#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.21.26 11:20 pm байна

Бүх цагууд UTC+09:00


Форумын дүрэм


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 57 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:52 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
end eregteichuudiin eruul mended heregtei zovolgoo bichej baitsgaya. NO CHAT!!
ajiliinhaa materialaasaa huvaaltsii :wink:

_________________
Ministry of Health


Сүүлийн удаа nemo hsum 5-р сар.14.08 1:28 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Бэлгийн сулрал
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:53 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Бэлгийн сулрал
Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирэдггүй, хийсч ирдэг өвчин гэдгийг ихэнх хүмүүс ойлгодог болжээ.

Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал гэдгээр бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог бэлиг эрхтэний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Энэ эмгэгийн дагалдан бэлгийн дур хүсэл алдагдах, дур тавилтын мэдрэмж үгүй болох, үрийн шингэнээ хэт хурдан гадагшлуулах зэрэг зүйлс ажиглагддаг нь бэлгийн амьдралын тоон болон чанарын үзүүлэлтийг буруулж, эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн түвшин, хүмүүстэй харьцах болон гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлдөг.

Нэгэн үе хөвчрөлийн хүч болон үргэлжлэх хугацааны ямар нэгэн асуудалтай эр хүн болгонд эмч нар бэлгийн сулрал гэсэн онош тавьдаг байсан. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнхийнх нь хүч нь бэлгийн хавьталд ороход хангалтгүй сул боловч хөвчрөл нь алдагдаагүй байдаг. Ингээд ч зогсохгүй зөвхөн хөвчрөлийн хүч бууралттай эрчүүдийн тоо нь хөвчрөл нь бүрэн алдагдсан эрчүүдээсээ хавьгүй олон байдаг нь тогтоогджээ. Иймд сүүлийн үед бэлгийн сулрал гэхээсээ илүүтэйгээр хөвчрөлийн дутагдал гэсэн хэллэгийн илүү оновчтой гэж хэрэглэх болсон бөгөөд бэлгийн сулралыг энэ дутагдлынх нь хамгийн хүнд хэлбэр гэж үзэх болсон.

Бэлгийн сулралыг анхандаа хэвийн хөвчрөлтэй байгаад алдагдсан буюу хоёрдагч, ерөөс хөвчрөл үүсдэггүй байсан буюу анхдагч гэж хоёр ангилдаг.

Нас ахины хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн бүр 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой юм.

шалтгаан
Хєвчрєл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж үзжээ. Үүнд:
Сэтгэцийн. Үүнд сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах г.м.
Мэдрэлийн. Үүнд гэмтэл, нурууны vе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрvvлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа г.м.
Артерийн судасны. Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г.м.
Венийн судасны. бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлаах механизм гэмтэх г.м.
Эмийн. Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжvvлдэг даавар хэрэглэх г.м.
Явц
Хэдийгээр ийнхүү шалтгаан нь олон байв ч судасны хатуурал, чихрийн шижин, даралтын өвчин, архи тамхины дон нь чалх бууралтыг үүсгэдэг гол хүчин зүйлүүд хэвээр байна. Эдгээр эмгэгийн үед судсанд өөрчлөлт гарснаар вен, артерийн судасны хана нь уян хатан байдлаа алдаж, хэврэг болдог нь яваандаа бэлгийн сулрал үүсэх үндсэн шалтган болдог.

Хэвийн үедэ төв мэдрэлийн системээс ирсэн дохиогоор бэлиг эрхтний хананы судаснууд суларснаар цус нь эрхтний хөндийт биетийг хурдан хугацаанд дүүргэдэг. Ингэхэд бэлиг эрхтэний артерийн судас тэлж, хэвийн буюу сэрэл хөдлөөгүй үед цус венийн судас руу шилждэг жижиг судаснуудыг даарч, боогдуулахад буцах цусны эргэлт эрс буурч эрхтэн хөвчирдөг.

Харин судас хатуурал дамжирснаас судасны хананд холестериний гацаа үүсэх, даралт бууруулах эм уух, чихрийн шижингийн улмаас судас гэмтэх, архи болон тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хэт их стресс зэрэг нь тус тусдаа болон хамссанаар хэвийн хөвчрөх чадварыг алдагдуулна.

оношлогоо
Эрүүл мэнддээ анхаарал тавьцгаа, бие бод гэсэн уриа нь зүгээр нэг улиг болсон үг төдий биш юм. Ялангуяа эрэгтэй хүний бэлгийн чалхтай холбоотой болоод ирэхээрээ. Статистик мэдээнээс үзвэл секстэй холбоотой ямар нэг асуудалтай тулгарсан арван эрэгтэйгээс ердөө ганц нь л мэргэжлийн эмчид ханддаг байх юм. Гэтэл цаг тухайд нь арга хэмжээ авбал хөвчрөлийн дутагдал гэсэн оноштой эрэгтэйчүүдийн талаас хол илүү хувийг нь бүрэн эмчлэх боломжтой байдаг. Үүний тулд асуудал үүсэхэд хүргэсэн цаад шалтгааныг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Харин ингэхэд шаардлагатай мэдлэг, боломж нь зөвхөн мэргэжлийн эмч нарт буюу андрологич эмч нарт л бий.

Эмч нь юуны өмнө асуудлын цаана түрүү булчирхай, давсаг г.м. өөр эрхтний үрэвсэл байгаа эсэхийг тодруулна. Үүний тулд уролог эмч рүү үзлэгэд явуулж болно. Хэрэв ямар нэг үрэвсэл байхгүй бол даавар судлаач эмч рүү явуулж магадгүй. Учир нь чалх муудалтын цаана дааврын алдагдал байх нь цөөнгүй.

Харин бэлгийн сулралд хүргэсэн байж болзошгүй судасны хямралыг хэт авианы допплерограф зэрэг орчин үеийн судалгааны тусламжтайгаар бэлиг эрхтний цусан хангамжийн тоон ба чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох ёстой.

эмчилгээ
Эмчилгээний хувьд гэвэл эмгэгийн үндсэн шалтгаан нь юу байна вэ гэдгээс бүрэн шалтгаалж эмийн аргаас эхлээд мэс ажилбар хийх хүртэл олон арга хэрэглэж болдог.

Мөн түүнчлэн ямар эмчилгээ хийлгэснээс үл хамаараад секс судлаач, сэтгэл судлаач эмчтэй уулзан сэтгэлээ илааршуулах талаар онцгой анхаарал тавих хэрэгтэй. Зарим судлаачид бэлгийн суларлыг 65% нь сэтгэл судлаачтай уулзан, түгшүүр, эргэлзээг арилгах замаар эмчлэх боломжтой гэж үз

_________________
Ministry of Health


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:54 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Эрэгтэйчүүдийн цэвэршилт
ерөнхий
Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хvн бvрийн амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зєвхєн энэ єєрчлєлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хvнийг хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ vеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны тvвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.

шалтгаан
Нас ахих үед эрэгтэй хvний тархины чухал хэсгvvдийн нэг болох гипоталамуст зvй ёсны өөрчлөлт явагддаг. Энэ нь vндсэн дотоод шүүрлийн булчирхай болох гипофизын үйл ажиллагааг зохицуулагч эрхтэн юм. Єєрчлєлтийн vр дvнд эр бэлгийн булчирхай болох төмсөгний үйл ажиллагааг дэмжигч дааврын боловсруулалт алдагддаг. Yvнтэй зэрэгцэн төмсгөнд єєрт нь насны өөрчлөлт гарч эд нь аажмаар холбогч болон өөхөн эдээр солигддог. Энэ бvгд хийлээд тємсєгний тестостерон боловсруулалт буурахад хvргэдэг. Тестостерон нь эр хүний бие махбодид төмсөг, түүний дайврууд, үрийн цэврүү болон түрүү булчирхайн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэрээр эр бэлгийн эс боловсролтыг дэмжиж, мєн либидо, бэлгийн сэрэл ба дур ханалтын идэвжилтийг тодорхойлж байдаг. Даралт ихсэх өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, архидалт зэрэг дагалдах өвчнvvд нь багагvй чухал нөлөөтэй байдаг.

явц
Гол тєлєв эрэгтэй хүнд цэвэршилтийн шинж тэмдэг нь хөгшрөлтийн шинжтэй хамт аажмаар илэрдэг. Гэхдээ эр хvйсний тєлєєлєгчдийн арваас хоёрт нь “цус хєєрєх” мэдрэмж тєрж, халуу оргин, хөлөрч, зүрх дэлсэн ( зүрхний цохилт түргэсэх ), агаар дутагдах мэт болж, толгой эргэх, цээжний зүүн хэсгээр шархирч євдєх зэрэг шинж илэрч болдог. Үе үе даралт нь ихсэн, цочромтгой, уур уцаартай болж, ой тогтоолт болон ухаан бодлоо тєвлєрvvлэх чадвар нь муудна.

Ихэнх эрчүүдэд хямралын нас нь 50-55 –ын хооронд эхэлдэг. Энэ үед эрэгтэй хvн бэлиг эрхтэний хөвчрөл буурсантай холбоотойгоор єєрийгєє бvрэн чадвартай биш болсноо мэдрэн шаналж эхлэдэг. Энэ байдалд байнга анхаарлаа тєвлєрvvлснээр байдлыг улам хүндрүүлсээр өвчин болон хувирах боломжтой. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал нь эрчүүдийн 80%-д нь дур хүсэл буурах, бэлгийн сулрал хэлбэрээр ажиглагддаг. Энэ нь хөвчрөл сулрах, хэт хурдан үрийн шингэнээ гаргах мєн дур ханалт алга болох байдлаар илэрдэг. Үүний зэрэгцээ мєн эр бэлгийн эсийн боловсролт буурна. Иймээс 65-70 наснаас ахмад эрчүүдэд үр тогтоох чадвар ( ховор тохиолдлыг оруулахгvй бол ) байдаггvй.

Тестостероны боловсролт бууралт нь ялангуяа түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах болон бүтцийн өөрчлөлтєєр тодорхой илэрдэг. Иймээс эрэгтэй хvний цэвэршилтийн үеийн ноцтой асуудал нь түрүү булчирхайн томролт юм. Түрүү булчирхайн томролтын анхны шинжүүд бvр 30-40 насанд ч илэрч болдог. Түрүү булчирхайн томролт нь 50 насанд эрэгтэйчvvдийн 50%, 60 насанд 60%, 70 насанд 70% тохиолддог. Дотоод шүүрлийн алдагдал нь арьс, булчин улбагар болох, эмэгтэй хэлбэрээр өгзөг, гуя, цээжээр єєхлєх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг.

эмчилгээ
Дааврын жам ёсны өөрчлөлтийг өвчин мэтээр ойлгох үндэс байхгvй. Эрэгтэй хүнд энэ нь гол тєлєв маш аажмаар явагддаг. Тэгээд ч бэлгийн булчирхайн үйл ажиллагааны бууралттай зэрэгцэн тусгай дотоод механизм үйлчилж эхлэн бие махбодыг явагдаж буй өөрчлөлтєд аажмаар дасгаж байдаг. Иймээс дийлэнх олонх эрчүүдэд бие махбодийн дааврын өөрчлөлт нь биеийн байдалд ч, ажиллах чадварт ч нөлөөлдєггvй. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн цэвэршилт нь цаг зуурын байдал юм. Ихэвчлэн 2-4 жил үргэлжилдэг. Зохистой хандлагатай vедээ эрчүүдийн цэвэршилт нь ноцтой үр дагавар үлдээлгvйгээр мєн янз бvрийн хямрал vvсгэлгvйгээр явагдаж єнгєрдєг. Иймээс хэрэв та бие махбодид тань явагдаж буй өөрчлөлтийг мэдэрсэн бол бvхнээс тvрvvнд цэвэршилт нь бvрэн бvтэн амьдралын төгсгөл биш бєгєєд харин энэ vед єєрийн сэтгэл мэдрэл болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухам тухайн хэсгийн хямрал нь цэвэршилтийн хам шинжийн vндсэн асуудлыг бvрдvvлж байдаг шvv дээ.

Та болон таны ойр дотныхны хоорондын хэвийн харьцааг хадгалах мєн бие махбодид гарсан єєрчлєлтєд тэнцвэртэй хариу єгєх нь таны эрүүл мэндийг бvрдvvлэх гол хvчин зvйл юм. Гэвч ямар нэг євчтэй байгаад тэр нь хурцдах эрсдэл байгаа учир эмч нар дөчин нас хvрсэн бүх эрчүүдэд, vе vе эрэгтэйчүүдийн эмч болон дотоод шүүрлийн эмчид хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх, харин өөрийн биед өвчний өөрчлөлт гарахыг мэдэрсэн даруйдаа яаралтай мэргэжлийн тусламж авахыг хатуу зєвлєдєг. Үзлэгийн үед бэлгийн эрхтнүүдийн судасны доплерограф болон дааврын шинжилгээ хийлгэх шаардлага гарч болно. Тестостероны боловсролт бууралт нь түрүү булчирхайн томролт болон түрүү булчирхайн өмөн үүсэх эрсдэлийн хvчин зvйл болдог тул бөєр шээс бэлгийн эмчид тогтмол үзүүлж зєвлєгєє авч, шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Vvнд шулуун гэдэсний хуруугаар тэмтрэх үзлэг, түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч тодорхойлох шинжилгээ ордог.

_________________
Ministry of Health


Дээд талд
 Постын сэдэв: Хэт хурдан дур тавилт
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:56 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
ерөнхий
Хорин жилийн өмнө “хэт хурдан vрийн шингэнээ ялгаруулах (хэт хурдан дур тавилт)” гэсэн ойлголт нь маш тодорхой хэмжvvртэй байсан бєгєєд хоёр минутаас богино хугацаагаар бэлгийн ажил хийдэг хvн автоматаар сексийн асуудалтай эрэгтэй болдог байв. Vvнээс арай хойно богино хугацаанд vрийн шингэнээ гадагшлуулахад арай өөр байдлаар хандах болсон билээ.Үүний үр дүнд бэлгийн хавьтал хийхээс өмнө, эсвэл эхэлсний дараа шууд үрийн шингэнээ гаргах гэж ялган ойлгодог болжээ.

Гэвч энэ үзэгдлийг яаж ч нэрлэж, яаж ч ханддаг боллоо гээд цөөнгүй эрчүүдийн хувьд сэтгэлийг нь зовоодог гол зүйлсийн нэг хэвээрээ л байх болно.

шалтгаан
Хэт хурдан vрийн сунгаа гадагшлуулах нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Энэ нь өсвөр насныхны эрхтний толгойн хэт мэдрэмтгий байдал, сэтгэл санааны хэт хєєрєлтэй холбоотой. Үүнээс болж бэлэг эрхтнийг үтрээнд хийхээс өмнө эсвэл хэдхэн хөдөлгөөн хийсний дараа ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг.

Дийлэнх тохиолдолд энэ нь бэлгийн амьдралд илүү туршлагатай болохыг даган арилдаг. Гэхдээ таагүй нөхцөл байдлын нөлөөгөөр удаа дараалан тохиолдсон тохиолдолд сэтгэл зvйн хямрал vvсгэн удаан хугацаагаар хадгалагдах нь ч бий. Иймд хэт хурдан vрийн сунгаа гадагшлуулах нь насанд хүрсэн эрчүүдэд тохиолдох нь ховор.

Хэрэв ажиглагдвал янз бүрийн шалтгаантай байж болох ч үндсэн хоёр хэсэгт хувааж болно:

1) Бие махбодийн шалтгаан. Эvvл мэндийн асуудалтай, эсвэл эрхтэний бvтэц, vйл ажиллагааны онцлогтой холбоотой.

2) Сэтгэл зvйн шалтгаан. Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгvй тохиолдлоос тогтсон хямрал, бэлгийн амьдрал эхлэх vеийн хэт сэтгэл хєдлєл, айдастай холбоотой.

Цаашилбал бие махбодийн хоёр шалтгаан байдаг. Үүнд:

Эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал

Архаг везикулит. Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцарын үрэвсэл. Үрийн уутанцрын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйээр бие даан үүсдэггүй.

Бэлэг эрхтний толгойн мэдрэмтгий байдал нь төрөлхийн ба олдмол байж болно. Олдмол нь баланопостит эсвэл тээрхийн арьсны нарийслын үед тохиолддог ч тэр бүр ажиглагдаад байдаггүй. Заримдаа vрийн сун хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.

Статистик мэдээгээр бол дундаж бэлгийн хавьтал нь дунджаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэхдээ энэ нь дундаж үзүүлэлт болохоор амьдрал дээр үргэлжлэх хугацаа нь тухайн хүний хувийн онцлогоос хамаардаг. Гэвч vvнийг ойлголгүйгээс болж олон хүн бэлгийн харьцаанд орж эхлээгүй байхдаа л хэт хурдан үргэжилнэ гэхээс айж, гутардаг. Ингэснээрээ өөрєє єєрсдийгөө хорлож, чадаж байгаа хэрэг юм.

Нэг ёсондоо ингэж хоосон шаналдаг хүмүүс нь “удаан байх тусам мундаг” гэсэн зохиомол ярианы хохирогч болж байгаа юм.

Гэхдээ цөөнгүй тохиолдолд залуучууд гар хангалгыг маш эрчимтэй хийснээс болж үрийн шингэн нь хэт хурдан гадагшлах гэсэн таагүй зүйлтэй учирдаг болдог. Хэт их гар хангалгаа хийснээрээ үрийн шингэн гарахын ємнєх сэтгэл хєдлєлийг бараг хайхрахаа байдаг. Энэ нь яваандаа өөрт нь болон хамтрагчид нь дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг таних чадваргүй болгодог.

Өөрөөр хэлбэл ийм эрэгтэйчүүд нь дур тавихын өмнөх хүчтэй сэрлийн үеэр биед нь ямар мэдрэмж төрөх ёстойг мэддэггүй гэсэн үг юм.

Эмчилгээ
Хоёр мянга гаруй жилийн өмнө тай үндэстний эмч нар хайр дурлал ба сексийн талаар ном хvртэл бичсэн байдаг. Бэлгийн харьцааг энэ бvтээлvvдэд хvний бие мах бодь болон сэтгэл санааны эрvvл мэндэд зайлшгүй шаардлагатай нөхцөл гэж үзээд урлагын түвшинд хүрсэн гэж болохоор сексийн техник дээр голлон анхаарсан байдаг.

Ингэхдээ сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал гэж vздэг байжээ. Үүнийг дагаад энэ талаар “амьдралаа эхэлж буй залууст” тусламж болох зорилготой олон зөвлөгөө бүхий бүтээлүүд ч бий болсон байдаг. “Тао” -ийн сургаалаар эрэгтэй хүн нь ”янь” -д хамаардаг болохоор сэрэл нь сэрэл нь амархан бөгөөд хурдан өдөөгдөж бас буурдаг. Харин эмэгтэй хүн “инь” эхлэлд хамаардаг болохоор сэрэл нь аажмаар єдєєгдєж мєн удаанаар дур нь ханадаг. Єєрєєр хэлбэл эрэгтэй ба эмэгтэй хүмүүст сэрэл єдєєгдєх болон дур ханахад шаардлагатай хугацаа нь хоорондоо ялгаатай юм. Тэгэхээр гол зорилт нь энэ ялгааг аль болох багасгасаар нэг хэмнэлд оруулах явдал.

Энэ эртний зарчмуудыг бие дааж мєрдєх гээд оролдоод үз. “Зогс-эхэл” техник нь vрийн шингэн гадагшлахын өмнө хосуудын мэдрэмж, сэтгэл хєдлєлтэй танилцах боломжийг олгодог. Ингэхдээ эрэгтэй хvнийг хэр боломжтой чинээгээр нь дур тавилтад ойрхон болгох ч сэрэл мэдрэмжийн дээд цэгийг нь үрийн шингэн ялгаралтаас тусгаарладаг хилийг давахгvй байхад оршино. Үр дүнд нь бэлгийн хvчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг болно.

Үүнээс өөр арга ч бас бий. Энд эрхтний толгойн арьсны үзүүрийн хэсгийг тасддаг. Ингэснээрээ эрхтний толгойн мэдрэмтгий байдал нь буурч, улмаар дур тавилт ч удаан болно.

Ямар ч тохиолдолд ганцаараа шаналж суулгvй асуудлаа шийдвэрлэхийн тулд секс судлаач эмчид хандах нь зvйтэй. Цаад шалтгаан, гарах арга замыг мэргэжлийн эмч л өгч чадах болохоор найз нөхөд, дам яриа зэргээс болж өөрийгөө зовоох нь тэнэг хэрэг

_________________
Ministry of Health


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:57 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Ерөнхий
Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарч хөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд байхад амархан ил гарч байдаг. Хүнд шатанд шээх vеэр шээс эхлээд хуримтлагдаад дараа нь дуслаар ялгарч гардаг. Энэ өвчин эрчүүдийн 2-3%-д тохиолддог.
шалтгаан
Гурав хүртэлх насанд тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой “наалдсан” мэт байгаад яваандаа салж эхлэх бөгөөд зургаан нас гэхэд толгой нь түүний хязгаараас бvр гарчихсан байдаг.

Тээрхийн арьсны нарийслын шалтгаан нь тодорхой бус. Гэхдээ зарим нэг мэдээллээр энэ өвчин удамшлын гаралтай бие махбодийн холбогч эдийн дутагдалтай холбоотой байж магадагүй юм байна.

Фимоз нь хүүхэд наснаас хадгалагдаж, эсвэл бэлгийн боловсролтын vйл явцад үүсэх боломжтой. Энэ үед бэлэг эрхтэн ба тээрхийн арьсны хөгжлийн хооронд үл нийцэл бий болж, тээрхийн арьсны амсар нь маш нарийн явцуу байх бєгєєд толгой ил гарахад бэрхшээлтэй, эсвэл боломжгvй болдог.


Фимозын vр дагавар нь баланит ( баланопостит ) үүсэх шалтгаан болж болно. Энэ нь бэлэг эрхтний толгой ба тээрхийн арьсны үрэвсэл юм. Мөн эсрэгээр баланит нь тээрхийн арьсны нарийслын шалтгаан байж болно.

явц
Фимозын үед бэлэг эрхтэн хөвчрөхөд толгой нь томорч тээрхийн арьс татагддаг аюултай. Ингэснээр жижиг язрал урагдал үүснэ. Тэр нь жижиг хэмжээтэй байдаг болохоор цус гарахгүй, ямар ч санаа зовох зvйл гарахгvй. Гэвч эдгэрэхэд нь бичил сорви үүснэ. Сорвижсон эд нь уян чанараараа тээрхийн хэвийн арьснаас харьцангуй сул. Иймээс шинээр сорви үүсэх болгонд тээрхийн арьс улам бүр нарийсах ба өөрөөр хэлбэл өвчин даамжраад л байдаг.

Фимоз цаашаа даамжирсаар тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдаж болзошгүй. Энэ нь ямар нэг онцгой эвгүй мэдрэмж төрvvлэхгvй боловч бэлэг эрхтний толгойг гаргах оролдлого хийх үед хүчтэй өвдөж, цус алддаг.

Фимозтой бол хүн бэлгийн хавьталд орох эсвэл гар хангалга хийх vеэр бэлэг эрхтнийх нь толгой тээрхийн арьсанд хавчигддаг парафимоз гэгч үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Бэлэг эрхтний толгой тээрхийн арьснаас ил гарсны дараа хэвэндээ буцаж орж чаддаггvй. Өєрєєр хэлбэл толгой хавчигдаж цусан хангамж нь алдагдана. Үр дүнд нь бэлэг эрхтний толгойн эдийг үхжил үүсэх аюултай тул парафимозын vед яаралтай эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

Ариун цэврийн дэглэм хангалттай сахиагvйгээс бэлэг эрхтний толгой ба тээрхийн бактерийн, вирусын гаралтай үрэвсэл ( баланит) үүсэх боломжтой. Учир нь бэлэг эрхтний хуримтлагдсан нэалдац (смегма) амархан үрэвсдэг. Иймээс тээрхийн арьсны нарийсалтай vед бэлэг эрхтнээр бvхэлд нь тархсан євдєлт мэдрэгдэн шээх үед ихсэж, тээрхийн арьсны амсраар идээ гарч, энэ амсрын дотор тал болон эргэн тойронд нь тав тогтож байвал танд vрэвсэл үүсээд эхэлчихсэн гэсэн үг бєгєєд ойрын хугацаанд эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай болжээ гэсэн vг. Хэрэв эмчид үзүүлэлгүйгээр өвчнийг хэт даамжруулбал бэлэг эрхтний өмөнтэй болох эрсдэлтэй хүмүүсийн тоонд багтаж байна гэсэн vг.
Бэлэг эрхтний толгой болон тээрхийн арьсны үрэвслээр євдєх магадлал нь чихрийн шижингийн үед ихэсдэг. Энэ нь шээсэнд агуулагдах сахар нь бактер үржих тэжээллэг орчин бий болгож өгдөгтэй холбоотой.
Эмчилгээ
Тээрхийн арьсны нарийсалтай үед хүндрэл гарахыг нь хvлээлгvйгээр эрэгтэйчүүдийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Фимозын эмчилгээний үндсэн бөгөөд цорын ганц арга нь зvслэг (арьс тойруулж авах ) бөгөөд тээрхийн арьсыг хэсэгчлэн ба бүхлээр нь авдаг мэс засал юм. Урьд нь эмийн эмчилгээ хийх оролдлогууд байсан боловч энэ нь онцгой vр дvн єгдєггvй болох нь практик дээр илэрсэн юм

_________________
Ministry of Health


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:58 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
ерөнхий
Төмсөгний усан хаванг анагаах ухаанд гидроцеле гэдэг (hydro – ус, kele- хавагнах гэсэн грек үгнээс үүсэлтэй). Энэ нь төмсөгний хальсанд илүүдэл шингэн үүсч хуримтлагдахыг хэлнэ. Хуухнагийн тухайн хэсэгт хэдэн мл -ээс эхлээд онцгой тохиолдод 1-3 л хvртэлх хэмжээтэй шингэн хуримтлагддаг. Энэ өвчин нь хүүхдvvдэд ч насанд хүрэгчдэд ч харьцангүй их ажиглагддагтайгаа адил хялбар эмчлэгддэг.
шалтгаан

Төмсөгний усан хаван нь төрөлхийн (хvvхдvvдэд) ба олдмол (гол тєлєв насанд хүрэгчдэд) байж болно. ХХ зууны эхэн үе хүртэл төмсөгний олдмол усан хавангийн зонхилох шалтгаан нь заг хүйтэн өвчин байв. Одоо бол гэмтлийн дараа ихэвчлэн үүсч байгаа боловч гол тєлєв бараг мэдэгдэхээргvй байдаг болохоор хүн тэр бүр анзаардаггүй. Ийм гэмтлээс хойшхи 2-3 долоо хоногийн дараа хуйхнагын аль нэг хэсэгт өвчингүй хавдар үүсч аажмаар томорно.

Энэ vйл явц нь өвчингvйгээр мєн ямар нэг хямралгvйгээр хэдэн жилийн турш vргэлжилж болдог бөгөөд ийм усан хаванг архаг гэж нэрлэдэг. Төмсөгний усан хаван нь зєвхєн их том хэмжээтэй (онцгой тохиолдолд хүүхдийн толгой шиг хэмжээтэй ) болох vед л шээхэд бэрхшээлтэй болж, бэлгийн хямрал vvсдэг.

Төмсөгний усан хаван нь хvндрэл маягаар илрэх боломжтой. Жишээ нь: бөөр шилжүүлэн суулгах хагалгаа болон үрийн хураагуур судас өргөсөх өвчний эмчилгээний дараа. Төмсөгний хурц усан хаван (урвалжит) нь заг хүйтэн, сүрьеэ, төмсөгний дайврын үрэвсэл гэх мэтийн өөр ноцтой өвчнийн суурин дээр vvсэх нь олонтаа байдаг.

Оношлогоо
Төмсөгний усан хаванг оношлоход ч эмчилэхэд ч бэрхшээл гардаггvй. Эрэгтэйчүүдийн эмч тухайн євчнийг эр бэлэг эрхтний энгийн үзлэгээр тодорхойлдог. Усан хаванг оношлоход хуухнагын эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ нь илvv нарийн мэдээлэл єгдєг бөгөөд хавангийн шингэний хэмжээг тодорхойлох мєн төмсөг болон тvvний дайвруудын байдлыг дvгнэх боломжтой.

Эмчилгээ
Төмсөгний усан хаван нь єєр бусад өвчний vр дагавар байх тохиолдолд ( үрэвсэл, заг хүйтэн ба бусад) эхлээд эдгээр зовиурыг эмчилэх шаардлагатай. Бусад тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.

Гэхдээ 1-1.5 настай хvvхдэд (төрөлхийн усан хаван) хагалгаа хийдэггvй.

Бага хэмжээний хуримтлагдсан шингэн нь ямар нэгэн хүндрэл vvсгэдэггvй. Гэвч хавангийн эзэлхvvн том хэмжээнд хvрч биеийн идэвхтэй хєдєлгєєн болон бэлгийн амьдралыг хүндрүүлэх боломжтой. Түүнээс гадна хаванг цаг тухайд нь эмчлэхгүй бол төмсөг хатингарших болон эр эс боловсруулалт эргэж нєхєн сэргэхгvйгээр алдагдах эрсдэлтэй.

_________________
Ministry of Health


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 3:59 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Түрүү булчирхайн томролт буюу аденом ерөнхий

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн эс боловсроход идэвхтэй оролцдог бэлгийн дотоод эрхтэн юм. Зарим үед дөчин наснаас эхлэн таагvй єєрчлєлтvvд гарч,эд нь аажмаар хатуурч харин булчирхай єєрийнх нь хэмжээгээрээ томордог. Чухам энэ томролтыг түрүү булчирхайн булчирхайнгар, томролт эсвэл хоргүй хавдар гэж нэрлэдэг. Энэ өвчин нь 40 настай эрчvvдийн ойролцоогоор 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог.

шалтгаан

Түрүү булчирхайн томролт vvсэх шалтгаан єнєєгийн байдлаар бүрэн судлагдаагүй байна. Vvний зэрэгцээ бэлгийн үйл ажиллагааны идэвх, бэлгийн чиг хандлага, архи, тамхи хэрэглэх байдал эсвэл үрэвсэлт болон өнгөний өвчин нь түрүү булчирхайн томролттой холбоотой нь эсэх нь бүрэн нотлогдоогvй. Энэ өвчнийг эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж vздэг болохоор нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ.
явц
“Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайнд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг ( шээсний сүв ) дардагтай холбоотой. Хэрэв суваг түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт vvсэхгvй байх боломжтой юм. Иймээс түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болж байна.

Шээх явц нь сэтгэл ханамж авчирахаа больсон vед өвчин эхэлдэг гэж vздэг. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс чєлєєтэй гарахгvй, хvч муутай болно. Шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүй гээс болж шээс шээс задгайрал д хvргэх аюултай. Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог.

Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Энэ байдлыг хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг сулрахгүй байх зэрэг хvчин зvйлvvд єдєєдєг.

Давсагны даралт ихэссэнээр венийн судаснууд гэмтэж, улмаар болж цустай шээс гардаг ( гематурия).

Өвчин даамжирч шээс саатах болсноор давсганд чулуу үүснэ. Түрүү булчирхайн томролтын хамгийн аюултай хүндрэл бол түрүү булчирхайн өмөн юм.

Оношлогоо
Шээс ялгаруулалтанд нь ямар нэг асуудал гарсан тохиолдолд эрчүүд ноцтой хүндрэлд хүргэлгүйгээр бөөр, шээс, бэлгийн эмчид хандаарай. Түрүү булчирхайн томролтоос гадна эдгээр шинж тэмдэгийн цаана єєр бусад хоцтой хямралууд нуугдаж байж ч магадгүй юм. Тухайлбал, шээсний сүвний нарийсал, мэдрэлийн системийн гэмтэлээс vvссэн шээс ялгаруулалтын хямрал, үрэвсэлт процесс г.м.

Түрүү булчирхайн томролтыг оношлох зорилгоор эмч шулуун гэдсээр хурууны үзлэг хийж түрүү булчирхайг тэмтэрч хавдрын шинж чанар буй эсэх, євчний явц хэр хvндэрснийг дvгнэнэ. Тvvнчлэн нэмэлт мэдээлэл авахын тулд бага аарцагын эрхтний болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ хийнэ. Түрүү булчирхайн өмөнгийн оношийг үгүйсгэхийн тулд түрүү булчирхайн эсийн дээж авч шинжилгээ хийнэ. Түүнээс гадна урофлоуметрийн тусламжтайгаар давсагны үйл ажиллагааг дүгнэх зорилгоор гарч буй болон үлдэгдэл шээсний хэмжээг тодорхойлно.

Эмчилгээ
Түрүү булчирхайн томролтын эхэн шатанд эм болон хамгаалах аргуудыг хэрэглэдэг. Гэвч ихэнх өвчтєнүүд зєвхєн шээс саатаж эхлэх үед л эмчид ( давсаг бүрэн сулрахгүй, шээс гоожих, эсвэл байнга шээсний үнэр гарах )ханддаг. Ийм тохиолдолд бараг vргэлж хавдар зайлуулах хагалгаа хийгддэг.
Урьдчилан сэргийлэлт
Энэ өвчний хувьд сэргийлэх тусгайлан арга хэмжээ байдаггүй. Доороосоо даарах, БЗХӨ, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тvрvv булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн 50 түүнээс дээш настай эрэгтэйчүүд жилдээ нэг удаа бөөр, шээс, бэлгийн эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах нь зvйтэй.

_________________
Ministry of Health


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 4:00 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Бэлэг эрхтэний гэмтэлерөнхий

Эрэгтэй хvний бэлиг эрхтний гэмтлүүд нь санаанд оромгүй олон янз байдаг. Бэлиг эрхтний хөвчний урагдалт болон сэтрэл, бэлиг эрхтний зүсэгдсэн, хатгагдсан ба хазагдсан шарх, толгойн няцралт, арьсан доорх хөндий биетийн урагдал, эрхтний мултралт, хавчигдал, хуухнагын гэмтэл, төмсөгний мушгиралт г.м. олон.

Бэлиг эрхтний гэмтэл нь ихэвчлэн тээрхий, толгой, хөндийт биений хэсэгт тохиолддог боловч хуухнагын гэмтэлтэй хавсарч болно.

Хамгийн хачирхалтай нь бэлиг эрхтний гэмтлийг насанд хүрэгчдэд хамгийн их авдаг.

шалтгаан
Бэлиг эрхтэнийхээ арьсыг өмдний цахилгаанд хавчуулах тохиолдол хамгийн элбэг гардаг. Ийм тохиолдолд шарх нь жижиг байв ч өвдөлт их байдаг. Тvгжээг татахдаа шархыг хэт хєндєхгүйн тулд цахилгааныг єєрєє онгойхоор бодож тайрах нь зvйтэй.

Шодойн гэмтлийн өөр нэгэн шалтгаан бол хэт их үрэлт юм. Энэ нь хэт тачаангуй, эсвэл бэлгийн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа эрчvvдэд тохиолддог. Эхний тохиолдолд арьсны харьцангуй гүн гэмтэл давамгайлдаг бөгөөд эдгэрсний дараа нь сорви үлддэг. Харин удаах тохиолдолд тээрхийн шамрааны нугалааны урагдал голчилдог. Төрөлхийн богино хєвчтэй хүнд бэлгийн хавьтлын үед хєвч сэтэрч, урагдал үүсч, өвдөлт өгч цус гардаг.

Бэлэг эрхтний гэмтэлийн маш өвөрмөц гэж болохоор тєрєл нь хавчигдах гэмтэл юм. Тухайлбал, эрхтнийг төмөр утас болон оосроор ороох, цагираг хэлбэрийн хэрэгсэлийг углах г.м. Хvvхдvvдэд томоогүй зангаас болж ийм гэмтэл авдаг бол vр насанд хүрэгчид гар хангалгаар авах мэдрэмжээ хүчтэй болгох, хөвчрөлтийг удаан болгох, эсвэл шээс задгайрлын үед шээсийг тогтоох зэргээс гол төлөв үүдсэн байдаг. Ийм гэмтэл авсан үед эрхтний венийн цус бүлэнтэх бөглөрөл байдаг.

Мөн онцгой азгүй тохиолдолд эрхтний хугарал гарах аюултай. Энэ нь бэлгийн хавьтлын үед эрхтэн нь үтрээнд оролгvй гуя эсвэл эмэгтэйн аарцгын яс руу хүчтэй цохигдсоноос болж үүсдэг. Энэ үед юм хугарч буй мэт чимээ гарч, эрхтэн хөх, эсвэл хар туяатай болдог.

Эрхтний мултрал нь хєвчрєлтийн үед хугаралтай адил нөхцөлд vvсч болно. Эрхтнийг аарцаг ястай бэхлэгч холбоос тасарснаас болж мултарна. Энэ үед эрхтний хөндийт бие нь хярзан, хуйхнагны арьсан дор шилждэг. (эрхтэн хоосон уут хэлбэрээр тэмтрэгдэнэ ) Мултралыг зассаны дараа тасарсан холбоосыг оёдог.

Түүнээс гадна шодойн гэмтлийн уршгаар хөндийт биений нэг нь тасарсч хөндийт биений үрэвсэл үүсэх боломжтой.

Хэрэв эрхтэн нь хэвийн биш удаан хугацаагаар хөвчрөлтийн байдалд (хэдэн цагаас хэдэн өдөр ) байвал цусан хангамж нь алдагдасны шинж юм. Энэ үед хөвчрөлт зогсохгvй бєгєєд хүчтэй өвдөнө. Энэ нь бэлиг эрхтэн дотуур явдаг артерийн судас хагарсантай холбоотой бөгөөд их хэмжээний хөндийт биенд хуримтлагдан цусны хэвийн урсгал алдагдана. Энэ нэлээд хүнд өвчин бєгєєд “приапизм” гэж нэрлэдэг. Чихрийн шижин болон хадуур хэлбэрийн эсийн цус багадалттай эрчvvд припиазм євчинд єртємтгий байдаг.

Шээсний сүвний халдварт болон үрэвсэлт өвчний үед, эсвэл бэлиг эрхтний артерийн судас, сархиатсан эд тасарсны дараа эдгэрэх явцад сорви үүснэ. Энэ сорви нь цусны урсгалыг алдагдуулаад зогсохгvй эрхтэн жигд хөвчрөхөд саад болдог. Хэвийн үед зөөлөн эдvvд нь бүх чигт өргөсдөг, харин сорвит эд байгаа vед энэ хэсэгт эд тэнийдэггүй. Үүний дүнд Пейроны өвчин vvсч бэлэг эрхтэн хєвчирєх vед муруйлт бий болдог. Бэлиг эрхтэн сул байх vед энэ муруйлт бараг мэдэгдэхгvй боловч хөвчрөл vvсэх бэлгийн хавьтал ч хийж боломжгүй болох нь бий.

Хүүхдvvд харайж дэвхрэх, унах зэрэг огцом хөдөлгөөний суурин дээр тємсєг мушгиралт бий болох аюултай бєгєєд энэ нь төмсөгийг хуухнагын гvнд бэхлэгч холбоосын дутуу хөгжил, хэт хөдөлгөөнтэй байснаас болж vvсдэг.


Эмчилгээ
Бэлиг эрхтний гэмтлийг эмчлэхэд гардаг хамгийн том бэрхшээл нь хєвчрєлийн vеийн євдєлт эсвэл хавдар биш харин эрчvvдийн эргэлзээ, ичимтгий зан байдаг. Иймээс өөрийгєє эмчлэх тухай мартаж аль болох хурдан бөөр шээсний замын эмчид хандах хэрэгтэй. Бэлиг эрхтний гэмтэл бэртэл авсан vед яаралтай эмнэлгийн тусламж авсаны дараа бэлгийн чадавхи хадгалагдаж vлдэх боломж бараг 100% байдаг. Харин эмчилгээ хийлгээгvй тохиолдолд бэлгийн сулралтай болох эрсдэл 25-75%. Тэр дундаа төмсөгний гэмтэл зэрэг хүнд бэртлийн үед хүний биеийн байдал эрс муудаж өвдөлтийн шок vvсч улмаар үхэлд хүргэж аюултай.

Шарх авсан үед юуны түрүүнд халдваргүйжүүлсэн даралттай боолт бэлиг эрхтэнд хийж, боломжтой бол резин, эсвэл цэвэр даавуу, алчуур зэргээр чангалуур тавина . Бэлэг эрхтэн бүрэн тайрагдсан байвал тасарсан хэсгийг хадгалах шаардлагатай (эхний 24 цагийн дотор түүнийг залгаж оёж болно). Тээрхийн шамрааны шарх байвал оёдол тавих эсвэл шамрааг тойруулж зүсэх хагалгаа хийнэ.

Бэлиг эрхтний гэмтэл бэртлийн давамгайлах хэсэг нь зєвхєн мэс заслын замаар эмчлэгддэг. Тэдгээрийн олонх нь нөхөн сэргээх хагалгаа шаарддаг. Жишээ нь: таславчны урагдлын үед таславчны дотоод пластик хагалгаа хийж, эсвэл таславчыг бүрэн авдаг.

