Ємнєх vеийн видеокартуудтай харьцуулахад GeForce 7800 GTX (G70) нь ачааллаасаа хамаараад, давтамжээ уян хатан динамик єєрчлєх чадвартай. Yvнтэй холбоотой байж болзошгvй зарим хvндрэл vvссэн тухай интернэтээр материал гарч байна.
GeForce 7800 GTX (G70)-ын драйверын одоогийн версvvдэд дулааны хамгаалалт ажиллаж эхлэх хязгаарыг алдаатай тохируулснаас уг видеокартыг ХЭТ ХЄРГЄХ тохиолдолд хvндрэл vvсч байгаа юм байна.
Тодорхой хэлбэл G70-ийн цєм (core) нь ердєє (тэгээс дээш) 30-35 хэмийн халалттай нєхцєлд л давтамжаа бууруулах юм уу заримдаа салгагдаж байгаа аж. Уул нь уг видеочип 55-75 хэмийн халалттай нєхцєлд тогтвортой ажиллах, 115 хэмээс дээш халах тохиолдолд салгагдах тохиргоотой.
Энэхvv хvндрэлийг засахын тулд BIOS Flash-лах шаардлагагvй, зєвхєн драйверыг шинэчлээд болох ёстой гэж NVidia мэдэгдсэн ч алдаа засагдсан "ЭРYYЛ" драйвер 7 сарын дундуур л гарах ажээ.
Жич:
Addicted буюу донтой, "мэргэжлийн" оверклокерууд CPU, GPU-г ажиллаж чадах хурдны дээд хязгаарт нь тулгаж РЕКОРД тогтоох зорилгоор шингэн азот, фреон ашиглан хасах хэмд хєргєх (ХЄЛДЄЄХ) замаар overclock хийдэг.
Гэвч зарим thermal throttling-тэй процессор (CPU, GPU) хасах хэмийг ч мєн "ХЭТ ХАЛАЛТ" хэмээн "эндvvрч" автоматаар салгагддаг тул extreme overclocking хийхэд хvндрэлтэй болдог аж. Ийм гажгийг "Cold Bug", "Subzero Bug" гэх мэтээр нэрлэдэг байна.
Жишээ нь халуун, хvйтнийг ялгах чадваргvй "Cold Bug"-тай "євчтєн"-ий тоонд D0 степпинг бvхий Athlon 64 (Winchester) загварын процессорууд ордог байна.
Зураг дээр: -95C-д FX55, -88C-д ASUS EN7800GTX-ийг оверклокдож буй нь.

Yvний дvнд ASUS EN7800GTX-ийг
702Mhz core, 1506Mhz memory хvргэн оверклок-дож,
3D Mark 05 дээр 11307 гэсэн амжилт тогтоожээ.
http://www.vr-zone.com/?i=2382&s=1