|
-----Jiremslehees yaj hamgaalah ve?----
---Lirique: Бэлгэвч яаж сонгох вэ?
Хань (2003-36)
Олон хvн бэлгэвч хэрэглэх дургvй байдаг. Гэтэл бэлгэвч маш хэрэгтэй эд шvv дээ. Арьс єнгєний эмчид очихгvй, хvvхдийн мєнгє єгнє гэхгvй, мєн элдэв бодлоор толгойгоо зовоохгvй.
Бэлгэвчийг хаанаас ч худалдан авч болно, гэхдээ эмийн сангаас нь авах нь зvйтэй. Гудамжны ТVЦ-vvд Азид vйлдвэрлэсэн хямдхан бэлгэвч зардаг, гэхдээ та Хятад, Энэтхэг зэрэг улс хvн амын хэт єсєлттэй гэдгийг мэднэ биз дээ? Тvvнээс гадна Азийн бараг бvх бэлгэвч /Малайзаас бусад/ тослогч багатай, бас амархан урагддаг. Мєн цоорхой байх нь ч бий. Ийм учраас зарим чанартай vйлдвэрлэгчид “цахилгаанаар шалгав” гэдэг бичгийн оронд “нэг бvрчлэн шалгав” гэж бичдэг болжээ.
Заримдаа Азид vйлдвэрлэсэн бэлгэвчийг Европын дистрибьюторуудаар дамжуулан зардаг тул сайн анхааралтай байгаарай. Deluxe-ийг Хятадад, Simplex-ийг Индонезэд, Rose Tex-ийг Ємнєд Солонгосод хийдэг гэдгийг санаарай. Бэлгэвчийн vнэ их байх тусам чанартай, гэхдээ зах зээлийн vед vнэ тогтворгvй байдаг. Хэт vнэтэй бэлгэвчийн хойноос хєєцєлдєх хэрэггvй. Гэхдээ та єєрєє л сонгоно шvv дээ. Сайн бэлгэвчийг гадна тал дээр биш, харин хайрцаган дээр хугацаа нь байдаг.
Фольган гадартай, хаяагаараа задлахад зориулсан хэдэн шvдтэй бэлгэвч тохиромжтой мэт боловч гэхдээ яг чухал vед тасрахгvй байж болзошгvй. Хvvхнvvд голдуу дєрвєлжин хэлбэртэйд дуртай байдаг, уг нь гонзгой бэлгэвч авч явахад эвтэйхэн. Харин нэг талаасаа ил харагддаг бэлгэвчийг голдуу хятадууд хийдэг. Гэхдээ IifeStyles бас тийм єнгєт vйлдвэрлэдэг.
Бэлгэвчийн дундаж хэмжээ 33 см орчим диаметртэй байдаг, урт нь 19-20 см.
Энэтхэг, хятадынх арай богино, гэхдээ 18 см-ээс багагvй. Мэдээж бэлгэвчийн зузаан нимгэн нь маш их vvрэгтэй.
Ихэнх бэлгэвчийн хувьд чанарын vзvvлэлт тослогтой эсэхэд байдаг. Азийн хямд бэлгэвчvvд тослог багатай, хангалтгvй байдаг, гэхдээ ийм тохиолдолд гоо сайханд хэрэглэдэг тос хэрэгсэл хэрэглэж огт болохгvй. Хэрэгтэй бол єндєгний шар, vгvй бол бvр шvлсээ ашигла. Мєн тусгай тослогчийг секс-шоп дэлгvvрээс авч болно. Гэхдээ сонголт хийхдээ анхааралтай байж, юугаар хийснийг сайн анзаараарай. Ер нь тэрний оронд чанартай бэлгэвч авсан нь дээр дээ.
Нэг маркийн хэрнээ зарим бэлгэвч сайхан vнэртэй, зарим нь муухай vнэртэй байдаг. Анхилуун vнэртэн шингээсэн бэлгэвч аман секс хийхэд зориулагдсан байдаг. Гэхдээ амт нь онцгvй тул аман секс хийхдээ vнэртэн шингээсэн биш, харин сайхан амтлаг бэлгэвч хэрэглэсэн нь дээр.
Зарим бэлгэвч бємбєгєр, тэгш бус гадаргуутай, янз бvрийн хэлбэртэй байдаг. Таны сонголт л мэднэ дээ.
---Assdaa666: Pill iin tuhai ganc 2 nomnoos hortoi esehiig ni haij unshsan yum aa. damn tegsen chini hen ni ch todorhoi yum helehgui baina lee. tuhain hunii hormoniin tuvshind taarsan hormonii hemjeetei em uuh ni, zaluu humuus urt hugacaagaar bish uuh ni, deerees ni tamhi tatdaggui bol gemtei zuil baihgui l yum shig yariad baigaa yum. emegteichuudiin emchtei uulzaj baij l yamar ni tohiroh esehiig ni shiideh yum shig biagaa yum.
harin postcoital emiin tuhai sain muug ni medehgui yum aa.
huanli hotoldog chini hamgiin naidvar muutai argiin neg geed baigaa yum daa.
jiremsen bolohguin 100% battai baiya gevel cai uuh heregtei gej baigaa yum. omno ni ch bish daraa ni ch bish, harin orond ni... busad buh arguud ni ymar neg hemjeend... yaaya hecuu shuu... pill+condom daraa ni pill, condom. 100 emegtei hun neg jil hergelhed neg l jiremseldeg ch biluu dee...
eregtei hunii pill shig yum baidag bol yamar uu, huuhnuud ee? :)
---khaliunaa_ta: tehdee ter belgevch eder chini 100% naidvartai bish shd, uildverlej bhdaa jaahan gemteesen bval yana aa, , tehdee l er ni busad tiim arguudiig hereglesnii orond belgevh hamaagui deer, tehdee l bas tiim ih itgej bolky shuu geel oo.
uul ni mgl-d hiideggui jiremslehees halgaaldag zunduu yum bdag shd .
jishee ni:
1. umain hooloi bolon uriin shingenii suvgiig booh,
2.daavar aguulsan savh,
3. bas utreend turhdeg bodis eder geed l,
er ni manaih-s busad gazar tiim yum hiilguuleh gej ochvol yanz yanziin iim tiim argaar jirmeslluahugi bh buh torliin zuiliig taniltsuulj bgaad hiideg shd.
---kitty***una: Жирэмслэлтээс сэргийлэх аргууд нь хvсээгvй жирэмсэлтээс сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Эдгээр нь амархан олдоцтой, олон тохиолдолд vнэгvй байдаг бєгєєд зєвлєгєє єгч ярилцсан эмч хувийн нууцийг хадгалдаг. Эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн аль нь ч гэсэн анхны бэлгийн хавьтлаасаа эхлэн жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэх асуудлаар хариуцлагатай байх ёстой.
Жирэмслэх эрсдэл
Анхны удаа бэлгийн хавьталд орж байгаа хосуудын бараг тал хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэггvй. Зарим нь хаанаас зєвєлгєє авахаа мэдэхгvй, мєн асуухаасаа ичих зэргээсээ болоод хэрэглэхгvй л байдаг. Тэд магадгvй жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх нь бусад хvмvvсийн хариуцах асуудал гэж боддог байж олох юм. Мєн нєгєє хэсэг нь жирэмслэхээс зайлсхийж чадна гэж бодож байхад зарим нь магадгvй хvvхэдтэй болохыг хvсч байж болох л доо. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгvйгээр бэлгийн хавьталд орж байгаа хосууд байнга л эрсдэлтэй алхам хийж байна гэсэн vг. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглээгvйгээс жирэмслэх магадлал маш єндєр байдаг. Залуу нас жирэмслэх хамгийн єндєр боломжтой vе юм.
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хаанаас олж авах вэ?
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эмч, гэр бvл тєлєвлєлтийн кабинетээс vнэ тєлбєргvй бєгєєд хувь хvний нууцыг чанд хадгалсан зєвлєгєє авах эрх хvн бvрд байдаг билээ. Бэлгэвчийг ТYЦ , эмийн сангаас авч болно. Ер нь бэлгийн хавьталд орохын ємнє жирэмслэлтээс хамгаалах ямар нэг хэрэгсэл хэрэглэх тухай заавар бодох хэрэгтэй бєгєєд, ингэснээр олонхи эцэг эх бэлгийн харилцаанд орох сонирхлыг хvvхдvvдээ тєрvvлэх магадлалтай гэж vзэх хандлагатай байдаг ч, энэ нь бодит байдалд тийм биш юм. Жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн талаар мэдлэгтэй болох нь єєрийн амьдралдаа хариуцлагатай хандаж буйн нэг жишээ билээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх эсэхээ тєлєвлєж байгаа хосууд ямар тєрлийн хэрэгсэл хэрглэх, хэн нь тvvийг олж ирэх талаар сайн зєвшилцєх хэрэгтэй. Зарим хос хамтдаа эмнэлэгт очиж, мэргэжлийн эмчээс энэ талаар зєвлєгєє авдаг. Зєвлєгєє єгч буй эмч, эмнэлгийн ажилтнууд нууц хадгалах vvрэг хvлээдэг учраас санаа зоволгvй ямар ч асуулт асууж болно. Хувийн болон улсын эмнэлгийн эмч нар жирэмслэлтээс хамгаалах ихэнх хэрэгслийн жорыг бичиж єгнє. Зарим хос эмчид очилгvй,єєрсдєє бэлгэвч худалдан авах нь дээр гэж vздэг.Эмч нар 16 нас хvрээгvй хvvхдvvдийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх гэж байгаа тухайгаа эцэг эхдээ дуулгах нь зvйтэй гэж зєвлєж,ятгахыг оролдох нь бий.Хvvхдvvд эцэг эхдээ мэдэгдэх албагvй боловч,жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх гэж байгаа тухайгаа боломжтой бол тэдэнтэй зєвлєх нь зvйтэй юм.Яагаад гэвэл тэд чамайг єєрийнхєє тєлєє анхаарал тавьж,хариуцлагатай байгаад чинь баярлаж ч болно.
Юу асуух вэ?
Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл ,vтрээний хаалт ( диафрагм, єрц) ерєндєг,тариа,суулгац зэргийг зєвхєн эмчийн заавраар хэрэглэх нь зvйтэй. Тvvнчлэн эмнэлэгийн ажилтнууд,эмч нар гэр бvл тєлєвлєлтийн асуудлаар зєвлєгєє єгдєг vйлчилгээ бий.Гэр бvл тєлєвлєлтийн эмнэлгvvд нь хувь хvний хэрэгцээнд тохирсон,жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зєвлєгєє єгдєг .Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггvй бєгєєд хувь хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлєхийг vгvйсгэхгvй,тамхи татдаг зуршил зэрэг нь vvнд хамаарна. Мартамхай хvмvvсийн хувьд єдєр бvр тодорхой цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж чадахгvй.Сонголтын ємнє цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ хийхийн зэрэгцээ шаардлагатай vед тамхи татдаг хvмvvсийг тамхиа хаяхыг ч зєвлєж болох юм.Ихэнх тохиолдолд умайн хvзvvний наалдацын шинжилгээ хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлж буй эсэхэд хяналт тавих vvднээс эмчид дахин дахин ирж vзлэг хийлгэх нь ач холбогдолтой байдаг.Ер нь зургаан сар тутамд эмчийн vзлэгт орж байх нь зvйтэй.
--------------------------------------------------------------------------------
Жирэмсэлтээс сэргийлэх аргийн тєрєл
Хvн тєрєлхтєн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг 3000 жилийн тэртээгээс хvсээгvй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж ирсэн. Жирэмслэлтээс хамгаалах бvх тєрлийн хэрэгсэл нь эмэгтэй хvний єндгєн эс эр бэлгийн эстэй нийлэн vр тогтохоос сэргийлэх vйлчилгээтэй байдаг.
Жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг vндсэн таван бvлэгт хуваан vзэж болно. Саад хийх аргууд нь бэлгийн эсийг умайд сэлэн хvрч єндгєн эсэд vр тогтоохоос хамгаалдаг. Дааврын аргууд нь эмэгтэй хvний биеийн юмны мєчлєгийг зохицуулдаг бэлгийн даавруудад єєрчлєлт оруулан єндгєн эсийг vр тогтохоос хамгаалдаг. Ерєндєг нь эр бэлгийн эсvvд єндгєн эсэд хvрэхэд юмуу vр тогтсон єндгєн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Уламжлалт буюу физиологийн аргууд нь эмэгтэй хvний vр тогтохгvй хамгийн бага магадлалтай vеийг хуанлийн юмуу , бусад аргаар тооцсоноор vр тогтох хамгийн єндєр магадлалтай vед бэлгийн хавьтлыг тэвчих эсвэл vр тогтохоос сэргийлэх бусад аргыг хэрэглэхийг хэлнэ. Цэвэршvvлэх арга нь мэс заслын аргаар vр тогтохоос байнгын хамгаалах арга юм. Дараагийн хуудсанд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслvvдийн давуу болон сул талууд , хэрэглэхэд аль хэр тохиромжтой талаар єгvvлнэ.
Дааврын аргууд
Энэ нь эмэгтэй хvний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй vйлчилгээтэй бэлдмэлvvдийг єгєх замаар єндгєн гадагшилтыг зогсоох vйлчилгээтэй арга юм. Дааврууд нь эмэгтэйн єндгєн эсийн гадагшилтыг дарангуйлах , эсвэл умайн хvзvvний сувгийн салиаг єтгєрvvлэх замаар эр бэлгийн эс умайд хvрэхээс хамгаална. Дааврыг сар бvр уух бэлдмэл эм, эсвэл суулгац болон тариагаар хэрэглэнэ.
Тариа ба суулгац
Жирэмслэлтээс сэргийлэх дааврын зарим аргыг зєвхєн мэргэжлийн эмч эсвэл гэр бvл тєлєвлєлтийн тусгайлан бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Энэ аргуудад жирэмслэлтээс хамгаалах дааврын тариа болон арьсан доор суулгадаг дааврын суулгац орно. Энэ хоёр нь удаан хугацааны туршид vйлчлэх бєгєєд хэрэглэгчийн зvгээс элдэв чармайлт шаардахгvй давуу талтай.
Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч
Бэлгэвч нь эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн резинээр хийгдсэн бєгєєд vvнийг хєвчирсєн шодойд углаж хэрэглэнэ. Эмэгтэй бэлгэвч нь маш нимгэн полиуретанаар хийгдсэн бєгєєд vтрээнд байрлуулж хэрэглэнэ. Хосууд эдгээрийн алийг нь ч сонгосон бэлгийн хавьтал хиихээс ємнє шодойд углах юмуу эсвэл vтрээнд байрлуулах шаардлагатай. Эдгээр нь зєвхєн ганц удаагийн хэрэглэх зориулалттай тул бэлгийн хавьтлын дараа хаях хэрэгтэй.
Yтрээний ба умайн хvзvvний хаалт
Эдгээрийг бэлгийн хавьтлын ємнє vтрээнд байрлуулдаг ба умайн хvзvvг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хvзvvний таглаа буюу єрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба vvнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илvv vр дvнтэй,Аль алинийг нь нэлээд хэдэн цаг vтрээнд байлгадаг бєгєєд цэвэрлэсэний дараа дахин хэрэглэх боломжтой.
Спермицид
Спермицидийг бэлгийн хавьтлаас ємнє vтрээнд хийнэ. Эдгээр нь vтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг vхvvлсэнээр vр тогтох чадваргvй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд vр дvн муутай.Харин vр дvнг нь нэмэгдvvлэхийн тулт умайн хvзvvний таглаа,єрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Yтрээнд аяга адилаар суурилуулдаг Спермицидтэй спонж , vтрээнд ороод хайлдаг vтрээний лаа болоод хальс,vтрээнд шахдаг хєєс, єрц болон умайн хvзvvний таглаанд тvрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгсэлийн тусламжтайгаар vтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан vндсэн тєрєл байдаг.
Бусад арга
Хvvхэд, залуучуудад хэрэглэхэд тохиромжгvй зарим арга байдаг.Умайн ерєндєг нь зэс утсан голтой нарийхан нийлэг зvйл юм. Yvнийг эмч умайд байрдуулдаг бєгєєд эр бэлгийн эс єндгєн эстэй нийлж, vр тогтохоос сэргийлнэ. Ерєндєг халдвар авах эрсдлийг ихэсгэдэг учир хvvхэд гаргаагvй залуу эмэгиэйчvvдэд тийм ч тохиромжтой сонголт биш. Yргvй болгох мэс засал нь эмэгтэй хvнийг жирэмслэхээс, эрэгтэй хvнийг эр бэлгийн эс гадагшлуулахаас бvр мєсєн хамгаалдаг. Эмэгтэй хvн сар бvрийн хэдийд жирэмслэх боломтойгоо мэдсэний vндсэн дээр тодорхойлдог биологийн арга нь тийм ч найдвартай биш,тэгээд ч vнэхээр аюулгvй єдрийг яг таг мэдэхэд хvндрэлтэй байдаг.
--------------------------------------------------------------------------------
Яаралтай vед хэрэглэх дааврын бэлдмэл
Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бvтэлгvйтэх нь бий. Хэрвээ ингэх юм бол аль болох эмчид хурдан vзvvлэх юм уу эмнэлэгт очих хэрэгтэй. Яаралтай vед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгvй бэлгийн хавьтлын дараах 72 цагийн тодор ууна. Гэхдээ энэхvv аргыг жирэмслэлтээс сэргийлэх байнгын арга болгож хэрэглэх ёсгvй.
Дааврын арга
Энэ аргууд нь зохиомол эм бэлмэлvvдийг хэрэглэдэг учраас эмэгтэй хvний дааврын мєчлєгт нєлєєлдєг. Иймд зєвхєн эмчийн заавраар хэрэглэнэ. Дааврын аргыг хэрэглэхээр шийдсэн хэн ч бай байнгын vзлэгт хамрагдаж байхын тулд эмчийн хяналтад байх ёстой.
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм
Yндсэн хоёр тєрлийн эм байдаг. Холимог эм нь эстроген болон прогестрон гэгч дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг. Yvнийг хэрэглэснээр єндгєн эс гадагшлахаас дарангуйлагдах тул vр тогтох бололцоогvй болно. Зєвхєн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Энэ нь єндгєн эс гадагшлахаас сэргийлэхийн сацуу умайн хvзvvний сувгийн салиаг єтгєрvvлэн эр бэлгийн эсvvд умайд нэвтрэх нєхцлийг хаадаг юм.
Холимог эм
Холимог эмийг 21 хоногийн туршид єдєр бvр уудаг бєгєєд дараагийн боодлыг эхлэхээс ємнє 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна. Тvр завсарлах vеэр сарын тэмдэг vзэгдэнэ. Завсарлагагvйгээр эм уух хvсэлтэй эмэгтэйчvvдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бєгєєд , энэ нь дааврын хольцтой 21, хольцгvй 7 эмнээс бvрддэг.Энэхvv дааврын хольцгvй эмийг ууж байх vед сарын тэмдэг vзэгдэнэ.
Давуу болон сул талууд
Холимог эмийг ихэнхи эмэгтэйчvvд хэрэглэж болох бєгєєд энэ нь сарын тэмдгийг арай бага, євдєлт багатай ирэхэд нєлєєлдєг. Тэгээд ч энэ эм нь жирэмсэн болчих вий гэсэн айдсыг арилгах тєдийгvй хосууд бэлгийн хавьтлын vед сэтгэл тайван байхад тусална. Жирэмслэлтээс хамгаалах эмийн жорыг бичиж єгєхєєсєє ємнє эмч тухайн эмэгтэйн болон гэр бvлийн гишvvдийн эрvvл мэндийн байдлын талаар асууж болно. Эмэгтэй болон тvvний тєрєл тєрєгсдийн хэн нэг нь цусны даралт ихсэх зэрэг ямар нэгэн євчнєєр євдєж байсан бол Жирэмслэлтээс хамгаалах тухайн хэрэгсэл тохирохгvй байж болох талтай.Тэгээд ч дааврын бэлдмэлvvд нь 35-аас дээш насны тамхи татдаг, эсвэл хэт тарган эмэгтэйчvvдэд тийм ч тохиромжтой биш байдаг. Зарим эмэгтэйчvvд толгой євдєх, жин нэмэх зэрэг сєрєг нєлєє мэдэрдэг. Хэрвээ энэхvv зовиур нь алга болохгvй бол эмчтэйгээ зєвлєх хэрэгтэй. Зарим тєрлийн эм уух ,эсвэл хvчтэй бєєлжих, гvйлгэх vед жирэмслэлтээс сэргийлэх эмийн vйлчилгээ сулрах магадлалтай байдаг тул эмийг уугаагvйд тооцон дахин уух хэрэгтэй байдаг.
Прогестрон агуулсан эм
Дан прогестрон агуулсан эм нь ямар ч завсарлагагvйгээр єдєр бvр тогтмол цагт уух ёстой. Тэгэхлээр энэ нь мартамхай хvмvvст тохиромжгvй.
Давуу болон сул талууд
Прогестрон агуулсан эм нь сарын тэмдгийг тогтворгvй болгох, заримдаа єнжих хvртэл нєлєєлж болох бєгєєд хэдийгээр энэ нь хэвийн vзэгдэл ч эмчдээ энэ тухайгаа хэлэх нь зvйтэй. Тvvнчлэн энэ эм эь эстроген уух боломжгvй эмэгтэйчvvдэд тохиромжтой. 3 цагаар хожимдож уухад vйлчлэх vр нєлєє нь багасах бєгєєд хvчтэй бєєлжих, гvйлгэх зэрэг нь эмийн vйлчилгээг зогсооно. Энэ vед жирэмслэлтээс хамгаалах бусад тєрлийн хэрэгслийг давхар хэрэглэх нь зvйтэй.
Жирэмслэлтээс хамгаалах тариа
Прогесронийг єгзєгєнд тарьж хэрэглэдэг бєгєєд бие махбодид тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн vйлчилж эхэлнэ. Энэ нь сар бvр єндгєвчнєєс єндгєн эс гадагшлахыг дарангуйлах замаар vйлчилдэг. Тариаг 8-12 долоо хоног тутамд тарих шаардлагатай. Хоёр тєрлийн тариа байдаг . Yvнд: 12 долоо хоног хvртэл vйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног хvртэл vйлчилдэг Нористерат юм. Жирэмслэлтээс хамгаалах тарианы хэрэгсэл нь бэлгийн хавььтлын vеед эм уухаа мартчих вий гэсэн зовиурыг арилгана. Жин нэмэгдэх, сарын тэмдэг тогтворгvйжих зэрэг сєрєг тал ажиглагддаг. Эхний vед сарын тэмдгийн vеэр нэлээд их хэмжээний цус гарч болох боловч , дараачийн сарын тариаг хийлгэсэний дараа сарын тэмдэг зvгээр болдог юм.
Дааврын суулгац
Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сvvлийн vеийн арга юм. Суулгац нь шvдэнзний модноос нарийхан трогестрон агуулсан 34мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хvний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг сууллгана. Энэ ннв мэс ажилбар тул хэсгийн мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой. Yvнд 10 мин орчим хугацаа шаардагддаг. Суулгац нь 5 жилийн турш байнга прогестрон ялгаруулж шууд цусны урсналд оруулдаг.Гуурсыг авсан цагт vйлчилгээ нь зогсдог. Сєрєг нєлєєллийн хувьд прогестрон агуулсан эм хэрэглэхтэй адил.
Найдвартай хамгаалах чадвар
Дааврын аргуудыг зєв хэрэглэх юм бол 99%-ийн vр дvнтэй буюу найдвартайд тооцогддог юм.
Мартахгvй байхад тусламж
Жирэмслэлтээс хамгаалах эмээ єдєр бvр тогтмол цагт уухаа мартахгvй байхын тулд тогтсон хэв жаяг тогтоох нь зvйтэй. Сэрэхдээ ч юм уу эсвэл орондоо орж унтахдаа эмээ ууж занших нь зvйтэй. Зааврыг мєрдєхийн зэрэгцээ єєр газар хоноглох шаардлага гарч болох учраас эмээ байнга биедээ авч явж байх хэрэгтэй.
Хэрвээ эмээ уухаа мартчихвал
Эмээ эмчийн зааврын дагуу тогтмол цагт уух нь маш чухал гэж бид дээр хэлсэн. Эм нь хэрэглэх заавартайгаа ирдэг бєгєєд эмээ ууж эхлэхийн ємнє зааврыг анхааралтай унш, тvvнчлэн хэрвээ эмээ уухаа мартах юм уу цагаасаа хоцорчихвол яах ёстой талаар заавраас уншиж мэдэж авах нь зvйтэй. Хэрвээ эргэлзэж байгаа бол эмчрvvгээ утасдаж асуу. Тvvнчлэн тэр хугацаанд бэлгийн хавьтлыг тэвч. Мєн хэн нэгнээс жирэмслэлтээс хамгаалах эм зээлэн авч ууж болохгvй. Зєвхєн єєрийн хэрэглэдэг эмийг vргэлжлvvлэн хэрэглэх нь зvйтэй.
--------------------------------------------------------------------------------
Бэлгэвч
Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн аль аль нь олдоц сайтай, зєв хэрэглэх юм бол жирэмслэлтээс найдвартай хамгаална. Эдгээр нь зєвхєн жирэмслэлтээс хамгаалаад зогсохгvй ХДХВ-ийг оролцуулаад БЗХЄ-єєс давхар хамгаална. Тvvнчлэн эмэгтэй хvний умайн хvзvvний хорт хавдраар євчлєх эрсдлийг бууруулна.
Эрэгтэй бэлгэвч
Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн латекс резинээр хийсэн байх ба хєвчирсєн шодойд углаж хэрэглэнэ. Эрэгтэй хvн дур тавих vед vрийн шингэн нь бэлгэвчинд vлдэнэ. Зарим бэлгэвчийг амьтны гаралтай тvvхий эдээр хийсэн байдаг. Хvмvvст яг л бэлгэвч хэрэглээгvй юм шиг мэдрэмж тєрvvлдэг учир иймэрхvv бэлгэвчийг тансаг хэрэглээний зvйл гэж нэрлэдэг.Гэхдээ эдгээр нь жирэмслэлт, болон халдвараас найдвартай хамгаалж чаддаггvй. Бэлгэвчийг хvмvvс резин гэх мэтчилэн єєр єєрєєр нэрлэх нь бий. Бэлгэвчийг эмийн сан болон худалдааны тєвvvдээс худалдан авч болох бєгєєд гэр бvл тєлєвлєлтийн кабинетууд болон зарим сургуулиас авч болно. Эдгээр нь янз бvрийн хэлбэртэй, єнгєтэй vзvvртээ хєхлєгтэй болон хєхлєггvй , тэр ч байтугай янз бvрийн vнэртэй байдаг. Олон хvн спермицидтэй чийглэг тvрхдэг бєгєєд энэ нь хэрэглэхэд амар тєдийгvй аюулгvй байдаг.Бэлгэвчийг хадгалах хугацаа, vндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж байх нь зvйтэй.
Эмэгтэй бэлгэвч
Эмэгтэй бэлгэвч нь vр дотогш нэвтрэхэд саад болох сvvлийн vеийн арга бєгєєд эмийн сангаас худалдан авч болох тєдийгvй гэр бvл тєлєвлєлтийн кабинетээс авч болно. Энэ нь чийглэгчтэй пластик гуурсархуу зvйл байдаг бєгєєд vтрээнд эрэгтэй хvний шодой орохуйц байрлуулдаг. Нэг vзvvр нь битvv байх ба тэнд тvvнийг хєдєлгєєнгvй тогтооход туслах цагираг бий. Нєгєє vзvvр нь vтрээний гадна талд яг ижилхэн цагиргийн тусламжтайгаар нээлттэй байдаг. Бэлгийн хавьтлын vеэр эрэгтэй нь дур тавихад vрийн шингэн нь бэлгэвчийн дотор vлдэж , эр бэлгийн эсvvд умайн хvзvvгээр дамжин умайд орохоос хамгаална.
Бэлгэвчийг худалдан авах, хэрэглэх
Зарим хvн анх бэлгэвч худалдан авахдаа ичиж зовдог боловч, єдєр болгон янз бvрийн хvмvvст бэлгэвч зардаг тул хэн бэлгэвч авах нь худалдагчид тєдий л сонин биш шvv дээ. Тэр бvv хэл, эрэгтэй ,эмэгтэй хvний бие засах газарт хvртэл энэ нь байж байдаг. Олон тєрєл, загварын бэлгэвч байдаг тул энэ талаар мэдээлэл авахад илvvдэхгvй бєгєєд ямар ч хvн эмнэлэгт очоод vнэ тєлбєргvй зєвлєгєє авч болно. Бэлгэвчийг хэрхэн хэрэглэх талаар дадлага хийснээр хэрэглэхэд амархан байдаг бєгєєд эхний удаад єєрєє ганцаараа хийж vзэх хэрэгтэй. Охидын хувьд эрэгтэй бэлгэвчийг гадил жимс юм уу улаан лууванд углаж дасгал хийх хэрэгтэй. Эмэгтэй бэлгэвчийг бэлгийн хавьталд орохоосоо ємнє ямар ч vед vтрээнд байрлуулж болно.Харин эрэгтэй бэлгэвчийг зєвхєн шодой хєвчирсєн vед шодойд углана. Дур тавихаас ємнє шодойноос багавтар vрийн шингэн гойжиж болох учир эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийг аль алиныг бэлгийн хавьтлын ємнє байрлуулсан байх хэрэгтэй. Эрэгтэй бэлгэвчийг нэмэлт хамгаалалт болгон давхарлан хэрэглэж болохгvй, учир нь тэд бие биендээ vрэгдэж , vvнээс vvдэн урагдаж болзошгvй юм. Хэрэглэж дуусансаныхаа дараа цаасанд боож хаях хэрэгтэй ( жорлонд хийж болохгvй) Шодойд vрийн шингэн vлдсэн байдаг тул даруй угаах хэрэгтэй бєгєєд угаахаас ємнє vтрээний ойролцоо байлгахгvйг хичээх хэрэгтэй. Бэлгэвчийг ганц л удаа хэрэглэх бєгєєд жирэмслэлт болон халдвараас хамгаалах боломжгvй болдог тул угааж, дахин хэрэглэж болохгvй.
Давуу болон сул талууд
Бэлгэвч нь аюулгvй бэлгийн хавьтлын vр дvнтэй арга юм. Бэлгэвч нь ДОХ-ыг vvсгэдэг вирус зэрэг бэлгийн замын халдварт євчний , халдвар авах болон дамжуулах эрсдэлийг бууруулна. Бэлгэвчтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бєгєєд шvдээрээ боодлыг задлах гэж байгаад хумсаараа , бєгжєєрєє урж гэмтээж болох юм. Yтрээнээс шодойгоо сугалан авах vедээ бэлгэвчийг гараараа барихгvй бол мултарч vлдэж болох юм. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэж байхад шодой бэлгэвчийн гадуур орж , vтрээнд vрийн шингэн асгарч болзошгvй байдаг. Аль ч тохиолдолд тар даруй эмчид vзvvлж, жирэмслэхээс хамгаалах яаралтай арга хэрэглэх шаардлагатай болж мэдэх юм.
--------------------------------------------------------------------------------
Саатуулах арга
Диафрагм буюу єрцийг спермицидтэй хам хэрэглэдэг бєгєєд бэлгийн хавьтлаас ємнє vтрээнд байрлуулна. Yvнийг мєн умайн хvзvvний хаалт ч гэж нэрлэдэг. Эрэгтэй хvн дур тавих vед vрийн шингэн эмэгтэй умайн хvзvvний сувгийг тагладаг бєгєєд эр бэлгийн эсvvдийг спермицидтэй химийн бодис устгана.Yvнтэй тєстэй нэгэн саатуулах хэрэгслийг умайн хvзvvний таглавч гэж нэрлэдэг.
Єрц ба умайн хvзvvний таглавч
Жирэмслэлтээс хамгаалах энэ хоёр тєрлийн хэрэгслийг маш нимгэн резинээр хийсэн бєгєєд умайн хvзvvг таглах vvрэгтэй.Хамгийн тvгээмэл хэрэглэгддэг нь єрц юм.Энэ нь 5-10 см диаметртэй,зєєлєн,уян хатан хєвєєтэй.Єрц болон умайн хvзvvний таглавч нь янз бvрийн хэмжээтэй байна.Харин эмч ,сувилагч нар хувь хvнд таарах зєв хэмжээтэй эсэхийг нягталж яаж хэрэглэхийг нь зааж єгнє.Єрц ба умайн хvзvvний таглавчийг гэр бvл тєлєвлєлтийн кабинет болон эмчээс авах боломжтой.Эмийн сангаас авахдаа єєрт тохирох хэмжээг мэддэг байх шаардлагатай.Єрц болон умайн хvзvvний таглавчийг хєвєєнєєс нь хуруугаараа дэгээдэж гаргана.Yvнийг халуун ус,савангаар угааж ,цэвэрлэж,хатаагаад дахин хэрэглэж болдог.Тэгэхдээ гэрэлд харж ямар нэгэн нvх сvв гарсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй.Таарч тохирч байгаа эсэхээ 12 сар тутамд эмч,сувилагч нарт vзvvлж байх хэрэгтэй.3 кг-аас илvv жин нэмэх юм уу эсвэл жин хасах,хvvхэдтэй болох,vр хєндvvлэх,дутуу тєрєх зэрэг нь эмэгтэй хvний vтрээний хэмжээнд єєрчлєлт оруулж болох учраас шинэ диафрагм болон умайн хvзvvний таглавч хэрэгтэй.
Єрцийг яаж хэрэглэх вэ?
Єрц болон умайн хvзvvий таглавчийг спермицидтэй хамт хэрэглэх ёстой.Єрцийг хэрэглэхдээ спермицидийг бvхэлд нь ,умайн хvзvvний таглавчийг хоёр талд нь ( гэхдээ хєвєєнд нь биш) тvрхэж хэрэглэнэ.Єрц болон умайн хvзvvний таглавчийг бэлгийн хавьталд орохоос ємнє хэдийд ч хийж болох бєгєєд харин бэлгийн хавьтлын яг ємнє нь бага зэргийн спермицидийг нэмж хийх хэрэгтэй.Єрц болон умайн хvзvvний таглавчийг бэлгийн хавьтлын дараа vтрээнд эр бэлгийн эс vлдэж,умайд орохоос сэргийлж,дор хаяж зургаан цаг байлгах хэрэгтэй.Дахин давтан бэлгийн хавьтал хийх бvрт хэдийгээр єрц болон умайн хvзvvний таглавчийг авах шаардлагагvй ч гэсэн нэмэлт спермицид хийж байх нь зvйтэй.
Найдвартай байдал.
Хэрвээ болгоомжтой хэрэглэх юм бол єрц болон умайн хvзvvний таглавч нь 98 хувийн vр дvн vзvvлдэг бололвч анхаарамж муутай хэрэглэсэн тохиолдолд энэхvv найдвартай байдал 85 хувь хvртэл буурах магадлалтай. Спермицид дангаараа жирэмслэлтээс хамгаалах vр дvнтэй арга гэж тооцогддоггvй.
Єрцийг тавих нь
Єрцийг резинээр хийнэ.Yvнийг vтрээнд умайн хvзvvг таглахаар байрлуулдаг.Ингэснээр эр бэлгийн эс умайд орохгvй гэсэн vг юм.Эр бэлгийн эсийг устгадаг химийн хольцтой спермицидийг єрцтэй хамт хэрэглэнэ.
Гараа угаагаад єрцийг савнаас нь гарга.Yтрээний хэмжээгээр хавчиж,долоовор хуруугаараа сунамтгай хєвєєг нь тогтоон барь.
Спермицидийг 3 см урттайгаар шахаж єрцийн хоёр тал,хєвєєнд тvрхэнэ.Энэ нь гулгамтгай болж барихад хэцvv болно.
Єрцийг хєвєєг vтрээнд аль болохоор гvн орохоор хий.Чиглэл нь тампон хийж байгаатай адил байна.
Єрцийг байрлуулмагц диафрагм нь умайн хvзvvний уян хатан хєвєєг нь таглана.Єрц умайн хvзvvг тагласан эхэсийг гараараа шалгана.Энэ vед умайн хvзvv нь яг л хамрын vзvvр шиг мэдрэгдэнэ.
Хордлогот шокын хам шинж.
Хэдхэн жилийн ємнє сайн шингээдэг тампон хэрэглэж байсан зарим эмэгтэйд (одоо энэ нь худалдаанд байхгvй)хордлогот шок гэдэг маш аюултай євчин vvсч байжээ. Тампоныг ойр ойрхон солихгvй байснаас vтрээнднян vvсэх нєхцєл бvрддэг . Энгийн тампон, єрц, умайн хvзvvний таглавчийг хэрэглэхэд ийм эрсдэл байхгvй. Тампоныг vтрээнд хамгийн удаан байлгах хугцаа нь зургаан цаг.
Умайн хvзvvний таглавчийг тавих
Энэхvv таглавч нь бємбєгєр хэлбэртэй бєгєєд єрцєєс жижигхэн. Энэ нь умайн хvзvvг тагалж байралдаг. Спермицидийг умайн хvзvvний таглавчны дотор нь тvрхдэг боловч умайн хvзvvг таглахад нь нєлєєлж болох учраас хєвєєнд нь тvрхдэггvй. Бусад аргуудын адилаар зєв хийж сурхын тулд дадлаг хэрэгтэй.
Давуу болон сул талууд
Єрц болон умайн хvзvvний таглавч нь бэлгийн хавьтлын vед л зєвхєн хэрэглэгддэг тєдийгvй эмэгтэй хvнийг умайн хvзvvний хавдар болон зарим тєрлийн бэлгийн замын халдварт євчнєєс сэргийлнэ. Тэдгээрийг хэрэглэснээр хэдийгээр давсагны vрэвсэл нэлээд элбэг тохиолддог ба резинээс харшил єгч болох боловч эрvvл мэндтэй холбоотой єєр бэрхшээл гарахгvй.Эмэгтэй хvн хэрэв бэлгийн хавьталд орхоор тєлєвлєж байгаа бол єрц болон умайн хvзvvний таглавчийг биедээ байнга авч явах ёстой. Эдгээр хэрэгслийг зєв хийж сурхад бас туршлага хэрэгтэй. Зарим хvн спермицидийг заваан, нялцганасан гэж дургуйцдэг. Єрц болон умайн хvзvvний таглавчийг бэлгийн хавьтал хийсний дараа зургаан цагаас илvv байлгаж болохгvй. Yтрээнд 24 цаг тvvнээс илvv хугцаагаар байлгасан танпон ч юм уу юу ч байсан хордлогот шокын хам шинж гэж нэрлэгддэг аюултай нєхцєл байдлыг vvсгэдэг.
--------------------------------------------------------------------------------
Спермицид хэрэглэх нь
Ихэнх спермицид нь эр бэлгийн эс тєдийгvй ХДХВ зэрэг бэлгийн замын олон тєрлийн євчин vvсэгдэг биетvvдийг устгадаг химийн бодис юм. Тэд дангаараа тийм ч vр дvнтэй байдаггvй.Бэлгийн хавьтлын дараа спермицидийг урсгаж, угаахаас болгоомжилж зургаан цаг хэртэй усанд орохгvй байх нь дээр.Гэхдээ шvршvvрт орох нь хавьгvй дээр. Спермицид нь олон янзын хэлбэртэй байдаг. Тухайлбал, зєєлєн сэвсгэр, vтрээнд ороод уусдаг vтрээний лаа, диафрагмд тvрхдэг тос, гель, савнаас vтрээнд шахаж хэрэглэдэгхєєс, vтрээнд байрлуулдаг хальс зэрэг болно. Эдгээрийг эмийн сан, гэр бvл тєлєвлєлтийн кабинетаас авах боломжтой.
Зєєлєн сэвсгэр спонж
Спонж нь зєєлєн, дугуй, 5см хэртэй єргєн, спермицид шингээсэн хєєсєнцєр юм. Умайн хvзvvг тагладаг тал нь хонхорхой, нєгєє тал нь татаж гаргах оосортой. Хэрэглэхийн ємнє спермицидийг тодруулахийн тулд усаар норгоно. Тэгээд хонхорхой талаар нь vтрээний амсар руу тvлхэнэ. Хонхорхой хэсэг нь умайн хvзvvнд таардаг. Спонж нь 24 хvртэл цагийн турш vйлчилдэг бєгєєд бэлгийн хавьталд орсны дараа зургаан хэртэй байлгах хэрэгтэй. Оосроос нь татаж гаргана. Дахин хэрэглэх боломжгvй.
Ямар спермицдийг хэрэглэх вэ?
Хєєсєнцєр нь байгаа цагт 24 цагийн дотор хэдэн удаа бэлгийн хавьталд орхоос шалтгаалахгvйгээр vйлчилгээ хэвээр байна. Энэ нь хэдийгээр ганц хоногийн турш хэрэглэдэг боловч бас нэлээд vнэтэй. Олон эмэгтэйчvvд цvнх, хэтэвчинд нь багтхуйц авсаархан спермицидийг хэрэглэх дуртай байдаг.
Найдвартай байдал
Ерєндєг нь 98-аас илvv хувийн найдвартай. Yргvй болгох мэс заслын дараа эмэгтэйн сарын тэмдэг нэгэнт ирсэн нєхцєлд эмэгтэй хvний хувьд 100 хувийн найдвартай бєгєєд харин эрэгтэй хvний хувьд эр бэлгийн эс нь гуурсан хоолойноос гадагшлахад нэлээд хэдэн сар болох нь бий. Биологийн аргыг зєв хэрглэж чадах юм бол 80-98 хувийн найдвартай.
Ерєндєгийг байрлуулсан байдал
Ерєндєгийг суурьт vтрээ рvv бага зэрэг цухуйсан хоёр нарийн утас залгаатай байдаг. Эмэгтэй хvн гараа vтрээндээ оруулж утсыг мэдэрч ерєндєг байрандаа байгаа эсэхийг шалгаж болно.
--------------------------------------------------------------------------------
Бусад арга
Жирэмслэлтээс хамгаалах бусад тєрлийн хэрэгслvvд байдаг боловч залуу хvмvvс хэрэглэхэд тохиромжгvй гэж vздэг. Эдгээр нь ерєндєг байнгын цэвэршvvлэлт мєн биологийн аргуу юм. Жирэмслэлтээс хамгаалах яаралтай хэрэгслийг хэрэглэж болох боловч байнгын арга биш.
Ерєндєг
Ихэнх ерєндєг нь 2-4 см урттай, vзvvртээ зэс утастай пластик зvйл байдаг. Ерєндєг нь ихэнх эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нийлэхээс хамгаалах, заримдаа vр тогтсон єндгєн эс умайд байрлахаас сэргийлдэг. Тусгай багажаар мэргэжлийн эмч ерєндгийг умайд байрлуулдаг. Энэ нь 5 жилийн турш байж болох ба шаардлагатай vед мэрэгжлийн эмчээр авахуулна. Ерєндєг нь химийн бодис биш бєгєєд бэргийн хавьтал хийхэд саад болохгvй тєдийгvй тавьсан цагаасаа эхлэн vvргээ биелvvлж эхэлдэг. Ерєндєг нь vргvйдэлд хvргэж болох ба умай болон умайн гуурсан хоолойн дахь бэлгийн замын халдварын эрсдэлийг єндєрсгєдєг.Энэ нь залуу эмэгтэйчvvдэд тохиромжгvй гэж vздэг гол шалтгаан юм. Сарын тэмдэг ихээр ирж болзошгvй бєгєєд энэ нь ерєндгийг нааш нь гаргах боломжтой учир Умайн хvзvvп утасны vзvvр мэдрэгдэх тоолондэмчид vзvvлж байх нь зvйтэй. Ерєндєгийн суурьт vтрээ рvv бага зэрэг цухуйсан хоёр нарийн утас залгаатай байдаг. Эмэгтэй хvн гараа vтрээндээ оруулж утсыг мэдэрч ерєндєг байрандаа байгаа эсэхийг шалгаж болно
Яаралтай аргууд
Яаралтай буюу бэлгийн хавьтлын дараахь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл. Дараахь єглєєний эмийг эмэгтэй хvн бэлгийн хавьталд орсныхоо дараахан жирэмсэлчихсэн байж магадгvй гэсэн vедээ хэрэглэдэг. Тvvнчлэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхээ мартсан, бэлгэвч нь тохиолдлоор урагдаж, сугарсан, эмэгтэй бэлгийн хавьталд орохоор тєлєвлєєгvй байсан болон бэлгийн хvчирхийлэлд єртєх зэрэг тохиолдлуудад хэрэглэдэг. Ийм нєхцєлvvдийн vед 72 цагийн дотор эмчтэйгээ юм уу гэр бvл тєлєвлєлтийн кабинеттэй холбоо барих хэрэгтэй. Хоёр ширхэг эмийг яаралтай уух бєгєєд 12 цагийн дараа дахин хоёрыг ууна. Эдгээр эм нньэмэгтэй дааврын тэнцвэрийг єєрчилж, єндгєн эс гадагшлах болно vр тогтоохоос сэргийлнэ. Бие євдєх, бєєлжис хvрэх зэрэг зовиур мэдрэгдсэн ч энэ нь дахин эм уух ёстой гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Энэ арга нь 95-99 хувийн найдвартай. Ахимаг насны эмэгтэйчvvдэд тохиромжтой бас нэг арга нь хамгаалалтгvй бэлгийн хавьтлаас хойш 5 хvртэл хоногийн дотор ерєндєг тавих арга юм. Энэ нь vр тогтсон єндгєн эс умайн зєєлєн эдэд бэхлэгдэн тогтохоос сэргийлж байгаа хэрэг юм. Ерєндєгийг дараагийн сарын тэмдэг ирэх vед авна. Энэ нь бараг л 100%-ийн vр дvнтэй арга бєгєєд дааврын аргыг хэрэглэх хугацаа єнгєрсєн болон эмэгтэй эстроген ууж чадахгvй нєхцєлд тохиромжтой байдаг.
Yргvй болгох арга
Эрэгтэй хvнийг vргvй болгохдоо vрийн сувгйиг таслах мэс ажилбар хийнэ.Ингэснээр эр бэлгийн эс шодойноос vрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хvнийг vргvй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бєгєєд ингэснээр єндгєн эс умайд нэьтрэн орохоос хамгаална. Аль аль нь хvний бэлгийн сонирхол , таашаалд нєлєєлєхгvй. Эрэгтэй хvн дур тавихдаа эр бэлгийн эсгvй vрийн шингэнээ цацан гарагх л болно, эмэгтэйн сарын тэмдэг ирсээр л байх болно. Ийм тєрлийн мэс ажилбар хийлгэх нь байнгын vргvйдлийг vvсгэх учир дахин сэргээх боломж туйлын бага. Эмч нар ихэвчлэн єєрсдийн хvссэн тооны хvvхэдтэй болсон 30-аас насны эрэгтэй, эмэгтэй хvмvvст энэ мэс ажилбарыг хийдэг.
Салиа шинжлэх арга
Салианы єєрчлєлт нь єндгєн эс гадагшлах нэг шинж болдог. Yтрээнээс гарч байгаа цагаан юмыг эрхий хуруу болон долоовор хуруугаараа хавчин сунгаж єнгє байдлыг харж болно. Сарын тэмдэг ирсний дараахан салиа нэг их гарахгvй. Хэдэн єдрийн дараа салиа нэлээд мэдэгдэхvйц , єтгєн, наалдамхай, vvлэрхэг єнгєтэй болно. Єндгєн эс гадагшлахын ємнєхєн буюу дараа нь салиа илvv их vзэгддэг бєгєєд энэ нь маш их тунгалаг, сунамтгай,яг л єндєгний цагаан шиг байдаг.
“Анхааралтай байх” буюу гадуур тавих
Бэлгийн хавьтал хийж байснаа зогсоох буюу гадуур нь тавих гэдэг нь эрэгтэй дур тавихын ємнєхєн шодойгоо vтрээнээс сугалахыг хэлнэ. Гэхдээ энэ нь тєрєлтийг зохицуулах vvднээс тийм ч найдвартай арга биш, учир нь дур тавихын ємнєхєн бага ч гэсэн эр бэлгийн эс гадагшилсан байдаг.Жирэмслэлт явагдахад ганцхан л эр бэлгийн эс хангалттай.Энэ аргын бас нэг сул тал нь хэрэглэхэд тийм ч амар биш тєдийгvй , хосуудын аль алинд нь таатай, тааламжтай байдаггvй.
Хууль зvй ба жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл
Єсвєр насныхан хэдэн наснаасаа эрvvл мэндийн талаар хувийн нууцыг нь хадгалсан зєвлєгєє авч болох эсэхийг улс бvр єєрийн хуулиар тогтооно.16 настай бол хувийн нууцаа хадгалахыг шаардах эрхтэй.Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаархи зєвлєгєє болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслvvдийг єрхийн эмчтэйгээ уулзах дургvй хvмvvст сургууль,эмнэлгээс vнэгvй олгодог.Тогтоосон насанд хvрсэн єсвєр насныхан ямарч тєрлийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл худалдан авахад эцэг,эхийн зєвшєєрєл шаардлагагvй байдаг.
--kitty-una: VР ХЄНДЄЛТИЙГ ямар ч сайн нєхцєлд, ямар ч сайн эмчээр хийлгэсэн vргvйдэх, жирэмсэлсэн vедээ зулбах, дутуу тєрєх зэрэг гсуэч болох хvндрэлvvдээс хамгаалж чаддаггvй тул эмэгтэйн биед муу нєлєєтэй.
Нєгєєтэйгvvр vр хєндєлтийг эмч нvдээрээ харж биш гарын баримжаагаар хийдэг учраас vр хєндєх явцдаа умайг цоолох тєдийгvй гэдэс дотор эрхтэнийг цоолж гэмтээх , амь насаа алдах хvртэл хvндрэл гарч болох эрсдэл ихтэй ажилбар юм. Тиймээс хvсээгvй жирэмслэлтээс найдвартайгаар хамгаалах аргуудын талаар эмэгтэй хvн бvр мэдэх шаардлагатай тєдийгvй єєртєє тохиромжтойг нь хэрэглэж хэвших нь илvv хялбар бєгєєд ямар ч аюулгvй хамгаалалт билээ.
Нэгэнт vр хєндvvлэх шийдвэр гаргасан тохиолдолд vрхєндєлтийн улмаас vvсэх зарим хvндрэлvvдээс хамгаалахын тулд доорхи зєвлємжvvдийг анхаараарай. Vvнд: Жирэмсэн эсэхээ аль болох эрт найдвартай мэдэх нь чухал. Учир нь vр хєндєлтийг зєвхєн жирэмсний эхний гурван сарын дотор хийдэг. Баталгаатай, найдвартай vйлчилгээ vзvvлдэг мэргэжлийн байгууллагыг сонгох нь таны эрvvл мэндийг хохироож болох аливаа эрсдэлээс хамгаална. Vр хєндvvлэхээс ємнє эмэгтэйчvvдийн эмчид хандан vтрээний наацын шинжилгээ єгч бэлэг эрхтэний ямар нэг vрэвсэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрвээ vрэвсэлтэй байвал заавал эмчлvvлснии дараа vр хєндvvлээрэи. Учир нь наана, vтрээ орчимд байсан халдвар vр хєндєх багажаар дамжин умайн хєндий рvv тархах аюултай. Vр хєндvvлэхээсээ ємнє болон vр хєндсєний дараа жирэмслэлтээс сэргиилэх ямар аргыг сонгож хэрэглэхээ шийдсэн байвал зvгээр. Учир нь олон эмэгтэйчvvд энэ асуудлыг хойш нь тавьдгаас дахин хvсээгvй vедээ жирэмслэх эрсдэлд хvрдэг.
Аборт хийлгэснээс хойш цусархаг зvйл гарвал яах вэ?
VР ХЄНДVVЛСНИЙ эхний єдєр умай агшсанаас хэвлийгээр бага зэрэг хєндvvр байх, доошоо бага хэмжээтэй цус гарч , хоёрдахь єдрєєс цусархаг єнгєтэй бага хэмжээтэй шавхарга, гуравдахь єдрєєс бараг єнгєгvй зvйл бага хэмжээтэй гараад дуусах ёстой. Харин олон хоногоор цус, цусархаг зvйл гарах, ууц нуруугаар хєшиж чилж євдєх нь умайн хєндийд ураг, эхэсийн vлдэгдэл vлдсэн байх магадлалтай тул яаралтай эмчид хандан зохих шинжилгээнvvдийг хийлгэж онош тодруулах шаардлагатай.
Абортыг соруулж хийлгэх биенд ямар вэ?
Vр хєндєлтийг манай улсад хоёр аргаар хийхийг албан ёсоор зєвшєєрдєг. Энэ нь умайн хєндийг багажаар хусаж цэвэрлэх болон тусгай тариураар соруулж авах аргууд юм. Аль аль нь vр хєндєлт гэдэг утгаараа эмэгтэйн эрvvл мэндэд хортдй нєлєєтэй. Гэвч тариураар соруулах арга нь орчин vеийн дэвшилтэт аргуудын нэг бєгєєд умайд гэмтэл бага учруулж vр хєндєлтєєс vvсэх хvндрэлийг бууруулахад нєлєєлдєгєєрєє давуу. Сvvлийн vед тєв суурин газрын томоохон эмнэлгvvд энэ аргыг голчлон хэрэглэж байна.
Эртний хvмvvс жирэмслэлтийн эсрэг хэрэгсэл байхгvй байхад дотоод сэтгэлийн хvчээр гэр бvл тeлeвлeлтee зохицуулдаг байсан гэсэн vнэн vv?
-Эртний Энэтхэгт дотоод сэтгэлийн хvчээрээ жирэмслэлтээс хамгаалдаг байсан гэж ном сударт тэмдэглэн vлдсэн байдаг. Тэр vед залуу хосууд гэрлэхийн eмнe хэдэн жил хамтдаа амьдарч ойр дотно байцгаадаг боловч огт жирэмслэдэггvй байсeн мeртлee дeнгeж гэрлэнгvvтээ л vрийн зулай vнэрлэдэг байсан гэнэ. Хамгийн сонин нь тэд бэлгийн харьцаанд огт хамгаалалтгvй ордог байж. Тэдний бие давхар болдоггvй нууц нь дотоод сэтгэлийнхээ хvчээр хэсэг хугацаанд vргvйдэл бий болгодог байсан хэмээн эрдэмтэд vзсэн байна. Харин хэрхэн дотоод сэтгэлийнхээ хvчийг удирдан vргvйдэл бий болгодог байсан нь одоо болтол нууц хэвэр байгаа юм байна.
_________________ crybaby
|