Ишлэл:
Hi all. Үзчих драма-ууд санал болгооч. Энэ форумыг эхнээс нь л авахуулаад уншлаа. Миний үзсэн драма гэвэл
1 риторү но намида - Хамгийн эхэлж үзсэн драма. Үзэж дуусгах гэж нээрээ там болсийшүү
Зэттаи караши - Absolute boyfriend - Энийг дараа нь үзсэн. Яахав хөгжилтэй үзээд лав уйдаагүй хөөрхөн драма
Nobuta wo produce - Дараа нь үзсэн. Гол дүрийн 3 жүжигчин 3 уулаа гоё
. Бараг л одоо үзсэн байгаа драма-уудаас хамгийн гоёуудын нэг.
GTO - Дээхэн үед монгол сувгаар гарч байсан. Саяхан дахиж татаж үзсэн. Тас драма. Угийн алдартай манга.
Shimokita glory days - Ёстой цагийн гарз байсан даа. Нэг эхлүүлснийх гээд дуусгах гэж лай болсон.
Хана Кими - Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө үзэж дууссан. Ёстой тасарцан драма. Накацү бол ярих юмгүй
. Ер нь аниме манга дээрх хошигнолуудыг нилээд оруулж өгсөн болохоор бүүр их таалагдсан. Нээрээ Нобутагыхаа нүүр дүүрэн инээхийг харж нэг санаа амарсан юм байна. Надаа лав Эрикагаас илүү хөөрхөн.
Нобута дээр дөнгөж 17тойдоо тоглосон юм байлээшд
За тэгээд одоо Ikebukuro west gate park гэж драма татаад сууж байна. Дараа нь Хотарү но хикари, Last friends 2-ыг татдымуу гэж бодож байгаа.
Үзсэн гоё драма-уудаа санал болгооч. Ямар ч төрөл нтр байсан яахав. Үзэхэд цагийн гарз болохооргүй л драма байвал
Нобутаг үзсэнээс хойш драмагүй амьдарч чадахаа боличлоо гэж
Ikebukuro west gate park- Жинхэнэ тас драма ш тэ. Нобута-д тоглодог Yamashita Tomihisa (Akira) бас тоглодийн. Гэхдээ гол анхаарлаа Kubozuka Yousuke (Takeshi)-д хандуулах хэрэгтэй.
Hotaru no hikari - надад бол нэг их таалагдаагүй, гэхдээ чамд Zettai kareshi таалагдсан бол энэ бас таалагдах байх. Нэг тийм хайр дурлалтай, яахав нэг их гоё ч биш учиргүй муухай ч биш кино.
last Friends - Бас учиргүй гоё ч биш муухай ч биш кино. Бусад драма-нуудийг бодвол жоохон өөр, хүнд тал руугаа сэдэвтэй. Лесби, гэр бүлийн хүчирхийлэл энэ тэр гардаг.
За тэгээд өөрийн зүгээс санал болгох драма гэвэл.
Maou-Ikuta Toma (Hana kimi, Nakatsu) тоглодог. Өмгөөлөгч, цагдаа, цуврал хүн амины хэрэг энэ тэр гардийн.
Hana yori dango- Жүжигчид нь Манган дээр гардаг шигээ учиргүй царайлаг биш боловч, үзүүштэй.
Nodame Contabile- Яг манга шиг драма.