#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 12:26 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 470 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 19 10 11 12 1319 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re:
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.10 8:44 am 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.13.04 4:10 am
Бичлэгүүд: 176
Байршил: Queens New York
Ишлэл:
...Хатуу энэ ертөнцөд биднийг
Хагацал шаналал ямагт дагана
Хоромхон зуур ирээд буцсан хүмүүс азтай
Хорвоод төрөөгүй нь бүр ч азтай

Үхлээс би айхгүй, итгэж болно, надад
Үнэндээ амьдрал юу бэлдсэнээс л айдаг
Сүнсийг би түр зуур байлгаж байхаар авсан юм
Сүүлд нь хугацаа нь болохоор нисгэж орхино...

Хатуу энэ ертөнцөд биднийг
Хагацал шаналал ямагт дагана
Хоромхон зуур ирээд буцсан хүмүүс азтай
Хорвоод төрөөгүй нь бүр ч азтай

ene 4 mort ih taalagdlaa!


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.10 5:57 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.05 12:11 am
Бичлэгүүд: 152
Байршил: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Даанч эрт би амьдарлыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
Энэ бол бүсгүй хүн!
Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
Тэр бол бүсгүй хүн!

Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
Бүсгүй хүн!


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.10 6:04 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 11:08 pm
Бичлэгүүд: 2316
Байршил: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Сэтгэл дотроо төсөөлөөд үз
Бодол дотроо хадгал
Амьдрал гэдгийг мартаад үз
Ахиад нэг удаа үхлийг хадгал

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.10 6:15 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.05 12:11 am
Бичлэгүүд: 152
Байршил: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Үнс намайг үнс
Өвдтөл бүр цус гартал үнс
Буцлам халуун зүрхний халгиа
Тэсгим хүйтэн дур хүсэлтэй нийлэхгүй

Хөнтрүүлээд орхисон сэнжтэй аяга
Хөгжилтэй бидэнд зориулагдаагүй юм шүү
Найз бүсгүй минь үүнийг ойлго
Нартад ганцхан л удаа амьдардгийг сана
Саран авхай шар хэрээ шиг
Сансар орчлон дээгүүр
Харанхуй будан дунд
Харуулдан эргэсээр байгааг
Харцаа тогтоон сайн ажигла
Үнс л дээ. Би үүнийг хүсч байна
Өндөр сансарт эргэлдэгч эрлэгийн элч
Үхэхийг минь мэдсэн бололтой
Үдэлтийн дууг надад дууллаа
Хүч тамир ч сульдлаа
Хэзээд л үхэхээс хойш
Үхэн үхтлээ үнэнч амрагийнхаа уруулыг
Үнсмээр санагдаад л байна
Ингээд зүүд нойрондоо дандаа л
Ичиж нуух ч үгүйгээр
Монос модны ялдам шивнээнд
"Би чинийх" гэж дуулдаж л байгаасай
Бялхтал дүүргэсэн сэнжтэй аяганы
Бадарсан гэрэл хөөс шиг бүү замхраасай
Амраг бүсгүй минь уугаач, дуулаач
Алаг дэлхийд ганц л удаа амьдардгийг санаач
:mrgreen:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.10 2:46 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.02.10 4:31 am
Бичлэгүүд: 132
Байршил: In the know. On the go.
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юм аа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юм аа
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуй тэнгэрээр нөмрөг
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юм аа.

