World of Warcraft-ийн Түүх ба Паладин гэгч хэн бэ ?
Паладин гэгч хэн бэ ? ( оршил хэсэг )
Паладинууд бол Undead-ийн заналт дайсан бөгөөд Warrior-ийн тулааны урлаг дээр Priest-ийн ариун шидэт чадваруудыг нэмж бат бөх хуягаар хамгаалагдсан язгууртан удмын хуяагт баатрууд юм. Мөн "Warriors of Holy Light" буюу "Ариун гэрлийн Дайчид " гэж нэрлэгддэг. Паладинууд үргэлж Alliance-ийг толгойлж олон зууны турш хил хязгаарыг нь ямар ч дайсанаас хамгаалсаар ирсэн түүхтэй. Паладинуудын хамгийн анхны бөгөөд хүчирхэг нийгэмлэг нь "Мөнгөн нудрагын баатруудын одон" буюу "Order of Silverhand " байжээ. Энэ нийгэмлэгт Alliance-ийн бүхий л газрын шилдэг баатруудыг цуглуулсан байжээ . Паладинуудын гол зорилго ба тэдний сүмийн өмнө өгсөн тангарга хүлээсэн үүрэг нь дорой буурай , өвчин зовлонтой хүмүүст тусалж хүнлэг хүмүүнлэг чанарыг ард түмний дунд түгээж балмад догшин Ордтой ( Horde ) тэмцэж чөтгөр шуламыг хөөн зайлуулж гэмгүй хүмүүсийг хамгаалахад оршино .
Хоёр дугаар Их дайн ба Паладин бий болсон нь
Хоёр дугаар дайны эхээр Хамб лам Алонсус Фаол" Stormwind "хот эзлэгдсэний дараа оюун ухаан ба сэтгэлийн тэнхээ дайнд ялахын тулд хангалтгүй гэдгийг ухамсарлаж нэг дүгээр дайны үед ихээхэн хохирол амссан Northshire-ийн Лам нарыг цуглуулж өвөрмөц шидийг зааж өөрийн ахлах шавь Uther The Lightbringer-ийн хяналтанд шилжүүлэн лам нарын ариун шид ба хүйтэн зэвсэгийн тулааны урлагыг аль алиныг нь эзэмшсэн урд өмнө хэзээч байгаагүй шинэ баатруудыг сургаж хамгийн шилдэгүүдийг нь" Мөнгөн нударгын хуягт баатруудын одонд "элсүүлж байжээ. Хоёр дугаар дайны дундуур Хүн төрөлхтөн хүчин мөхөсдөх тэр үед галзуу Оркууд нэг талаас шахаж нөгөө талаас муу ёрын Undead амьд үхдэлүүд дайрах тэр үед Lordaeron-ний ард түмэнд итгэл найдвар хайрлаж эзлэгдсэн газар болгоныг эргүүлэн авч, нэгэн зэрэг хоёр жигүүрийн дайнд ялалт байгуулан "Мөнгөн Нудрагын Хуягт Баатрууд " гэсэн нэрээр түүхэнд мөнхөрсөн байдаг . Тэр үед Uther The Lightbringer Stormwind хотоос паладины арми цуглуулж хэдэн сар Ордын буюу Horde-ийн бүслэлтэнд байсан Lordaeron хотын бүслэлтийг бут цохиж Orgrim Doomhammer-ийг ялан дийлж Ордын цэргийг хөөн Lordaeron хотыг чөлөөлж үүний хариуд нь хаан Uhter болон бусад паладинуудыг Холбоотны ( Alliance ) армид элсүүлэн авчээ. Үүний дараах Black Rock Spire-ийн тулалдаан Uther дахин ялалт байгуулж Lord Anduin Lothar-ын дүү Turalyon-оос "Lightbringer " гэсэн хүндэт хэргэмийг хүртсэн түүхтэй . "Дарк Портал"-ийн тулаанд Uther "Burning Blade" clan-ийг ялж нэг хэсэгтээ энх амгалан байдал " Azeroth"-эд ноёрхох болжээ . Үүнээс хойш Паладинууд хүчээ гурван хэсэг хувааж эхний хоёр хэсэг нь хоёр захын хилийг гурав дахь хэсэг нь том хотууд ба Alliance-ийн армийн удирдагч жанжины албыг хаасаар олон зууныг нэг ч ялагдал нэг ч халдлаггүйгээр ардаа орхижээ . Гэвч Гурав дугаар Их дайн эхэлж ертөнц дахин өөрчлөгдөх болсоныг хэн ч таамаглаж байсангүй.............................
Гурав дугаар Их дайн
Гурав дугаар Их дайн эхэлсний дараа "Мөнгөн нударгын" бүх Паладинуудын хувьд хатуу цаг ирж тунир харанхуй тэднийг нөмрөн авчээ .Залуу хаан хүү Артас "Стратхолм" хотын бүх иргэдийг Undead тахал туссан хэмээн зарлаж нэг ч хүн үлдээлгүй ал гэж тушаасан боловч Паладинууд болон Uther The Lightbringer татгалзаж тушаалыг зөрчсөн шалгаанаар Паладины одонг тарааж бүх паладинуудыг цэргийн албанаас нь огцруулж төв хотуудаас хөөн гаргасан .Энэ нь Артас болон хөгшин хаан Теранэсийн уучлашгүй том алдаа болсон түүхтэй . Аяндаа хөөгдсөн Паладинууд салж сарнисан боловч бадарчин амьдралаар амьдарч байх хугацаандаа ард түмний туслатжийг авч жижиг тосгон хотуудаар суурьшиж ард иргэдийг муу ёрын үхдэл болон Оркуудаас хамгаалсаар байсан .
Uther The Lightbinger-ийн үхэл
Залуу хаан хүү Артас Хойд туулиас ( Northrend ) эргэн ирж аавыгаа алж Lordaeron хотыг балгас болгосны дараа Uther Теранэс хааны хүүрийг чандарлан чандарыг хамгаалах нь миний эрхэм үүрэг хэмээн "Андорхал" хотод Артасын эсрэг эцсээ хүртэл байлдан амь үрэгдсэн түүхтэй . Үүний дараа тэнд байлдаж байсан паладинууд Uther-ийн цогцосийг олж Western plagueland-дад оршуулан бунхан босгожээ .
Бунханы хөшөөний бичээс
Энд Uther the Lightbringer Lord of Silverhand оршуулагдсан билээ.
Uther өөрийн амьдралыг Lordaeron-ны хаант улсыг хамгаалахад зориулсан бөгөөд хамгийн хайртай шавь нь түүнээс урваж үхэлд хүргэсэн билээ .
Гэхдээ түүний ариун сүнс одоо хүртэл амид байгаа гэдэгт бид итгэдэг .
Түүний сүнс одоо болтол бидэнтэй хамт тунир харанхуй , өвчин зовлон биднийг нөмрөн авах үед түүний гэрэл гэгээ бидний замыг гэрэлтүүлэх болно ...........................................
Uther The Lightbinger Lord of Silverhand

World of Warcraft-ийн Алдартнууд ( Alliance )
Highlord Alexandros Mograine "The Ashbringer"
Alexandros Мograine нь "Order of Silverhand"-ийн удирдагчдийн нэг байсан бөгөөд "Black Rock Spire"-ын тулааны үед Mograine Horde-ын Warlock Shadow Orb ашиглан харын хүчийг дамжуулж байсаныг олж харан warlock-ийг алж Orb-ийг автал гар нь шархалж эхэлжээ , Энэ үед Mograine энэхүү Orb бол муу ёрын амид биет гэдгийг ойлгож авдар дотор хийн авч явжээ. Scourge "Lordearon" хотруу довтлох үед Mograine өөрийн итгэлт паладинудад orb-ийг үзүүлж гэрлийн хүчийг ашиглан устгах гэж оролдсон боловч Orb ариусан Талст болон хувирч Mograine-ий гарыг эдгээж эхлэв . Үүнийг хараад Mograine : Энэ бол бидэнд бурханаас өгсөн бэлэг байна , хэмээн Saidan Dathoran ба Fairbanksтай хамт "Ironforge" хотыг зорин Magni Bronzebeard хаанаар талстыг ашиглан зэвсэг хийлгэжээ. Ингээд домогт "Ashbringer " бий болсон түүхтэй . Үүнээс хойш Mograine Highlord болон Ashbringer цолоор өргөмжлөгдөн Alliance-ийн Scourge-тэй тэмцэх амид зэвсэг болон хувирсан . Гэвч Mograine EX Smile Lich King болох Ner'zhul-ийн анхаарлыг ихэд татаж эхэлсэн учир нь Dreadlord Balnazzar Dathoran-ий оюун санааг эзэмдэж түүний доорхи паладинуудыг ашиглан Lich King -ийг устгах санаатай байсан тул Mograine-ий хүү болох Renault-ийг ховсдон Ashbringer-ийг занганд оруулж "Stratholme" хотруу дагуулан ирсэн ба тэднийг тэнд Undead-ийн бүхэл бүтэн арми хүлээж байсан эхлээд High Inquisitor ( муу ёрын шүтдэгтнүүдийг шиитгэгч ) Fairbanks ами үрэгдэж Ashbringer Unead-ийн бүтэн армийг ганцаараа устгасан боловч сульдан газар суухад түүний хүү түүний сэлмийг авч өөрийг нь алжээ сэлэмэнд эргээд муу ёрын хүч шингэж сэлэм "Corrupted Asbringer "болж хувирсан түүхтэй .Үүний дараа Ner'zhul Mograine-ийг амилуулан Death Knight ( Үхлийн баатар ) болгон Naxxramass-д аваачиж 4 морьтны ( Four Horseman )нэг болгожээ .
etr gee l copyd hoos zalhu hurchle .. oorsdo orood hartsgaana biz