өгөхгүй.
Компьютер чамайг насны чинь эцэст халамжлахгүй, цай лав хувааж уухгүй дэг.

Юмыг нэг талаас харна гэдэг хичнээн өрөвдөлтэйг эрчүүд минь ойлгоорой.

Goy helsen... :hihi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 9:47 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Бичлэгүүд: 3037
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Хэн компьютертай цай хувааж уух гээд сууж байдын гах гах

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 9:51 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
тэхдээ ч нээрээ миний хувьд компьютер эр хүнийг орлоод удаж байна шүү. Тэхдээ одоо залхаж байна. Байнга хүн биш машин харсаар байгаад өөрөө хөлдүү болох нь байна.

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 10:10 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
iim yumand nh itgeed bdagguie...
tl ymr n ord nadaa taarhiiin bn , ter n taarkun bn gd uuruusuu tulheed bval hetsul bh..

_________________
wandelaaar


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.10 10:23 pm 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.17.09 11:54 am
Бичлэгүүд: 241
0

_________________
...ing


Сүүлийн удаа Miigaa_10 6-р сар.12.12 4:50 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.10 11:49 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
ХАЙРТЫНХАА АНХААРЛЫГ ЯАЖ ТАТАХ ВЭ?

Хонь
Хэрэв таалагдаад байгаа хүн тань хонины ордод төрсөн байвал ажил хэрэгч, аз туршихаас хулчийдаггүй, шаламгай хүнд дуртай байдгийг анхаараарай. “Бусад хүний долоо хоногт хийдэг ажлыг ганц хоногт амжуулж чадна” гээд хэлчих. Тэгээд ямар ч хүнд ажлаас айдаггүй, эрч хүчтэй дүр байнга гаргах хэрэгтэй.

Үхэр
Энэ ордынхон арвич хямгач хүмүүст дуртай. Цагийг яаж зөв ашигласнаа, мөнгийг хэрхэн хэмнэсэн тухайгаа ярьж өгөөрэй. Тэд бас хэлсэн үгэндээ хүрдэг шударга хүмүүст дуртай. Зөөлөн тайван ярьж, тэдний бие сэтгэлийн байдлыг сайн мэдэрч чадвал та амжилтад хүрнэ.

Ихэр
Тэдэнтэй ярилцахдаа хошин үг хэлж бай. Аятайхан хэдэн онигоог цагийг нь олоод ярьчих. Хамгийн гол нь тэднийг залхааж болохгүй. Нэг ярьсан сэдвээ дахин дахин хөндөж ярих хэрэггүй. Аливаа асуудалд гүнзгий оролгүй, өнгөц хандаарай. Хэрэв та олон сайхан танилтай, тал бүрээр өөрийгөө хөгжүүлж чадсан бол ихрүүдэд амархан таалагдана.

Мэлхий
Тэд баргийн хүнийг голдог. Хүний зан төрхийг сайтар мэдрэх чадвартай байдаг. Бусад хүмүүсийг ухаанаар бус, зүрх сэтгэлийнхээ зөн мэдрэмжээр мэдэрдэг болохоор хүнд хууртагддаггүй. Тэдэнд аль болох аядуу зөөлөн хандаж байгаарай. Танд ч гэсэн зөн совингийн мэдрэмж байдгийг ойлгуул. Тэд тогтсон үзэл бодолтой, ёс журмыг сайн сахидаг хүнийг хүндэлдэг.

Арслан
Өөрийнх нь үзэл бодлыг дэмждэг хүнд дурлахад бэлэн байдаг. Бодож төлөвлөсөн зүйлийг нь хамтран хэрэгжүүлбэл тун ч дуртай. Бодсон мөрөөдсөн зүйлийг нь бодит зүйл болгон хувиргаж чадах “ажилчин” хүнийг Арслан хүлээж авдаг. Харин та өөрийнхөө бодож явдаг олон санааг яривал төдий л тоохгүй. Харин өөрийгөө бүтээж, туурвих ажилд оролцох дуртай гэдгээ хэлбэл таныг сонирхож эхлэх болно.

Охин
Хүмүүст их өндөр шаардлага тавьдаг. Тэдний санаанд баргийн хүн тохирдоггүй. Хүмүүсийн гаднах дүр төрхийг чухалчилж үздэг. Та цэвэр цэмцгэр хувцаслаж чадвал таалагдах магадлал ихтэй болно. “Охин”-той ярилцаж байхдаа бүх зүйлд анхааралтай хандаж бай. Жижиг гээд тоомжиргүй орхиж болохгүй.

Жинлүүр
Хэрэв та өөрийгөө боломжийн ирээдүйтэй хүн гэдгээ ойлгуулахгүй бол Жинлүүр таныг нэг их тоохгүй. Та дахиад ямар нэг сургуульд суралцахаа, хүрсэн түвшиндээ сэтгэл ханалгүй цаашид улам их амжилтад хүрэхийг мэрийж байгаагаа ярь. Тэдэнтэй эелдэг, дипломат маягаар харилц.

Хилэнц
Амаргүй хүмүүс учир та тэдний толгойг тийм ч хялбар эргүүлж чадахгүй. Нууцлагдмал, үл ойлгогдох зантай хүнд дуртай. Таалагдаад байгаа хүн тань Хилэнцтэн бол өөртөө тохиолдсон сонин хачин зүүдээ яриарай. Тэд голдуу авьяаслаг хүмүүсийг сонирхдог.

Нум
Анхаарлыг нь татахын тулд гадаадын орнуудаар явж байсан тухайгаа, газар газрын хүмүүсийн зан араншин, соёлын тухай ярьж өгвөл дуртай хүлээж авна. Тэд гүн ухааны сэдвээр ярилцах дуртай. Та хэтэрхий бодитой хүн болохыг хүсвэл үр дүнгүй. Амьдрал ахуйдаа дарагдан, шаналсан царайлж явдаг хүмүүст нум дургүй. Өөд нь татахад хялбар, хөнгөн жавхаалаг хүнд дуртай. Та сэргэлэн цовоо байж чадвал бүр ч илүү таалагдана.

Матар
Хэрэв та ихийг бодож, төлөвлөж явдаг бол матрын ордын хүмүүст таалагдаж чадна. Үзэл бодол нь төлөвшиж тогтсон хүмүүст тэд дуртай. Аливаа нөхцөл байдалд захирагддаггүй, хүрээлэн байгаа орчноо өөрсдөө удирдан залж, амьдралаа сайхнаар бүтээн босгож яваа хүнийг хараад бахархдаг. Хэрэв та өөрийнхөө амьдрал, аз жаргалыг өөрөө бий болгож, ямар ч үед зөвхөн өөрийн хүчээр л бүхнийг зохицуулж, бусдаас ивээл горьддоггүй хүн гэдгээ мэдүүлж чадвал тэр таныг хайрлан хүндлэх болно. Өөртөө, өөрийнхөө хүчинд бүрэн итгэлтэй байдгаа ойлгуулж өгөөрэй.

Хумх
Нэгэн хэвийн амьдрал, үзэл бодолтой хүмүүст дургүй. Өвөрмөц сонин амьдрал, зан ааштай хүмүүсийг Хумх сонирхож явдаг. Та хумхын ордын хүнтэй болзсон бол нэлээд ер бусын, гаж хачин гэмээр хувцаслаж очиход зүгээр. Уулзах үедээ этгээд сонин зүйл ярьж өгөөрэй. Рок хөгжим сонсоод тайвширч чаддагаа хэл. Этгээд байх тусам л тэд сонирхож дурладаг.

Загас
Хэрэв та яриаг нь огт таслалгүй, дуугүй тэвчин сонсож чадвал загасны ордынхон таныг хүндлэх болно. Хэрэв яриан дундуур нь үг хавчуулах шаардлага гарвал ямар нэгэн уянгалаг хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн аястай үг хэлээрэй. Тэднийг сайн ойлгож, сэтгэл санааг нь чин үнэнчээр хуваалцаж чадвал Загас таных болно. Бас тэд үнэнч сэтгэлийг юу юунаас ч илүү эрхэмлэдэг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.13.10 12:12 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.04.09 5:42 pm
Бичлэгүүд: 3706
Байршил: 220
гишүүдийн анхааралд энэхүү сэдэвт чат маягийн бичлэг хийхгүй байхыг хүсье!

_________________
:wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.10 6:31 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.03.10 8:43 pm
Бичлэгүүд: 630
Байршил: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
sain zohitsol der n arslan getsen baisnaa ul zohitsol der n bas arslan getsen bhin :??:

_________________
Be yourself better, think better


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.10 7:52 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
Єєрт чинь ямар жилтэй, эсвэл ямар ордын эр тохирохыг мэдэх vv? Yгvй бол танд энэ зурхайг санал болгоё.


1. ХУЛГАНА ЖИЛ



Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хєєрч явдаг

Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг

Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг

Мэлхийн орд: Мєрєєдєгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг

Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдєж байдаг

Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог

ЖинлYYрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нєхєрлєдєг

Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч

Нумын орд; Эрч хvчтэй хулгана мєнгє хураах дуртай, хурааж ч чаддаг

Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв

Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай

Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна



Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.




2. YХЭР ЖИЛ


Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана

Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ

Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр

Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, єєрийн хєдєлмєрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай

Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч

Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ

Жинлvvрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай

Хилэнцийн орд: Аюултай vхэр, зєрvvд гєжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр

Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг

Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр

Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/

Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…



Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.




3. БАР ЖИЛ



Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална

Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил

Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал

Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа

Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт єєрийгєє авч явдаг

Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд єєрийнхєє зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv.

Жинлvvрийн орд; Сургуультай бар, их таатай анд

Хилэнцийн орд: Нилээд тєвєгтэй бар, тэр юу ч хийж мэднэ

Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй

Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг

Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд єєрєє ч тvvнд итгэдэггvй

Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.


Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.




4.ТУУЛАЙ ЖИЛ


Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай.

Yхрийн орд: Их ялдам, єєрийгєє арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай

Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай

Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй

Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш

Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай

ЖинлYYрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг

Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй

Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай

Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бєгєєд нийтэч бус туулай

Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз

Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай



Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.




5.ЛУУ ЖИЛ

Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна

Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй

Ихрийн орд: Олон єнгєт луу, хурц тод гэрлээр гялалзаж єгнє

Мэлхийн орд: Yvлэн дунд хєєрч, элсэн цамхаг босгогч

Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог

Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно.

ЖинлYYрийн орд: Гадна тєрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр

Хилэнцийн орд: Єргєстэй луу, тvvнийг оролдвол єєрийгєє тvлнэ шvv

Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно

Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй

Хумхын орд: Далдыг харагч луу, єєртєє шvvмжлэлтэй ханддаг

Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн.



Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.




6.МОГОЙ ЖИЛ


Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи єєрєє ч анзаарахгvй

Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам

Ихрийн орд: Хєдєлгєєнтэй бєгєєд хувирамтгай могой

Мэлхийн орд: Тvvнийг хєдєлгєж амь оруулах хэрэгтэй

Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй єєрєєр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг

Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг

ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ

Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дєнгєнє

Нумын орд: Шийдмэг могой, тавьсан єндєр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй

Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй

Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зєгнєж чадна

Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой



Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.




7.МОРЬ ЖИЛ



Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга

Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж єгч магадгvй

Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй

Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.

Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зєвхєн єєрийнхєє тухай л боддог

Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй

Жинлvvрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ

Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг

Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй

Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой

Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна

Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь



Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.




8.ХОНЬ ЖИЛ



Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь

Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй

Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй

Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь

Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор

Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь

Жинлvvрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ

Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бєгєєд осолтой. Хурц эвэртэй шvv.

Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь

Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бєгєєд агуу сэтгэгч, зєгнєгч

Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй.

Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг



Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.




9.БИЧ ЖИЛ



Хонины орд: Тєвєгтэй ааштай, хvнд бич

Yхрийн орд: Гэмгvй бич, ємгєєлєл эрсэн мэт

Ихрийн орд: Хурц ааштай бич, єнгє єнгийн савангийн хєєс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дєнгєнє

Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч єгнє

Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож
дєнгєнє
Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мєчрєєс мєчирт дvvлнэ

Жинлvvрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж єєрийгєє сvйрvvлж мэднэ

Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг

Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич

Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ

Хумхын орд: Хянуур бич, єєрийн нарийн тоглоомоо нуудаг

Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг



Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.




10.ТАХИА ЖИЛ



Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг.

Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай

Ихрийн орд: Мєнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зєвхєн зvvдлэгдэх болно.

Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан “гол гаргаж болно”.

Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч єгєхєєс буцахгvй. Гэхдээ хэний тєлєє, юуны тєлєє гэдэг нь чухал биш.

Охины орд: Маш хурц хумстай тахиа

Жинлvvрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дєнгєнє

Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна

Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна

Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар

Хумхын орд: Зєвхєн єєрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга

Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна



Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.




11.НОХОЙ ЖИЛ



Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой

Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий.

Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.

Мэлхийн орд: Ямар ч мєрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ

Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана

Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа

Жинлvvрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй

Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай

Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой

Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно

Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай

Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг



Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.




12.ГАХАЙ ЖИЛ



Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай

Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам

Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай

Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай

Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч

Охины орд: Мєнгє цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа

Жинлvvрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн.

Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай

Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг

Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг єршєєдєг

Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын тєвд байна.

Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг.



Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.17.10 7:25 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
Эрчvvд найз бvсгvйгээ жирэмсэн болоход хамгийн тvрvvнд юу гэж хэлэх вэ?

Хонины ордны эрчvvд
Тэр бол чиний хэрэг болохоос минийх биш.
Тэдний амнаас хамгийн тvрvvнд "Чи ямар болгоомжгvй юм бэ?" гэх vг гарна. Тэд хамгийн тvрvvнд буруугаа охид руу чихдэг.

Vхрийн ордны эрчvvд
Тэрлэхээс єєр арга vгvй болж дээ" Vхрийн ордныхон тэр бvсгvйтэй гэрлэж хvvхэдээ терvvлнэ. Гэвч тэр авгайдаа тиим ч сайн хандахгvй. Яагаад гэвэл би хvслээрээ гэрлээгvй гэж бодох болно.

Ихрийн ордны эрчvvд
"Би одоо яах ёстой юм бэ?" гэж єєрєєсєє асуудаг. Юу хийх тухайгаа мэдэхгvй энә талаар туршлагатай найзуудаасаа зєвлємж авдаг. Эцэст нь найз охиныхоо шийдвэрийг дагадаг.

Мэлхийн ордны эрчvvд
"Чи тєрvvлчих, би єсгєе" гэж хэлдэг. Тэд хvvхдээс болж єєрийн хуримын асуудалыг шийддэггvй. Тэд их тєлевлєгєєтэй учир тохиромжтой нас, санхvvгийн боломжтой vедээ л гэрлэдэг.

Арслангийн ордны эрчvvд
"Хувь тавилан л юм байлгvй дээ" гэж боддог.Найз охин нь хvvхэдтэй болчихвол хариуцлага хvлээж чаддаг.

Охины ордны эрчvvд
Иймэрхvv асуудалд харьцангуй ханддаг. Хэрэв тэд энә надад таарах бvсгvй мән гэж бодсон л бол шууд гэрлэе гэж гуйна. Харин зугаацах бодолтой vерхэсэн бол тэр шууд зугатдаг.

Жинлvvрийн ордны эрчvvд
Найз бvсгvй нь жирэмсэн гэдгийг мэдэнгvvтээ єєрийн найзууд дээрээ очиж зєвлєдєг. Эцэст нь хэд хэдэн хувилбар гаргаад найз охиноороо сонгуулдаг.

Хилэнцийн ордны эрчvvд:
Маш их уурладаг. Сайн хамгаалалт хийж чадаагvйдээ єєртєє уурладаг. Хариуцлага хvлээх
болсондоо найз охиндоо уурладаг. Гэвч эцэст нь тайвширч яаж шийдвэрлэх арга замыг найз охинтойгоо зєвлєдєг.

Нумын ордны эрчvvд
Нумын ордны эрчvvд маш хариуцлагатай байдаг. Санхvvгийн тал дээр чадах хэрээрээ туслана. Тэр хариуцлагаа эвтэйхэн зохицуулж чаддаг. Гэвч гэрлэнэ гэж бодсоны ч хэргэгvй. Яагаад гэвэл тэр ийм шалтгаанаар гэрлэхийг хvсдэггvй.

Матарын ордны эрчvvд
Хариуцлага хvлээх дургvй матарын ордны эрчvvд гэрлэхээсээ ємнє найз бvсгvйгээ жирэмслvvлдэггvй.
Хэрвээ vнэхээр тиим тохиолдол гарвал тэр хариуцлага хvлээнэ. Гэвч ямагт єєрийгєє бvхний тvрvvнд бодно.

Хумхын ордны эрчvvд
Хариуцлагаас бултдаг. Мєрєєдємтгий, бодит байдлаас холуур явдаг хумхын эрчvvд єєрийн найз бvсгvйг давхар биетэйг мэдмэщ цэлмэг тэнгэрт аянга цахисан мэт санагддаг. Тэрний сэтгэл дундах гvнж том гэдэстэй байхыг тэр хvлээж авч чадахгvй.

Загасны ордны эрчvvд
"Энэ хvvхэд vнэхээр минийх гэж vv" хэмээн уг мэдээг сонсоод тэрээр сэтгэлдээ эргэцvvлэн бодно. Тиймээ чинийх гэхэд загасны ордны эрчvvд "Тиим vv, тэгвэл чи биеэ сайн бодоорой" гэх мэт дулаахан vг хэлэх боловч цаанаа эргэлздэг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.17.10 7:59 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.16.09 10:36 am
Бичлэгүүд: 3037
Байршил: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Ишлэл:
Эрчvvд найз бvсгvйгээ жирэмсэн болоход хамгийн тvрvvнд юу гэж хэлэх вэ?
Охины ордны эрчvvд
Иймэрхvv асуудалд харьцангуй ханддаг. Хэрэв тэд энә надад таарах бvсгvй мән гэж бодсон л бол шууд гэрлэе гэж гуйна. Харин зугаацах бодолтой vерхэсэн бол тэр шууд зугатдаг.
Аа яг таарлаа шд :haha: Бүгдээрээ гэрлэцгээе л дээ :-P

