Тодруулга:
nForce4 чипсэт нь нийтдээ 20 PCI-E line дэмжинэ. Гэтэл PCI-E видеокартын стандартаар слот нь 16 PCI-E line-тай байдаг учраас vлдсэн 4 line-ийг мэйнборд vйлдвэрлэгчид єєрсдийн vйлдвэрлэж буй загвартаа тохируулан дєрвєн х1 слот, эсвэл 2 х2 слот, эсвэл 2 х1 слот + нэг х2 слот, эсвэл ганц х4 слот гэх мэтээр боломждоо тохируулан vvсгэх бололцоотой.
nForce4 SLI чип-ний SLI дэмжих горим:
PCI-E видеокарт дангаараа ажиллах тохиолдолд: x16 ажиллах боловч хос PCI-E видеокарт ашиглан SLI горимоор ажиллах тохиолдолд тусгай сэлгvvр, жамперын тусламжтайгаар ганц х16 line-аа тэнцvv хоёр х8 болгон хуваах зарчмаар ажилладаг. Єєрєєр хэлбэл мэйнбордонд байгаа хоёр PCI-E х16 слот маань SLI горимд ажиллах vедээ ердєє х8-аар л ажилладаг гэсэн vг. Иймд nForce4 SLI чиптэй мэйнборд SLI холболттой ажиллах тохиолдолд PCI-E х8 + PCI-E х8 гэсэн горимоор ажиллана.
nForce4 Ultra чип-ний SLI дэмжих горим:
Нэгэнт энэ загварт PCI-E х16-г хоёр хуваах боломжгvй учраас нєгєє vлдсэн дєрвєн line-ийг ашиглан PCI-E х16слот vvсгэнэ. Тодорхой хэлбэл гадна харагдах байдлын хувьд PCI-E х16 боловч дамжуулах чадварын хувьд PCI-E х4 гэсэн vг юм.
Єєрєєр хэлбэл nForce4 Ultra чиптэй мэйнбордонд SLI vvсгэх тохиолдолд PCI-E х16 + PCI-E х4 гэсэн тэнцвэр муутай горим vvснэ.
Гэхдээ бvтээмжийн хувьд энэ горим нь тийм ч айхтар хоцрогдохгvй байна гэж бичиж байна.
Анхаарах нь:
1. Ингэж SLI vvсгэдэг болгохын тулд nForce4 Ultra чипэнд бага зэргийн modding хийнэ. (Чипсэт дээрх ил контактыг цах. дамжуулдаг лак тvрхэж ХОЛБОХ аргаар!) Тодорхой заавар нь РС сайтуудад байгаа. (Ultrastar-ийн бичсэнээр BIOS флэшлэнэ!)
Сvvлийн vед nVidia энэхvv МУУ АРГЫН эсрэг яаралтай эсрэг арга хэмжээ (modding хийх бололцоогvй болгох!) авах гэж байгаа тухай бичиж байна!
Чип моддинг хийхгvйгээр хос видеокарт ашиглах тохиолдолд хоёр видео карт маань бие биеэ дэмжихгvйгээр тус тусдаа ажиллана. Єєрєєр хэлбэл бvтээмжийн єсєлт гарахгvй.
2. Нэгэнт бvрдэлд нь SLI холбогч байхгvй учраас тусад нь олж авах. GeForce 6600GT-ээс эхлээд дээшээ загваруудын видеокартуудад ийм холбогч ихэвчлэн хамт ирж байгаа болохоор энэ нь ноцтой хvндрэл биш. Мєн сvvлийн vед дэлгvvрvvдэд SLI холбогч дангаар нь зарах болсон!
3. SLI горимоор ажиллах тохиолдолд уг бордон дээрх PCI-E x4 слот салгагдана (jumper-ийн тохиргоо!) гэдгийг тайлбараас гадарласан байх.
