|
Энэ бүхэн надтай яг л таараад байгаа юм даа. Энийг уншихад л яг л би гарч ирнэ.
Тэдэнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүчийг олж даван туулна
Зан байдал:
Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугүй, бие даасан, хариуцлагатай даруу төлөв зантай. Зожиг. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана. Энэ ордынхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын их ухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, өрбусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэг ч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай. Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.
Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн. Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илэрнэ. Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдаг. Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчигардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
Эрүүл мэнд:
Ерөнхийдөө үхэр эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвлөлгөөг биелүүлдэггүй. Хамгийн гол эдгэдэггүй шалтгаан бол пессимизм буюу гуниг гутрал юм.
Гол өвчин:
Ядаргаа мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил, чихрийн шижин, таргалалт г.м. Цэвэр агаар хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг. Үхрийн ордынхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг. Эмэгтэй үхэр өндөр нуруутай чийрэг биетэй сайхан үстэй. Эрэгтэй үхэр ханхар цээжтэй эрэлхэг царайтай. Хүмүүс үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийг өөрийнхөө тэвчээртэй буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужилд атаархахаас аргагүй. Үхэр жил сараар хамаагүй бие сэтгэлийн ачааллыг дааж чадна.Түүнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг олж даван туулна.
Ажил мэргэжил:
Үхрийн ордынхон багаасаа л амжилт авчрах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг. Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй. Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй цэцэг жимс тариаланд сонирхолтой. Мөн тогооч хүнсний мэргэжилтэн бий. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм. Бодсон санасан зүйлээ хэзээ ч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тул уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна. Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг, Сайн чанар нь байгаагаараа байдаг. Тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
Хайр дурлал- гэр бүл:
Үхрийн хайр дурлал найз нөхдөд газар ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй наазгай байдалтай. Залуудаа ихээхэн дурламтгай дурлах нь түүнийи хувьд амьсгалахтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр хувцас хүнарт утга учир өгнө. Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ. Үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар хандана. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчилан зовдог ба заримдаа,үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий. Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй. Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй. Үхрийн ордынхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж, цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга итгэл найдвартай байх занг Сургана. Захирангуй байдалтай ханддаг. Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочилох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй. Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгальд хайртай. Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цял юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.
|