Ишлэл:
AF-S DX VR Zoom-Nikkor 18-200mm f/3.5-5.6G IF-ED
ийм ленз авсан хэр вэ?
Энэ бол үнэхээр боломжийн сонголт, гэхдээ зөвхөн 1 л супер дуран гэж байгаад бусад бүх дуранг орлоно гэж байхгүй.
Миний хувъд чамтай төстэй Sigma 18-200mm F3.5-6.3 DC (
http://www.sigmaphoto.com/lenses/lenses ... avigator=6 ) ашигладаг. Хэрвээ чи над шиг телефото зураг сонирхохгүй бол, клоүз-ап макро бичил зураг сонирхдоггүй бол, мөн элдэв хөрөг зураг авахдаа блүр энэ тэр эффэкт үүсгэлгүй зураг авдаг, улмаар гэрэл сүүдэр багатай орчинд зураг авах хэрэгцээ шаардлаггүй гэвэл чиний одоогийн 1 л дуран чинь байхад хангалттай юм.
Товчоор хэлэхэд дээрхи дурьдаад байгаа хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал болгонд тохируулан хамгийн тод сайхан зураг авах зориулалтаар нь дурангуудын төрөл ангилалаар нь ялгасан байдгыг анхаарна биз дээ.
Хараад судлаад байхад хүмүүсийн (мөн мэргэжилтэнүүдийг ч оруулаад) хамгийн их хэрэглэдэг (үнэ өртөг нь ч арай боломжийн) маш сайн Никон-ны дурангууд нь:
1. Macro/ Close-up: AF-S VR Micro Nikkor ED 105mm F2.8G(IF)
2. Telephoto bol: Ai AF Zoom Nikkor ED 80-200mm F2.8D ni 1999 - 2004 хооронд Никоны хамгийн шилдэг дундын зайн телефото дуран байлаа. (
http://www.kenrockwell.com/nikon/80200afs.htm )
Харин 2004 оноос хойш энэ дундын зайнд хамгийн шилдэг дуран нь Nikon AF-S VR Nikkor 70-200mm 1:2.8G (
http://www.kenrockwell.com/nikon/70200vr.htm ) байсаар байна.
Long Телефото -н хувьд бол мэргэжлийн хүнд жингийн (гол нь үнэ нь!) аймаар дурангууд болоод явчихдаг учраас мань мэт нь гүйлгэж уншаад л өнгөрөх юм.
3. Гэрэл муутай орчинд бол манайхан дурангын өрц гэдэг Aperture том байх хэрэгтэй буюу fx.x тоо нь бага байх хэрэгтэй болно. Иймэрхүү дуранд Никоны хамгийн нийтлэг бөгөөд хямд нь Ai AF Nikkor 50mm F1.8D гэж нэрлэх юм билээ.Маш хурц тод бөгөөд хурдтай дуран гэж уншсан.
За тэгээд загасан нүдэн, өргөн өнцгийн гээд дурангийн хэрэгцээ мундахгүй юм байна лээ дээ. ...
gereltod gishuun дурангийн талаар хэлээд өгөөч гээд байсан учраас нуршуу урт, хэт элементарны юм биччихлээ. Бусад гишүүд зөвөөр ойлгоно биз дээ.