|
/Эва - Эpэгтэй хүнийг хэр сайн мэдэх вэ? тэмцээнд бичсэн бичлэг зөвшөөрөлгүй копи-дов, Гэхдээ нийтэд харуулах гэж л бичсэн гэж боджийгоо учраас гайгүй байхаа тэ...кк/
Би одоо насанд хүрсэн эм туулай. Хэдий насанд хүрсэн ч гэлээ эр туулайнуудыг танихдаа гаргуун биш ээ. Ер нь эр туулай бүрийг таниад яах ч юм билээ? Намайг гэж байгаа, бас миний сонирхож байгаа тэр туулайнуудыг мэдэх л надад чухал шүү дээ.
Уг нь туулайнууд /эр/ зөндөө олон зүс, хэмжээ хэлбэртэй, зан ааштай байдаг ч гэлээ, үнэн чанартаа хэдхэн бүлэгт хуваагдаж байдаг юм шиг байна лээ ш дээ. Хэрэв түүний “сайн найз” нь байж чадвал тэдний хэн гэдэг нь аяндаа л мэдэгдэнэ. Тэгээд л тулсан газар надтай луувангаа хуваах уу, үгүй юу гэдэг нь харагдана. Энэ уул нь хамгийн найдвартай арга. Гэхдээ тааралдсан туулай болгоныхоо “найз” байна гэдэг хадагтай нарт зохику шт, жишээ нь Дон Жуан шиг туулай байвал яах уу?
Хэдий сайхан, цэвэрхэн, хурдан гүйдэг /овсгоотой/, их луувантай /баян/ туулай байлаа ч Дон Жуан шиг бол ямар ч хадагтай түүнийг амьдралын ханиараа сонгохгүй. Өнөөдөр надад, маргааш Сөөсгөрмаа-д луувангаа зөөгөөд гүйчихвэл яахийн?
Миний хувьд хэсэг бүлэг эр туулайнуудтай харьцахад шууд баримтлагдаж, дотор нэг зүйл хэлж өгдөг хэдэн зүйл байдгийн нэг нь “ажиглалт”. Жижкэн сонсогдож байгаа ч хэрэгжүүлж, бас зөв дүгнэлт өгч чадвал “том хэлп” болдиймаа. Охин туулай бүрийн мэдэх эр туулайны цэвэрч байдал, арьсны ширхэг /хувцаслалт/, яриа энэ тэрийг бичих сонин биш байх оо. Мэдээж эдгээр нь ажиглалтын тодорхой хэсэг мөнөөсөө мөн л дөө.
Энд би ажиглалтын нөгөө нэг хэсгийг чухалчлах гэсиймөө, жишээ нь Цондоолой өнөөдөр надад шударга бус зүйлийг тэвчдэггүй, эсвэл хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж байгаад үнэн голоосоо дургүй гэдгээ хэлсэн ч маргааш эсвэл сарын дараа болсон чинь тэрнийгээ эсрэгээрээ хийж байвал энэ нэг зүйл хэлж байна тэ?
Бас түүний гэр бүлдээ хандаж буй хандлага маш чухал, ээж аавынхаа үгэнд орж /мэдээж ба бэ-гүй бишийшдэ/ тэднийхээ бодлыг хүндэлж байна уу, үгүй юу? Гэр бүлээ бш намайг л number one болгоод, хөл долоочих гээд, сагс сагсаар нь лууван бариад гүйгээд байвал бас л нэг юм хэлээд байна тэ? Өнөөдөр тэр өөрийнхөө гэр бүлийг хүндлэхгүй байна, маргааш бид хоёрын босгосон гэр бүлийг хүндэлж, халуун дулаан уур амьсгалтай байлгаж чадхийму даа гэсэн ? гарч ирнээ. /I think so/
Дөнгөж танилцсан залуугийн гэр бүлдээ хандах хандлагыг яаж мэдэх юм гэж үү, тэнэг л биш бол ажиглалтаар бүгдийг мэдэж болно. За за бүгдийг биш, хангалттай ихийг гэх нь дээр юм байна. Мэдээж хэрэг хугацаа шаардлагатай, гэхдээ тодорхой хугацаа л..
Олон туулайнууд дунд тэр яаж байна гэдэг бас их чухал аа. /олны дунд биеэ авч яваа байдал, чиний дэргэд байдаг шиг ээ байгаа эсэх г.м/
Эцэст нь дахиад хэлэхэд эрчүүдийг мэдэх хамгийн энгийн арга АЖИГЛАЛТ. Зүгээр л алхам тутамдаа ажигла.
Дээрх бүгд зүгээр л жишээ байлаа.
Өө тийм, ажиглалтыг зөвхөн тодорхой хэсэг бүлэгт л хэрэгжүүлнэ шдээ, зөвхөн өөрийн мэдэхийг хүссэн эр туулайнуудад л...
_________________ ӨӨҮ-өгзөгөө өндийлгөж үз
|