Ишлэл:
ASUULT 3
OORSDIIGOO NARNII HUUHDUUD GEJ NERLEDEG INKUUDIIG BAILDAN DAGUULSAN TSAGAAN ARIST HUNII NER???
Франциско Пизарро... Испаний түрэмгийлэгч. Тэрээр Наваррын жанжин Гонзало Пизаррогийн хууль бус хүү бөгөөд Ацтекийг эзлэн түрэмгийлсэн Эрнан Кортестэй цусан төрлийн хамаатан байсан юм.
Мэдээж Шинэ Ертөнцийг хайх хүсэл эрмэлзлээр буцалж байсан тэрээр Баруун Энэтхэг хэмээгдэж байсан Карибын тэнгисийн арлуудад амьдарч байх үеээсээ л Өмнөд Америкаар аялахыг оролдож байсан. Нилээд хөгшин болсон хойноо буюу 47 насандаа Паскаль Де Андагоягийн удирдлага доор Өмнөд Америкруу анхны аялалаа хийсэн бөгөөд зорилго нь алтны орд Элдорадог булаан авах олох явдал байлаа.. Эль Дорадо бол одоогийн Перу орчмын Инкын хаант улсын нутаг байх...
1524 онд Панамаас зүүн тийш 80 цэрэг, 40 морьтой анхны аялалаа хийсэн боловч хүнсний дутагдал, уугуул иргэдийн таагүй харьцаа, Далайн шуурга, Панамын амбан захирагчийн ёс төдий туслалцаа, халуун орны цаг агаарын таагүй байдлаас болж бүтэлгүй болсон бөгөөд уугуул нутгийнхантай хийсэн Пунта-Куэмада-гийн тулааны дараа Панамруу буцаж ирсэн байна. Амжилтгүй, үр дүнгүй экспепиц....
2 жилийн дараа өмнөхөөсөө 2 дахин олон хүнтэй 2-р аялалаа хийж одоогийн Эквадор улсын нутагт хүрч, Түүнээс цааших нутгийн уугуул иргэд Инка хэмээх гүрний хууль дор амьдардаг болохыг мэдэж авчээ... Пизарро уугуул иргэдийн зэвсгийн технологийн хоцрогдолыг сайн мэдэх тул байлдан эзлэхээр шийдсэн байна. Гэвч цэргүүд нь бүхэл бүтэн улсын эсрэг байлдахыг хүссэнгүй... Пизарро арга буюу буцаад Панамд ирлээ...
Тэрээр бас шаггүй уран үгтэй байсныхаа хэргийг гаргаж "There lies Peru with its riches; Here, Panama and its poverty. Choose, each man, what best becomes a brave Castilian." гэсэн боловч 13 хүн л түүнтэй цуг балар харанхуй, аймшигт ширэнгээр аялахаар шийдсэн байна. бүтэн 18 сарын дараа Пизарро...........
гээд бичжийсан ажил гарчихлаа...
Тэгээд ч Сүхбат асуултаа тавиа хө...
