Энд эхний жил Тоокёо, Оосакад хуваагдаж хэлний бэлтгэлээ хийнэ. Тэгээд хэлний бэлтгэлийн 1 жилийн хугацаан дахь сурлагаараа бусад гадаад, монгол нийлсэн ижил мэргэжлийнхэнтэйгээ өрсөлдөж орох сургуулиа сонгодог юм.
Ер нь хичээлүүддээ унахгүй яваад байвал ямар нэгэн сургуульд орох байх л даа, гэхдээ нэгэнт ирсэн юм чинь (ирвэл) хичээж байгаад сайн сургуульд орох хэрэгтэй. Олон улсын харилцаа бол өрсөлдөгч харьцангуй цөөн байдаг учир сайн сургуульд орох бололцоотой (эдийн засаг, бизнесийн удирдлага бол өрсөлдөгч ихтэй байдаг)
Зохион байгуулагч нь Япон Улсын элчин сайдын яам байдаг бөгөөд Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам хамтран зохион байгуулалцдаг. Шалгалтууд нь Монгол Японы Төв болон МУИС-д явагддаг болно.
Жил бүр Монголоос ирэх оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа. 2 жилийн өмнө Их Сургуульд 18, Техникийн коллежид 9. Мэргэжлийн сургуульд 7 ирж байсан бол энэ 4 сард Их сургуульд 22, Техникийн коллежид 12, мэргэжлийн сургуульд 10 (Сүүлийн 2 нь үнэн л байгаа даа хэхэ) оюутан ирэх гэж байгаа гэсэн мэдээ байна.
Ишлэл:
Konichivaa, Hi all
er n japan.nii shalgalt.g niigmeer ogoh gej baigaa hun delhhin tuuhee yaj beldvel deer ve?
On toolol tseejleh uu, esvel logok talaas n unshih uu? English nom unshih uu esvel, mongoloo unshsn n deer uu
Он тоолол бол бараг орж ирэхгүй, зүгээр үйл явдлын дэс дарааллын тухай төсөөлөтэй байхад л хангалттай (Вавилон, Грекийн аль нь түрүүлж байгуулагдсан гэх мэт)
Жавахарлал Неругийн Дэлхийн түүхийн 3 ботийг уншаад, дээрээс нь 10 жилд үздэг түүхийн хичээлийн мэдлэгтэй байхад гайгүй оноо авна л гэж бодож байна.
Манай жил лав дэлхийн 1-р дайны үеийн тухай хэдэн асуулт, дэлхийн 2-р дайны үеийн Ази дахь байлдааны үйл ажиллагааны тухай, 19-р зууны Европын түүх, Эртний дэлхий дахины түүх (хотуудын нэрийг тохируулж байсан санагдаж байна), Хятадтай холбоотой хэдэн асуулт ирж байсан. Заримыг нь мартжээ. Ер нь л өргөн мэдлэг шаардаж байсан шүү.
Шалгалт нь нэг бүлэг, жишээ нь Дэлхийн 2-р дайны тухай 10 асуулт байлаа гэхэд 20 хариулт дундаас тохируулж, зөвийг нь олж бичдэг, мэдэхгүй бол таах магадлал багатай. Бас бурууг нь сонго гэсэн асуулт байдаг тул асуултаа анхааралтай уншихыг зөвлөе. Өөр чинь, манай жил лав монгол орчуулга нь шал худлаа байсан. тийм болохоор английг нь уншаад, ойлгохгүй үедээ монголтой нь тулгасан нь дээр байдаг юм.
Миний зүгээс хэлэх зүйл гэвэл иймэрхүү.
Амжилт хүсье.