#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 8:22 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 325 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 513 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.09 8:06 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.04.09 8:49 pm
Бичлэгүүд: 121
-Нэр- Золоо
-ник нэр- Үдээс
-Хүйс- эм( тэхлээр цэнхэр байж таарахгүй)
-Нас-19
-Төрсөн Он- 1990
-Төрсөн өдөр- 04-28
-Төрсөн Газар- Хөдөө хээр
-Байршил- УБ
-Өндөр- 170
-Жин- 55 хавьцаа
-Сонирхол хобби- Хөгжим сонсох, элдэв бусын юмс хамж шимээд чалчих, онигоо унших
-hi5- Хаачихсөөн
-Найз залуу болон найз охин байгаа эсэх- Байхгү л байна одоохондоо
-өөрийн зургаа оруулах- яршигаааа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 2:18 am 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 12-р сар.13.03 5:56 pm
Бичлэгүүд: 546
Байршил: San Francisco
-Нэр- Баярмаа
-ник нэр- байхгүйэ
-Хүйс- эм
-Нас- 21
-Төрсөн Он- 1988
-Төрсөн өдөр- 5 сарын 4
-Төрсөн Газар- 1р төрх, УБ
-Байршил- 40 мянгат
-Өндөр- 169 см
-Жин- 54-56 хооронд
-Сонирхол хобби- янз бүрийн бичихээс залхуу хүрмээр
-hi5- http://bayarma.hi5.com
-Найз залуу болон найз охин байгаа эсэх- байхгүйээ
- зураг эдр hi5 руу ороход харагдах л байлгүй дээ

_________________
:mrgreen:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 6:21 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
MaN-GaS
| EliSe |
Гэрэлт-Од
ExAnEdLoG
killagirl

daymn бүгд нэг өдөр төрсөн юм байна. Хамт төрсөн өдөр тэмдэглэвэл ойрын 100 жилд үзэгдэж харагдаагүй дуулиан шуугиан болох нь энэ тэр :]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.12.09 2:34 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.03 1:36 am
Бичлэгүүд: 2052
Байршил: NOSTALGIA
-Нэр-uyanga
-ник нэр-shomoto,zunduu zunduu
-Хүйс-emegtei
-Нас-2*
-Төрсөн өдөр-5-12
-Төрсөн Газар-mongol,ulaanbaatar
-Байршил-ub
-Өндөр-165 havitsaa l bga bh
-Жин-52,53 havitsaa...
-Сонирхол хобби-sn medehgu...chillaxing i guess...
-Найз залуу болон найз охин байгаа эсэх-bhgui

_________________
apple


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.09 2:08 am 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.16.06 12:04 am
Бичлэгүүд: 602
Байршил: Тайлбаргүй ...
[email protected] shuu :frog:

_________________
Хүн биш хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.09 4:18 pm 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 12-р сар.13.03 5:56 pm
Бичлэгүүд: 546
Байршил: San Francisco
[email protected] nemeh ni nemeerei :hi:

_________________
:mrgreen:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.09 5:52 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
[email protected] очиж чадахгүй ч гэсэн нэмчихээрэй сайхан танилцая.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.09 6:02 pm 
Оффлайн
¤ PRo.PLayER
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.09 7:05 pm
Бичлэгүүд: 164
Байршил: plum
YIM : [email protected]

_________________
Allt virðist vera breytt


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.09 7:57 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.03.06 7:02 pm
Бичлэгүүд: 308
[email protected] нэмчээрэй :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.09 10:44 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.06 7:20 pm
Бичлэгүүд: 740
Байршил: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[email protected] :xi:

_________________
wandelaaar


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.19.09 5:44 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.23.05 3:05 pm
Бичлэгүүд: 1086
Байршил: НАДАД ЧИ БАЙГАА :mrgreen:
tulga_5_12 нэмэх нь нэмээрэй. :razz:
зааз бөөнөө олноороо цугаараа эхлээд доргиогийн гадаа уулзая.
хүн амьтаныг ганцаардуулахгүй ээ хүрээл ир. :lol: аая :razz:

_________________
Т4-н цэг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.09 12:32 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.29.02 2:34 pm
Бичлэгүүд: 585
Байршил: Reality.
Үхэр - Хонь
Сэтгэл санааны нийлэмжээрээ учирдаг хосууд. Үхрийн өөрийнхөөрөө зүтгэдэг зан, уян биш байдал эмэгтэй хонийг бухимдуулна. Тэдний бэлгийн харьцаанд ямар ч асуудал байхгүй. Үхэр хонь 30 нас хүрснээсээ хойш учирвал илүү таатай.
Үхэр -Үхэр
Сайхан хос. Материаллаг байдал дээшлэх тусам энэ хоёрын холбоо бат бөх болно. Гэр орны ая тух, хүүхэд мэт асуудлаас болж тэд огт муудалцахгүй. Энэ хосуудын сонирхдог адил төстэй зүйлүүд нь энэ холбоог тогтвортой болгодог.
Үхэр - Ихэр
Энэ бол маш тогтворгүй холбоо. Тэдний сонирхол нийцдэггүй. Нэг нэгнийгээ ойлгодоггүй, бэлгийн нийлэмжгүй байдал нь энэ хоёр хосын байнгын хэрүүл маргааны үүсвэр болно. Ихэрийн хурц хөдөлгөөн, хувирамтгай ааш нь үхрийнхний хардалт хилэнг бадраана. Иймээс энэ холбоо нь удаан байх магадлал бага байна.
Үхэр - Мэлхий
Боломжийн холбоо. Энэ холбоонд сайхан харьцаа, бүрэн ойлголцол байдаг. Хань ижил, гэр бүлийн амьдралын найдвартай үндэс суурь энэ холбоонд өөрсдийнхөө зан төлөв, ёс суртахууны муу талыг хатуу чанд хянаснаараа өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд байдлаа зөөлрүүлдэг. Ингэснээрээ тэдний хань ижил, гэр бүлийн холбоо цэцэглэн аз жаргал зөвшилцөл өөрөө ундрах болно.
Үхэр - Жинлүүр
Амьдралын олон зарчим үл ойлголцлоос шалтгаалаад маш таагүй байх магадлалтай. Үхрүүдийн үндэс суурьтай байдал жинлүүрийн хэлбэрдэгч байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмжгүй байдал нь тэдний маргааны эх үүсвэр болно. Өөрсөндөө тавьсан зорилго, эд хөрөнгө, хүүхдээс болж тэдний холбоо тасрах аюул нүүрлэх вий.
Үхэр -Арслан
Амьдрах чадвар бага холбоо. Хэрүүл маргаан үүсгэгчид хэн ч захирагдахгүй. Үхрийн хянамгай байдал арслангийн хөнгөн хийсвэр өгөөмөр байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн үхэрт итгэл найдвар тайван байдлыг өгөхгүй. Үхэр арслангийн тоглоомд дургүй. Энэ холбоо хэсэг хугацааны дараа тасарна.
Үхэр - Охин
Ялангуяа үхрийн хувьд амжилттай холбоо. Хоёулаа туршлагатай тооцоотой харилцан буулт хийх хүсэлтэй хэнтэй ч таарамжтай. Үхрийн өөдрөг үзэл охины аж ахуйч тогтвортой чанартай зохицно. Энэ холбоог хүүхдүүд тасаршгүй болгодог.
Үхэр - Хилэнц
Маш ховор холбоо. Гол бэлгийн амьдрал. Тэд хэрүүл маргаан, тачаал, хардалтын эсрэг хоёулаа зогсож чадна. Гэвч энэ нь зөвхөн бэлгийн амьдрал хангалуун байсан тохиолдолд л. Тэдний амьдралын зарчим нийцдэг учир холбоо нь тогтвортой. Нэг талаасаа тасрах аюулд хүрвэл бие хайргүй тэмцэх шаардлага гарна. Энэ холбоо нь зөвхөн хайрын холбоон дээр тогтоно.
Үхэр -Матар
Амьдралын зарчим нь нийлэмжтэй. Материаллаг аж байдалд тэмүүлдэгээрээ харилцан ойлголцол нэг нэгэндээ үнэнч байдал нь гэрлэлтийг тогтвортой баталгаажуулна. Энэ холбоо жилээс жилд зөвшилцөж, таталцаж бэхжинэ. Салалт бараг үгүй.
Үхэр -Нум
Сул холбоо. Харилцан ойлголцол байхгүй. Нум өөрийг нь тэнгэрээс газарт буулган аваачих тийм л түншийг хайдаг. Үхрийн зөрүүд өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг зан нь нумын эсэргүүцлийг төрүүлнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн тааруу.
Үхэр - Хумх
Ялангуяа үхрүүдийн хувьд муу холбоо. Хумхын хувирамтгай байдал үхрийн амралт нойрыг хасдаг. Байнгын ачаалал хэрүүл маргааны үндэс болно. Үхэр зөвхөн хумхтай тэмцэхгүй эргэн тойрныхонтой нь тэмцэж эхэлнэ. Үл ойлголцол, амьдралын нийлэмжгүй байдал энэ холбоог тогтворгүй болгоно.
Үхэр - Загас
Бэлгийн нийлэмж болон чин үнэнч сэтгэл дээр суурилсан бат бөх холбоо. Дээд хэмжээний материаллаг байдалд энэ холбоо сайн тогтдог. Загас хөгжиж цэнгэж жаргахыг хүсдэг ч үхрийн хямагч зан бодит байдлуудыг нөхөж өгч чадна. Нас ахих болтол энэ холбоо хадгалагдана.

_________________
Respect my authoreteeey!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.09 8:17 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.04.09 3:19 pm
Бичлэгүүд: 167
Байршил: Mgl ...
ooriigoo taniltsuulii gej bodloo
-Нэр-daraa helii
-ник нэр-xoszvrx
-Хүйс-em
-Нас-22
-Төрсөн Он-1987
-Төрсөн өдөр-10
-Төрсөн Газар-UB
-Байршил-UB
-Өндөр-169
-Жин-48
-Сонирхол хобби-usand seleh
-hi5-bgaa
-Найз залуу болон найз охин байгаа эсэх-bhkuu
-өөрийн зургаа оруулах-daraa oruuliii

_________________
zvrx tsoxilj xair gereltseer


Сүүлийн удаа xoszvrx 9-р сар.10.09 12:47 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.15.09 1:45 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Бичлэгүүд: 2124
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо
нэг хүн ийм юм хийсэн байсан тэрийг нь энд хийчий
Ишлэл:
Үхрийн ордныхны "комби"

Сайн ханган нийлүүлэгч

Энэ ордныхон эд хөрөнгө болон дотоод сэтгэлээрээ баян нэгэн гэдгээ чухал хүндээ харуулахыг хичээдэг. Тэрээр илт өөрийнхөө хөрөнгө мөнгөнийхөө талаар таалагдсан хүндээ танилцуулна.

Түүнтэй байхад нэг л гоё!

Үхрийнхэн өөртэй нь "хамт байхад нэг л гоё " гэх мэдрэмжийг чухал хүндээ төрүүлэхийг их чармайдаг. Тэрээр тайван, чөлөөтэй нэгэн байхаас гадна өдөр тутмын бяцхан ажлуудыг чухал хүнтэйгээ хамт дуртайяа хийнэ. Жишээ нь хоол хийх, дэлгүүр хэсэх зэрэг.

Байнга чамайг оролдоостой

Үхрийн ордныхон тэр бүр хүнтэй ярилцаж байхдаа гар хруу, хувцас энэ тэрийг нь оролдож, налж түшээд байдаггүй. Ийм мэдэрхүйн үйлдэлд тэрээр маш болгоомжтой ханддаг. Тодруулбал таалагдсан хүндээ л уг үйлдийг хийнэ. Тэгэхээр үхрийн ордны этгээд чамтай мэндлэхдээ чангаар тэвэрч аваад л, үс гэзгийг чинь янзлаад, гар хурууг чинь оролдоод эхэлвэл түүний талаар бодоод үзэхэд гэмгүй шүү.

Таашаал бол нэгт!

Үхрийн ордныхон ямар нэг зүйлээс сэтгэлийн таашаал авахыг машид чухал үздэг. Ямар нэгэн юм гэдэгт дуу хөгжим, урлаг уран сайхан, хоол, үнэртэн, уудаг барьдаг зүйл багтаж болно. Тэгээд уг таашаалаа чухал хүнтэйгээ сэтгэгдэлээ хуваалцахыг үнэхээр хүсдэг. Иймд нэг үхрийн ордны этгээд чамд дөнгөж сая үзсэн киноныхоо талаар нэг бүрчлэн яриад , дуу сонсгож уг дууны талаарх чиний сэтгэгдэлийг чинь сонсох гээд эсвэл "энэ рестроны шарсан тахиа нь үнэхээр гоё амттай, хоёулаа оръё тэхүү, чамд таалагдахнуу үзье л дээ" гэх мэт аяглаад байвал түүнийг хүн болгонд ингэж ханддаггүй гэдгийг нь бодоорой.

Байгаль дэлхийг шүтэн бишрэгч

Үхрийн ордныхон ой мод, уул ус, ургамал амьтан, гол мөрөн,далай жаргах нар гэх зэрэг бүх л байгальтай холбоотой зүйлийг шагшин биширдэг нэгэн. Иймд таалагдсан хүндээ зугаалгаар явах, галын наадам хийх санал тавих эсвэл зүгээр л түүнд өнөөдрийн цаг агаарийн талаар яриад эхэлж болох юм.

Үнэнч

Чухал хүндээ өөрийгөө үнэнч, туйлбартай, итгэлтэй, сэтгэлээсээ нэгэн гэдгээ байнга харуулахыг зорино. Уг ордныхон таалагдсан хүндээ өөрийн эрхгүй үнэнч шударга ханддаг.

_________________
30000 coming soon


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.09 1:28 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.29.02 2:34 pm
Бичлэгүүд: 585
Байршил: Reality.
"Зевхен ОХИДОД! ордын тохиргоо" gesnees ishlev

Хулгана жил
Yхрийн орд: Маш дур булаам үхэр, яг л Диснейн Джерри шиг

Үхэр жил
Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ үхэр бол Африкт ч үхэр шүү дээ

Бар жил
Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил

Туулай жил
Yхрийн орд: Их ялдам, өөрийгөө арьсны ширхгийн дагуу илүүлж таалуулах дуртай

Луу жил
Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн үг. Гэхдээ саваа модгүй

Могой жил
Yхрийн орд: Гоо үзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам

Морь жил
Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгүй

Хонь жил
Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгүй

Бич жил
Yхрийн орд: Гэмгүй бич, өмгөөлөл эрсэн мэт

Тахиа жил
Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай

Нохой жил
Yхрийн орд: Маш үнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сүрхий.

Гахай жил
Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн үг. Маш дур булаам

_________________
Respect my authoreteeey!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.19.09 7:39 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.19.05 4:48 pm
Бичлэгүүд: 103
Байршил: lovely light, lovely speed and lovely cars...
ЗурагНэг өдөр төрсөн хүмүүс зан ааш, гадаад байдлаараа төдийгүй өөр хоорондоо огт адилгүй байдаг. Учир нь тэдний төрсөн цаг нь адилгүй билээ. Одон орон судлаач болон зурхайчид нэг хоног хугацааны хувьд ижил чанар бүхий ижилхэн 12 хэсэгт хуваагддаг гэж үздэг. Та энэ өгүүллийг уншаад таны төрсөн цаг зан ааш, хайр сэтгэлд чинь хэрхэн нөлөөлдгийг олж мэдэж болно.

Хэрвээ та 0.00 – 2.00 цагт төрсөн бол
Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юү бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь..

Хэрвээ та 2.00 – 4.00 цагт төрсөн бол
Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг.

Хэрвээ та 4.00 – 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.

Хэрвээ та 6.00 – 8.00 цагт төрсөн бол
Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг.

Хэрвээ та 8.00 – 10.00 цагт төрсөн бол
Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий.

Хэрвээ та 10.00 – 12.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм.

Хэрвээ та 12.00 – 14.00 цагт төрсөн бол
Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу?

Хэрвээ та 14.00 – 16.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг.

Хэрвээ та 16.00 – 18.00 цагт төрсөн бол
Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна.

Хэрвээ та 18.00 – 20.00 цагт төрсөн бол
Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм.

Хэрвээ та 20.00 – 22.00 цагт төрсөн бол
Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ.

Хэрвээ та 22.00 – 24.00 цагт төрсөн бол
Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

_________________
kiss my chaser @ss :nana01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.08.09 7:38 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.05.08 11:06 pm
Бичлэгүүд: 959
Байршил: rainbow
Үхрийн ордонд төрсөн алдартай хүмүүс

Фред Астер
Оноре Бальзак
Александр Бенуа
Иогани Брамс
Михайл Глинка
Сальвапор Дали
Альбрехт Дюрер
Елизабета II
Екатерина II
Марго Фонтейн
Зигмунд Фрейд
Одри Хепберн
Оливер Кромвель
Гарри Купер
Владимар Набоков
Робеспьер
Барбара Стрейзанд
Мария Тальон
Элла Фицджеральд
Михайл Фокин
Генри Фонда
Петр Чайковский
Ульяам Шекспир

_________________
two people
one feeling


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.09 4:47 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.10.09 4:41 pm
Бичлэгүүд: 42
Posts: 7562
Location: Токио Үхрийнхэн хоорондоо танилцая. Бараг бүгдийг нь танихгүй юм байна.

-Нэр-Tsomo
-ник нэр-Alibi
-Хүйс-emegtei
-Нас-18
-Төрсөн Он-1991
-Төрсөн өдөр-05.10
-Төрсөн Газар-Bulgan
-Байршил-Mongol,UB
-Өндөр-168sm
-hi5-yeap
-Найз залуу болон найз охин байгаа эсэх-yeap


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.09 5:30 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.03 1:36 am
Бичлэгүүд: 2052
Байршил: NOSTALGIA
11 сарын 29. Таагүй өдөр. Энэ өдөр хэт идэвхи чармайлт гарган ажиллах эсвэл амьдралд ямар ч өөрчлөлт тохиолдож болохыг урьдчилан хэлэх аргагүй тул болгоомжтой бай. Хаясан гээсэн зүйл олдож, эвдсэн зүйл эргээд хэвэндээ орохгүйг анхаар. Шинэ танил таны амьдралд муу зүйлийг авчрах болно.

yaaanaaa ene yaaag taarchih shig bolloooooo..........aaaaaaaaaaaaaaaaaaa :? :(

_________________
apple


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 8:51 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.16.06 12:04 am
Бичлэгүүд: 602
Байршил: Тайлбаргүй ...
12 дугаар сарын зурхай :hoho:

АМЖИЛТАА БАТАТГАХ CAP Єнгєрсєн онд ажил мэргэжлийн хvрээнд байр сууриа бэхжvvлж чадсан тул одоо олсон амжилтаа бататгах vлджээ. Банк, санхvvгийн байгууллагуудтай харилцаа идэвхжинэ.
Олон vхрvvд зээллэг ивээн тэтгэгчид, тvншvvдээсээ томоохон дэмжлэг, тусламж авна. Холын тvншvvдтэйгээ ч vр бvтээлчээр хамтран ажиллана. Санхvvгийн байдал хэвийн байна.


Баярлалаа.
Яагаад ч юм өнөөдөраас эхэлсэн. :wd:

_________________
Хүн биш хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.16.09 7:35 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.11.09 1:47 am
Бичлэгүүд: 126
Байршил: ::::EternaL SunShinE::::
Umbuunuudiin amjilttai bh zurhai :hi:
Ta yamar ch huniig tatah chadvartai dur bulaam dur turh, yria huuruutei negen. Gevch amjilt tanias zugtaj bgaagiin gol uchir ni tanii tsag barimtaldaggu, henegguivter, zugaa tsengel, demii hooson yriand durtai bdagt orshino. Tiimees ene zan chanartaa dugnelt hiih heregtei :col:


Umbuunuudiin dutagdal :hi:
Tanid olon zan, het hardalt yur ni zohimjgui. Zan chanariinhaa ene sul tal deer dugnelt hiihku bol sain hanitai uchrahad mash hetsuu. Mun tanid nyagt nyambai, tsegtstei zan zurshil dutagddag shuu. Ogtsom, durelzsen uur hilengee darjee gejiiishuuuu!

_________________
In the Twinkling of an eYe (:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.16.09 7:44 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.11.09 1:47 am
Бичлэгүүд: 126
Байршил: ::::EternaL SunShinE::::
Uhriiin emegteichuudiin zan tuluv
Ted hair durlaldaa mash unench. Hervee erchuud tuuniig gomdoovol setgeliig ni erguulen tatahiiin tuld buh shaardlagatai zuiliig hiideg. Hervee butehku bol ter chamtai tootsoo hiij salna :imhappy:


[center]Uhriin eregteichuud yamar belgend durtai ve?[/center]
Ene ordnii erchuud yalimgui yumand ch bayarladag. Bur choko ugsun ch bolno. Harin tanii beleg uguh hun chin oir dotniii chin hun bol baritstaihan shig zuil uguurei

_________________
In the Twinkling of an eYe (:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.18.09 12:09 am 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 6:10 pm
Бичлэгүүд: 389
Байршил: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
Үхэр / IV.21 - V.20 /
12 сарын 18. Баасан гараг. Шинэ жилийн өмнөх өдрүүдэд элдэв үдэшлэг, романтик уулзалт болзоогоор дүүрэн байна. Ажил хэргийн түншүүдийн дунд тамыг шүтэн бишрэгч хэн нэгэн байж магадгүй. Ёс суртахуун зөв хэмжээг баримталж байхын тулд хүүхдүүддээ ихээхэн цагийг зарцуул. Тэдэнтай харьцсанаар та жинхэнэ үнэт үнэнийг олж мэдэх болно.
:frog: :hehe:

_________________
Арзаак...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.10 6:28 pm 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 12-р сар.13.03 5:56 pm
Бичлэгүүд: 546
Байршил: San Francisco
Үхэрийн ордон.

Махбодь- Газар
Билэг тэмдэг- Бух, үнээ, зүрх
Эзэн гариг- Венера
Өнгө- Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар, улаан-тохиромжгүй.
Чулуу- Сапфир, ногоолин, оюу
Төмөрлөг- Хүрэл
Сайн өдөр- Даваа, баасан
Муу өдөр- Мягмар
Азын Тоо- 2, 4, 16 болон 6д хуваагдах бүх тоо

Зан Байдал

Үхрийн ордонд төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг, зөрүүд, бүдүүлэгдүү. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд нь дайралдсан бүгдийг арчаад өнгөрнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана.
Энэ ордныхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын их ухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэгч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай.
Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.
Үхрийн ордныхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн. Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илрэнэ.
Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдаг. Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.


заза хайр дурлал эдрийг нь маргааш бичиж оруулья. :hi:

_________________
:mrgreen:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.10 3:43 pm 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 12-р сар.13.03 5:56 pm
Бичлэгүүд: 546
Байршил: San Francisco
Эрүүл Мэнд

Ерөнхийдөө үхэр эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин, өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвлөгөөг биелүүлдэггүй. Хамгийн гол эдгэрдэггүй шалтгаан бол- пессимизм буюу гуниг гутрал юм.
Гол өвчин- яваргаа, мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил,чихрийн шижин, таргалалт г.м Цэвэр агаар, хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг. Үхрийн ордныхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг.
Үхэр эмэгтэй- өндөр нуруутай, чийрэг биетэй, сайхан үстэй.
Үхэр эрэгтэй- ханхар цээжтэй, эрэлхэг царайтай.
Хүмүүс үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийг өөрийнхөө тэвчээртэй буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужилд атаархахаас аргагүй. Үхэр жил, сараар ч хамаагүй бие сэтгэлийн ачаалалыг дааж чадна. Түүнд хэдий чинээ хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг болж даван туулна.

_________________
:mrgreen:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.10 5:08 pm 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 12-р сар.13.03 5:56 pm
Бичлэгүүд: 546
Байршил: San Francisco
Ажил Мэргэжил

Үхрийн ордныхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг.
Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажилаа бараг солидоггүй.
Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм. Бодсон санасан зүйлээ хэзээ ч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна.
Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг.
Сайн чанар нь- байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл, тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.

_________________
:mrgreen:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 325 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 513 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр