Ишлэл:
MESA - Монголын элекртон спортын холбоо гэсэн тодотголтой хэдэн луйварчид. 2009 онд Меса-с зохион байгуулсан 2ч том тэмцээнд орсон. 3, 5р байруудад орж байсан. Шагналын сан нтр бол сүрдмээр сонсогддогын ш дээ. Байр эзэлсэн нөхдүүдийг томхон шагнал авчлаа л гэж боддог. Үнэн хэрэгтээ худлаа ш дээ... Өнгөрсөн хавар болон Үндэсний аврагаар ганцаарчилсан төрөлд оролцсон /НБА, ФИФА/ 1р байр 80, 2р байр 60, 3р байр 40хөн мянга. Үндэсний аврага гэж байгаа шүү дээ. Citinet, Unitel өөр юу юу ч билээ дээ ээмр л олон ивээн тэтгэгчидтэй байсан. Тэд бол өгдөг юмаа өгсөн л байх... Харин MESA-н хэдэн нөхдүүд замаас нь хумсалсан нь тодорхой. НБА-р 1р байр эзэлсэн залуу бол Азийн наадам явсан бол зүгээр хашраах нөхөр байсан гэж боддын... гэвч спонсор олдоогүй нтр гээд авч яваагүй байна лээ... Ийм байхаар чинь энэ спорт яаж хөгжих юм...
Муу луйварчид л гэж хэлмээр байна...
Монгол улсад гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсоны дараа л гэмт хэрэгтэн гэж нэрлэж болдог. Үүнтэй нэгэн ижил луйвардчихсан нь шүүхээр тогтоогдсон юм уу? Түүнээс биш гүвээний цаанаас тархидахыг хэн ч чадна, би ч гэсэн чадна.
Эхлээд энэ чиглэлийн тогоон дотор чанагдчихаад дараа нь эргэж ирж хэрүүлээ хий гэж хэлмээр байна. Нийгэмд хэвшчихсэн цахим спортын талаарх сөрөг ойлголт ямар их дарамт болдгийг чи мэдэрч үзсэн үү? Гаднаас тэмцээний урилга ирчихээд байхад мөнгөгүйн зовлон ямархуу хүнд тусдагийг чи төсөөлж ч үзээгүй байх. Хамгийн түрүүнд виз гарахгүй зовооно, өмнө нь тийшээ гараад харлачихсан тавааршууд гай болно, яамны ажилтнууд ямархуу бүдүүлэг харьцаатайг чи мэдэх үү? аргаа барахдаа танил талаа царайчлана, гар цайруулна. Мөнгөний зовлон эндээс ургана, бүгд саятнуудын хүүхдүүд биш учраас юун тэр тив алгасах зардал, түй черт! Байгууллага бүрийн үүдэнд зун бол шатаж үхтлээ эргэлдэж жижүүр царайчлана, өвөл бол хөлдөж үхэх шахаж марк. менежерийг нь зулгуйдна. Маргааш ир, төдийд ир гэж худлаа аргална, энд ирж уулз тэнд ирж уулз гэж таксины мөнгө барна, энэ хооронд утасны чинь төлбөр хэд гарахыг чи тооны машин дээр бодоод үз дээ. Ивээн тэтгэгч олдлоо гэж бодье, 99 хувь нь цэвэр зурагтын рекламны дайтай үздэг юм.
ХЭЗЭЭ Ч , би хэлчье ХЭЗЭЭ Ч ШАГНАЛ ДЭЭР ИВЭЭН ТЭТГЭГЧ ОРОЛЦДОГГҮЙ.
Би өөрөө зохион байгуулсан хэдэн арван тэмцээнүүдийн зөвхөн ганц буюу Acer 1.6 Tournament дээр л гаднаас хөрөнгө оруулж ирсэн, тэднийх цэвэр шагнал болон нийт төсөвөө хариуцаж ажилласан. Бусад нь бүгд оролцсон багуудынхаа бооцоогоор л аргалдаг. Дор хаяж нэг сар хэртэй ийш тийшээ таксидаж, утас цохиж, юм хэвлүүлж хоол идэхэд зарцуулсан мөнгө бол түй ч олдохгүй, НИИААТУУ. Бараг 200 комтой тоглоомын төв босгож мөнгө хүүдийлж байж МЕСА энэ тэр гэж явж мөнгөө үрэх сонирхол Майсайхан гэж хүний толгойд яаж орох уу? Цэвэр энэ спортыг хөгжүүлчих юмсан, зүгээр л тоглох, спортоор хичээллэх хоёрын ялгааг арилгачих юмсан, олон улсад өөрийнхөө тамирчдыг гаргачих юмсан гэсэн зүгээр л чин хүсэл сонирхол нь хөтөлж байгаа юм. Тэрнээс биш ингэж нэрвээ барж мөнгөө цацах нь баргийн хүний сэтгэхүйд тусахгүй.
Чи өнөөдөр шагналаа голж байна. Энэ зэргийн тэмцээн ч зохиогдохгүй байсан бол яах юм? Чи мөнгөнд болж тэмцээнд орж байгаа юм бол энэ улсаас гараад Өрнөдөд оч л доо, тэнд доллараар ярих тэмцээнүүд болж байгаа, нээлттэй шдээ ДАВАЙ!!! 32 баг оролцсон лиг хоёр долоо хоног хэртэй үргэлжлээд түрүүлсэн ганцхан баг шагнал авч бусад нь хоосон хоцорсон, би тэр хүмүүсээр бахархдаг, яагаад зүгээр л сайхан тэмцээндээ оролцоод, энэ спортоо хөгжүүлээд, бие биентэйгээ найз нөхөд болоод явж болоод байгаан? Биднийг угаас нэг сонирхол л дагуулна, Спортын сонирхол болохоос мөнгө биш.
Чи нэг залууг Азийн наадамд явсан бол энэ тэр болно гэж хэлж байна. Тэр наадмыг чинь хэн ч авч хэлэлцэхгүй, өнөөдөр чи Google ухаад тэр тухай хайгаад үз, хэдэн Вьетнам сайт л олдох байх, яагаад Азийн наадам гэчээд нэг төрөлд нь гуравхан улс очоод гурван медалийг нь хуваагаад ирж байгаам? Тэнд үхсэн жогорхойных нь өрсөлдөөн байдаг юм. НОХОЙН БААС.
Гүвээний цаанаас тархидах амархан...