Анагаах ухааны оношоор эпилепси буюу тархины эсийн архаг євчин сvvлийн vед хvн амын дунд элбэгших болжээ.
Энэ удаагийн эрvvл мэндийн булангаар “Алт-Болд” мэдрэлийн эмнэлгийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Єлзийбаяр орчин vеийн хэмээх эпилепси євчний талаар зєвлєж байна.
Эпилепси нь тархины эсийн архаг євчин. Янз бvрийн нєхцєл, шалтгааны улмаас тархины бор гадрын эсийн сэрэл, саатлын vйл ажиллагаа тогтворгvйжиж, эпилепсийн хєдлєл vvсэх бєгєєд уналт, таталт, нойр, сэтгэц, сэтгэхvйн єєрчлєлтєєр илэрдэг. Єєрєєр хэлбэл тархины эсийн цэнэгжилт єєрчлєгдсєнєєс байгалийн аянга цахилгаан ниргэхтэй ижил vйл явц єрнєдєг.
Насанд хvрсэн хvн амын нэг хувьд эпилепси оношлогдох бєгєєд євчин насны тодорхой бvлэгт, тухайлбал бага, єсвєр, залуу насанд илvv тохиолддог.
Таталт, уналтын тохиолдол бvрийг эпилепси гэж vзэхгvй. Халуурах, гэнэтийн цочрол, нарших, цахилгаанд цохиулах, вакцины дараа, эрдсийн дутагдал/ магни, кальци, кали/, хордлого, цусанд чихрийн агууламж буурах, гавал тархины гэмтлийн vед тохиолдлын нэг хоёр удаагийн таталт илрэх нь цєєнгvй. Гэвч vvнд тайвшралгvй тохиолдол бvрт мэдрэлийн эмчид хандаж, зєвлєгєє авах шаардлагатай.
Эмч хэдийд эпилепси гэж оношилдог вэ
Тодорхой шалтгаангvйгээр эпилепсийн хєдлєл хоёр тvvнээс дээш удаа тохиолдвол эпилепси байх магадлалтай. Тархины цахилгаан бичлэг-электроэн¬цефалографи/ЭЭГ/-ээр оношийг бvрэн баталгаажуулна.
Євчин эхлэх нас, эмнэлзvйн илрэх шинж тэмдэг, тавилан¬гаараа эпилепсийн хэлбэр бvр єєр єєр байдаг. Эпилепси хэдийгээр архаг євчин боловч, эрт оношилж, зєв эмчилбэл 70-80 хувь эдгэрэлттэй. Ихэнх тохиолдолд євчтєний оюун ухаан, сэтгэцийн vйл ажиллагаа єєрчлєгдєхгvй.
Эпилепси євчнєєс айж болгоомжлох уу. Дахин давтагдах уналт, таталттай євчтєнєєс олон тvмэн яагаад жийрхдэг вэ
Гэнэт унах, эвгvй дуу авиа гарах, бvх биеэр таталдах, дороо бие засах, амнаас хєєс цахрах зэрэг шинж тэмдгийн vед яаж туслахаа хvмvvс тэр бvр мэдэхгvй тэвдэж сандардаг. Таталтын дараа тvр зуур ухаан санаа самуурах, буруу зєрvv ярих, янз бvрийн vйлдэл хийх нь сэтгэцийн эмгэгийг санагдуулдаг. Иймээс ихэнх хvн айж бэргэж, эпилепситэй євчтєн ч єєрийгєє нийгмээс тусгаарлах хандлага гардаг.
Энэ євчний оношоос халгах, тvvнийг хиймлээр нууж хаах бус, харин шалтгааныг тодруулах, оношлогоо, эмчилгээг мэдрэлийн эмчийн зааврын дагуу мєрдєх нь чухал. Эпилепсийн хэлбэрийг зєв оношилсноор таталтын эсрэг олон эмээс зєв сонголт хийж, таталт уналтаас сэргийлж чадна.
Євчлєлийн шалтгаан олон янз
Бие даасан ба шинж тэмдгийн эпилепси хэмээн ангилдаг. Бие даасан эпилепси vvсэхэд удмын хvчин зvйл нєлєєтэй. Эцэг эхээс шууд эпилепси удамшихгvй боловч, эрvvл гэр бvлээс илvv євчлємтгий. Гадаад хvчин зvйлийн нєлєєгєєр сэдрэх нь элбэг. Бие даасан эпилепсийн шалтгаан нь тодорхой бус байгаа.
Шинж тэмдгийн эпилепси хvчилтєрєгчийн дутагдал, бvтэлт, менингит зэрэг тодорхой шалтгааны дараа vvснэ.
Шинж тэмдгийн эпилепсийн шалтгаан
Тархины тєрєлхийн гажиг хєгжил, эхийн хэвлий дэх халдвар, хромосомын эмгэгvvд, удамшлын бодисын солилцооны євчнvvд, тєрєх vеийн тархины гэмтэл, мэдрэлийн халдвар, гавал тархины гэмтэл, хавдар.
Эпилепси эхлэх нас
Нярайгаас єтєл насны аль ч vед эпилепсийн хєдлєл илэрч болно. Ихэнхдээ єсвєр нас, 1-9 насанд таталт vvсэх хамгийн єндєр магадлалтай. Эпилепси дунджаар 13 жил vргэлжилдэг.
Эпилепсийн хєдлєл тархмал, хэсэгчилсэн хэмээх хоёр хэлбэртэй.
Тархмал хєдлєлийн vед тархины хоёр талд бємбєлєгт нэгэн зэрэг эмгэг єєрчлєлт явагдана. Хэсэгчилсэн хєдлєлийн vед нэг тал бємбєлєгийн нэг буюу хэд хэдэн газарт тархины цахилгаан идэвхжил єєрчлєгддєг.
Тархины эс олноор гэмтэж сvйрдэг
Эпилепсийн хєдлєл бvрийн дараа мэдрэлийн эсэд бодисын солилцоо, цусны эргэлтэд єєрчлєлт vvсэх бєгєєд богино хєдлєлийн дараахь єєрчлєлтvvд арилдаг. Харин эпилепсийн байдлын дараа тархины эс олноор гэмтэж, сvйрдэг. Эпилепсийн уналтын vед бэртэх, гэмтэх, гал усанд унах аюултай.
Таны гэр бvлийн гишvvн таталтын эсрэг эм уудаг бол ухаан алдсан vед эм єгєхгvй. Учир нь эм 20 минутын дараа vйлчилдэг. Харин шулуун гэдэсний лаа хэрэглэх нь аюулгvй, тvргэн vйлчилгээ vзvvлнэ. Ялангуяа диазепам/седуксин/ лаагаар хэрэглэхэд таталтыг зогсоож чадна.
Эпилепсийн эмчилгээ
Таталтын vе дэх тархины эсvvдийн цочрол дараагийн таталтыг бэлтгэж єгдєг учраас эпилепсийг зайлшгvй таталтын эсрэг эмээр эмчилж, бий болсон голомтыг унтраах шаардлагатай.
Эмийн бус эмчилгээ, тухайлбал зvv, бариа засал нь эпилепсийн таталт, уналтыг зогсоохгvй. Мєн “тархины хий шахах” замаар эпилепсийг оношлох, эмчлэх арга зєвхєн мэдрэл, мэдрэлийн мэс заслын шинжлэх ухааны тvvхэнд бичигдэж vлдсэн.
Эпилепсийг эрт оношилж, таталтын эсрэг эмчилгээг оновчтой сонгож, тогтвортой тууштай хэрэглэснээр богино хугацаанд эдгэрч сайжирдаг. Эмчилгээ оройтсоноос сэтгэц хєдєлгєєний хєгжил хоцрох, оюун ухаан буурах сєрєг тал их байна.
Зєв эмчилгээ эпилепсийн хvндрэлээс сэргийлж чадна.
Таталтын эсрэг эмийн эмчилгээнд мєрдєх зарчим
-Нэг эмээр эмчилгээг эхлэх
-Тогтмол уух
-Тууштай хэрэглэх/3-5 жил/
-Таталт зогсоох тунгаар тогтоох
-Хувь хvний онцлогийг харгалзах
Таталтын эсрэг эмийг бага тунгаар эхэлж, таталт зогсох тунг хvртэл аажим нэмдэг. Энэ нь эцэг эхчvvдэд эм vйлчлэхгvй, цаг алдаад байгаа мэт сэтгэгдэл тєрvvлж, єєр эм дур мэдэн хэрэглэхэд хvргэдэг. Эмч эм сонгохдоо хvvхдийн нас, биеийн жин, бодисын солилцоо, тухайн бэлдмэлийн хагас задралын хугацааг харгалзах тул хоногийн тунг хувааж, тодорхой цагаар уулгахыг зєвлєдєг. Цагаар эм ууснаар таталтын эсрэг эмчилгээний тунг тодорхойлоход ач холбогдолтой. Эм уусан цаг, биед гарсан єєрчлєлт, хєдлєл бvрийг шинж тэмдэг, цаг хугацаатай тэмдэглэж хуанли хєтлєх хэрэгтэй.
Эпилепсийн эдгэрэлт
Эпилепсийн vе дэх тархины цахилгаан идэвхжил тархины эсийн хєгжилтэй холбоотой тул эмээ тогтмол ууж, дэглэм хатуу баримтлахад ихэнхдээ vлдэцгvй эдгэрдэг. Хvvхэддээ ирээдvйн мэргэ¬жил сонгоход эцэг эхчvvд туслах хэрэгтэй. Цэрэг, цагдаа, нисэгч, хvнд машин механизмын жолооч, компьютертэй тасралт¬гvй ажилладаг мэргэжил євчнийг дахихад нєлєєлдєг тул анхаарах хэрэгтэй.
эхийг -
http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... sid=106043