|
-Ноён Харви, би үнэхээр гэртээ харих хэрэгтэй байна ш дээ
-Хувцасаа тайл.
-Юу?
-Хувцасаа тайл, чи одоо хүртэл онгон эсэхийг чинь би шалгамаар байна. гэж ноён Харви шаардсан.
-Би онгон. гэж би хэллээ.
-Би итгэлтэй байхыг хүсч байна, аав ээж чинь надад талархах болно. тэр хэлэв.
-Манай аав ээж??!?!?!?!?!?
-Тэд зөвхөн сайн охинтой байхыг хүснэ.
-Ноён Харви, гуйя намайг явуулаач дээ.
-Чи явахгүй ээ Сюзи, чи одоо минийх.
Тэр үед биеийн тамир чухал зуйл байгаагүй, Аэробикийг бараг үг гэж тоодоггүй байсан.
Би ширүүн тэмцсэн. Би өөрийгөө өвтгөхгүйн тулд чадах ядахаараа тэмцэж байсан, гэхдээ энэ тийм ч хангалттай байж чадсангүй, дараа нь бид хоёр газар унасан, тэр миний дээр ноцолдохдоо нүднийхээ шилийг унагачихсан, амьсгаадсан, бас хөлөрсөн байв..
Тэр үед ч би амьд байсан. Би эрэгтэй хүн миний дээр бас би нуруугаараа газар хүчтэй унасныгаа дэлхий дээрхи хамгийн муухай зүйл гэж бодож байв. Би энд гацчихсан байхад, хэн ч намайг энд ингэж байгааг мэдэхгүй байлаа.
Би ээжийгээ бодсон.
Ээж зуухны цагны нүүрийг хардаг байсан, тэр шинэ зуух нь цагтай болхоор ээжид маш их таалагддаг байсан. -Би бүх юмыг минутаар тааруулж чаддаг болсон гэж өөрийнхөө ээжид ярьдаг байсан, зууханд ямар ч сонирхолгүй ээждээ. Ээжийн санаа нь зовохоосоо илүү намайг оройтоход илүү уурладаг байсан. Аав маань гаражинд машинаа тавичихаад ирэхэд тэр яараад аавд нэг коктэйл бэлдэж өгөөд, чи дунд сургуулийг мэднэ шүүдээ, гэж хэлсэн. -Магадгүй энэ хаварын шохоорхол байх л даа.
-Яаж цас орж байхад хаварын шохоорхол байх вэ дэ? гэж аав хэллээ. Үүний дараа ээж Бакли-г хурдхан шиг өрөөнд нь оруулаад, -аавтайгаа тогло гэж хэлээд, өөртөө коктэйл бэлдлээ.
Ноён Харви уруулаа минийхд хүргэхийг оролдож эхэлсэн. тэрний уруул нь хавдсан бас чийглэг байлаа. Би хашгирахыг хүссэн ч би маш их айсан бас хэтрхий ноцолдсоноос болоод их тамирдсан байлаа. Би өмнө нь өөрийнхөө сайн нэг хүнийг нэг удаа үнсэж байсан. Түүнийг Рэй гэдэг бөгөөд тэр Энэтхэг хөвгүүн. Тэр аялгатай ярьдаг бас бор арьстай байсан. Би түүнийг байна гэж төсөөлөхөөс өөр аргагүй болсон. Кларисса түүнийг том нүдэт гэж дууддаг байсан.
_________________ i'm in love...
Сүүлийн удаа TWILIGHT NEW MOON 6-р сар.23.10 9:17 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
|