Бэлиг эрхтний гэмтэл нь бага аарцгийн эрхтэний гэмтэл болон аарцгийн ясны хугаралтай хавсрах тохиолдол цєєнгvй байдаг бєгєєд аарцгны эрхтний рентген шинжилгээ заавал хийх шаардлагатай байдаг. Ийм тохиолдолд эмчилгээ нэлээд хvндэрдэг. Мєн ил ба далд гэмтэл нь яаралтай мэс заслын хагалгаа шаарддаг. Шодойн няцрал болон гэмтлийн үед цусан хураа үүсэх тул түүнийг нээж нєжнvvдийг авах шаардлагатай болдог. Үгүй бол идээт халдвар vvсч, vр дагаварт нь шодой арилшгvй муруй болж, мєн хэвийн хєвчрєл байхгvй болно.

Бэлиг эрхтний бэртэл гэмтлийн үед шээс бэлгийн системийн байдлын шинжилгээ зайлшгvй хийгддэг бөгөөд vvнд шээс бэлгийн эрхтнvvдийн судаснуудын допплерограф ба давсаг дурандах шинжилгээ ордог.

Бэлиг эрхтэн тайрагдсан үед фаллопластик буюу эрхтнийг нєхєн сэргээх пластик хагалгаа хийдэг. Ингэхдээ бэлиг эрхтний тайрагдсан хэсгийг арьснаас авч хавирга эсвэл пластик эдээр бэхжvvлсэн ишийг дотор нь суулган нєхдєг.

_________________
Ministry of Health


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 4:00 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Бэлэг эрхтэний хөгжлийн гажиг
ерөнхий

Эр бэлиг эрхтэний хєгжлийн гажиг нь эрхтний хэвийн хэлбэр, хэмжээ, байрлалын төрөлхийн өөрчлєлт юм. Өөрөөр хэлбэл энэ бүх єєрчлєлт нь бvр эхийн хэвлийд дэх хөгжлийн явцад бий болсон өөрчлөлт.

Явц
Эр бэлиг эрхтэнийг заавал шулуун байх ёстой гэсэн ташаа бодол түгээмэл байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ эрхтэн нь ихэвчлэн тайван байдалд байхдаа л шулуун мэт байгаад хөвчрөх үедээ ямар нэг хэмжээгээр муруйдаг. Ийм байдлыг хөвчрөлтийн өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд дийлэнх тохиолдолд физиологийн эмгэг биш юм. Учир нь бэлэг эрхтэний хэлбэр нь хүний биеийн бусад хэсгийн адил єєрийн гэсэн онцлогтой. Иймд эрхтний хэвийн үйл ажиллагаанд саад болдог хэлбэрийн өөрчлөлт туйлын ховор.

Жишээлэхэд, бэлиг эрхтэний төрөлхийн муруйлт нь хөвчрөлтийн өөрчлөлтөд хvргэдэг. Үүний шалтгаан нь хєгжлийн гажилт, тодруулбал хөндий биеийн нэг талын дутуу хөгжил юм. Гэхдээ бусад бvх зvйл нь хэвийн болохоор муруйлт нь зєвхєн хөвчрөх явцад л мэдэгддэг.

Илvvтэй их тохиолддог ( 0.1-0.5 хувь ) бэлиг эрхтэний гаж хөгжил нь крипторхизм юм. Энэ гажуудлын үед эхийн хэвлийд дэх ургийн хєгжлийн явцад нэг, эсвэл хоёр төмсөг хоёул хуухнагт буугаагүй байдаг. Төмсөг нэг бол хэвлийн хөндийд vлдсэн ,эсвэл цавины сувагт гацсан байдаг. Энэ нь нярай хүүхдvvдэд цєєнгvй тохиолддог ч дийлэнхдээ эхний зургаан сарын хугацаанд төмсөг нь єєрєє байгалиас заяасан байрлалдаа ордог. Ихэвчлэн баруун төмсөгний гаж байрлал тохиолдох бөгөөд зvvн талынх цєєн, хоёр төмсөгнийх маш ховор.

Хуйхнагт буугаагүй төмсөг хэвлийн хөндий юмуу цавины сувагт байрлаж болно. Энэ тохиолдолд цавины нугалаас орчимд том биш овгор зүйл тэмтрэгдэнэ. Заримдаа төмсөг огт байхгүй байж болно. Энэ нь анхнаасаа төмсөг үүсээгүй ( агенезии) эсвэл төмсөгний хэлбэржилтийн хөгжил оройтосных байдаг. Нэг талын төмсөггүй байхыг монорхизм, хоёр төмсөггүй байхыг анорхизм гэнэ. Цавинд байрласан төмсөг нь хавчигдаснаас гэмтэл авах аюултай.
Хэрэв төмсөг хэвлийн хөндийд байвал хуйхнагын халуунаас 2-3 хэмээр єндєр халууны нєлєєнд єртєгддєг. Цаг тухайд нь хагалгаа хийхгүй бол 10 нас гэхэд л ийм төмсөгт хатуурлын єєрчлєлт явагдаж эд нь аажмаар холбогч эдээр солигддог. Энэ нь үргүйдэлд шууд хүргэнэ.

Шээсний сувгийн гаж хөгжилд төрөлхийн шээсний суваггvй байх( аплазия), шээсний сувгийн доод хананы хэсэг байхгvй( гипоспадия), дээд ханын цууралт ( эписпадия) ордог. Хэрэв шээсний сувгийн гадна амсар ( сvв) шодойн үзүүрт биш доод гадаргад байрлаж байвал ийм байдлыг гипоспадия гэх ба энэ байдал нь ургийн хөгжлийн бvр 10-14 долоо хоногт үүсч хөгждөг. Шээсний сүв хаана байрлаж байгаагаас нь хамааран толгойн, баганын, хуйхнагын, хярзангын гипоспадия гэж ялгадаг. Хэрэв шээсний сүв шодойн дээд гадаргад нээгдэж байвал эписпадия гэнэ. Мөн тvvнчлэн шээсний суваг хоёр байж болох ба энэ vед нэмэлт суваг нь хаа нэгтээ шодойн хажуу талд нээгддэг.

Эрхтэний богино таславч нь төрөлхийн гажигийн нэг юм. Энэ нь гажиг нь бэлгийн харьцааны үед хүчтэй өвдөнбэлгийн амьдралыг хvндрvvлж байдаг. Мєн таславч урагдвал хүчтэй цус алдалт үүсэх эрсдэлтэй.
Бэлэг эрхтний гаж хөгжилд мєн тээрхийн арьсны нарийсал буву фимоз болон парафимоз хамаарна. Гермафродитизм ( манин ) буюу хүйс тодорхойгүй байх эмгэг нь хамаагvй ховор тохиолддог. Үүнийг жинхэнэ ба хуурамч гэж хоёр хуваадаг. Хэрэв хүнд төмсөг, өндгөвч хоёулаа байвал жинхэнэ манин, харин хүйс нь тодорхой ч өөр хүйсний хоёрдагч бэлгийн шинж агуулж байвал хуурамч манин гэнэ. Эрэгтэй хvvхдvvдэд гермафродитизмыг эрхтэн болон хуйхнагын дутуу хөгжил, гипоспадия, хоёр талын төмсөгний гаж байрлал дагалдаж байдаг.

Эмчилгээ
Оношлогооны vед гадаад үзлэгийн зэрэгцээ дааврын шинжилгээ болон бэлгийн эрхтнүүдийн допплерографын шинжилгээ хийнэ. Шээсний сувгийн хөгжлийн өөрчлөлтийн vед мєн шээс бэлгийн эрхтнvvдийн хэт авианы шинжилгээ хийнэ.

Эр бэлэг эрхтний гаж хөгжлийн эмчилгээ нь зєвхєн мэс засал юм. Тиймээс нєхєн сэргээх мэс засалчид хандах зайлшгvй шаардлагатай байдаг. Одоо үед хэдэн арван ийм хагалгааны тєрлvvд бий болсон. Хүний өөрийнх нь эдийн тусламжтайгаар нєхєн сэргээх аргыг ( уртасгах, өргөсгөх ) ихэвчлэн хэрэглэдэг болсон. Зарим хагалгаанууд жишээ нь эрхтний хөвчний пластик зэрэг нь хурдан бєгєєд хєнгєн байдаг ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байдаг. Шодойн муруйлтын vед хагалгааг зєвхєн бэлгийн амьдралд саад болж буй тохиолдолд л хийнэ.

Бусад бvх тохиолдолд энэ гажигын засалт нь цэвэр гоо сайхны чанартай байдаг.

Төмсөгний гаж байрлал заримдаа өөр гажигтай хавсарсан байдаг. Юуны түрүүнд бөөрний гажигтай хавсрах нь цөөнгүй тул эмч тємсєгний гажигтай євчтєнд бөөрний хэт авианы шинжилгээ болон экскреторный рентгенографийн шинжилгээ хийлгэхийг зєвлєдєг. Мөн төмсөг хуухнагт байхгүй байх нь өөр хэсэгт ( төмсөг цавины суваг, шодойн уг орчимд байрлах г.м ) байрласантай холбоотой байж болох тул зохих хэсгүүдэд хэт авианы шинжилгээ хийх шаардлагатай. Төмсөгний гаж байрлалын үед түүнийг буулгах хагалгаа хийх буюу тvvнийг байх ёстой газар руу нь шилжvvлэх боломжтой байдаг бол тємсєг хатингаршсан vед хуухнагийг хэвийн хэлбэртэй харагдуулахын тулд хиймэл төмсөг л тусалж чадна. Инэгсэн тохиолдолд хуухнагт силикон эрхтэн байгааг маш анхааралтай бэлгийн хамтрагч ч мэдэж чадахгvй

_________________
Ministry of Health


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.08 4:01 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Бэлиг эрхтэний мэс засал
ерөнхий

Бэлиг эрхтэнд нөхөн сэргээх мэс засал хийх шаардлага нь хөгжлийн төрөлхийн гажиг, бэлиг эрхтэний гэмтэл бэртэлийн улмаас гардаг. Ерєнхийд нь дараах шалтгаануудыг ялгадаг, үүнд:

Бэлиг эрхтний судасны үйл ажиллагааны алдагдлаас үүссэн хөвчрөл дутагдал
Бэлиг эрхтний хөндийт биений шөрвөслөлт. Бэлиг эрхтний эд нь холбогч эдээр (мөгөөрс) хэсэгчлэн солигдох;
Эрхтэний дутуу хөгжил;
Пейроны өвчний үеийн хөвчрөл дутагдал
Хиймэл эрхтэн ( артифициал эрхтэн суулгах );
Чихрийн шижингийн үеийн дотоод шүүрлийн гаралтай бэлгийн сулрал;
Бэлиг эрхтэнд хагалгаа хийгээд сайн үр дүн өгөөгүй үед;
Давсаг, шулуун гэдэс, түрүү булчирхайд хагалгаа хийсний дараах үлдэц.
Таван минутын хагалгаа
Бэлиг эрхтний хамгийн энгийн гэж болох нөхөн сэргээх мэс засал нь таславчны нєхєн сэргээлт юм. Тээрхийн арьсны таславч богинохон, зовиур өгч байгаа тохиолдолд эрчүүдийн мэс заслын эмчид хандах нь зvйтэй. Ингэснээр энэ асуудлыг хагас цагийн дотор шийдэх боломжтой. Тээрхийн арьсны нарийсал хүндэрсэн vед маш харамсмаар vр дагаварт хvргэх аюултай. Гэхдээ эрт дээр үеэс хэрэглэж ирсэн тээрхийн арьсыг тойруулж авах, эсвэл хөвч таслах мэс засал нь энэ асуудлыг шийдвэрлэх энгийн бєгєєд vр дvнтэй арга юм.
Хэмжээ өөрчлөх
Ер нь ихэнх эрчүүдийн бэлиг эрхтнийх нь хэмжээ хэвийн байдаг бөгөөд бүр сул томгvй харагдаж, эсвэл умдагны єєхєн нугалаанд нуугдсан байсан ч хэвийн л байдаг. Гэтэл эрчүүдийн 80% нь эрхтнээ бага зэрэг томруулахаас татгалздаггүй.
Гэвч єєрийн бэлиг эрхтэнийхээ хэмжээ болон хэлбэрийг ямагт дутуу үнэлж, сэтгэл хангалуун бус явах нь яваандаа хүнд хэлбэрийн хєвчрєл дутагдлын шалтгаан болж болж, бэлгийн сулралд хvргэх аюултай гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

Бэлиг эрхтэнийг уртасгахын тулд мэс заслын болон мэс заслын бус аргуудыг хэрэглэдэг. Хэрэв мэс заслын аргуудын хувьд гол нь хагалгаа гэдэг нь тодорхой бол мэс заслын бус аргын хувьд vйлчлэх зарчимыг тодруулах нь зvйтэй боловуу. Энэ нь JES - экстендер гэдэг багажны тусламжтайгаар бэлиг эрхтэнийг механикаар уртасган томруулах арга юм. Энэ багажийг хэдэн сарын турш авалгvйгээр зvvж явах шаардлагатай ба бага багаар “туйвангийн” (штанга) хоорондох зайг ихэсгэнэ. Бэлиг эрхтэнийг өргөсгөхийн тулд шодойн багана хэсгийн арьсан дор нэмэлт эд суулгах янз бүрийн аргыг хэрэглэдэг. Үүнд янз бүрийн нийлэг материал (силикон, биогель ), эсвэл хүний жинхэнэ эдийг ашигладаг.
Хиймэл эрхтэн
Сүүлийн жилүүдэд бэлиг эрхтэний өөрчлөлт, муруйлтыг засахад чиглэсэн нөхөн сэргээх (тэр дундаа шээс ялгаруулах сувгийн төрөлхийн гажигаас үүдсэн) мэс заслын олон аргуудыг боловсруулж гаргасан. Хиймэл эрхтэнг хуухнагын төрөлхийн гажиг болон гэмтлийн үед идэвхтэй хэрэглэж байна. Жишээ нь: төмсөггүй үед уян чанараараа жинхэнээс ялгагдахын аргагүй тусгай хиймэл эрхтэнээр орлуулдаг.

Фаллопротезлох. Энэ бол мэс заслаар ( phallos-шодой, prosthesis-холбох, бэхлэх ) хиймэл эрхтэн суулгах арга. Хиймэл эрхтэнг бусад эмчилгээ тус болохгvй, өвчтөн хөвчрөх үйл ажиллагааны нєхєн сэргэлтийг хангахгvй тохиолдолд хэрэглэдэг. Мэс заслаар хиймэл эрхтэн суулгах аргыг бэлиг эрхтэний гэмтэл, хөвчрөлийг хангадаг мэдрэлийн судасны гэмтэл, шодойн цусан хангамжын хvнд алдагдал, бага аарцгын эрхтэнvvдийн хавдрын төгс мэс заслын эмчилгээний дараа г.м vед хэрэглэдэг. Хэрэв өвчтөний асуудал нь бэлгийн харьцаанд орох чадваргүйд байгаа бол хиймэл эрхтэн суулгасны дараа энэ чадвар нь эргэж ирдэг. Тvvгээр ч барахгvй эрчүүдийн өмнө хязгааргvй сексийн боломж нээгддэг ба хиймэл эрхтэн нь олон удаа ямар ч хугацаагаар бэлгийн хавьтал хийх боломж олгодог. Хиймэл эрхтэн нь маш олон янз байдаг.

Хатуу хиймэл эрхтэн. Хамгийн энгийн бєгєєд тохиромж багатай хиймэл эрхтэн. Учир нь энэ vед бэлиг эрхтэн байнга чангарсан байдалтай буюу хөвчрєлтийн байдалтай байдаг. Энэ нь хүний өдөр тутмын амьдралд зарим нэг хvндрэл учруулж байдаг болохоор орчин vед ийм хиймэл эрхтэнг бараг хэрэглэхээ болсон.

Пластик хиймэл эрхтэн. Энэ нь хагас хатууг бодвол нєхєн сэргэх ой санамжтай бөгөөд єгч буй дурын байрлалыг хадгалах чадвартай. Ийм маягаар бэлиг эрхтэн нь илvv жинхэнэ мэт гадаад байдалтай болж vvний зэрэгцээ өөрийн үйл ажиллагааг хадгалсан байдаг. Энэ төрлийн хиймэл эрхтэн нь голд нь суулгасан металл голын тусламжтайгаар өгөгдсөн хэлбэрийг тогтоодог.

Хийлдэг хиймэл эрхтэн. Хатуурал нь өөрчлєгддєг болохоор одоо vед хамгийн тохиромжтой хэлбэр юм. Учир нь єєрчлєгддєг хатуурал нь бэлиг эрхтэний физиологийн байдлыг буюу хэвийн ч хөвчирсөн үеийнхийг ч дууриах боломжтой.

Хүйс солиулах хагалгаа. Ийм төрлийн хагалгаа нь тусгай бvлэгт хамаарна. Энэ бол ноцтой үндэслэлийг шаарддаг бєгєєд журам ёсоор ийм хагалгааны ємнє сэтгэл судлаач, сэтгэцийн эмчтэй удаан хугацаанд ажиллах болдог. Тэрчлэн нэлээд олон тохиолдолд ийм хагалгааны үр дүнд хvн бvрэн єєрчлєгддєг. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх зэрэг өөрийн хүйсээ адилтган хүлээн зөвшөөрөхгүй байдлыг дагалдаж байдаг амьдралын зохисгүй хэв маягаас бvрэн татгалзах нь ч бий.

_________________
Ministry of Health


Дээд талд
 Постын сэдэв: Умруу
БичлэгБичигдсэн: 5-р сар.13.08 9:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Хуухнагны арьснаас ус ялгарч, асар ихээр загатнахыг умруу (гадаад нэрийг сайн мэдэхгүй байна, sorry :lol: ) гэдэг. Энэ нь ямар нэг харшлаас болдог гэнэ. Хэрвээ удаан эмчлүүлэхгүй явбал төмсөгөнд аюултай гэж байгаа.

Эмчилгээ: Эхлээд мэргэжлийн эмчид үзүүлбэл зүгээр. Стрептоцидтой тос юм уу, Флуцинар мазийг (энэ л ер нь үр дүнтэй дээ, 2500 ₮ гэдэг) ус ялгарсан газраа түрхэнэ. Тогтмол түрхсэний дүнд ус ялгарч байсан газар тав тогтож, тав унаснаар эдгэнэ.

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.08 12:59 am 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.02.07 6:05 pm
Бичлэгүүд: 167
Байршил: SOS
urt naslahiin hamgiin gol 3 ni huchin zuil: zuw hoololt, hudulguun, untah

_________________
~Love lights the way~


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.21.08 12:06 am 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.10.04 5:17 pm
Бичлэгүүд: 44
Байршил: in da world of my own
erchuud er n uuruu uuriinhuu eruul mended uursduu anhaarch bh heregtei. bi eregtei yum chin yaaval gej gesen bodoltoi baagiinuud ikh bdag yum shig bgain.. ikh daarch hurdug, ikh beerddeg, bas ikh userch hariaj, heterhii hund yum urguj gemtdeg geed l. udur tutamdaa barimtlah deglem saitai bh heregtei

_________________
>.<


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.08 3:22 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.05 10:34 am
Бичлэгүүд: 66
Байршил: calgary , alberta , canada
ZA ter beleg erkhtench yahav ,

1 Asuult baina emch nar hurdan zuvolgoo ugoorei .
mongold say baij baigaad butsahiin omno 10 honogiin umno gesen ugldee
gedes bazalj uvdood guilgeed baisanldaa . tegeed odoo bur gedesnii em uugaad bur zugeer bolohgui baina , yah bee ? urd ni bol japan -ii tsagaan gaatai nuursnii holtstoi em uugaal zugeer boldog baisan ldaa gedes . Getel odoo ter ni nadaa alga ene mongoloos avchirsan em yerdoo hereg algaa . TUSLAARAI ARDUUDAA!!!!

_________________
"It Wasn't Me"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.09 12:28 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.21.09 12:15 pm
Бичлэгүүд: 146
turuu bulchirhai emchleh hamgiin sain emleg haana bdag we? meddeg hun bwal helj tus bolno uu?

_________________
Mark2 110 1G-FE.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.09 12:32 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.01.07 6:05 pm
Бичлэгүүд: 16
Эрэгтэйчүүдийн сайн эмнэлэг хаана байдаг вэ? Мэргэжлийн эмч нараас асуух юм гарах л юм


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.09 12:37 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.19.08 7:30 pm
Бичлэгүүд: 98
heregtei topik bainaa, thx


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.09 4:08 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
Эрэгтэйчүүдийн сайн эмнэлэг хаана байдаг вэ? Мэргэжлийн эмч нараас асуух юм гарах л юм
Гарьд мангай. 11р сургуулийн зүүн талд. Баруун 4н замаас 200м зүүн зүгрүү яваад хойшоо, урагшаа явсан салуу замаар урагшаа эргээд 10м яваад хаяг нь харагдана.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.09 12:02 am 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.13.09 11:13 am
Бичлэгүүд: 1020
Байршил: Эмэгтэй хүн бол цэцэг, харин үндэс нь эрэгтэй хүн. Үндэснээс шалтгаалан цэцэг дэлгэрч эсвэл гунддаг™
хэй эмч нараа энэ шимсэн толбо яаж хурдан арилгах вэ хүзүү хавьцаа байнаа яадаж байхад хоолойтой цамц байдгүй :(

энд бичихээс өөр арга алга ийм сэдэв алга ? гол нь хурдан

_________________
shut up and Enjoy the life..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.09 12:14 am 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.10.04 5:17 pm
Бичлэгүүд: 44
Байршил: in da world of my own
Ишлэл:
хэй эмч нараа энэ шимсэн толбо яаж хурдан арилгах вэ хүзүү хавьцаа байнаа яадаж байхад хоолойтой цамц байдгүй :(

энд бичихээс өөр арга алга ийм сэдэв алга ? гол нь хурдан
mud arilahguie.
gehdee yahav huiten jin tavaid uzej boloh l yum :frog:

_________________
>.<


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.10 6:21 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.18.06 1:34 pm
Бичлэгүүд: 172
Байршил: Глобал Интернэт - Транстелеком - Рэйлком - Мэйжикнэт&Ситинэт - Офис Файрвол - Персональ Лайптоп

Эрэгтэйчүүдийн гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс юу юу хэрэглэдэг вэ?
Миний хувьд гайгүй шампөө, гар нүүрний хуурайшлаас болоод гар нүүрний тос хайх боллоо :??:

_________________
Get Rich or Die ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.10 2:53 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.04 1:49 am
Бичлэгүүд: 525
Байршил: Компьютерийн ард кофе уугаад л ...
Сайн байна уу ? нэг асуулт асуух гэсиймаа хариулж өгч тус болооч.

Эрхтэн нь жоохон улайгаад тэгээд загатнаад байна гэхийн бас эрхтэний үзүүр болох мөөг хэсэгтээ цайван ноноон ч юм уу нэг шингэн зүйл бөөгнөрчихсөн унтаж чадахгүй загатнаад байна гэхийн тэгээд заримдаа хорсоод байна энэ ямар өвчин бэ? БЗХӨ мөн үү?

хэрхэн эмчлүүлэх вэю шинжилгээ өгхөд үнэтэй байдаг болуу хэд бол?
:crysad:

_________________
! Use Your HEAD !


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.10 4:09 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.09 10:52 am
Бичлэгүүд: 277
Байршил: євєл хавар зун намар
Ишлэл:
Сайн байна уу ? нэг асуулт асуух гэсиймаа хариулж өгч тус болооч.

Эрхтэн нь жоохон улайгаад тэгээд загатнаад байна гэхийн бас эрхтэний үзүүр болох мөөг хэсэгтээ цайван ноноон ч юм уу нэг шингэн зүйл бөөгнөрчихсөн унтаж чадахгүй загатнаад байна гэхийн тэгээд заримдаа хорсоод байна энэ ямар өвчин бэ? БЗХӨ мөн үү?

хэрхэн эмчлүүлэх вэю шинжилгээ өгхөд үнэтэй байдаг болуу хэд бол?
:crysad:
belgiin zamiin haldvart uvchin mun l baina shdee, zag huiten yum bish uu, hurdhan emchid ochij uzuul.

_________________
za tebya


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.10 4:19 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.18.09 5:28 pm
Бичлэгүүд: 932
Байршил: Behind my *&^@%%#% pc...
huuhnag zagtnaad bhiin yahuu

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.10 3:35 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.02.04 6:36 pm
Бичлэгүүд: 328
Urology n hamgiin sain emch bol 1r emnelegiin urologiin tasgin emch Amarsaihan.Bas 2r emnelegiin Horloo gj 2hun bii dee.

_________________
Ийм нэгэн амьдрал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.10 2:19 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.04 1:49 am
Бичлэгүүд: 525
Байршил: Компьютерийн ард кофе уугаад л ...
Мөөгөнцөр туссан эрэгтэй хүн эмчээс авсан эмээ уугаад эдгээгүй тохиолдолд яаах вэ? ууж байсан эмээ дахиад эвч уухуу?

_________________
! Use Your HEAD !


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 57 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр