| Оффлайн |
| Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч |
 |
Нэгдсэн: 10-р сар.22.04 2:47 am Бичлэгүүд: 45
Байршил: хамгийн гоё нь би залуу байна!
|
Манайх хотод нvvж ирээд сар гаруй болж байна。Ээж биднээс тvрvvлэн ирж зуравдугаар хороололд гурван єрєє байр авсан юм。 Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов。Халуун ус тасалдахгvй, шєнє дvл болсон ч машин тэрэгний дуу тасрахгvй л болхоос энэ байрны хувьд аймгийн тєвийн байрнаас маань онцын ялгаагvй санагдаж байлаа。
Хичээл эхлээд гурав хонож байсан vе。 Хотын охид яасан ч нvvрэмгий юм。Би энэ жил есдvгээр ангид орж байгаа ч найз охингvй яваа хvн
Аав маань аймагтаа л нєлєє бvхий хvмvvсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хvн сургуульдаа л гайгvй царайлагт тооцогддог зэргээс болоод охид надруу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж vзсэнгvй гэхvv дээ .Тvvнээс гадна хєвгvvд рvv єєрєє наалддаг охидыг би сонирходоггvй юм. Тэгсэн мєртлєє эр хvний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хєєрхєн охиныг мєрєєддєг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн тєвєєс тийм дагина яаж олдох билээ.
Хичээл эхлээд удаагvй , найз нєxєдтэй болж амжаагvй болхоор хотод нvvж ирсэн эхний сарууд онцгvй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мєрєєдєл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил тєрєлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бvхэн алга болчихно. Хоёр охин дvv амралтын єдрvvдэд хамаатнуудаарай хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино vзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. МИний хувьд єссєн тєрсєн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил vерхсэн ижилдсэн найзуудаа vгvйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглvvлсэн хачин улирал намайг гэгэлзvvлээд ч байгаа юмуу.Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хєдлєхгvй байлаа.Ээж хєєцєлдсєєр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм.
Ажиглаад байхад манай ангийнхан vндсэн 3 тєрєлд хуваагдах юм шиг санагдана.Нэг хэсэг нь vнэхээр толгой сайтай, бодлого бодохын тєлєє тєрсєн мэт, матемэтикаас єєр юу ч сонирхдоггvй ёстой номын амьтад.Дараагийн хэсэг нь мєнгєтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хєєсєн эрхийн балайнууд.Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгvй ч муу сураад байдаггvй , нийгмийн байлдлаарай ч гадаад байдлаарай ч амтан дунджууд . Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа.Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч , аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хvн тэнд єргєсєн дvнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ.Хотын сургуульд над шиг амтны жинхэнэ булай илэрдэг бололтой Англи хэлээр би гэдэг хvн чин ангидаа алтан дунджид ч орж чадахгvй байлаа.Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгvvт сургуульдаа ганган дэгжинээр дээгvvр тооцогдож байсдан хvн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хvvхдvvдийн дунд ямар ч донж маяаг байхгvй
хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч бvр ярих юм биш . Гэвч царай зvс сайтай зовхи єєдєє бандийн хувьд удалгvй алтан дунжийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний kлуб байгуулж ерєнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бvх бандийг євдєг шороодуулсаар охидыг бишрvvлж гvйцэв.
Ингээд нэгдvгээр улиралын амралт эхэлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омоглон зvрхийг байлдан дагуулах єнєє мєрєєдлийн гvнжтэйгээ учраагvй байлаа.тэр гуравын хамгийн хєєрхєн нь манай ангийн Халиун.Даан ч сурлага муутай, манай 40 хvvхдийн адагт нь ордог. тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй vг унана гэж vгvй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой vерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж vхэх биз. Харин тvvний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй єндєр, хувцаслан гэж ганган гэдэг ч vг багадана. Сурлага сайтай . Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нvvртэй , ангалзуур гэж жигтэйхэн .Манай 10-ын аль гайгvй гэсэн хєвгvvдтэй vерхэж болзож байсныг дуулаад миний эр хvний бардам зан хєдєлсєн ч юмуу шууд л дургvй хvрчихсэн юм. Номингоо бол гоё нэрнээс цаашгvй охин. Бас л манай ангийх л даа.Сурлагаар ч царайгаар ч бие галбираар ч гавихгvй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж *галуу дуурайж хэрээ хєлєє хєлдєєнє* гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гvйхийг харахаар инээд хvрмээр. Уучлаарай , би хєдєєнийх ч гэсэн аймгийн тєвийн хэрдээ л хотожсон хvний хvний хувьд эмэгтэй хvний борхон царайг нэг их vнэлдэггvй юмл даа. Миний vнэлэмжээр бол эмэгтэй хvн цайвар арьстай байх нь чухал бєгєєд , ямар ч cэдэвээр ярьж хєєрєхєд ам хуурай байдаггvй, єєрєєр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улиралын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотоод ирж чадсангvй. Шинэ жилээр л хамт очино гэж Билэгт , Доржсvрэн хоёр надад бичсэн и-меилдээ амалсан байлаа. Ингээд улиралын амралтаа багын найзуудтайгаa хотод доргиж єнгєрєєх тєлєвлєгєє минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бvлгийн хувьд боловсорлын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж 3-р хорооллын нэг дэлгvvрт гуталын лангуу ажилуулан гэртээ орой євдєг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага vд болтол унтана. Харин би єглєє эрт сvvнд явна. Єглєє бvхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн євєє , эмээ нартай хамт оочерт зогсох нь хvсмээр ажил биш л дээ. Гэвч яаaя гэхэв. Намарын хvйтэн єглєє охин дvv нараа сvvнд явуулалтай биш.
Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нvдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой . Дэндvv туранхай биетэй, тэгэд арай хэтэрхий эв хавгvй хувцасладаг тэр охин нvдний зузаан шил нь цантчихсан мєртлєє 11-р сарын єглєєний чаcшийм жаварт огт ажирсан шинжгvй, даарсандаа гэр рvvгээ шогших хєєрхий миний хажуугаар салхи татуулан єнгєрдєгт нь л би атаархдаг байсан юм. Би тvvний аль орцонд суудгийг ч мэддэггvй. Єглєє бvхэн тvvнтэй тааралддаг ч тэр дорхноо ор тас мартчихдаг байв.
Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрvvлээс залхсан би тагтан дээрээ тамхи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зєєлєн аялгуу эгчиглэж байснаа, єєр нэг гайхам сайхан хєгжим дуурсаж эхлэв. Тэр хєгжмийг сонсох тусам чих рvv нэг л уянгалаг цэнхэр , ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм vгээр илэрхийлж болшгvй, ертєнцийн бус ая урсан орж тайвшируулах мэт таатай байсан тул даартлаа зогсов. Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны єрєєнд хумсаа будан суусаар хаалга тс хийхэд хєдєлсєнч vгvй vлдэв. Энэхэн мєчид ээжийгээ туйлын их єрєвдєж билээ.Хєєрхий ээж минь насаараа хvсээд байсан хотдоо ирээд єєртєє бур ч их зовлон хурааснаа ойлгохгvй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт байхад аавыг олж авчирая гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн тєв шиг жижигхэн газар аав ерєнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн тєвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хvнтэй энэ хотын хаанаас гэж тvvнийг хайх юм билээ. Би орондоо ороод *Авгай л авахгvй юм шvv.Аав ээж хоёор шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг* хэмээн бодсоор нам унтчихсан байлаа.
аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд *та 3-ыг бодосндоо би ээжтэй чин амьдарч байна..Чи том болж байгаа хvн аавыгаа зєв ойлгоорой* гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дєнгєж 37 той. Хотын эрчvvд шиг том гvзээ байхгvй, эр хар махтай, єндєр гуалиг биетэй, алаг нvдтэй, тас хар vс хємсєгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хvмvvс аав, хvv гэхэд vнэмшдэггvй ах дvv хоёр уу л гэнэ.Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бvлийн амьдрал нэг л бvтэмж муутай . Ээж тvvнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрvvл хийнэ.Би бас аавыг дуурайсан юм байлгvй, гайгvй царайлаг тєрнєєсєє болж єєртєє элдэв хандтай охидоос залхаж гvйцсэн хvн. Миний бодлоор ээж ааваас илvv овортой, тvргэн хєгширч байгаадаа ч юм уу, аавд олон хvvхнvvд дурладагаас болж тэр хоёр таархаа больсон юм биш. Ертєнцийг vзэх vзэл, оюн санаанны хvрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг.
Ээжийн хувьд бол аль эрт аймагт байхын л *Манайх 69-єє солихгvй бол хотоод очоод амьтны нvvр яаж харнаа. Чиний авч єгсєн энэ цагаан алтан бєгжийг зvvхээр хvvхнvvд намайг хєєрхий тємєр зvvчихээ юу гээд байх юм. Ийм vнэтэй ганц юм авч байхаар харахад нvнжигтэй хэдэн алтан бєгж авчихгvй* гэх ч юмуу , мартын 8-наар манай ангийн багшийнд согтож унаад нєхрєєр нь хvргvvлэн ирэх, эсвэл юмтайгаа гайхуулах гээд тав зургаан хуруундаа ижил буруу шигтгээтэй баахан алтан бєгж эгнvvлээд зvvчихдэг хvн. Гэтэл аав бол хєгжилийн ирээдvй, хотжилт, соёл иргэншлvvд сєргєлдєєн, дэлхийн олон туйлт улс тєрийн бодлого гээд сонин сонин сэдвээр юм унших, наиз нєхєдтэйгээ элдэв юмсын тухай маргах , мэтгэлзэх, зугаалж цэнгэх дуртай.
Би нэг явдалыг ерєєсєє мартдаггvй юм. Бид 3-ыг бага байхад аав нэг удаа ой руу дагуулж яваад баахан шогшгой, багваахай цэцэг тvvн гэртээ авчирч , бамбарууш , илжиг, туулай хийж єгч билээ.Гэтэл ээж гэр цэвэрлэхдээ бидний тоглоомуудыг *новш* гээд хаячихснаас болж бид уйлалдан, аав тэр хоёр хэрэлдснийг ер мартдаггvй юм. Тэгэхэд аав *Чи ийм тэнэг юм байж яаж хvний нялх хvvхдийг сургадаг юм бэ. Нvдээ жаахан нээгээч* гэж билээ. Гэвч ээжийн нvд нээгдсэнгvй. Алтан бєгж айлын авгайчуудын шинэ шубаны тухай ярьж, аавыг алхам бvрд нь хардан хэрэлдсээр. Миний л ээж юм болохоор би тvvнд хайртай л даа. Гэхдээ том болох тусам би аав, ээж хоёрыг хэрэлдэх бvр ээжид уур хvрдэг, дотроо аавынхаа талд ордог болсноос гадна тэр яршигтай хэрvvлээс нь залхдаг болчихжээ.
тэр нэгэн vдэш гэртээ орж ирсний дараа ч єнєєх хийлийн эгшиглэнт аялгуу, нэрийг нь vл мэдэх гайхамшигт хєгжим сэтгэлд эгшиглсээр байсан.
Маргааш нь би сvv авч яваад дахиад л нєгєє охинтой тааралдав. Никэ гэсэн бичигтэй час улаан єдєн хvрэм ємсч эрэгтэй хvний хар ноосон малгайг угласан хачирхалтай охин миний хажуугаар дугуйтайгаа урьдын адил єнгєрєъдєє гартаа мєчидхєн барьж байсан бидонтой сvvг минь шvргэхчихсэнд би ч яах ийхийн завдалгvй сvvгээ унагаад асгачихлаа. Єєрийн эрхгvй уур хvрч эгшин зуур аман дээр *П..*гэсэн хараалын vг гарч иртэл єнєєх чинь дугуйнаасаа яаран бууж нvдний шилэ авад гvйсээр хvрч ирэв. ОЙртоод харах юм бол тим ч муухай царай муутай амьтан биш юмаа.
-Яанаа, чадвал намайг уучлаарай, жаалаа. Би юм бодож яваад чамайг дайрчих шахлаа.. Би сvvг чинь тєлєєд єгєх vv? гэж тэр охин сандран хэлэв. Надад хэлэх vг олдсонгvй . Зузаан шилний цаанаас л мэдэгддэггvй болхоос урт сормуустай, ухаалаг харцтай гоё нvдтэй юм гээч. Даанч дэндvv єндєр туранхай, эмэгтэй хvн гэхэд хачин эв хавгvй хєдєлгєєн , ямар ч дєнж маяггvй хувцасладагаас гадна, харцанд нь охидын сээтэгнvvр зангийн сvvдэр ч алга. Бас нvvрэн дээрх хэсэг хэсэг сэвх , шингэн хэлбэр муутай хємсєг нь тэр гоё нvдийг гутаах мэт санагдав. Би газраас бидоноо аваад тvvнд хэрэггvй ээ цаашдаа урьдах замаа харж явмаар юм.гэж уцаартай хэлэхдээ намайг *жаалаа* гэсэнд нь бvр ч дургvй хvрч байлаа
Орц руугаа орох замдаа нойрондоо хар буусандаа *Ингээд сvvгээ асгачина гэж мэдсэн бол унтаж л байдаг байж* гэсэн бодлоос єєр юу толгойд орж ирсэнгvй. Єглєєний хvйтэн жавар нимгэн хvрмийг минь нэвт жиндvvлэх тул яаран алхалсаар орцруугаа орохын алдад яагаад ч юм эргэж хармаар санагдаад эргэн харвал нєгєє охин хажуугын орц руу дугуйгаа хєтлєн орж явсанаа намайг олж харчихаад гар даллан инээмсэглэв. Миний дургvй хvрч мєрєє хавччихад хvнд тємєр хаалганы хvйтэн бариулаас чангаалаа. Аав ажилдаа явчихсан, ээж дvv нар орондоо нам унтацгааж байсан тул єглєєнийхєє цайг уух санаатай гал тогооны єрєєндєє орж єчигдрийн цуйванг халааж идэхээр цахилгаан зуухан дээрээ тавиад фм-ийн аятайхан суваг дээр тааруулах санаатай хєгжмєє оролдож гарлаа. Гэнэт хаалганы хонх дин дон.Єдийд дєнгєж 9 цагт хэн манайд ирж хонх чарлуулдаг байнаа. *Бас хэн нь ирдэг байнаа. гэж уцаарласаар дурангаар ч харсангvй шуд тайлбал єнєєх *Царай муут* охин 2 *Єэлvн эх* сvv барьчихсан зогч байв.
-Сvvгий чинь асгачихсан болхоор тєлж єгч байгаа юм гэж хэлээд сэрэглэн нvдээрээ нvvрэмгий инээмсэглэв.
-Би, хэрэггvй шдээ
-Би тэгээд шатан дээр сvv бариад зогсоод байх юм уу?
-Ор л доо
Тэр сvvгээ хувцасны єлгvvрийн тавиур дээр тавиад гал тогооны єрєє рvv шагайснаа:
-Хєєх , тэнд 1 юм тvлэгдээд байна.Хоол юмуу даа гэхэд би vсрэн очиж хайруулын тавагтайг зуухан дээрээс авлаа
-Хуучин хоолоо халааж иддэг юмуу? Халаасан хоол ходоодонд хортой, бас яваандсаа элэг муутгадгийг мэдэх vv? гэж тэр мэдэмхийрсэнээ:
-Яасан? бас уурлачихсан уу? Чи яагаад ийм амархан уурладаг юм бэ? Ингэж уурлаад байвал нас чинь богсиносно шvv гээд гал тогооны єрєєнд орж сууснаа:
-Манай хоёр чинь ганцъан ханаар л тусгаарлагддаг жинхэнэ хєршvvд юм байна шдээ. гэтэл бид хоёр бие бие нээ огт танихгvй байдаг гэхэд нь овоо ярианы шалтаг гарч ирсэнд би олзуурхан:
-Єє танайх чинь яг манай хажуугийн айл юм уу? Танилцахад татагалзах юу байхав. Намайг Зоригт гэъэд ноосон цамцныхаа урт ханцуй дотроос жижигхэнэ гараа сунгаад:
-Сэргэлэн гэснээ манай гал тогооны єрєєний тавилга сэлтийг эргvvлэн тойруулан харснаа:
За, за. Хєрштэйгээ сайхан танилцлаа. Ууртай л болохоос чи дажгvй банди юм шиг байна. Хамгийн гол нь надтай адилхан 9-р ангид сурдаг биздээ? Танайх дєнгєж энэ намар нvvжирсэн гэхэд дахгvйч тохижсон айл байна. харин гал тогооны єрєєнд торгон хєшиг онцгvй юм биш vv? гээд цагаа харснаа
-Єє, би харихгvй бол болохгvй нь Ээждээ меил бичих ёстои гээд vvдний єлгvvрт тохсон улаан хvрэм рvvгээ угацъийхэд нь би монгол хvн байж зочиндоо идээ амсуулагvйгээр санаж тавагтай чихрээ барин зогцч:
-Айлд орж ирсэн хvн чинь чихэр амсаач гэхэд тэр нэг л хєєрхєн инээмсэглэн ганц чихэр авч дор нь задлан ам руугаа хийгээд:
-Баярллаа. Уг нь би хатуу чихэр иддэггvй. Шvдэнд муу. Гэхдээ хvн дайлж байхад нэгийг идчихье гээд гарч одов.Хаалга хаагдсаны дараа л би тvvний авчирсан хоёр сvv тавиастай vлдсэнийг харж их л ичсэндэ бушуухан хаалгаа онгойлгон:
Хvvе охион, vгvй ээ Сэргэлээн. Энэ сvvгээ ааваач. Би чамаар юу гэж тєлvvлэж байдаг юм гэхэд тээр доор 2-р давхарт оччихсон Сэргэлэн ноосон малгайгаа сэтгсрэн:
-Би сvvгий чинь дайраад асгачихсан юм чин тєлж єгєлгvй яадаг юм. Тэгээд ч задгай сvv битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аяул байдгийг мэднэ биздээ? гэчихээд миний vеийн охин гэмээргvй яг л дэггvй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гvйсээр гарч одов.
Тvvнийг гарч явсаны дараа би хєрчихсєн цуйвангаа хараад *Нээрээ л халаасан хоол элгэнд муу гэсэн шvv* гэсэн бодол тєрж хєргєгчинєєс єндєг гаргаж шарж идэх зуур урьд нь дотроо *Царай муут *гэж нэрлэсэн тэр охины тухай бодсоор л байгаадаа єєрєє гайхаж билээ. Тэр бид хоёр єєр сургуульд сурдаг ч гэсэн адилхан 9-р анги болохоор хичээл, ном сурах бичиг гээд л асуух ярих зvйл мундахгvй тул нэг л мэдэхэд дажгvй найзууд болчихлоо. Анх танилцахдаа Сэргэлэн манайд орж ирсэн ч гэсэн би тvvнээс хойш тэднийх рvv гvйдэг болов. Тагтан дэгжин биш, харин ч vеийнхнээсээ этгээд гажууд зантай эв хавгvй хувцасладаг, танихгvй хvнд бол мэдэмхийрэх дуртай ч юм шиг, анх харсан хvнд царай муутай гэмээр тэр охин ойртоод танилцаад ирэхэд шууд надад таалагдсан юм. тэр ихэнх хичээлдээ жигд сайн, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлvvд химидээ гоц мундаг, их ном уншдаг, ямар ч сэдвээр маргах мэдлэгтэй, миний хамгийн муу хичээл англи хэлийг нэвтэрхий эзэмшсэн нь намайг vнэхээр татсан биз. Сэргэлэн рок сонсдог, тэгсэн мєртлєє хєгжимд ёстои нугасгvй . Урьд нь сонгодог хєгжимийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо.Аав ээж хоёрын хэрэлдсэн орой тагтан дээрээ зогсож байгаад сонссон тэр сайхан хєгжим тэднийхээс эгшиглэж байсан Бетховений 5-р симпони байсныг би сvvлд мэдэв. Бид 2 сvvлдээ єдєр бvхэн уулздаг болов. Сэргэлэн эрдэмтэн аав ээжтэй, айлын отгон охин Ах нь Америкт сурдаг. Анхандаа тэндний амьдрал манайхаас тэс єєр болохоор надад сонин санагддаг байв. Аав ээж хоёр нь ээлжилэн гадаад явчихна. Ээжийнхэн эзгvйд аав ни гэрийн ажилаа гялалзуулна. Харин манайд бол аавын гэрийн ажил хийнэ гэсэн теором байхгvй, хэдийгээр аавтай дандаа хэрэлддэг ч эр хvн гэрийн ажил хийх ёсгvй гэж ээж vздэг юм. Тэднийд бас эцэг эхийн дарангуйлал гэж байхгvй. Аав ээж хоёр нь манай хоёр шиг хэрэлдээд байна гэж vгvй. Гурвуулаа яг нэг vе тэнгийн улц шиг харилцах бєгєєд аав, ээж нь хэзээ ч тvvнийг загнаж, зааж зааварлахгvй. Харин ч охиноосооо асууж байж шийднэ.
Ялангуяа нvдний мэс засалч ээж нь гэрийн бараа бараг харахгvй агаад гэртээ байхаараа манай ээж шиг vглэж яншихгvй утсаар хэдэн цаг ярих ч vгvй.Компьютэрийнхээ ард юм бичиж суух агаад бусад авгай нар шиг шуба, алтан бєгж энэ тэр ємсєж зvvсэн байхыг би еп хараагvй. Гадаад яваад ирэхээрээ охиндоо шинэ ном, ЦД авчирна.Нэг удаа Америкаас ирэхдээ надад бас охиндоо Рики Мартиний дєнгєж худалдаанд гарсан шинэ ЦД аvчирч бэлэглэсэн билээ.
Би яагаад тэр охинд татагдаад байгаагаа мэдэхгvй улам дотноссоор байв. Нэг амралтын єдрєєр Сэргэлэн бид хоёр тэдний аавын машинаар Шарга морьтод байх зусланд нь очив. Хавар эрт, 3-р сар байлаа. Шарга морьтын эх єєд модон дотор байх тэдний хоёр давхар дvнзэн байшинд бvх юм нь тоосонд дарагджээ. Бид байшинд юмаа оруулж тавьчихаад цасанд даргадсан ойгоор баахан тэнэв.Сэргэлэн надад мєчрєєрєє нийлэн ургасан хоёор хус мод, дээр vед Богдын хатан эх дагины зусдаг байсан гэрийн буурь, євєл хєлдддєггvй , ус мэлтгэнэсэн толь мэт дув дугуй цєєрєм гээд л зуслангынхаа сонин хачныг vзvvлэв. Ангийнхантайгаа кино vзэж, бааранд суухын оронд єдєржин ойгоор зугаалсан бямба гариг мартагдашгvй сайхан єнгєрєв.
Vvнээс хойш хэдхэн хоногийн дараа Сэргэлэнгийн тєрсєн єдєр болж, намайг урилаа.Цэцэг ном барьсан намайг бага зэрэг хожимдон очиход ангийнх нь хэдэн найзууд ирчихсэн шуугилдах нь сонсогдож, єнєєх завгvй ээж нь хаалга тайлангуутаа надад бушуухан шовгор цаасан малгай ємсгєчихєв.. Сэргэлэнгийн аав ээж нь хvvхдvvдтэй адилхан шовгор малгай ємсч гэрээ баахан бємбєлєг *Хаппу биртхдау* гэсэн бичгээр чимсэн нь надад гайхал тєрvvлэв.За энэ ч яахав. Хамгийн гайхалтай нь Сэргэлэнг харангуутаа би эхлээд таньсангvй, гайхсандаа амаа ямар том ангайсан болоо гэж бодохоос одоо хvртэл ичдэг юм.*Аливаа юмсын хэлбэр агуулгаа илэрхийлдэггvй* гэж гvн ухаандаад нvvрэндээ єчvvхэн ч будаг хvргэдэггvй , хэзээ ч юбка, даашинз ємсч моод хєєдєггvй сэргэлэн энэ єдєр ёстой л Vнсгэлжин болж хувирчээ.Биеийнх нь гоолигийг илтгэх нарийнхан мєртэй богинхон час улаан даашинз, гоёлын засалттай гєлчисєн vс, дэрвийсэн сормуус, унждаг улаан чулуун ээмэг, цаанаа л ялдамхан инээмсэглэл..Би тvvний тийм хєєрхєнийг яагаад урьд нь олж хараагvй юм болоо? Сэргэлэн хvсвэл нvд унагам гоёж чаддаг, эгэл єдрvvдэд гоё сайхан нь хэн бvхнээс далд байдаг тийм охин юм байна гэсэн бодол тєрнє.
Харамсалтай нь тєрсєн єдрийнхээ маргааш л єнєєх маань дахиад нvдний зузаан шилээ зvvж хамаг будгаа арилгаад, эрэгтэй хvvхдийн том ноосон малгай, єдєн хvрэм хэдэрсэн *Нугасны муухай дэгдээхэй*-н дvрдээ орчихсон байлаа. Гэвч тэр єдрєєс хойш Сэргэлэн надад нэг л єєр харагдах болсон юм
Бодоод байхад бид хоёрын харьцааг ямар ч гэж нэрлэхэд хэцvv болчихжээ。 Ямар ч байсан бид хоёрын vерхэж байгаа хос гэхэд хэцvv, зvгээр найзууд ч юмуу гэхээр биш нэг л тийм гээд нэрлэчихэд бэрх. ямар ч гэсэн их л дотно харьцаатай болсноо л мэдэж байлаа. Гэхдээ манай найз нар энэ тухай сонсоо ч vгvй л байв? Яагаад ч юм бэ энэ vерхлийнхээ тухай би сургуулийнхандаа би юу ч цухуйлгаагvй юм. Гэвч нуусан бvхэн илэрдэг хойно. Ямар ч манай сургуулийн охид миний vерхлийн талаар сэжиг авчихсан. Зоригоо даанч Номингоо, Халиун хоёрыг тоохгvй байсан нь аргаггvй. Гадаадад амьдардаг мисс охинтой vерхдэг болсон гэнэ. энэ тэр гээд худлаа баахан хов дэгдчихсэнийг би дуулаад нэг єдєр бодолд орж билээ. Сургууль дээр ийм яриа тархчихсан байхад Сэргэлэнг манай ангийн охид эсвэл найзууд маань *Нугасны муухай дэгдээхэй* -н дvртэй байхад нь харчихвал яана гэхэс єгvvлэшгvй их санаа зовж байсан юм. Нэг єдєр би хичээлийн дараа найзуудтайгаа кафед орлоо. МИнй хамгийн дотны найз нарын нэг Хашаа Номио хоёр vерхэж эхэлсэнээ бидэнд мэдэгдээд:
-Маргааш шоуны єдєр. Бvгдээрээ Номио бид хоёрын vерхэж эхэлснийг тэмдэглэх vv? Ялангуяа биднээс нууцаар нэр vл мэдэгдэх охинтой vерхээд байгаа Зоригоог заавал найз охинтойгоо ирэхийг шаардаж байна гэлээ. Би гэдэг хvн энэ vгийг сонсоод мэлхий гvнжтэй гэрлэсэн хєєрхий хаан хvv шиг яс хавталзаж суулаа. Зєвшєєрхєєс єєр арга байсангvй. Аль хэдийн Хашаагийн євєр дээр гарч хvзvvгээр нь тэврэн дэндvv янаг суусан Номингоо надруу матрын харц илгээж:
-Яг vнэн. Зоригоогийн мисс охиныг харах юмсан гэсэн мєрєєдєл минь биелэх нээ гээд будмал сормуусаа буулган ноцтой харах аж. Орой нь би Сэргэлэнгийнд орж маргааш болох уулзалтанд дээд зэргээр бэлтгэх. тухайлбал тєрсєн єдрийнх шигээ гоё болохыг гуйлаа. Єрєєнийхєє нэг буланд байх бяцхан лаборатойдоо элдэв туршилт хийн зав муутай суусан Сэргэлэнд миний санал огтхон ч таалагдсангvй。
-Химийн олимпиад болх гээд толгой єєд татах завгvй байхад юун уулзалт муулзалт вэ? Тэгээд ч би хvнд байгаагаараа л харагдах дуртай гэхчилэн гєжvvдэлж гарснаа инээд алдаад:
-Зоригоо хараач。 Би усыг цус болгох уу? гэснээ шатдаггvй шилэн аяганд хуруу шилтэй єнгєгvй шингэн юм хийвэл хоромхон зуур єнгє нь хувиран цусан уусмал болчихов。 Энэ туршилт vнэндээ надад сонин байсан ч би албаар гайхаагvй царай гаргаж:
-За за。 Мундаг юм。 Би ямар химидээ чам шиг лаг биш гэчихсэнээ гэнэт тvvний баяр хєєртэй харц бvvдийгэд явчихыг хараад, бас нуулгvй хэлэхэд ус ягаад улаан болсныг дотроо сонирхож байсан болохоор:
Хvvш нээрээ наад ус шиг юм чинь юу вэ? Яагаад ингэж улайчихав? гэж асуусан ч дотроо бол тvvнийг найзуудтайгаа уулзуулахдаа яаж мэлхий vзэсгэлэнт гvнж болсон шиг гоё болгох тухай бодсоор байв。 Харин Сэтгэлэн намайг сая усыг яаж цус болсоныг сонирхож байгаад єчvvхэн ч эргэлзсэнгvй шинжтэй нєгєє хvнхэр шилэн аягаа авчиран миний нvдэнд тулгах шахан vзvvлээд“
-Энэ чинь ёстои амархан туршилт байхгvй юу。 Энэ шилэн аяганы ёроолыг глицрений уусмалаар норгоод, дараа энэ хуруу шилнээс хлорт тємрийн сулруулсан уусмал хийчихсэн。Энэ хоёрын дундаас раданид тємрийн уусмал vvсэж цус шиг улаан харагдаж байгаа。 Ойлгов уу жаалаа? хэмээн инээд алдсанаа, намайг жаал гэхэд дургvйг гэнэт санав бололтой:
-За яахав。 тэр уулзалт чинь тийм чухал юм бол би чадах ядахаараа гоёчихоод л очыг бодъё。Гэхдээ би эхлээд ээжийг тосох ёсоти。 Бас химийн сонгонтой 。Зохицуулахыг л бодъё。Тэгэх vv? За битгий уру царайлаач дээ хэмээн бараг бууж єгєв。
Маргааш нь намайг хичээлдээ иртэл ангийн бvх охид жиг жугхийн шивнэлдээд л, Дєлгєєн хэмнээх нэрэндээ огтхон ч зохиогvй ам султай, инээд муутай, манай ангийн хамгийн аалигvй охин суудал солин миний дэргэд ир сууж аваад :
Єнєє орой та нарын парту-д орчиж чиний мисс охины гэгээн дvрийг харж болох уу? Манай Зоригоо шиг хєєрхєн бандийг ухаангvй дурлуулчихдаг ямар чка охин байгаа болоо? гэх мэтчилэн ангалзаж ашгvи тооны багшид загнуулаад чимээгvй болов。 Энэ єдрийн турш би элдэвт санаа зовсоор мангар юм шиг л єнгєрєєв。 Одоо бодоход юунд тэгэж санаа зовж, нэрэлхэж элдэв дэмий юм бодон уймарч сууснаа огтхон ч ойлгодоггvй юм。 Гэвч хvн тэнэг юм хийж байгаагаа тэрхэн vедээ ухаарах биш дээ。
Хичээлийн дараа арай гэж Сэргэлэнгээс мессеж авлаа*санаа зоvох хэрэггуй шуу би палаагаа аvаад гарсан мамму-г тосчихоод очно*гэжээ。
Бид тохирсон ёсоороо оройн 7цагт Медуза-д цугларав。Сэргэлэн байдаггvй。УГ нь бид хоёр гучин минутын ємнє vсчин дээр уулзаад хамт ирнэ гэсэн боловч нєгєєх маань утсаа салгаад алга болчихов。 БИ гэдэг амьтан боож vхэхэд бор шидэмс дутуу цаг уруугаа хялалзсаар суулаа。 Номингоогийн хэрэгт дурласнаа нууж ядсан харц, Дєлгєєн тэргvvлэгчтэй урилгаггvй зочдын єдєєн хатгалт улам л сэтгэл зовооно。 БИд хэсэг бvжиглээд хvйтэн юм уухаар дєхєж суугаад байтал。。。Найм єнгєрчихсєн хойно Сэргэлэн сандарч тэвдсэн амьтан хар гvйхээрээ ороод ирдэг байгаа。 Даанч дээ。Тvvнийг ирж явааг би яагаад тvрvvлж харсангvй вэ?
-Зоригоо гэж байдагаараа хашгирах тvvнийг надаас тvрvvлээд Номингоо харчихсан Дєлгєєнтэй нудралцан инээд алдаад:
-За, манай Зоригоогийн нєгєє мисс найз ирчихсэн байгаа юм бишvv? гэхэд би Сэргэлэнг олж хараад vс босох шиг болж ичсэндээ сууж байгаа ширээн доогуураа орчихмоор санагдав。 Сэргэлэн надад амласан ёсоороо vсээ янзалж, нvvр нvдээ будаж янзалах нь битгий хэл нєгєє зузаан шилээ зvvчихсэн , томдсон *Никэ*цамц, паарийсан жийнстэй, байдгаараа улайж хєлєрчихсєн, нvvрэн дээрх сэвх нь улам тодорчихсон гар даллан зогч байдаг байгаа。 Би яахаа мэдэхээ больж найзууддаа юу гэж хэлснээ ч санах юм алга,осолтгvй амандаа vл ойлгогдох юм бувтнаад юу ч болоогvй юм шиг инээмсэгэн зогсох Сэргэлэнгийн дэргэд очиж шуун дээрээс нь бvргэд мэт шvvрэн авч чирэн одсон сон
Замдаа єлгvvрээс хувцсаа авч сугавчлаад гадаа гарсан хойно сая сэхээ оросн Сэргэлэн намайг тvлхчээд:
-Тавиачээ。Галзуу юм уу? БИ ээжийг тосчихоод, vсээ засуулаад, хувцсаа солиод ирэх гэсэн чин’Цєvлийн нисэх онгоц цагаасаа хоцорчихоод арай гэж амжиж хvрцъх ирэж байхад 。。。гэхэд би єдєн хvрмээ хагас дутуу углаад уурандаа амьсгаадсаар нэг такси зогсоож:
-Чи яасан , хvний нэр тєр боддоггvй, яасан маанаг амьтан бэ? Чи чи。。 эмэгтэй хvн мєн юм бол ганц удаа ч гэсэн толинд харчихаж бай мэдэв vv。。 ёстои нээрээ, ёстои нээрээ гээд хэлэх vг олдсонгvй тvvнийг бараг тvлхэх шахан суулгаад *баяртай* ч гэлгvй салж єєр нэг такси бариад хар‘ж билээ。 Гартаа нєгєє том ноосон малгайгаа барьчихаад, нvдний шил нь цантчихсан , амаа ангалзуулсаар таксинд суун одсон Сэргэлэнг би тэр vедээ огтхон ч єрєвдєєгvй。 Найзуудын минь ємнє намайг тэгэж муухай шараа болгосонд л уурлах, нэрэлхэх, ангийнхааа аалигvй охидоос ичих зэрэгцээд тархинд бодох, сэхээрэх зав зай єгєєгvй биз ээ。
Тэр оройноос хойш бид хоёр дахин уулзсангvй。*Зоригоогийн нєгєє мисс охин ёстой матар байсан гэнээ*гэсэн хов яриа охидын ам дамжин тасран ч долоо хоногоос илvv насалсангvй。Хэдэн сайн найздаа би Сэргэлэнгийн тухай ямар ч тайлбар хийсэнгvй Тэд маань ч эр хvмvvсийн зан гаргаж элдэвт дурлан намайг зовоосонгvйд би энэ сайн найзуудаасаа vерхлээ юунд тэгэж нууж байснаа хожим нь гайхаад гайхаад бараагvй юм。
Vнэн хэрэгтээ хоёрхон хоноод л би Сэргэлэнг єєрийн эрхгvй vгvйлж эхлэв. Гэвч нєгєє л єєдгvй нэрэлхvv бардам зандаа баригдан гvрийсээр байсан юм. Єєрєє л мэдээгvй байснаас биш тэр миний анхны хайр байж, єнєєх мєрєєдлийн охин тэнгэр минь Сэргэлэн байж гэдгийг би тэр єдрvvдэд л ойлгосон мєртєє хvлээн зєвшєєрч чадаагvй. Тvvнтэй уулзах сан, хамтдаа хичээл давтах сан, зузаан нvдний шилний цаанаас тормолзох урт сормууст ухаалаг нvд рvv нь ширтэх сэн,элдэв гайхалтай юмсын тухай ярилцах сан, эсвэл зvгээр хэн хэнийхээ дуртай дууг сонсон юу ч vл ярилцан хамтдаа байх сан гэж яасан их хvсч байваа. Тэгсэн мєртлєє л би тvvнтэй уулзахгvй л байлаа. Хамгийн харамсалтай нь Сэргэлэнг би тэр тэнэг зангаасаа болж vvрд алдсан юм. Тэр нэгэн орой диско бааранд тэгтлээ нэрэлхэж, эр хvнээс гарамгvй мунхаг єєдгvй зан гаргасанаа би ойлгосон ч хожимдсон байлаа. Тэр утгагvй баасан гаригаас хойш ганцъан сарын дараа билээ.Би хулжиж хулжиж гар утас руу нь залгавал салгаатай байлаа. Гэрийнх нь утас руу залгавал ээж нь авч *Сэргэлэн Америк явсан Чи хэн бэ? хvv минь?* гэхэд би утсаа тавьчихлаа. Ангийнх нь найзуудаас меил хаягийг нь аваад бодож байгаа бvхнээ бичье гэсэн санаа толгойд гялцшийв. Маргааш нь сэргэлнгийн меил хаягийг олчихлоо. Гэвч юу бичихээ мэдэхгvй байв. Би тvvнийг дэндvv муухай гомдоосон шvv дээ. Тэгэд ч би тvvнийг занг дэндvv сайн мэднэ. тэр аав шигээ вирус судлаач болж, Пэнтагон ч юм уу, Наса-д ч юм уу дэлхийд нэр хvндтэй том судалгааны тєвд ажиллах юмсан гэж мєрєєддєг сєн. Тvvн шиг гайхам мєрєєдєл, хонгор шулуухан зантай, амьдралын том зорилготой хvний замд би саад болоод ч яах юм билээ гэж бодоод меил бичихээ больсон юм. Тэр бид хоёр дахин уулзсангvй нэлээд хэдэн жил єнгєрчээ. харин Сэргэлэнгийн надад vлдээсэн гэрэлт дурсамж улам ч эрхэм нандин болж, би яг л тvvн шиг ухаалаг эхнэр авна даа гэж баттай бодох болсон шvv
[align=center] _________________Б.Шvvдэрцэцэг / 2004 он__________________
[/align]
[/font]
Сүүлийн удаа ~~URIN 5-р сар.23.05 5:49 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
|
|