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.10 8:24 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
энэ явдал хоёр жилийн өмнө болсон юм. би нэгэн вэбсайт хийхээр компютерийн ард байнга суудаг байлаа. өдөрийн 24 цагийн 18 цагт нь компютерийн ард суудаг байсан гээд боддоо. гадуур ч гарах зав олдохгүй, найз нөхөдтэйгөө ч уулзах зав гарахгүй явсаар нэг мэдэхэд нилээн хэдэн сарыг ардаа өнгөрөөсөн байлаа. энэ хугацаанд нилээн хэдэн вэб сайтыг амжилттай хийж, овоо ч мөнгө оллоо. харин энэ их завгүй үед надад нэг л юм эрч хүчийг өгдөг байсан юм. энэ юу вэ гэвэл, чатаар танилцсан залуу байлаа. эхний вэбийн ард гарчихаад сэтгэл тэнэгэр сууж байхдаа, банжигийн чатад ороод л чаталж гарсан юм. гэхдээ хувийн өрөөний чат биш дэлгэцийн олон нийтийн чат хийж байсан л даа. гэтэл харин нэг л өөрийн гэсэн өнгө аястай, цаанаа л нэг өөр үг хэллэгтэй нэгэн яваад л байсан. нилээн хэдэн удаа тааралдсан даа. харин сүүлдээ нөгөөх маань нэг нутгийн болж таараад, за тэгээд яахав дээ, угаасаа л таалагдаж байсан юм хуна, яриа нийлж байна ч гэж юүхэв, тэгээд л мэссэнжэрт бие биенээ уриад л...харин тэр залуу монголд биш солонгост сурдаг болж таарсан. өдөр бүр чаатлах тусам, ярилцах тусам их л дотно болж, сүүлдээ бие биенээ үнэхээр их татагдаад байгаагаа хэн хэн нь ойлголцож байсансан. гэтэл нэг л өдөр тэр минь би чамд хайртай болчихжээ, утгагүй сонсогдох байх л даа, гэхдээ л би чамайг харахгүй, чамтай ярилцахгүй өдөр уур хүрээд, хашгирмаар санагдаад байдаг болчихлоо гэсэн юм. надад ч сайхан санагдаж байсан, учир нь би ч гэсэн яг л тийм мэдрэмж төрөөд байсан юм чинь. ингээд 2006 оны 2 сарын сүүлээр танилцсан бид хоёр, хэн хэнтэйгээ уулзахын л мөрөөдөл болоод байсан юм. 8 сарын сүүлээр би хөдөө явж байлаа. санаандгүй нэгэн аймгийн төвийн интернэтрүү ороод мэйлээ шалгатал тэр маань би ирчихсэн, миний утас 99........, чиний утас яагаад холбогдохгүй байгаа юм бэ би 9,1 нд буцна, хурдан холбоо бариачээ гээд биччихсэн байлаа. би ч яаран сандран залгатал....үнэхээр сайхан байсан шүү. ямар ч байсан ахиад 2 хоног хөдөө өнгөрөөх ёстой байсан болохоор энэ 2 хоногийн хугацаанд эмэгтэй л хүн болсон хойно, цайруулах тос түрхэж, хумс хуруугаа засаж энэ тэр, хэхэ үнэхээр их бэлдсэн шүү. хөөрхөнүүд маань ойлгох байх л даа, хэн нэг хүсэн хүлээж байсан хүнтэйгээ уулзахдаа хэрхэн яаж бэлддэгийг мэдэж байгаа биздээ. яг л тэрэн шиг догдолж, яарч, бэлдэж билээ. ингээд л уулзах өдөр ирлээ. урьд шөнө нь би нэг ч нүд аниагүй гээд боддоо, маргааш, маргааш яах бол гэж бодохоор л нойр хүрэхгүй, хэцүү байж билээ. өглөө эрт Бага газарын чулуунаас 6 цаг гэхэд хөдлөөд өдөр 11 гэхэд хотод оччихсон. Би хэдэн гадаадын хүмүүстэй явж байсан болохоор бас юу юугүй баяртай гээд орхичихож болдоггүй, ямар ч байсан тэр хэдийг дагаж сювинер дэлгүүр, их дэлгүүрээр үдээш хойш болтол явахдаа, тэрэнтэй 10 минут болоод л залгаж ярисаар явж байсан. хурдан уулзмаар байна, чи хурдан ажлаа амжуул л даа, нэг бол би очие гээд л...ирүүлмээр байсан ч гэсэн би чинь хичнээн бэлдлээ ч гэсэн дээ хөдөөнөөс дөнгөж ороод ирчихсэн хүн чинь шууд ир гээд дуудчихаж чадаагүй. тэгээд ч уулзах гэж удах тусмаа л догдлон тэмүүлэх нь нэмэгдэх болно гэж бодоод ирүүлээгүй юм. арай гэж нөгөө хэд маань шоппинг хийж дуусаад орой 8 цагт оройн хоол идэхээр болоод салцгаалаа. хэхэ, тэгэхэд би гэртээ харих замдаа шууд дэлгүүр орж өөртөө шинэ өмд, цамц авч билээ. зөвхөн түүнд л зориулж тэр шүү дээ. харин өмдөө томдуулчихсан байсан. бэлдэж бэлдэж арай гэж орой боллоо, орой болох тусам зүрх минь хүчтэй цохилж бүүр байж суух газраа олж ядаад хэцүү жаргал байсан шүү. за тэгээд орой ч боллоо, би нөгөө хэдэн гадаадаа аваад түүнлүү утасдтал тэр одоохон найз нь яваад очие гэх нь тэр, гэтэл би яагаад ч юм шууд зугатаамаар санагдаж билээ. тэгээд би зугатаагаад хаа ч холдох юм билээ дээ, яалт ч үгүй л хүлээлээ, удаан ч хүлээлгэсэнгүй том тохиолог суудлын тэрэгтэй ирж байна. санасныг бодвол / камераар, зурагнаас харж байсаныг бодвол / хамаагүй сайхан залуу байсан. би юу ч гэхээ мэдэхгүй инээгээд л зогсож байсанаа санаж байна. гэтэл тэр за юу ч гэсэн нэг үнсэхүү дээ гэхээр нь бүүр өвдөг чичрээд л, харин манай гадаадууд юу болоод байгааг ер ойлгоогүй юм. би зүгээр л найз гээд танилцуулчихлаа. тэр оройжингоо түүнтэй юу ярихаа ч мэдэхгүй, зөвхөн жуулчидаа тэр залуутай ярилцахад нь орчуулж суусан. хараад л баймаар, юу ч ярилгүй хараад л суугаад баймаар санагдаж, асуух олон олон юм байсан боловч асуугаад дэмий ч юм шиг санагдаж байсан. тэд хоолоо идчихээд монгол залуучуудын шоуддаг газар очие гэхээр нь нэгэн том диско клубт аваачаад, за та хэд энд ингээд шоуд би одоо харьж амарлаа гээд явах гэтэл тэр залуу яагаад вэ би чамайг хүргээд өгие гэлээ....мэдээж шүү дээ... Тэгээд би хэдэн жуулчидаа нэгэн найздаа захиж үлдээгээд бид 2 явлаа. тэр гэрийн гадаа очингуутаа, би чамайг үнэхээр их санасан, бас чиний үнсэлтийг ч гэсэн маш их хүлээсэн, намайг үнсээч, нэг л үнсчих гэхэд нь би нисэх мэт л жингүүдэж нэг л эв хавгүй үнссэн санагдаж байна. харин тэр нүдээ аниад үнсүүлж байсанаа гэнэт хүчтэй намайг барьж аваад л шууд үнссэн. нэг тийм түрэмгий, бас амттай, хүчирхэг үнсэлт нь намайг өөрийн эрхгүй юу ч хийж чадахгүй болгосон. үнсэж байхдаа, цаг хугацаа бага байна, хоёулаа хамт байя тэхүү гэж шивнэхэд нь үгүй гэж хэлж чадаагүй юм. ингээд бүх юм сайхан болсон, үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байсан юм, нууцгүй хэлэхэд би урьд өмнө хэнээс ч тийм таашаал авч байсан удаа байхгүйээ. тэр л шөнө би секс гэдэг ийм амттай байдаг юм байхдаа гэж гайхаж, өөрийгөө ийм тачаангуй болчихоно гэж огт санаагүй юм. өглөө нь болоход тэр "одоо би явахад 3 хан хоног үлдсэн энэ хугацаанд хоёулаа юу хийхүү" гэхэд нь би мөрөө хавчаад, ярия гээд л салсан. гэртээ очсон хойноо бодсоор л байж билээ. жаахан унтаж амраад утсаа залгатал баахан мсж ирчихсэн, чи яагаад утсаа салгаж байгаа юм бэ би таалагдаагүй юмуу, юу болсийн бэ гээд л олон олон мсж ирчихсэн байсан. тэхээр нь би зүгээр л "би кино үзмээр байна" гэсэн мсж илгээлээ. тэр дороо тэгэлгүй яахав, найз нь 6 цаг гээд гэрийн чинь гадаа хүлээж байя гэсэн мсж ирлээ...ингээд л дахиад л догдлол, сандрал, бэлдэлт эхэллээ, би өөрийгөө ийм нарийн нягт няхуур гэдэгээ тэр л үед мэдсэнсэн. нэг ч гэсэн юм минь таалагдахаа байчих вий дээ гэж бодсоных л тэр. 6 цаг боллоо, цонхоор хартал тэр аль хэдийн ирчихсэн хүүхдийн савлуур дээр суугаад аль цонх юм болоо гэсэн байртай хараад сууж байна, тэхээр нь "чи ямар эгдүүтэй харагдаж байнаа" гэсэн мсж бичтэл, гялс босоод саравчлаад л хараад л байсан хараад л байсан, би мэдээж харагдахгүй шүү дээ. тэгээд харж харж байснаа гараараа том зүрх зураад үнсэлт илгээсэн. одоо болтол тэр дүр зураг харагдаад л байдаг юм. тэгэхэд би 8 давхарын шатаар 3 хан секунд буусан гээд боддоо, манай лифт хааяа ажиллахаа байчихдаг юм, тэр үед би ийм хурдан түргэн гэжүү дээ гэж, өөрийгөө алхам тутамдаа нээсээр л байлаа. би тэрний өмнө инээмсэглэх төрхөө барьж чадалгүй, баясалтай зогсож байхдаа, аз жаргал миний алган дээр өөрөө л буугаад ирсэн юм шиг санагдаж, одоо л үнсмээр санагдаж байсан боловч эмэгтэй хүнийхээ бардам ч гэх юмуу, ихэмсэг ч юмуу зангаараа зүгээр л инээмсэглээд өнгөрч билээ. харин тэр шууд л миний гараас хөтөлж яагаад ингэж удваа одоо кино маань эхэлчихсэн байхдаа, гэхэд нь би эхэлбэл эхэлж л байг, 2 ула тэнгис хүртэл алхая гэхэд тэр эхлээд гайхсанаа, за тэгие чи ядрахгүй биздээ гэлээ. ингээд бид 2 алхаад л, зам хөндлөн гарахдаа хөтлөлцөж гүйгээд л, тэр надад зайрмаг авч өгч, цамцаа нөмөргөж, хааяа сандал таарахаар амарч байлаа. энэ хугацаанд юу ярисанаа ер одоо санахгүй юм, харин түүний намайг харж байн байн санаа алдаж байсаныг нь л санаж байна. ингэж явсаар байгаад, хүрэх газраа хүрлээ, яасан ч хурдан оччихдог юм, орох гэтэл аль хэдийн кино эхлээд бараг дуусч байлаа, бид 2 дахиад нэг билет авч орлоо. харин ямар кино үзсэн гээч "Эргэж битгий ир" гэдэг кино үзсэн. тэр үедээ санах бодох юмгүй л үзсэн, дараа нь одоо бодоход ...онцгүй санагддаг. харин тэр киног би ганцаараа л үзсэн, тэр оронгуутаа жаахан үзэж байснаа намайг дэрлээд унтаад өгсөн ..............үргэлжлэлийг маргааш бичие, одоо ажилтай боллоо, хөөрхөнүүдээ уншаад бодол сэтгэгдэлээ бичээрэй, гэхдээ одоохондоо дүгнэлтэнд хүрэх арай л болоогүй байна, гэхдээ л ямар нэг санал сэтгэгдэл үлдээгээрэй, бичих урам зориг хайрлана гэж найдаж байна шүү...




Хүмүүст таалагдавал үргэлжлэлийг нь оруулий.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.10 8:53 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.05.09 9:48 pm
Бичлэгүүд: 1042
Байршил: Үзэсгэлэнт од.
Ваа ёстой гой...
Бүүр сонирхол татчихлаа... :l2:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 276 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 511 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр