HDD (C:/ Disk) форматлахад хэрэглэгчийн хавтасийг хэрхэн аюулгүй авч үлдэх вэ?
Аюлгүй авч үлдэхийн тулд бид хэрэглэгчийн хавтасуудыг (user folders) өөр газар хадгалах хэрэгтэй.
Жич: Энэ tutorial -ийг мэдэж амжаагүй хүмүүст зориулсан ба мэддэг хүмүүст нь илүү хялбар, найдвартай арга байвал бидэнтэй хуваалцана гэж найдаж байна.
Яагаад ба Компьютер хэрэглэгчийн файлуудын дотоод эмх цэгц
Windows үйлдэлийн систем хэрэглэгч тус бүртээ автоматаар тогтмол тодорхой хавтас үүсгэдэг. Тэдгээр хавтасууд нь хэрэглэгчийн суулгасан програмуудын тогтмол харицах орон зай нь болж өгдөг.
Жишээ нь бүх office програмууд таныг "Open", "Save" товчлууруудыг дарах бүрт "(My) Documents" хавтастай харьцахыг оролдоно..
Хэрвээ та өөр хэсэгт документ, файлуудаа хадгалсан, эсвэл хадгалах бол хэдийгээр шалихгүй ч бас хэд, 3н товчлуур дарах хэрэгтэй болно. Завгүй ажилтай хүмүүст бол бас л их бага хэмжээгээр цаг алдаж байгаа хэрэг.
Зарим нэгэн тоглоом (Far Cry 2, FallOut 3, ...) хэрэглэгчийн тоглоомын үе шатыг (Save Game) username/Documents/My Games дотор хүчээр хадгаладаг.
Хэрэвээ та яг тоглоомынхоо гол дунд нь ороод явж байсан чинь таны үйлдэлийн систем ажиллахаа боливол яана.
Хэхэ, дахиад тоглоомоо эхнээс нь эхлэх бол энүүхэнд, бүүр өшөө чухал файлуудаа ч алдах аюулд тулгарна.
За тэгээд ихэнх MP3 тоглуулагчууд username/music хавтас дотор дуугаа хайна, тохиргоонуудаа хадгална, хөрөвүүлсэн MP3-үүдээ хадгалах гэж оролдоно. Мэдээж та байрлалыг нь тус бүрт нь, нэг бүрчлэн зааж өгч болно л доо, Гэхдээ л бас цаг алдаад байгаа хэрэг.
За бас нэг давуу тал нь таны компьютерийн дотоод эмх цэгц. Жишээ нь миний нэг танилийн хэрэглэгчийн файлууд үнэн замбараагүй.
C:/Duunuud, C:/Gadaad Duunuud, D:/Shine Duunuud. Тэгсэнээ дахиад D:/XXX/Disco дуунууд. Би лав тэндээс хэрэгтэй дуугаа олж чадахгүй юм билээ. Зөндөө олон дуу нь давхардчихсан.
Би ганцхан дуунуудыг нь агуулсан хавтасных нь тухай бичлээ шүү. Тэнд чинь бас маш олон "kino", "shine kino", "pornonuud" гэсэн хавтаснууд энд тэндгүй байсныг нь би та нарт хэлэxгүй ээ.
Эндээс харахад бүх
- MP3-ууд username/music хавтасанд; Харин шинэ, хуучин, порно
- кинонууд нь username/videos хавтасанд
- Document-ууд username/documents хавтасанд
...
гэх мэтээр замбараатай байвал өөрт нь л дээр мэт.
Үгүй бол эндээс үүдээд маш олон риск үүснэ дээ.
- Хэрэгч хэрэгтэй файлаа цаг тухайд нь олохгүй байх
- Хэрэгч хэрэгтэй файлаа санаандгүй устгаад, тэгээд тэрийгээ ч мэдэхгүй яваад байх
- Хэрэгчийн хэрэгтэй файлууд энд тэндгүй байснаас компьютер тодорхой хэмжээгээр илүү, бүр том файлуудад хэтэрхий их ачаалагдах
- дифрагмент үүсэх,
- ХДД хэт ачаалагдах,
- Антивирусын програмын шалгах хугацаа уртсах, бүр цаашлаад
- Вируст өртөх (сүүлийн үеийн ихэнх антивирусын програмууд хэрэглэгчийн хавтасуудыг тогтмол хянадаг боловч, компютерийг ачаалахгүй, хурдан ажиллуулахын тулд
зарим нэг шаардлагагүй хэсэгт анхаарлаа сулруулдаг байна.)
Гэхдээ бид энэ бүгдийг олон дахин хийгээд байхгүй
амархан шийдэж болно.
Ер нь бол ихэнх програмууд хэрэглэгчийн хавтастай (user folder) харьцдаг. Тэрнийх нь дагуу хэрэглэхэд ч гоё, цаг заваа үрэхгүй.
(Хэрэглэгчийн файлыг аюлгүй авч үлдэх өөр аргууд гэвэл гуравдагч BackUp application -ууд хэрэглэх, эсвэл та өөрөө хэрэгтэй файлуудаа зогсоо зайгүй аюлгүй хэсэгт нүүлгэх (copy/paste) 
Надад бол амархан шийдэж болох арга байхад аль аль нь дэмий л санагдаж байна. Гэхдээ таны бодол бас өөр шүү дээ.
Та аль нь зөв гэж үзнэ тэрүүгээрээ л шийдээрэй. Гэхдээ миний бодолоор BackUp гэдэг бол зайны л нэмэр санагддаг. Үнэхээр л амин чухал, нууц файлууд л биш бол шүү дээ).
Үйлдэлийн систем эсвэл компьютер эвдэрлээ гэхэд Санаа зоволтгүй ээ, миний хэрэгтэй файлууд аюлгүй хэсэгт байгаа. Би C дискээ сэргээгээд дахин ажиллана.
Хэрэглэгчийн хавтас (User Folders) нүүлгэх (аюлгүй partition-д шилжүүлэх)
Танд хэрэг болох зүйлс:
- Windows ҮС бүхий PC
- Систем дискээс тусдаа, өөр partition эсвэл өөр диск (өөр диск илүү найдвартай)
Windows XP ҮС-ийн хэрэглэгчийн хавтасыг хэрхэн нүүлгэх вэ?
Маш амархан учир нь "My Documents" хавтасндаа "My Pictures", "My Music" хавтаснууд нь байдаг.
1. C дискнээс өөр аль нэг partition юмуу, эсвэл өөр дискэнд "My Documents" гэдэг хавтас үүсэг.
Гэхдээ тогмол залгаатай байдаг байх ёстой - USB диск эсвэл External HDD байж болохгүй!
2. C дискэндэх "My Documents" хавтасан дээрээс баруун товчоо дараад "Proporties" сонго.
3. "Target" tab-ны "Move" товчлуурыг дараад үүссэн цонхонд, сүүлд шинээр үүсэгсэн "My Documents" хавтасаа зааж өг.
4. OK -> Apply
Windows Vista ҮС-ийн хэрэглэгчийн хавтасыг хэрхэн нүүлгэх вэ?
Vista ҮС нь доорх хэрэглэгчийн хавтасуудыг үүсгэдэг. (Нуугаагүй - Not Hidden)
Contacts
Desktop
Documents
Downloads
Favorites
Links
Music
Pictures
Saved Games
Searches
Video
Эндээс бид доорх 6 хавтасыг зөөнө.
Downloads*
Documents (Document файлууд)
Favorites (Bookmark -үүд, гэхдээ зөвхөн Internet Explorer -ийн bookmark. IE хэрэглэдэггүй бол зөөх шаардлаггүй юм.)
Music (...)
Pictures (...)
Video (...)
* Гэхдээ "Downloads"-ыг миний хувьд C дискнд зөөнө. Энэ нь таны дур л даа, надад бол ингэсэн нь дээр байдаг юм. Учир нь би Flashget хэрэглэдэг, бөгөөд flashget -ийн тогтмол
"Download" хавтас нь C:/Downloads гэж байдаг. Тэгээд ч вирус хайх (virus scan), архив задлах гээд цэгцтэй байдаг юм.
Зөөх үйл явц ерөнхийдөө XP -тэй адилхан. Би нэг л зураг тавья бусад нь адилхан.
Жич: "Хэрэглэгч" (таны_нэр) хавтасыг тэр чигт нь зөөж болохгүй, учир нь түүн дотор хэд хэдэн системийн нуугдмал (hidden) хавтасууд байдаг. Мөн зөөх хавтасууд хэтэрхий том болох магадлалтай.
Жишээ нь: таны_нэр/My Documents гэсэн хатаснуудын "таны_нэр" хавтасыг зөөхгүй, харин "таны_нэр" хавтасан доторх "My Documents" хавтасыг зөөнө.
New! 2008.12.11
Windows 7 үйлдэлийн системийн хэрэглэгчийн хавтасыг хэрхэн нүүлгэх вэ?
Шинэ ҮС-т энэ асуудлыг шийдэx нь маш хялбар болжээ.
Windows Explorer -оос Тухайн зөөх хавтасандаа ороод
"Include in Library" -ийг дараад,
тус хавтасний төрлийг сонгоход л болох юм байна.
...