Эр эм хосуудын төөрөг заяа
1. ХУЛГАНА ЖИЛ
Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.
2. YХЭР ЖИЛ
Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд… Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.
3. БАР ЖИЛ
Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам. Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.
4.ТУУЛАЙ ЖИЛ
Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.
5.ЛУУ ЖИЛ
Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн. Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.
6.МОГОЙ ЖИЛ
Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.
7.МОРЬ ЖИЛ
Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.
8.ХОНЬ ЖИЛ
Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.
9.БИЧ ЖИЛ
Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.
10.ТАХИА ЖИЛ
Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.
11.НОХОЙ ЖИЛ
Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.
12.ГАХАЙ ЖИЛ
Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг. Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.