Ишлэл:
yag odoo mongold medeej bool baihgui l dee, baisan bol ene olon ajilgui setguulchid chin yugaa hiij suuh bilee ain he he.
Harin 2-r daind tenhlegiin gurnuud yalsan bol mongolchuud bugdeeree feodoluud bolchihson (bool ezemshigch bish zarts ezemshigch gesen ug) tom hause-tai, edlen gazartai, alt zes nuursnii uurhaitai, nogoonii talbai fermer-iin ah ahuitai, tend n baahan hyatad zarts, hamjlaguud ajilladag, tedniigee japanii technology kameraar hyanadag, mongolchuud oorsdoo zovhon komputeriin ardaas management hiigeed suuj baidag, Las vegas, hawai ene tereer zugaalaad yavj baidag tiim l boloh bailaa. Bas hyatad ohid huuhnuudees tsarai zus saitaag n shilj songood hun bur 10-aas dooshgui tatvar emtei baih baisan bolovuu. Mon ch saihan baih bailaa.
Германууд дайн ялсан бол Сибирьт Сталины барьсан хорих лагериудыг түшиглээд бүүр олон бүүр том бөөнөөр хорих лагериудыг байгуулж славянчуудыг тэр чигээр нь хоморголон тийш хийх байсан. Бас сибирийн уугуул оршин суугчид болох якутууд, чукчанууд болон бусад нь "хүн биш харин шар арьстай сармагчингууд" гэсэн үндэслэлээр бас славянчуудын араас явна. Хорих газруудын шатаах зуухнууд зогсоо зайгүй ажиллаж, утаа униар нь цаг үргэлжид суунагласаар байгаад нэг хэсэгтээ Сибирь тэр чигээрээ одоогийн манай Улаанбаатар шиг утаанд умбах байсан. Славянчуудын болон шар арьстнуудын арьсаар хийсэн эдлэл хэрэглэлүүд европын зах зээлд нийлүүлэгдэж лав л моодны шинэ сезоныг эхлүүлж таараа. Бодвол цагаан арьсаар хийсэн эдлэл нь шар арьсаар хийснээс арай үнэтэй зарагдах байх. Оросуудыг якутуудтай хамт зүйл дуусгаад Германчууд наашаа ирэхгүй. Эзэлсэн газар орноо боловсруулах ажилд шуудран орно. Орос агуу том газар нутагтай болохоор ажил нь ч их байх болно. Харин монголыг "засан тохинуулах" ажил Японд оногдох байсан. Өвөрмонголд байгуулсан байсан олон тооны бактериологийн лабораториудаа монголд нүүлгэж авчирна. Ингээд нутгийн уугуул иргэд өөрөөр хэлбэл та бидний өвөө эмээ нарыг толгой дараалан "эмчлэх" нэрийдлээр зүйл дуусгах байсан. Наран улсын хөвгүүдэд хир үнэртүүлсэн улаан хацартай хөдсөн дээлтэй монголчууд биш харин энэ хөдсөн дээлтнүүдийн амьдарч буй нутаг, газар доорх баялаг нь л хэрэгтэй юм чинь. Харин царай зүс гайгүй монгол охидуудын дийлэнхийг нь нэг бол Япон руу, нэг бол Хятад руу "хүмүүнлэгийн сургалтанд" хамруулахаар авч явна. Үлдсэн охидууд нь Монгол дахь япончуудын шивэгчин, бас эмсийн хүрээлэнгийн орон тооны ажилтнууд болох байсан. Дайн дууссанаас 50 жилийн дараа гэхэд тухайн газар орнууд бүрэн "ариутгагдаж", Гуравдугаар Рейх ба Их Наран улсууд л цорын ганц эзэд болж үлдэнэ. Эрхүүгийн оронд Шинэ Мюнхен гэж бий болох эсэхийг бүү мэд харин УБ-ын оронд Шинэ Токио эсвэл Шинэ Саппоро бий болсон байж магадгүй шөө.