- Р.Энхтуяа
1993 он

_________________
The World is BEAUTIFUL


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.10 3:05 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544

Уянгат хөгжим эгшиглэнэ
Уяхан хөдөлсөөр хосууд бүжнэ
Хайрын үг амнаасаа үл унагавч
Харцаараа тэд биенээ энхрийлнэ


_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.10 3:34 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Уянгат хөгжмийн аялгуу тасарлаа
Удаан үерхсэн хосууд саллаа
Хараалын үгийг нэгэн рүүгээ чулуудлаа
Хамаг муухайгаар нэгнээ ширвэлээ
:razz:

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.10 3:43 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
аан чи яасан муухай ийн :m6: :razz:

Нулимс урссан нүдээ арчсаар
Нөгөө хос зүүднээсээ сэрнэ



:цэг:

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.22.10 8:34 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.22.08 10:17 pm
Бичлэгүүд: 475
Байршил: Family
хүүгээ гэсэн ижийнхээ сэтгэлийг
хүйтэн салхиар бүү сэвсүүл
халуун дулаан ижийнхээ хайрыг
хаа ямагт бодож яваарай

дарга, босс хүн болсон ч
дандаа чи ээжийн хүү
ялтан, ядуу хүн болсон ч
ямагт чи ээжийн хүү
өөдлөн дэвжиж явсан ч
өнөд чи ээжийн хүү
үхэж үрэгдээд дууссан ч
үүрд чи ээжийн хүү

хаана ч явсан чи ижийгээн
хайрлан хүндэлж яваарай

шүүдрийн дуслаар цай чанах нь ч дүүрсэн хэрэг
шүүгээн дэх цайны идээгээрээ л цай чанаж өг


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.10 12:11 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй

Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй
Чамтай би ханилахгүй

Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй

Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй

Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.06.10 1:08 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 11:08 pm
Бичлэгүүд: 2316
Байршил: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Амьдралд хэлэх хэдэн үгс!!!

Мэдэхгүй гэдэг үгээр эхэлнэ

Мэдрэлгүй хэдэн насыг өнгөрөөнө

Мэдээж тэр нь сайхан л байсан

Мэдэгдэхгүйгээр алж эхлэнэ аажмаар



Амьдрал эхлээд амттай байдаг юм байх

Анхны бүхэн нь жаргалтай байдгийн байх

Аз хэмээгчид найдадаг юм байх

Атаархал гэдэгт нь хүчиндүүлдэг аж харин



Хүмүүс та нарын хэлдэг Бурхан нь хаана байдагийн бол

Хэний ч мэдэхгүй аврал нь хаана байдагийн бол

Хаанаас ч ирээгүй хайр нь юу байдагийн бол

Хамгийн хэцүү нь хүсэл л аж харин



Бурхан надаас асууж байна

Бусад шиг амьдарч үзэв үү

Бодол болон би өгүүлнэ

Боломж байсааан гэх

Бурхан надаас асууж байна

Бусад шиг үхэж чадав уу

Болгоомжгүйхэн би зүхнэ

Бодол байсаан гэх



Нэг л удаа амьдрана гэх

Нилээн хэдэн удаа үхсэн ч юм шиг

Ганц л удаа үхнэ гэх

Ганцаараа байж үзсэн ч юм шиг

Мөрөөдөлтөө үнэн ч бай л гэх

Мөргөл үйлдэж үзсэн ч юм шиг

Итгэлээр дүүрэн бай л гэх

Ингэж амьдарч үзсэн ч юм шиг




Мэдэхгүй гэдгээр төгсөнө

Мэдрэлгүй өнгөөрөсөн жилүүддээ харамсана

Мэдээж тэр нь хэлбэлзэж байна

Мэдэгдэхгүйгээр үхсэн байна харин эцэст нь

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.10 12:17 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.24.10 11:23 am
Бичлэгүүд: 5
Охин үрээ хайрла шүлгийг уншаад үнэхээр сэтгэл хөдөлж байна шүү. Харин эрэгтэй хүүхдийг хайрлах энэ тэр гэсэн шүлэг би олж үзсэнгүй. Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг, эр хүнийг хайрлаж яваарай 2 оос өөрийг мэдэхгүй юм. Атаархасандаа л энэ хэдэн мөрийг хэлхэлээ дээ.

Сэвлэг нь өтгөрч сахал нь ургасан ч
Саваагүй хүүгээ хайрла
Сар нар хоёрыг өөрөөс чинь нэхэж явсан
Сөөсгөр бяцхан үе шиг нь хайрла
Наадмын дэвжээ хотойтол дэвэх үрд чинь
Намхан ээждээ эрхлэх хүсэл одоо ч байгаа
Хилийн хайчинд зогсоо баатар хүү чинь
Хацраа үнсүүлээд нялхарахыг хүсэж байгаа
Хөрвөж эргэх орчлонгийн хатууд
Хөрслөг хүү чинь хэнэггүй эр болсон ч
Харьтныг занах догшин зүрх нь
Хайртай ээжийнхээ дэргэд бол
Хуруун чинээг бүү март
Эх нь түрүүлж одоход хүү минь үлдэнэ гэж
Эндүүрч та бодох хэрэггүй
Энхрий хүү чинь таны хайранд биш
Илдний ирэн дор өсөж байгаа
Үг нулимс хоёроо дотогшоо залгих
Өтлөх нь түргэн хүүгээ хайрла
Үгэн сумаар битгий галла
Үхэхээрээ бүү айлга
Санаа зовох юм хүүд чинь олон байгаа
Саравгар хөөрхөн ачийн чинь төлөө зовно
Сайхан ухаалаг бэрийн чинь төлөө зовно
Сэгсгэр ээжийнхээ төлөө бүүрч их зовно
Эр хүн эгцэлж онилсон буунаас айхгүй хирнээ
Ээжээ би танд хайртай гэж хэлэхээс үхтлээ айдаг юм
Эргэж урсдаг усан байхгүй хойно
Ивэлсэн хайраа та битгий татраа
Ижий нар минь
Галав эриний хуучин түүхийг сөхөхөд
Ганцаараа жаргасан хатад алгаа бүсгүй минь
Ганцхан олдох амьдралаа хөрөнгөнд биш
Галыг чинь цахих эр хүнд зориул
Зовох гэж чи энэ хорвоод төрөөгүй ч
Жаргах эрхийн бичигтэй ирээгүй
Золзаяаг чинь хайраараа сүлж
Зүүд амьдрал хоёрыг чинь холбох эр хүнийг хайрла
Алаг нэртэй хорвоогийн хар нь зонхилдог болохоор
Амьдралын бараан талыг чи ганцаараа гийгүүлэхгүй
Аавын чинь нөмөрийг жавар нэвт сийгэх цагт
Амрагийн чинь хайр чамд нөөлөг болно


Дээд талд
 Постын сэдэв: Намайгаа уучил
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 6:11 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.24.10 11:23 am
Бичлэгүүд: 5
Халанд чангарч хайранд зөөлөрдөг
Хатуу сэтгэлт эр хүн би
Халамжаа харамгүй зориулсан тэр нэгэн бүсгүйг
Халамцуухан суухдаа ганцхан үнсчихлээ
Хайрт минь чи зөвөөр ойлгоорой
Зовлон дунд живж явахад минь
Жаргалд умбуулж өөрийгөө зориулсан
Зэвэрсэн зүрхний унаган хайр чамайгаа
Зуурдын бүсгүйгээр солих тэнэг би бишээ
Хамтын жаргал амласан хирнээ
Хорвоог эрт орхиж намайг өнчрүүлсэн
Тэнгэр газрын дагина чамайгаа
Тэнэглэх бүртээ дэндүү ихээр санах юмаа
Тэглээ ч чи минь битгий зовоорой
Давруу зантай намайгаа тэнгэрээс ширтэж
Диваажинд ч нулимстай явааг чинь би мэдэж байна
Хайр хал хоёр чинь зүрхэнд минь үлдсэн болохоор
Хатуу ч гэлээ энэ хорвоо миний өмнө зөөлөрнө
Орчлонгийн тоосыг хүн шиг хөдөлгөж яваад
Ороолдсон утас шиг амьдралын нугачаанд бүдрэхийн цагт
Өөрийнхөө дэргэд бяцхан зай үлдээж байгаарай
Удаан хол байхгүй бизээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.10 6:14 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.24.10 11:23 am
Бичлэгүүд: 5
Нэг мэдэхнээ намайг оршуулж байна
Нарийхан гүн нүхрүү авсыг минь буулгаж байна
Нар ч мандаагүй жавар хургасан
Намрын жихүүн үүрээр чимээгүйхэн
Надтай салах ёс хийх гэж олон хүн ирсэн байна
Хайрын жаргалд умбаж амжаагүй сүнс минь
Хүний орчлонгоос хагацаж ядан байна
Хайрлаж явсан чи минь миний булшин дээр
Ханиараа аргадуулан уйлж зогсоно
Хоргодсон сүнс минь чамайг ээрч
Хөмсөг нүдийг чинь зөөлөн үнсэхийг чи мэдрэхгүй байна
Эхний бөгөөд эцсийн шүүх хуралдаа суухаар
Эрлэг тамын хаалган дээр би ирлээ
Насаараа би чамайг хүлээлээ
Найзаас өөрөөр чи намайг харсангүй
Гал их хайрыг чинь хөргөх зориг надад байсангүй
Ганцаардсан сэтгэлийг минь анзаарах зав чамд байсангүй
Анхны хайртайгаа жаргах заяа надад дутаж
Андтай минь үүрд ханилах тавилан чамд тохиож
Сарнайн дэлбээ шиг уруулаас чинь
Саамшсан хайрын бал шимээгүй ч
Жудагтай эрийн энгэрт хярахад чинь
Жиндээхгүй бүлээн илч болог дээ МИНИЙ ХАЙР


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.10 9:31 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.07 7:41 pm
Бичлэгүүд: 121
Байршил: far far away.......
:l1: Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.10 9:33 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.07 7:41 pm
Бичлэгүүд: 121
Байршил: far far away.......
Ишлэл:
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй

Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй
Чамтай би ханилахгүй

Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй

Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй
Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй

Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:43 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Хагацал
Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:44 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Инээмсэглэл гэдэг
Нэргүй гуниг
Энэрэлгүй хохироогч
Эзэнгүй хашгираан
Маргааны золиос
Согтуурлын хор уршиг
Элэглэл хошигнолын үртэс
Гашуудал гунирхалын үндэс
Луйвар хийгчдийн хуурамч аяглал
Эвдэрсэн хөгжимний хөггүй аялгуу
Лонхтой захидал далайд хөвөх мэт аниргүйХагацал

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:45 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Шаналах гэж дуралдаг юм бол
Шархлах гэж хайрладаг юм байлгүй
Салах гэж нийлдэг юм бол
Санах гэж хагцдаг юм байлгүй
Нулимс үнэхээр сувд юм бол
Нууцхан унахдаа шүр болдог юм байлгүй
Бие биедээ дасдаг юм бол
Би чамд хайртай юм байлгүй,

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:46 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Худалдаж аваагvй миний хайранд
Хуурч аваагvй чиний сэтгэл чинь байдаг юм
Хараад л баймаар чиний харцанд
Хагацаж боломгvй миний дурлал байдаг юм

Чиний надад vлдээсэн зvйл чинь
Чин сэтгэлийг минь гунигаар дvvргэж
Чихэр мэт амттай мєртлєє чиний хайр
Чулуу мэт хатуу байсныг нь би мэдсэнгvй

Дасаж дурласан сэтгэл чинь хаачсан юм бэ
Харамлаж байсан хайраа чи яасан юм бэ
Дагина шиг хєєрхєн царайг чинь нэг л удаа хараад
Харуусан цохилох зvрхээ нэг баярлуулах юмсан

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:47 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Чамд

Нулимс яаж урсдагыг
Нvдэнд яаж тордогыг
Хоолойд яаж амтагддагыг
Хvнээр хэлvvлэхгvй єєрєє би мэднэ
Дэндvv сайхан учрал байж дээ
Дэврvvн хєєрvv зvрх байж дээ
Даарсан сэтгэлд минь зул байж дээ
Даруухан хайрын минь хатан байж дээ
Хайртай гээд намайг тэвэрдэг байсан
Хэзээ ч хувирахгvй гэж хэлдэг байсан
Хэнээс ч дутахгvй хайрладаг байсан
Хараад ханашгvй эрдэнэ минь байсан
Хаанаас ч оломгvй жаргал минь байсаан
Чиний минь тэр сайхан бvхэн
Чимээгvйхэн надаас холдоход
Чихэр шиг хайрыг чинь амталдаг байсан
Чийгтэй уруул омголдож байсан
Хатсан уруул нулимсанд дэвтэж
Хагацал надад давс шиг санагдсан
Дурлал нулимс хоёр хамт оршдогыг мэдээд
Хоолойд тээглэх хайр шингэн байдгийг ухаарсан.

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:48 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Мартаагvй....

Уруул чинь ямар зөөлөн билээ
Би тэрийг санах гэж зүүдээ манадаг
Угаасаа гуних гэж чамд дурласан юм чинь
Учиралдаа би гомдоогүй шүү. Бурхан мэднэ

Тэнгэрлэг чамд дурлах гэж ирмүүн зүрхтэй төрсөөн би
Тэгсэн ч чамайг дурсах гэж ганц шүлэгтэй үлдсээн би
Тоолж болдоггүй буцах шувуудын сүүдэрт даарч
Төөрч алслан хоцрохдоо чамдаа би гомдоогүй ээ

Дурлалын зовлон болж чамайг явсан тэр өдрөөс хойш
Дусал нулимс бүрээ дотогшоо залгихад гашуун байсан
Дурсамж үерлэх намрын сэрүүн цагаар
Дуугүйхэн дүнсийх эр хүн болж үлдсээн би..

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:49 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Гуниг заримдаа надад хачин сайхан зохидог
Гунхсан алхаа инээмсэглэлээс илүү намайг чимдэг
Үнэр минь шинэхэн цас шиг хүйтэн
Үнэндээ би түнэр харанхуйн охин
Уйтгарын дунд ургасан зүр цэцэг шиг
Уйт аяз салхиар эгшиглэхийг сонсож
Өвсний гомдол сарны ганцаардалыг хуваалцан
Үнэндээ би тэнд л жаргалтай байдаг
Үүр шөнийг завсарт цаг хугацаа зогсож
Үүлс шувуудын цуваа шиг нүүхэд
Бургасны уйтгар, горхины гунигийг тайлан
Би өвсны цоороор лимбэ үлээж өгдөг
Гүн шөнийн анирт ертөнц давхцаж
Гүүгүйл салхи чиг баримжаалхаа больж
Цомирлогоон хумисан цэцэгс аяархан дохилзход
Цаг хугацааны завсарт би зүсээн нууж орхидог
Нар байхгүй гэгээ огторгуй өөд асаж
Навч байхгүй мод мэт тэнгэр өөд ургахад
Төөрөлдөж ядсан нүд гунигаан нөмөрдөг
Тэгсэн ч надад гуниг дэндүү сайхан зохидог

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:50 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Suulchiin udaa chamaigaa harhad
Ter nud ni dahin nadruuga zuulun harahgui
Ter uruul ni hezee ch miniihiig unsehgui
Ter gariig dahin bi atgahgui
Ter biend mine dahin hezee ch erhlehgui gej bodogdohod
Dotor gashuun orgij
Hichneen hairtaigaa odoo l mederch
Hezee chamaigaa martaj
Setgel sanaa mini taivshirah boldoo gej bodogdon
Bayartai hairt mini gej
Suulchiin udaa ter ugiig shivnej bilee. bi chamd hairtai
Minii zvrhnees urssan buliglah ter ih hair
Buliglasaar bulingartaj etsest ni shirgelee gej vv?
Minii setgelees halisan orgiloh ter ih durlal
Orgilsoor orshihuid munh bus baisan gej vv?
Dasaj deversen , dendvv haramlasan
Egshij hailsan , uusaj uyarsan
Minii chamd ugsun bas vldeechihsen itgel
Hend ch hereggvi hvleesel haruusal bolohiig
Udiid bi enedees haramsan gunihiig mini chi oilgohgvi
Dahij chamd itgeh hvsel temvvlel alga
Chinii nvdnii tsaana bi nuutshan uilj
Amidraliin utga uchirt bi nuugdsaar l baina
Hezee negen tsagt chi bvhniig uur deeree mederch
Henii ch umnu buhiiguugvi hair chini harin minii umnu sugduh bolno
Ter ved hairtai baisan minii emzeghen sharh sederseer anisaar l
Tsagiin ayasand hatuujij bi uur hvn bolson baina chi aldjee

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:51 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Чиний минь хайранд намрын сэрүү унаа юу
Аяны шувууд үүрээ сэлгэн буцаж

Алтан шаргал нар илчээ харамлах мэт гандаж

Ногоохон модод дээлээ сэлгэн шаргалтаж

Намуухан орчлонд намрын сэрүү унажээ хайрт минь

Дулаахан тэврэлт чинь намайг олохгүй мэт

Даанч амттай үнсэлт чинь уруулаас минь төөрсөн мэт

Чихэнд шивнэдэг хайрын үгсээр чинь би дутаж байх чинь

Чиний минь хайранд намрын сэрүү унаа юу

Саяхан л хавраараа байсан хайрын орчлонд

Салхи дэгдэж намар болсон гэхэд итгэмээргүй ч

Сэтгэлд минь зунаараа байгаа хайр

Сайхан харцанд чинь намар болсон байхыг мэдрэх юм

_________________
:bolzoo:


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 11:54 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 10:55 pm
Бичлэгүүд: 125
Би чамд хайртай

Эмзэгхэн зүрхнийхээн цохилтийн тоогоор би чамд хайртай гэж хэлье
Эрхлүүлэх бүрт чинь хайранд чинь нялхран би чамд хайртай гэж хэлье
Зул шиг шатах амьдарлынхаа гол шиг дүрэлзэх энэ л насандаа чамайгаан хайрлаад
Зуны шөнө мичидийн дохионд үлгэрийн юм шиг мөрөөдлөө хуваалцая
Үүрээр чинийхээн өвөрт би нойрноос сэрэе
Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая
Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд
Чинийхээн энгэрт сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе
Үргэсэн зээрийнх шиг тогтворгүй амьдралдаа би цэг тавилаа
Үүлэн чөлөөний нар шиг зовлонгоо мөрнөөсөө унагалаа
Солирийн бороо шиг шатсан хайрандаа өөрийгөө даатгаад
Солиорсон юм шиг сүрчиг үнэртүүлэн чамайг зорилоо
Гал шиг асах хайрын минь дөл нь юм уу учрал минь чи
Галзуурсан юм шиг дурлалын минь жаргал нь юм уу уярал минь чи
Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу эрдүүхэн минь чи
Эжий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу эрдэнэ минь чи
Үдшийн гялбааг чиний л хамт би хайраараа хучие
Үргэчихэж магадгүй жаргал минь чамайг би залуу насаараа аргамжая
Сар газарт буусан сүү шиг шөнийг чиний л төлөө манаж
Сайхан чамайгаан зүүдлээд сэрэхэд БИ ЧАМД ХАЙРТАЙ
гэж тайвшруулья

_________________
:bolzoo:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 470 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 19 10 11 12 1319 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр