|
Юуны түрүүнд санаа оноо өгч, өөрсдийн шүүмжлэлийг цагаа зарцуулан байж бичсэн асуултын олон гишүүд болон, нэг зочиндоо баярлалаа. "Бодрол"-ын өрнөл нь хэрхэн явагдаж байгааг нь харваас нэг л зочин болов уу гэж таалаа. 2 өөр байсан бол инээхдээ хүртэл өөрөөр инээхгуй юу. За тэр инээдэм ханиадаа түр дараад, хувийн ажлаа завсарлаж хувьсгалын ажилдаа оръё.
Муу ч гэлээ хэдэн жил худлаа үнэн эдийн засаг гэж явсан тул бага ч гэсэн ойлголттой болсон бөгөөд энд хэлсэн зүйлээ тэдгээр дээрээ тулгууллсаны үндсэн дээр та бүгдтэй хуваалцаж байгаа билээ. Зочингийн “Ходоод нь хоосон ардуудад хууль дүрэмээ дагаж мөрдөх авилгалаас татгалзаж сурах боловсролын ач холбогдол яриад яхав дээ...” гэж хэлсэнтэй санаа 100% нийлж байна. Чиний зөв. Ходоод нь хоосон үед, хууль дүрэм гэхээсээ илүү хоол ундаа бодно. Харин хоол ундыг яаж олох вэ? Ядуурлын эргүүлгээс хэрхэн гарах вэ? Ядуурлийн “vicious circle” гээд байгаа энэ тойргийг би боловсролын замаар цуцлах тухай бодож үзсэний эцэст хувьсгалаа эхлуулэх гэсэн юм. Монголчууд маань үнэхээр чадалтай боловсролтойдоо “мөнгөгүй болоод талх ТВ-ын мэдээ зарж яваа хүмүүс” биш билээ. Боловсрол гэхээрээ “Их сургуулийн диплома” толгойд нь бууж үүнийг авахаар боловсролтой болдог шиг хүмүүс санадаг нь өрөөсгөл ойлголт. Хэдийгээр би боловсролыг ийм тийм гэж тодорхойлох гэхгуй ч хувьсгалын зорилго нь хэнтэй ч логикт тулгуурлаж маргаж чаддаг, хаанаас ч хэрэгтэй мэдээлээ олоод авчдаг, өгөдсөн мэдээллийг бодит эсэхийг ухаж ойлгодог тэр л иргэнийг төрүүлж гаргахад оршино. Яагаад би эдгээрийг онцлон авч үзээд байгааг доор тайлбарлая.
1. Аль Чингис хааны үеэс Тангадууд “Бүү мэд, мэдлэгтэй хүний үгийг нь буу сонс. Сонсон ч бүү сур” гэсэн аюултай хараал Монголчуудад хийсэн гэж яригддаг юм билээ. Хэдийгээр би буддист биш, тэгээд ч хараал энэ тэрд итгэдэггүй боловч хараал туссан нь үнэн ч юм шиг дүр зураг өнөөдөр ноёлоно. Хэрэв би логикт тулгуурлаж маргаж чаддаг байвал аливаа зүйлст бодитоор хандаж эхлэх бөгөөд ингэж хандсанаараа бид буруу зөвийн ялгааг өөрсдөө олж хардаг, мэдлэгтэй чадалтай хүний хэлж ярьсан зүйлийг өөрийнхөөрөө ойлгож чаддаг болно. Тэгээд мэдсэнийхээ үгийг сонсож, биеийнхээ зөв явдлыг зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг нь буцаан зогсоож, худлыг мохоож, хууль ёсыг эрхэмлэн хүндэтгэн эсгий туургатан эх орноо энх шударга болоход хувь нэмрээ оруулана гэж боддог. Энд би өөрийн үзэл бодлоо тулгах гээгүй, тэдэнд тэр дутагдаад байгаа аргачлалыг нь өөрийнхөө чадалаар дэмжээд өгөе гэж бодсон билээ.
2. Би MBA-ээ авч амжаагүй боловч мэдээлэл бизнест болоод ер нь энгийн амьдралд ч ямар чухал байр эзэлдгийг мэднэ. Тэрийг ойлгохын тулд заавалчгуй WallStreet-д арилжаа явуулж байж сурах албагуй. Тиймээс ч хувьсгалынхаа гол зорилгын нэгийг “хаанаас ч хэрэгтэй мэдээлээ олоод авчдаг иргэн” гэж цохолт өгсөн билээ. Хөдөөгөөр явж байхад манай малчид сүүлийн үеийн мэдээллээс хоцорсоны улмаас ноолуураа үнэ хүргэж чаддаггуй, малаа ч гэсэн зохих ёсны үнэд хүргэж зарж чаддагуй, ийм учраас бас сайн дээшилж чадахгуй байна. Бизнесс хийж байгаа хүмүүс ч гэсэн адил. Сүүлийн үеийн онолын менежмент-р үйл ажиллагаагаа цэгцэлж, маркэтинг-ийн аргаар түүнийгээ сайжруулах нь энэ талаар хийгдсэн судалгааг олж авч чадаж байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалах бөгөөд, хэрвээ ийм мэдээлэлийг авах боломжтой байсан бол бизнес хийгч болоод үүнээс улбаалан гарах сайн үйлчилгээг хүртэх хэрэглэгч нар бүгд л хожино. Учир иймд иргэн нь малаа хариулна уу, бизнес хийнэ үү заавалчгуй “хаанаас ч хэрэгтэй мэдээлээ олоод авчдаг” болох шаардлагатай болж байгаа юм. Тиймээс бидний үйл ажилгааны нэг хэсэг нь Мэдээллийн санг бүрдүүлэх явдал байх болно.
3. “өгөдсөн мэдээллийг бодит эсэхийг ухаж ойлгодог” гэдэг нь бага зэрэг өмнөх 2-оо хамруулсэн бөгөөд нийлуулж зангидсан хэрэг болно. Өгөдсөн мэдээллийн бодит эсэхийг ухаж ойлгохын тулд эхлээд анализ хийхэд хэрэгтэй гэсэн мэдээллээ хаанас ч гэсэн олж аваад дараа нь олсноо өгөгдсон мэдээлэлтэй харицуулж логик-т тулгуурлан бодосны үндсэн дээр хүн чинь ухаж ойлгоно. “өгөдсөн мэдээллийг бодит эсэхийг ухаж ойлгож” чадаснаар бид зөв сонголт хийж дор хаяж сонгуульд хэн нь популист, хэн нь юм хийчихмээр чадалтай байна гэдгийг ялгаж салгаж эхлэнэ шүү дээ. Үүнгүйгээр бол ардчилал гээд яриад байгаа юм чинь хоосон “идэал” болж л монголын хөрсөнд булшлагдана даа.
Харин зочин авхайн бичлэгийг унших явцад үнэхээр дургүй хүрсэн нэг явдал бол ард түмнээ “хэдэн мулгуу” гэж чиний сонгож хэрэглэсэн үгс байсан бөгөөд би хэнээр ч ард түмнээ тэнэг мангараар нь дуудуулмааргуй байдаг юм. Учир нь монголчууд гэгээрсэндээ байгаа бус харин хэлж өгөөд сайн заачихвал хэнэээс ч дутахааргүй сураад дэвжээд явчих хүмүүс бөгөөд тэднийг Confidence миний бие хайрлан хүндэтгэж явдаг. Тийм учраас энэ зүйл дээр уур хүрснээ нуулгуй хэлэе.
“Хүний боловсролын хэмжээнээс мораль шууд хамааралтай гээд аваад хаячих гээд байгаам уу? даа энэ бол арай л өрөөсгөл ойлголт.” гэж манай зочин хэлсэн байна. Би Зочин авхайгийн өөрийн бодролыг бидэнтэй хуваалцсанд баярлаж сууна. Ингэж хуваалцаны үр дүнд л бидний яриад байгаа хувьсгалын үнэн дүр төрх тодорч хүмүүст ойлгомжтой болж ирнэ. Миний морал-г боловсролтой холбосон нь шууд утгаараа тэгж холбосон хэрэг биш бөлгөө. Тиймээс ч би боловсролтой болохоороо л морал-тай болчдог гэж хэлээгүй буй заа. Харин боловсролтой, чадалтай болсон хойноо л бидэнд болоод масс-д МоРАЛ ХӨӨХ үү ХӨӨХГҮЙ юу гэсэн сонголт гарж ирнэ гэдгийг хэлэх гэж яваад авхай таньд буруу ойлголт төрүүлсэн бололтой. Талхны ирмэгээс тас хазан зүүгдээд өдөр хоногийг өнгөрөөж байгаа тохиолдолд амьд гарах нь чухал тул тэр морал хөөж явах сонголт байхгүй гэж бодном. Тиймээс боловсролтой болноо гэдэг чинь капитал бүрдүүлэх чадвартай болохын нэр бөгөөд зөвхөн тэгсний дараагаар талхны зах нь толгойд эргэлдэх тэргүүний проблем биш болох тул сонголт хийх боломж бүрэлдэн гарч ирнэ гэсэн үг. Сонголт байгаа цагт сонгох сонгохгүй нь тухайн хүний асуудал бөгөөд ерөнхийд нь авч үзвэл сонголт байгаа цагт хүн "сайн хүн" болохыг хүсэмжилдэг гэж найднам. Ийм үүднээс би боловсролийг моралтай холбосноос биш боловсролтой болчихоороо моралтай болчино гэж хэлсэн хэрэг биш. Тиймээс найз нь “Боловсролтой байна уу? боловсролгүй байна уу? гэдгээс хамааралгүйгээр хүн амин хувиа бодно... боловсролтой байна уу? үгүй юу гэдгээс хамааралгүйгээр хүн авилга авна...” гэдэгтэй чинь бас л санал нэг байна. Миний энэ тайлбар бичлэг зочин авхай таньд ойлгомжтгүй бол бачка миний бие сайн тайлбарлаагүй буруугаа хүлээж дахин тайлбарлахад бэлхэн байна. Намайг Confidence of Youth гэж дуудаж болно.
За даа, тэр Цэдэнбал дарга яг юу гээд гүрэмдээд байсныг би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан “сайн эрийн ард сайн эмэгтэй байдаг шиг” Цэдэнбал Платова чухал үүрэг гүйцэтгэж ирснийг л Баабар-ийн номны 2-дакхи цувралаас олж уншсанаа хуваалцахад надад тааламжтай байна. “угтаа бол хүний хамгийн төрөлх адгуусан зөн бол амиа хичээх үзэл” гэдэгтэй чинь би дахиад л санал нэгдэж байна. Тийм ч учраас зочин авхайн хэлдгээр “нийгэмийг төгс болгоно гэж байхгүй...” Учир иймд миний эхлүүлэх гээд байгаа хувьгал нийгмийг төгс болгоно гэж би хэлэх юм бол чи намайг бачка байтугай Дондогмаагаар нь дуудаж болно. Амьдрал дээр харин би тэгж хоёр тийшээ дондогносон хэрэг биш бөгөөд, юу хэлэх гээд байсан бэ гэвэл нийгмээ ингээд шилжилтийн үеийн эргуулэгт орон доош эргээд доройтохыг эрэг дээрээс би харж суугаад тамхилмааргуй байгаа тул болдгүймаа гэхэд нэг ч гэсэн бачкаг татаж гарган тусалюу гэсэн бодол өвөртөлж өнөөдөр учиргүй "сэтгэл хөөрөөд" хундага тулгаад сууж байна. Хэнтэй ч хамт суугаад тулгахад би бэлэн байгаагаа одоо ч хэлэхэд таатай байна.
“ алив хувьсгал хийх үү хийе гээд хийгээд бүх хүн ухаантай болчихдоггүй юм.” гэж зочин авхай минь хэллээ. Түүний түмэн зөв. Баргийн зочин ингэж ухаалаг яриа өдөн тэрэнтэй нь би ингэж ихээр санал нийлж байгаагүй билээ. Тийм ч учраас зочин авхайн эзэмшсэн боловсрол нь нэгийг өгүүлж харин хийж байгаа үйлс нь миний яриад байгаа чиглэл руу нэгэнт хандсан гэдэгт итгэлтэй байна. Алив хувьсгал хийх үү хийе гээд хийгээд бүх хүн ухаантай болчихдоггүй болохоор бидний хувьсгал урт удаан хугацаанд явж өнгөрнө. Тийм ч учраас замд нь сэтгэл цөхрөөд унан тусан уйлах хэрэг гарж магадгүй. Тэр үед сэтгэлээн барьж, зүрхээн чангалж, чичга алдвал тас хавчиж байж л хүнд үеийг өнгөрөөнө. Харин найз нөхөд маань замдаа сэтгэлээрээ үрэгднүү гэхээс бие мах бодиороо үрэгдэхгүй юм. Бусдад хуурагдаж, бусдад ятгуулж, бусдад гүтгүүлж үр дүн шууд илэрчихгүй тул тэр нь цөхрөөж, сэтгэл санаагаар унах тийм л он жилууд бидний өмнө байж болзошгүй. Тийм ч учраас итгэл нэгдэж зориг шулуудсан залуустайгаа гар гараа атгалцан сурсан нэгнээс нь сураагүй руу, бололцоо чадвартай залуусаас баялаг тутмаг залуустаа, юм үзэж нүд тайлсанаас тайлаагүй нэгэн рүү урсах тэр л урсгалыг өрнүүлэхээр өнөөдөр би энд зогсож байна.
“та монголын амьдралаас хэт их төсөөрсөн байна.” Тийм шүү. Бас үнэн юм хэллээ. Хийх ажилын хэр хэцүүг дутуу үнэлэж байгаа учраас би "улаан коммунист" болтлоо амьдралаас их төсөөрсөн харагдаж байгаа болов уу. Төсөөрөх нэг хүчин зүйл нь харин, гадаадад сурч боловсорч буй олон залуусаа хараад, тэд надтай би тэдэнтэй мөр зэрэгцэн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт дэндүү итгэж, бусаддаа найдаж байснаас төсөөрсөн байж магадгүй ээ. Харин тэр олон залуучуудын хэдийнх нь бодол санаа нь ар гэрийнхнээс нь болж шударга замаар явах сонголтоо хийхгүйд хүрсэн, анхнаасаа буруу орж ирсэн мөнгөөр боловсролоо олоод түүнээсээ ичин гараа хүлүүлж, тэр хэмжээгээрээ үнэнээс холдосныг би мэдэхгүй, мэдэх ч боломж байхгүй. Дээрээс нь нэмээд хэдэн залуучууд өөрсдийн сонирхлоо хөөн гадаадад үлдэхийг хэлж чадахгүй нь. Али алиныг нь шүүх хүн би биш, тэгээд ч буруутгахыг хүсэхгүй байна. Тэд нарт бидэнтэй нэгдэхийг, бусаддаа туслах тийм боломж олгомоор байна. Тэгж л өнгөрснийг мартан ирээдүйгээ харан хамтарч ажиллавал бид бүгд бэрхийг туулан зовлонг гатлан эргүүлгээс эрэг рүү дөхөх билээ. Хэдийгээр би сэтгэлийн тэнхээтэй гэж өөрийгөө үздэг ч гэсэн бидний залуусын нэг нь энд тэнд цухалзаад зочин авгайн хэлдгээр “шавар хаагаад” байвал надад хэлэх үг байхгүй ч гэсэн дотроо гомдоно бизээ.
Бидний ажил зочин авхай таны хэлдгээр “нэгэнт биелэхгүй бүтэхгүй зүйл” байж магадгүй ээ. Муу найзууд нь тийм байсан ч гэсэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд амьдарна гэж бодож явдаг. Тэрнийхээ төлөө ч сурч боловсорч, дээш тэмүүлдэг. Бидний хэсэг залуус :
Хүсэл тэмүүлэлдээ итгэх итгэл нь хүний амьдралд утга учир, зорилгыг авчирна гэдэгт
Хүн төрөлхтөний ах дүүгийн барилдлага нь улс үндэстний засаглалийг даван гарна гэдэгт
Эдийн засгийн шударга ёс нь чөлөөт иргэд, үйлдвэрлэлээр амжилттай хийгдэнэ гэдэгт
Эрх ашгийг хэсэг бүлэг хүний тулд бус хуулиар зохицуулдаг засаг төртэй байна гэдэгт
Алтан дэлхийд хосгуй нандин , хамгаас үнэт эрдэнэс бол хүний мөн чанар мөн гэдэгт
Амьдралийн хамгийн чухал зүйлс бол хүн төрөлхтөний төлөө зутгэх явдал мөн гэдэгт итгэдэг тул хувьсгалаа нэгэнт хийхээр шийдсэн, хийх ч болно. Харин зочин авхай таны мэлмий хурц байж биднийг алдвал алдлаа гээд нульмах бус харин зааж өгч, бүдэрвэл дээрээс нь дарж унах биш харин биднйиг дүшин босгож дэмжлэг үзүүлвэл нэгэнт биелэхгүй бүтэхгүй зүйл ч нэг мэдэхэд бүтэх ч юм билүү!.
Тусгайлан зочин авхай таныг гүнээ хүндэтгэсэн,
Залуусийн Итгэл
_________________ dulguun.blogspot.com
Сүүлийн удаа Confidence of Youth 12-р сар.24.05 12:27 am-д засварласан, нийт 4 удаа засварласан.
|