#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 5:23 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 279 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 711 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.08 1:36 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Шийдвэрлэх тулалдаан


Араас довтлох алганы салхи асар хүчтэй тул хэрвээ Жинь Кан Лун Жу Сян Зюнийг ангал хад руу түлхлээ гэхэд өөрөө ч гэсэн амьд үлдэх найдлагагүй болох байлаа. Тэр олон ч юм бодолгүй арагш ухартал хэн нэгэн хүн түүний хажуугаар салхи татуулан Жу Сян Зюнийг булаан аваад ум хумгүй арилж өгөх нь тэр. Энэ бүхэн түүний ухаан санаанд оромгүй хэрэг байсан тул уурлах бухимдах зэрэгцэн сайтар тогтоож харваас И Да Зин байх нь тэр. Жинь Кан Лун хорин хэдэн жилийн турш мөрөн голоор мөрөө гарган явахдаа алдаж эндэж байсан удаа байхгүй тул уурлах хорсохын туйлд хүрч <<И овогтоо наад хүнээ орхигтун>> хэмээн хашгирав.
И Да Зин мөрний өмнөд нутгаас хайж бэдрэн явсан боловч Жу Сян Зюний сураг чимээг ч гаргаж чадаагүйг уншигч та мэдэх билээ. Харин азаар Жу бүсгүй 8 хүлсийн нарсны нууц агуйд очоод Фу Яогийн амин цэггүй болгогч нууц бясалгалын аргаар хичээллэж суугаа юм биш биз дээ гэж бодсон нь оносон хэрэг байлаа. Тэр энэ бодолдоо хөтлөгдөн 8 хүлсний нарсны дэргэд хүрч ирэх агшинд Жу Сян Зюнь төмөр махбодийн толгойлогч Жинь баатарт олзлогдон ангал хадан дээрээс түлхэгдэн унахад бэлэн болсон байхтай тааралдсан хэрэг байлаа. Тэрээр зэвсгийн эрдмээр мөрөн гол даяар тэргүүн зэрэгт тооцогдохоор болсон боловч дайсантай тулах ухааны уран аргын хувьд гэнэн тэнэг хэвээрээ тул олон ч юм бодох сөхөө байсангүй Жинь Кан Лун рүү шууд алганы салхиар довтлон анхаарлыг нь сарниулж байгаад хайртай бүсгүйгээ салган авч ум хумгүй зугтсан нь энэ байлаа.
И Да Зин араас нь Жинь Кан Лун баатар хөөн ирэхийг үзээд аливаа бүхнийг умартан 7 нарс руу гүйн орж 8 хүлсийн алхаагаар явж гарлаа. Жинь Кан Лун түүний араас хүчлэн хөөх боловч огтхон ч гүйцэж чадахгүй байв. Тэр угаас ухаан саруулын дээр 5 махбодь, 8 хүлс зэрэг нь төмөр, мод, ус, гал, шороо 5 махбодийн бүлгийхний нандин шүтээн гэж болох тул удаж төдөлгүй мөнөөх хэдэн нарсны байрлал болон И Да Зин 8 хүлсийн алхаагаар яваад байгаагийн учрыг олж болдог хүнийхээ өмнө таардаг аргаа хэрэглэж дээ гэж сэтгэлдээ элэглэн шоолов. Тэгээд тэр ухасхийн мөнөөх 8 хүлсийн нарсан дундаас гарч завилан суулаа. <<И Да Зин мэдээжийн хэрэг энэ нарсан дундаа насан туршид гарч ирэхгүй суугаад байхгүй нь лав. Тэр нарсан дундаасаа гараад ирвэл мөнөөх 8 хүлсийн алхаа нь сохор зоосны үнэгүй болон хувирч залуу хосыг барьж авах нь алга урвуулахын төдий амархан хэрэг боно гэж Жинь Кан Лун дотроо бодож байлаа.
И Да Зин нэгэн нарс модыг түшин үгийн солиогүй аахилан зогслоо. Жу Сян Зюнь түүний духан дээрхи хөлсийг арчаад <<И ахаа та ингэж нэг хүрээд ирдэг байжээ>> гэв.
<<Ирэх нь ч ирлээ. Харин явж чадахаа байх шив дээ>> гэж И Да Зин гашуунаар инээвхийлэв. <<И ахаа ийм хэргийг шийдэж ядаад байх юусан билээ. Та намайг өгчихвөл мултран гарч болно шүү дээ>> гэж Жу Сян Зюнь бодолхийлэн өгүүлэхэд <<Тэр яаж болох вэ? Чамайг арайхийж нэг юм олж авсан болохоор одоо амь насаа алддаг байлаа ч гэсэн дахин салж үхэхгүй шүү>> хэмээн И Да Зин хэлэв. <<Зин ахаа Жинь Кан Лун таныг ганцаараа байхад тогтоож үлдээнэ гэдэг тийм ч амархан хэрэг биш. Таныг явсаны дараа би хэдийгээр түүний гарт үлдэх боловч нэр сүрээ бодоод намайг хорлохгүй нь лавтай. Тэр цагт та өөр нэг сайн арга бодож олоод намайг авран гаргахад юу нь оройтох билээ>> хэмээн Жу Сян Зюнь хэллээ.
<<Болохгүй ээ. Үхсэн ч сэхсэн ч цугтаа байх хэрэгтэй>> гээд И Да Зин толгой сэгсэрлээ.
<<Зин ахаа та үнэхээр сайн хүн юмаа. Би муухай ааш гаргаж мөрний өмнөд нутагт танаас салан явсанд та уурлаагүй биз дээ>> хэмээн Жу Сян Зюнь тормогор хархан нүдэндээ том сувдан нулимс мэлмэрүүлэн асуулаа.
<<Хаанаас даа би өчүүхэн ч гомдоогүй. Би л чамаас юу ч нуух учиргүй байсан юм>> гэж И Да Зин хэллээ. Тэгээд тэрээр багш нь хэрхэн түүнийг өөрийнхөө охинтой суулгах гэж шахамдуулсан боловч өөрөө зөвшөөрөөгүй. Түүний хариуд багш нь хэрвээ 4 махбодийн толгойлогчийн суурийг булаан авч өөрийнх нь охины сүй бэлэг болгох аваас өөрийг нь Жу Сян Зюньтэй суухыг зөвшөөрөх болзол тулгасан зэргийг нэгд нэгэнгүй ярьж өгөв.
Жу Сян Зюнь тас тас инээхэд нүдэнд нь мэлтэрсэн тунгалаг нулимс судал татуулан сувдрах агаад И Да Зингийн цээжийг зөөлөн цохиж <<Манай багш хар багаасаа гэлэнмаа болсон болохоор хаанаасаа охин байх билээ дээ. Тэр намайг охин шигээ хайрладаг байсан юм. Тэр охинтойгоо суу гээд байсан бол суух хэрэгтэй байжээ. Яагаад гэвэл тэр охин нь би байсан юм шүү дээ>> гэв.
И Да Зин түүний хэлээд байгаагийн учрыг ойлголгүй <<Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?>> хэмээн асуулаа.
<<Манай багш угаас хорвоогийн эрчүүдийг хог новшноос долоон доор үздэг юм. Тийм болохоор чиний чин шударга гэдэгт яахин итгэх билээ дээ. Тэгээд охинтой хэмээн чиний үнэнч эсэхийг туршин үзсэн хэрэг. Хэрвээ чи өчүүхэн төдий л сэтгэл урвах хандлага гаргасан байх юм бол арван амьтай байгаад ч амьд мултрах найдлага үгүй болох байсан юм даа.
И Да Зин сая л хамаг учрыг ухаж <<Багш даанч надаас салах үедээ шавь минь чиний ийм үнэнч сэтгэлтэй байгаад чинь би үнэхээр сэтгэл ханамжтай байна гээд байсан нь ийм учиртай байжээ>> гэлээ.
<<Тэнэг хүн тэнгэр заяатай гэдэг л энэ дээ>> хэмээн Жу Сян Зюнь инээлээ.
<<Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэвэл таарах байхаа>> гэж И Да Зин хэлэв.
Сэжгийн бараан үүл арилж Жу Сян Зюний сэтгэл цэлмээд явсан тул баяр хөөрийн сэтгэлээр царай нь улаа бутран гэрэлтэнэ. И Да Зин ч биеэ барьж чадалгүй толгойгоо бөхийн түүний тоорын улаан уруул дээр үнслээ.
<<Нөгөө томоотой хүн чинь энэ үү дээ>> гэж Жу Сян Зюнь эрхлэнгүй хэлэв.
И Да Зин өврөө уудлан шороон махбодийн бүлгийн анжисны хэлтэрхийг гаргаж ирээд <<Номын дүү минь би чиний сүй бэлгийг гардуулж байна>> гэлээ.
Жу Сян Зюнь мөнөөх хатуу ган төмрийг гараараа илбээд <<Өнөөдөр ч бид хоёр Жинь Кан Лунгийн гараас амьд мэнд мултрахаасаа өнгөрсөн байх даа. Тийм болохоор энэ төмөр бид хоёрыг чөтгөр болсны дурсгал болох байлгүй>> гэлээ.
<<Би уг нь чамтай цуг үхэх гэж наашаа ирсэн билээ. Гэтэл одоо үхмээргүй байна. Тэр тусмаа чамайг бол бүр ч үхүүлэхгүй. Хорвоо ертөнц ийм сайхан байтал юунд үхэхдээ тулдаг билээ. Тийм болохоор би өвгөн Жинь Кан Лунтай гурвантаа халз тулалдаад хоёр ялах юм бол мултран гарвал ямар вэ>> хэмээн И Да Зин хэлэв.
Жу Сян Зюнь И Да Зинг хосгүй эрдэм сурсан гэдгийг мэдэх боловч дотроо сэтгэл зовнин <<Та түүнийг үнэхээр ялж чадна гэж үү дээ?>> хэмээн асуулаа.
<<Манай багш чинь мөрөн гол дотроо эгнэшгүй эрдэм чадалтай хүн шүү дээ. Хэдийгээр шавь би сурсан эрдэм мөхөс боловч тийм сайн багшийн буянаар ганц муу өвгөнийг дөнгөх юуны хэцүү байх билээ>> гээд хэсэг бодолхийлснээ <<Жинь Кан Лун хэдийгээр манай багшийн энд хүрэхгүй боловч бид гурав нийлбэл 5 махбодийн бүлгийн толгойлогч боллоо гэсэн үг. Тийм болохоор гурав тулалдаж гурав ялна гэвэл арай хэтэрсэн хэрэг болно. Тэгэхээр гурав халз тулалдаад хоёр ялна гэж байгаа юм л даа>> гэлээ.
Жинь Кан Лун 8 хүлсний нарснаас гараад завилан сууж бясалгал хийж байсан болохоор нөгөө хоёрын юу ярьж байсныг огт сонсоогүй байлаа. Гэтэл И Да Зингийн дуу гэнэт гарах сонсогдож <<Жинь баатраа хоёулаа гурвантаа халз тулалдаад хоёр ялсаныхаа болзлыг хүлээн авбаас ямар вэ>> гэв.
Жинь Кан Лун хэдийгээр И Да Зиний зэвсгийн эрдэм үнэхээр хачин гайхалтай дотоод хүчийг тэнсэж мэдэшгүй гүн гэдгийг мэдэх боловч өөрийн хэдэн арван жилийн дотоод хүчний бясалгал болон мөрөн голынхоо туршлага дээр үндэслэх юм бол түүнийг ялан дийлнэ гэдэг огтхон ч хэцүү асуудал биш гэдгийг мэдэж байгаа болохоор гурвантаа халз тулалдаад хоёр ялна энэ тэр гэж донгосохыг сонсоод <<Хоёр ялагдах нь битгий хэл ганц удаа ялагдах юм бол Жинь Кан Лун би дахин мөрөн гол даяар мөрөө гарган явах нэр нүүргүй болох буй за>> гэж дотроо басамжилан бодсон боловч угаас хашир хянамгай хүн тул юмыг яаж мэдэх вэ хэмээн <<Яаж тулалдах саналыг чинь сонсоё>> гэж асуулаа.
Хэрвээ жинхэнэ зэвсгийн эрдмээр халз тулалдваас өөрийнх нь толбот хулсны 18 цохилтоор түүнийг ялах найдлага тийм ч их биш тул Жу Сян Зюнийг байтугай өөрөө ч түүний гарт олзлогдон хоцорч мэдэх юм гэж И Да Зин бодоод <<Манай багш надад 18 төрлийн зэвсгээс бүгдийг зааж өгсний дээр бүгд хатуу харгис мэхтэй болохоор өвгөн батар та алдаж эндэх ахул нэгэн үеийн баатар нэрийг гутааж мэдэх талтай тул хоёулаа эхлээд дотоод хүчээрээ халз тулалдваас ямар вэ>> гэж асуулаа. <<Чи төрсөн цагаасаа эхлээд дотоод хүчний бясалгал хийж байсан байлаа ч гэсэн намайг ялна гэдэг юу л бол. Ёстой өөрөө миний аманд ороод ирнэ гэдэг энэ байх даа. Тун удахгүй хөсөр унасан хэвтэж байх байлгүй>> гэж бодсон боловч түүнийгээ ил гаргалгүй <<Хөгшин өвгөн би номч баатар таны дээдийн эрдэм чадлыг харахыг хүсч байна>> гэлээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.08 1:38 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
<<Би түүнтэй дотоод хүчээрээ тулалдаж байх зуур чи сэмээрхэн 8 хүлсийн нарснаас гарч явдаг юм шүү>> гэж Жу Сян Зюньд сэмээрхэн хэлснээ дотроо <<Би өмхий өвгөнтэй үхэх сэхэхээ үзэж байхад Сян дүү минь юу боллоо гэж явж зүрхлэх бүилээ>> гэж бодлоо. Тэгээд тэрээр 8 хүлсний нарсан дотроос гарч Жинь Кан Лунгийн өмнө очиж адилхан завилан суугаад <<Өвгөн ах болгоогтун>> гэлээ. Хоёр алга нийлүүлэнгүүт Жинь Кан Лун шууд хамаг хүчээ шавхан дайрсангүй. Харин И Да Зин угаас мөрөн голын туршлага нимгэний дээр дотоод хүч нь багтаж ядан оволзох тул Жинь Кан Лун даруй үнэн хүчээрээ түүнийг тогтоон барив. Тэрээр <<Муу хар хэрээ мэдэж бяраа таньдаггүй номын хэнээтийг дээ>> хэмээн занан бодоод дотоод хүчээ таван хувь хүртэл нэмтэл нэг их сүртэй эсэргүүцэл мэдэгдэхгүй тул долоон хувь хүртэл хүчилтэл сая бие нь тогтвортой болж ирлээ.
Зэвсгийн эрдмийн номын дагуу бусдаас өрсөн довтлохыг сургадаг бол Жинь Кан Лун түүний эсрэг хөдөлж байгаад И Да Зин дотроо баяртай байлаа. Тэрээр хамаг хүчээ шавхан Жинь Кан Лун өвгөнг ялчихаад энэ золигийн газраас холдон салахын түүс болж байлаа. Жу Сян Здюнь энэ үед 8 хүлсний нарсны хаяанд ирчихээд тэр хоёрын тулааныг харан огсож байсан тул И Да Зингийн ийн яарахыг үзээд дотроо хирдхийн сандарлаа. Тэрээр хэдийгээр насан бага боловч зэвсгийн эрдмийн ёсонг гаргуун сайн мэддэг билээ. Хэдийгээр түрүүлж довтлох нь өөрийн гэсэн сайн талтай боловч хэдэн дайралтын дараа ашгийг олж эс чадах аваас өрсөлдөгчдөө довтлох сиймхий олгодгийг тэр яахин эс мэдэх билээ. Жу Сян Зюнь энэ тухай И Да Зинд сануулъя гэж бодовч дотоод хүчээр халз тулалдаж байгаа үед анхаарал сарниулах хамгаас цээртэй байдаг тул ямар ч арга байсангүй. Гэтэл И Да Зин түүнийг аль хэдийн олж хараад <<Сян дүү чи хурдан зугтахгүй наанаа юу хийж зогсоно вэ>> гэж хэлдэг байна шүү.
<<Тэнэг минь чи ярих юм байвал наадхиа ялчихаад дараа нь болдог юм байгаа биз>> хэмээн Жу Сян Зюнь зандарлаа.
Жинь Кан Лун И Да Зинг юм дуугарахыг хараад анхаарал нь сарнилаа гэж баярлан дотоод хүчээ есөн хувь хүртэл нэмлээ. Гэтэл түүний өөдөөс мөн адилхан хэмжээний хүч ундран гарч ирээд эсэргүүцэн тогтоосон тул И Да Зингийн бие ялимгүй доргих төдий болоод тогтож орхилоо. <<Энэ хүн юм ярьж байх үед ч гэсэн дотоод хүч нь сарнихгүй байхыг үзвээс нэн аймшигтай ажгуу>> хэмээн тэрээр дотроо хачирхан бодож байлаа. Тэгээд дайснаа басамжилах сэтгэлээ орхин хамаг анхаарлаа алганы хүчиндээ төвлөрүүлэн суулаа. Жинь Кан Лунгийн хэрсүү хянамгай байдал нь үнэн чанартаа илүүц хэрэг байжээ. Хэдийгээр И Да Зин гайхамшигт учирлаар Фу Яогийн 8 хүлсийн зургийг олж дотоод хүчний бясалгалаар үнэхээр өндөр зэргийг олсон боловч өвгөн баатрын хэдэн арван жилийн сургууль дасгалын үр дүнтэй харьцуулах юм бол бас чиг гэж хувь дутуу байсан билээ. Тийм болохоор Жинь Кан Лун арван хувийн хүчийг гаргасан бол И Да Зин газар дээрээ үхэх нь гарцаагүй хэрэг байв.
И Да Зин усны түрлэг ундран гарах дотоод хүчээрээ довтолсоор Жинь Кан Лун есөн хувийн дотоод хүчээрээ хамгаалсаар хагас цаг гаруй хугацаа өнгөрөхөд өвгөн баатрын царай хүрлийн улайж номч баатрын царай цаас мэт цонхийсоор байв. Жинь Кан Лун довтлох цаг болсныг үзээд дотоод хүчээ арван хувь хүртэл нэмэгдүүлэв. Энэ үед И Да Зингийн дотоод хүч арга буюу дийлдэж амь тавихад хариугүй дөхөж амьсгаа нь дээрдэж эхэллээ. Жу Сян Зюнь түүний болохоо байсныг ойлгоод шууд алхсаар Жинь Кан Лунгийн дэргэд хүрч ирлээ. <<Чи хурдан зугтаахгүй юундаа наашаа хүрч ирэв ээ. Би хариугүй болохоо байлаа>> гэж И Да Зин сандран хашгирлаа.
<<Та нар яахав дотоод хүчээрээ тулалддаг юм байгаа биз. Би харин Жинь Кан Лун баатартай жаахан юм ярьж уйтгарыг нь сэргээмээр байна>> гэж Жу Сян Зюнь хэлэв. Жу Сян Зюнь дотоод хүчээ алдсан болохоор И Да Зинд ямар ч тус хүргэж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Харин тэр И Да Зинтэй ярих зуур Жинь Кан Лун юу ч эс дуугарахыг үзээд анхаарлаа сарниулахгүй байхыг эрхэмлэж байгааг ойлгосон билээ. Тэгээд тэрээр даруйхан Жинь Кан лунгийн дэргэд суугаад <<Жинь баатраа дорой охин би вээр хэдэн хэргийн учрыг өнөө хэр ойлгохгүй явдаг тул та түүний учгийг надад тайлан соёрхож болохсон болов уу>> гэв.
<<Муу хар золигийг дээ би энд амь наана там цаана байхад юуных нь чамтай ярих сөгөө байх билээ>> гэж Жинь Кан Лун бодсон боловч аман дээрээ түүнийгээ хэлж зүрхэлсэнгүй.
Жу Сян Зюнь түүний царай гахайн элэг шиг улайхыг үзээд сэтгэлдээ тэсгэлгүй уурлаж байгааг мэдээд үргэлжлүүлэн <<Би мөрөн голоор анх мөрөө гарган гарч ирээд танай 5 махбодийн шавь нарыг алж 4 махбодийн толгойлогч нартай үхэх сэхэхээ үзэлцсэний дараа энэ уулын өвөр дэх тоорын цэцэгт суурингийн ойролцоо тантай тааралдахад та намайг яагаа ч үгүйгээр эс барам надад сувдан цэцэг нэгийг бэлэглэсэн нь хожмын өдөр маш их хэрэг болсон билээ. Гэсэн атлаа там миний дүрд нэгэн охиныг хуурамчаар хувилгаад газар сайгүй хүн алуулж ачаа хөсөг дээрэмдүүлж байсан чинь юуны учир билээ гэдгийгээ хэлж өгөхгүй юу?>>.
Жинь Кан Лун түүнийг ганц цохилтоор алчихмаар байсан боловч угаас хашир хэрсүү хүн тул түүнийг эс тоон хамаг анхаарлаа И Да Зингээс ирэх алганы хүчийг эсэргүүцэхэд хандуулж байлаа.
Жу Сян Зюнь <<Чи үнэн хэрэгтээ нэг сумаар хоёр туулай намнах санаа өвөрлөж байсныг чинь би мэдээгүй гэж чи бодож байна уу? Чи нэг талаар надад саймшран тал олж байгаад миний гараар мод, гал, ус, шороо 5 махбодийн бүлгийг даруулж мөрөн голыг ганцаар захирах гэсэн атгаг санаа агуулж байсан шүү дээ. Нөгөө талаар чи миний дүрд нэг хуурамч охиныг тоглуулан гэмт хэрэг үйлдүүлж хар цагаан хоёр замын бүлгийхнийг бүгд миний эсрэг хандуулахаар би арга мухардан чамайг бараадан ирж гарын дорхи туслагч чинь болохоос өөр замгүй болно гэдгийг чи тооцоолсон биз дээ. Гэвч чи хичнээн нарийн уран арга мэх зохиолоо чг эсэн яахин надаас тэр бүхнийгээ нууж чадах билээ. Тэр өдөр би уулын зам дээр ачаа хөсгийг мөрдөн яваар хариугүй гэмт этгээдийг барихаар завдтал чи нууц зэвсэг харваж түүнийг устгасан шүү дээ. Тэр өдөр би яагаад чи тэр гэмтнийг устгадаг билээ гээд гайхаж байсан юм. Гэтэл чи хүү шидэж тэрэг хожих арга хэрэглэсэн гэдгийн учир хожим тодорхой болсон билээ. Би нэгэн хөсөг хамгаалагчийн биеэн дээр миний салхи гүйцэгч 18 аргын ор мөр байх боловч түүний наран хэмээх амин цэг дээр алтан зүү хатгаастай байхыг олж мэдсэн юм. Тийм болохоор тэр хүн эхлээд нууц зэвсэгт оногодоод дараа нь илдэнд цавчуулж үхсэн бйаж таарна>> гэлээ.
Жинь Кан Лунгийн царай зэвтэй төмөр шиг зэвхий дааж ирсэн боловч дуугарах сөхөө байхгүй байлаа. Харин И Да Зин түүний өмнөөс өлгөн аваад <<Сян дүү минь Жинь баатар болвоос төв шударга бүлгийн тэрүүн. Тийм болохоор чи түүнийг гутаан доромжилж яахин болох билээ>> гэлээ.
<<Төв шударга бүлэг гэнэ ээ. Хэрвээ миний үг үнэн биш бол тэр юунд дуугарахгүй байгаад байх билээ>> гээд Жу Сян Зюнь хүйтнээр инээлээ.
Шударга замын бүлгийхэн нэр сүрийг амь наснаас илүү эрхэмлэдэг тул Жинь баатар И Да Зингийн гарт үхдэг байлаа ч хамаагүй Жу Сян Зюнийг цохиод авмаар санагдаж гараа салгах гэсэн боловч яахин салж чадах билээ. Тэрээр <<Чи битгий дэмий донгосоод байгтун>> гэж хэлэнгүүтээ И Да Зингийн дотоод хийний хүчинд цохиулан ам хамраасаа цус годгодуулан үхэдхийн уналаа.
И Да Зин ухасхийн босож очоод дотоод хүчээрээ түүний улаан гэрд цэгт үйлчилэн сэргээхийг оролдвоос удаж төдөлгүй Жинь Кан Лун ухаан орж сэргээд <<Мөрөн голд шинэ үеийн хүчирхэг баатар эр тодрон гарсан ажуу>> гэж хэлээд Жу Сян Зюнийн зүг эргэн харж <<Журамт бүсгүй Жугийн ухаан санаа үнэхээр хурц ажээ. Би бүр биширч гүйцлээ. Харин наад ам хэлээ жаахан дарж байвал гэмгүй байх шүү>> гэж хэлээд завилан сууж үргэлжлүүлэн бясалгалаа хийж гарав.
И Да Зин Жу Сян Зюний гарыг түшин 8 хүлсийн нарсны зүг чиглэн алхлаа.
Гэнэт тэдний араас Жинь Кан Лунгийн дуу гарч <<Хоёр залуу баатар хүлээж байгтун. Дараа сарын энэ өдөр хөгшин би Алтан уулнаа баатар эрсийн их цуглааныг хийх гэж байгаа. Та хоёр ч гэсэн гийгүүлэн ирнэ буй за>> хэмээн хашгирлаа. Ийн хэлээд тэр хоёрын хариу хэлэхийг эс хүлээн уулын уруу одлоо.

