ТЭНЭГ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ БА ТҮҮНД ТААРСАН ТЭНЭГ ХАРИУЛТ --- Христийнхэний тухай долоон буруу бодол ба долоон зөв бодол, долоон зөв бодол нь долоон буруу бодол болох нь
Христийнхэний тухай долоон буруу бодол нийтлэл гэж тэнэг хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байх юм. Үүнд таарсан тэнэг хариуг нь барьлаа.
Христийнхэний талаарх зарим нэг буруу ойлголтуудыг доор тайлбарлан орууллаа. Христэд итгэгчид бол та бидний л адил хүмүүс. Тэд эх орондоо хайртай хүмүүс. Тэд амьдралын утга учрыг монголчууддаа хүргэх гэсэн сэтгэлтэй хүмүүс.
Гэхдээ эдгээр хүмүүсийн ихэнх нь улс үндэстний эв нэгдэл,ирээдүйн хувь заяаг бодохоос өмнө зөвхөн өөрсдийн хувийн амьдралын сайн сайхны төлөө явагчид болно. Аливаа нэг үндэстний тусгаар тогтнолыг устгадаг 5 хүчин зүйлсийн нэгэнд шашин ордог билээ. Энэ ч утгаараа шарийн шашин Монголд орж ирсэн 17-18 зуунд Монголчууд бид тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун түүхтэй билээ. Үзэл санаа, ертөнцийг харах өнцгийг өөрчилбөл тухайн үндэстний эв нэгдэл үгүй болж шашин хоорондын мөргөлдөөн, дайн үүсдэг жамтай.
Тэгээд ч Монголчууд бид аль дээр үеэс амьдралын утга учрыг ойлгосон ард түмэн.
Юуны өмнө Христийнхэн гэж үгийг тайлбарлаж өгөе. Христийнхэн гэдэг бол Назаретын Есүсийг Христ буюу Аврагч хэмээн итгэн Түүнийг дагагчдыг нэрлэсэн нэр томьёо юм. Анхлан энэ нэр Библийн Шинэ Гэрээний Үйлс номын 11:26 хэсэг дээр Есүс Христийн дагалдагчдыг нэрлэснээр гарч ирсэн. Христийнхэн гэдэг үгний утга нь “Христэд харьяалагдах” буюу “Христийг дагах” гэсэн утгатай бөгөөд энэ нь Грекийн Χριστός Кхристус буюу “Тослогдсон нэгэн”, Еврейгээр Мошиач (Еврей: משיח, мөн “Мэссиах” гэж бичигддэг), (Арабаар:Масээх مسيح) гэдэг үгнээс үүдэлтэй.
Эд нар мөн л христ гэсэн үгийнхээ гарал үүслийг ч мэдэхгүй. Хэрээс гэсэн Монгол үгнээс гаралтай байвал яах уу? Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийн 5 том соёл иргэншлийн суурийг тавьсан ард түмэн билээ. Ч.Эрдэнэ гуайн бичсэн Их Гурвалжин номонд энэ тухай бичсэн байдаг.
1. Христийнхэн зохиомол зүйлд итгэдэг.
Христ нь олон сайхан ухаантай мэргэн хүмүүс шууд зохион төсөөлөн гаргаж ирсэн шашин биш. Олон бурхдыг хүн өөрөө төсөөлөн зохиосон ч энэ бол тэдний адил "зохиол" биш. Бурханыг хүн өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээгүй. Харин Бурхан биднийг Єөрийн дүр төрхөөр бүтээсэн ба энэ нь эш үзүүлэгчдийн айлдсанчлан олон зүйлийн уялдаагаар, мөн Есүс Христээр илэрдэг.
Модонд дүүжлүүлж тамлуулж үхсэн хүний өмнө мөргөж байхдаа бас ингэж бодсоор л байдаг бол маш их өрөвдөлтэй хүмүүс юмуу даа! Монголчууд бид дээд тэнгэрээс гаралтай Мөнх хөх тэнгэрээ шүтдэг ард түмэн учраас энэ муусайн элдэв шашинтай улс үндэстнийг нэг туган доор нэгтгэж явсан юм. Тэр үед тэр бурхан нь туслах нь яасан юм бэ? Тийм хүч чадалтай бурхан юм бол өөрийгөө ч хамгаалж чадахгүй модонд хадуулж тамлуулж байдаг.
2. Христийнхэн маш хэрцгий, шударга бус Бурханд найддаг
Магадгүй та надад: Тэр Бурхан чинь тэгвэл яагаад хүнд аймшигт өвчин зовлонг, олон гамшиг сүйрлийг сайн муу хүн гэлтгүй зөвшөөрсөн юм?
Яагаад, яагаад??? Үүнд Библи дээр хэлсэнчлэн зовлон хийгээд үхэл нь хүн өөрөө Бурханы үгийг дагаагүйгээс болсон. Учир нь хүн Бурханыг хажуу тийш нь тавьж, өөрийнхөө сонголтыг үргэлж нэгдүгээрт тавьсантай шууд холбоотой. Тэрчлэн Библи бас хэлэхдээ сорилтон дунд бид суралцдаг, тэвчээр дотор хайр илүү гэрэлтдэг ч гэж хэлсэн.
Асуудал нь, Бурханыг шүүхдээ биш Түүний үгийг даруухнаар сонсоход байгаа юм.
Библи дээр хэлсэнчлэн зовлон хийгээд үхэл нь хүн өөрөө Бурханы үгийг дагаагүйгээс болсон.гэх юм.
Хаашаа юм би бурханы үгийг дагаагүй юм уу? Элэр баларт тэр хүн нь байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг хүний алдаанаас болж нийт хүмүүс зовж байх ёстой юм уу?
3. Христийнхэн шинжлэх ухааны эсрэг байдаг
Ганц онцлог нь шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүйг Библи тайлбарладаг, хэзээ ч тэс хөндлөн зүйл ярьдаггүй. Энгийн жишээ аваад үзэхэд л Библийн Эхлэл номонд оршин байгаа бүх зүйлсийн үүсэл дараалал (сансар огторгуй, одод, далай тэнгис, эх газар тив, ургамал ногоо, ан амьтан, хүн) гэхэд л өнөөдрийн шинжлэх ухааны баталсан дараалалуудтай яв цав нийцдэг. Иймээс Бурханы бүтээсэн бүтээлээс хүн тєрєлхтний нээж илрүүлсэн хэсгийг шинжлэх ухаан гэдэг юм.
Амархан юм ярих юм. Мянга мянган эрдэмтэдийн амь нас, ухаан, зүтгэл тэмцлээр бий болсон шинэжлэх ухааны ололтыг бас шашиндаа наачихажээ. Үгүй дээ тийм биш. Харин христийн тайлбарлаж чадахгүй зүйлийг гурвалын онол, хос 2-н онол, хасийн хууль, Мөнх тэнгэрийн онолоор энгийн Монгол хүн тайлбарлаж чадах байх шүү.
4. Христийнхэн залбираад л зүгээр суудаг
Библи дээр "Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа, Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг." гэж заадаг. (Сургаалт үгс 6:6) Тиймээс Христийнхэн зүгээр суугч биш ажиллагч, єєрсдийн асуудлыг шийдээд зогсохгүй єрєєлийн авралын тєлєє амьдралаа зориулагсад билээ. Бэрхшээл зовлон нь бусад хүмүүсийнхтэй адил л байдаг.
Хэхэ өрөвдөлтэй . Өөрийн асуудлыг зүгээр суугаад мөргөл хийгээд шийдчихнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэр дундаа хүн төрөлхтний төлөө ийм өчүүхэн хүмүүс өөрсдийн амьдралаа ингэж зориулна гэвэл бүүр худлаа.
5. Христийнхэн маш их зүйл тулгадаг
Ганц үнэн гэвэл тэд Есүсд итгэх итгэлээрээ шинээр төрж шинэ амьдралийг авдаг.
Ариун Сүнсийг хүлээн авснаас хойш Бүтээгчийг, амьдралыг, єєрийгєє зєвєєр хардаг. Тийм учраас Христэд итгэгчдийн амьдралын хэв маяг, үзэл бодол нь єєр байх шаардлагатай болдог. Харин энэ бүхэн нь сүмд явах, библи унших, залбирлаар л илэрдэг.
Есүс өөрийн хуулийг 2 зүйлээр нэгтгэж хэлсэн "Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла, тэгээд Чи хөршөө өөрийн адил хайрла." (Матай 22:37-39)
Есүс гээч өөрөө эцэггүй хүүхэд, эх нь хажуу хөршөө хайрлаад л хүүхэдтэй болсон хэрэг!
Христийн сүмүүдийн нэг нийтлэг тал нь агуу их их хаадын үр садыг өлмий доороо сөгдүүлж, өөрийнхөөрөө эрхшээх гэсэн харийнханы бодол юм. Хамгийн аймшигтай нь тэдэнд амьдралыг утгагүй болтол сурталчилж үнэгүйдүүлдэг. Үндэсний үзэлийг үгүйсгэж эх оронгүй газар нутаггүй золбин еврэйчүүд шиг болгохыг зорьдог.
6. Христийнхэн боломжгүй замаар явдаг
Мэдээж амархан зам гэж хаана ч байхгүй. Гэхдээ Есүсийг дагах нь үнэхээр хэцүү боломжгүй байсан бол хэн ч дагаж чадахгүй хэн ч Христийнх болохыг хүсэхгүй шүү дээ. Харин Бурхан "Би чамтай цаг ямагт хамт байна" гэж амласан бөгөөд хамт байдаг. Дэлхийд гадуурхагдсан амьдралыг ялан дийлэх замыг зааж өгдөг. Хэрвээ үнэхээр л юу ч бүтэхгүй байсан бол Түүнийг дагах ямар шаардлага байгаа юм бэ?!
Энэ бол маш үнэн өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Тэдний зам бол угаасаа бохир сэтгэхүйтэй хүний ёсноос гадуур зам учир боломжгүй хэцүү замд тооцогддог.
7. Христийнхэн цаанаа бүгд хуурамч хүмүүс
Хэрвээ хэн нэгэн Есүст итгэдэг гэж хэлчихээд гэм нүгэлтэй хутгалдаад явж байгаа бол тэр хүн итгээгүй байна, Христчин биш гэсэн үг. Итгэсэн л бол дагахыг хэлнэ. Итгэлийг дагаад үйлдэл хамт байдаг гэдгийг санах хэрэгтэй. Бурханы амласанд тэвчээртэйгээр итгээгүй цагт дагалдагч болох боломжгүй. Учир нь тэвчээргүй итгэл бол түрхэн зуурын мөрөөдөл.
Өнөөдөр Христийнхэн гэж нэрлэгдэх та бид 2 ч гэсэн энэ буруу ойлголтуудыг амаараа ярих биш, амьдралаараа харуулах цаг нэгэнт ирсэн байна. Бурханы амлалтыг сана. Бид өнөөдөр Бурханд "би гэм нүгэлтэй, дахиж гэм хийхгүй ээ" гэж хэлэх ганцхан залбирлаар Бурхан биднийг ерөөх үү?
Үгүй, гэм нүглээс хол, Бурханы талд гарч амьдарч байгаа учраас Бурхан хүнийг ерөөдөг юм. Амен.
Хэрэв хүн ямарваа нэг сайн юманд 100 хувь итгэвэл тэр хүн гайхамшигийг бүтээдэг гэдэг. Муу юманд бүрэн итгэлээ өгвөл галзуурдаг. Монголд есүст итгээд гайхамшигийг бүтээсэн хүн бий юу? Галзуурсан хүн нь бий юу? Мэдээж галзуурсан нь тоогоо алдсан шүү дээ.
Энэхүү нийтлэлийг Францид ажиллаж амьдарч байгаа итгэл нэгт ахан дүүсийн материалаас иш татан дахин сийрүүлж вэб хуудасдаа тавьлаа.
Француудтай бид ах дүүс болсноо санахгүй байна. Францууд харин биднийг зураасан нүдэт, шар арьстан зэрлэг балмад хүмүүс гэх мэтээр ярьж сэтгэдгийг мэднэ. Тэр бүү хэл уран сайхны кинон дээрээ аль муу муухай хүнийг Монгол гэж ярьдаг.
Эх сурвалж:
http://mongolchuudaa.blogspot.com/