#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.28.26 2:52 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 29 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.06.09 1:43 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Ирэх 11 сарын 26 нд болох улс тунхагласны баяр, 12.29 нд тохиох Монгол улс тусгаар тогтносны баярт зориулан Асуулт Самбарын түүх сонирхогч, эх орондоо хайртай, монгол соёл уламжлалаа дээдлэн эрхэмлэгч нийт залуусын дунд Тусгаар Тогтнол сэдвийн дагуу эссэ бичлэгийн уралдаан зарлавал ямар байна вэ?

Даяаршин буй дэлхий ертөнцөд тусгаар тогтнол гэх ойлголт хэрхэн хувьс өөрчлөгдөж буй талаар болон монголчууд оюун санааны, нийгэм эдийн засгийн, улс төр цэргийн гэх мэт нийгмийн бүхий л салбар тусгаар тогтнолын тухайт бодол сэтгэгдлээ нэгтгэх зорилго агуулвал ямар байна вэ?

Энэ сэдвийн дагуу хэлэлцүүлэг явуулья, та бүхэн санал бодлоо хуваалцаарай.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.06.09 2:09 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
*Тусгаар тогтнол* сэдвээр эссэ бичих уралдаан зарлах саналыг дэмжиж байна.
Зохион байгуулалтын ажлыг хэрхэн зохицуулах вэ?

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.09 1:49 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
13 р зууны Их монгол улс байгуулагдсан сэдвээр байвал ямар вэ?

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.09 1:50 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.06.07 11:41 pm
Бичлэгүүд: 68
Байршил: Castle of Pan-Mongol
unuugiin mongoliin tusgaar togtnoliin talaar esse bichih yumuu? teheer chin yamar ch gerel gegeetei yum bichij chadahgui shuu dee. gegeetei bicheye geed hudlaa bichij bol bur ch chadahgui.

_________________
http://horidoimergen.gblog.mn


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.09 2:30 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
дэмжиж байна


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.09 5:19 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.08.06 9:44 am
Бичлэгүүд: 156
Байршил: шуугиан дунд, нам гvмхэн
Ишлэл:
unuugiin mongoliin tusgaar togtnoliin talaar esse bichih yumuu? teheer chin yamar ch gerel gegeetei yum bichij chadahgui shuu dee. gegeetei bicheye geed hudlaa bichij bol bur ch chadahgui.
хүссэн хувилбараараа л биччихэд болох юм биш үү?

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.09 5:56 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Энэхүү эссэ нь тухайн бичигчийн хүсэл сонирхолоор ямар ч байж болно. Бичлэг, өгүүлэмж утга санаа нь тусгаар тогтнол гэх утгыг яаж ч гаргаж болох ба миний бодож байгаагаар эдгээр ирсэн эссэнүүд өөр хэн нэгэн уншихад тусгаар тогтнолын талаар ямар нэгэн итгэл үнэмшил нь улам батжиж, хуучин мартагдсан зүйл нь сэргэх зүйл байвал л сайхан байна.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 1:12 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
tgd ter ih eh oronch gej uuriiguu zarlasan \naiman,ganbayr metiin \ humuus oroosoi gej husej bn...uy bichhiig ni harii...

ene aihtar eh oronch gej tseejee deldsen humuus orno gewel bi orno.


Сүүлийн удаа TSZPUN 10-р сар.19.09 1:15 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 1:15 am 
түй ч мэдлэггүй эх оронч сэтгэлгээгүй монгол соёл уламжлал -н талаар ойлголтгүй хүний нүдээр харсан эссэ унших хүн бну


Дээд талд
   
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 1:18 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Бичлэгүүд: 1206
Байршил: in ma imagination
Өнөөгийнхийг бичихээр ямар ч гэрэл гэгээ байхгүй юугаа бичих юм гэнэ үү?
Түүх гэдэг гэрэл гэгээтэй байх ёстойм биш, үнэн байх ёстой.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 1:20 am 
.


Сүүлийн удаа sss13 1-р сар.03.10 2:44 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
   
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 1:21 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.31.03 2:44 pm
Бичлэгүүд: 1206
Байршил: in ma imagination
Тэгээд бичсэн эссээгээ яахын? шууд энд бичээд орхичих юмуу
Уралдаан юм чинь шагнал энэ тэр байгаа байлгүй дээ :??:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 10:50 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Гишүүдийн саналыг авч байгаад олон хүн дэмжихээр болвол уг эссэг 11.10-11.20 -ны хугацаанд явуулъя гэсэн бодолтой байна.
Хэрвээ хэн нэгэн эссэ бичихээр шийдсэн бол "Тусгаар тогтнол" гэх үгийг өөрөө юу гэж харж бодож байна түүгээрээ л бичих нь зөв биз дээ. Түүхэн үйл явдал хийгээд, өнөө цагийн алийг нь бичсэн ялгаагүй биз ээ.

Тэмцээн боллоо гэж үзээд шагналтай байя гэж тооцвол эхлээд шүүгч гэх хүмүүсээ товлох хэрэгтэй болох биз. Хоёрт миний хувийн зүгээс тэргүүлсэн нэг буюу хоёр эссэг сэтгүүлд нийтлэх болон бусад өдөр тутмын сонин дээр нийтлэж өгч болох юм.

_________________
www.eliihouse.blogspot.com


Сүүлийн удаа GaNBaYaR 10-р сар.26.09 11:16 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Кириллдэв.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 11:04 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Чандаа фонт чинь харагдахгүй байна,


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 10-р сар.20.09 12:22 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
харин тиймэрхүү юм болчлоо, копидож аваад ворд дээрээ үзчих гсн :mrgreen:

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 11-р сар.03.09 4:54 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.06 12:39 am
Бичлэгүүд: 272
Байршил: Ноён Алтайн Оргил Дээр
Oroyo, bichlegiin turul, hemjee, aguulgiin huree geed undsen shalguuraa medegdeerei! :wd:


Mun negent iim ajil sedej baigaa bol, todorhoi tuluvluguu, zorilttoi sain ajil bolgohiig husie!

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 11-р сар.07.09 7:12 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
Дэмжиж байна... Шүүх комисс байгуулаад, явагдах журам зэргээ сайн боловсруулах хэрэгтэй...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 11-р сар.18.09 5:00 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.26.04 10:00 pm
Бичлэгүүд: 1130
Байршил: Бодол
Энэ юу болов :??:

_________________
Нууцлаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.09 5:07 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
Пэлжидийн Гэндэн
1936 онд бүх албан тушаалаасаа огцорч Зөвлөлт Холбоот Улсад амрахаар яваад 1937 оны 7 сарын 10-д эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.09 5:36 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 11-р сар.23.09 12:35 am
Бичлэгүүд: 81
Монгол улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнэтэйгээр олдож байсныг дурсаад мөн үе үеийн эх орончдын цус нулимсаар боссон эх орноо хайрлацгаая гэж уриалмаар байна. өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгээд үүнийг уншсанаасаа хойш 1 минут дуугүй байцгаая.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.10 11:38 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
tgd ter ih eh oronch gej uuriiguu zarlasan \naiman,ganbayr metiin \ humuus oroosoi gej husej bn.
SHUUGCHID DOTOR XUJAA TSUSTAN BAIXGUI ESEXIIG TODRUULSNII DARAA BOLNO DOO.
ODOO TSAGT XUJAA NAR XAA SAIGUI SHURGALSAN BAIGAA.GEXDEE DANDAA UDIRDAX TOMOOXON ALBAN TUSHAALD SHYY.BI MONGOL XUN XUJAA NARIIG DEMJIJ TETGEED DEESH HI TATAAD BAIDGIIG UNEN GAIXDAG UM.END BAS URD ZUGIIN XUCHTEI NOLOO MASH TOM AVILGAL YAVAGDAAD BAIGAA BAIX SHYY.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 1-р сар.12.10 12:03 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Дэндэвийн Пүрэвдорж

Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 1-р сар.12.10 6:46 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.08 12:15 am
Бичлэгүүд: 377
eedeg...400d myangan huntei tusgaar togtnoj baisan bid odoo 3 say shurgeed bn...Ene bol mash tom amjilt uym shu :wd:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 1-р сар.12.10 7:25 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Энэ сэдвийн дагуу зарласан хугацаа өнгөрсөн ч гэлээ эссэ бичлэгийн уралдаан зарлах сонирхолтой байна. Цаг зав муун улмаас яаж ч чадахгүй орхигдчихоод байгааг уучлаарай.

_________________
www.eliihouse.blogspot.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 1-р сар.12.10 10:59 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.18.04 6:22 pm
Бичлэгүүд: 1892
Уг нь заавал ганцаараа биш хэн нэгэнтэй нь хамтраад явбал яасан юм бэ...Нэг нэгнээ орлоод болох байлгүй дээ...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тусгаар Тогтнол
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.10 9:04 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
хэхэ энэ тэмцээн болвол оролцох сонирхолтой шүү.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 29 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр