#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 3:22 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 329 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 1013 Дараагийн

Mongoliin tuuhendeh hamgiin muu nuluu uzuulsen mongol hun hun hen be?
Hubilai haan 41%  41%  [ 35 ]
Undur gegeen Zanabazar 20%  20%  [ 17 ]
Tusheet han Chuhandorj 8%  8%  [ 7 ]
Yuzen Van Tsengunjav ba tuunii udam Nyant van nar 9%  9%  [ 8 ]
Shanzav hutagt Badamdorj 9%  9%  [ 8 ]
H.Choibalsan 6%  6%  [ 5 ]
Yu.Tsedenbal 5%  5%  [ 4 ]
Amarsanaa 2%  2%  [ 2 ]
Нийт санал: 86
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 3:21 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Хубилай хаан хятадын түүх соёлд дуртай хужаа багштай байснаар Монголын эзэнт гүрний нийслэлийг хужаад шилжүүлэн сууж, торгоны замыг Хархорумаар дайран өнгөрүүлэхгүй болгосон нь Монголын алт эрдэнэсийг (бусад улсаас ирэх вассаль татвар) монголд биш хужаагийн газар нутагт хуримтлуулан хурааж байсан нь эцэстээ Монголчуудыг хятадаас гарахад, хужаа нарын хоол болж үлдсэн нь Хубилай хааны гол том алдаа. Гэхдээ одоо яахав дээ, их хүний хэргийг иргэн хүн шүүдэггүй юм гэдэг үгийг санаад их эзэдийн сүнсийг амгалан байлгахаас хэхэхэ

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 3:39 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хархорум төвтэй Монголын эзэнт гүрний нийслэлийг төсөөлөөд үз дээ.


Их хятадыг, дараа нь перс ислам ертөнцтэй холбогдоод торгоны зам монголоор дайрч мурийя гэж бодоод үзэхлээр монголын уугуул нүүдэлчин иргэншил юу болох байсан бэ?
хүн ам цөөтэй монголчууд зуу, хоёр зуун жилийн дараа хэр цус холилдсон байх вэ?
Их хятад нэг л өдөр эзэнт гүрнийг түлхэн унагахад нийслэл нь Хархорумд учраас монгол тэр чигээрээ хятадын эрхшээлд орчих уу зэрэг асуултууд байгаа юм.

Магадгүй бид ямар ч нүүдэлчин иргэншилт биш суурин ард түмэн болж хувираад өнөөгийн Швейцарь, Итали, Франц гэх мэт олон улс үндэстэн холилдсон улс байх ч юм билүү.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:19 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
хужаа нар бослоо гэхэд хэдэн шавар хотдоо босоод тэндээ л дуусна. босогчид монголын говийг туулж Хархорумыг сүйтгэнэ гэж хэцүү асуудал, ямар тэр үед машин тэрэг гэж байсан биш.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:23 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.12.10 1:54 pm
Бичлэгүүд: 630
Ишлэл:
Хубилай хаан бол яах аргагүй Монголын тvvхэн дэх хамгийн муу нелее vзvvлсэн мoнгол хvн
түүхээ уншчихаад л ингэж хэлж байна шдээ
маш олон монгол цэргүүдийн амиар тоглосон нөхөр дөө...түүхэн гавьяа нь энэ
Олон цэргийн амиар тоголсон гэж... Япон руу хийсэн дайныг нь хэлээд байгамуу...

_________________
<3 Zola


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:28 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Ишлэл:
хужаа нар бослоо гэхэд хэдэн шавар хотдоо босоод тэндээ л дуусна. босогчид монголын говийг туулж Хархорумыг сүйтгэнэ гэж хэцүү асуудал, ямар тэр үед машин тэрэг гэж байсан биш.

төвд тэмүүлэх хүчин зүйл гэж нэг юм байна. тухайн үед Хархорум хот 1400000 орчим хүн амтай байсан байна. Нийслэл болсон бол хичнээн олон гадаад хүн ирэх вэ? тоог нь гаргах боломжгүй ч олон л байх.
Мин гүрэн байгуулагдаад Юнлэ хаан монголыг хүйс тэмтрэнэ, дуусгана гээд олон удаа монгол руу уулгалан дайрсан. цөлийг давах л болно. мэдээж манайд стратегийн түшигтэй байсан нь үнэн. гэвч Хархорумыг хятадууд шатаасан шүү.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:29 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.12.10 1:54 pm
Бичлэгүүд: 630
Занабазрыг зарим хүмүүс монголоо худалдсан гэж ярьдым билээ...

_________________
<3 Zola


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:30 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Бясалгал, дурлалдаа сохорсон Богд

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:36 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.12.10 1:54 pm
Бичлэгүүд: 630
Миний нэг танилийн ах нь бөө хүн тгд тэр үеийн нэг ноёны сүнс бууж ирдэг... тэр нь буух болгондоо энэ Занабазартай дайралдвал толгойг нь хага цохих юмсан гэж дандаа хэлдэг :P

_________________
<3 Zola


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 4:58 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Ишлэл:
Ишлэл:
хужаа нар бослоо гэхэд хэдэн шавар хотдоо босоод тэндээ л дуусна. босогчид монголын говийг туулж Хархорумыг сүйтгэнэ гэж хэцүү асуудал, ямар тэр үед машин тэрэг гэж байсан биш.

төвд тэмүүлэх хүчин зүйл гэж нэг юм байна. тухайн үед Хархорум хот 1400000 орчим хүн амтай байсан байна. Нийслэл болсон бол хичнээн олон гадаад хүн ирэх вэ? тоог нь гаргах боломжгүй ч олон л байх.
Мин гүрэн байгуулагдаад Юнлэ хаан монголыг хүйс тэмтрэнэ, дуусгана гээд олон удаа монгол руу уулгалан дайрсан. цөлийг давах л болно. мэдээж манайд стратегийн түшигтэй байсан нь үнэн. гэвч Хархорумыг хятадууд шатаасан шүү.
Тийм байх л даа. Гэхдээ Хархорумд Монголчууд төвлөрөөд нийслэл хэвэндээ байсан бол хятадад олон Монгол цэрэг очиж байхгүй бөгөөд хужаад гарах бослогын дараа цөлийг даван ядарсан хужаа нарыг нутагтаа байх хүчтэй Монголчууд өлхөн ялах байсан нь гарцаагүй.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.10 9:36 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Ишлэл:
Хархорум төвтэй Монголын эзэнт гүрний нийслэлийг төсөөлөөд үз дээ.
Нүгэлт Хувьлай хаанаас өмнө олон жил болж л байсан зүйл.
Ишлэл:
Их хятадыг, дараа нь перс ислам ертөнцтэй холбогдоод торгоны зам монголоор дайрч мурийя гэж бодоод үзэхлээр монголын уугуул нүүдэлчин иргэншил юу болох байсан бэ?
нүүдэлчин иргэншил Хувьлай-д огт чухал байгаагүй. Тийм ч учраас өөрөө хамаг насаа Хятадын нутагт хааны тансаг ордонд барсан. Арай нүгэлт Хувьлай нүүдэлчин иргэшил, мал аж ахуйд хайртайдаа ингэлээ гэж хэлэхгүй биз дээ.
Ишлэл:
хүн ам цөөтэй монголчууд зуу, хоёр зуун жилийн дараа хэр цус холилдсон байх вэ?
Цагадайн улсын үр сад Узбэк, Афганистанаар дүүрэн байна, тэд цус холилдсон. Батын цэргүүд ч мэдээж мөн адил. Хувьлайн мэдлийн олон цэргүүд цус холилдсон нь дамжиггүй.
Гадаадад бослого манаж суусан цэрэг цус холилдох нь нутагт байх цэрэг цус холилдохоос хамаагүй өндөр магадлалтай нь ойлгомжтой асуудал. Тэр тусмаа Хятад гэж аюултай үндэстэнтэй нийлэн сууж нэг дээвэр дор байх нь бүүр ч аюултай асуудал. Нүгэл лайтай Хувьлай.
Ишлэл:
Их хятад нэг л өдөр эзэнт гүрнийг түлхэн унагахад нийслэл нь Хархорумд учраас монгол тэр чигээрээ хятадын эрхшээлд орчих уу зэрэг асуултууд байгаа юм.
Монголчууд Хятадыг юучгүй болгож эзэлсэн хэрнээ нэг л өдөр эд нар Монголыг эзэлнэ гэж бодоод сууж байсан гэж хэлэх гээд байна уу? Ийм пассив, шалтаг хайсан муйхар логик хаана ч ажиллахгүй.
Ишлэл:
Магадгүй бид ямар ч нүүдэлчин иргэншилт биш суурин ард түмэн болж хувираад өнөөгийн Швейцарь, Итали, Франц гэх мэт олон улс үндэстэн холилдсон улс байх ч юм билүү.
Суурин ард түмэн цус холилдох албагүй биз дээ.
Одоогийн Монголчууд ~70% суурин улс.
Галлууд (Франц) болон Германчууд ч Ромын БНУ-ын үед тэр чигээрээ нүүдэлчид байсан. Суурин болж ирээд л одоогийн чадлаа олж авсан улсууд.
Нүүдэлчин гэдэг бол Төв Азийн онцлог ч биш юм. Нүүдэллээд сүүлдээ хүчээ нэмэхээрээ, эсвэл байгалийн шаардлагаар нүүдэллэхээ больдог нь хаана ч байдаг л асуудал.
Нүүдэлчин гэдэг ч харьцангуй ойлголт. Нүүдлийн мал аж ахуйг хэлж байгаа бол нүүдлийн мал аж ахуй чухал учраас тэрнийг хадгалаад Монголыг малын бэлчээр л байг гэж Хувьлай бодоогүй нь лавтай.
Хувьлай өөрийн өрсөлдөгчдийг алслагдмал байлгах гэж л тийм юм хийсэн. Эд баялагт болон харийн юманд шунасан балагтан. Улсаа нүүлгэсэн тийм хаан гавъяатай байх учиргүй. Бутралын үеийн бүх үйл лайны эхийг тавьсан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 9:01 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Оргил09 сайхан тайлбарлажээ.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 10:22 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хэ хэ, физикчид хэзээ нэг өдөр цаг хугацааны машин зохиовол Хубилай хаантанд хэн нэгэн таны хийсэн бүхэн буруу, та хамгийн нүгэлт хаанаар "Хойч үедээ" үнэлэгдлээ гэж хэлүүл барав болж дээ.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 10:46 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Физикчид цаг хугацааны машин бүтээвэл, өнгөрсөн үед очиж Хубилай Ариг бөх хоёрыг байлдахад нь Ариг бөхийг ялуулж монголын хаан ширээнд суулгаад, бүүр болохгүй бол Занабазарыг очиж багалзуурдаж алаад(яадын ямар алтан урагийн хаан биш) Галдан Бошигтыг Халх Ойрдыг нэгтгэн захирахад нь туслаж амь хайргүй зүтгэх байсан даа.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Сүүлийн удаа mongolic 7-р сар.16.10 10:50 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 10:49 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
за цаг хугацааны машин байвал Хаад үе дамждагийг л болиулах нь зөв.
Бүгд Найрамдах засаглал тогтоогоод, бүүр хэрэгтэй үед л од нь гийсэн Чингис хаан мэт хүн л чадлаараа ганц нэг хаан болдог тийм систем байлгах хэрэгтэй.
жич - Бүгд найрамдах засаглалаар явна гэдэг нь одоогийн анархизмийг хэлээгүй болно.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 10:54 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
ер нь муу хаан гарч ирвэл Францын хувьсгалчид шиг шууд барьж аваад ордон харшыг нь өлсгөлөн араатан шиг хэдэн хэсэг тасчиж хаядаг байх хэрэгтэй байсан болов уу.
язгууртны соёл хэзээ ч сайн юманд хүргэхгүй.
ардуудын шилдгийг дэвшүүлж удирдуулдаг систем Чингисээс өөр хаан бараг гүйцэлдүүлж байгаагүй болохоор муйхар фиодализм болж хувирсан.
Тиймээс Бүгд Найрамдах засаглал буюу шилдэг төлөөлөлийг бэлтгэн тэднээр төлөөлүүлэх нь хамгийн мэргэн шийдэл болой гэж бодном би...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 11:07 am 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:06 pm
Бичлэгүүд: 716
Байршил: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
За муу хааныгаа алаад байшин савыг нь тараагаад түймэрдээд байх нь ч хаашаа юм. Огцоруулдаг ч юм уу, бүр болохгүй бол цөлдөг ч юм уу тийм байсан бол юукүйээ

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.10 9:55 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Ишлэл:
За муу хааныгаа алаад байшин савыг нь тараагаад түймэрдээд байх нь ч хаашаа юм. Огцоруулдаг ч юм уу, бүр болохгүй бол цөлдөг ч юм уу тийм байсан бол юукүйээ
Муу хаан гэдэг л хамаг муу муухай явдлын үндэс юм бололтой.
Муу хаад угсаа залгамжлаад явах тусам ард түмэн зовж дарангуйлал дунд ордог.
Монголоос том газар нутгийг эзэлж байсан Англичууд ч гэсэн энийг сайн ойлгож Хааныхаа толгойг нь хүртэл авч байсан. Тэгээд бэлгэдлийн чанартай болгож тавьсан.
Хожуу ойлгосон Францууд хохирч бүүр аймшигт хүчирхийлэлээр хаанаа авч хаяхаас өөр аргагүй болсон. Орос мөн адил.
Ухаантай хашир японууд энийг ойлгосон байгаам.
Хятад, манжууд энэ ойлголтоос маш хол хоцорсон учраас доройтсон.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 9:41 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
1. Хубилай
2. Өндөр гэгээн Занабазар
3. Эрдэнэ шанзав Бадамдорж

Эдгээр хүмүүсийн Монгол улсын иргэн байх эрхийг нь хасаж, Эрлэг Номун хааны гарт тушааж энэ болон ирээдүй галвыг шувтартал элсэн цөлд хонин гүрвэл болгон хатаасугай

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 10:03 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хубилайн оронд Аригбөх, Хайду эсвэл өөр хэн хаан болох боломжтой байсан бэ? Тэд төр барихдаа Хубилайгаас ондоогоор хэрхэн улсыг удирдах байсан бэ? Өмнөд Сүн улсыг Хубилайгаас өөр хаан эзэлж чадах байсан уу?

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 10:05 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Хорезм, Багдад, Орос, Зүүн Европ, Дундад Азийг эзэлж явсан жанжид Сүнг чадахгүй байна гэж байхгүй. Хаанаас илүү жанжидын үйл хэрэг мөн.
тэгээд ч өмнөд сүнг эзлэх, японруу довтлох шаардлага юу байсан бэ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 10:11 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Ишлэл:
1. Хубилай
2. Өндөр гэгээн Занабазар
3. Эрдэнэ шанзав Бадамдорж

Эдгээр хүмүүсийн Монгол улсын иргэн байх эрхийг нь хасаж, Эрлэг Номун хааны гарт тушааж энэ болон ирээдүй галвыг шувтартал элсэн цөлд хонин гүрвэл болгон хатаасугай
шарын шашны ийм ойлголтуудыг оруулж ирсэн хүмүүсийг бас шийтгэсүгэй,
уламжлалт аргаар тас цавчихад л болно :wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 10:16 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Өмнөд Сүн улсыг эзлэх нь дэргэдийн дайсныг дарж авах, мөн Хятадуудын сүүлчийн түшиц газрын үгүй хийх бодлого байсан байх аа. Харин тэр Япон руу 3 удаа бүтэлгүй довтолгоон хийж, маш их ресурс үгүй хийсэн нь нада лав ойлгогдохгүй бган

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.10 10:18 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Ишлэл:
Өмнөд Сүн улсыг эзлэх нь дэргэдийн дайсныг дарж авах, мөн Хятадуудын сүүлчийн түшиц газрын үгүй хийх бодлого байсан байх аа. Харин тэр Япон руу 3 удаа бүтэлгүй довтолгоон хийж, маш их ресурс үгүй хийсэн нь нада лав ойлгогдохгүй бган
Сүнг эзлэх стратеги ач холбогдол байсан нь Монголын аюулгүи байдлаасаа илүү эд агуурс, эдийн засагтай холбоотой байсан бололтой,
Тэгээд ч Сүнг Хувилай Монгол эрэмгий оюунлаг жанждын хүчээр л эзэлснээс биш өөрөө байсан тулдаа л гардаж хийсэн асуудал биш юм аа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.03.10 10:31 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.10 4:53 pm
Бичлэгүүд: 514
Байршил: Coming Back to Life
Хаан ухаалаг шийдвэр гаргав гэж ярьдаг даа бас


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.06.10 9:48 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.08 3:14 pm
Бичлэгүүд: 1241
Байршил: .Dark .
Choibalsang bol buruutgaj bolohguiee. Ugaasaa anhnii 7giin neg baisan gedeg utgaara tuuhen hun . Deer ni ugaasaa TEr ueiin Zovlolt ulsiin Komintern CHoibalsan bish yumaa gehed oor bur neg zevuun nohriig tavih ch baisan baih. CHoibalsand neg bol nohduudiinhee adilaar uheh esvel uls ornoo tolgoiloh 2 songolt baisan. Stalinii daraachaas Choibalsan chini shaal oor bolsonshde. Aa harin Shanzav hutagt Badamdorj bol siihgui hulgaich baisan. Yamr saindaa Ar Mongoloo 15 saya mongon yanchaanaar zarchihaad ulsiin said bolood alj ogsonshde. Bi huvidaa bas Bogd gegeeentniig ih buruutgadag. Huvi hun taldaa neleeen togtvorgui arhi darsand durtai, shalig zavhai baisnii deer olon sain nert zutgeltnuudiig yavuulgaar alsan hun. Muu muuhai barimt ih l baidag yum bilee. Jisheelbel 1908 ond biluudee Nogoon ordon dotor baraalhaj yavsan 12 hon nastai jaahan ohiniig nom surgana neriidleer ordondoo oruulaad huchindej, nogoo ohin ni tsusaa aldsaar uhsen, Bas Dalai lamiig Mongold ailchilj ireh ued ni Sogtuu huuhentei hamt orgoond ni shal sogtuu davhij ochood eree tseergui aashilsan, Sain Noyon ham Namnansuren bolon busad Mongol ornii tusheediig hor ogch alsan gehdee uund Sukhbaatar bagtddaggui shuu, geh met ih l soninh tuuhtei hun dee (Eh survalj ni B.Rinchin guain Avtonomit zasagt Mongoliin baidal sudalgaanii buteel bolon Uuriin tuya Romandaa oruulsan hesguudees avlaa.)

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.06.10 9:53 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Чойбалсанг түүхэд хэзээ ч орхигдуулалгүй дурсана. Гэхдээ хэзээ ч сайнаар дурсахгүй нь тодорхой.
Хийсэн зүйлийн хажуугаар коминтерний гар буу болж үүрэг гүйцэтгэсэн учраас яаж ч хийсэн юмыг нь тоочоод 100% зөвтгөх аргагүй түүхэн хүн болж байгаам даа.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 329 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 16 7 8 9 1013 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр