|
Нялхын шїд нь унаж, ясан шїд нь ургаж байсан Амаранта Урсулагийн хувьд зээ дїї нь борооны залхуут їед зугаагаа гаргадаг амьд тоглоом байлаа. Мемегийн хуучин унтлагын єрєєнд бїгдийг мартаж орхисон англи нэвтэрхий толь хэвтэж байсныг Бага Аурелиано санажээ. Хїїхдїїддээ зургаас нь їзїїлж, эхлээд амьтны дїрс, дараа нь газрын зураг, алсын орны байгалийн байдал, алдартай хїмїїсийн хєргийг їзїїлжээ. Бага Аурелиано англи хэл мэдэхгїй учир хамгийн нэртэй хот, хамгийн алдартай тїїхэн зїтгэлтнийг арай хийн таньж байсан тул хїїхдийн мухар шалаанаас гарах гэж єєрєє нэр олж єгч, єєрєє домог зохиох хэрэг гарчээ.
Фернандо нєхрийгєє тэнгэр зохирмогц явдаг хїїхэн рїїгээ явчихна гэж итгэж байв. Борооны эхний хэдэн сард тэрбээр нєхрєє єєрийнх нь євєрт орох гэх вий гэж айж, тэгвэл ичгїїртэйгээр їнэнээ хїлээх, Амаранта Урсулаг гарснаас хойш эр эмийн ажил хийх чадваргїй болсноо ярих хэрэг гарах байлаа. Ингэж айсандаа їл їзэгдэх оточ нартай байн байн захидал бичилцэж байсан боловч шуудан явахаа болиход харилцаа нь байсхийгээд тасардаг байлаа. Борооны эхний хэдэн сард их салхинд тємєр замын хэд хэдэн осол гарч, Фернандо їл їзэгдэх отчийн нэг захидлаас єєрийн нь захиа очоогїйг ойлгожээ. Хожим нь їл їзэгдэх оточ нартайгаа холбоо бїрэн тасрахад Фернандо цуст багт наадмын їеэр нєхрийнхєє ємсєж байсан барын багийг ємсєєд, гадилын компанийн эмч нарт хїний нэрээр очиж їзїїлдэг юм билїї гэж їнэнхээсээ бодох болжээ. Гэвч їерээр учирсан сїйрлийн тухай шинэ сонин ирж дуулгадаг нэг хїїхнээс компанийг эмнэлгээ бороогїй нутагт нїїлгэсэн гэж мэджээ. Тэгэхэд Фернандогийн горь тасарчээ. Тэр їйлээ дагаж, бороо намдаж, шуудан дахин явтал хїлээхээр шийдэж, адуу илжиг аятай євс иддэг этгээд хїн, Макондод їлдсэн ганц франц эмчийн гарт орсноос їхсэн нь дээр гэж санаж байсан учир нууц євчнєє гэрийн аргаар эмчлэх боллоо. Тэрбээр аврах жорыг олоод мэдчих юуны магад гэж бодоод Урсулад ойртжээ. Гэвч юмыг нуудаг этгээд зангаасаа болоод, шалтгааныг дагалдал болгож, дотоод їзэгдлийг гадаадаар сольж, цус алдаж байгааг халуурч байгаа болгон тайлбарлахад хїрэв. Ийм байдлаар хэлбэл євчин нь ичгїїр багатай мэт санагдаж, Урсула євчнийг нь савны бус, гэдэснийх байна гэж зїйтэй бодож, хлорт мєнгєн ус уухыг зєвлєжээ. Ичих гэдэг євчин тусаагїй ямар ч эмэгтэйн шившигтэй гэж огтхон ч їзэхээргїй энэ эмгэг тусаагїйсэн бол, захидал нь алга болоогїйсэн бол Фернандо насан туршаа бороонд ээрэгдсэн мэт аж тєрж ирсэн учир уул азарган бороог бол тоохгїй байх байлаа. Тэрбээр хоолны хуваарийг ч єєрчилсєнгїй, хуучин нэг ч зуршлаа тавьсангїй. Хоол идэж байгаа хїмїїс хєлєє норгочих гээд байх тул ширээний хєлд туйпуу ивж, сандлаа зузаан банзан дээр донхойлгон тавих болсон боловч Фернандо голланд даавуун бїтээлгээр ширээгээ бїтээж, хятад хоолны хэрэгсэл тавьж, оройн хоолны ємнє цэцэглэг тосгуурьт лаа асааж, байгалийн гамшиг учирлаа гээд нэгэнт тогтсон уламжлалыг эвдэж болохгїй гэж бат итгэж байлаа. Гэрийнхнээс хэн нь ч гудамжинд їл гарна. Фернандо чаддагсан бол бороо эхлэхээс аль ємнє бїх їїд хаалгыг їїрд хаах байсан бєгєєд учир нь цоожлохын тулд л хаалга хийх болсон, гудамжинд болж байгаа явдлыг сонирхоно гэдэг янхан хїїхний л хийх ажил гэж їзэж байлаа. Гэсэн хэдий боловч тэрбээр хурандаа Геринельдо Маркесийн шарилыг байшингийн дэргэдїїр авч явна гэж дуулаад цонх тийш хамгийн тїрїїнд ухасхийгээд, дутуу онгойлгосон цонхоор харсан зїйлдээ урам нь гутаж, хэдэн сар єнгєрсєн хойно ч яах гэж тэгж гїйж очиж харлаа хэмээн харамссаар байж билээ.
Тїїн шиг хєєрхийлэлтэй оршуулгыг їзсэнгїй. Авсыг энгийн їхэр тэргэнд ачиж, дээр нь салбаганасан гадилын навчин халхавч хийсэн ажээ. Бороо зогсолтгїй асгарч, тэрэгний дугуй шаварт шигдэн, халхавч нурчихгїй тогтож байгаа нь хачин. Авсыг бїтээсэн туг, дарийн утаа, хїний цус болсон, хамгийн гавьяатай ахмад зїтгэлтний ч їзэн яддаг туган дээгїїр борооны гашуун ус нижигнэн бууж байлаа. Авсан дээр Амарантагийн юм оёдог єрєєнд орохдоо Геринельдо Маркесийн зочны єрєєнд, єлгїїр дээр орхидог байсан зэс, торгон цацагтай сэлмийг тавьжээ. Неерландын гэрээнээс хойш амьд їлдсэн хэдэн ахмад зїтгэлтэн ємднийхєє шуумгийг шуучихсан, зарим нь тэр ч байтугай хєл нїцгэлчихсэн, шавар шавхай шал падхийлгэн, нэг гартаа нишингийн саваа, нєгєєдєє бороонд угаагдсан цаасан цэцэг барин авсны араас дагаж явлаа. Хий сїг жагсаж яваа мэт хурандаа Аурелиано Буэндиагийн нэртэй хэвээр байгаа гудамжаар явж, хурандаагийн байшин тийш тушаал авсан юм шиг зэрэг толгойгоо эргїїлэн харснаа булан тойрон, талбай руу орж, хам хум янзалсан оршуулгын тэрэг шаварт шигдсэн учир амьтан гуйж шавраас гаргуулах хэрэг гарав. Урсула єєрийг нь єргєєд хаалган дээр аваачаад єгєєч гэж Санта Софи де ла Пьедадаас гуйлаа. Жагсаалыг их л анхааралтай ширтэж, сайн ерєєлт сахиулсан лугаа адил сунгасан гараа энхэл донхолд бэлэвсрэлийн тэрэгний яйжиг жайжиг хийхийн аяар хєдєлгєхийг нь їзсэн хэн ч тїїнийг юм хардаг гэдэгт эргэлзсэнгїй.
Хагацъя, Геринальдо хїї минь. Адистат ерєєлийг минь манайханд айлтгаж, тэнгэр цэлмэнгїїт уулзана гэж байна гэж хэлээрэй гэж Урсула хашгирав.
Бага Аурелиано элэнц эхийгээ орон дээр нь буцааж хэвтїїлэхдээ юу хэлэх гэснийг нь єнєє л эрээгїй байдлаараа асуужээ.
Яг їнэнээ л хэлж байна. Бороо арилмагц би явна аа гэж Урсула хэллээ.
Гудамжаар дїїрэн шавар шавхай болсонд Бага Аурелиано сэтгэл тїгшжээ. Малдаа єнгєрсєн хойно их л санаа зовж, бэржээнх нємрєєд Петра Котесийнх руу явав. Петра Котес хашаандаа бїсэлхийгээрээ татсан усан дотор зогсож, їхсэн адууг хєдєлгєх гэж оролдож байлаа. Бага Аурелиано модон гадас авч хєшїїргэдэн туслав. Хєєж цїндийсэн хїїр данхагнан хєдєлснєє шингэн шавхайн урсгалаар хєвєн одов. Бороо орж эхэлснээс хойш Петра Котес хашаагаа їхсэн малын сэгээс л цэвэрлэх ажилтай болжээ. Эхний долоо хоногт Бага Аурелианод зурвас илгээж, шалавхан арга сївэгчлээч гэж гуйсан боловч цаадах нь “Яарах юу байх вэ, нэг их болохоо больчихсон юм алга байна, бороо арилангуут нэг юм бодно” гэж хариулжээ. Петра Котес бэлчээр усанд автаж, мал ууланд хулжин гарч, тэнд идэх юм байхгїй, хар хулд бариулж, халдварт євчнєєр хиарч байна гэж хэлїїлсэнд Бага Аурелиано “Санаа зоволтгїй ээ. Малтай болохдоо л болно, ганц тэнгэр цэлмээсэй” гэж хариулжээ. Петра Котесийн харсаар байтал нь мал нь єч тєчнєєнєєрєє їхэж, шавхайд цацаж їхэж байгаа малаа арай л гэж мєчєєр нь салгаж амжиж байлаа. Макондогийн хамгийн их, хамгийн найдвартай гэгдэж байсан хєрєнгийг нь їер сїйтгэж байгааг яаж ч чадахгїй харж, одоо тїїнээс нь гагцхїї бээсэн сэгний їнэр їлджээ. Бага Аурелианог юу болж байгааг їзэхээр арайхиж нэг юм ирвэл нурж унасан агтны жїчээнд ганц эцэнхий луус, ганц морины зовлого л байлаа. Петра Котес байдаг хїнээ харахдаа гайхсан ч їгїй, баярласан ч їгїй, уурласан ч їгїй, гагцхїї ёжтойхон инээмсэглэж,
Тавтай морино уу! гэж хэлжээ. Тэрбээр хєгширч, муухай тураад, зэрлэг араатны нїд шиг шар нїд нь дан усан бороо харсаар байгаад уйтгар гуниг шингэж, їйлээрээ болохоос гэсэн байдалтай болжээ. Бага Аурелиано тэднийд гурван сар болсон нь тєрсєн голомтдоо байснаас тухтайдаа тэгсэнгїй, нэг хэсэгтээ бодлоо цэгцэлж чадахгїй, дахин бэржээнх нємєрч зїрхлэхгїй байсан учраас тэгжээ. Гэртээ хэлдэг байсан шигээ тэрбээр “Хаашаа яарах вэ. Тэнгэр мєдхєн цэлмэх биз” гэж хэлжээ. Эхний долоо хоногт тэрвээр Петра Котесын улирах цаг, усан бороонд ихэд хувирсан царайнд дасаж, улмаар урьдынхаараа харах болж, урьдын газлуурч явснаа, тїїнтэй хавьтахад мал нь учиргїй їрждэг байсныг санаж хоёр дахь долоо хоногийн нэг шєнє, нэг талаар хуял хєдєлж, нєгєє талаар мал єсгєх шунал хєдлєн, хїїхнийг їнсэж їнгэлэн сэрээсэнд цаадах нь “Зїгээр унтаа. Балайтаж байх цаг биш” гэж бувтнажээ. Бага Аурелионо адрын толинд єєрийгєє харж, Петра Котесийн хєх судас гїрийж хэрзийн харзайсан нурууг хараад хїїхний зєв, цаг єєрчлєгдєєгїй, харин єєрсдєє амраглах янаглах ажлаас гарснаа ойлгожээ.
Бага Аурелиано авдраа чирсээр авааль гэргийдээ буцаж ирж, тэгэхдээ Урсула тєдийгїй Макондогийнхон бїгдээрээ бороо зогсмогц їхэхээ хїлээж байгаа гэсэн итгэлтэйгээр эргэж иржээ. Гудамжаар явж байхдаа байшинд хїмїїс гєлийж хоцрон, элгээ тэврэн сууж, эрхшээл, эрэмбэд орохыг їл мэдэх їргэлжилсэн цаг хэрхэн урсаж байгааг бїхий л бие сэтгэлээр мэдэрч, бороо л харж суухаас єєр ажилгїй учир цаг хугацааг жил, сар єдєр цаг гэж хуваах хэрэггїйг ойлгожээ. Хїїхдїїд нь Бага Аурелианог бєєн баяр хєєр болон тосож, Аурелиано ч паржигнах болсон найрал баян хуураа даран тэднийг зугаацуулах боллоо. Гэвч Буэндиагийнхний залуу їе нэвтэрхий толийн зураг їзэхийг илїї таалж, дахин Мемегийн унтлагын єрєєнд цуглах болоод Бага Аурелиано юмыг ихэл ургуулан боддог болохоороо агаарын бємбєгийн їїлэн дунд хоноглох аятайхан газар хайн яваа нисдэг заан гэж хэлж єгчээ. Єєр нэг хуудаснаа морьтой хїний зураг байсанд Бага Аурелиано зургийг нэгд нэггїй судалж їзээд хичнээн хачин хувцастай ч гэсэн нэг л танил юм шиг болохоор нь хурандаа Аурелиано Буэндиа байна гэж дїгнэжээ. Зургаа Фернандад їзїїлбэл, морьтой хїн хурандаатай тєдийгїй, ер нь Буэндиагийнхтай адилхан юм гэдгийг хїлээжээ. Угтаа, тэр нь татар дайсны зураг байлаа. Тийнхїї Бага Аурелиано эхнэрийнхээ зургаан килограм давсалсан мах, шуудай цагаан будаанаас єєр юм гэрт байхгїй болсныг хэлэн хэлтэл родосын хєшєєнєєс єгсїїлээд могой ховслогчийг хїртэл бурж, цагийг санаа зовох юмгїй нєгцєєж байлаа.
Чи тэгээд надаар яалгах гэсэн юм? гэж тїїний асуухад
Би мэдэхгїй, энэ бол эрэгтэй хїний л ажил гэж Фернандро хэлжээ.
За яах вэ, бороо намжихаар нэг юм бодъё гэж Бага Аурелиано хариулав.
Їдийн хоолон дээр їмх мах, атга цагаан будаа єгєх болон боловч тэрбээр ар гэрийн ажилд санаа тавихаасаа нэвтэрхий толио л илїї сонирхосон хэвээрээ байлаа. “Одоо яах ч аргагїй Бороо мєнх орно гэж байхгїй” гэж ярина. Агуулахаа хїнсээр дїїргэхэд санаа тавихаа хойшлуулахын хэрээр Фернандо улам ондууцаж, нэг їгэлж ирснээ больсхийгээд байдаг байснаа сїїлдээ зогсоо зайгїй янших болж, єглєєгїїр дуу нь зїйрлэвээс гитарын бїдїїн утас нэгэн хэвээр дїнгэнэх аятай байснаа орой тийшээгээ улам чангарч, улам хурц хєг аялгуутай болох боллоо. Бага Аурелиано эхлээд энэ мигуйн концертыг тоохгїй байсан боловч маргааш нь єглєєний хоолны дараа тэр дїгэнэн борооны чимээнээс ч чихэнд чийртэй, чанга тод болж ирлээ.
Фернанда гэр дотуур холхин їглэсэн нь: Хааны хатны байдлаар хїмїїжсэн байтлаа энэ галзуугийн байшинд ирээд шивэгчин боллоо, хїн нуруу бєгцийтєл зїтгэж, тангараг андайн хїчинд л тогтож байдаг энэ гэрийг авч явах гэж їїр цїїрээс аваад їдэш орой болтол угааж арчиж, цэвэрлэж цэгцэлж, засаж сэлбэж байхад тэнгэрийн хишиг хэзээ єєрєє аманд ороод ирэх нь вэ гэж амаа ангайгаад орон дээрээ алхайж хэвтэж байдаг ийм анхиагїй, шашин номгїй, завхай зайдан унтахаар хэвтэхэд нїд минь элс орчихсон юм шиг аргах юм. “Сайн байна уу, Фернанда, сайн унтав уу?, Фернанда” гэж хэн ч хэзээ ч хэлэхгїй. “Яагаалд царай чинь цонхигор байна, яагаад нїд чинь хєхєрчихсєн босож ирж байна? гэж хэн ч хїний урам байна, асуухгїй, танайхаар хэзээ ч хайрлуулахгїй, гэхдээ намайг газрын гай, тогооны алчуур гэж їздэг, олдохгїйд мундахгїй амьтан гэж боддог энэ гэрийнхнээс харж хандана байгаа гэж горьдохгїй, їхсэн хойноо, танайхан дандаа л намайг далдуур ад їзэж, намайг засдаг зантай, хоёр нїїртэй хуурамч зальхай энэ тэр гэж есєн єнгєєр хэлдэг, тэр ч байтугай Амаранта, тэнгэрийн бодь хутгийг олох байтугай, намайг “хоногыг их мацгаас ялгагдаггїй гэж амьтанд зарлаж байсан. Ямар ч муухай юм хэлдэг юм, тэнгэр минь, тэгэхэд нь би тэнгэрийн бошгийг дагаад тэвчээд л єнгєрїїлсэн, одоо бол чадахгїй ээ, адгийн муу Бага Хосе Аркадио гэрт банзалтай качаког оруулснаас голомт маань цайлаа гэсэн, боддог бол бодоод їз, банзалтай качако, эзэн тэнгэр минь, нїглийг минь єршєєгєєрэй би хїний хэлснийг хэлж байгаа юм шїї, гичий гаралтай качако, ажилчдыг алуулахаар засгийн газрын явуулсан качако гээд байгаа юм даа даанч гомдмоор, герцог Альбагийн загалмай зїїлгэсэн намайг, ерєнхийлєгч нарын гэргийн атаархаж байсан язгуур сайтай хатагтай, арван нэгэн испани нэрээр гарсын їсэг зурах эрхтэй цэвэр тайж, сурвалжит хїїхэн, зулбасуудын энэ хотын оронцогт арван зургаан хїний ширээг сандрангїй засаж чадах цорын ганц цасан нїдэт цусан зїрхт намайг тэгж хэлж байгаа юм даа, эр нєхрийн нэр їзїїлсэнээс цаашгїй, тэлээгїй банзал хїртэл элэг хатан хєхєрч ийм олон халбага сэрээ, ийм олон хутга, цайны халбага ажран хєлиєд л хэрэг болдог юм уу гэхээс сайн їйлт христос шашинтанд хэрэг байхгїй гэж байгаа юм даа, цагаан дарсыг хэдийд єгєх ямар гараар єгєх, ямар жїнзэнд хийхийг хэн мэдэх вэ, би л ганцаараа мэднэ, гэтэл хєдєєний бїдїїлэг Амаранта, тэнгэрт сїнс нь очих болтугай, цагаан дарсыг єдєр, улааныг їдэш єгдєг гэдэг байсан, би энэ хавьдаа л ганцаараа шєнийн алтан хєтєвчинд мєр хардаг гэж сайрхаж болно, гэтэл муу хорлонтой, далд санаатай хурандаа Аурелиано Буэндиа, тэнгэрийн бодь хутгийг олох болтугай, намайг яагаад ийм эрх ямбатай болсон юм, удвал цэцгээр баадаг болоод тэр її гэж тохуурхаж байгаа юм даа, бодоод їз, яг л ингэж хэлсэн дээ, тєрїїлсэн охин Рената минь намайг унтлагын єрєєнд єтгєн мєр харж байгааг їзээд хєтєвч нь сїлд мулд болсон їнэхээр алтан юм даа, гагцхїї дотор гаргасан юм, ердийн, хамгийн энгийн, тэр ч байтугай бїр долоон доор качакогийн баас юм гэж байсан, їнэн юм їнэнээрээ, єєрийн минь охин тэр шїї дээ, бодоод їз, эндхийн бусад нь ч дээрэмдэх юмгїй, таасран таар шуудайнууд, гэвч нєхрийн оронцог чамаас ядахдаа єчїїхэн ч атугай намайг хїндэлдэг болоосой гэж харалгїй яах вэ, яагаад гэвэл чи юу ч гэлээ гэсэн тэнгэрийн ємнє, улс амьтан ємнє богтолж авсан нєхєр минь, єєрийнхєє хїслээр, тэнгэрийн зарилгаар ихээхэн їїрэг хїлээсэн ємєєрєх ёстой хїн минь, дутагдаж гачигдахыг мэдэхгїй, бодож санах юмгїй сууж, оршуулгын цэцгийн эрих цаг нєгцєєн хэлхэж байхад минь эцэг эхийн минь гэрээс чи л лав авч ирсэн, гэтэл загалмай зїїлгэсэн эцэг маань єєрєє нэрээ тавьж, бєлзгєєрєє лацадсан захидал ирїїлж, загалмай зєрїїлж бариулан гэрээс минь амьсгалах аргагїй бїгчим энэ халуун тамд авчирчихаад, мацгийн їед сахил цээрийг ч махиж амжаагїй байтал хар авдар, хахир хуур хоёрын чирээд тэр муу єєдєє барсан янхан, арчаагаа алсдан банзалтайгаа ёс тэрсгїїлэн амьдрах гээд яваад єгч байгаа юм даа.
|