#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

� Р.Эмvжин /шvлгийн нvргээн/
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=58489
1 хуудас 3

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:54 pm ]
Постын сэдэв:  � Р.Эмvжин /шvлгийн нvргээн/

Энэ орны емне
Эгц босоо толины емне
Эгэл байгаагаараа
енге зус минь
еширхем сайхан
Хэнхдэг цээжийг минь
Хээнцэр сондороор буу дар
Хэлхээтэй бегжирхуу юм
Хуруу хайрахаас хэтрэхгуй
Гоолиг тэгшхэн хел минь
Гоёлын шаахайг бус унсэлтийг хусдэг
Теерелдеж мушгирсан усэнд минь
Темер хавчаараас илуу эрх челее зохидог
Энгэсэг элдэв унэртэн
Эмс шунам унэт эдлэл
Хавар шиг бороо шиг миний емне
Харсаар байтал новш болон хувирна
Биенд минь хувцас буу елге
Би нуцгэн байхдаа илуу дуртай

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:55 pm ]
Постын сэдэв: 

Зус танихгуй залуу шиг
Зерууд угсийг
Зуг мэдэхгуй салхи шиг
Зерууд аашийг
Зендее удаан хулээлгэдэг
Зерууд намайг
Хайрласан гэж бодохоор
Чи дэндуу зерууд юм

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:55 pm ]
Постын сэдэв: 

Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг
Санаа даган сэтгэл бембечеед
Хайртай юм шиг болчихдог
Хажуугаар зерехед нь эргэж хараад
Хачин ихээр гуничихдаг
Халгаж хэлсэн угийг нь сонсоод
Харцаа нуудаг
енге зусэнд минь шунаад
елмийд ойчиход нь
Сэтгэл ханадаг
Тэвэрт нь тэрлэгээ унгуулэн
Тэнэглэж жаргахдаа
Хацар улайчихдаг
Харьж явахдаа харин
Ханиа л санадаг
Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:55 pm ]
Постын сэдэв: 

Уруулын чинь хэлбэрийг
Нулимсаараа урлая
Уучлал гуйсан харцыг чинь
Нулимсаараа зуръя
Урваснаа нуусан угийг чинь
Нулимсаараа элээе
Уйлахдаа гаргасан аашийг чинь
Нулимсаараа зееллье
Уйлахаа больчихвол надаас
Юу ч битгий хулээгээрэй

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:56 pm ]
Постын сэдэв: 

Би тууний суулчийн гуниг
Бишгуурийн хег мэт суулчийн дурлал
Бишуурхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгуй мереедлийн эхний цэг
Би тууний хавар болоод намар
Бичиглэж улдээсэн тегс бус сонат
Бусдын емне еертэйгээ хамт шатаасан
Булаахыг хусээгуй гэрэл гэгээ нь
Би тууний унэ цэнэ, хэмжуур
Бийрийн узуурт тороогуй ихэмсэг зан
еереесее харамлахдаа олны хелд гээсэн
едлеегуй шувуухай емчлеегуй сэтгэл нь
Би тууний . . .
Хаяж чадаагуй, авч бас болоогуй
Хамгийн сайхан зовлон

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:56 pm ]
Постын сэдэв: 

Халуун сэтгэлээ зориулсны чинь телее
Хардахдаа шаналсны чинь телее
Хаягдахдаа гуйгаагуйн чинь телее
Хатуужихдаа емне минь бехийсний телее
Хамгийн унэнч байсны чинь телее
Хайраасаа тэгээд урвасны чинь телее
Хайр сэтгэлээ чамд гэрээслэе

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:56 pm ]
Постын сэдэв: 

Дурлаад ухэж байна
Дусад дуслаар нэрсэн гунигтаа
Живж ухэж байна
Хайрлаад ухэж байна
Хар хараар нэрсэн шаналандаа
Хагдарч ухэж байна
Энэ дууг минь сонслоо гэвчиг
Эргэж буу хар
Тунирхуу угэнд минь хоргодож
Туулсан замаараа буу алх
Учрахын жаргалыг даалгуй
Учраад, хагацахын зовлонг тэвчилгуй
Ухэж орхино, эргэж буу ир

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:57 pm ]
Постын сэдэв: 

Надад байгаа бугдийг ав
Намрын унэр, хаврын салхийг ав
Насны гэнэн, хацрын сэвхийг ав
Надад байгаа бугдийг ав
Жавартай инээд, жаргалтай мереедлийг ав
Жаазтай херег, жанчтай тачаалыг ав
Омголон зан, ороо хуслийг ав
Охорхон даашинз, оорцог гунигийг ав
Надад байгаа бугдийг ав
Надад ганцхан,
еерийг минь улдээ
ерцен чанад
естнийг минь улдээ
Намайг гэсэн бугдийн
Найргийн сенг чилээж
Надад, лайг нь улдээ

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:57 pm ]
Постын сэдэв: 

Хавар шиг урин
Халхлах хувцасгуй намайг
Ханаталаа хар
Энэ хумс дахин
Энгэр цээжийг чинь
Эсгэхгуй
Хусэх, хусэх гэдэг угийг
Хулээх гэж буу ойлго
Хуйтэн хундаганы ирмэгээр
Уруулыг минь буу хайр
есгийн минь содон чимээг
еглее гэхэд чи сонсохгуй
еден дэрэн дээр галбираа улдээгээд
Би, явчихсан байна
Хеерхен хуунууд чамд
Хенген зууш шиг санагдахын цагт
Будаг шунх, гялгар цунх
Бусдаас намайг буу эр
Шенийн уртыг барах гэж
Шуурс алдан гунихад чинь
Энэ буйдан, тэр сар
Элэглэх болно чамайг
Харанхуйгаас намайг
Хайх хэрэггуй
Хайрлаж боломгуй
Харамч ганц шене байсныг
Чи ойлгоно

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:57 pm ]
Постын сэдэв: 

олби цагаан гэгээ нуур суудэртуулж
одоо ганцхан уйлахыг минь л хулээнэм
олон жилийн туршид угуйлээд явсан бухнээсээ
олом чангалахын зуур уйдчихна гэж санасангуй ээ

емсгел зуулт хелеер хеглеревч гоёмсог атал
енге зусийг минь чиний унсэлт сэвхтуулдэг
хуслэнт харцны чинь емне уруулаа чийглэхээ би мартдаг
хунийг байтал еерийнх юм шиг тунирхдаг аа

царцуу дээвэр торжигнуулан еглеегуур тагтаа гуйлдэж
чамаас харамдаж чадаагуй миний хайрыг бембечуулнэ
царайлаг нэгэнд чиний удшээр сегнесен дарсыг
чамтай тэнэглэснийхээ телее би нэгмесен хентернее

хэн ч юм бэ намайг чамаас илуу энхрийлж
хэлж янагласан уг чинь хэлэмгий аашинд булшлагдаж
енее чиний бэлэглэсэн сондор чимэг харин
ереел нэгний нуднээ хузуунд минь гялалзаг

хавар адил дурлалууд хормойд орооцолдовч
ханаталаа амссан гэж хэлэх зурх дутна
балга архи шиг хичнээн шене намайг тоссон ч
бардам хэнэггуй гоёлоо гэзгэндээ л улдээнээ

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:58 pm ]
Постын сэдэв: 

Илуудсэн ганц зураас
Энэ бусгуйн хергийг
Эвдэж орхив
Хеерхен царайн цаана нуугдсан
Хенген цахлай мэт гунигийг
Бариу цээживч, гоо инээвхийлэл бус
Балархай ганц зураас угуй хийв
Тэр зураас нь
Би еерее байлаа

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:58 pm ]
Постын сэдэв: 

Цувных хормоыг хаялан бусгуй хун алхах нь
Цэцгийн дэлбээ хийсэн унах шиг
Гуниглуун болоод ихэмсэг
Чулуун замаар тэнуучлэх цуу салхин
Чухам тууний хузуунд алчуур мэт намирах нь
Галбирлаг болоод гангамсаг
Цаа бугын эвэрт цоорын аялгуу зангидах шиг
Цахилдаг улээн гуйж л явсан минь
Уянгалаг болоод анхилхан
Цайгаа самран ижий нь урдээ яарах шиг
Цагийн суудэр бусгуйн гэзгээр оролдох нь
Уйтай болоод атаархуу
Хуухэн хун болж орчлонд салхи зуссэндээ
Хуйтэн чулуун замаар гутлын есгий товшсондоо
Би . . . бардамхан

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:58 pm ]
Постын сэдэв: 

Эгшсэн зурхийг чинь холын холоос дуудаж
Эрхэлж тунисны минь телее намайг буу зэмлэ
Зур гереес урамдахад бембечеед байдаг сэтгэл минь
Зус бараан угэнд чинь зуг буруулаад байна
Тэнгэр зуйдэлгуй гэдэгт итгэдэггуйсэн бол
Тэртээ ернийг зорин тогоруу юундаа нисэх вэ
Зоргол нялх аашинд минь аргамжаатай явдаг атлаа
Зоргоор залуу насыг хатуурхаж буу гундаа
Ургэлж менхийн евер дээр чинь зеруудлэхгуй
Ургэлж менхийн ерийг чинь зееллеж элгэмсэхгуй
Ургэлж менхийн задгай гэзгээ би хаялахгуй
Ургэлж менхийн омог залуу амьдрахгуй ээ
Навчис цантсандаа намрын емне бардамхан
Надад шируулхсэндээ чи хайрынхаа емне чадуухан
Чуулсан шувуудын суудэрт нуур местеж хонодог
Чулуу чулуундаа дурладаггуйн учир энэ
Чамаас буцжээ гэж миний тухай сонсвол
Чанх емнее тунарсан сарын туяатай ханьс
Чиний дэргэд асгараагуй сэтгэл гэж байдагт итгэ
Чин унэндээ яваад егнее гэдэгт минь бур ч илуу итгээ

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:58 pm ]
Постын сэдэв: 

Ганцаар, ганцаар би халамцуухан
Газар дэлхий орчлон ертенц
Гандсан евс мэт алган дээр
Цаг хугацаа гэж байдаг ч юмуу угуй ч юмуу
Цалгай наазгай едрууд бег бег цогисоор
Узуур тегсгелгуй энэ аянд хэдийд гарлаа
Узтэл бусгуй хун гэдгээ мартаад уджээ
Зэрэгцэн алхах будмал зовхи, хенген гоёл
Зугээр л анд минь байхаас одоо енгерч
Урж холгосон энэ шаахайг
Унэнч, енге ялдам байсны минь телее
Хэн мултлан хесер орхиж
Хэн намайг халуунаар тэврэх юм бэ
Цаасан бурхуул, хайлсан лаа
Цасан бударсан евлийн удэш
Ганцаар би халамцуухан

Зохиогч:  T-MC [ 5-р сар.30.05 11:59 pm ]
Постын сэдэв: 

енеедер би ягаан енгеер
уруулаа будна
ереелийн болсон туунд зориулж
хуруундаа бегж зуунэ
богино банзал, есгийтэй шаахайгаа
тур мартаж
бороотой удшээр хавар шиг
туунд би очино
амраглал нэхсэн он жилуудийг
шуудэр мэт дагуулна
айсан, бишуурхсэн харцаа
елмийд нь дэвсэнэ
унсээч гэж гуйхгуй
гэхдээ унсуулнэ
узэсгэлэнтэй ч бай угуй ч бай
би тууний шутээн

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:01 am ]
Постын сэдэв: 

хаврын хаварт л би
дурлачихсан явдаг
хар л нудтэй тэр залууг
саначихсан байдаг
хамгийн гэгэлгэн уедээ
туунд зориулж шулэг бичдэг
хайлаас, одод, унсэлтийн тухай
саяхны юм шиг дурсдаг
бодлогогуй хэлсэн уг бухэн нь
урвах хуслийг теруулдэг
бороотой удшээр туунийг санахдаа
уйлахгуй байхыг хичээдэг
енгерсен он жилуудэд
еерийгее олоогуйдээ харамсдаг
енге менге, шунал хуслээс
ер зурх минь туунийг харамладаг
хаврын хаварт л би
дурлачихсан явдаг аа

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:01 am ]
Постын сэдэв: 

унсуулэлгуй юутай удаав
унэндээ уруул минь енчирч байна
улгэр домгийн юм шиг юутай хуучин едрууд вэ
улэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардыг тэвчишгуй
ургэлжийн гунигийг хэн надад улдээгээв
унэт эдлэл мэт туунд дурлах нь юув
узэмжийн тедий орчлонг гайхуулж
узэмжийн тедий явъя гэтэл
уурийн гэгээ, удшийн бурий мэт алдуурсан
узтэл залуу насыг яах юм бэ
унэнч бус гэж хэлбэл ч хэлэг
унсуулэлгуй юутай удаав

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:02 am ]
Постын сэдэв: 

зевхен еертее зориулж
нэрийг минь хэл
зевхен еертее зориулж
еврийг минь сана
хэзээ нэгэн цагт чинийх байсан
хэлбэрлэг терх, будаггуй уруулд
унаж ухдэгтэйгээ эвлэр
хаврын салхи мэт араншинг минь
халааснаасаа гээсэн зурвас мэт
хаяж чадаагуйдээ гунигла
надаас бусад нь чамд хэн байсныг
надаас элгэмсууг мэдэх угуйгээ
нэрэлхэх юмгуй цэгнэ
навчис унах цагаар
намайг зорьж халамцуухан ир
тэнэглээд ч гэсэн зоригло
тэгээд хэрхэхийг минь хулээ

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:02 am ]
Постын сэдэв: 

хэв нь чинийх
хэлсэн нь хунийх
хэзээ энэ захидал
надад ирээв
усэг нь чинийх
уг нь хунийх
нууж халтартсан
нулимс нь минийх
хаягаа улдээж зурхлээгуй
хайр нь тэгээд
хэнийх юм бэ?

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:02 am ]
Постын сэдэв: 

заримдаа би хусэл тэмууллээс залхдаг
замын араншин, явуулын салхинаас шантардаг
уйдаж болох бухэнтэй эрт танилцахаас айдаг
уруулын будаг, оо энгэсэгт нуурээ тушаахаас гэрэвшдэг
уучлуулах хэрэг хийн, уйлж гуймаар бодогддог
заримдаа надад цехермеер уйтай санагддаг
хайрлах, дурлах, сэтгэл догдлох
хагацах, учрах, хардах, хардуулахаас ангид
целийн дунд теерсен хар салхи мэт
цаг хугацаа дэндуу удаан араас минь гэлдэрдэг
заримдаа би тэгэхээс тэгэх гэж зерсендее гэмшдэг
захидал ирэх тоолон яарсандаа хуруу минь чичирдэг
еглее болгон тольдохоос бишуурхдэг
етелж байгаагаа мэдрэхээс зугтдаг
хенген зугаа, шунал хусэлдээ шартаж
хурч болох оргилын зуг мацан, чулуу мэт бэлд нь ойчиж
заримдаа би ...

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:03 am ]
Постын сэдэв: 

Хэн нэгнийг дахиад л хаяна гэхээс
Хэлсэн уг бухэн минь
Уртаас урт хулээлт болж улдэхээс
Урьдын адил эмээж байна
Хээнцэрлэл, хэтэрхий тансагийг би хусээгуй
Хэсэгхэн ед хэнийх байсныг мэдээгуй
Дурлаж, дурлал минь дурсамж болон хувирч
Дуусашгуй алс аяны шороонд
Дарагдаж хоцроно гэж бодоогуй
Уучлал гуйх зурх надад алга
Уйтай байхыг чинь харах хусэл ч алга
Зурхийг минь шаналдаггуй гэж санаа юу
Зусэр бороонд нордоггуй гэж эндуурээ юу
Ууж, дуулж, ганц сайхан уйлаад л болов
Урагшгуй тэр дурлалыг мартаж орхи
Дахиад л еерийнхеерее дуулахаар
Далавчаа би дэлгэлээ

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:03 am ]
Постын сэдэв: 

булшийг минь чимэхийн телее
бусдыг хямдхан хелслехийг
сарнай цэцэгс хавтан чулуун дээр
салхинд хеегден тур хорогдохыг
би хусэхгуй
емсгел сэлт, ус гэзгийг минь
ерееол нэгэн дур мэдэн еерчлехийг
уламжлал болсон хар улааны дунд
урсах нулимс, харууслын дууг
би тэвчихгуй
етлехеес айдаг байсныг минь бодож
енге гялгараас тевегшеедгийг минь санаж
улдэж хоцрох, удуулж мордохоос
ургэлж зайлсхийдэг араншинд минь таацуулж
бурхан, тэмдэгт хешее
бууж удлэх шалтаг
буцах мергуй жим
булшин дээр минь буу улдээг
зевхен газар шороо, газар шороо л
зуй ёсоор намайг телеелег
харин анд нарыг минь
ханатал нь дайлаарай
харих замыг нь гэрэлтуулэх
од нь би байя

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:03 am ]
Постын сэдэв: 

Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Ертенцийн буслуур алдуурч
Ер бусын булээн унэр
Эхэр татах дуун
Энгэрт анирлана
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Адгуусны аяг, бусгуй мэдрэмж
Адбиш хуслийн мереер
Арьсны хээ тоолон
Аяар аяар гэтнэ
Хурууны ормоор
Хуучин даавуу хелрехед
Хэлбэр хийгээд терх
Хэн байх нь хамаагуй
Хэзээ ч минийх байгаагуй
Тэр минь

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:03 am ]
Постын сэдэв: 

Дэвуурийн дорхи нойтон аньсага
Дэлхийн чинээ томоос том нулимс
Баглаа цэцэгийн унэтэй
Дэндуу уужим, гуниг мэт хар немрегтэй
Дэндуу турьхан тэр бусгуй
Баглаа цэцэгийн унэртэй
Харцнаас нь ниссэн хунд аялгуу
Хажуугаар нь зерехед сэвэлзсэн салхи
Баглаа цэцэгийн енгетэй
Эрхэмсэг гоо сайхан, ганцаардангуй терх
Энгэрийг нь гоёх эрчуудийн шохоорхол
Баглаа цэцэгийн настай...
Тэр бусгуй

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:04 am ]
Постын сэдэв: 

хэний хелсний унэр вэ
хэзээ надаас унэртэх болоов
хэдэн хатсан лиш, ширээн дээрх хоосон хундага
хэлэх гэсэн угийг чинь телеелж байсан
хэлхсэн хуслээ сондор мэт хевж
хэсуулчний буудлын модон шалан дээр
хэрмэл нэг нь олох аргагуйгээр
хэсэг хэсгээр нь уг шигээ би
цацаж орхисон
салхи мэт амьдралд минь
салхи мэт ирээд буцахдаа
ханын пийшингийн тортогтхавхаг дээр
хагацъя гэж бичиж улдээснийг чинь
еглеегуур уйлчлэгч бусгуй
енге ортол нь зулгэчихсэн байсан
яагаад ч юм, чиний сонгож олсон
ядуухан, тэр оромж ...

Зохиогч:  T-MC [ 5-р сар.31.05 12:04 am ]
Постын сэдэв: 

Тэгэхэд надад аймаар байсан
Тэндээс улээх салхи одны илтэстэй
Тэр хонгилд тегсгел гэж угуй
Тэнгэ, газар, модод гэж байхгуй
Цэнхэр манан мэт хумуус
Цэнхэр гэрлийн зуг уусч
Уруул нь ч бас цэнхэр
Уудаг дарс нь л биднийхтэй адил
Харин би шар, булээн туяатай
Хайраар дутахдаа унагасан нулимс минь
Гэнэн енгетэй, бас хямдхан
Гэнэтийн бэлэг хэзээ ч намайг хулээдэггуй
Гэгээн мереедел минь биелж байсан удаагуй
Гэхдээ ганцхан юм гуйя
Энэ хонгилын узуур хаана байдгийг
хэлж егееч

1 хуудас 3 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/