***


И Да Зин арван хэд хоног дотоод хүчээрээ үйлчилсэний эцэст Жу Сян Зюний зэвсгийн эрдэм болоод дотоод хүчийг сэргээж чадлаа. Жу Сян Зюнь зэвсгийн эрдмээ алдсан боловч түүний нарийн арга ухааныг гаргуун мэддэг бол И Да Зин хорвоод хосгүй дотоод хүчтэй атлаа түүнийг нарийн хэрэглэж чадахгүй байгаа нь алтан эрдэнэсийн санг эзэгнэсэн атлаа ганц зоос зарж мэдэхгүй хүнтэй үлгэрлэж болохоор байлаа. Тэр хоёр өнгөрсөн арван хэдэн хоногийн турш энэ бүх дутуу дундуураа харилцан нөхвөрлөсний эцэст мэдлэг ухаанаараа нэгэн ижил түвшинд хүрч иржээ. Жинь Кан Лун баатрын хэлсэн алтан уулан дахь баатруудын цуглаан болоход ердөө хорин хдээн хоног үлдээд байлаа. Хэдийгээр баатруудын цуглаан нэртэй боловч үнэн хэрэгтээ тэнгэрт тэрслүү бүлэгтэй нэгийгээ үзэх тулалдаан болно гэдгийг Жу Сян Зюнь сайн мэдэж байлаа. Тэнгэрт тэрслүү бүлгийн 15 элчээс 13 нь төмөр махбодь бүлгийн толгойлогч Жинь Кан Лунгийн гарт орсон бөгөөд махсаг лам Чэн Сяо Фо болохоор шанаган хорхой мэт гулгамтгайн дээр гагцхүү өөрт ашигтай нөхцөлд л дайсан этгээд рүүгээ дайрах зальтай нэгэн тул баатруудын цуглаан дээр гагцхүү Жу Сян Зюнь л ганц биеэрээ шударга замын баатар эрстэй нэгийгээ үзэлцэх магадлалтай билээ. Тэрээр хэдийгээр өөрийн Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг Жинь Кан Лунтай тулалдахад зориулан хэнд ч үзүүлээгүй өдий хүрсэн боловч халз тулалдахын цагт ялна гэхийн итгэл тун бага байв. Тийм болохоор И Да Зинтэй хүчээ нэгтгэсэн цагт сая түүнийг ялж чадах нь ойлгомжтой.
Харин И Да Зингийн тухайд шал өөр бодолтой байлаа. Тэрээр мөрөн голоор мөрөө гаргасан ахар богино хугацааны хооронд шороон махбодийн бүлгийн ахлагч, хорч Му Дань Ду авгай усан махбодийн бүлгийн ахлагч болоод Жинь Кан Лун нартай тулалдаж байсан боловч зэвсгийн эрдмээр хичээллэсэн улсын үг хэл үйл явдал нь нэг л этгээд сонин болохыг мэдсэн билээ. Тэрээр толбот хулсны гэлэнмаа авгайгийнд өнгөрөөсөн үеэ ямагт дурсан санах болсон юм. <<Хулсан хашаа хулсан байшингийн эргэн тойронд шувуудын жиргээнээс өөр ямар ч анир чимээ байхгүй. Хайртай багш халамжит амраг Жу Сян Зюньтэйгээ цуг хорвоогийн аливаа бухимдал хорслоос ангид нам гүм амьдрахсан>> гэдэг бодол түний ухаан сананад эргэлдэнэ.
Гэвч тэрээр хэрхэвч Жу Сян Зюний бодлыг ятган сэнхрүүлж чадахгүй гэдгээ мэдэх тул ямар арга байх билээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.08 7:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
***
Өлзийт өдрийн болзоот цаг боллоо. Хоёр хос янаг сэтгэлийн жаргалд автсаар Алтна уулнаа хүрэлцэн ирэхэд олны хөл хөгжөөн гэхээр юмгүй гагц Жинь Кан Лун өвгөн уулын хормодй тэр хоёрыг тосон авлаа. Тэдний өргөөний их танхимд хүрсний эцэст Жу Сян Зюнь өгүүлрүүн <<Жинь баатраа олон баатар эрс хараахан хүрэлцэн ирээгүй байгаа хэрэг үү. Бид хоёр л яаран эртхэн ирсэн хэрэг болох нь ээ>> хэмээн асуулаа.
<<Мөрөн голын олон баатар эрс танай тэнгэрт тэрслүү бүлгийн 15 эн тэнцүү эрхт элчүүдэд алуулах нь алуулж шархдах нь шархдаад дууссан шүү дээ. Азаар үлдэж хоцорсон ганц нэг нь яахин өөртэй чинь тэрсэж тэмцэхээр зүрхлэн ирж чадах билээ. Тийм болохоор өдгөө баатар нэрэнд дүйцэх нь зэвсгийн эрдмийн ертөнцөд хөгшин би болоод хоёр залуу баатраас өөр хэн байх билээ>> хэмээн Жинь Кан Лун цай барингаа өгүүлэв. Ийн өгүүлээд тас тас хөхрөх дуунд танхимын нуруун дээр тогтсон тоос пургин хийсэх нь нэн сүртэй. Жинь Кан Лун хэдийгээр ийн өгүүлэх боловч Жу Сян Зюнь И Да Зин нарыг огт тоохгүй байгаа нь нүүрэн дээр нь илхэн үзэгдэнэ. Түүний үгийн цаад утга нь мөрөн гол тэнгэрт тэрслүү бүлгийг оролцуулаад тэр аяараа өөрийнх нь өлмийд сөгдөх цаг ирсэн гэдгийг илтгэх ажгуу. И Да Зин угаас бүдүүн хадуун хүн тул түүнийг яахин ялган салгаж ойлгох билээ. Харин Жу Сян Зюнь түүнийг аль эрт мэдэрсэн байв. Гэхдээ тэрээр дотроо ихэд баяртай байлаа. Учир нь мөрөн голын нийт баатар эрс цугларсан байх аваас олны хүч оломгүй далай тул ганц ганцаараа тулалдаад ч гарцаагүй үхэхэ байв. Харин И Да Зинтэй хоёулаа хосолвол ганц Жинь Кан Лун юу болох билээ дээ.
<<Тэгвэл бид хоёр Жинь Кан Лун баатар танаар жаал зугаа юм заалгах хэрэг болох нь ээ>> хэмээн тэр асуулаа.
<<Журамт бүсгүй Жу та юундаа тэгтлээ яарах билээ. Нэгэнт баатар эрсийн цуглаан зарласнаас хойш хөгшин би та хоёртой гарцаагүй тулалдаж таарна. Харин манай 5 махбодийн бүлэг угаас нэгэн гэрийн ахан дүүс мэт байсаар ирсэн түүхтэй. И Дүү зурхайт номонд мэргэшсэн хүн тул төмөр, мод, ус, гал, шороо нь арга билиг болоод 5 махбодийн ёсноос үүдэлтэй гэдгийг яахин эс андах билээ. Тийм болохоор 5 махбодийн жагсаал нь зуу гаруй жилийн турш бүрэлдэн тогтсон эд байгаа юм. Хэдийгээр миний үед хөгжиж гийгүүлээгүй боловч бас ч гэж урагшлан хөгжсөн үү гэвэл үгүйсгэх аргагүй. 5 махбодийн бүлгийн жагсаалыг сөрж зогсох баатар эр төдийлөн олон байхгүй байсан боловч өнөөдөр хоёр залуу баатар эртэй эрдмийн сайн илдийн хурцыг үзэлцэх завшаан тохиосон нь хөгшин миний гурван үедээ тохиож буй аз завшаантай хэрэг мөнөөс мөн билээ>>.
Жу Сян Зюнь тас тас хөхрөн <<Хөгшин ах та мэдээж дуулсан байлгүй дээ. Номч баатар И болвоос нэгэнт модон махбодийн бүлгийн толгойлогч болсон. Мөхөс би хэдийгээр эрдэм чадалгүйн туйл боловч хэрээ мэдэхгүй модон махбодийн бүлгийн ахлагч болсон билээ. Харин гал махбодийн тухайд махсаг лам Чэнь Сяо Фо эзэгнээд байгаа. Тийм болохоор 5 махбодийн жагсаал гэдэг хоосон нэрнээс цаашгүй хэрэг болох биш үү>> гэв.
Жинь Кан Лун ч гэсэн өөдөөс нь тас тас хөхрөн <<Хоёр залуу хэдийгээр баатар сүр ихтэй атлаа үг хэл үйл ажил чинь жаахан хүүхдээс өөрцгүй ажгуу. Ганц зэвсэг атгасан төдийгөөр 5 махбодийн бүлгийн толгойлогч болчихно гэвэл та бүхэн биднийг дэндүү басамжилсан хэрэг болох бус уу. Би та хоёрт нарийн учрыг хүүрнэн хэлсү. 5 махбодийн бүлэг бүрд өөрийн гэсэн нууц бясалгалын судар байдаг юм. Бүлгийн толгойлогч болсон хүн тэр судрын дагуу сургууль хийсний эцэст сая 5 махбодийн бүлгийн жагсаалд оролцох эрхтэй болдог юм даа. Та нар хэдийгээр бүлгийн толгойлогч болсон гэх боловч тэр нандин судрын дагуу хичээллэсэн бил үү. Тийм бөгөөс хөгшин надад харуулаадах л даа>> гэв.
Жу Сян Зюнийн сэтгэл сэрдхийгээд түүний үгэнд үнэхээр нэгэн учир байгааг олж мэдэв. <<Хөгшин ах зэвсгийн эрдэмд гаргуун төдийгүй ухаан санаа хурц сэргэлэнгийн хувьд мөрөн гол даяар эгнэж зэрэгцэх хүн үгүй ажээ. Би тэнгэрт тэрслүүбүлэг болоод бусад бүлгүүдтэй тэмцэлдэж байх зуур та таван махбодийн бусад бүлгийхний нууц судрыг олж аваад жагсаалыг эмхлэн байгуулж амжаа шив дээ. Тийм үү?>> гэж асуулаа.
<<Журамт бүсгүй та үнэхээр сэргэлэн гавшгай хүн юм гээч. Энэ хэргийн төлөө хөгшин би та хоёрт баярлах учиртай юм шүү. 5 махбодийн бүлэг хэдийгээр бие биедээ түшигтэй байдаг байсан боловч бас ч гэж бие биенээсээ нилээд зэнзийрхэх байдалтай байдаг байсан юм шүү. Харин хоёр баатар мөрөн гол даяар нэр алдраа дуурсгаж эхлээгүй бол тэд яахин намайг түшин ирж нандин судраа хөгшин надад гардуулах билээ дээ>> хэмээн Жинь Кан Лун өвгөн толгой дохин инээлээ.
<<Жинь баатар та арай амны алдас хийж байгаа хэрэг биш биз дээ. Хэрэвээ таны хэлсэн наад үгийг чинь бид хоёр цааш нь цуурчихвал таны нэгэн үеийн баатар нэрэнд чинь сэв суулгаж мэдэх биш үү?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Арай үгүй байхаа. Та хоёр өнөөдөр нэгэнт ирсэн боловч явахын цагт үг хэлж чадахаа больсон байх болов уу>> гэж Жинь Кан Лун хариулав.
Түүний хэлэх үг тэр хоёрыг аль хэдийн авсанд оруулснаас өөрцгүй сонсогдох тул И Да Зин ихэд уурсан <<Би өөрийг чинь өвгөн ах гэж хүндэтгэж байтал арай дэндэж байгаа хэрэг биш үү>> гэлээ.
Жу Сян Зюнь харин тэгтлээ уурласангүй <<Өвгөн ах цаг нар яваад өгсөн тул эртхэн илдийн хурцыг үзэлцвээс ямар вэ дээ>> гэлээ.
Жинь Кан Лун хариуд нь <<Та хоёр хүч хавсраад миний зохион байгуулсан 5 махбодийн жагсаалтай тулалдвал зөвшөөрнө биз>> гэлээ.
Жу Сян Зюнь <<И ахаа 5 махбодийн бүлгийн жагсаал туйлын амаргүй эд тул би яахин түүний нарийн учрыг олж дөнгөх билээ. Тийм болохоор ах та эхлэн тулалдаж эвдэхийг хичээгтүн. Таныг ялсаны дараа охин дүү би чинь Жинь баатрын арга мэхтэй тулалдаж үзье>> гэв.
Жинь Кан Лун түүнтэй үг хэлээ уралдуулахыг хүссэнгүй гараа дохивоос таван хүн гарч ирлээ. Тэд болвоос Жинь Кан Лунгийн том шавь, гал махбодийн бүлэг усан махбодийн бүлгийн хоёр шавь нараас гадна модон махбодийн бүлгийн Цин Сян Тянь, шороон махбодийн бүлгийн толгойлогч асан одоо дэд тэргүүн Ту Ди Хан нар байв.
Тэднийг хараад Жу Сян Зюнь модон махбодийн бүлгийхэн угаасаа өөрт нь тийм үнэнч байгаагүй гэдгийг мэдэх боловч Цин Сян Тянь жагсаалын дунд байгааг хараад өөрийн эрхгүй хирдхийн цочиж <<Цин хайсангийн эзэн та өөрийн бүлгээс урван бүлгийн толгойлогчийнхоо өөдөөс тэрсэн тэмцэх санаа агуулна уу>> хэмээн зандарлаа. Тавь гаруй насны Цин Сян Тяний нүүрэн дээр өчүүхэн ч хувирал гаралгүй <<Чи юуных нь бүлгийн толгойлогч байх билээ. Модон махбодь болвоос төв шударга бүлэг тул яалаа гэж чам шиг шулам хүүхнээр бүлгийн толгойлогчоо болгох билээ>> хэмээн хариуллаа.
Харин Ту Ди Хан л нилээд эвгүйрхсэн байдалтайгаар нам дорой дуу гаргаж <<И номч баатраа Ту овогт би таны өмнө буруутайг өршөөж үзээрэй>> гэв.
И Да Зин <<Зүгээр зүгээр>> гэв.
Мөнөөх таван хүн шороо төвд мод зүүн этгээдэд гал өмнө зүгт, төмөр баруун талд, ус умардад гэсэн байрлал эзлэн зогсоцгоов. И Да Зин жагсаал руу дайран ороод толбот хулсны 18 цохилт мэхээ үзүүлэн 5 хүнтэй тулалдаж гарлаа. Тэрээр зурхайт номд мэргэшиж арга билэг таван махбодийн сургаалыг гарын арван хуруу шигээ мэдэх тул аргалж дөнгөнө гэсэн бодолтой байсан боловч хэрэг дээрээ шал өөр болохыг удаж төдөлгүй мэдрэв. Нэгэн ер бусын далд хүчин түүнийг эзэмдэн амьсгал авахад нэн бэрхтэй болж ирлээ.
5 махбодийн жагсаал болвоос зэвсгийн эрдмийн хувирлаас гадна дотоод хүчний цул нэгдэл байлаа. 5 махбодиос шороо, ус, төмөр гурав билгийн хүчтэй гал, мод хоёр аргын хүчийг агуулсан тул И Да Зин жагсаалын дунд оронгуут хөвөн мэт зөөлөн блгийн хүчнээс гадна далай түрлэг мэт асар хүчтэй аргын хүч дарамтлахыг мэдэрлээ. Хамгийн аймшигтай нь энэ хоёр арга билгийн хүч нэгдэхээрээ амьсгал ч авахад нэн бэрхтэй болгож байлаа. Азаар мөнөөх 5 хүн тэргүүн зэргийн баатар эрс бишийн дээр И Да Зингийн дотоод хүчин хорвоод хосгүй тул тэрхэн зуур ялалт ялагдал шийдэгдэхэд хараахан эрт биш байлаа.
И Да Зингийн толбот хулсны 18 цохилт арга нь хөл гарын суурьтай зогсолтыг шаардсан төдийлөн хурдан хөдөлгөөн хэрэггүйн дээр арга билгийн хүчинд автан бүр ч удааширсан тул өрсөлдөг тав нь түүний арга мэх бүрийг алган дээрээ тавьсан мэт нарийн мэдэж зохих хариу барьж байлаа. Тэр ч байтугай Цин Сян Тянь амжиж арга билгийн мунаараа хоёронтоо И Да Зингийн амин цэгт онож цохисон боловч тэрээр амин цэггүй болгогч их аргаар сургуулилсан тул өчүүхэн ч гэм хор болж чадсангүй.
И Да Зин 5 махбодийн жагсаалыг эвдэх нь бүү хэл харин ч хүний гарын шүүс болоход тун ойрхон очоод байлаа. Нэг жилийн өмнө тоорын цэцэгт сууринд Жинь Кан Лунгаас бусад дөрвөн махбодийн бүлгийн толгойлогчид Жу Сян Зюнь руу дайрах үед И Да Зин чухам өөрөө зааварчилан амь мултруулж байсан түүхтэй билээ. Түүнийг амархан эвдэж чадсаны учир гэвэл төмөр махбодийн Жинь Кан Лун байгаагүй болохоор бүрэн төгс жагсаал болж чадаагүй байсан юм. Харин энэ удаа 5 махбодь бүгдээрээ байгаа болохоор сүр хүчин нэн их болсон байлаа. Энэ жагсаалын нэг онцлог нь дайралт хамгаалалтыг хослуулж аргын дунд билиг, билгийн дунд аргын хүчийг агуулсанд байлаа. Аль ч тал руу нь дайрлаа гэхэд биеийн хоёр талд болон ар талаас өөр нэгэн хүн арга билгийн хүчээр хавсран дайрах тул тун бэрхтэй эд байв.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.08 7:14 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
И Да Зингийн нүдэнд гэнэт баярын оч гялсхийв. 5 махбодь бие биедээ ивээл байхын дээр бас ч гэж харш байдаг их ёсонг тэр саналаа. Тэд нар 5 махбодийн бие биесээ төрүүлдэг ёсоор жагсаалаа бүрэлдүүлсэн бол бие биедээ харш ёсоор хариу дайран эвдэж яагаад болдоггүй билээ гэж тэр бодсон байлаа. Тэр ингэж бодонгуут <<Хаврын салхин хацар илбэх>> арга мэхээр төвд байрлах шороон махбодийн бүлгийн Ту Ди Ханы хоолой руу хулсан лимбээрээ зангав. Ту Ди Хан урьд өмнө И Да Зинтэй нударга зөрүүлж байсан түүний арга мэх этгээдийг мэдэх болох тул сандран анжисны үзүүрийг дээш өргөж хамгаалваас тэр нь хуурамч довтолгоон байсан ажээ. И Да Зин гэнэт биеийн байрлалаа өөрчлөн <<Хаврын салхин хараацайг хазайлгах>> арга мэх болгон Ту Ди Ханы толгой дээгүүр үсрэн гарч өмнө этгээдэд байгаа гал махбодийн толгойлогч асан Хуо Шао Чунгийн шавийн зүг зангалаа. Гал махбодийн бүлгийн шавь сандран илдээ сунган түүнийг хатгахаар завдахад И Да Зин маш хурднаар түүнээс зайлан бултахад илдийн үзүүр түүнийг биш шороон махбодийн толгойлогч Ту Ди Ханы ар нурууг хатгахаар чиглэв. Ту Ди Хан араас нь илдийн салхи ирэхийг мэдрээд сандран анжисны үзүүрийг ар тийш эргүүлтэл тэрхэн зуур усан махбодийн бүлгийн төмөр сэлүүр араас нь цохихоор чиглэн ирэв. Гал ус хоёр махбодийн шавь нар И Да Зингийн хүчийг хүчээр хариулах арга мэхэнд орсноо мэдэн хариу арга хэмжээ авахаар завдсан боловч амжсангүй түс тас хийх их чимээ гаран хөөрхий Ту Ди Хан ар өврөөсөө зэрэг цохиулан амаараа цус садруулав. 5 махбодийн жагсаал самуурахын зэрэгцээ И Да Зингийн байдал дээрдэн санаачилгыг бүрэн гартаа авлаа. Тэрэн <<Урин салхин унгирлаар наадах>> мэхээ хэрэглэн мөнөөх 5-ыг бүрмөсөн унагаж авлаа. Тэрээр тэдний оногдсон амин цэгүүдийг тайлж босгоход гагц усан махбодийн бүлгийн шавь зуун уулзвар амин цэгтээ онуулсан тул амь тавьсан байлаа.
Жинь Кан Лун тас тас инээгээд <<Үнэхээр гаргуун сайхан арга мэхийг үзүүллээ. Хэдийгээр манай 5 махбодийн бүлгийн жагсаал хорвоод хосгүй ид хүчтэй боловч энэ 5 хоолны сав яахин түүний хэргийг гаргаж чадах билээ. Та 5 хоолны сав шившигээ хутгаж гүйцсэн бол хурдан тонилохгүй юугаа хийсэн юм бэ>> гэж хашгирахад мөнөөх 4 усан махбодийн бүлгийн шавийн шарилыг аван танхимаас гарч одлоо.
Жинь Кан ЛУн зугуухан босож ирээд <<Дараагийн удаа хөгшин би журамт бүсгүй Жу Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргын ид хүчийг үзвээс ямар вэ>> гэлээ.
Жу Сян Зюнь илдээ зугуухан хуйнаас нь сугалж <<Мөхөс би вээр мөрөн голоор үзэгдэх болсон нэг жил гаруйн хугацаанд босоо илдийн гурван аргыг хэрэглэн Сян Зюний салхи гүйцэгч 18 аргаа өнөөдрийг хүртэл хэнд ч үзүүлэхгүй байсаар өдий хүрсэн билээ. Жинь баатар та өөрийн гаргуун эрдмээр мэлмий юуг минь мялаах буй за. Харин И ах та миний өмнөөс хавь ойроыг хянамгай сэрэмжлэн харж байвал зохино. Яагаад гэвэл төв шударга замынхан дунд ичгүүргүй этгээдүүд тун олон байдаг юм. Тэд ил шулуун тулалдаад дийлэхгүй болохоороо нууц зэвсгээр бусдыг хөнөөхөөс сийхгүй. Хэрвээ алтан зүү, мөнгөн хануур жад зэргээр унтуулдаг цэг зэрэг рүү минь онилох аваас И ах та илдийн хүчээр хааж өгөөрэй>> гэв.
Жу Сян Зюний гар хатуу чангаас гадна ам хэл нь ч гэсэн бас адилхан гүйцэгдэхгүй нэгэн билээ. Тэрээр ийн өгүүлэхдээ үг бүхэн нь Жинь Кан Лунгийн хөндүүр газрыг төнхсөн хэрэг байлаа. Жинь Кан Лун энэ удаа мөрөн гол даяар баатар эрсд оон урилга явуулаагүйн учир гэвэл тэд өөрийнх нь гэм булхайг уудлан илчлэх бий гэж болгоомжилсон явдал юм. Тэр Жу Сян Зюний ийн хэлэхийг сонсоод өнгөн дээрээ хэдийгээр тайван дүртэй байх боловч үнэн хэрэгтээ тэсгэлгүй уурсан <<Нас бага атлаа ямар хурц үг хэлтэй золиг вэ. Өнөөдөр чи ч мөн ахынхаа гараас амьд мэнд мултрах байх даа>> гэж бодож байв.
Жу Сян Зюний илд сунан хүрч очиход Жинь Кан Лун яаран илдээ сунгаад хаалаа. Хоёр илд харшихын сацуу тал тал тийшээ оч бутран үсрэхэд өвгөн баатар огт жишим ч үгүй зогсож харагдана. Харин Жу Сян Зюнь зогтусан ухарснаа бат суурийг олон зогслоо.
Хөвөн мэт хөнгөн илд хэмээн эртнээс нааш хэлэлцсээр ирсэн нь учиртай. Яагаад гэвэл 18 төрлийн бусад зэвсгээс ялгарах онцлог гэвэл илд хөнгөн гавшгай уран налархайгаар онцлогтой байдаг юм. Жу Сян Зюний хэрэглэдэг <<Салхи гүйцэгч 18 илдийн арга бүхэн нь гурван хувиралтай гэж үзвэл нийт 54 хувиралтай болох ажээ. Тэд нар бүгдээрээ хурдан гавшгайн туйл гэж болохуйц юм. Тэдгээрийн нэг болох <<Жихүүн салхи тэргүүлэгч цэцгийг тэмтрэх>> арга сум могой мэт Жинь Кан Лунгийн хоолойг чиглэн гялсхийхдээ алтан булаг, тэнгэрийн заадал зэрэг гурван амин цэгийг нэгэн зэрэг онилжээ. Жинь Кан Лун огтхон ч сандарсангүй илдээ цээжний өмнө босоо байрлалтай бариад Жу Сян Зюний илдийн дайралтыг ярж зайлуулангуутаа хариу түүний бугуйг тас цавчихаар заналхийлэв. Ингэснээр хамгаалалт дайралтыг нэгэн амьсгаагаар амжуулсан хэрэг байлаа. Гэтэл Жу Сян Зюнь огтхон гараа хамгаалж ухраасангүйгээр үл барам биеэ хажуу тийш зайлуулангуутаа Жинь Кан Лунгийн илдээр ярах хүчийг дагуулан өөрийн илдийн аргаа өөрчлөөд <<Хүйтэн салхи тэргүүлэгч цэцгээр наадах>> мэхэнд хувирган өвгөн баатрын нар саран нийслэлийн үүд зэрэг гурван амин цэгийг зэрэг онилох нь тэр. Жинь Кан Лун хэдийгээр өдий наслахдаа юу эсийг үзсэн хүн боловч энэ удаа үнэхээр цочирдон балмагдлаа.
Толбот хулсны гэлэнмаа авгай тэр жил <<Сян Зюний салхи гүйцэгч 18 аргыг>> бодож гаргахдаа эмэгтэй хүн хэрэглэх юм шүү гэдгийг онцгой анхаарсан хэрэг байлаа. Түүний шавь эмэгтэй хүн болохоор дотоод хүчээр хэдий олноос онцгойрсон боловч эрэгтэй хүнтэй тулалдах тул бас ч гэж дутуу дундуур зүйл тохиолдоно. Байгалиас заяасан энэ дутуу гуцууг яаж ч эс болох тул өөрийн буй болгосон аргын хөнгөн зөөлөн хурдан гавшгай тал дээр гол найдлагаа тавьсан байлаа.
Жу Сян Зюний эхний хэдэн дайралтууд өөрийг нь нилээд балмагдуулсан боловч Жинь Кан Лун энэ байтугайг үзсэн хүн тул арга мэх болгоныг хариулж дөнгөөд байлаа. Жу Сян Зюнь ч гэсэн <<Урин салин унгирлаар наадах>>, <<Хаврын салхин хацар илбэх>> зэрэг дараа дараачийн мэхүүдийг угсруулан хийж Жинь Кан Лунгийн амин цэгийг онилсоор байв. Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга угаас хөнгөн гавшгайн дээр Жу Сян Зюний цахилгаан мэт хурдан алхаатай хослон Жинь Кан Лунгийн биеийг мөнгөн могой мэт салахгүй тойрон эргэлдсээр байлаа. Жинь Кан Лун өвгөн урт илдээ сунган хариу довтлох сөгөөгүй гагцхүү хамгаалалтад шүтэн байв.
Жу Сян Зюнь шууд тулалдаан эхлүүт Жинь Кан Лунг сандаргаж эхэлсэнд ялах магадлалтай боллоо гэж И Да Зин сэтгэлдээ ихэд баяртай байлаа. Харин Жу Сян Зюнь багаасаа багшийгаа дагаж зэвсгийн эрдмээр хичээллэсэн тул энэ тал дээр тэс өөр бодолтой байв. Жинь Кан Лун хэдийгээр нилээд сандарч байгаа боловч дайралт болгоныг тогтоон огтхон ч ялагдах шинжгүй байгааг тэр сайтар мэдэж байлаа. Түүний дээр өөрийнх нь дотоод хүч Жинь Кан Лунтай жишихийн аргагүй бага тул энэ мэтээр удаад байвал тун удахгүй ялагдах нь гарцаагүй байлаа. Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга уран нарийн арга мэхэнд дулдуйдсан зүйл бөгөөд хэрвээ өрсөлдөгч нь хариу мэхийж алдаа эс гаргалгүй зөвхөн хамгаалаад байвал харин ч өөрийнх нь арга мэхний гэм согог танигдаж ялагдахын эхлэл болж мэдэх талтай байв.
Жу Сян Зюнь хоромхон зуурын төдийд өөрийн салхи гүйцэгч 18 аргын 54 хувирлыг хэрэглэж гүйцээд дахин шинээр нэг нэгээр нь хийж эхлэв. Жинь Кан Лун эхэндээ ийм аргыг огт үзэж байгаагүй тул нилээд сандарч байснаа дахин шинээр хэрэглэж эхлэхийг хараад дотроо сэмээрхэн баярлаж байлаа. Яагаад гэвэл энэ салхи гүйцэгч 18 илдийн арга нь хурдан шаламгай гэж гоц гойдоос өөр нэг их сүртэй юм түүний хувьд алга байв. Жихүүн салхи тэргүүлэгч цэцгийг тэмтрэх арга мэхийн дараа хүйтэн салхи тэргүүлэгч цэцгээр тоглох арга залгана гэдгийг мэдэж яахин хариулахаа андахгүй болсон тул биеэ гялсхийтэл зайлуулаад Жу Сян Зюньд дөхөн түүний улаан гэрд цэг рүү илдээрээ чичлээ. Өвгөн баатрын ийнхүү омог бардам дайралт түүнд том сургамж болж урт илд нь Жу Сян Зюний улаан гэрд цэгээс хэдхэн ямхын төдий ойр ирэх агшинд Жу Сян Зюнь <<Зуны салхи хүрэлзгэнийг илбэх>> нэртэй уран арга хэрэглэн түүний огт бодоогүй талаас довтлон Жинь Кан Лунгийн мөр лүү чичлээ.
Жинь Кан Лунгийн мөрнөөс цус шүүрэн гарахад түүний нүүр төмөр мэт хүрлийж ирлээ. Мөрөн голын дэг жаягаар өөрөөсөө насаар бага хүнд ийн нэг мэхээр дйилэгдсэн бол илдээ буулган ялагдсанаа хүлээх учиртай боловч энэ удаа байдал түүний хувь заяатай холбоотой тул тэгсэнгүй. Хэрвээ ялагдсанаа хүлээх аваас өөрийнх нь нэгэн үеийн баатар нэр арчигдан өнгөрөхөөс гадна 5 махбодийн бүлгийн тэнгэрт тэрслүү бүлэгтэй хийсэн тулалдаан шийдвэрлэгдэн мөрөн гол даяар дахин мөрөө гарган явах эрхгүй болох байв. Тэр тусмаа хэдэн арван жил зэвсгийн эрдмээр сургуулилсан тэрээр яахин дорой эмэгтэйн гарт ялагдан буух билээ.
Жу Сян Зюнь дахин салхи гүйцэгч 18 илдийн аргаа хэрэглэж эхлэв. Жинь Кан Лунгийн царай эхлээд зэвхий дааж байснаа алгуурхан улаан хүрэнтэж эхлэв. Түүнийг дагалдан илдийнх нь өнгө цасан цагаанаас тас харлаж ирэв. Тэр хамаг биеийн дотоод хүчээ илдэндээ шингээсэн тул ийнхүү өнгө нь хүртэл харласан ажээ. Тийм учраас мөнөөх илд нь хэдэн мянган жин хүнд мэт харагдаж байлаа. Жинь Кан Лун илдээ өргөхөд маш хүнд атлаа хөнгөн зугуухан хөдлөнө. Харин Жу Сян Зюнийн хувьд уул нурж далайн түрлэг довтлон ирэх мэт ер бусын далд хүчин хамаг биеийг нь агдлан амьсгалахуйяа нэн бэрхтэй болж байлаа. Жу Сян Зюнь арагшаа долоо найм ухраад сая биеийн тогтворыг олж <<Ганц гал зуун төмөр>> хэмээх арга байна шүү дээ хэмээн гайхан дуу алдлаа.
Уг нь тэнгэр газрын бүлгийг үндэслэгч Дин И Жао анх төмөр махбодийн бүлгийн хүн байсан бөгөөд хожим бүлгээсээ урван гарч өөрийн бүлгийг байгуулсан билээ. Тэрээр төмөр махбодийн бүлэгт байхдаа хэдэн арван жил тархиа гашилган байж <<Зуун галд ширээгдсэн төмөр>> хэмээх аргыг гаргасан юм. Дараа нь өөрийн бүлгийг байгуулаад түүнийгээ улам боловсронгуй болгож <<Нэг гал зуун төмөр>> хэмээх аргыг буй болгосон бөгөөд хожим тэр нь яван явсаар <<Галгүй алтгүй>> хэмээх арга болон хувирсан билээ. Энэ тухай Жу Сян Зюнь мэдэж байхад Жинь Кан Лун яахин эс мэдэх билээ. Тиймийн тулд тэрээр хэдэн арван жил чармайн оролдсоор байж Дин И Жаогийн бясалгалын гуравдугаар шат болох <<Нэгэн гал нэгэн төмөр>> хэмээх аргад хүрсэнээ өнөөдөр ийнхүү гаргаж байгаа нь энэ ажээ.

_________________
:f01:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.08 5:35 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Жинь Кан Лун хүйтнээр инээн <<Нусгай жаал чи бас ч нилээд юм үзэж дуулсан байх нь ээ>> хэмээн хэлэнгээ өөрийн довтолгооноо үргэлжлүүлэв. Түүний энэхүү нэгэн гал нэгэн төмөр хэмээх энэ аргыг өнөө цагийн мөрөн гол даяар дахин хэрэглэж чадах хүн үгүй тул үнэхээр айхтар арга мэх гэдэг нь уншигч танаа бэлээхэн ойлгомжтой бизээ. Жу Сян Зюнийн салхи гүйцэгч 18 илдийн арга ч хэргээ өгөх нь өнгөрч байдал тун хэцүүдэж ирлээ. Байдал бишдсэнийг ойлгосон И Да Зин хулсан лимбээ сугалаад Жинь Кан Лунгийн ар хударгаас дайран орлоо. Жинь Кан Лун урьд нь И ДаЗинтэй тулалдаж байсан тул түүний дотоод хүч их гэдгийг мэдэх тул даруй эргэн нэгэн төмөр нэгэн гал хэмээх аргаараа түүн рүү дайрлаа. Жу Ся Зюнийн цээжин дээр дарж байсан дотоод хүчин хөнгөрч ирсэн тул шаламгайлан илдээрээ Жинь өвгөний араас чичлээ. Жинь Кан Лун хоёрын хоёр гаргуун баатрын өөдөөс довтлох хүчин мөхөсдөж арга буюу хамгаалалтад шилжлээ. Түүний дотоод хүчин хэдийгээр хорвоод хосгүй нь үнэн боловч залуу хосын дотоод хүчин нийлэхээрээ юунд ч тогтож торохын эрхгүй байх тул энэ байдлаараа удвал өвгөн баатар Жинь гарцаагүй ялагдах нь тодорхой болж ирлээ. Тэрээр хос залуу баатруудын дайралтыг тогтоон зугуухан аргашаа ухарсаар байлаа. Тэгж явсаар хананд тулвал түүнд дахин ухрах газаргүй болох тул эцсийн хүчээ шавхан өөдөөс халдан ирэх илд лимбэ хоёрыг цавчив. Жу Сян Зюнь И Да Зин хоёр ч өөдөөс нь түүний мянган жингийн хүнд илдийг илд лимбээрээ тосон хаахдаа хүчинд нь автсангүй харин ч дээш сэгхийтэл өргөв. Жинь Кан Лун өвгөний царай байдгаараа барайх нь байдал улам дордсоныг илтгэнэ. Тэр дахин томоор уухайлан хашгирахад цагаан үснийх нь боолт тайлагдан задрахын сацуу хоёр алтан зүү чавхдан харваж Жу Сян Зюн И Да Зин нарын цохыг чиглэв. Энэ бол Жинь Кан Лунгийн эцсийн шийдсэн мэх байлаа. Түүнтэй тэрсэж тэмцэлдэх сайн эр тэр болгон үгүй тул Жинь Кан Лун нууц зэвсэг хэрэглэх завдал төдийлөн гардаггүй байв. Гэхдээ мань өвгөн угаас хашир хэрсүү хүн тул юмыг яаж мэдэх вэ хэмээн цус үзүүт хоолой боодог маш хүчтэй хор үсэндээ нууж явдаг байснаа амь нас хутганы ирэн дээр тулсан энэ цэг мөчид гаргаж байгаа нь энэ байлаа. Тэр гурав хэдхэн тохой зайтайн дээр Жинь Кан Лун байдаг дотоод хүчээ шингээн харвасан тул И Да Зин Жу Сян Зюнь нар яахин амжин зайлж чадах билээ. Гагцхүү нүдээ анин үхлээ хүлээх л боломж үлдээд байлаа. Гэтэл яг энэ үед гэнэт нэгэн хурдан салхи И Да Зин Жу Сян Зюнь нарыг таван алхам хиртэй түлхэн холдууллаа. Жинь Кан Лун ч гэсэн арагшаа ухран газар лагхийтэл сууж орхилоо. Түүний сацуу их танхимын нурууны зовхисоос нэгэн гивлүүр унжуулсан гэлэнмаа авгай нисэн бууж ирэв.

***


Мөнөөх гэлэнмаа газар буухын зуур урт ханцуйгаа ороолгон ширвэнгүүт хорт зүүг тогтоон барьсан байлаа. Түүний зэрэгцээ дотод хүчээрээ мөнөөх гурвыг дор бүрнээ холдуулав.
И Да Зин Жу Сян Зюнь хоёр нэгэн зэрэг <<Багшаа>> хэмээн баярлан уулга алдацгаав.
Мөнөөх хүмүүн үнэхээр хүрэн хулсны гэлэнмаа авгай мөн байлаа. Тэр аль эрт танхимын нуруу модноо нуугдаж амжсан бөгөөд Жинь Кан Лун нэгэнтээгүүр И Да Зин Жу Сян Зюнь нараас хамгаалахад хамаг анхаарлаа хандуулсны дээр төмөр махбодийн бүлгийн хайсанд ийнхүү зүрхлэн халдах хүн угаас байдаггүй байсан тул энэ тухай бодоо ч үгүй байсны учир энэ юм.
Жинь Кан Лун эн үед гэнэт <<Ваа>> хэмээн бөөн цусаар гулгилаа. Хүрэн хулсны гэлэнмаа авгай И Да Зин Жу Сян Зюнь хоёрыг ч анзаарах сөгөөгүй шууд түүний зүг очоод өвөр дээрээ толгойг нь түшүүлж <<Хуан Лан, Хуан Лан чи тэдэнтэй ийм удаан тулалдахдаа хэн болохыг нь таньж мэдсэнгүй гэжүү дээ. Би чамайг эдэнтэй тулалдаж байх зуураа тэр жилийн нуурын эрэг мяралзах ус болоод тэнд учирч байсан залуу бүсгүйг эргэн дурсах болов уу гэж найдаж байсан юм. Гэтэл чи эс танихаар барахгүй хорт зүү харваж амийг нь авах гэж байдаг байн шүү. Хуан Лан чи эдний хэн болохыг мэдэхгүй байна гэж үү дээ>> хэмээн үглэж байлаа.
Жинь Кан Лунгийн царай цаас шиг цонхийж <<Би би одоо л тааж мэдлээ. Өнгөрсөн жил Сян Арийн гарал үүслийг мэдэх гэж чиний суурьшин амьдардаг уулын аманд нэг удаа очсон билээ. Тэр үед чи гадагш явчихсан үе таарсан юм. Умар зүгт маш ховор тохиолддог толбот хулсыг хашаа хороондоо тарьсан байхыг үзээд би өөрийн чинь хэн болохыг гадарласан билээ. Сян арь чамтай туйлын төстэй болохыг чинь үзээд би түүний хэн болохыг бас тааж ядан байсан юм. Гэхдээ л би чам дээр очих зүрх хүрээгүй. Сян Ариас учрыг мэдэх гээд чадаагүй юм. Яагаад гэвэл би бүтэн хорин жил хүлээсэн юм шүү дээ. Тэр нэг удаагийн гай барцдаас хойш би хэзээ нэгэн цагт тэнгэрт тэрслүү бүлгийг дарж 5 махбодийн бүлгүүдийг нэгтгээд мөрөн гол даяар өөрийн ноёрхлыг тогтоохыг мөрөөдөж ирсэн юм. Гэтэл Сян Арь тэнгэрт тэрслүү бүлгийн тэнцүү эрхт элч болчихсон байна гэж яахин төсөөлөх билээ. Би түүнийг алчих боломж цөөнгүй тохиолдож байсан боловч сэтгэлд минь ямар нэгэн дуу <<Чи түүнийг алж болохгүйээ. Яагаад гэвэл тэр бол чиний төрсөн охин шүү дээ>> гэж хэлээд байх шиг санагддаг байсан юм. Тийм болохоор би түүний хэн болохыг мэдэхээс нааш түүнийг хөнөөх зүрх хүрдэггүй байлаа. Тэгсэн атлаа түүнийг эс алваас мөрөн голын тэргүүн зэргийн суудалд залрах хүсэл маань бас л талаар өнгөрөх гээд байсан юм. Эр хүн гэдэг чинь энэ хорвоо дээр энгүй алдраа дуурсган амьдрах учиртай юм. Би энэ хүсэлдээ шатан байж хорин жилийг ардаа орхисон юм шүү дээ. Надад дахин хорин жил хүлээх хугацаа байгаа билүү>>.
Жинь Кан Лунг багштайгаа ийн ярих зуур Жу Сян Зюнь И Да Зин хоёр бүр мангартаж орхив. Гэхдээ тэр хоёр сэтгэлийн мухартаа ямар нэгэн юм там тум мэдрээд байлаа.
Жинь Кан Лун нүдээ бүлтийлгэн тэр хоёрыг хараад тамиргүй болсон гараараа тэр хоёрыг даллан инээвхийлээд <<Сян Арь аа, Зин Арь та хоёр нааш ирэгтүн>> гэлээ. Цаад хоёр нь бие биерүүгээ харан бишүүрхсэн байдалтайгаар Жинь Кан Лунгийн өмнө хүрч очицгоолоо.
Жинь Кан Лун тэр хоёрыг татан ойртуулаад <<Танай багш бид дөрөв чинь хамгийн дотно садан төрлүүд байсан байна шүү дээ. Сян Арь аа танай багш чиний төрсөн эх харин би гэж бүтэлгүй өвгөн болвоос чиний аав чинь байгаа юм. Тэнэгхэнүүд минь хурдан сөгдөхцгөөхгүй юугаа хийсэн юм бэ>> гэлээ.
И Да Зин Жу Сян Зюнь хоёр хүрэн хулсны гэлэнмаа руу хартал цаадахи нь толгой дохилоо. Жинь Кан Лунгийн царайд гэнэт буянтай инээмсэглэл тоорч өгүүлрүүн <<Та хоёр лав итгэхгүй байгаа байх даа. Тэгвэл би та хоёрт ямар учиртайг ярьж өгье>> гэлээ.
Жинь Кан Лун нүдээ анивхийлэн аль эрт дээр үеийн түүхийг хүүрнэж эхлэв...
<<Хорин жилийн өмнө би гуч шүргэж явах насандаа төмөр махбодийн бүлгийн тэргүүн зэргийн шавь гэгдэж байсан юм даг. Нэгэн орой багш маань намайг дуудан ирүүлээд тэнгэрт тэрслүү бүлгийн арван таван эн тэнцүү эрхт элч мөрөн гол даяар үзэгдэж эхэлсэн байна. Хорин жилийн турш амар түвшин байсан мөрөн гол дахин бужигнаж эхлэх нь бололтой. Төмөр махбодийн бүлгийн тавдахь үеийн толгойлогч болсон би вээр тэдний хувьд хамгийн заналт дайсан нь байх болно. Чи эрдэм чадал авъяас билгийн хувьд багшаасаа илт даван гарах нь тодорхой. Алсдаа мөрөн голын тэргүүн зэргийн баатар эр болж чадах нь эргэлзээгүй боловч өдгөөгийн эрдэм чадлаараа тэнгэрт тэрслүү бүлгийн арван таван элчийн өмнө яаж ч чадахгүй. Тийм болохоор би чамайг мөрний өмнөд нутаг руу илгээхээр шийдлээ. Аль болох хол явсан чинь дээр шүү. Тэгээд амьд мэнд үлдсэн хойноо төмөр махбодийн үйл хэргийг үргэлжлүүлж өшөөгөө авах найдлагатай болно гэсэн үг>> гэж хэлсэн юм.
<<Би тэр үед насан бага цусан шингэн байсан болохоор Багшаа халдах дайсантай харгалдан тулалддаг гэсэн үг байдаг бишүү. Тэнгэрт тэрслүү бүлгийн эн тэнцүү арван таван элч нар бүгдээрээ гурван толгойтой зургаан гартай улс байдаг гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Тэгээд ч манай бүлэгт хэцүү бэрх явдал тохиолдоод байгаа энэ үед би яалаа гэж хаяад явж болох билээ>> хэмээн намайг хэлэхэд манай багш хариуд нь <<Чи тэнгэрт тэрслүү бүлгийхний хэр зэрэг айхтар гэдгийг яахин мэдэх билээ. Хэрвээ тэдний арван таван эн тэнцүү элчүүд тийм айхтар биш байсансан бол багш чинь дөнгөөд явуулчихаж чадалгүй яах вэ. Багш чинь хүртэл дийлэхгүй байхад чи дэмий амиа үрсэн хэрэг болно биз дээ. Хэрвээ чи надтай цуг үхсүгэй гэж байгаа бол цаашдаа манай бүлгийг мандуулах их хэргийг би чухам хэндээ найдаж даалгах билээ>> гэсэн юм.
<<Товчоор хэлбэл би багшийнхаа захиасын дагуу худалдаачин хүмүүний дүрд хувилан өмнө зүгийг зорин явсаар Дун Тин Ху нуурын эрэг хүрсэн билээ. Нэгэн орой тэнгэрийн таллаар би хийх ажилгүй уйдахдаа усан онгоцон дээрээ бишгүүр үлээн сарыг таашааж байсан юм. Гэтэл миний лимбийн эгшигт нэгэн бүсгүй хүний дуулах яруу дуун сонсогдлоо. Мэдээжийн хэрэг түүний дуулсан дуу нь Сян Зюнь байж таарна. Би мөнөөх дуулж байгаа бүсгүйг эргийн тэндээс урин онгоцон дээрээ гаргаж ирвээс сарны сүүн цагаан гэгээнд торгон өмсгөл нь туяарч тэнгэрийн дагина газарт буун ирэв үү хэмээн эндүүрмээр сайхан хүүхэн байж билээ>>.
Хүрэн хулсны гэлэнмаа <<Нялх балчир хүүхдүүдийн дэргэд нас намбаа алдан шалиг завхай үг хэлэлцнэм бус уу>> гэж инээнгээ нүүрний гивлүүрийг хуу татан авбаас дунд эргэм насны гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хүн өмнө зогсож байх нь хальт харсан хүнд яг л Жу Сян Зюнийг өөрийн эрхгүй санагдуулна.
Жинь Кан Лун санаа алдан <<Тэр үед би үнэхээр тэнэг мангуу нь дэндсэн хүн байжээ. Тийм гоо үзэсгэлэн төгөлдөр насны хань учраад байхад мөрөн голын эзэн байтугай хаан ширээнээс татгалзсан ч хамаа алга байхад багшийн захиасыг санагалзан ээжийн чинь өмнө зэвсгийн эрдэмд төгс төгөлдөр гэдгээ мэдүүлэлгүй байсаар нэгэн жилийг ардаа орхисон юм. Тэгээд нэгэн шөнө салах ёс ч гүйцэтгэлгүйгээр мөрний өмнөд нутгийг орхин төмөр махбодийн бүлгийн гол хайсандаа буцан ирэх үед хорин жилд нэг удаа тохиодог гай барцад өнгөрч амар түвшин үе эхэлсэн байсан юм даг. Харин тэр гай барцад манай 5 махбодийн бүлгийн нэртэй цуутай хүн бүхэн өртөж аймшигтай хохирол учирсан байлаа. Би өөрийн бүлгийг дахин сэргээж хорин жилийн дараа дахин тохиох гай барцдад бэлтгэн зэвсгийн эрдэмдээ шамдан сургуулилсаар Дун Тин Ху нуурын эрэг дээрхи хуучин амрагаа таг мартсан нь энэ юм>>.
Хүрэн хулсны гэлэнмаа гунигтайгаар <<Би чиний овог Хуан умар зүгийн худалдаачин гэдгээс өөр юм мэдэхгүй тул Жу Сян Зюнь гэдэг үйлийн үртэй амьтныг гэдсэндээ тээсээр хойд зүгийг чиглэн зам дагуу асуусаар явсан юм. Тийн явах зуураа Ү Жи Шань уулнаа өөрийн багштай учран бурхны зам мөрийг дагахаар шийдсэн билээ. Тэгээд багшийгаа өөд болсны дараа гарсан үедээ зэвсгийн эрдэм сургах үйлийг эрхэмлэн олон жилийн турш тархиа гашилган бодсоор Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн арга, Толбот хулсны 18 цохилт гэсэн хоёр зэвсгийн эрдмийн үндсэн аргыг үүсгэн буй болгоод охи хүү хоёртоо өвлүүлсэн нь энэ билээ. Хуан Лан минь миний энэ болхи бүдүүлэг арга чамд ямар санагдав даа?>> хэмээн асуулаа.
Жинь Кан Лун <<Хэрвээ би нууц зэвсэг хэрэглээгүй байсан бол аль хэдийн энэ хоёрын зэвсгийн эрдэмд дйлдэн ялагдах байсан юм. Гэхдээ би үхсэн ч гэсэн санаа амар нүд аних байсан даа. Сян Арь, Зин Арь хоёр минь би хэрвээ үхсэн бол өөрийн булшин дээр <<Тэнгэрт тэрслүү бүлгийн толгойлогч мөрөн гол даяарын эзэн Жу Сян Зюний эцэг Жинь Кан Луны булш>> гэж бичүүлвээс насны хүсэл маань гүйцэх байсан юм шүү>> гэлээ.

***


Эрхэм уншигчидаа мөрөн голын тэргүүн суудлын төлөөх хурц тэмцлийг өгүүлсэн манай зохиол ийнхүү өндөрлөж байна. Тэнгэрт тэрслүү бүлэг болоод мөрөн гол даяарын эзэн суудалд заларсан гоо үзэсгэлэн төгс Жу Сян Зюнь бүсгүй номч баатар И Да Зин нарын хурим урьд хожид үзэгдээгүй сүр дуулиантай болсныг өгүүлэх юун. Нэгэн жилийн дараа тэр хоёроос аавыгаа дуурайсан хөөрхөн эрэгтэй хүүхэд мэндэлсэн нь хожмоо зэвсгийн эрдмийн ертөнцөд аав ээж хоёроосоо ч илүү их хэргийг бүтээж нэр алдраа хөх сударт хадгалан үлдээх од нь эртнээс гялалзан байх ажгуу. Угаас амар түвшингүй далдын хорон муу үйл явдал, атгаг хорон санаагаар дүүрэн мөрөн голынхны дунд эрэмдэг зэрэмдэг болсон ч өшөө хорслоо авахын уур хилэндээ шатан яваа Хуо Шао Чун, мөрөн голын эзний сууринд санаархсаар явдаг махсаг лам Чэнь Сяо Цо зэрэг есөн шидийн улс байгаа болохоор манай хоёр залуу баатар хосын ирээдүй хэрхнээр эргэхийг яахин тааж мэдэх билээ.Хэрвээ энэ мэтээс үүдсэн шинэ тэмцэл өрнөх аваас манай зохиолын баатрууд уншигч олонтойгоо дахин учрахын ерөөл биелэх ч юм билүү хэн мэдлээ.

ТӨГСӨВ
:mrgreen:

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.09 10:32 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
http://www.4shared.com/file/152898566/8 ... uuhen.html
http://www.4shared.com/file/152898750/4 ... hen_2.html

Надад pdf нь байна :hi: .

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.23.09 10:16 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
http://www.4shared.com/file/157626167/e ... _Lyan.html
Журамт бүсгүй Лү Би Лянь I

http://www.4shared.com/file/157626967/c ... _-_II.html
Журамт бүсгүй Лү Би Лянь II

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.10 5:12 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.23.06 9:54 am
Бичлэгүүд: 225
Байршил: Хүн бүрийн ирэх дуртай тэр газарт
Croft андаа маш их баярлалаа. Бүүр бага байхдаа Журамт бүсгүй Лю Би Лянь, Мөрөн голын шулам хүүхэн хэмээх энэ хоёр зохиолыг унших дуртай байж билээ. Бүүр өөрөө дотор нь орж үйл явалд нь оролцон зэвсгийн эрдэмийг үзүүлэн буйгаар төсөөлөн уншдаг байж билээ. Харин ганц гэм нь надад байсан Мөрөн голын шулам хүүхэн номын сүүлийн хэдэн хуудас нь урагдаад алга болсон байснаас төгсгөл хэсэгийг уншиж чадаагүй байсан юм. Гэтэл эрхэм андын хосгүй буянаар олон жилийн хүслээ гүйцэлдүүллээ.

Эрхэм анд шөнийн ээлжинд хонож байхдаа энэхүү номыг оруулсан хэмээн мөхөс би ойлголоо.

Харин мөхөс би бээр мөн шөнийн ээлжинд хонож ахуйдаа энэхүү зохиолыг уншиж болгоов...

_________________
Би энд байхгүй бас байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.10 5:18 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.23.06 9:54 am
Бичлэгүүд: 225
Байршил: Хүн бүрийн ирэх дуртай тэр газарт
Эрхэмүүдэд нэгэн зүйлийг зориглон айлтгахад:

Энэхүү гайхамшигт зохиолын үргэлжлэлийг бүгд эндээ ярилцан үргэлжлүүлбээс ямрав хэмээн мөхөс би бээр бядуу оюундаа тунгаан
бодном.

Энэхүү ядмаг санааг минь болгоон үзэж санаа оноогоо хуваалцах ажаамуу?

_________________
Би энд байхгүй бас байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 9:25 am 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.23.06 9:54 am
Бичлэгүүд: 225
Байршил: Хүн бүрийн ирэх дуртай тэр газарт
Эрхэм уншигчидаа мөрөн голын тэргүүн суудлын төлөөх хурц тэмцлийг өгүүлсэн манай зохиол ийнхүү өндөрлөж байна. Тэнгэрт тэрслүү бүлэг болоод мөрөн гол даяарын эзэн суудалд заларсан гоо үзэсгэлэн төгс Жу Сян Зюнь бүсгүй номч баатар И Да Зин нарын хурим урьд хожид үзэгдээгүй сүр дуулиантай болсныг өгүүлэх юун. Нэгэн жилийн дараа тэр хоёроос аавыгаа дуурайсан хөөрхөн эрэгтэй хүүхэд мэндэлсэн нь хожмоо зэвсгийн эрдмийн ертөнцөд аав ээж хоёроосоо ч илүү их хэргийг бүтээж нэр алдраа хөх сударт хадгалан үлдээх од нь эртнээс гялалзан байх ажгуу. Угаас амар түвшингүй далдын хорон муу үйл явдал, атгаг хорон санаагаар дүүрэн мөрөн голынхны дунд эрэмдэг зэрэмдэг болсон ч өшөө хорслоо авахын уур хилэндээ шатан яваа Хуо Шао Чун, мөрөн голын эзний сууринд санаархсаар явдаг махсаг лам Чэнь Сяо Цо зэрэг есөн шидийн улс байгаа болохоор манай хоёр залуу баатар хосын ирээдүй хэрхнээр эргэхийг яахин тааж мэдэх билээ.Хэрвээ энэ мэтээс үүдсэн шинэ тэмцэл өрнөх аваас манай зохиолын баатрууд уншигч олонтойгоо дахин учрахын ерөөл биелэх ч юм билүү хэн мэдлээ.

"Мєрєн голын шулам ХYYХЭН III-р Дэвтэр" ҮРГЭЛЖЛЭЛ

Нэгэнтээ өөр хоорондоо эрх мэдэл булаалдан байсан Мөрөн голын сайн эрс үгүй болж И Да Зин Жу Сян Зюнь нар хуримлан хөөрхөн хүүтэй болсоноор өмнөх дэвтэр дууссаныг эрхэм уншигч санах буйзаа.
Гэвч Махсаг лам Чэнь Сяо Фо Тэнгэрт тэрслүү бүлгийн толгойлогч болж чадаагүйдээ хорсон өөрийн бүлгийг байгуулан (Бүлгийн нэрийг юу гэх бэ?) Мөрөн голд хүчирхэгжин гарч ирэхээр хар замын сайн эрсийг өөртөө нэгтгэж эхлэв.
Харин Хуо Шао Чун далны ясаа нэвт хатгуулж зэвсгийн эрдэмээ алдсандаа гутран үхсэн амьдын хооронд явж байхад нэгэн даяанч ламтай тааралдан аглаг ууланд бясалган номын хутгыг олохоор суув...

Энэ мэтчилэн үргэлжлүүлбэл сонирхолтой байх болуу?

_________________
Би энд байхгүй бас байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.10 8:35 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
За 3-р дэвтэрийг нь хятадаас орчуулж оруулъя

______________________________________________
[center]"Үйл явдал хэрхэн өрнөсөн нь хийгээд Тэргүүн бүлэг"[/center][/b]

Тэнгэрт тэрслүү бүлэг болоод мөрөн гол даяарын эзэн суудалд заларсан гоо үзэсгэлэн төгс Жу Сян Зюнь бүсгүй, номч баатар И Да Зин нарын хүүтэй болоод аз жаргалд умбан байхын дээр мөрөн голын амьдрал амаргалан болсон нь баяр дээр баяр нэмж байв. Гэвч шуурганы өмнө намуун гэгчээр мөрөн голыг донсолгосон үйл явдал болохыг хэн тааж мэдэх билээ. Ингээд юу болсон талаар хойш тавилгүй өгүүлье:

Хорин жил бүрд ээжлэн тохиодог мөрөн голын гамшигыг Тэнгэрт тэрслүү бүлэг үүсгэж байсан гэж бодсон нь мөрөн голынхны хувьд үнэхээр эндүү хэрэг байв. Таван махбодь нь таван бүлэгээс бүтдэг шиг Тэнгэрт тэрслүү бүлэг нь нэгэн том буруу замын гар хөлийн үзүүр бүлэг байсанг хэн ч мэдсэнгүй харин махсаг лам Чэнь Сяо Цо бол ерөөсөө ч тулалдан байлдаж хүч чадалаа үзэхээр Тэнгэрт тэрслүү бүлгийн 15 дахь эрхт элч болсон биш тэдгээрийг хянан үйл явдалыг ашиглагч нэгэн байв. И Да Зинтай тэр нэгэн орой хүч тулалдан байлдаад олсон шарх багагүй тул арга буюу зэлүүд газар эрэн тэндээ бясалган суув. Ингээд 2,3н өдөр бясалгасаны эцэст бүрэн илааршаад өөдгүй муу Цин Сян Тянь алж өшөө хорсолыг тайлахаар явж байхдаа Жу Сян Зюнь, И Да Зин хоёрын явж байгааг хараад сэмээр даган боломж олдвол хоюуланг нь даран авах санаа өвөрлөн байсаныг Жу Сян Зюнь, И Да Зин хайр сэтгэлдээ автсан тэр хоёр мэдсэнгүй. Тэр хоёрыг сэмээр дагаж явсаар Алтан уулнаа ирсэн бөгөөд тэр хоёрын Жинь Кан Лунтай хийсэн тулааныг эхнээс нь дуустал харсан боловч бас нэг өөр хүнээс болоод дайран орж чадахгүй байсан нь Хүрэн хулсны гэлэнмаа байлаа. Ингээд хэрэг явдал нэгэнт дуусаж сонирхолгүй болсоны дээр нэгэнт өөрт нь ямар ч ашиггүй байсан тул Алтан уулаас буув. Нөгөө талаас Тэнгэрт тэрслүү бүлгийн бусад гишүүд болон мөрөн голын сайн эрс цөмөөр үгүй болж хорогдсон тул өөрийнх нь хүлээн авсан даалгаварч дуусаж харих цаг нь нэгэнт болсон байв. Махсаг лам Чэнь Сяо Цо Алтан уулнаас буугаад шууд яван явсаар өмнөд тэнгис очин тэндээс Луун цохиот арал дээр ирлээ. Эрэг дээр буусаны дараа өвөрөөс нэгэн бяцхан шүгэл гарган шүгэлдвэл тал талаас нь хэдэн арван хүмүүс үсрэн гарж ирээд ёслон нэр, нууц үгийг нь мэдсэний дараа цааш явах эрх олголоо. Хэрвээ тэр шүгэлийг үлээлгүйгээр нэг л алахсан бол яаж дуусах байсаныг махсаг лам хүртэл өөрөө бодохоос айдаг байв. Эрэг дээрээс арал эсгүй хоосон ой шугуй мэт харагдаж боловч цааш ахиулан явбал атрилдан хэвтэж буй луу мэт нэгэн сүрлэг хадан цохио байдаг байлаа. Үнэндээ энэ Луут цохио гэдэг газар нь эрт үед сөнсөн галт уулын хөндий бөгөөд Бурхадын бүлэгийн оршин байдаг газарыг хэн ч мэддэггүй байв. Ер нь Бурхадын бүлэг оршин байдагыг ч мэддэг хүн аралаас өөр газар оршин байдаг эсэх нь эргэлзээтэй. Өнөөх мөрөн голынхныг айлгаж байсан Тэнгэрт тэрслүү бүлэг бол ердөө л нэг гарын үзүүр нь байсан бол энэ бүлэг оршин байдаг нь мэддэгдвэл юу болох байсанг таашгүй. Махсаг лам тэндээ ууланд гарж ирсэнээ мэдэгдээд бүлгийн толгойлогчдод мэдэгдэн цуглуулах хүртэл өрөөндөө очиж амрахаар явав. Бурхадын бүлгийн 3н толгойлогч энэ мэдээг дуулаад гурвуулаа бясалгалаасаа шууд ирээд махсаг ламыг хүлээн хоорондоо элдэвийг хуучлан хамгийн сүүлд уулзсанаас хойш өөр, өөрсдийнхөө зэвсэгийн эрдэмийн талаар хэлэлцэн зөвлөлддөж байтал махсаг лам ч ирлээ. Махсаг лам Чэнь Сяо Цогын едийн үедээ байдаг задгай, цадиггүй байдал нь ор мөргүй алга болоод жинхэнэ ёсоор номын мөр хөөн байдаг банди шиг болоод орж ирсэн нь танихийн аргагүй ажээ.


________________________
ёх яасан хэцүү юм бэ!? энэ хүргээд зогслоо. (o.O)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Сүүлийн удаа Songodog 3-р сар.31.10 12:33 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.10 1:20 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Махсаг лам Чэнь Сяо Фо ийнхүү орж ирээд гүнээ хүндэтгэлтэйгээр ёслон мөргөөд сая өндийн суувал өмнө нь бие чийрээг, идэр саруул мэт боловч үс нь бууралтан сахалтсан гурван хүн суух агаад нүүрэндээ зүүсэн баг тус бүрийн дээр Нар, Сар, Огторгуй (сансар огторгуй гэдэгийн огторгуй болно.) ханз тус тус сийлэгдсэн байх агаад алтаар бүрсэн мэт гялалзах авч сайн ахиулан үзвэл дотоод хүчээ нүдэн үзэгдэх болтол нь биес ялгаруулан өнгө оруулаад зурсан ханз байлаа. Энийг үзвэл эдгээр гурван хүмүүн үнэхээр бурхан нэрэнд дөхөн очсон хүчирхэг баатар эрс ажээ. Сар, Огторгуй хоёрын гарал үүсэл тодорхойгүй боловчиг Нарны хэн болохыг Бурхадын бүлэггийнхэн мэддэг бөгөөд хэрхэн, ямар шалтгааны улмаас өөрийн бүлгээс гаран мөрөн голоос урван энд ирсэнийг нь их л хачирхан байдаг боловч асууж үл зүрхэлдэг байлаа. Энэ бол та бүхэний эчнээ таних Дин И Жао байв. Тиймээ тэнгэр газрын бүлгийг үндэслэгч Дин И Жао. Та бүхэний мэдэж байгаагаар тэр анх төмөр махбодийн бүлэгт байхдаа хэдэн арван жил тархиа гашилган байж "Зуун галд ширээгдсэн төмөр" хэмээх аргыг гаргаад дараа нь өөрийн бүлгийг байгуулаад түүнийгээ улам боловсронгуй болгож "Нэг гал зуун төмөр" хэмээх аргыг буй болгосон бөгөөд хожим улам сайжруулсаар "Галгүй алтгүй" хэмээх арга болгож мөрөн голын тэргүүн баатар гэгдэх болсон билээ. Гэтэл одоо энд Бурхадын бүлэг ирэн суух агаад хамаг хачирхалтай нь гол суудал болох Огторгуйн суудалд суухгүй баруун гар талд нь Огторгуйг өөрийн эрхгүй хүчирхэг баатар гэдэгийг илтгэнэ. Гэвч уншигч та бүхэнд нэмэн хэлэхэд нэгэн цагт мөрөн голыг эзэлсэн "Галгүй алтгүй" арга одоо "Гэрэл" болжээ.

Яг энэ үед хуучин гал бүлгийн толгойлогч Хуо Шао Чун эрэмдэг зэрэгдэг болсон ч урдын баатар нэр, сүр сүлд, ам хэлээрээ түрий барин бусдыг айлган эсэн мэнд явсаар хааны ордонд хүрэв. Хэрвээ Хуо Шао Чун зэвсэгийн эрдэмгүй эрэмдэг амьтанг мэдсэн бол урдын өшөө хорсолыг авах хүн мундахгүй их нь нүдний өмнө илт ажээ. Хуо Шао Чун хааны ордонд очоод мөн л нэрээр түрий барин хаанд бараалхав. Хааны өргөө уужим саруулхан агаад цэлгэр ажээ. Хаан ширээндээ ихэмсэгээр сууна. Хуо Шао Чун урдын адил толгой бага зэрэг гудайлган хаанд ёслох агаад бусдын адил сөгддөггүй байв. Хаан ч энэ хэцүү ширүүн үймээнтэй үед мөрөн голын нэгэн баатар ирсэнд баярлан санаа сэтгэл бага ч гэсэн амран байлаа. Гэвч хүний эрээн дотороо могойн эрээн гаднаа гэдэг шиг яахан Хуо Шао Чуныг нэгэн атхаг санаа өвөрлөн явааг мэдэх аж. Хуо Шао Чун хаан айлтгасан нь "Өдгөө мөрөн голд 20 жил болгон тохиолддог гай тотгор гарж ирээд нэгэнт арилав одоо баатар эдтэн үгүй болоод зөвхөн нэрээр хоолоо олон идэгчид мянга түм ажээ. Хэрвээ та хүч хавсарна гэвэл хоюул хэлэлцэн тохирвол ямар вэ?" гэж асуухад нь хаан дотороо "энийг ашиглан мөрөн голынхныг өөртөө ашиглах, мөн эсэргүү бүлэгүүдийг даран авах нь нэг сумаар хоёр туулай бусуу!?" хэмээн сэтгээд "Хуо Шао Чун таны баатар алдар их билээ. Хаан төрд хамжин ард олон амаржуулна гэсэн таны сэтгэл үнэхээр таны нэр хоосонгүй илтгэнэ." гэвэл Хуо Шао Чун "За хаан таны адил л ард олны төлөө сэтгэл зовно. Хоюул тусдаа хэлэлцэж болох болов уу? Олон мэдэгдэхгүй нууц бас байгаа юмсан." гэвэл хаан "Дараа нь үгнээсээ буцан Хуо Шао Чун сэмээр алчихвал бүх юм өөрийнх нь гарт орох нь" гэж бодоод тэгэлгүй баярлан хөөрсөндөө юу ч бодолгүй яаран сандран Хуо Шао Чуныг дагуулан арын өргөөнд оров. Удалгүй Хуо Шао Чун өргөөнөөс ганцаар гарж ирсэнээ шууд явж очоод хааны сэнтийд суугаад "Одоо би хаан болсон" гэж зарлалаа. Төв өргөөнд цугласан олон сайд түшмэдүүд айн очиж хэлэх үггүй болсон бөгөөд эсэргүүцэн тулалдахыг хүссэн ч нэгд урдын хаан шалиг завхай, мулгуу тэнэг хоёрт Хуо Шао Чун бол мөрөн голын нэгэн хүчирхэг тулаанч тул дэмий л хэлээ залгин өөр хэн нэгэнийг эсэргүүцэвэл даган дэмжих гэж бүгд дор бүрнээ санаалан, амиа хоохойлцгооно. Энэ бүхэнийг урдаас мэдсэн Хуо Шао Чун хүд хүд инээн "Та бүхэн санаа амар байтугай би улс орны тэргүүн өнгөнд шунаж, ужид самуураад улсыг мартан ардыг зовоож буй тул өөрийн нэр амь насыг золин энэ хэрэгийг үйлдэв. Хэрвээ эсэргүүцэж байгаа хүн байвал улс орны төлөө би амиа хайрлахгүй" гэж зарласан тул бүгд нэгэн дуугаар "Хаан мянга түм наслаг" хэмээн уухайлав.

Мөрөн голын айдас түгшүүр нэгэнт арилаад байсанч хүний сэтгэлийн хар хор хэвээрээ л тул мөрөн гол намжин амар амгалан болох биш харин далдуур үймэлдэн бужигналдаж байв. Толгойлогчоо алдсан бүлэг бүрт толгойлогч болохыг санаарахсан хүмүүс өөр хоорондоо сэмээр алалцан Тэнгэрт тэрслүү бүлгийнхний урсгасан цуснаас ч ихээр цус урсгаж гарлаа. Тэнгэрт тэрслүү бүлэг болоод мөрөн гол даяарын эзэн суусан гоо үзэсгэлэн төгс Жу Сян Зюнь бүсгүй, номч баатар И Да Зин нар аз жаргалд умбан өдий төдий хэрэгийг анзаарах сөхөөгүй амьдарч байсан нь буруутгахын аргагүй. Залуу баатарууд яахан хүний сэтгэлийн хорон мууг таниж мэдэж амжих билээ. Хуо Шао Чуны ч хаан болсон нь мөрөн голд дуулдаагүй байв учир гэвэл Хуо Шао Чун өөр хэн нэгэн ирээд өөрийнх нь үнэн төрхийг илчилчихнэ гэхээс айж байлаа. Энийгээ ч тэр улсыг тогтуун байлгахын төлөө, миний нэр хамаагүй хэмээн цайлгах ажээ. Ийнхүү үйл явдал өрнөсөнөөс яг нэг жилийн дараа
урдын төмөр бүлгийн толгойлогч өвгөн баатарЖинь Кан Лун баатарын тэнгэрт халисаны нэг жил болсонг гашуудан тэмдэглэхээр Алтан ууланд өдий төдий баатар эрс цуглан иржээ.

_____________________________________________________________
За энэ ч овоо хэцүү ажил байна даа. Croft ч мөн хурданаар оруулж байжээ.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.10 3:02 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
хасын охин Жу Сян Зюнь , номч баатар И Да Зин нар цугласан олны өмнө гарч ирээд байтал гэнэт их бүрээ хангинан олон цэрэгүүд гүйлдэн орж ирэв. Араас нь нэгэн хуяг дуугал болсон жанжин баатар орж ирээд хуйлааст бичиг дэлгэн ийн уншив. Хааны зарлиг "Жу Сян Зюнь гэгч нь Тэнгэрт тэрслүү бүлэгийн хүн бөгөөд хорон арга хэрэглэн өвгөн баатар Жинь Кан Луныг хороон алаад одоо өөрөө өвгөн баатарын нэрийг зээлэн охин нь болж сайн хүний баг зүүн мөрөн голыг бусниулахыг санаархана. Хэдийгээр хаан төр мөрөн голын хэрэгт төдийлөөн оролцдоггүй боловч энэ удаад оролцохгүй бол улс оронд гай гамшиг болох нь гарцаагүй болжээ. Иймийн тулд Жу Сян Зюнь одоогоор өөрийн биер бууж өгөн хааныг өмнө гэмээ шүүлгэнэ үү! Эс дагаваас газар дээр нь шийтгэн толгойг нь авсугай. Хэрвээ Хэн нэгэн этгээд саад болох аваас Жу Сян Зюний хамсаатан хэмээн үзэж мөн үхэх ялаар шийтгэсүгэй. " хэмээн өндөр дуугаар уншисанд олон түмээр шуугилдаж эхлэв. Цугласан олон дундаас нэгэн эр босож ирээд "Жу Сян Зюнь чамайг өвгөн баатар Жинь Кан Лун охин болохыг гэрчлэх зүйл байна уу"? хэмээн асуувал олон цугаар уухайлан "батал! батал!" гэж гарав. Үнэхээр ч Жу Сян Зюньд батлах ямар нэг баримт байхгүй агаад өөрийнх нь эх Хүрэн хулсны гэлэнмаа гарж ирэн хэлсэн ч нэгэн бол үгсэж хуйвалдсан, алин эсвэл гэлэнмаа хүн хэрхэн хүүхэд олох гээд үнэмшихгүй дэмий эхийн сэтгэлийг зовоон, нэрийг сэвтүүлнэ хэмээн бодоод юу ч эс дуугарсанд И Дан Зин урагш гарч ирэн ёслоод "Баатар олон эрс тайвширч ажаамуу! Бидэнд баримт сэлт гээд байх зүйл үгүй билээ. Тэглээч өвгөн баатар Жинь Кан Лун өөрөө тэнгэрт халисан болохоор яаж ч баталсан та нар зохион гаргасан хэмээн мушгиж болох болохоор та нарыг итгэхийг л хүснэ. Итгэхгүй байсан ч үнэн угаасаа л тийм болно." гэвэл олон бүгдээр чимээгүй болов. Өнөөх жанжин "Их үг хэлэхээ боль шулам хүүхэн чи одоохон дагаад яв эс тэгвэл бид нар дайрах болно." хэмээвэл И Дан Зин хэдий номын хүн боловч хайртай хүнээ зүгээр алдаад явуулахгүй, дээр нь хэн дурын хүнээр муу хэлүүлэх дургүй тул тэрхэн зур дүрсхийн "Дайрвал дайр" гэчихвээ. Тэгвэл тэнгэрт хэн нэгэний инээх цуурайтан залуу баатар аргагүй зоригтой ажээ. "Тарган ламын хэлдэг үнэн байж! үнэн байж!" гэхэд олон цугаар гайхан эргэн тойроноо харвал өргөөний дээр гурван багтай хүн зогсох ажээ. Нэг нил нар мэт шар, голынх нь огторгуй мэт хар, сүүлийнх нь сар мэт цагаан хувцасласан байх агаад энийгээ ч гэсэн итгэх мэт баган дээрээ эдгээр гурван үсэгийг мөнгөөр гайхалтай сайхан сийлжээ. И Дан Зин гэнэт ийн дүрс хийсэндээ бага зэрэг сэтгэл зовон "За би ухаан нимгэн уур түргэн болоожуу! Өөрөө хэнсэн билээ нэр алдараа хэлж соёрхоно уу?" гэвэл "Нэрээ хэлчихвэл та нарыг бүгдийг алах хэрэгтэй болно. Хэрвээ үхмээргүй байгаа бол эндээс хурдан зайл" гээд цагаан хувцастай хүн гараа далайхад цугласан олны зэвсэг юун цөмөөр гараас нь мултран газар оочсон нь энэ хүн хичнээн их дотоод хүчтэй болохыг илтгэнэ. Хоолойноос нь сонсвол эмэгтэй хүн атлаа ийм их дотоод хүчтэйн дээр үс гэсэг нь хилэн харыг үзвэл залуухан мэт гэвч бүх насаараа бясалган суусан ч ихэнх хүний хүрэшгүй их дотоод хүч үзүүлсэнд бүгт айн зугтаасанд өнөөх гурав тэнгэр нуртал хөхрөнө. Хөхрөхдөө албаар дотоод хүчээ гарган байх тул зарим нэг нь энэ их хүчийг дийлж эс чадаад муужран унаж байлаа. Гэтэл И Дан Зин хоолой засвал өнөөх гурав дуугай болов. Чухам яагаад тэр гурав дуугай болсоныг энэ этгээд гурван хүн, И Дан Зин, Жу Сян Зюнь тав л мэдэж байлаа. Учир нь гэвэл И Дан Зин энэ нэг жилийн хугацаанд Жу Сян Зюний хэвлий дэх үрээ айлгаж цочоох бий гэсэндээ дээр нь мөн түүндээ дуугаа хүргэхийн тулд дуугүй хэл гэдэг эрдэм боловсорсон нь дотоод хүчээрээ зөвхөн тэр хүн л сонсогдохоор дуугардагт байв. Харин энэ удаад энэ аргаа хэрэглэн хоолойгоо засахдаа дотоод хүчээрээ үйлчилсэн тул өнөөх гурван этгээд хүн мөрөн голд бас өөрсөд шиг нь дотоод хүчтэй бас ийм залуу хүн байдаг байх нь ээ!? хэмээн гайхсанаас дуугай болсон байжээ.

Хааны илж жанжин сая сэхээ орон сэрээд "Жу Сян Зюнь чамайг мөрөн голын шулам хэмээн зарлаж улсын дайсан болгов. Гурван өдөрийн дотор өөрийн бие тушаахгүй бол бид нар дайрна гэж мэдээрэй. Та нар зугтаая гэсэн зугтааж чадахгүй бид уулыг тойруулан бүсэлсэн. " хэмээн хашгичаад ум хумгүй зугтаав. Үнэхээр ч хэвлий дэх хүүхэдээсээ болоод хөнгөний тамираа хамаагүй хэрэглэж чадахгүй тул зугтаан гарахад хэцүү ажээ. Хэрвээ дайран ирвэл И Дан Зин ганцаараа тулалдах агаад хичнээн хүчтэй байгаад ч гэсэн хэдэн түмэн цэрэгийн өөдөөс дангаар тулалдах аргагүй аж. Ийн элдэвийг бодож байтал Өнөөх гурван хүний нэг "Тэгэхээр Жу Сян Зюнь гэж чи байх нь ээ!? чиний гоо үзэсгэлэн, эрдэм чадлыг бид мөн ч их үзсэндээ одоо ингэж хардаг юм байж" гэвэл И Дан Зин Жу Сян Зюнийг түшин суудалд суулгаад "Эрхэм гурав морилон саатна уу! Та гурав ирсэн зочин тул бид дайлан угтах нь зөвөө гэхдээ та гурав бас зочин шиг байвал талархана." гэвэл өнөөх огторгуй "Хаха, тэгэлгүй яахав гээд ширээнд суулаа." Тэгээд "бидний хэрэг зориг ч гэсэн хааны илчтэй адил болно. Гэхдээ бид мэдээж алах гээгүй" гэхэд хүрэн хулсны гэлэнмаа саяны их дотоод хүч юу билээ хэмээн хачирхаад ирж таарсан агаад "Миний хүүхэд гэдэгс давхар ирсэн зочидод сайхан үйлчилж цадахгүй гар хоосн буцаах нь дээ!?" гээд ширээнд нэгдэн суув. Ойртон ирсэнийг нь мэдээгүйдээ сандарсан өнөөх гурав бага зэрэг дайсанаа басамжилсанаа багасган улам болгоомжлох болов.

Өнөөх нар хэмээгч нь "за бид Бурханы бүлэгийн хоёр дугаар зэрэгийн сахиусан тэнгэрүүд билээ. Бид нар энд тулалдах гээгүй мөрөн голын зэвсэгийн эрдэмийн толгойлогч Жу Сян Зюнийг өөрийнх бүлэгт уриж гурван бурханд мөргүүлэх" гэв. "Хэрвээ та нар дүргүй байвал бид хүч хэрэглэхээс аргагүй нь дээ" гээд нүдээ анихад жүнзтэй архи дээш үсрэн эргэлдээд ямар илүү дутуу асгарсан зүйлгүйгээр тэр гуравын аяганд буусан нь энэ хүн ямар их дотоод хүчтэйг илтгэнэ. Тэр гурав нэгэн зэрэг архийг хөнтрөөд "сайн архи, сайн архи" гээд аягаа ширээн дээр тавихад И Дан Зин "ахиад тогтооно уу?" гээд өөрийн хундагатайг өргөсөнд урууландаа хүргээгүй байхад нь архи өөрөө ам руу нь урсан оров. И Дан Зин хундагаа тавиад "Миний эхнэр бие давхар аялан явах чадалгүй билээ. Хэрвээ болгоовол би өмнөөс нь явж болох юм. Гэтэл хааны цэргүүд гурван өдөрийн дараа дайрна гэсэн тул миний бие явж түвдэхгүй ажээ. Эрхэм гурав одоо ингээд буцаад дараа эвтэй таатай өдөр эргэн ирвэл болгоохсон болов уу?" гэвэл Сар бүсгүй нь "Эрчүүд та нар олон үгтэйн яв гэсэн бол барав бишүү. Манай багш нар тийм завтай улс биш " гээд өмнөх хундагаа И Дан Зин рүү нясалсанд сум мэт шунхнан орж ирэв. Өөр хүн байсан бол нэвт цохиулан үхэх байсан бизээ гэвч И Дан Зин хэдий туршлага бага боловч олон сайн эрчүүдтэй гар зөрүүлсэн тул сандарч тэвдэлгүй бага зэрэг зайлан хундагыг тогтоон автал яах ийхийн зуургүй өөр хоёр хундага нэг нь гурван голыг нь нөгөө нь гавалыг нь чиглээд нисээд ирэв. Зайлах аргагүй болов гээд эхний барисан хундагаа нэгнийх нь өөдөөс сөргүүлэн шидээд гурав дахийг нь далайсан гараа тэр чигээр нь эргүүлэн эрчийг нь сааруулад бариж авав. Энэ үед өнөөх мөргөлдсөн хоёр хагаран газар унатал нар залуу нь хөлөрөө газар дэвсэвэл бутархайнууд нь дээшээ хөөрөхөд залуу үлээвэл хэлтэрхийнүүд И Дан Зинийг чиглээд нисээд ирэв. Гэтэл Жу Сян Зюнь тэсэлгүй өмнөх тавагтай ногоог шидэж И Дан Зин туслатал гэнэт гэдэс нь өвдөхөд өөрийн эрхгүй атийвал И Дан Зин багш руугаа харвал гэлэнмаа залуу хүмүүс өөрсдөө учираа олцгоо гээд Жу Сян Зюнийг түшин явах гэтэл сар бүсгүй шууд үсрээд тэр хоёр луу дайрвал И Дан Зин ухасхийн хамгаалах гэтэл огторгуй нь үзрээд амин голыг нь чиглээд ирэв. И Дан Зин өөрийн амийг бодолгүй хүүхэддээ санаа зовон биег бага зэрэг зайлуулан сарны довтолгооны хаасан боловч бүрэн зайлж чадаагүйгээсээ болоод огторгуйн алганд цохигдон унав. Ердийн алганд цохигдсон бол ч зүгээр байх байсан ч хамаг бие нь хүйт оргин толгой нь манаран ирсэнд гайхан харвал хортой алганд цохигдсон байжээ. Өөдөөс нь Жу Сян Зюнь гүйж ирэх багш нь өнөөх гуравтай тулалдах зэрэг бүдэг бадаг харагдаад И Дан Зин ухаан балартан унав.

________________________________________________________

Заза үнэнээ хэлье хэхэ өөр хүмүүсийн гаргаж ирсэн санаагаар худлаа яриад бичих онцгүйн байна.

1. Энэ 3р дэвтэрийнх нь орчуулга биш. Тэр нь байдаг эсэхийг ч мэдэхгүй.
2. Мefusa03 гишүүн анх өөрсдөө энд зохиоё гэхээр нь зүгээр ямар байж болох бол гэж бодсон санаагаа бичсэн юм. Тэгээд үнэмшилтэй болгох гээд орчуулж гээд оруулчихсийн. :)
3. Тэгээд бичээд байсан чинь хүмүүс гоё байна этэр гэсэн чинь хүмүүсийн санааг хулгайлаад магтуулаад байгаа юм шиг муухай санагдав.

За тэгээд энэ миний хувилбараар уншимаар байвал нэмж оруулж болох юм. Гэхдээ мэдээж би энэ санаагаараа дуусгаж чадах эсэхээ бол мэдэхгүй.

Хэрвээ хүмүүс өөсдөө санаа этэр нэммээр байвал мэдээж дуртайгаараа нэмж болно. Энэ зүгээр л миний хувилбар шүү! :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.10 3:54 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
И Дан Зинийг сэрэх үед өрөө нь ундуй сундуй болчихсон байх агаад багш, хайрт эхнэр хоёр нь харагдсангүй тул яаравчлан өндийн Жу гээд эргэн ойчлоо. Юу болсоноо эргэн санахаар хичээвэл хамгийн сүүлд өөрөө хорт алганд өртчихөөд ухаан балартан унахын өмнө багш, эхнэр хоёр нь дайсан этгээдтэй тулалдаж байсанг харав. Ингээд өндийн сууж амьсгалын дасгалаа хийн биен доторхи хороо гаргах гэтэл ямар нэг байдалаар хордсон шинж байсангүй тул гайхан яагаад хор байдаггүй билээ гэж бодсон ч учирийг нь ойлгосонгүй. Ингээд өндийн суугаад Жу Сян, Жу Сян гэж дуудсан боловч хариу эс сонсогдсон тул ахин бага зэрэг бясалган суугаад бие арай дээрдүүлээд эхнэр, багшаа хайхаар өндийтөл гадаа нь их бүрээ хангинаж, бөмбөрийн нүжигнэх нь аянга цахилгаан мэт сонсогдоно. Энэ чинь юу байдаг билээ хэмээн бодоод гадагш гарч нэг үсрэлтээр хэрэм дээр гараад харвал хааны цэрэгүүд Алтан уулын өргөөг нь таван махбодийн аргаар арван таван давхар болоод хүрээлчихсэн байв. Тэр дундаас нэгэн бадриун биетэй харваас зэвсгийн эрдэм яггүй нэгэн гарч ирээд. И Дан Зин "Чи хэрвээ үхэлээ эрээгүй бол шулам хүүхэн Жу Сян Зянийг гаргаж өг! Гурван өдөрийн хугацаа чинь аль хэдийн дууссан" гэвэл И Дан Зин "хордон хэвтээд гурав хоносон байх нь Жу Сян минь хаашаа одсон юм болдоо. Хайрт Жу Сян минь, хайрт багш минь" хэмээн бодоод үгийг нь тоосонгүй гэтэл өнөөх чинь ахин "шулам Жу Сян Зянь чи гарч ирж биеэ тушаа!!! " хэмээн их дуугаар чарлав. И Дан Зин эхнэр, багшаа дайсанд алдаад явуулчихсан дээр нь хаанаас ирэхээ мэдэхгүй өөрийгөө зэмлэн тархиа шаан байтал хэн нэгэн этгээ эхнэрийг нь хар муу үгээр дуудсанд галт уул мэт дэлбэ үсрэн түмэн цэрэг эрс дунд хариан ороод, өнөөх их дуугаар орилон байсан эрийн дэргэд нүд ирэмхийн зуур очоод сэлмийг хуйнаас нь сугалалгүй ишээр нь гурван зангилаа газар нь цохисонд өнөөх эр үг дуугарч чадалгүй муужран унав. И Дан Зинийг ганцаараа ингэж дайрна чинээ санаагүй байсан цэргүүд хэсэг зуур чулуун хөшөө мэт алмайран байсанаа нэгэн дуугаар уухайлан дайрхад И Дан Зин салхинд хийсэх навч арга хэрэглэн агаарт дүүлээд 10н алдийн өндөрт гарсанийхаа дараа сэлмээ бүснээс сугалан дээр нь гишгэн үсрэх зүгээ өөрчлөөд өргөөндөө үсрээд орчихов. Угаас номхон даруу хүн тул уурласан ч уур нь хоромын төдийд оргүй болдог тул сая тулалдалгүй ийнхүү зүг буруулсан ажээ. Өөр хүмүүн байсан бол алалдан тулалдах байсан нь тодорхой. Ингээд И Дан Зин яахаа мэдэхгүй хэсэг бодон зогсож байтал хааны цэргүүд ч юу,юугүй хүрээг нь нураад давшаад ороод ирсэнд салхинд найгах хулсны навчис арга хэрэглэн түрүү эгнээний цэргүүдийн зэвсэг барисан гарыг нь гэмтээн зэвсэгийг нь унагаачихаад өөртөө бага зэрэг цаг хошив. Тэгээд хөнгөний эрдэмээ хэрэглэн зугтаах гэсэн боловч хааны цэрэг түм илүү агаад уулыг тэр чигээр нь бүслэн авсан тул арга буюу нэг тулалдан, нэг зугтан байлаа. И Дан Зин угаас хүн алж сураагүй болохоор энэ олон цэрэгтэй тулалдахад ч хэцүү ажээ. Цохигдон унасан цэрэгүүд үхсэн биш болохоор ахиж босон ирж хүрээд үүсгээд тулалдах тул зай завсаргүйгээр И Дан Зин өөд дайрна.

Цэрэгийн тоо олон дээр хамгийн хачирхалтай нь эдгээр цэрэгүүд таван махьбодийн арга хэрэглэн довтлох нь нэн их төвөг учруулна. Нэг талыг нь сэтлэн зугтаая гэхээр бусад эгнээнүүд нь дотлон орж ирээд зав чөлөө өгөхгүйгээр нөгөөгөө нөхөөд байв. Анх тулалдаж эхлэхэд нар толгойн дээр өнгийн байсан бол одоо уулын цаагуур хэлбийн бүрий болж эхэллээ. И Дан Зин зогсоо зайгүй тулалдаад аргагүй эцэж ядарч эхэллээ. Энгийн үедсэн бол бүтэн өдөр тулалдахад л ингэж ядардаг бол бие нь 3н өдөр 3н шөнө ямар нэг шалтгаанаас болон унтаад, дээр нь хордсоноос болоод ихээхэн чилж сульдсан тул аргагүй бизээ. Ашгүй нэг юм шөнө болж дээр нь И Дан Зинийг ч тэнгэр эвээх мэт саргүй шөнө байсанд И Дан Зин тэнгэр бурхан намайг ивээв гэж бурхандаа залбираад харанхуйг далимдуулан тулаанаас зугтан амь гарваа. Нэгэнт хүрээнээс тасран гарсан тул И Дан Зинийг гүйцэх хөнгөний тамиртай хүн байсангүй. Яван явсаар сая нэг санаа амаран замын буурчийн газар зүс бурулан буугаад сайтар идэж авах гэсэн боловх сэтгэл нь зовоод хоол орохгүй байсан ч өөрийгөө хүчлэн, хүчлэн идээд өрөөндөө орон хаанаас яаж хайхаа бодож байтал гэнэт Бурхадын бүлэг гэх нэрийг санаад эхнэр, багшаа хаанаас хайх хэрэгтэйгээ мэдэв. Өдөржин тулалдсан дээр нь эхнэр, багшийнхаа сэжүүрийг гаргасан тул И Дан Зиний сэтгэл бага ч гэсэн онгойн толгойгоо дэрэн дээр тавих төдийд нам унтав. Зүүд нойронд нь нэгэн уянгалаг лимбэний дуу цуурайтан нэгэн бүсгүйн хоолой уянга нэмэн дуулна.

Амраг чи минь далай тэнгисээ гатлан одов
Аяа! би чинь одоо яах билээ
Сэтгэл гэдэг одгүй тэнгэр мэт
Саруулхан ч гэсэн харанхуй үзэмжгүй ажээ.

И Дан Зин цочин сэрвэл өнөөх дуу ор мөргүй алга болов. Зүүдлэж байжээ. Овоо унтаад бие нь бага ч гэсэн сэргэсэн тул Бурхадын бүлэгийг эрж хайх ажилдаа орохоор буудалаа орхин хот газар бараадахаар шийдэв. Харанхуй шөнө дутаад одсон ч хэн ч мэдэхгүй авж угийн ном үзсэн И Дан Зин буудалын төлбөр болчихоор зүйл хаан өвөрөө уудалвал нэгэн цаас өвөрт нь байлаа. Гайхан гаргаж ирээд уншивал.

"Хайрт хонгор И Дан Зин минь хүү бид хоёр чинь амьд байсан ч чамгүй бол хэрхэн аз жаргалтай байх билээ. Бид тохирлоцсоны эцэст ээж бид хоёр эдгээр хүмүүстэй яваад оронд нь хорны ерөндөг авав. Жу Сян Зянь " гэсэн зурвас байх агаад өөр бичиг байсангүй. И Дан Зин гараа зангидан ширээ шаан босоод хамаг хурдаараа дүүлэн явлаа. И Дан Зингийн цохисон ширээ зөв зүгээр бүтэн байх агаад шал нь ч гэсэн дэв тэгш үзэгдэнэ харин ахиулан доош харсан бол байшингийн доод талд газарт хааш хаашаа алд хэрийн том нүх гарсанг харах байлаа.

__________________________________
Хэрвээ хүмүүс өөрсдөө бичсэн бол мэдээж өөр өөрсдийнхөө гоё, гоё санаа гаргаад бичих байсан бизээ. Би зүгээр л биччихсэн болохоор л илүү юм шиг харагдаж байгаа байх.

Хэхэ үйл явдал арай хурдан байж магадгүй л юм. Гэхдээ бичиж байгаа хэсэг болгон дээрээ ямар нэг сонирхолтой үйл явдал гаргах гэж хичээж байгаа болохоороо л арай уянгын халил бас бус юмнууд оруулахгүй байгаа болохоор хурдан яваад байж магадгүй. Тэгээд мэдээж зарим хэсэг нь уйтгартай залхуутай болвол уучлах буйзаа гэж найдна :)

Өөрийгөө бага зэрэг сурталчилчихъя :р
Хэрвээ сонирхож байвал миний

1. Унгадаг баатар || Үлгэр || Songodog
2. Шавьжний бяцхан түүхс || дууссан || Songodog

энэ хоёр сэдэвийг маань сонирхоорой. таалагдсан ч таалагдаагүй ч сэтгэгдэлээ хуваалцвал баярлана шүү. :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.10 12:30 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]"Бурхадын бүлэг хийгээд ор мөргүй алга бологсод"[/center][/b]
И Дан Зин дэн буудалаас шөнөжин яваад хотод ирчихээд бүхий л газараас Бурхадын бүлэгийг сурагласан боловчиг энэ хорвоо дэлхий дээр тийм газар байдаг гэдэгийг мэдэх нь битгий хэл дуулсан хүн байсангүй. Ийнхүү эрэн эрэн бүтэн сар бядан явсан боловчиг эрэл нь мухардан яахаа мэдэхээ больсон И Дан Зин бачимдан байж сууж чадахаа больсоноос болоод дотоод хийн дасгалаа хийх үед анхаарал нь төвлөрч өгөхгүй тул мөн л хий дэмий бухимдан Бурхадын бүлэгийг эрсээр байв. Нэгэн өдөр буурчийн газар буудалан хоол идэж суутал мөрнөөсөө авахуулаад тохой хүртэл могой шивээстэй хоёр зэвсэгийн эрдэмтэн их л сүр бараатай орж ирэн ар талынх нь ширээн дээр суугаад яриж гарлаа. "Нөгөө шулам хүүхэн чинь мөрөн голоос ор сураггүй болсон гэсэн хаан эзэн ч аргагүй мэргэн ажээ. Тэр хүүхэн өвгөн баатар Жинь Кан Луны нэрийг ашиглан олон түмэнд сайн нэрийг олох гэсэн боловч бүтэлгүйтээд олон түмэнд хийх нүүрээ олоогүй тул ууланд гарч гэлэнмаа болсон гэсэн." хэмээн өөр хоорондоо хөхрөлдөн суухад И Дан Зингийн дотор шатах шиг боллоо. Бүтэн сар нойр хоолоо хайсан амраг хайртыг нь нэг муу хоёр хорон үгээр утан хараана гэнээ гэж бодохоос л өөрийн эрхгүй багалзуурдан аваад алчихмаар санагдаж байлаа. Гэвч сурсан занг сураар боож болдоггүй тул И Дан Зин хэсэг өөрийгөө тайвшируулан сууж байгаад сая нэг тайвширсан хойноо эргэж харан өнөөх хоёрын дэргэд сандалаа татан суугаад "Баатар эрс архиар дайлахыг зөвшөөрнө үү? Дүү хүү би чинь зэвсгийн эрдэм сурах гэсэн боловч бядуу болхи хэмээгдэн энд тэнд хөөгдөн явдагч. Өөрийгөө зэвсэгийн эрдэмтэдийн нэг хэмээн сэтгэж мөрөн голынхныг ихэд хүндлэнэ. Та хоёр миний сэтгэлийг болгоох буй" гэвэл өнөөх хоёр чинь маасайтал инээн "Дүү хүү эр өсөж эсгий сунана гэдэгдээ, нэгэн цагт баатар эр болохыг хэн үгүйсгэх билээ." хэмээн тал засаж амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэн нулимахгүйг хичээн байв. Архийг нэг нэг саваар нь ууж байсан бол тус бүрдээ нэг, нэг савтай архи сөгнөн одоо дуулан ууж гарлаа. И Дан Зин сэмээр дотоод хүчээ ашиглан согтохгүй байх бол өнөөх хоёр нь элдэв юм бодолгүй уусаар ихээхэн согтон ухаангүй болсон хойно И Дан Зин дээд давхарт өрөө хөлслөн аваад буудалын хүнтэй хамшин өнөөх хоёрыг дээш гаргав. Маргааш нь буудалын гадна хоёр нүцгэн эр тэврэлдэн унтсаар сэрэхэд олон хүн тойрон зогсоод сонин хачин юм үзэцгээн шоололдон байхад сая хулхидуулан молигодуулсанаа мэдэн өчигдөрийн архиар дайлсан залууг хараан зүхэж байлаа. Босъё гэвч хөл гараа янгинатал хүлүүлсэн тул харуулын цэргийнхэн ирэх хүртэл ийнхүү хүлээтэй өнжжээ. И Дан Зин шөнө нь тэр хоёрыг хашраан цааш өөр газар очиж мөн л Бурхадын бүлэгийг хайхаар явахаар зэхэж байтал нөгөө хоёр согтон унагчийн нэгнийх нь хувтаснаас нэгэн чухал бололтой бичиг унасан тул хэрэгт дурлан үзвэл дотор нь:

Энэ дагалдагч пайз бол та хоёрын Тэнгэрт тэрслүү бүлэгт орох шалгалтын бичиг билээ. Бар сарын хорин нэгэнд Бараан цохион дээр ир гэсэн байв. Пайзыг үзвэл өөрийнх нь эхнэр нэгэн цагт авж явдаг байсан Тэнгэрт тэрслүү арван таван элч хэмээгдсэн байдаг пайзнаас хэлбэр загварын хувьд ялгагдах юм огтоос үгүй боловч модоор сийлээд дээр нь Тэнгэрт тэрслүү бүлэг шалгарагч хэмээн байх ажээ.

И Дан Зиний тархинд гэнэт өнөөх гурван Бурхадын бүлэг хэмээгчин хэлсэн үгс зураагайд ирлээ. И Дан Зин урд нь яагаад анзаараагүй байдаг билээ!? тэр гурав "Тарган ламын хэлдэг үнэн байж! үнэн байж!" гэсэн шүү дээ! тийм ээ, тийм махсаг лам Чэнь Сяо Цогыг олчих юм бол тэр гуравыг оллоо гэсэн үг шүү дээ. Хэрвээ махсаг ламыг олъё гэвэл мэдээж Тэнгэрт тэрслүү бүлэгт очих нь зүйн хэрэг биздээ хэмээн бодоод Бараан цохио хэмээх болзсон газар өөд яаравчлан явлаа. Бар сарын хорин нэгэн болоход ердөө гурван хоног дутуу ажээ.

И Дан Зин тэндээс шууд явсаар ирсэн боловч замдаа баг зэрэг төөрсөнөөс болон хоёр өдөр зарцуулан шинийн хоринд Бараан цохион дээр ирвэл зуу гаран зэвсгийн эрдэмтэд цуглан ирээд сууцгааж байжээ. Махсаг ламын бараа сураг алга хэвээр л байсан тул И Дан Зин өөрийн пайзыг үзүүлэн бүртгүүлээд цаанаас нь оноосон асарт очин суув. Өдөр шөнөгүй хоёр өдөр явсан болохоор биен чилээ, нүдний хорыг гаргахаар хэвтэх төдийд мөн л урдны зүүдийг зүүдлэх тул аргагүй эрхэд босон суулаа. Гэтэл гадаа нь өнөөх уянгат лимбэ эгшиглэсэнээ өнөөх цээл хоолойт эмэгтэйн :

Амраг чи минь далай тэнгисээ гатлан одов
Аяа! би чинь одоо яах билээ
Сэтгэл гэдэг одгүй тэнгэр мэт
Саруулхан ч гэсэн харанхуй үзэмжгүй ажээ.

гэсэн дуу явахад өөрийгөө зүүдлэн байна гэж бодон хэсэг суусан боловчиг эцэст сүүлд нь бодит үнэн болж байгаад нь итгэн гадагш үсрэн гарвал Бараан цохион дээр нэгэн эр хөлөө унжуулан суугаад лимбэдэх агаад мөрийг нь түшин нэгэн эмэгтэй суух нь энэ цээлхэн хоолойн эзэн бололтой. И Дан Зин ард нь очоод хоолой засан "Эрхэм хоёр өршөөх ажаамуу! Би бээр ..." гэвэл "И Дан Зин" гээд тэр үргэжлүүлэн хөгжимдөн дуулж гарсанд И Дан Зин гайхан "та хоёр яаж? хэн бэ?" гээд дөхвөл өнөөх хоёр чинь хавцалруу уначихав. И Дан Зин сандран араас нь очин доош тонгойсон боловч тэр хоёрын бараа сураг салхинд хийсэх мэт ор мөргүй алга болжээ.

_______________________________________
За өнөөдөрийн оруулах байсан нь арай оройтчихлоо :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.10 10:54 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Хөөрхөн төрсөн Жу Сян Зянь, ээж хүрэн хулсны гэлэнмаа хоёр хэдий нар, огторгуй, сар гэсэн этгээд гуравтай тулалдан хүчээр дийлдэхгүй боловчиг нэгд Жу Сян Зянь давхар биетэй дотоод хүчээ хамаагүй хэрэглэх алин эсвэл бие дээрээ авах нь аюултайн дээр хүрэн хулсны гэлэнмаа сахил хүртсэн тул энэ гурван этгээд зочинг алж бүүр гэмтээхээс цээрлэх тул аргагүй хамгаалан хэсэг тулалдав. Энэ хооронд И Дан Зин үхсэн мэт унасан газараа хэвтсээр байх агаад үзвээл царайн гэрэл нь буугаад хөх туяа сууж ирсэн тул Жу Сян Зянь аргагүй бууж өгөн Бурхадын бүлэгийн гурван элчийи нэгэн болзолтойгоор даган явахаар болов. Нар, Огторгуй, Сар хэмээгдэх өнөөх гурав ч гэсэн өчүүхэн төдий л хугацаа алдах аваас шийтгүүлэх гэмтэй тул мөн л аргагүйн эрхэнд зөвшөөрлөө. Болзол нь мэдээж та бүхэний мэдэх хорны ерөндөг авах байсан билээ. Жу Сян Зянь хорны ерөндөгийг бушуухан уулгаад үнэн худалыг нь шалгана гэж сууж байхдаа сэмээр олны нүд хариулан нэгэн бяцхан зурвас бичээд өвөрт нь шургуулах гэсэн боловч энэ бүхэнийг сар хэмээгч этгээд нь олж үзээд хажууд нь ирэн суугаад ¨Бид хэдий зэвсэгийн эрдэмийн улс энэ бүхэнийгээ эрхэмлэн чухалчилах боловч мөн чиг бид эмэгтэй хүн хэвээрээ үлдэнэ. Сэтгэл гэдэг даанч тогтворгүй хэцүү. Би хэдий чамайг ойлгож байгаа ч манай бүлэгийн альваа нууцыг задруулсан мэдээлэл их газарт үлдээж болохгүй тул энэ зурвасыг чинь эхлээд шалгая! Хэрвээ зүгээр бол нөгөө хоёртоо хэлэхгүйгээр үлдээхийг чинь зөвшөөръе¨ гээд огторгуй гэгч өөдөө харц чулуудахад нүдэнд нь хэсэгхэн хугацаанд оч гялалзсанг угын гярхай Жу Сян Зянь алдалгүй ажжээ. Сар хэдий зурвасыг үзсэн боловч нээх сүртэй юм байсангүй тул Жу Сян Зяньд эргүүлж өгөөд нөгөө хоёртойгоо нийллээ. Жу Сян Зянь дотороо саранд баярлан И Дандаа хэл хүргэх бололмжтой болсондоо баярлаад ханахгүй байв. Ингээд Алтан уулыг орхин явах гэтэл хааны цэргүүд уулыг бүхэлд нь бүслэн буугаад зай завсаргүй болчих гээд байсан тул өнөөх гурав Жу Сян Зянь, гэлэнмаа хоёрыг яаравчлуулан И Дан Зинг тэр чигт нь орхиод явлаа. Жу Сян Зянь хөнгөний эрдэмээ барагтайгаар ашиглаж чадахгүй тэгээд ч ашиглахыг хүсэхгүй байсан тул нар, огторгуй хоёр нэгэн сүйх бэлдэн түүн дээрээ Жу Сян Зянийг дамнан явав. Ингэснээс болж ердийн үед гурав хоноод л ирэх тэнгисийн эрэг дээр долоо хонож байж ирэв. Хэрвээ И Дан Зин хаа одсонг нь мэдсэн болол араас нь нэхэн ирэх бололцоотой байлаа. Гэвч Бурхадын бүлгийхэн хаа явсан газараа нэрээ нууцлан олноос зайдуу яваад байх тул хэн ч мэдэх билээ дээ.

Тэндээс завинд суун арал өөд явлаа. Арал дээр буугаад мөн л махсаг ламын адил шүгэл үлээсэн боловч ямар нэг байдалаар нэр нууц үгээ хэлсэнгүй. Магадгүй өөр хүн байгаа болоод алин эсвэл энэ баг нь төлөөлөх тэмдэг болдог бололтой. Хүрэн хулсны гэлэнмаа хэдийгээр Луут Цохио аралыг таньсан боловч энэ ууланд ямар нэгэн хүн байтугай амьтан ч амьдардаг гэж саналгүй явсан нь буруу болж бүхэл бүтэн нэгэн бүлэг байх агаад зүгээр нэг хоёр дугаар дэсийн шавь нь тун амарханаар мөрөн голд нэрээ дуурсгах боломжтой байсанд гайхаад гайхаад барсангүй. Тэр хоёр ийнхүү явж байтал махсаг лам Чэнь Сяо Цо эргийн зүг явахтай таарсанд махсаг лам Жу Сян Зяньд хандан ¨Хоюул учирах тавьлантай байсан гэж мэдсэнгүй шүү! Тэгээд дээр нь чамайг дөнгөж Тэнгэрт тэрслүү бүлэгт орчихоод удаагүй байж 15н элчийг нэг болоод барахгүйгээр бүүр мөрөн голын эзэн суух юм гэж санасангүй¨ хэмээгээд маасайтал инээн хөлөөс нь орой хүртэл нь гүйлгэж хараад ¨Аяа! яасан ганддаггүй гоо үзэсгэлэн бэ!?¨ гэж дуу алдсаар эргийн зүг одов. Тэгсэнээ замын дундаас эргэж хараад хүрэн хулсны гэлэнмааг их л нухацтай харсаны эцэст жилийн өмнө Алтан ууланд байсан гэлэнмаа болохыг таниад багш нарч нэг сумаар хоёр туулай буудаждээ гэж бодсоор цааш явлаа. Жу Сян Зянь саранд хандаа энэ тарган лам Чэнь Сяо Цо хэддүгээр дэсийн шавь вэ? гэвэл нар ¨Чэнь Сяо Цо уу? хаха уул нь нэг дүгээр дэсийн шавь даанч бядуу болих тул бид нараас муу. Тийм болохоор их газарын хүмүүс сэжиг төрүүлэхгүй гэж туршуулаар байдаг юм.¨ гээд хөхөрсөнд огторгуй нь ¨Номын ахыгаа хүндлээч! Бодож болох ч юунд илүү үг хэлнэ!¨ гэж зэмлэсэн тул бүгд дуугай хураацгаан цааш явцгаав. Жу Сян Зянь, гэлэнмаа хоётрыг зэрэгцээ хоёр өрөөн хувиарлан зааж өгөөд ¨эрхэм зочид ядарсан байлгүй өнөөдөртөө амраад маргааш багш нартай золгох ажаамуу. Удахгүй хүн ирэн хоол унд авчирах болно. Аан тийн нэг юм сануулж хэлэхэд энэ хүрээн дотор дураар явж болох ч хүрээнээс гадуур битгий гараарай гэж сануулъя! Ой өтгөн шигүү хийгээд зэрлэг амьтан их, түүнээс хамгаалсан зүйл ч их гээд тэр хоёрыг орхин одлоо. Жу Сян Зянь, гэлэнмаа хоёр одоо хэрхэхээ ярилцах гэсэн боловч ¨Юуны тулд яагаад энд байгаа болон ер нь одоо болоод байгаа бүхэн ямар учиртайг мэдэхгүй тул юу ч ярилцаж чадсангүй.¨ Удаа ч үгүй байтал гаднаас амтат сайхан хоол үнэртүүлсээр хүмүүс орж ирсэн тул яриагаа зогсоон ямар нэг юм мэдээд авах санаатай хоол хүргэн ирсэн хүмүүсээс асуусан боловчиг загас мэт хэлгүй загнана.

____________________________________________________________________
Залуусаа энэ доод талын хэсэгээр үргэлжилвэл сонирхолтой байна уу? *
____________________________________________________________________
И Дан Зин саяны хоёр үнэхээр байсан алин эсвэл сэрүүнээрээ зүүдэлсэн эсэхээ мэдэхгүй хэсэг Бараан цохион дээр зогсож байгаад эргэж унтахаар өрөөндөө орлоо. Гэвч нойр нь сэрүүн салхинд нэгэнт хулжсан тул хийн дасгалаа хийхээр биеэ бэлдэв. Ийнхүү хийн дасгалаа хийж байтал гэнэт өнөөх лимбэний дуу сонсогдох ч шиг болоод Жу Сян нь гадаа нь ирээд дуудах шиг болсонд анхаарал сарнин яг ид үедээ явж байсан дасгал нь гэнэт тасалдсаны улмаас биендэх хий нь дээшлэн тархи өөд нь хэт их цус шахсанаас болон толгой нь дүүрээн яах ийхийн зуургүй манаран уналаа. Бүрээн дуу тэнгэр доргитол цуурайтахад И Дан Зин сая цочин сэрэв. Гэтэл гай газар доороос гэгчээр тархинд нь хурсан цуснаас болоод И Дан Зин ой санамжаа алдчихсан байлаа. Өөрийнхөө хэн болох яагаад энд байгаагаа мэдэхгүй хэсэг гайхан байтал үүдэн дээр нь хүн ирээд үүдийг нь тогшин ноёнтоон тэмцээн эхлэх боллоо та болгоох ажаагүй гэсэн тул юу ч санахгүй байсан И Дан Зин саяны хүнийг даган явав. Ингэж дагаж явж байхдаа өвөр түрийгээ уудлавал биес нь хоёр ширхэг зурвас, нэг пайз гарж ирсэн нь Жу Сян Зяний нэг захиа, өнөөх нь Тэнгэрт тэрслүү бүлгийн шалгаруулалтанд оролцох урилага, гурав дахь нь шалгалруулалтанд оролцогчийг батлах пайз байлаа. Хэний энэ бүхэнг уншисан боловч санаанд нь юу ч буухгүй боловч өөрийгөө ямар ч байсан И Дан Зин гэдэг хийгээд Жу Сян Зянь гэгч эхнэртэй тэгээд нэг хүүхэдтэй болохоо мэдэж авав. Өөрөө юу ч санахгүй байгаа нь хорны муу нөлөө байсан байж болох уу? Яагаад хэн намайг хордуулав? Эхнэр хүүхэд минь тэгээд хаашаа явчихдаг билээ? хэмээн мянга түмэн хариулагдаагүй асуулт толгой дотор нь эргэлдэн байтал нэгэн тарган лам олны өмнө гарч ирээд ¨Зэвсгийн эрдэмийн тулаанчидаа та бүхэнг Тэнгэрт тэрслүү бүлгийн шалгалруулалтанд ирсэн баяр хүргий. Одооноос эхлээд шалгалруулалт эхэлсэн агаад хамгийн сүүлд үлдсэн арван дөрвөн хүн манай бүлэгт шинээр элсэж орох эрхтэй болох агаад тэмцээн ямар ч дүрэмгүй явагдана. Хэрвээ хүсвэл эндээс зугтан явсан ч болно. Амьд үлдэгсэд маргааш наран ургах цагт энэ цохион дээр ахин цугласан байх ёстой. За эхэлцгээ, тулалдацгаа...¨ хэмээн хөхөрч гарав. Гэнэт И Дан Зин өмнөөр нэгэн зүйл сүйтгэнэн өнгөрсөнд гайхан харвал нэг этгээд цээжин тус газар нь сэлэм чичлэн ирсэнд сандарсандаа хажуу тийш болон тэгэхдээ гараа савчвал өнөөх хүн нь тэртээ хол нисээд явчихав. И Дан Зин сая юу болсонг гайхан байтал сөхөө өгөлгүй өөр нэгэн этгээд толгой дээрээс нь довтолоод ирлээ. Энэ удаа И Дан гараа савчсан боловч дайсан этгээд улам ойртсоор байсан тул ум хумгүй зугтаалаа. Гүйгээд л байв... гүйгээд л байв. Тэгэж тэгэж харшилдах сэлэмний дуу сая сонсогдохоо болиход сая нэг хөлөө амраан зогсвол тэртээ алсад саяхан өөрийнх нь байсан Бараан цохио харагдана.
_______________________________________________________

Солонгос драма шиг болсон гэж битгий санаарай. Ингэж мартуулахгүй бол манай гол баатар И Дан Зин маань нөгөө нэг амин цэггүй болгоод байдаг чадвар эзэмшчихсэн болохоор бараг л үхэхгүй дийлдэхгүй болоод тэгээд сонирхолтой тулаан өрнөхгүй тул ийм болгов. Сонирхолтой санагдана гэж найдаж байна. Үнэхээр онцгүй санагдаад байвал хэлээрэй :) дуртайя саналыг сонсох болно.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Сүүлийн удаа Songodog 4-р сар.01.10 12:00 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.10 10:42 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
И Дан Зин саяны хоёр үнэхээр байсан алин эсвэл сэрүүнээрээ зүүдэлсэн эсэхээ мэдэхгүй хэсэг Бараан цохион дээр зогсож байгаад эргэж унтахаар өрөөндөө орлоо. Гэвч нойр нь сэрүүн салхинд нэгэнт хулжсан тул одоо цаашид яавал зохилтойг бодлоо. Хэрвээ одоо махсаг ламтай тааралдах аваас махсаг лам өөрөөс нь дутаан одох магадлалтай тул зүсээ буруулан махсаг ламыг бариж авахаар шийдэн нэгэн цагт ашиглан зурхай үзэж байсан өвгөн дүрдээ хувираад нүднийхээ галыг бууруулахаар өөрийг ятган бясалгахаар суув. Бүрээн дуу тэнгэр доргитол цуурайтахад И Дан Зин сая бүрэн өвгөн болсон байлаа. Үүдэн дээр нь хүн ирээд үүдийг нь тогшин ноёнтоон тэмцээн эхлэх болсонг мэдэгдсэн гэсэн тул И Дан Зин тэндээс гарч Бараан цохион дээр ирвэл нүд нь буруу харж байна уу!? гэмээр олон хүн ирсэн байлаа. Ийн байтал нэгэн этгээд хувцастай, зүс царай нь ч сонин хүн олны өмнө гарч ирээд ¨Зэвсгийн эрдэмийн тулаанчидаа та бүхэнг Тэнгэрт тэрслүү бүлгийн шалгалруулалтанд ирсэн баяр хүргий. Одооноос эхлээд шалгалруулалт эхэлсэн агаад хамгийн сүүлд үлдсэн арван дөрвөн хүн манай бүлэгт шинээр элсэж орох эрхтэй болох агаад тэмцээн ямар ч дүрэмгүй явагдана. Хэрвээ хүсвэл эндээс зугтан явсан ч болно. Амьд үлдэгсэд маргааш наран ургах цагт энэ цохион дээр ахин цугласан байх ёстой. За эхэлцгээ, тулалдацгаа...¨ хэмээн хөхрөхөд. И Дан Зин өмнөөр нэгэн зүйл сүйтгэнэн өнгөрсөнд гайхан харвал нэг этгээд цээжин тус газар нь сэлэм чичлэн ирж явав. Өөрийг нь үзтэл хөгшин дээр нь нүдний галгүй дорой хэмээн үзээд хамгийн түрүүнд устгахаар шийдэн амар олзруу дайрч байгаа нь илт байлаа. И Дан Зин бага зэрэг хажуу тийш бие займчуулан зүүн хөлийг зөөгөөд баруун хөлөө өөрин биед татахдаа урагшлуулан дайрагч этгээдийн шагайд хавсран унагав. Энэ үед өөр нэгэн этгээд сиймхийг ашиглан зүүнтэйгээс дайрахад нь И Дан Зин баруун хөлөөр газар бат гишгээд цээшин биег арагш налуулангаа зүүн хөлийг эргүүлэн татаж эргэвэл хоёрдогч дайрагч хий довтлон цаана нь годройтон унав. Эхний этгээд энэ өтөлж хөгширсөн өвгөн өөрийг нь болон бас өөр нэгнийг нэг доор ийм амархан аргалдсан гайхан байтал хэн нэгэн араас нь довтлоход бодохоо болин тулалдаж гарлаа. И Дан Зин ийнхүү тулалдсан ч биш үгүй ч биш хоёр тулаанаас зайлан байтал гуравдагч этгээд толгой дээрээс нь шунхнан орж ирэв. И Дан Зин бултвал өөр этгээдүүд хажуунаас нь дайрахад бэлэн тул арагш годройтон унахад дээрээс нь дайран байсан этгээд тэр чигээрээ газар хатган зогстол И Дан Зин гялс газар алгадан дотоод хүчээр биег өндийлгөөд магнайндаа бага зэрэг дотоод хүчээ хуралдуулан өнөөх этгээдийг наран голд нь мөргөсөнд тэртээд нисэн одов. Энэ бүхэнийг ажсан ойр хавийнх нь тулалдагч этгээдүүд ахин И Дан Зин руу довтолсонгүй. Энэ үед Бараан цохио аль хэдийнээ цусаар хучигдаж эхэллээ. И Дан Зин угийн номын хүн тул энэ бүх алаан хядааныг тэвчихгүй сэтгэл нь өөрийн эрхгүй эмзэглэн тулалдагч этгээдүүдийг салгахыг хичээн нэг нэгээр нь цохин унагаан холдуулах боловч эргэн босож ирээд тулалдахаас гадна хоюул хамтран өөрлүү нь дайрах тул арга буюу тулаанаас зайлан одлоо.

Оройн шингэх нарнаар Бараан цохио нэрээ өөрчлөн Жаргах улаан нар гэмээр болсон мэт харагдана. Үнэндээ Бараан цохион дээр тулалдагч этгээдүүд бол бүгд бага гарын зэвсгийн эрдэмтэн алин эсвэл галзуу цусанд дурлагчид л байлаа. Бусад нь аль хэдийнээ тулааны талбараас зайлан одоод энд тэнд бүгэн маргаашийг хүлээнэ. Арай илүү туршлагатай хэн боловчиг тэр газар алалцан хамаг хүчээ барахыг хүсэхгүй байлаа. Бараан цохионоос зайдуу хэд хэдэн газар мөн тулаан гарах боловч төд удалгүй хоюул зайгаа барин холдоцгооно. И Дан Зин хэдий энэ бүхэнээс холдон хайрт эхнэр хүүхэд багшийгаа хайхын түүс болох боловчиг махсаг ламаас өөр ямар ч сэжүүргүйн дээр энэ газар л ганц махсаг ламыг олох боломжийг хамгийн их агуулах болохоор аргагүй тэвчин өнгөрүүлнэ. Маргааш нь мандахын улаан нарнаар Бараан цохиог зүглэн явбал араас нь нууц зэвсэг нисэн ирсэнд тонгойж байгаа юм шиг урагш бөгтийн зайлав. Гэтэл өнөөх этгээд урдныхыг аз байсан хэмээн үзээд ахин, ахин нууц зэвсэг шидлэв. И Дан Зин энэ удаад дотоод хүчээ хэрэглэн ирж байгаа сумыг тогтоогоод эргүүлэн нисэгвэл тэртээд нэгэн бүсгүй хүний дуу алдах сонсогдсон тул өөрийнх нь үзэсгэлэнт Жу Сян бодогдон аргагүй сэтгэл тавгүйрхэн тэр зүг үсрэн очвол гурван талаас нь гурван этгээд бүчээд авлаа. И Дан Зин хулсны үндэс арга хэрэглэн газар навташийн унаад газараар урсан аюулаас зайлаад эргэж ч харалгүй Бараан цохио өөд харайлгалаа. Цохион дээр гарах үед нар цусан дээр тусан аймшигтай харагдуулна. Цусанд ув улаан болсон этгээд энэ бүх цогцос дунд суучихаад маасайтал инээн цусаар будагдаагүй цөөхөн үлдсэн шүдээ ярзайлган байх нь нэн жигжмээр харагдсанд И Дан Зин нүүр буруулав. Гэтэл яах ийхийн зуургүй өөрлүү нь салхи исгэрэн ирсэнд хийсэх навч аргаа хэрэглэн дээш хөөрөн харвал өнөөх этгээд чинь мөн л маасайтал инээн сууж байлаа. Тэгснээ И Дан Зинийг нүд анихийн зуургүй агаарт баруун талаас нь дайрсанд И Дан Зин амжиж сэлмээ сугалан хаалаа эс тэгсэн бол мөнгөн дусал хэмээх баруун мөрөн дэх амин цэг дээрээ зоолгон баруун гаргүй болох байлаа. И Дан Зин ийнхүү дайсны дотлолтыг хамгаалаад газарт буувал цусан улаан хүн газар аль хэдийнээ суучихаад мөн л маасайтал инээн сууж байлаа. Байдал төрх нь тэр чигтээ цусанд будагдсан тул нас болон төрх байдал нь мэдэгдэхгүй ажээ.

Удаж төдөлгүй хүмүүс нэг нэгээрээ нэмэгдэж эхэлсэн тул цусан улаан хүн И Дан Зин өөд довтлохоо болив. Бодвол өөрийн эрдэмийг дайсан этгээдээс нууцлаж буй бололтой. Хэрвээ И Дан Зинийг довтловол шинэ хүн харчихна, аан харин шинэ хүнийг довтловол И Дан Зин харчих тул аргагүй бизээ. Зэцсгийн эрдэмийн хүмүүсийн хувид өөрсдийн эрдэмийг аль болох нууц байлган тэрүүгээрээ дайсанаа гэнэдүүлэн ялах гэсэн арга ихэд дэлгэрсэн нь бас ч гэж аргагүй бизээ. Насаараа бэлдсэн аргыг нь нэг хараад л сурах ухаан сийрэг авъястан мөрөн голд алийг тэр гэх билээ. Ийнхүү хүмүүс нэг нэгээр цугласаар хорин нэгүүлээ болчихов. Гэвч хэн нь ч нэгрүүгээ дайрахгүй авч мөн хэн нь ч ямар нэг байдалаар анхааралаа өчүүхэн төдий ч буулгахгүй байлаа. Нар уулын цаанаас бүтэнээрээ цухуйн гарахад өчигдөрийн хачин этгээд нөхөр гарж ирэн. ¨За та бүхэн энэ хүртэл амьд үлдсэн чинь бахархалтай. Яаж ч амьд үлдсэн байсан хамаагүй ээ! Амьд байна гэдэг үхэлээс л дээр шүү дээ!!!¨ гээд хөхрөв. Тэгээд цааш үргэлжлүүлэн ¨Одоо та бүхэн тулалдах шаардлагагүй. Хоёр дахь хэсэг дууссан гэхдээ мэдээж хэн нэгэн чинь таньруу дайран таны шархтуулах эсвэл алах аваас бид хохь нь гэж хэлэхээс өөр яах билээ!¨ хэмээвэл өнөөх амид үлдэгсдийн дундаас нэг нь нууц зэвсэг нисгэвэл зарлагч хачин эр ухасхын гар сунгаад нэгэн цэцэг бариж авсанаа ¨Баярлалаа, баярлалаа¨ гээд энгэртээ хатгав. Нэгэн эмэгтэй хөмхийгөө зуухыг И Дан Зин ажиглаад цэцэгийг ингэж амьд чигээр нь таслан, дээр нь нууц зэвсэг болгож байгаа юм чинь дотоод хүч нь яггүй бололтой ямар нэг байдалаар тулалдах болвол зай барисан нь дээр юм байна хэмээн өөртөө сануулав. Зарлагч үргэлжлүүлэн ¨Одоо та бүхэн тус тусын өрөөнд очиж амарна уу?¨ Үдийн халуун буухаар мөн бүрээн дуугаар энэ цугларахыг хүсье. Тэр болтол амьд байхыг ерөөе!¨ гээд нисэн одлоо. Амьд үлдэгсэд яасан ч үгүй тус тусынхаа өрөөг зүглэн явцгаав. И Дан Зиний чихэнд өнөөх цуст эрийн инээд хангинана.

________________________________________________________________
Хүмүүс боломж олгож байхад болихгүй юу :р өөрийнхөөрөө
үргэлжлүүллээ. :D

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.10 2:20 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Таван жингийн үед дуугарсан бүрээн дуунуур гарвал өнөөх хорин нэгийн нэг нь алга болчихсон байлаа. Сайн тойруулан харвал өнөөх цуст эр үзэгдэхгүй байв. Гэхдээ тэр цуснаасаа салчихаад бодит үнэн төрхөөрөө байгаа болохоороо танигдахгүй байна уу? алин эсвэл хэн нэгэнд нь алуулчихав уу? үгүй ээ! үгүй! тийм байх учиргүй. Хэрвээ тэрийг бид нарт мэдэгдэхгүйгээр алж байна гэвэл тэр гарцаагүй үнэхээр хүчтэй байх ёстой. Тийм байж болно гэж үү!? хэмээн И Дан Зин өөр өөрөөсөө асуун хүн бүрийг нэг, нэгэнгүй ажиглаж гарав. Гэвч сэжигтэй зүйл нэг ч ажиглагдсангүй. Зарлагч этгээд гарж ирэн ¨За сайн сайн амар ч авсан биздээ!? Одоо та нар нилээд завгүй байх болно шүү! Өндөөс харахад та нарын нэг чинь байхгүй болсон бололтой. Гэхдээ энэ ямар хамаа байх билээ гол зүйл дээ оръё. Яг энэ цаг хугацааг заан хаанд бид хэл хүрэгсэн билээ. Тиймээс одоо буруу замын зэвсэгийн эрдэмтэдийг дарахаар хааны нэг түмэн цэрэг энэ хадан цохиог бүслэн юу, юугүй дайрах гэж байна. Мэдээж энэ үед бас л дүрэм байхгүй. Бид нар одоо явлаа харин та бүхэнд амжилт хүсъе. хаха. маргаашийн энэ цагт уулзая.¨ гээд яваад өглөө. Хүмүүс нэг нэгэн рүүгээ худлаа байлгүйдээ гэсэн харц чулуудан нэгнээсээ болгоомжлоно. Энэ үед үнэхээр цан харанга дэлдэн их дуу гарсанд цохион дээрээс харвал тэртээ доор хэдэн мянга цэргүүд арзалдан байх ажээ. И Дан Зиний хувьд хэдий эндээс зугтан гарах өмнөхийг бодвол амар боловчиг зугтаж болохгүй байлаа. Тэр ямар ч байсан үлдэж махсаг ламыг бариж авах хэрэгтэй.

Гэнэтийн энэ аймшиг ямар нэг байдалаар энэ хүмүүсийг бүгдийг нь нэгтгэх мэт санагдав. Бүгд хоорондоо үг солилцолгүй ямар нэг хамгаалах байрлал аван цохиог хамгаалан тулаанд бэлтгэлээ. Нар жаргаж сар мандах үест тэнгэрт сум исгэрэх дуу хаварын шуурга мэт тодоор сонсогдов. Суман бороо орж байлаа. Эхлээд И Дан Зин болон бусад хүмүүс сумнаас бултан алин эсвэл өөрийгөө хамгаалан байсан бол хэдхэн хормын дараа хэтэрхий ихээр ийнхүү дараалан ирэх сумыг аргагүй тогтоож эс дийлээд аль боломжоороо хад асганы ард нуугдацгаав. Ийн хэсэг хугацаанд суман бороо орсоны эцэст сая нэг намжихад өнгийн харвал саяхан цусанд будагдан ув улаан болсон хадан цохио одоо Суман зүлэгт гэмээр болж газараар нэвсийсэн их сум овоорно. Сарны гэрэлд яг хэдэн хүн амьд үлдсэн болон хэдэн хүн шархдсан нь мэдэгдэхгүй байв. Харанхуйд хаа нэгтэй хэн нэгэний орилох сонсогдоод гэнэт дуулдсан шигээ тэр чигтээ алга болов. Удалгүй ахин нэг хүний орилох... бас тэгээд ахиад гэх мэтчилэн таван хүн харанхуйд уусан алга болсоны дараа И Дан Зин руу харанхуйгаас нэгэн салхи үлээсэнг И Дан Зин хараагүй ч гэсэн таниж байлаа. Энэ бол өнөөх цуст алуурчин байв. Түүний инээд чихэнд нь сонсогдох шиг болов. Гэвч ахиж И Дан Зин руу дайрсангүй, магадгүй бодож байсан шигээр хялбараар алж чадахгүй гэдэгээ мэдсэн бололтой. Энэ үед их цэргийн хөлийн алхаанд газар дэлхий доргих шиг болон түмэн цэрэг нэгэн зэрэгээр шалгаруулалтанд оролцогчид руу довтлов. Хэдий эдгээр нь зэвсгийн эрдэмд гаргуун сайн боловчиг энэ их цэргийн сүр хүчинд дарагдан Бараан цохионы ирмэг рүү улам шахагдана. Бараан цохионоос үсрэвэл хэдий сайн хөнгөний эрдэмтэй байгаад ч гэмтэхгүйгээр газардана гэхэд үнэмшмээргүй ер нь боломжгүй өндөр тул хэн ч унахыг хүсэхгүй байлаа. Гэвч яах ч аргагүйгээр хүчинд явтан түрэгдсээр л.

Гэнэт цуст эрийн аймшигт инээд шөнийн харанхуйд цуурайтаад араас нь хүмүүсийн орилох тасралтгүй урсаж гарав. Шөнийн сарны гэрэлд нэгэн сэлэм модны мөчирс тасар татан нисэх мэт харагдана. И Дан Зин болоод бусад хүмүүс ч гэсэн одоо нэгэнт бусадаас болгоомжлохоо хойш тавин хамаг хүчээр хааны цэргүүдтэй тулалдаж эхэллээ. Эс тэгвэл хаднаас нисэж алин эсвэл цэргийн жаданд сүлбүүлж үхэх л үлджээ. И Дан Зин аль болох алахгүйг хичээн энэ бүхэнээс зайлан гарахын түүс болон усанд хөвөх хулс хэмээх арга хэрэглэн олон дундуур урсан байх боловчиг цэргийн тоо даанчиг олон тул төгсгөл үгүйгээр үргэлжлэнэ. Шөнөжин тулалдаж үүр гэгээрэх үед бүгд цохион ирмэгээс хорин алхамын зайнд ирсэн байх агаад одоо нийт есөн тулалдагчид үлджээ. И Дан Зин, цуст алуурчин, өнөөх эмэгтэй, тэгээд ихэр хоёр залуу, бас нэг сахал үс нь арзайж сагсайсан боловч нүд нь энэ бүх үсэн дундаасаа тодоос тод гэрэлтэн байх гуч орчим насны нэг эр, бас нэг ардаа нум агссан залуу, мөн нилээд насны зүрүүтэй боловч ижил хувцастай хоёр этгээд үлдсэн байв. Хааны цэрэг хичнээн үлдсэн нь тийм ч тодорхой бус байлаа гэхдээ ямар байсан ихээхэн гарз хохирол үзэн талаас илүү хувь нь ойчсон нь уул овоо мэт овоорох үхдэлүүдээс тод харагдана. Хэрвээ эдгээр эрс нэгэн хүч хавсран дайрвал бүслэлтийг сэтлэх боломчтой боловч хэн хэнийгээ тавихгүй хэн хэндээ итгэхгүйн улмаас ийнхүү буланд шахагдан тулалдах ажээ.

Тэндээс ахиж бүтэн өдөржин тулалдан бүгд ядрахын дээдээр ядран сульдахын дээдээр сульдаад байв. Энэ хооронд өнөөх ижил хувцастай хоёр этгээд сулдаж унаад үхсэн бол нум агсагч этгээд цохионоос үсэрсэн боловч амжилт ололгүй газар унан өөд болвоо. Ингээд хадан цохионы ирмэг дээр хааш хаашаа тавхан алхамын зайтай газар зургуулаа үлдэн тогтоон бариж байлаа. Энэ үед хаанас ч юм бэ!? өнөөх зарлагч этгээд гарж ирэн их дуугаар ¨Хааны цэргүүдээ бууж өгөн амь амиа бодсугай эс тэгвээс бүгд энэ жанжин шигээ амь алдах болно шүү!¨ хэмээн гартаа нэгэн дуулгат тасархай толгой барин өлгөсөнд хааны цэрэгүүд бүгдээр дуу алдан дутаан одвоо. Үлдсэн зургаан шалгаруулагчид бүгд өөрсдийн эрхгүй сөхрөн сууцгаав. Бүгд амьд үлдсэндээ сэтгэл хангалуун харагдана. Харин өнөөх цуст эр л ганцаар ухран буй цэрэгүүдийг харан сэтгэл нь хөөрч хүч нь нэмэгдээд араас нь илдэн байлаа. Хэдийгээр бүгд амьд үлдэхээр тулалдан байсан боловч мөн л нэгнээсээ болгоомжлон хамаг дотоод хүчээ ашиглахаас зайлсхийн чухал үед ашиглахаар нөөн байцгаав. Этгээд зарлагч өнөөдүүлийг хэсэг амьсгаа дарахыг нь хэсэг хүлээзнээд: ¨За сайн байна! сайн байна! Үүгээр хоёр дугаар үе дууслаа. Одоо та бүхэн өргөө өргөөндөө очин сайтар амарч авцгаана уу? Өнөөдөр бид нар та бүхэний амийг хариуцан хамгаалах тул санаа амар амарч болно. Мөн ямар нэг байдалаар нэгнийгээ хороохгүй байхыг хүсье. Хэрвээ тэгэх аваас манай бүлгийн энэ удаагын шалгалууралтанд тохирохгүй хэмээн үзээд дараагын удаа ахин шалгаруулалтанд орохыг шаардах болно.¨ хэмээн зарлав. Хүмүүс өрөөндөө орохоор яараавчлан явцгаавал гэнэт араас нь дуудан ¨Байзаарай! маргааш бид бүгдээрээ Тэнгэрт тэрслүү бүлэгт очин хамгийн сүүлчийн шалгаруулалтыг хийх болно гэдэгийг нэмж хэлэх хэрэгтэйн байна.¨ гээд харанхуйд уусан алга болов. И Дан Зин үнэхээр ядарчээ. Хэдий хүн алахыг үзэж чаддаггүй боловч энэ хугацаанд хэдий хүний аминд хүрсэнээ бодоод сэтгэл нь амарч төвдөхгүй байв. Гэвч тэр амид байж үзэсгэлэнт эхнэр Жу Сян, хүүхэд, хүрэн хулсны гэлэнмаа багш гуравыгаа олох хэрэгтэй. Энэ хооронд ахин хичнээн хүний амь хороох болохыгоо мэдэхгүй гэвч хэрвээ энэ бүхэн дуусдаг л юм бол мөрөн голоос холдон урдын хүсэж байсан шигээ энгийн тариачин хүний амьдралаар амьдрахыг И Дан Зин чин сэтгэлээсээ хүсэж байлаа.


_________________________________________________________________
Энэ удаагынх жоохон оройтчихлоо. Өөр бас нэг үлгэрээ өнөөдөр нэмсэн болохоор энийг бичих гэж ихээхэн цаг зарцуулав.
Ер нь өдөр болгон бичнэ гэдэг бас амаргүй даваа юмааа. Энэ зохиолчид гэгддэг улсууд одоо нэг ном этэр хэдэн жилээр бичээд байдаг нь аргагүй бололтой :D . За энэ сүүлийн хэсэгүүдэд илүү их тулааны хэсэг ороод байх шиг байна. Гэхдээ шалгаруулалт дуусчихвал илүү их сонирхолтой явдалууд өрнөх байхаа. Жу бүсгүй маань Бурхадын бүлгийн ахлагч нартай уулзах гэж байгаа этэр гээд. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.10 12:47 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
И Дан Зин нам унтсан байлаа. Бүтэн өдөржин тулалдсан бусад нь ч гэсэн бүгд нам унтацгаасан байв. Сүүлчийн гурав дахь өдөрийн бүрээн дуунаар бүгд нэгэн цэрэг цочин сэрцгээгээд Бараан цохион дээр цугларлаа. Нарны гэрэл доор энэ бүхэн аймшигтай харагдана. Газар дэлхий хүнээр хучигдаад агаарт цусны эхүүн үнэр шингэн дотор муухай оргимоор байхын дээр элдэв янзын шавьжнаас авхуулан сэгээр хооллогсод, махчин амьтад цөм нэг доор цуслан цусан улаанаар будагдсан байх нь харахаас нүд хальтармаар ажээ. Цуст эр хүртэл инээхээ болин барайн харагдав. Магадгүй харгислал хэрцгийлэлд хүртэл хязгаар байгаад тэр хязгаарын цаад талд хүн чанар сайхан сэтгэл нуугддаг бизээ хэмээн И Даныг бодон байтал этгээд зарлагч гарж ирэн ¨Сайхан харагдаж байна уу? хаха... Үргэлж л ийм байдаг. За явцгаая сүүлчийн шалгалт чинь хүлээж байна.¨ гээд нисэн одоход шалгаруулалтанд үлдэгсэд бушуухан энэ газараас холдохын түүс болон үг дуугүй дагалаа. И Дан хэдий энэ бүхэнг тэвшиж чадахгүй боловч ялс цахиур цохин Бараан цохионы төгөлийг гард өрдөөд ¨нөгөө ертөнцөд очиход чинь өгж явуулах юм алга даа. Ёсыг бодож энийг шатаачихъя.¨ хэмээн амандаа үглээд бусадынхаа барааг тасран алга болохоос нь өмнө араас нь хурдлав.

Тэндээс явсаар балчиг намагаар хүрээлүүлсэн Үнэгэн уулан дээр ирлээ. Хэдий сайн хөнгөний тамиртай байгаад ч гадлахын аргагүй өргөн намагыг хэрхэн гатлах билээ хэмээн бодон зогсож байтал этгээд зарлагч хүн болгонд хоёр, хоёр хамтгай жижиг тоглоомн завь шиг юм өгөөд намайг дагаад яваарай гэсэн ээ, өнөөх хоёр завийг хөлөндөө углаад намаг дээгүүр гулсаж гарав. И Дан ч араас нь юм бодолгүй даган орвол санасаныг бодвол хэцүү байлаа, гэвч удалгүй хөлөндөө бага зэрэг дотоод хүчээ төлөврөлүүлвэл хамаагүй амар ажээ. Ийнхүү намагыг гаталсаны дараа Үнэгэн ууландах Тэнгэрт тэрслүү бүлгийн байранд ирэхэд зарлагч бүгдээрэнг нь нэг том зааланд оруулчихаад ширээнд суулган цай уухыг урив. Холын аянд чилээрэхсэн бүгд юу болохыг мэдэхгүй хэсэг эргэлзэн зогсоцгоогоод ширээнд сууцгаан цай уулаа. Хэн ч юу ч бодоогүй байтал гэнэт бүгдээрээ нэг нэгээрээ унаж эхлэв. И Даны нүдний өмнө нөгөө хэд нь унахад И Дан энэ чинь гээд өндийн боссон боловч нүд нь харанхуйлан толгой нь эргэсэн тул суудалдаа эргэж суугаад ухаан алдан унав.

И Дан Зин сэрэх үед ганц лааны сүүмгэр гэрэл чулуун өрөөг арай ядан гэрэлтүүлж байлаа. Эргэн тойроноо харвал өрөөний голд нэг суурьтай лаа тэгээд хажуу талд нь өөрийнх нь хэвтэж буй чулуун ор хоёроос өөр юу ч байсангүй. Түүнээс гадна энэ газарыг өрөө гэхэд хэцүү ажээ. Учир нь гэвэл энд хана, цонх гэж байсангүй. И Дан Зин хэрхэн яаж энд ирсэнээ санахыг оролдон толгойгоо хүчлээд гэнэт ухаан балартахын өмнө харсан зүйлээ эргэн санаад дуу алдан боссон боловч тэр нь энэ байдалыг нь яаж ч тайлбарлаж чадахгүй байлаа. Одоо ганц л тайлбар үлдсэн энэ бол гурав дахь буюу хамгийн сүүлчийн шалгуур. И Дан Зин өрөөний дотуур яван нууц хаалга хайсан боловч тусыг эс олов. Хана бүрийг бутлахыг оролдсон боловч хөдлөх ч үгүй аварга том цул чулуунууд бололтой И Даны цохилтыг юман чинээ анзаарахгүй байлаа. Ингээд аргаа барсан И Дан шулуун орон дээрээ эргэж суугаад хэрхэн эндээс гарах аргаа бодсон боловчиг дөрвөн ханы дунд толгой нь түгжигдсэн мэт санагдана. Лаа талдаа орсонг үзвэл лав энд орж ирээд бүтэн өдөр болсон бололтой. Тэгэхээр одоо шөнө болж байгаа байх нь за тэгвэл ямар ч гэсэн унтаад авъя хэмээн бодоод И Дан чулуун орон дээр хэвтвэл гэнэт өнөөх зүүд нойронд нь ороод байдаг лимбэний дуу сонсогдох шиг боллоо. Орноосоо харин босоод хананд чихээ наан өрөөг тойрвол үнэхээр нэг талаас нь лимбэний сул дуу сонсогдох агаад сэтгэл сэргэм сайханаар уянгална гэхдээ хачирхалтай нь эмэгтэй дуулахгүй л байв. И Дан хэсэг лимбэний уянгат аясыг сонсоод дараагаар нь хоёр алганд өөрийн дотоод хүчний арван хувийг төвлөрүүлэн асар их хүчээр цохивол хана бут үсрэн уналаа. Хананы цаана өмнөхөөс арай цэлгэр том боловчиг бас л хаалга цонхгүй өрөө байх боловчиг өөрийнх нь анхны өрөөг бодвол илүү том лаатайн дээр өрөөний голд хүйтэн зууш нэг тагш архи, мөн цаад хананд нь зөөлөн ширдэгт ор байлаа. И Дан Зин одоо энэ бүхэнг ойлгохоо больж эхлэв. Анхнаасаа энэ бүхэн ингэж шат ахин явахад зориулагдса байв уу? аль эсвэл ямар нэг тохиолдолоор энэ өрөөнд ороод ирэв үү? хэмээн бодоод лимбэний дууг чагнасан боловчиг ахин юу ч сонсогдсонгүй тул И Дан зууш, архийг идэж уугаад өрөөг нягтлан үзсэн боловч мөн л урдын адил ямар нэг өө сэв олсонгүй тул зөөлөн орон дээр очин унтахаар хэвтлээ. Хэсэг хэвтсэнээ гэнэт хэрвээ дэнгин гэрэл унтарчихвал харанхуйд хэрхэн байх билээ хэмээн бодоод өмнөх өрөөнөөс үлдсэн лааг авахаар эргэж орлоо. Лааг аваад эргэх үедээ лааны суурин дээр:

Нар
Голд хөвнө
Тавтай сайхан

гэсэн үгс хараад И Дан хөшчихлөө. Тийм ээ, тийм урд нь өрөөг нэгжихдээ дэнгийн суурийг орхичихож энэ гарцаагүй ямар нэг учиртай байх хэмээн бодвол нүднийх нь өмнө чулуун ор, шинэ өрөө хоёр нь ээлжлэн үзэгдэв. И Дан ¨Тийм ээ¨ хэмээн орилоод шинэ өрөөндөө орон лааны суурийг нэгд нэгэнгүй сайтар үзсэн боловчиг юу ч байсангүй. Өрөөг ч эсэн оронгоор нь эргүүлэн нэгжлээ юу ч гарж ирсэнгүй. Амьсгаагаа дарахаар суух үед л архиний тагш, зуужний таваг хоёрыг орхигдуулсангаа санан гялс авж үзвэл.

Тэнгэр, газарт
Мөргөе
Амь өршөө

гэсэн үгс байлаа. Эхний өрөөнд ¨Нар,Голд хөвнө,Тавтай сайхан¨ гэсэн түлхүүр үгнүүд байхад дэн нарыг, ор голыг төлөөлж байсан байх нь тэгээд энэ бүхэнг харах тавтай сайхан гэхээр эсрэг талд нь энэ шинэ өрөө байрласан болж таарч байна. Тийм ээ, тийм яг зөв гэхдээ... гэхдээ энэ удаагынх ¨Амь өршөө!?¨ хэмээн шүлсээ гүд хийтэл залгилаа. Тэнгэр, газар гэдэг нь шал, тааз бололтой хэрвээ энэ хоёрт мөргөвөл амь аврагдана гэсэн үг үү? амь өршөө гэсэн үг үү? Хоюулаа байвал яах болж байна!? Тэнгэр диваажин амь гарна, газар там амь гуйна. Яах болж байна алийг нь сонговол дээр билээ хэмээн И Дан зин толгойгоо эргэтэл бодож гарав. Хэрвээ энэ бүхэнд номч баатар И Дан Зиний анзаараагүй утга байвал яах билээ...

___________________________________________________________
За гурав дахь шалгуур эхэллээ. Гэхдээ их сонин шалгуур бололтой :)
И Дан Зин маань гэхдээ учирийг нь олчихсон ч байж магадгүй юм.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.10 4:45 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Эцэст нь эр хүн тэнгэр өөд л тэмүүлнэ үү гэхээс хэрхэн уруудахыг сонгох билээ хэмээн бодоод өмнөхөөсөө арай бага буюу есөн хувийн дотоод хүчээр тааз өөд довтолвол юу ч болсонгүй. Өмнө нь энэ өрөөнд орж ирэхдээ арван хувийн дотоод хүчээ ашиглахад хэтэрхий ихдэж байсандаа гэж бодсон И Дан Зин дотоод хүчээ эргүүлэн нэмж арван хувь болгосон боловч өрөөний таазыг буталж чадсангүй. Тааварыг буруу таасан юм байх даа хэмээн бодоод үлдсэн ганц сонголт болох шал руу ахин дотоод хүчээр үйлчилсэн боловч мөн л юу ч өөрчлөгдсөнгүй харин И Дан маань хамаг хүчээ бараад өөрийгөө ихээхэн туйлдуулчихсан байлаа. Саяны тагш архи, таваг ногоо үнэхээр хэрэгтэй байсан ажээ. Хэрвээ өөр өрөөнд ороод ахин идэх юмтай тааралдвал дотоод хүчээ хэрэглэсэний дараа иднэдээ хэмээн бодоод орон дээр тэрийн хэвтээд

Тэнгэр, газарт
Мөргөе
Амь өршөө

хэмээн амандаа бувтнаж гарав. Яаж ч бодсон тэнгэр, газар шал таазнаас өөр юу байх билээ хэмээн бодоод арга ядан байтал гэнэт толгойд нь нэг санаа төрсөн нь хэрвээ өмнөх өрөөнд дэн нар болж байсан бол тэрүүний дээр байгаагаараа энэ өрөө тэнгэр болоод харин ор усыг илтгэж байсан юм чинь тэр өрөө газарыг илтгэж болохнээ!? хэрвээ тийм бол хэмээн бодоод хоёр өрөөний хооронд хүн оршин байж мөргөх ёстой. Тэгэхээр хэмээн өөртөө хэлээн орноосоо үсрэн босож хоёр өрөөний гол дахь ханын онгорхой дээр очин боломжит бүх дотоод хүчээ ашиглан цохивол шал нь цөмрөн И Дан доошоо уначихлаа. Үнэн байжээ. И Даны таамаглал үнэн байж. Энэ газар үнэхээр өөр нэгэн гарц байж. Гэхдээ амь өршөө гэдэг мөр нь юу байдаг билээ хэмээн бодох зуур өмнөх хоёр өрөөний тааз доошоогоо тар хийн бууж И Даны орсон гурав дахь өрөөний нүхийг хааж орхилоо. И Дан одоо л энэ өрөөнд дэнлүү байхгүй байсанг анзаарав. Өмнө нь дээд өрөөнөөс тусах дэнгийн гэрэлд гэрэлтэж байгаад одоо тэр нүх нь таглагдсан болохоор гэрэл гэгээ үгүй болжээ. Тэгэхээр амь өршөө гэдэг нь түнэр харанхуйг хэлсэн болж таарах нь ээ!? тэгвэл энэ өрөөнөөс гарах гурав дахь оньсогыг хэрхэн таах билээ хэмээн бодох төдийд ямар нэг дуу хоолой чихэнд нь

Саргүй шөнө
Сархадтай ч
Ганцаардана.

хэмээн шивнэлээ. И Дан амандаа ¨Саргүй шөнө, Сархадтай ч, Ганцаардана.¨ гэж мөр бүрийг давтан хэлээд өөрийн дотоод хүчийг сэргээх мөн энэ оньсогын тайлалыг олохоор газар бясалган суув. Өмнөх тулаанууд нь оролцогчидын тулалдах чадвар, тэсвэр хатуужилыг шалгаж байсан бол энэ удаагынх нь гарцаагүй дотоод хүч, оюун ухааныг нь шалгаж байна хэмээн И Дан дүгнээд хэрвээ энэ бүх үейиг давж чадахгүй бол энд мөнх хоригдон үхэх юм байхдаа гэж өөрөөсөө асуусан боловч хариултыг нь даанч олж чадсангүй. За тэгэхээр энэ оньсого ямар учиртай байж таарах уу? Саргүй шөнө тас харанхуй гэдэг нь энэ байдал байгаа байх. За тэгээд энд мэдээж хэн ч ганцаардах нь тодорхой тэгвэл ганц үлдсэн юм маань сархад болж байх шивдээ. Тэгвэл эр сархад маань хаана байна аа? хэмээн бодоод өрөөн дотуур тэмтчин хайж гарав. Ийн хэсэ эрэлхийлсэн боловч юу ч олж чадсангүй. Магадгүй ахиад бодох хэрэгтэй байх. Өмнөх хоёр таавар болон тайлал нь хоорондоо холбоотой байсан тэгвэл энэ өмнөх хоёртой ямар холбоотой байж болох билээ.

Нар
Голд хөвнө
Тавтай сайхан

Тэнгэр, газарт
Мөргөе
Амь өршөө

Саргүй шөнө
Сархадтай ч
Ганцаардана.

гэж дараалуулан нэг нэгээр нь уншсан боловчиг ямар нэг тайлал олж харахгүй л байлаа. Магадгүй эдгээр нь өдөр хоногын байдалыг илэрхийлж байгаан болов уу? Эхлээд өдөр тэгээд үдэш одоо болохоор орой. Тэгвэл оройд юу хамаарах билээ!? Тийм ээ тийм од. Однууд хамаарна гэж орилон босож ирсэн ээ И Дан урамгүйхэн эргээд суусан нь аргагүй байлаа. Түүний толгой дээр өөрийнх нь дийлэхгүй аварга том чулуу байгаа.

_____________________________________________________

Оруулахгүй гэж байсан аа. Унтаж чадахгүй байсан тул оруулахаар шийдэв. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.07.10 12:25 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гурав дахь нүхэнд ороод хэр удсанг мэдэхгүй. Хав харанхуйд цаг хугацаа хүртэл үгүй болдог ажээ. И Дангын толгойд юу ч орж ирэхгүй байлаа. Ямар нэг шийд олчихоод тэрийгээ туршиж үзье гэж бодох боловчиг хэрвээ буруу байвал хий дэмий дотоод хүчээ алдахын нэмэр ахиад хичнээн ийм өрөө дөмжих билээ хэмээн бодож байлаа. Гэтэл И Дангын амьсгал давхацаад халууцаж эхлэхэд өрөөн доторхи агаар багасаж байгааг ойлгосон И Дан эргэлзэлгүйгээр шууд 15 хувийн дотоод хүчээ хэрэглэн таазан дахь чулуу унасан л юм чинь ямар нэг хүчээр үйлчилвэл бутарч л таараа хэмээн сэтгээд цохивол үнэхээр тас няс хийн чулуу бутрах сонсогдов. И Дангын хөл нь гуйван арагж сулбайн унаад дээш харан хэвтвэл өрөөнд гэрэл харагдах агаад яг л тэнгэрт түгэх шөнийн од мэт үзэгдэнэ. Эндээс үзвэл энэ чулууг доороос нь жижиг жижиг конус хэлбэрээр ухаж хэлбэр оруулжээ. Тэгээд дээрээс нь дотоод хүчээр үйлчлэх үед хамаг инерги нь тархаж үйлчилээд харин доороос нь үйлчлэх үед дотоод хүч нь хумигдан нэгэн цэгээр цацагдан гараад зөвхөн тэр л хэсэгээ нүхлэн од мэт байдал үүсгэх ажээ. Гэнэт И Дангын хамаг уур хүрэн эдгээр Тэрслүү бүлгийнхний тоглоомоор л тоглоод зүгээр нэг тоглоомын нэг хэсэг болжийгоогоо үзэн ядан хэрвээ гардаг юм бол махсаг лам чамайгдаа хэмээн занав. Эдгээр ододын нүхээр агаар бас гэрэл орж ирэх тул И Дан одоохондоо үхэх аюулаас мултаржээ. Одоо дотоод хүчээ сэлбэхгүй бол ахин хүч хэрэглэх аргагүй болсон тул бясалган суув.

Энэ үед махсаг лам Тэнгэрт тэрслүү бүлэгийн байранд ирчихээд 3 дугаар үед үлдэгсдийн байдал төрхийг ажин байлаа. Үүнд цуст эр хэмээн И Дангын нэрлэсэн мөрөн голоор хар тахал хочит Ху Пяо Лу, мөсөн могой хочит Дао Ля Лин бүсгүй болон арслан Бу Мин Сяо бас ах дүү Тө хэмээгдсэн Тө Кан Тиао, Тө Хө Тиао нар тус тус үлдсэн байв. Харин махасаг ламын хувьд энэ нэг хөгшин Зин И Дан гэгч этгээд хэрхэн үлдсэн нь хачирхалтай байлаа. Яагаад ч юм бэ!? махсаг лам энэ өвгөн зүсээ хувилгасан И Дан Зин гэдэгийг гадарласангүй хэн шударга журамт, номч баатар И Дан Зинийг энэхүү Тэнгэрт тэрслүү бүлгийн шалгаруулалтанд оролцоод явж байна гэж бодох билээ.

Хааны ордон ихээхэн хөл үймээнтэй байлаа. Алтан ууланд мөрөн голд шулам хүүхэн хэмээн нэрлэгдэх Жу Сян Зюнийг бариж чадалгүй алдаад явуулчихсан. Мөн Бараан цохион дээр Тэнгэрт тэрслүү бүлгийхэнд нэг түмэн цэрэгээ хияар цохиулан алдсан олон шалтгаанаас болоод жанжид, түшмэдүүд өөр хоорондоо хааны байгаа байдалыг шүүмжлэн жиг жиг хийж эхлэв. Энэ бүхэнг битүүхэндээ мэдэж байгаа хуучин гал бүлгийн толгойлогч Хуо Шао Чун одоо хаан болсон тэр дотороо хөмхийгөө зуун Жу Сян Зюнийг хараан зүхнэ. Хэрвээ бариж авдаг л юм бол үхүүлэлгүй шар махтай нь хатаах тухайгаа төсөөлөн бодно. Гэхдээ одоохондоо харзнах хэрэгтэй хэрвээ ахиад нэг алдах юм бол бүх юм дуусаа гэж мэд хэмээн өөр, өөртөө сануулаад цаашид хэрхэн суудалаа хамгаалах аргаа эрэлхийлж байв.

Харин энэ бүгдээс тэртээ хол Бурхадын бүлэгт Жу Сян Зюнь, хүрэн хулсны гэлэнмаа хоёр нэгэн том өргөөнд бүлгийн толгойлогч нарыг хүлээн сууж байлаа. Тэр хоёрыг хоромын төдий нүдээ анивчихад Нар, Огторгуй, Сар гэсэн гурван цал буурал өргөөний хойморт сууж байв. Жу Сян Зюнь, Гэлэнмаа хоёр дотороо хөнгөний тамирыг нь гайхан биширч байсан боловчиг гаднаа юу ч болоогүй мэт сууж байтал Нар хэмээгч нь ¨Жу Сян Зюнь чи миний хайртай шавь Жинь Кан Луныг маань дийлсэн гэнэ үү?¨ гэвэл хүрэн хулсны гэлэнмаа өөрийн эрхгүй дуу алдан ¨Дин И Жао¨ гэвэл Нар гэлэнмааруу харц чулуудсанаа ¨миний нэрийг санаж байна гээч өөрөө хэнсэн билээ?¨ гэвэл хүрэн хулсны гэлэнмаа яг хэлэх гэсэнээ ичингүйрэн суувал Жу Сян Зюнь ¨Жинь Кан Лун бол миний эцэг би яахан түүнийг хөнөөх билээ. эцэг Жинь Кан Лун маань насан өндөр болоод өвчиний улмаас тэнгэрт халив.¨ хэмээхэд Нар суудалаа шаан босож ирээд
--- Чи яасан их үг хэлж худал ярина вэ? Чамайг алахыг харсан хүн байна.
--- Жаргаж байгаа нар нэг газар мандаж байдаг.
--- Чи гээд нар дотоод хүчээрээ Жу Сян Зюнь руу дайрвал Сар дундуур нь орж Жу Сян Зюнийг хамгаалаад ¨Нар чи юунд ингэж уурлана. Учир явдалыг сонсооч! Түүнээс гадна хэвлий дэх нялх үрийг юунд хэлмэгдүүлнэ.¨ гээд Жу Сян Зюнь тийш эргэн ¨учир явдалыг ярь.¨ гэхэд Жу Сян Зюнь ¨Би зочин гэрийн эзэн өөрийгөө танилцуулах нь ёс биш үү?¨ хэмээвэл Нар мөн л уурлан ¨Чи яасан их үгтэй...¨, ¨Одоо болно. Жу бүсгүй ухаан сэргэг хэл хурц ажээ. Гэхдээ энэ газар мөрөн голын ёс горим төдий л их үйлчлээд байдаггүйг санаарай.¨ хэмээн Огтойгуй хэлээд ¨За одоо ярь эсвэл энэ гэлэнмаа үхэх болно шүү!!!¨ хэмээхэд хүрэн хулсны гэлэнмаа ¨Аяа! Бурхан хүний зовлон ойлгохгүй гэхдээ мэднэ гэдэг үнэн ажээ. Мэднэ гэдэг үнэн биш ээ!!! хөгшин надын амь нас ч их бөх шүү!¨ хэмээхэд гэлэнмаагын хүзүүндэх сувдан эрх яах ийхийн зуургүй тасран хаа сайгүй цацарлаа. Тэгсэнээ эргэж хөөрөн гэлэнмаагын өвөр дээр бууцгаав. Энэ бол дотоод хүч нь хичнээн их болохыг харуулж буй хэрэг байлаа. Жу Сян Зюнь, гэлэнмаа хоёр хоюулаа үнэхээрээ хэцүү дайсантай тулгарсанаа мэдэн барайцгаалаа.

___________________________________________________________
За бусад хүмүүсийг сонирхож байсан бол одоо яг иймэрхүү юмнууд болж байгаан байна шүү :) нийт үгийн тоо 10,000 болчихлоо :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Сүүлийн удаа Songodog 4-р сар.07.10 11:06 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.07.10 11:43 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гэлэнмаа тулалдаад нэмэргүй гэдэгээ мэдсэн тул хорин гаран жилийн өмнө юу болсон тухай яривал Нар багт Дин И Жао санаа алдахаас өөр үг хэлсэнгүй. Тэгтэл Огторгуй ¨за тийм байж. Жу Сян Зюнь бүсгүйг зэвсэгийн эрдэмд гаргуун сайн гэж дуулан мөрөн голд болдог хорин жилийн их гайг давсан тул бид Бурхадын бүлэгтээ элсүүлэн авах гэсэн билээ. Гэтэл нэгэнт бие давхар болсон тул арга буюу хүүхэдийг нь төрх хүртэл шалгаруулалтаа хойшлуулах хэрэгтэй болох нь. Харин гэлэнмаа өөрийг чинь махсаг лам ихээхэн хүчтэй гэсэн тул мөн цуг дуудуулсан билээ. Хэрвээ манай бүлэгт элсэхийг хүсвэл маргааш мандахын улаан нарнаар энэ өргөөний өмнө манай нэг дүгээр зэргийн шавь нартай хүчээ үзнэ үү!¨ гэвэл гэлэнмаа ¨за би нэгэнт насан өндөр болсон. Түүнээс гадна ертөнцөөс ангижран номын мөрийг хөөсөн хүн билээ. альваа бүлэгт орж чадахгүй болов уу!? хэмээн айж байна.¨ хэмээвэл Огторгуй мөн ам нээн ¨Тийм бол энд үлдэхийн тулд манай хоёр дугаар дэсийн шавь нартай тулалдах болж дээ!¨ хэмээхэд гэлэнмаа өөрийн охин Жу Сян Зюнийгаа орхиод явж чадахгүй тул ¨Гэлэнмаа би номын мөр хөөсөн болохоор үргэлжид юм сурахыг хүснэ. Нэг дүгээр зэргийн шавь нартай чинь хүч сориж юм суръя байз. ¨ гэхэд ¨ёсоор болог.¨ гээд Нар, Огторгуй, Сар гурав гарц одлоо. Жу Сян Зюнь, гэлэнмаа хоёр өрөөндөө буцан нэгнээ харан дуугай сууна. Ярих юм яагаад ч юм бэ!? үгүй болжээ.

И Дан Зин дотоод хүчээ сэлбэж дуусаад. Хэрхэхээ бодож байлаа. Одод түгчихлээ.

Саргүй шөнө
Сархадтай ч
Ганцаардана.

гэхээр одоо өөр юу байж болох билээ. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр юу ч санаанд нь орсонгүй. Тэгээд хэрвээ энд нүх гаргаж байгаа бол их хүчээр үйлчилвэл гарж болох юм хэмээн сэтгээд хорин хувийн хүчээр үйлчилсэн боловчиг голын ус торыг нэвтлэн урсдаг шиг өөрийнх нь дотоод хүч чулуунд огтоос үйлчлэлгүйгээр өнөөх нүхнүүдээр гараад явчихав. И Дан Зин хий дэмий юманд ихээхэн хүч зарцуулсандаа харамсан сууж байтал гэнэт өрөөний нөгөө булангын тааз цөмөрсөнөө нэгэн хүн унаад ороод ирлээ. Тэгтэл мөн л урдны адил нэгэн чулуу дээрээс нь унаж ирээд тэр нүхийг нь таглачихав. И Дан Зин хэн байдаг билээ цуст эр л биш байгаасай хэмээн дотороо бодон бие тулаан бэлдэн байж байтал тоос ч намжин өөрийнх нь нүхээр орж ирэх бяцхан гэрэл нэгэн цагаан хувцастай хүн харагдав. Бодвол нөгөө эмэгтэй бололтой. Гэнэт И Дан Зин руу таван ширхэг нууц зэвсэг нисэн ирвэл И Дан Зин дотоод хүчээрээ дөрвийг нь зогсоогоод нэгийг нь алдан оногдчихлоо. Өмнө нь хорин хувийн дотоод хүчээ ашигласанаасаа болоод хүчээ буруу тоооцоолон ийнхүү суманд оногджээ.

Эмэгтэй хүний намуухан уянгалаг атлаа хахир хүйтэн хоолой ¨чи миний мөсөн хоронд хордов. Хэрвээ надруу дайрвал чамд ямар ч ашиггүй тул наанаа сууж бай!!! магадгүй миний сэтгэл хөдлөн хорны ерөндөг өгч болох юм. Чи яаж энд ирэв?¨ хэмээн асуулаа. Үнэндээ тэр бүсгүйн сэтгэл хэзээ ч хөдөлж байгаагүй тул хорны ерөндөг авна гэдэг үлгэр мэт ажээ. И Дан Зин угаас номын хүн тул эмэгтэй хүнтэй ёс хэлэлцэнэ үү! гэхээс тулалдах дургүй тул ямар, ямар таавараас болж ирсэнээ хэлвэл. Өнөөх бүсгүй ¨яахаараа сүүлчийн таавар чинь минийхээс өөр байдаг билээ!? чи худалаа яриж байна уу?¨ гэвэл И Дан Зин ¨үхэх би юунд худлаа ярих билээ!? чиний таавар юу байсан юм бэ? ¨ гэвэл бүсгүй:

Одод түгжээ
Саргүй ч сархадтай
Хуваан сөгнөх нь

гэсэн ээ. ¨Тэгэхээр сархад хуваах хүн маань чи байх нь ээ!?¨ хэмээн дуу алдаад. ¨Тэгвэл сархад нь юу болж таарч байна?¨ гэвэл И Дан Зин ¨Би бодохоо¨ гээд ухаан алдан ойчлоо. Бүсгүй яаравчлан дэргэд нь ирээд нэгэн үрэл аманд нь хийсэн нь магад хорны ерөндөг бизээ.

_______________________________________________________________
Хэхэ өмнөх хэсэг дээр нэрнүүдээ жоохон буруу өгчиж. Хятад хэлэнд өөрийн нэрээ эхлэж бичээд дараа нь овогоо бичдэг гэж бодоод байсан чинь Монголтой адилхан байсан юм байна. Тэгээд зарим нэрийг нь засав.
За одоо тэгэхээр энэ хоёр нэг өрөөнд нийлчихлээ. Энэ өрөөнөөсөө хэрхэн гарах юм болдоо. Цаашид хамтарч явах юм болов уу? Аль эсвэл бас нэг нууц байна уу!?

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.10 10:17 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Надаа өмнө гарсан хүмүүс болон нөгөө ашигласан зэцсгийн эрдэмүүдийнх нь нэрс, тайлбар, холбоотой хэсэгүүдийг нь гаргахад туслах хүн байна уу? о.О тэднүүсийг нь гаргахгүй болохоор зарим юм нь зөрчих гээд тэгээд тэрийг нь эргүүлж унших гэж үнэн хэцүүн зүгээр мэдэж байгаагаараа бичээд нэмээд өгөхөд л болно. Одоогоор миний гаргаад байгаа маань гэхээр миний өөрийн нэмсэн хэсэгтэй л хамаатай байгаа юм л даа.

1. И Дан Зин -------- гол дүрийн баатар: номч баатар гэгддэг. Зурхай мэддэг. Амин цэгийг үгүй болох аргатай.

2. Жу Сян Зюнь ------- мөрөн голын шулам хүүхэн гэгддэг. Одоо мөрөн голын зэвсэгийн эрдэмийн толгойлогч болчихоод байгаа. И Дан Зин-ий гэргий , жирэмсэн

3. Хүрэн хулсны гэлэнмаа ---- Жу Сян Зюнь -ий ээж.

4. Тэнгэрт тэрслүү ------- 20н жил тутамд 15н элж нь мөрөн голд гарж ирэн чадвараа сорьдог.

5. Чэнь Сяо Цо ------- махсаг лам хэмээгддэг. Бурхадын бүлэгийн Тэнгэрт тэрслүү бүлэг дэх холбогч.

6. Бурхадын бүлэг --------- Луун цохиот арал байдаг. 3н толгойлогч нь Нар, Огторгуй, Сар гэсэн тус тусын багтай.

7. Жинь Кан Лун --------- төмөр бүлгийн толгойлогч Жу Сян Зюнь-ий эцэг. Одоо үхсэн.

8. Дин И Жао ---------------- Тэнгэр газрын бүлгийг үндэслэгч Дин И Жао. тэр анх төмөр махбодийн бүлэгт байхдаа хэдэн арван жил тархиа гашилган байж "Зуун галд ширээгдсэн төмөр" хэмээх аргыг гаргаад дараа нь өөрийн бүлгийг байгуулаад түүнийгээ улам боловсронгуй болгож "Нэг гал зуун төмөр" хэмээх аргыг буй болгосон бөгөөд хожим улам сайжруулсаар "Галгүй алтгүй" хэмээх арга болгож мөрөн голын тэргүүн баатар гэгдэх болсон билээ. Гэтэл одоо энд Бурхадын бүлэг ирэн суух агаад хамаг хачирхалтай нь гол суудал болох Огторгуйн суудалд суухгүй баруун гар талд нь Огторгуйг өөрийн эрхгүй хүчирхэг баатар гэдэгийг илтгэнэ. Гэвч уншигч та бүхэнд нэмэн хэлэхэд нэгэн цагт мөрөн голыг эзэлсэн "Галгүй алтгүй" арга одоо "Гэрэл" болжээ. Жинь Кан Лун -ий багш.

9. хуучин гал бүлгийн толгойлогч Хуо Шао Чун ------- зэвсгийн эрдэмээ алдсан. Гэхдээ хуучин сүрээр явж байгаа. хааныг нууцаар өлж одоо өөрөө хаан болсон.

10. цуст эр хэмээн И Дангын нэрлэсэн мөрөн голоор хар тахал хочит Ху Пяо Лу,

11. мөсөн могой хочит Ля Лин Дао бүсгүй
12. арслан Бу Мин Сяо
13. ах дүү Тө хэмээгдсэн Кан Тиао Тө, Хө Тиао Тө
14. Зин И Дан = И Дан Зин
15. Алтан уул --- төмөр бүлгийн суурин.
16. Бараан цохио --- эхни шалгаруулалт болсон газар.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.10 1:52 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
И Дан Зинийг сэрэхэд бүсгүй өөрийг нь дэрлээд унтчихсан байлаа. Сандарсандаа И Дан Зин бүсгүйг бушуухан түлхтэл бүсгүй арагш унахдаа нууц зэвсэгээ шидчихлээ. Ингэнэ чинээ санаагүй байсан И Дан Зин ахин зүүнд хатгуулсан боловчиг бүсгүйд хорны ерөндөг байгаа гэж бодохоос санаа зовсонгүй. Гэтэл мөсөн могой Дао Ля Лин бүсгүй уулга алдан ¨ээ яадаг билээ. Чи оногдчихсон уу? ¨ хэмээн сандарч мэгдэж эхлэхэд И Дан Зин гайхад үг дуугарсангүй гэтэл Дао Ля Лин бүсгүйн амнаас ¨миний хоронд хоёр хордсон хүн ямар ч авралгүй үхдэг. Одоо би яанаа!? одоо би яанаа!? гэнэ газар ингээд гацах гэж үү!?¨ гэсэн үгс унахад И Дан Зиний хамаг бие хөшөөд чулуу шиг болчихлоо. Тэгээд ийгаа ахиж харж чадахгүй гэхээс хамаг бие нь халуу дүүгэн буцлаад мөсөн могой Дао Ля Лин бүсгүйг бариж аван ¨Чамд хорны ерөндөг байгаа биздээ¨ хэмээн байдагаар нь сэгсчихэж гархад Дао Ля Лин бүсгүй гарын бугуйг дотороос нь алгадаад арагш үсрэн зайлав. ¨Юундаа хүн сэгсэрээд байгаан чамайг хэн намайг түлх гэсийн! чамайг яах гэсэн санаатай байсанг би яаж мэдэхийн!¨ гэвэл И Дан Зин улам бухилдан ¨би чамайг яадагын! чи өөрөө хүн налан хэвтчихсэн байсан биздээ. Алим хурдан хорны ерөндөгнөөсөө нэгийг өгөөдөх.¨ гэвэл ¨Миний мөсөн хоронд нэг хордсон бол хоёр дахь хоронд заавал үхнэ. Ерөндөг байгаад ч нэмэр байхгүй.¨ хэмээн сулхан хариулав.

Бүх юм өнгөрсөнд гэнэт И Дан Зин уурлан тэсрээд хамаг дотоод хүчээ цацан тэсэрвэл өрөөний шал цөм үсрэн И Дан Зин, Дао Ля Лин хоёр яах ийхийн зуургүй доошоогоо уначихлаа. Бүх дотоод хүчээ цацчихсан болохоор И Дан Зины ухаан нь балартан хэсэг зуур орон гаран байж байгаад ухаан нь балартан унав.

Луун цохиот арал дээр нар мандаж байлаа. Шөнөжин унтаагүй Жу Сян Зюнь, гэлэнмаа хоёр өрөөнөөсөө гаран тулаан болох газарт очвол бүх зүй бэлэн болжээ. Нэгэн том талбай засчихаад хойд талд нь Нар, Огторгуй, Сар гурав суугаад хоёр хажуугаар нь Бурхадын бүлэгийн шавь нар зэрэгцэн зогсон нүд гүйлгэн тоолж үзвээс. Нийт гурван найм хорин дөрвөн шавь байх агаад бүлгийн толгойлогчидтойгоо нийлэн хорин долуулаа болж байлаа. Бүлгийн шавь нар нь бүгд гурван хэсэгт хуваагдах агаад тус тусын багтай байх агаад эдгээр баг нь мөн л Нар, Огторгуй, Сар хэмээн гурван төрөл байна. Мөнгөн үсэгт багтай гурвал Жу Сян Зюнь, гэлэнмаа хоёр дээр ирж ёслоод сандалд суулган идээ ундаа бэлдэн буй нь тэр хоёрыг ихээхэн хүндэтгэн үзсэн хэрэг бизээ. Ингээд эцэст нь нар уулын цаанаас бүрнээ цухуйхад бөмбөрийн дуунаар Огторгуй босож ирэн ¨Ирсэн зочид таалан соёрховол өнөөдөрийнхөө үйл ажилгааг эхлүүлэх үү дээ!?¨ хэмээхэд гэлэнмаа өндийн ажуухан талбар дээр гарлаа. Огторгуй мөн асуусан нь ¨нэг доор бүгдтэй нь тулалдах уу? нэг нэгээр нь тулалдах уу?¨ гэвэл гэлэнмаа ¨Номын хүн би эрдэм бядуу. Нэг нэгээр нь ном заалгавал хэр вэ?¨ гэхэд алтан үсэгээр Нар хэмээн бичсэн нэгэн хүн талбар дээр үсрэн гарч ирлээ. Гэлэнмаа доогтойгоор инээн ¨Нарнууд бүгд багштайгаа адилхан түрхэн зантай ажээ. Гал мэт дүршийн асаад дороо эргээд унтардаг юм биздээ!?¨ хэмээвэл алтан үзэгтэй нар багт ¨Шавь би мунхаг болно. Багшийг маань бүү энд хутга болов уу? хэрвээ болгоовол би эхлээд довтолъё¨ хэмээн гэлэнмаа өөд дайрлаа. Аз болж гэлэнмаа Жинь Кан Лунг мэддэг тул энэ зэцсэгийн эрдэмийг ч мэддэг байв. Энэ бол яах аргагүй "Нэг гал зуун төмөр" мөн байлаа. Дуунаас нь сонсвол дөнгөж гуч гарж яваа залуу хүн гэхэд энэ эрдэмийг үнэхээр сайн эзэмшсэний дээр мөрөн голд манлайлахаар дотоод хүчтэй нь мэдэгдэж байлаа. Гэвч гэлэнмаа мөрөн голоор явж байсан их тулаан үзсэний дээр энэ зэцсэгийн эрдэмийг мэдэх тул төвөггүй довтолгооноос нь зайлан байлаа. Тэгтэл нар довтлохоо болиод үзээс настан энэ эрдэмийг мэддэг бололтой. Би настанг хэтэрхий дутуу үнэлжээ. За тэгвэл "Галгүй алтгүй" арга ямар байна хэмээн өмнөх шигээ боловч хачин жигтэй тэгээд задгайгаар довтолж эхлэв.

Гэлэнмаад нээлттэй цэгээд олон харагдах ч өмнө нь энэ аргыг дуулж байсан боловч үзэж байгаагүйн дээр энэ арга бол Дин И Жаог мөрөн голын баатар болгосон эрдэм тул аргагүй болгоомжлон урдын адил зайлан байлаа. "Нэг гал зуун төмөр" аргаар бол дотоод хүчээ сэлмэндээ шингээн ихээхэн хүчээр дайрдаг бол "Галгүй алтгүй" арга нь ихээхэн сонин чихтэй үзэгдэнэ. Дотоод хүчээ сэлмэндээ шингээгээгүй юм шиг мөртлөө сэлэм нь түмэн жингийн хүчээр буух агаад тэгсэн атлаа агаарт өд мэт хөнгөхнөөр хийснэ. Нөгөө талаас сэлэмтэй халз тулгарахгүй зайлшийсэн ч гэсэн нэг ямхын зайнд нисэн өнгөрвөөс мөн л далайн түрлэг мэт ихээхэн хүч урсан ирэх тул өөдөөс нь тулан тулалдах хэцүү байлаа. Гэвч хүрэн хулсны гэлэнмаагын дотоод хүч Нарны тэргүүн шавийнхаас хэдэн хувь илүү байлаа. Ийн хэсэг хамгаалан зайлсаны эцэст гэлэнмаа хулсаа агаарт хий эргүүлэн улаан гэрд цэгрүү нь довтолвоос нарны тэргүүн шавь гэнэтийн довтолгоонд сандран илдээрээ хаах гэхэд нь гэлэнмаа биейиг займчуулж эргүүлээд ¨Зуны салхи хүрэлзгэнийг илбэх¨ арга хэрэглэн баруун мөрийг нь хулсаараа шүргэх төдийд нарны тэргүүн шавь тэртээд үсрэн ойчив. Нарны тэргүүн шавь гялс өндийн босоод ахин дайрах гэвэл сарны тэргүүн шавь үсэрч замыг нь хаагаад ¨Чи ялагдчихаад бушуухан буугаач юунд дэмий зай эзлээд байгаан¨ хэмээн зандарвал нарны тэргүүн шавь уурсад сарны тэргүүн шавь өөд довтлов. Гэлэнмаа ч хэрэг явдал биш болсоны мэдэн хурдан талбараас буун суудалдаа суулаа. Бурхадын бүлгийн толгойлогч нар юу ч дуугарсангүй. Нарны тэргүүн шавь, сарны тэргүүн шавь хоёр тулалдсаар байлаа.

Тэгвэл огторгуйн хоёрдугаар шавь мөнгөн үсэгт багт гэлэнмаа дээр ирэн. Сая бид тань эрдэмээс өчүүхэнг сурсан билээ. Та угаасаа нарны жигүүрийн эрдэмийг мэдэх тул бид урдаар тулалдуулав. Одоо та сарны жигүүрийн эрдэмээс бага ч болов харах ажаамуу хэмээн өгүүлэв.

Өмнөх нарны жигжүүрийн эрдэм дотоод хүч болон биеийн хүч дээр анхааран тулалддаг байсан бол энэ сарны арга нь 18н хулсны аргатай адилхан уран нарийн мэх, хөнгөн шаламгай хөдөлгөөн дээр тулгуурлан тулалддаг ажээ. Жу Сян Зюнь эхийн өмнөөс тулалдахыг хүсэж байвч бие давхар тул хамгаагүй хөдлөн үрийг эндээхээс санаа зовон байлаа. Мөн сарны бүлэгийн тэргүүн шавийн арга мэх овшин, хөдөлгөөн уран налархай, шалмаг боловчиг Жу Сян Зюньд нэг л дийлчих мэт санагдаад байлаа. Гэлэнмаад хэдий сарны тэгүүн шавь төдий хүчтэй харагдахгүй байвч. Нөгөө талаас сарны тэргүүн шавь төдий л хичээн бүх хүчээр тулалдахгүй байгаа нь ажиглагдах тул маргааш хэрхэхээ бодон үйл хөдлөл бүрийг нь анхааралтай ажин байв.

____________________________________________________
За амалсан ёсоороо шинэ хэсэгийг орууллаа. :)
Ингэхэд энэ амин цэгүүдийнх нь нэрийг хаанаас олж мэдэх үү!?
мэдэх хүн байна уу? о.О

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.10 1:58 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.27.10 4:58 pm
Бичлэгүүд: 108
Songodog
chi uuruu Balchig namgiin,zaluu Almas* geed zohiol bicheech,awyas baishd xD


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.10 2:01 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Бичлэгүүд: 1627
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
явуулаад байна уу яагаад байна хэхэ
Миний өөр зохиолууд АС дотор үргэлжлээд явж л байгаа шдээ :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 279 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 711 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр