Шинэ дасгалжуулагч Доуг Коллинс ирэх улиралын гарааны бүрэлдхүүнээ зарлажээ..... Тэрвээр ямар нэг эрсдэл хийхээс эрс татгалзсан бололтой...... Ямартай ч тэрвээр ирэх улиралд Жруй Холидэйд ихээхэн найдлага тавьж байгаа сурагтай байсан...... Бүр лигийн шилдэг топ 5 холбогчын нэг болноо л гэж......
PG - Jrue Holiday / Luis Williams / Chris Quinn / James Florence
Холидэй нас залуу дөнгөж 19 настай, өнгөрсөн жил лигийн хамгийн залуу тоглогч байсан..... Холын зайнаас шидэх, хамгаалалт хийх, холбох гэх мэтээр тун дажгүй үзүүлэлттэй өнгөрсөн жил тоглосон байгаа..... Холбогч хүнд байх ёстой чанарууд түүнд байгаа нь мэдрэгдсэн гэхэд болно......
Түүний сэлгээнд ах настай Луйс Уэйльямс гэж чунаг гар маань тоглох байх...... Мань эр нөөцөөс оноо түүгээд байхад ер нь хангалттай..... Боломж, бололцоо нь ч тэр 6.0 фүүт өндөртөй хамгаалагч учир шүүтинг гуард дээр хангалттай байж чадахгүй.......
Харин гурав дахь холбогчоор Крис Күйн болон Жэймс Флоренс хоёрыг одоо бэлтгэл дээр хэр байхаас шалтгаалж нэгийг нь жийх бизээ.....
SG - Andre Iguodala / Evan Turner / Jodie Meeks
Игги Тарнер болон Янг хоёрын хэн нь илүү мундаг байхаас шалтгаалж хоёр ба гуравдугаар байрт очих болов уу?...... Манай хүн өнгөлөг байгаа гэдгээ харуулж сая өнгөрдөг дэлхийн аварга дээр гараанд гарч аварга болсон билээ......
Еван Тарнер бацааны хувьд сэлгээнээс улирал эхлүүлэх болсон..... Гэхдээ мэдээж хэрэг энэ жил манай бүрэлдхүүний хамгийн том өөрчлөлт болсон байгаа...... Түүнийг би Брандон Рой маягын тоглолттой хүн гэж үзэж байгаа..... Од болвол шинэ Рой 76чуудаас мэндлэх байхаа.... Од болох уу? замен болох уу? гэдэг нь хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарах юм.......
SF - Thaddeus Young / Andres Nocioni / Jason Kapono
Байрлалаа Еван Тарнерт алдахгүйн тулд Таддиус Янг хичээх бизээ...... Манай хүн чадварлаг, нөөц бололцоотой довтлогч бол аргагүй мөн...... Довтолгоонд өөрийн гэсэн арга барилтай, хамгаалалт дажгүй боловч зүтгэл муутай санагддаг...... 6.8 фүүт өндөр мөртөө хангалттай самбараас аваад байж чаддаггүй гэмтэй...... Андрес Ночиониг багийн төлөө төрсөн хүн гэдэг дээ...... Тэгвэл одоо 76чуудын төлөө хүчин зүтгэх нь...... Түүний гурвын шидэлт шинэ 76чуудад ихээхэн хэрэгтэй нь тодорхой юм.......
PF - Elton Brand / Darius Songaila / Craig Brakins
Хуучин бүх од Элтон Бранд жингээ хасаад өнгөлөг байгаа, томоохон эргэн ирэлт хийх болно гэж мэдэгдээд байгаа нь надад лав ихээхэн найдлага төрүүлж байгаа..... Өнгөрсөн жил бүтэн улирал тоглосон, шинэ дасгалжуулагч ирсэн, жингээ хассан зэрэг нь Клипперст байсан шигээ гялалзах цаг ирж буйг нотлож байх шиг....... Сэлгээнд туршлагатай довтлогч Дариус Сонгайла болон шинэ тоглогч Крэйг Бракинс хоёр тоглох байх......
C - Spencer Hawes / Marreese Speights / Tony Battie
Спенсер Хавесаас илүү Мареес Спэйктс ихээхэн найдлага тавьж байгаа би...... Довтолгоонд сайн боловч хамгаалалтанд тааруухан байх...... Мареес их хичээвэл гараанд гарнаа...... Хавес нэг их сайн төв болж чадахгүй болов уу?..... Тони Баттие бол энэ хоёр залуу төвд багшилж завсараар нь 10 минут гарах гэж авчирсан хүн л дээ.........