Зио сонгууль энээ тэрээ гээд бөөн юм болоод өнгөрлөө... Миний бие ахлах Модераторын ажлыг хүлээн авсны хувьд энэ санал хүсэлтийн буланг шинэчлэхээр шийдлээр. Өмнө нь бичигдсэн бүх санал хүсэлтүүдийг уншиж үзлээ.
Түүх форумын зохицуулах хороо
Ахлах Модераторын сонгуульд гаргасан зорилго мөрийн хөтөлбөр
Эрхэм зорилго: Түүх форумыг улам идэвхжүүлж, энэ форумаас түүхийн ерөнхий мэдээлэлээ олж авахуйц зохион байгуулах. Залуучуудын сэтгэлгээнд түүхийн үнэ цэнийг суулгаж өгөх. Цаашдаа (нэлээн алсын зорилт, бараг мөрөөдөл минь гэхүү дээ) түүх форумын идэвхитэй гишүүдтэйгээ хамтран шинэ залуу түүх сонирхохчдын холбоог байгуулан монгол хэл дээрх дэлхийн түүхийн томоохон датабейс хийх.
Мөрийн хөтөлбөр хийгээд зарчим.
- Үнэхээр түүхд сонирхолтой, асуултад байнга ороод байх чадвартай, түүх форумд идэвхитэй бичлэг хийдэг бол
намын харъялал харгалзалгүйгээр, (түүнчлэн бичлэг элссэн оныг ч харгалзахгүй байж болно, хэрвээ үнэхээр ажиллая, зүтгэе гэж байгаа бол) бүлэгтээ авч Модераторын эрх өгөн хамтран ажиллах болно. Түүх форумд идэвхитэй байнгын гишүүд тун хэрэгтэй байгааг хэн бүхэн мэднэ. Түүнчлэн би хувьдаа энэ түүх форумыг эмхлэн цэгцлэхийн тулд нэлээд хэдэн Модератор авах санаатай байна.
- Модераторууд, идэвхитэй гишүүдтэйгээ (жишээ нь
Modern_nomads, Guy, Poseidon, Aurora гэх мэтчилэн) хамтран их цэвэрлэгээ явуулах нь мэдээж, гэхдээ их цэвэрлэгээнээсээ өмнө Түүх форумын ерөнхий архивийг гаргах бодолтой байна. Маш олон эрээвэр хураавар мэдээ мэдээлэлийг нэгтгэж нэгэн тогтолцоонд оруулна. Цаашдаа хүмүүсийн үзэл санааг нэгтгэн түүхийн архив, эрдмийн санг тухай бүрт нь үүсгэж байх болно. Ингэснээр давхардсан сэдэв байхгүй болж хүмүүсийн оюуны бүтээлийг уншиж судлахад нэн хялбар болно.
- Тэмцээн уралдаан зохиож шатлал бүхий цол олгох бодолтой байгаа. Жишээ нь тэмцээнд нэг удаа түрүүлбэл түүх сонирхогч, 2 дахиа түрүүлбэл, түүхийн хорхойтон, 3 дахиа түрүүлбэл жинхэнэ түүхч, 4 дахиа түрүүлбэл их түүхч, 5 дахиа түрүүлбэл агуу түүхч гэх мэт цолны асуудлыг бусад туслах Мод-уудтайгаа зөвлөлдөн гишүүдийн урмыг сэргээх.
- Гадаадаас орчуулга хийх талын арга хэмжээг зохион байгуулах, түүхийн ном сурах бичгийн категори хийх бодолтой байгаа. Монголд түүхийн ямар эх сурвалжууд байдаг тухай, зарим номыг нь уншсан хүмүүс сэтгэгдэллээ бичих, бусдадаа зөвлөгөө өгөх
- Форумаа Дэлхийн түүх, Монголын түүх гэж хоёр хуваах болно. Эх орны маань түүх ямагт онцгой, давуу байр суурьтай байх нь мэдээж хэрэг.
- Шинэ гишүүдийг түүхд дуртай болгох, түүхд сонирхолтой гишүүдийг тоо ба чанарыг нэмэгдүүлэх. Үүний тулд тэмцээн уралдааныг идэвхитэй зохион байгуулах, түүхийн олимпиад зохион байгуулах бодолтой байна.
- Одоо явагдаж байгаа асуулт-хариултын тэмцээнийг улам идэвхжүүлж улмаар тодорхой төрөл дээр (жишээ нь Грекийн түүх, эсвэл Ромын түүх ч гэдэг юм уу) тэмцээн зарлах.
Цицерон