#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 5:02 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 337 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 613 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.09 10:00 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Ойрдын тод үсгийн бичвэрийн тохируулга, шалгалтыг хийж байна.
Доор тод үсгийн цагаан толгой, товч дүрмийг бэлтгэж буй явцаас үзүүлэхээр PDF файлыг хавсаргав. Энэ нь дуусаагүй байгаа болно.
Хавсралт:
Todusug.pdf


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.09 12:14 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.03.02 5:45 pm
Бичлэгүүд: 16
Байршил: MGL
За сайхан зүйл болжээ. Хурдан дуусгаарай хө.

Нэг зүйл асуух гэсэн юм. Би чиний энэ дүрэм гээд байгаа pdf файл шиг ингээд хуучин болон крилл үгнүүд холилдсон файлийг хэрхэн хийх вэ? Pdf файлын талаар биш 2 үсгийг хооронд ингээд яаж цуг бичих вэ? гэж асууж байгаа шүү.. криллийг хөндлөнгөөр, хуучин бичгийг босоогоор... Бас scannerнаад крилл үсэг шиг FineReader дээр танигдад тийм болгочихвол аятайхан байна... Энд ч даварсан хэрэг боловчих вуу....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.09 2:25 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Ишлэл:
За сайхан зүйл болжээ. Хурдан дуусгаарай хө.

Нэг зүйл асуух гэсэн юм. Би чиний энэ дүрэм гээд байгаа pdf файл шиг ингээд хуучин болон крилл үгнүүд холилдсон файлийг хэрхэн хийх вэ? Pdf файлын талаар биш 2 үсгийг хооронд ингээд яаж цуг бичих вэ? гэж асууж байгаа шүү.. криллийг хөндлөнгөөр, хуучин бичгийг босоогоор... Бас scannerнаад крилл үсэг шиг FineReader дээр танигдад тийм болгочихвол аятайхан байна... Энд ч даварсан хэрэг боловчих вуу....
Зүгээрээ даварч байж ахиц дэвшил гарна, хэрэгцээ байгаа хойно доо.
Тод үсгийг унших гэж алингаа алдаж байна шүү цус юмаа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
 Постын сэдэв: Re: Traditional Mongolian Notepad
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.09 7:05 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.08 12:49 am
Бичлэгүүд: 1649
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
PS:
Энэ форумд нэгэнт оруулсан бичлэгээ дахиж засварлах боломжгүй юм уу? Засвар хийх гэх мэт товч ерөөсөө харагдахгүй юм.
Засвар хийх боломжтой штээ. Тэр бичлэгийн баруун доод хэсэгт quote-н хажууд л edit товч байгаа даа.
Сонин юм даа. Надад ерөөсөө харагдахгүй юм.
Хавсралт:
asuult.PNG
Sign in хийгээгүй юм бишүү??


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.09 7:07 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.08 12:49 am
Бичлэгүүд: 1649
Өө үгүй байна, сорри.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.09 9:25 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Монгол бичгийн NotePad программ Vista дээр харагдаж байгаа байдал.


Хавсралтууд:
vista_view.png
vista_view.png [ 331.79 KiB | 12591 удаа үзсэн ]
Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.09 9:33 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Монгол бичиг ба тод үсгийн бичвэрийг харьцуулан үзүүлэв.
Хавсралт:
tod_mng.PNG
tod_mng.PNG [ 42.78 KiB | 13439 удаа үзсэн ]
монгол бичгээр:
наран-у эртэ-дүр насун-у бага-дур
эрдэм бичиг олуху йосутай.
бэий-э-бэн эд-йиэр чимэгсэн-эчэ
эрдэм-йиэр чимэгсэн инү дэгэр-э.

тод үсгээр:
нарани эртэдү насуни багаду
эрдэм билиг олоху йосутаи.
бэйээн эдээр чимигсэн-ээцэ
эрдэмээр чимигсэн дээрэ.

кирилл монголоор
:
нарны эртэд насны багад
эрдэм билиг олох ёстой.
биеэ эдээр чимсэнээс
эрдмээр чимсэн дээр.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.09 10:43 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Ee burhan min arai gej unshij baina. Nogoo tod useg n baidgui ee chadahgui yum. Onigootoi yuma..

_________________
Yours faithfully


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.09 12:20 pm 
Оффлайн
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.06.05 4:40 pm
Бичлэгүүд: 256
Байршил: монгол доо монгол доо
За сайхан ажил хийж байгаад баяр хүргэж байна. Хэхэ уг нь энийг чинь ашиглаад асуулт дээр бичвэр үлдээдэг байсан бол тэ. Ер нь ингэх боломж байдаг болов уу?

_________________
(^^)....@_@....(^^)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.09 10:53 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.07 6:12 pm
Бичлэгүүд: 306
Байршил: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Гоё болжээ, ийм гоё юм хийсэнд баярлалаа, энийг ганцаараа хийж байгаа юм уу, хэр удаан хийж байгаа вэ?

Буруу бичсэнээ устгах гэрхээр Back Space ни ажиллахгүй юм, би чадахгүй байгаа юм болов уу?

_________________
http://erdeni.blogspot.com/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.09 10:55 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.07 6:12 pm
Бичлэгүүд: 306
Байршил: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Аа бас ctrl+A ажиллахгүй байна.
За тэгээд юм бичиж үзэж байгаад дахиад юм бичнэ ээ

_________________
http://erdeni.blogspot.com/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.09 12:56 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Ишлэл:
Гоё болжээ, ийм гоё юм хийсэнд баярлалаа, энийг ганцаараа хийж байгаа юм уу, хэр удаан хийж байгаа вэ?
Буруу бичсэнээ устгах гэрхээр Back Space ни ажиллахгүй юм, би чадахгүй байгаа юм болов уу?

Аа бас ctrl+A ажиллахгүй байна.
За тэгээд юм бичиж үзэж байгаад дахиад юм бичнэ ээ
Энэ татагдаж байгаа хувилбар нь pre-pre хэлбэрийн болохоор олон юм нь учир дутагдалтай байгаа.
Одоо 2-дохь хувилбар нь бараг бэлэн болчихлоо.
Даваа гараг гэхэд татаж авах боломжтой болох байх.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.09 6:41 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.06.09 7:13 pm
Бичлэгүүд: 3
Goyo, hund heregtei program bolj. Urgeljluuleed bicheed bgaarai. Amjil! :wd:

_________________
Masturbate for peace!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.09 8:56 pm 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.09.05 11:12 pm
Бичлэгүүд: 317
Байршил: MGL, UB
WOW маш гоё программ хийсэн байна баяр хүргэе. үнэхээр гайхалтай болсон байна гэж хэлмээр байна. Надад яг иймэрхүү зүйл хэрэг болж байсан юм. Нэгэнт энд санал шүүмж бичиж байгаа болохоор би ч бас хэдэн зүйл хэлье.
1. MVS, FVS1 гэх мэт тэмдэгтүүд ашгилсан нь онцгүй санагдлаа нэгэнт сул товч хангалттай байгаа учир тэр товчнууд дээр орлуулбал....
2. Ганц энэ фонт биш бичмэл болон дармал гээд янз бүрийн хэлбэртэй фонтууд оруулж өгвөл ....
3. Энэ програм дээр зөвхөн бичхээс гадна бичсэн текстээ өөр бусад программ руу оруулах хэвлэх шаардлага гарна гэтэл өөр программруу оруулах болон хэвлэх үед үсэгнүүд нь нэг нэгээрээ салаад байх юм (screenshot -оос харна уу) энийг зохицуулах арга бий юу?
4. Menu-нууд хуучин бичгээр байгаа явдал нь бахархууштай ч анхлан сурч буй мөн хуучин бичгээ мартсан над мэт хэрэглэгч нарт бага зэрэг ажилгаатай санагдав.
5. Бусад жижиг дутагдлуудыг дурьдвал
А.Үе үе backspace товч ажлахгүй болж байна текстэн дээр дарах хүртэл
Б.Save, save as, open хийж байгаа үйлдлүүд бага зэрэг болхи санагдлаа
В. бас new page нээх товч ажиллахгүй байна

Сүүлд нь нэг асуух юм байна миний бичсэн дууны үгэн дээр байгаа улаанаар дугуйлсан "ийг" нөхцөл титэмтэй гараад байх юм миний санаж байгаагаар титэм байдаггүй санаж байна. Яаж титэмгүй бичих вэ?
За амжилт хүсье улам боловсронгуй болгож NotePad төдий биш илүү өргөн цар хүрээтэй программ болгоорой.
Зураг

_________________
always smile :) :) :)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.22.09 5:53 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Ишлэл:
1. MVS, FVS1 гэх мэт тэмдэгтүүд ашгилсан нь онцгүй санагдлаа нэгэнт сул товч хангалттай байгаа учир тэр товчнууд дээр орлуулбал....
2. Ганц энэ фонт биш бичмэл болон дармал гээд янз бүрийн хэлбэртэй фонтууд оруулж өгвөл ....
3. Энэ програм дээр зөвхөн бичхээс гадна бичсэн текстээ өөр бусад программ руу оруулах хэвлэх шаардлага гарна гэтэл өөр программруу оруулах болон хэвлэх үед үсэгнүүд нь нэг нэгээрээ салаад байх юм (screenshot -оос харна уу) энийг зохицуулах арга бий юу?
4. Menu-нууд хуучин бичгээр байгаа явдал нь бахархууштай ч анхлан сурч буй мөн хуучин бичгээ мартсан над мэт хэрэглэгч нарт бага зэрэг ажилгаатай санагдав.
5. Бусад жижиг дутагдлуудыг дурьдвал
А.Үе үе backspace товч ажлахгүй болж байна текстэн дээр дарах хүртэл
Б.Save, save as, open хийж байгаа үйлдлүүд бага зэрэг болхи санагдлаа
В. бас new page нээх товч ажиллахгүй байна

Сүүлд нь нэг асуух юм байна миний бичсэн дууны үгэн дээр байгаа улаанаар дугуйлсан "ийг" нөхцөл титэмтэй гараад байх юм миний санаж байгаагаар титэм байдаггүй санаж байна. Яаж титэмгүй бичих вэ?
1. MVS, FVS1/2/3 -аас гадна NNBSP тэмдэгт нь маш чухал. Энэ хэлэцүүлгийн эхний хэсгийг уншаарай тэнд тодорхой байгаа.
2. Янз бүрийн фонтууд зохиох боломжтой...
3. Сүүлийн хувилбар дээр хуулах, буулгах олон төрлийн боломж нэмэгдсэн. Харин өөр программд үсгүүд тасраад байгаа нь winXP дээр complex script support хийгдээгүй байна гэсэн үг. Control Panel -> Regional and Language Options гэдгээр орж нэмж суулгах хэрэгтэй. WinXP-ийн орчинд стандарт Notepad дээр хуулж үзэх хэрэгтэй. Түүнд бүх үсэг хэвийн харагдаж байвал зөв байна гэсэн үг. Word болон бусад программуудад зөв харагддаггүй.
4. Menu нь хуучин бичгээрээ л байна. Дээр нь icon дүрс байгаа түүнийг хараад ойлгож болно. Хэдэн удаа хэрэглээд л цээжилчихнэ :-) .
5. Шинэ хувилбарт олон дутагдлыг зассан байгаа.

Дууны үг бичихдээ монгол бичгийн дагаварыг биихээс өмнө NNBSP (Narrow Non Break Space) товчийг дарах ёстой. Тэгвэл зөв гарна.
Энд зургийг хавсаргав.
Хавсралт:
NNBSP.png
NNBSP.png [ 45.63 KiB | 13306 удаа үзсэн ]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.23.09 10:41 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Ойрдын тод үсгийн товч цагаан толгойг бэлтгэж дуусгав. Татаж аваад үзнэ үү.
Энэ файл нь программын суулгах багцад бас орсон байх юм.
Хавсралт:
Todusug.pdf [275.92 KiB]
Татаж авсан 488 удаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.09 3:46 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.18.08 2:06 am
Бичлэгүүд: 54
Байршил: Aris avna sum zarna
Yay asar yalgaatai bnshu!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.09 3:30 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.07 6:12 pm
Бичлэгүүд: 306
Байршил: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
monmail-ээ жинхэнэ хувилбарыг чини хүлээж байна шүү, нэгмөсөн сайн чанартай хийгээд тавиарай, амжилт хүсэе

_________________
http://erdeni.blogspot.com/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.09 10:07 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Программын шинэ хувилбарыг татаж авахаар байрлууллаа.

Энэ хувилбар нь нэлээд сайжруулсан, олон функцтай, тусламжийн help файл нь товч боловч хангалттай мэдээлэл агуулсан. Монгол бичгийн товч дүрэм, тод бичгийн цагаан толгой гэсэн PDF файл дагалдсан болно.
Программтай ажиллаж байх үедээ F1 товч дарж тусламжийн файлыг нээж харж болно. Мөн "Тусламж" гэсэн цэсээр ороод хоёр PDF файлыг нээж харж болно.

Readme.txt
Ишлэл:
Энэ программыг суулгахаас өмнө үүнээс өмнөх хувилбарыг суулгасан бол түүнийг Uninstall хийж арилгах буюу устгасны дараа шинэ хувилбарыг суулгавал зохино. Ялангуяа Control Panel -> Fonts дотор "Mongol Usug" font байгаа эсэхийг шалгаад байгаа бол Delete хийж устгачихвал сайн.
Хэрвээ ямар нэгэн байдлаар "Mongol Usug" font зөв суугаагүй бол программ ажиллах үед монгол үсэг огт гарахгүй байх, зарим үсгүүд нь хоосон дөрвөлжин байх зэрэг гажиг гарч болно.
Тэгсэн тохиолдолд нэгэнт программаа шинээр суулгачихсан бол Control Panel -> Fonts дотор байгаа "Mongol Usug" font-ыг устгаад "File -> Install New Font..." цэсээр ороод "C:\monusug\mongolusug.ttf" (C: дискний "\monusug" folder дотор байгаа) фонтыг суулгана.

Энэ суулгах файл нь Windows XP, Windows Vista үйлдлийн системүүдийн аль алинд тохирно.
Татаж авах линк: Монгол бичгийн программ

Mirror хаяг: Монгол бичгийн программ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.09 3:17 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Монгол бичгээр бичдэг Notepad программын виртуаль гарын монгол, тод үсгийн байрлалтай ижил хувилбараар хийсэн windows XP, Vista-ийн нэмэлт keyboard driver татаж аваарай. Энэ байрлалыг хийхэд Microsoft-ын "Microsoft Keyboard Layout Creator (MSKLC)" программыг ашигласан.

Дөрвөн төрлийн гарын драйвер байгаа. Үүнд:
- стандарт кирилл монгол гарны үсгүүдийн дагуу байруулсан монгол ба тод үсгийн гарын драйвер,
- US English гарны (ө. х. латин үсгийн) үсгийн дагуу байрлуулсан монгол ба тод үсгийн драйвер болно.
Энэ драйверүүээс суулгахад тэд нь стандарт EN юм уу стандарт MO гарны драйвертэй дэд драйвер болж сууна.
Тэгээд монгол бичгийн гарыг сонгохдоо хулганын товчоор дарж юм уу эсвэл Ctrl+Shift болон Alt+Shft товчны аль нэг хувилбараар нь сонгоно.

Кирилл монгол үсгийн байрлалаар тохируулсан драйвер:
Сонгодог монгол бичиг:
Хавсралт:
hudamcyr.rar [243.25 KiB]
Татаж авсан 993 удаа
Ойрдын тод үсгийн бичиг:
Хавсралт:
todusug.rar [242.61 KiB]
Татаж авсан 480 удаа
US English буюу латин үсгийн байрлалд тохируулсан драйвер:
Сонгодог монгол бичиг:
Хавсралт:
hudamus.rar [243.18 KiB]
Татаж авсан 547 удаа
Ойрдын тод үсгийн бичиг:
Хавсралт:
toduzgus.rar [242.94 KiB]
Татаж авсан 418 удаа

Яаж суулгах вэ?

Эдгээр нь архивласан (RAR) файл бөгөөд татаж авсны дараа хаа нэгтээ задлаад setup.exe -г ажиллуулна.


****


Сүүлийн удаа monmail 3-р сар.14.09 7:22 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.09 12:22 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.01.09 4:45 pm
Бичлэгүүд: 87
Байршил: Чи харин юу гэж бодож байна?
Ишлэл:
Монгол бичгийн Notepad хэлбэрийн программын бета хувилбар бараг бэлэн болоод байна.
Хавсралт:
VertNotepad.png
Удахгүй download хийхээр тавих байх.

Доор хоёр screenshot зураг тавилаа.
Хавсралт:
VertNote.PNG
Хавсралт:
VertNote_printpreview.PNG
Yamar hel deer bichsen ve?

_________________
Амьдрал үргэлж сайхнаараа...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.17.09 8:54 pm 
Оффлайн
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.06 4:12 pm
Бичлэгүүд: 294
хийгээд гарчихдаг бол тун сайхан зүйл байна. уйгаржин бичгээ сэргээж судалхад дөхөмтэй юм байна даа. манайхан өөрсдөө хийж байгаа юмуу. залхуу хүрээд эхний хэсгүүдийг уншсангүй. уучлаарай. :mrgreen: тэгээд уникод хэлэнд оруулах юм уу.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.09 9:14 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Бичлэгүүд: 183
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Ишлэл:
хийгээд гарчихдаг бол тун сайхан зүйл байна. уйгаржин бичгээ сэргээж судалхад дөхөмтэй юм байна даа. манайхан өөрсдөө хийж байгаа юмуу. залхуу хүрээд эхний хэсгүүдийг уншсангүй. уучлаарай. :mrgreen: тэгээд уникод хэлэнд оруулах юм уу.
Хийгээд дуусчихсан байгаа шүү дээ :-D
Энэ бичлэгээс өмнөх 3-дох бичлэгт татаж авах хаяг байгаа, татаж аваад суулгаад хэрэглэж үзнэ үү.
100% уникодыг дэмжинэ. :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.18.09 4:27 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.03 2:00 am
Бичлэгүүд: 443
Байршил: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
Эртүүд дусал блогт оруулчихсан. Сайхан зүйл хийж байгаад баярлалаа :D Амжилт хүсьеээ!

_________________
:hey: www.dusal.net :look:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.09 1:23 am 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.29.04 5:03 am
Бичлэгүүд: 1
Байршил: UB
Saihan PROGRAM boljee!!!

Uvug deedsees uvluulj uldeesen bichig usegee martahad oirhon baigaa Mongolchuud bid nart Mash ih heregtei zuil baina shuu! (Durem.iin nom taalagdav!)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.09 11:21 am 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.15.05 3:07 am
Бичлэгүүд: 44
Байршил: Ломбарднаас Нисдэг тавгаа аваад буцмаар байна
Ишлэл:
Программын шинэ хувилбарыг татаж авахаар байрлууллаа.

Энэ хувилбар нь нэлээд сайжруулсан, олон функцтай, тусламжийн help файл нь товч боловч хангалттай мэдээлэл агуулсан. Монгол бичгийн товч дүрэм, тод бичгийн цагаан толгой гэсэн PDF файл дагалдсан болно.
Программтай ажиллаж байх үедээ F1 товч дарж тусламжийн файлыг нээж харж болно. Мөн "Тусламж" гэсэн цэсээр ороод хоёр PDF файлыг нээж харж болно.

Readme.txt
Ишлэл:
Энэ программыг суулгахаас өмнө үүнээс өмнөх хувилбарыг суулгасан бол түүнийг Uninstall хийж арилгах буюу устгасны дараа шинэ хувилбарыг суулгавал зохино. Ялангуяа Control Panel -> Fonts дотор "Mongol Usug" font байгаа эсэхийг шалгаад байгаа бол Delete хийж устгачихвал сайн.
Хэрвээ ямар нэгэн байдлаар "Mongol Usug" font зөв суугаагүй бол программ ажиллах үед монгол үсэг огт гарахгүй байх, зарим үсгүүд нь хоосон дөрвөлжин байх зэрэг гажиг гарч болно.
Тэгсэн тохиолдолд нэгэнт программаа шинээр суулгачихсан бол Control Panel -> Fonts дотор байгаа "Mongol Usug" font-ыг устгаад "File -> Install New Font..." цэсээр ороод "C:\monusug\mongolusug.ttf" (C: дискний "\monusug" folder дотор байгаа) фонтыг суулгана.

Энэ суулгах файл нь Windows XP, Windows Vista үйлдлийн системүүдийн аль алинд тохирно.
Татаж авах линк: Монгол бичгийн программ

Mirror хаяг: Монгол бичгийн программ
энэ татаж авах линкийг нь gogo.share дээр тавиад өгөөч плс.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 337 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 613 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр