Дэлхийг хэрсэн сvлжээ 16 нас хvрлээ
Бидний єдєр тутмын амьдралд талх шиг хэрэгцээтэй болсон интернэт 16 нас хvрлээ. Олон хvнд интернэтийг "Майкрософт" эсвэл Билл Гейтс vvсгэн байгуулсан гэсэн буруу ойлголт байдаг. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг, хуний хєдєлмєрийг хэдэн зуу дахин хєнгєвчилсєн, мэдээллийн хамгийн шуурхай хэрэгслийн нэг, энэ зууныг "Мэдээллийн эрин зуун" гэж нэрлэхэд хvргэсэн эл гайхалтай нээлт бол Английн иргэн АНУ-д амьдардаг Тим Бернерс Пигийнх.
Интернэтийг vндэслэгч буюу ноён "WWW"
Тим Бернерс Лиг яг хэрэгтэй цагт хэрэгтэй газарт тєрсєн хvн гэдэг. Тэрбээр єнгєрсєн зуны дундуур Англид тєрсєн. Хvvгээ 12 нас хvрмэгц тvvний эцэг, эх Лондоны "Emmanuel School" хувийн сургуульд шилжvvлсэн байна. Тим 1976 онд Оксфордын их сургуулийн дэргэдэх хатан хааны коллежийн физикийн факультетийг гялалзсан дvнтэй тєгсгєжээ. Энэ сур¬гуульд ирээдvйн "сvлжээний хаан"-ыг цємийн фи¬зикийн танхимд орох эрхийг нь хассан гэдэг. Одоо сонссон хэний ч инээд хvрэм шалтгаанаар буюу хичээлийн цагаар шинжлэх ухаанд ямар ч хамаагvй тоглоомоор тоглодог гэж.
Тим Бернерс Ли хувийн персонал компьютертэй болохын тулд хуучин телевизорыг таван фунт стерлингээр, хэрэглэж байсан процессортой худалдан авч угсран оюутны байрандаа хэрэглэсэн нь "WWW"-г нээхэд ихээхэн тvлхэц болсон гэдэг. Тэрбээр кол¬леж тєгссєний дараа Британиас холдон эх газар руу зvтгэжээ.
1980-аад оны зун Тим Бернерс Европын физикийн "CERN" лабораторид программ хангамжийн инженерийн зєвлєхєєр ажиллажээ. Тvvнд Женев таалагдсан тул тэндээ суурьшин "Enquire" /лавлах, тэмдэглэлийн дэвтэр/ бяцхан программ зохиожээ. Дэлхий даяар тархах интернэтийн vндсэн зарчмыг чухам яг энэ программд тусгасан байв. Тим Бернерсийн гол санаа, зангилааг Роберт Кайллиалу хэмээх хєгжилтэй, ухаалаг хvн тайлж єгчээ.
Тvvнийг заримдаа "World Wide Web''-ийн баруун гар гэж нэрлэдэг. Америкчууд хятад Ли япон Кайо гэсэн хvмvvс интернэтийг санаачилсан хэмээн тєєрєгддєг байсан ч єнєєдєр Тим Бернерсийг интернэт ашигладаг хvн бvхэн мэддэг болжээ.
Тимд 1994 онд Массачусетсийн Технологийн их сургуулийн кафедрыг удирдах санал тавьснаар авьяаслаг инженер єнєєдєр хvртэл Америкт амьдарч байна. Тим Бернерс Ли хувийн амьдралдаа хэзээ ч хэнийг ч оролцуулдаггvй. Тvvний эхнэрийг Нэнси Карлсон гэдэг. Хоёр хvvхэдтэй. Vvнээс єєр ямар ч мэдээлэл дэлхийн аль ч хэвлэлд гарч байгаагvй.
Тvvний тухай "Sun Microsystems" компанийн удирдлагын нэг Эрик Шмитд "Бернерс Ли бол интернэтийн салбар дахь хам¬гийн vл мэдэгдэх баатар. Єєр ямар ч салбарт ийм амжилт гаргасан хvн хэдийнээ Нобелийн шагналтан болох байсан" гэжээ.
Интернэтийн тvvхийн хуудаснаас
1991.06 сар- Тим Бернерс Ли дэлхийг хэрэх "аалзны тор"-ын vндсэн санаа "WWW"-г гаргасан.
1991.12 сар- Интернэт Европоос гадна хєл тавьсан
1992.11 сар- Дэлхий дахинаа 26 веб сайт ажиллаж эхэлсэн.
1993.04.22-АНУ-д зохион бvтээсэн "Windows" системд зориулсан "Mosaic" браузер гарчээ.
1993.04.3O-"WWW-ыг хvн бvхэн vнэ тєлбєргvй ашиглах боломжтой болсон нь интернэтийн тархац, хэрэглээг нэмэх хамгийн таатай нєхцєл болсон.
1993. O5 cap- Массачусетсийн технологийн их сургууль анхны электрон “The Tech” сонин гаргасан
1993.07 cap- "HTML" программ гаргажээ.
1993.11 cap- Интер¬нэтийн хэрэглэгчид анх удаа веб-камертай болов.
1994.02 cap- "Yahoo" хайлтын системийн vндсийг тавьсан сайт нээгдэв. Yahoo-г Стэнфордын их сургуулийн Дэвид Файло Жерри Ян нар нээжээ. "Yahoo" /Yet Another Hierarchical Officious Oracle/.
1994.04 cap- "BBC" компьютерийн тухай анхны веб сайт “The Net”-ийг нээжээ.
1994.10.13- АНУ-ын Ерєнхийлєгч Билл Клинтон анхны тєрийн байгууллагын сайт whitehouse.gov-ийг нээх шийдвэр гаргав.
1994.10.25-Нэтэд анхны зар сурталчилгаа гарсан нь "АТТ" компани, "Zima" ундааных байв.
1995.02 cap-"Radio HK" 24 цагийн радио нээсэн
1995.07.01-Сvлжээнд Amazon.com номын худалдааны сайт нээгдсэн.
1995.07.04-АНУ-ын тусгаар тогтнолын єдрєєр "Hotmail" шуудангийн vнэгvй сайт гарсан.
1995.08 сар-Сайтын тоо 18957-д хvрэв.
1995.08.09-Хєрєнгийн бирж дээр интернэт компанийн тоо огцом єсчээ.
1995.08.24-"Microsoft" компани Internet Explorer браузерийг гаргасан
1995.09. (М-Интернэтийн дуудлага худалдааны eBay сайт нээгдэв. Тухайн vед еВау-г "Auctionweb" гэж нэрлэж байсан. "Auction-web''-ээр зарагдсан анхны эд нь хугарсан лазерийн заалтуур байсан гэдэг.
1995.12.15-'Alta Vista" олон хэлний хайлтын систем нээгдсэн.
1996.08 сар-342 081 сайт бvртгэгджээ.
1997.03 cap- Британийн "BBC" компани бие даасан мэдээллийн сайт байгуулан парламентын сонгуулийн мэдээг анх цацаж байжээ.
1997.06 cap -business.com сайт 150 мянган ам.доллараар зарагдав.
1998.09 cap -"Google" хайлтын сайт/Калифорнид/ ажиллаж эхэлсэн.
1999.05 сар-Бостоны оюутан Шон Фаннин хєгжмийн "Napster" сайт нээсэн
1999.08.19-MySpace сайт ажиллаж эхлэн амжилт муутай байсан ч 2003 онд дахин нээж 100 сая хэрэглэгчтэй болов.
2000.02.07-Дэлхийн тэргvvлэх зэргийн найман сайт (CNN, Yahoo, Amazon г.м) хакеруудын довтолгоонд єртєж тvр хугацаанд ажлаа зогсоожээ.
2000.08 сар-Сайтын тоо 20 саяд хvрэв.
2001.01.15- Жэмми Уэльс "Wikipedia" лавлах сайт нээв.
2001.11.22-Ромын хамба II Иоанн Павел электрон шуудангаар анхны илгээлтээ сvсэгтнvvддээ зориулжээ.
2002.12.11- АНУ-ын Холбооны мєрдєх товчоо эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтнvvдээ интернэтээр зарлажээ.
2002.04.28-"Apple" компани "iTunes" хєгжмийн суваг нээв.
2004.08.19-Тим Бернерс Лид Британийн хатан хаан "рыцарь" цол олгон язгууртан гаралтай болгов.
2004.08.19- "Google" хувьцаа гаргаж 85 ам.доллараар худалдсан бєгєєд жил гаруйн дараа 400 доллар болж єссєн юм.
2006-Сайтын тоо 100 саяд хvрэв.
(by www.olloo.mn)