#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 7:30 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 662 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.08 11:04 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.16.05 10:23 am
Бичлэгүүд: 35
Байршил: ажил дээрээ л
Ишлэл:
19 nd Englandchuud Germantai friendly khiine..
Cappellogiin duudsan bureldehuun.
Goalkeepers: Scott Carson (West Bromwich Albion), Joe Hart (Manchester City), David James (Portsmouth)
Defenders: Wayne Bridge (Chelsea), Curtis Davies (Aston Villa), Glen Johnson (Portsmouth), John Terry (Chelsea), Joleon Lescott (Everton), Michael Mancienne (Chelsea, on loan at Wolverhampton Wanderers), Micah Richards (Manchester City), Matthew Upson (West Ham United)
Midfielders: Gareth Barry (Aston Villa), Michael Carrick (Manchester Utd), Stewart Downing (Middlesbrough), Frank Lampard (Chelsea), Steven Gerrard (Liverpool), Shaun Wright-Phillips (Manchester City), Theo Walcott (Arsenal), Ashley Young (Aston Villa)
Forwards: Gabriel Agbonlahor (Aston Villa), Darren Bent (Tottenham Hotspur), Peter Crouch (Portsmouth), Jermain Defoe (Portsmouth)
Лампс, Жи, Харт гурав тоглохгүй гэмтэлтэй гэнээ. Оронд нь Робинсон, Jimmy Bullard, Scott Parker энэ гурав дуудагдсан

_________________
СУМОБАЛЕРЗ-BESTBEYA 2007,2008


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.08 1:22 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Бичлэгүүд: 694
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр
манай мансиен дуудагдсан бн ш дээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.08 3:00 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Мансиен танайх байсиймуу? :razz:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.19.08 10:07 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.09.08 4:14 pm
Бичлэгүүд: 18
Байршил: BJ
aan!!!!!

_________________
bi xolbombog xarax durtai!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.08 4:36 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Бичлэгүүд: 857
Байршил: Anfield Road
За эхэллээ дээ..

.................Жеймс

Жонсон......Терри....Апсон...Бриж

Шаун......Кэррик...Бэрри...Доунинг

............Дефое....Агбонлахор

гэж гарах нь..Тун дажгүй гараа гэж бодож байна..За тэгээд юу болохыг харцгаая даа.
http://www.justin.tv/dragonblades

_________________
www.liverpoolfc.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.08 10:20 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Өчигдрийн тоглолт юу болсон бэ? Үзсэн хүмүүс нь нүдэнд харагдтал сайхан бичээд өгөөрэй.... :-D

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.08 10:32 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
nice, манайхан 2-1-ээр хожиж.... Английн фэнүүд одоохондоо Капеллод тун сэтгэл хангалуун байгаан байна даа....

Энэ Скотт Карсон бас их хийтэй нөхөр юмаа, салтаан доогуураа бөмбөгөө алдчих юм..... :wahaha:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.08 9:01 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
Нөхөрсөг тоглолт: Англи 2:1 Герман

Берлин хотноо өнгөрсөн шөнө болсон нөхөрсөг тоглолтод Английн шигшээ багийн ахлагч Жон Терри ялалтын гоол хийж, багтаа түүхэн ялалт авчирлаа. Хоёр багийн тоглолтын өмнө хөлбөмбөг сонирхогчид Германы шигшээг талбай дээрээ ялалт байгуулна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байсан биз. С.Жераррд, Ф.Лампард, Э.Коул зэрэг урдаа барьдаг гарааны тоглогчид нь гэмтлийн улмаас тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн Английн шигшээ энэ үед сэлгээний буюу хоёрдугаар багтайгаа Германыг зорьсон билээ. Хэзээнээс нааш мөнхийн өрсөлдөгчид байсан хоёр багийн хувьд тоглолтын хувь заяа төсөөлж байснаас өөрөөр эргэсэн.

Терри тоглолтын 84 дэх минутад багийн анд, зүүн жигүүрийн тоглогч Стьюарт Даунингийн чөлөөт цохилтыг мөргөж оруулсан бөгөөд үүний өмнөхөн буюу 20 минутын өмнө тэрбээр Германы шигшээд тэнцээний гоол бэлэглэсэн гэж болно. Төвийн хамгаалагч Терри болон шигшээ багийн хаалгач Скотт Карсон нарын үл ойлголцлын дүнд Германы шигшээ багийн довтлогч, сэлгээгээр талбайд гарч ирсэн Патрик Хелмес өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг зоож, тооны харьцааг тэнцүүлжээ. Харин Терригийн түнш, хамгаалагч Мэттью Апсон тоглолтын эхний хагаст Английн шигшээд манлайлал авчирсан юм. “Вест Хэм”-ийн хамгаалагч тэрбээр 24 дэх минутад Даунингийн булангийн цохилтыг Германы хаалгач Рене Адлерийн хаалганд гоол болгон оруулжээ.

Энэ ялалт Фабио Капеллогийн хувьд тав дахь дараалсан ялалт бөгөөд дашрамд дурдахад, 2010 онд Өмнөд Африкт болох ДАШТ-ий сонгон шалгаруулалтад Английн шигшээ гайхалтай амжилт гаргасаар байгаа билээ.

Берлин хотын Олимпийн цэнгэлдэхэд 7000 гаруй Английн фанатууд байсан ч германчуудаас дутахгүй багаа дэмжиж, хоолой нийлүүлэн хашхиралдаж байжээ. Даунинг талбайн зүүн жигүүрийг эзэгнэж, эх орныхоо төлөө нэгэн гайхалтай тоглолт хийсэн бол талбайн баруун жигүүрт Шон Райт-Филипс гялалзаж, харин Майкл Каррик, Гарет Бэрри нар төвд ширүүхэн үзэлцэж байлаа. Тоглолтын эхний хагасаас л хошуучилж эхэлсэн англичууд тоглолтын хоёрдугаар хагаст багийн ахлагчийнхаа алдаанаас болж балрах шахсан. Ирсэн бөмбөгийг Терри хаалгач Карсон руу дамжуулсан боловч бөмбөгийг Карсон ч биш, Английн тоглогч ч биш харин сэлгээгээр талбайд гарч ирсэн Герман довтлогч Хелмес овжин ашиглаж, гоол болгож дөнгөсөн. Тэнцээний гоол англичуудын итгэлийг мохооход хүргэсэн боловч тэд ялалтын гоолын төлөө тэмцсээр л байсан юм. Харин тоглолт өндөрлөхийн өмнөхөн багийн лидер Терри алдаагаа залруулж, түүхэн ялалт бүтээлээ.

Энэ тоглолт хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийн хувьд 2008 оны гайхалтай төгсгөл бөгөөд ирэх онд илүү өндөр амжилт гаргахын төлөө тэмцэх л үлдэж байна.

Тоглолтын бас нэгэн сониноос дуулгахад, дэлхийн хэмжээний шилдэг багуудын тоглолт эхлэхийн өмнө хоёр багийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийн гадаа багагүй тэмцэлдэн, шил, лааз шидэлцэн, цагдаа нар тэдний мөргөлдөөнийг салгажээ. Энэ үеэр английн таван фанат тайван бус байдал алдагдуулсан болон бусдын биед хохирол учруулсан хэмээн баригдсан бол германы 17 хөгжөөн дэмжигчид мөн цагдаа нарт баригдаж, түр саатуулагдсан байна.

Тоглолтын ерөнхий шүүгчээр Швейцарийн мэргэжилтэн Массимо Бусакка ажилласан бөгөөд 74244 хөлбөмбөгийн хорхойтнууд тоглолтыг үзэж, сонирхжээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.08 10:19 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.16.08 6:07 pm
Бичлэгүүд: 137
Байршил: Асуулт самбар, Улаанбаатар хот, "Өглөөний хөх луу"
GJ Rain.......JT u my hero........

_________________
If only i could fly .......


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.08 3:10 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.19.08 3:27 pm
Бичлэгүүд: 139
Байршил: Хаана ч байсан чамд ямар хамаатайын ...
Terry ч шигшээдээ овоо мөргөчөөд байхымаа. Манай U21-с овоо хэдэн нөхдүүд дуудагдаж, энэ ч сайн мэдээ шүү. U21-т сая бас нөхөрсөг тоглолт хийхэд бүрэлдэхүүнд нэлээн өөрчлөлт орсон байна лээ. Ихэнх нь урд нь харж байгаагүй тоглолгч нар. Харин Леннон арай зиндаа буураа юу даа International-д дуудагдалгүй U21-д орцон явна лээ Walcott-д байраа алдсан л даа манай хүн...

_________________
I love LIVERCOLE forever


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.08 4:41 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Бичлэгүүд: 857
Байршил: Anfield Road
Ишлэл:
Terry ч шигшээдээ овоо мөргөчөөд байхымаа. Манай U21-с овоо хэдэн нөхдүүд дуудагдаж, энэ ч сайн мэдээ шүү. U21-т сая бас нөхөрсөг тоглолт хийхэд бүрэлдэхүүнд нэлээн өөрчлөлт орсон байна лээ. Ихэнх нь урд нь харж байгаагүй тоглолгч нар. Харин Леннон арай зиндаа буураа юу даа International-д дуудагдалгүй U21-д орцон явна лээ Walcott-д байраа алдсан л даа манай хүн...
Янг Агбондахорийг дуудку байгаад байсны гайхаад байсан юм.. Ашгүй дуудаж.. Английн шигшээгийн ирээдүй ч байж мэдэхээр залуус даа...

_________________
www.liverpoolfc.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.08 6:06 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.19.08 3:27 pm
Бичлэгүүд: 139
Байршил: Хаана ч байсан чамд ямар хамаатайын ...
Дээр нь тэр Челси-гийн Мансиене байна. Терри түүнийг аймар магтсан ярилцлага өгсөн байна лээ. Бараг л миний халаа гэж байна лээ шүү... :mrgreen:

_________________
I love LIVERCOLE forever


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.08 7:16 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.17.06 12:48 am
Бичлэгүүд: 135
Байршил: Ironside, 10th house, 2nd floor, Gerrard's room
Тео Валкотт шигшээ багын бэлтгэл дээр гэмтэл авчээ хөөрхий, 3 сар талбайд гархааргүй болсон байна, Лигийн тоглолтонд мөрөө гэмтээх шиг болсон тэр нь сэдэрсэн бололтой.

_________________
:frog: Мэлхий гүнж :frog:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.08 6:50 pm 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.08 1:32 pm
Бичлэгүүд: 246
Байршил: L'une vie - lueur de temps entre deux âges.
Delhiin avragt yaahaaraa dandaa azgvitdeg bnaa :razz:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.08 10:21 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.28.06 10:52 pm
Бичлэгүүд: 443
Английн залуу одод

Хөлбөмбөгийг бид зохиосон хэмээн цээжээ дэлдэх дуртай Англичууд олон улсад амжилттай тоглодоггүй нь нууц биш. Авьяас, чадвартай тоглогчид тэдэнд өчнөөн байдаг ч ямар нэгэн шалтгаанаар үргэлж азгүйтэж байдаг билээ. Одоо Будант Альбионы шигшээ авч яваа Жеррард, Лампард, Коул, Фердинанд гээд шилдгүүд нэг л мэдэхэд нас нь явж дараагийн залгамжлах хүн нь гарч ирнэ. Тэгвэл яг одоогоор гарч ирж байгаа Английн залуу оддыг шинжье. Эдгээр жагсаалтанд багтсан залуус ихэнх нь 1991, 1992 онд төрсөн ба саяхан л 1985, 1986 онд эдэн шиг гарч ирж байсан хүүхдүүд аль хэдийнээ супер одууд болжээ. Хөлбөмбөгийн цус сэлбэлт ийнхүү үргэлжилсээр, авьяастнууд тасралгүй мэндэлсээр байна.

Натан Дельфуонесо (Астон Вилла) - 1991.2.2

Премьер лигт гайхалтай амжилттай яваа Астон Виллагийн нэгэн нууц зэвсэг болох 17 настай энэ жаалыг өдгөө Англид мэдэхгүй хүн үгүй болжээ. Натан 2006 оноос анх мэргэжилтнүүдийн хараанд өртсөн ба Английн 16 хүртэлх насны шигшээд тэр жилдээ дуудагдаж 8 тоглолтонд 3 гоол хийсэн аж. Дараа жил нь U17 -д ч муугүй үзсэний эцэст энэ жилээс U19 -д хүчин зүтгэж 1 тоглолтонд оролцож нэг гоол хийгээд байна. Довтлогч хүнд байх хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар бүгд хосолсон энэ хүүг ирээдүйд Гурван Арслангуудын гол довтлогч болно гээд хэлчихэд эсэргүүцэх хүн цөөхөн болов уу. Дельфоунесо Виллагийн бүрэлдэхүүнд багтан 3 тоглолтонд одоогоор оролцоод байна.

Виктор Мосес (Кристал Палас) - 1990.12.12
Нигер гаралтай Виктор одоо дөнгөж 18 хүрч байгаа ч Премьер лигийн 25 тулаанд оролцоод байна. Хэрэгтэй үед жигүүрийн хагас, төвд, довтолгоонд хүртэл оролцох авьяастай түүнийг Английн залуучуудын багийн дасгалжуулагч, мэргэжилтнүүд тун үнэлдэг юм. Өнгөрсөн зун Ниел Варнок залуу эрдэнэсээ Буучдад алдах шахаад , 4 жилийн гэрээ байгуулж санаа амарчээ. Энэ жилээс Английн U19 багт орж 9 тоглолт хийгээд байна.

Жосе Бакстер (Эвэртон) - 1992.2.7
http://www.evertonfc.com/assets/_files/ ... er.jpgУэйн Рүүни, Жеймс Ваухан гээд багаасаа од болсон тоглогчдын түүх энд давтагдаж магадгүй юм. Магадгүй энэ хоёроос ч илүү амжилтад хүрч болох ирээдүй Бакстерт байгаа ба улирлын эхэнд 1-р багийн дебютээ хийхдээ 16 нас 191 хоногтой байсан нь өмнөх Вауханы амжилтыг эвджээ. Дараа нь Уэст Бромвичийн эсрэг гараанд гарсан нь бас л амжилт тогтоож клубын хамгийн залуу гарааны тоглогч болж. Энэ мэтчилэн Жосегийн амжилт, ялалтууд цааш үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Сонирхуулахад тэрээр багаасаа Ливерпулийг дэмждэг байжээ.

Жон Босток (Тоттенхэм) - 1992.2.15
http://images.mirror.co.uk/upl/m3/may20 ... jpgПаласын бас нэгэн бүтээгдэхүүн болох Бостокийг авах гэж Спурс энэ зун нилээн юм болсон. Хоёр баг үнэ хөлсний тал дээр тохиролцож чадалгүй байсаар асуудал шүүхэд шилжсэн ба эцэст нь Палас 700,000 фунт авч салжээ. Ингээд болоогүй хэрвээ түүнийг ирээдүйд ямар нэгэн багт зарвал 15% -г нь, улирлын эцэст оролцсон тоглолтоос нь хамаарч 1.5 сая хүртэл фунт, мөн олон улсын тоглолтонд оролцвол 200 мянган фунт авах болж байгаа ч Кристал Паласын коач Варнок агуу авьяастнаа явуулсандаа харамссаар байгаагаа нуусангүй. Аргагүй шүү дээ ур чадвар, авхаалж самбаа төгс түүн шиг залуу ирээдүйд хэдэн саяар ч үнэлэгдэх юм билээ.
Тоттенхэмд ирээд Жон хамгийн залуу дебютчин болсон билээ. Мөн Английн U17 -д 18 тоглолт хийгээд байна.

Жое Матток (Лейцестер) - 1990.5.15
http://d.yimg.com/eur.yimg.com/ng/sp/em ... ary.jpgЭнэ жагсаалтанд багтсан цорын ганц арын албаны залуу. Хэдийгээр доод лигт хүчин зүтгэдэг ч, энэ нь авьяас чадварыг нь нууж чадсангүй. Лейцестерийн гарааны сольшгүй тоглогч хэдийнэ болоод байгаа Маттокийн амжилтаас дурьдвал 2007 оны шилдэг залуу тоглогч, 2008 оны Амжилттай тоглогч мөн 2007 оны Академийн лигийн аварга гэх мэт. Өнгөрсөн жил Лейцестер зиндаа уруудаж Чампионшп лигээс 1-р лиг рүү унасан. Гэсэн ч залуу хүү төрөлх багаа орхих бодолгүй байгаагаа илэрхийлсэн ба эндээс ямархуу хүн гэдгийг нь харж байгаа байх. Шигшээ багийн хувьд түрүү оноос U21 -т дуудагдсан ба тэр үед 17 -тай байсан нь Тео Валкотын дараа орох үзүүлэлт ажээ.

Данни Велбек (Манчестэр Юнайтед) - 1990.11.26
http://manunitedyouth.files.wordpress.c ... jpgКарлинг цомын тоглолтонд гайхалтай гоол, гайхалтай дебютээ хийсэн Велбэкийн хувьд одоогоор гараанд гарахад арай л балчирдаж байна. Гэвч энэ эрчээрээ хичээгээд байвал Рүүни, Тевез,Бербатай гараа булаацалдах ч юм билүү. Данни 1.85 см өндөртэй учир хүчний тоглолттой Английн лигт дээрэлхүүлнэ гэж байхгүй, дээрээс нь ур чадвараар ч нэг их дутахгүй, ийм нэгэн Английн ирээдүй Сэрийн халамжин дор өсч байна. Хэдхэн жилийн дараа түүний нэр цуурайтахыг та бүгд сонсох болно.

Жек Родвел (Эвэртон) - 1991.3.11

Дээр дурьдсан Жое Бакстерийн хамт гарч ирсэн бас нэгэн авьяаслаг хагас хамгаалагч. Гэхдээ арын албанд ч зүтгэх чадвартай гэдэг ба одоогоор Toffee-н бүрэлдэхүүнд 7 тоглолт хийгээд байна.
Виктори Шиелд буюу Англи, Уэльс, Ирланд зэрэг орнуудын 16 хүртэлх настны АШТ-н аварга (2006)
Английн U19-т энэ жилээс дуудагдсан ба 1 тоглолт хийсэн. Сонирхуулахад : Блакпүүлд тоглож байсан Тони Родвелийн зээ ажээ.

Фабиан Дельф (Лийдс Юнайтед) - 1989.11.21
http://images.teamtalk.com/08/07/330/Fa ... jpgДеьфийг сайжрахтай зэрэгцэн Лийдс ч улам хүчирхэгжиж байгаа гэдэгтэй нэг их маргахгүй болов уу.
Түүний үзүүлж байгаа тогтвортой тоглолтонд нь итгэсэн Стюарт Пийрс (Английн U21 коач) шигшээ багт дуудсан ба одоогоор нэг тоглолт хийгээд байна. Үүнээс гадна Венгер, Кинниерээс авахуулаад олон менежер Фабианыг багтаа харахыг хүсч байна. Харин Лийдс дор хаяж 6 саяар зарна гэдгээ мэдэгдсэн. Өнөө цагт үнэхээр авьяас чадвартай бол мөнгө нэг их гол байхаа больсон. Тиймээс ч ирэх нэг сард халуухан юм болох бололтой. Гэхдээ бас нэг саад байгаа нь Гери МкАлистер (Лийдс Коач) өнгөрсөн улиралд атгаад алдсан Чапионшипын эрхээ энэ залуугийн хүчээр авна гэж төлөвлөснөө ярьжээ.

Фредди Спирс (Вест Хэм) - 1989.11.27

Лондоны унаган хүү Стирс багаасаа л Алхнуудын фен байсан ба одоо мөрөөдөл биелж багийн ирээдүй гэгдэж байгаадаа тун жаргалтай байгаа гэжээ. Залуучуудын болон нөөц багийн бүрэлдэхүүнд 24 тоглолт 25 гоол гэсэн үзүүлэлтийнх нь дараа Тони Карр : Энэ хүү 1-р багт багтах цаг нь болжээ хэмээн уулга алдсан гэдэг. Бөмбөгний төлөө тэмцэх гайхалтай эрч хүчтэй, ямар ч хамгаалалтыг цөм цохих чадалтай Стирсийг сүүлийн үед шинэ менежер Зола тийм ч их үнэлэхгүй байна гэсэн мэдээ гарсан ч итали эр өөрөө үгүйсгэсэн билээ. Английн U19-т дуудагдаад эхний тоглолдоо л дубль хийгээд байгаа ба Уэст Хэмийн бүрэлдэхүүнд 16 (1) гэсэн үзүүлэлттэй байна.

Жек Вилшайэр (Арсенал) - 1992.1.1
http://footballtalentspotter.com/conten ... e.jpgЗалуу буучдын эгнээг чимж байгаа Вилшайэрын тухай нэг их тайлбарлах шаардлагагүй болов уу. Дөнгөж 16-хан настай ч Юве ,Реалаас өгсүүлээд томчуултай тулаад үзчихсэн, оновчтой цохилт, гайхалтай ур чадвараараа Венгерийн хайрыг татаад байгаа тэрээр одоо Английн U17-д тоглож байгаа ч, дээшээ өсөх өчнөөн цаг байна.
Улирлын эхэнд хийсэн нөхөрсөг тоглолтуудад Жек өөрийгөө хангалттай харуулсан ба Арсене: “Манай залуус сайн байна, нэн ялангуяа Вилшайер, түүний тоглолтыг хараад хэдэн настайг нь мартах шахах юм, байгалиас заяасан ур чадвар” хэмээсэн.
Үндсэн багийн анхны гоолоор тэр Лигийн цомд Шеффилддэд оруулсан билээ. Мөн Арсеналын хамгийн залуу дебютчин болсон гэдгийг нь дурдах хэрэгтэй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.08 1:24 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.19.08 3:27 pm
Бичлэгүүд: 139
Байршил: Хаана ч байсан чамд ямар хамаатайын ...
Миний ганц олзуурхаж байгаа хүн бол Joe Hart л байна даа... Даан ч Сити өөр хаалгач авна гээд байхын. Buffon нтр-ийг 80 саяаар авна ч гэх шиг. Өөр хаалгачийг авбал Hart шууд л явах хэрэгтэй...

_________________
I love LIVERCOLE forever


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.08 2:38 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.22.06 2:52 am
Бичлэгүүд: 27
Байршил: Stamford Bridge , Fulham Road , London , SW6 1HS
Ишлэл:
Миний ганц олзуурхаж байгаа хүн бол Joe Hart л байна даа... Даан ч Сити өөр хаалгач авна гээд байхын. Buffon нтр-ийг 80 саяаар авна ч гэх шиг. Өөр хаалгачийг авбал Hart шууд л явах хэрэгтэй...

Joe Hart ch ene ercheeree ybul uul ni daraa daraagiin jilees ym duulgana l daaa
Ene dundas Жон Босток bol vneheer gaihaltai togloltto zaluu ban leee ireedvin England shigshee-giin Gerrard , Lampard-iin vvrgiig gvitsetgeheer zaluu gedgiig odoonoos hvmvvs shuugiad bga zaluu gejaga

_________________
We are LONDONERS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.08 2:39 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.22.06 2:52 am
Бичлэгүүд: 27
Байршил: Stamford Bridge , Fulham Road , London , SW6 1HS
Tehdee sayhan Harry Redknapp yriltslaga ogohdooo Three Lions temtseenvvded bolomjiin amjilttai oroltsoj bga bolobch vneheer sodon gaihaltai toglogch alga geed l heltsen bna lee

_________________
We are LONDONERS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.10.08 8:10 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.19.08 3:27 pm
Бичлэгүүд: 139
Байршил: Хаана ч байсан чамд ямар хамаатайын ...
Харин бүгд л жигд сайн тоглог ч нар байхгүй юу...

_________________
I love LIVERCOLE forever


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 11:05 am 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.26.05 4:27 pm
Бичлэгүүд: 416
Ишлэл:
Харин бүгд л жигд сайн тоглог ч нар байхгүй юу...
Jigd dundaj geech. Gerrard entr shigsheedee clubdaa toglodog shigee toglodog bol ch...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 3:39 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.08 3:37 pm
Бичлэгүүд: 774
Байршил: Allianz arena
ямар ч бсан английн шигшээ баг бол топ шигшээ бишээ тэднийг Бразил, Итали, Герман ,Франц мэттэй харьцуулах утгагүй болуу хорват орос этэртэй л ижил зиндааны баг

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 3:41 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.07.08 11:07 pm
Бичлэгүүд: 36
Байршил: ☺☺☺☺☺☺
Ишлэл:
ямар ч бсан английн шигшээ баг бол топ шигшээ бишээ тэднийг Бразил, Итали, Герман ,Франц мэттэй харьцуулах утгагүй болуу хорват орос этэртэй л ижил зиндааны баг
хурдхан явж амиа хорло эсүүл шар хадан гэвт
чиний ухаан нялзрай хүүхдийхаас дор бүр хасахруугаа ш.аацан бнашд
:haha: :haha: :haha: :haha: :haha: :haha: :haha: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :? :? :? :? :? 8O 8O 8O 8O 8O 8O 8O 8O :xi: :xi: :xi:

_________________
Писко©


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 3:46 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.08 3:37 pm
Бичлэгүүд: 774
Байршил: Allianz arena
Ишлэл:
Ишлэл:
ямар ч бсан английн шигшээ баг бол топ шигшээ бишээ тэднийг Бразил, Итали, Герман ,Франц мэттэй харьцуулах утгагүй болуу хорват орос этэртэй л ижил зиндааны баг
хурдхан явж амиа хорло эсүүл шар хадан гэвт
чиний ухаан нялзрай хүүхдийхаас дор бүр хасахруугаа ш.аацан бнашд
:haha: :haha: :haha: :haha: :haha: :haha: :haha: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :? :? :? :? :? 8O 8O 8O 8O 8O 8O 8O 8O :xi: :xi: :xi:
дэлхийн аваргад хэд түрүүлсийн? ккк өөр ямар ямар медаль авч бсийн? европын аваргад түрүүлж үзсэн үү? ккк :lol:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 5:50 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.26.05 4:27 pm
Бичлэгүүд: 416
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
ямар ч бсан английн шигшээ баг бол топ шигшээ бишээ тэднийг Бразил, Итали, Герман ,Франц мэттэй харьцуулах утгагүй болуу хорват орос этэртэй л ижил зиндааны баг
хурдхан явж амиа хорло эсүүл шар хадан гэвт
чиний ухаан нялзрай хүүхдийхаас дор бүр хасахруугаа ш.аацан бнашд
:haha: :haha: :haha: :haha: :haha: :haha: :haha: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :? :? :? :? :? 8O 8O 8O 8O 8O 8O 8O 8O :xi: :xi: :xi:
дэлхийн аваргад хэд түрүүлсийн? ккк өөр ямар ямар медаль авч бсийн? европын аваргад түрүүлж үзсэн үү? ккк :lol:
ugaasaa angliig yaj Argentina, Germany, France, Brazil entrtei haritsuulhiim be 8O . Togloomiig zohioson bolhooroo l sain baidag yum bish, hen avyastai sonirholtoi baigaa ni l sain baina shtee. England geed huuruud baidag bi l lav, zohioson togloomnuuddaa sain baigaag ni medehgui yum baina. Hul bumbug, cricket, rugby bugdeerend ni 2r zeregleliih


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 9:00 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.22.06 2:52 am
Бичлэгүүд: 27
Байршил: Stamford Bridge , Fulham Road , London , SW6 1HS
Tehdee zohioson gedeg utgaaraa Preimer League-iin chansag harj bolno l doo Vzvvlsen amjil ni muuu ch gesen bvreldehvvn bol saitai shigshee shvv de

_________________
We are LONDONERS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.08 9:06 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Бичлэгүүд: 857
Байршил: Anfield Road
Хэхэ.. Английн шигшээг ТОП биш гэвэл ямар баг Топ болох бэ айн.. Азгүй, түүхгүй байж болно гэхдээ бүрэлдэхүүн бол ямар ч багаас дутахгүй шдээ... Европын том том клубүүдийн дандаа Лидерүүд нь л энэ шигшээд байна шд..

_________________
www.liverpoolfc.mn


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 662 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр