|
Бүдүүлэг лабораторид нь олон хувин, юүлүүр, шүүр, шүүлтүүрээс гадна энгийн
хяс, рилүг хийх халуун хүзүүт шил, Иудийн Маригийн 2 хэрэглэж байсан гурван
цорготой нэрэх тогооны шинэчилсэн төслөөр цыгануудын өөрсдийн нь хийсэн
бүрхээр төдийхөн байдаг байлаа. Түүнээс гадна Мелькиадес долоон гаригтай тэнцэх
долоон төмөрлөгийн дээж, алтны тоо хоёр дахин ихэсгэх Моисей, Зосимын
томъёолол, их магистрийн салбарт хамаарах тэмдэгэл, зургийг Хосе Аркадио
Буэндиад өгчээ. Эдгээрийн учрыг олсон хүн рилү гаргаж чадах ажээ. Алтыг хоёр
дахин их болгох томьёолол энгийн байсанд хорхой нь хүрсэн Хосе Аркадио Буэндиа
хэдэн долоо хоног эхнэртээ тал засан тойрогуудлж байгаад нандигнадаг
хайрцагнаас нь хуучны зоосыг гаргуулж, мөнгөн усны хуваагдахын тоогоор түүнийг нь
олшруулахаар амлажээ. Урсула нөхрийнхөө шалаад салахгүйд аанай л цааргалж
чадсангүй. Буэндиа гучин дулоныг хувинд хийж, хүхэрт хүнцэл, зэсийн үртэс, мөнгөн
ус, хар тугалганы хамт хайлуулав. Дараа нь энэ бүхнээ тосон туулга бүхий тогоонд
хийгээд үмхий үнэртэй өтгөн бантан болтол нь шиүүн гал дээр бу¶алгасан нь алт
болж арвижихаасаа илүү ердийн цардуулын бурамтай төстэй юм болчиμжээ. Ахин
нэрж долоон гаригийн нэр бүхий төмөрлөгтэй холин дахин хайлуулж, гермесийн
мөнгөн ус,4 байвангаар боловсруулж, цагаан луувангийн тос байгаагүйн учир гахайн
өөхөнд дахин буцалгах зэргээр их зоригтойгоор аз үзэн ноцолдсоны эцст, Урсулагийн
үнэт өв тогооны ероолд барьцалдан наалдсан шимэлдгэрхүү юм болчихов.
Тэр үеэр цыганыг дахин ирэхэд Урсула тосгоныхныгоо түүний өөдөөс турхирсан
боловч тосгоныхныг нь айхаасаа сониучирхах нь дийлжээ. Цыганууд зүйл бүрийн
хөгжим чих дөжрөм хангинуулсаар гудамжаар өнгөрч, зарч нь низианзныхны хамгийн
аугаа их нээлтийг үзүүлнэ гэж зарлав. Цөмөөрөө цыганы асар тийш очиж, нэг
сентаво төлөөд дотогш орвол Мелькиадес эв эрүүл, зав залуу, үрчлээ атираагүй,
гялалзсан шинэ шүдтэй болчихсон байж байлаа. Бамтсанаас болж нүцгэн буйл
үлдэж, хацар нь хонхойж, уруул нь үрчлээтсэнийг сайн мэдэх хүмүүс, жам ёсноос
гадуур ид чадлтайгийнх нь энэхүү сүүлЁйн нотолгоог үзэхдээ хиртхийн цочжээ.
Мелькиадес бүв бүрэн эрүүл шүд амнасаа га°ган үзүүлж, агшин зуур урьдынх шигээ
өтөлсөн өвгөн болсноо дахин шүдээ хийгээд инээмсэглэвэл ид гялалзаж яваа эр
дунд насны хүн болчихсонд булгтаараа бүр ч сүнсгүй айжээ. Хосе Аркадио Буэндиа
хүртэл Мелькадесийн мэдлэгийг хүний хэрээс хэтрээгүй байгаа даа гэж эргэлзэхэд
хүрчээ. Гэвч цыган хоёулхнаа үлдээд хиймэл шүднийхээ учрыг тайлж өгсөнд сая
дотор нь онгойж тачигнатал хөхөрчээ. Энэ бүхэн нь нэг бодоход тун энгийн, нөгөө
бодоход туйлын хачин санагдсан учир, маргаашнаас нь рилү бүтээхийг сонирхохоо
огт больж, аль санасан цагтаа хоолоо идчихээд өрөөн дотуураа гутран холхих болов.
“Ертөнцөд хачин юм их болдог юм байн даа. Хаяанд мань, олын цаад эрэгт элдэв
янзын шидэт багж байж байхад би энд мал шиг аж төрж байдаг” гэж Урсуладаа
гомдол мэдүүлжээ. Макондог анх байгулж байх үеэс Хосе Аркадио Буэндиаг мэдэх
хүмүүс Мелькиадесээс болж хчнээн хувирсныг нь гайхаж байлаа. Урьд нь Хосе
Аркадио Буэндиа тэдэндээ өмнөө барьдаг хүн нь болж, тариа яаж тарих, хүүхэд
хэрхэн асрах, мал яаж өсгөхийг зөвлөж, тосгоныхныгоо өнгөтэй өөдтэй байлгах гэж
хар бор ажилголж шилэлгүй хийдэг байжээ. Уэндиагийн байшин тосгондоо хамгийн
сайн нь байж, бусад нь орон гэрээ түүнийг нь дуурайлган янзлах гэж хичээдэг
байжээ. Тэднийх саруул то мтанхим, ваартай гоё цэцгээр чимэглэсэн сүүдрэвчтэй
холлох өрөө, унтлагын тасалгаа бүхий байшинтай, байшингийнхаа ард нямбай
боловсруулсан ногооны тайлбай, тэр ч байтугай ямаа, гахай, тахиа налайн байх
мадын хашаатай, хашаандаа лужир том туулайн бөөр модтой байжээ. Гагцхүү
зодооч азарган тахиа л эднийд байдаггүй, эднийхээр барахгүй тосгон даяарт
байдаггүй байлаа.
Урсула нөхрөөсөө дутахгүй ажилтай анхиатай авгай байлаа. Насандаа дуу
дуулж лав үзээгүй, сэтгэлийн хатан тэвчээртэй, зүтгэлтэй, хэрсүү, тогдгоносон энэ
|