| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| ♫♪♫ Зохиолын болно нийтийн дууны vгс ♫♪♫ https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=50552 |
1 хуудас 12 |
| Зохиогч: | Сахиус [ 8-р сар.05.04 1:10 am ] |
| Постын сэдэв: | ♫♪♫ Зохиолын болно нийтийн дууны vгс ♫♪♫ |
Зохиолын Дууны Yгсээ Бичицгээ :D |
|
| Зохиогч: | Сахиус [ 8-р сар.10.04 3:54 am ] |
| Постын сэдэв: | |
Бидэн хоёрын жаргал Ая Т.Сэр-Од Vг Д.Гант Дуучин С.Жавхлан Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь Омголон зангаар ширвээд ширвээд нэг єнгєрсєн ч Ондоонгvй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь Орчлонг хамт туулах итгэл хайрласан даа чи минь Дахилт Идэрхэн насандаа ижилсэн дасаад бидэн хоёр оо Эрхэлж нэг туньж нэг явсан ч бие биендээ Энгvй хайраа амтлан цэнгэсэн дээ, цэнгэсэн дээ Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа, жаргасан даа Vдийн наран хэвийх насандаа тогтоогоод нэг ажихад Дєлгєєн харцаар угтаад мишээсэн дээ чи минь Vрийн vрсээ хараад баясахдаа бидэн хоёр оо Єєрсдийгєє ч мартаад тэмvvлдэг дээ тэдэн лvгээ Дахилт Оройн наран аргамжихыг насандаа эргээд нэг ажихад Євєр дvvрэн ч ачлал тєгс тvшиг минь болоо юу та Єтгєн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан Євєє, эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо |
|
| Зохиогч: | Сахиус [ 8-р сар.10.04 3:58 am ] |
| Постын сэдэв: | |
Бодолд єнжсєн хайр Ая Д.Цэцэрлэг Vг Л.Гаваасvрэн Дуучин Ц.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг Хослохын заяанд учирсан Ховорхон хань чамайгаа Хажууд гэрэлтэн суухад минь ч Харцандаа vгvйлэх шиг санадаг Завсар vгvй бодогдсон Заяа нийлсэн хайр минь дээ Санахын элгэнд цэцэглэсэн Сайхан хань минь чамайгаа Эргээд тормойн суухад минь ч Эндvv санах шиг хоргодно Цэцэг шиг чамдаа зориулсан Цээжинд уяатай хайр минь ээ Ижилсэхийн хувьтай хорвоодоо Итгэж ханилсан чамайгаа Эрхлvvлж жаргаах хvслээр Илvvтэй хайрлаж явъя даа Босон суухдаа ч мєрєєдсєєр Бодолд єнжсєн хайр минь дээ |
|
| Зохиогч: | ALKAHOLIK [ 8-р сар.12.04 11:52 am ] |
| Постын сэдэв: | |
"Гэнэн Сэтгэл" Киноны Дуу... Yг Ц.Сайннямбуу Ая Ж.Жаргалсайхан Орчлонд хавар ирэх цагт нь хє Оргил хангай нь цэцэглэнээ найз минь Хангай дэлхийн цэцэгсийг харахаараа Хайрын сэтгэл уярнаа анд минь Ээжийн хоёр хvv шиг ижилдсэн Эвийн тvшигтэй анд минь дээ хє Дэлхийд хавар ирэх цагт нь хє Дэлгэр хангай нь цэцэглэнээ найз минь Дэнжийн цэцэгсийн ганхахыг харахаараа Дэврvvн сэтгэл баяснаа анд минь Дахилт Хорвоод хавар ирэх цагт нь хє Хєвчийн хангай нь цэцэглэнээ найз минь Хослон алаглах цэцэгсийг харахаараа Хайрлан мэлмэрч залуужнаа анд минь Дахилт...* © |
|
| Зохиогч: | ALKAHOLIK [ 8-р сар.12.04 11:56 am ] |
| Постын сэдэв: | |
МУГЖ Тєвшинтєгс - Сvvдэр цармын цэцэг Yг Д.Банзрагч Ая С.Мєнхбат Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж Гэгэлгэн дуугаа аялахдаа жаргасан гэжvv дээ чи минь Сайхнаас сайхан тєрснийг чинь бодоод Санаа алдан харахад минь даарсан Сvvдэр цармын цэцэг шvv дээ чи Хэнэггvйхэн занд минь таанын цэцэг шиг унаж Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгvй гэжvv дээ чи минь Ариунаас ариун явсныг чинь бодоод Амьсгал тvгжин vнсэхэд минь хиртсэн Анхны цагаан цас шvv дээ чи Эндvvхэн явахад минь оргилын цас шиг нурж Эргэн хєрвєєн уйлахдаа vрэгдээгvй гэж vv дээ чи минь Эмзэгээс эмзэг байсныг чинь бодоод Элгэн дотроо харуусахад минь асгарсан Ижий цагаан сvv шvv дээ чи...* © |
|
| Зохиогч: | khurlee_t [ 8-р сар.12.04 9:48 pm ] |
| Постын сэдэв: | |
Дуучин Жавхлан АЛСАД СУУГАА ЭЭЖ Сvvмийх зэрэглээнд гэгээ анирлаад Сvсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод Хvvгээ ирнэ гээд сvvгээ eргeeд Хvслээ чилтэл алсыг ширтээ дээ Алсад сугаа ээжий минь Амин хайртай шvтээн минь билээ Задгай тэнгэрт vvл нь замхарна Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно Аргалын цогонд цайгаа бvлээлж Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ Алсад суугаа ээжий минь Амин хайртай шvтээн минь билээ Хeхрeх уулс нь хeлeрч харагддаг Хvvгий тань сэтгэл гэгэлзээд байна аа Хvний зэрэгтэй хvv чинь явнаа Хvслийг таны нимгэлээд яваад очно доо Алсад суугаа ээжий минь Амин хайртай шvтээн минь билээ |
|
| Зохиогч: | khurlee_t [ 8-р сар.12.04 10:30 pm ] |
| Постын сэдэв: | |
Оюумаа, Бат-Эрдэнэ ХАЙРЫГ ХVНДЭТГЭЖ ЯВААРАЙ Айсуй цагийг мeрeeдлeeр сvлээд Амрагаа хvлээж цайгаа дээжлээд Гэгэлзэн санаад эрхлэн тунирхдаг Гэргийн танхил гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Гэгэлзэн санаад эрхлэн тунирхдаг Гэргийн танхил гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Хамтдаа байвал орчлонг дvvргээд Ханийн заяандаа жаргал бэлэглээд Vесхэн холдоход vгvйлэн санадаг Vнэнч сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Vесхэн холдоход vгvйлэн санадаг Vнэнч сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Нисэн eнгeрeх хvмvvний амьдрал Нийлэн ханьсах тооноо eргeсeн Хоног eнгeрeвч улмаа нялхрах Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Vесхэн холдоход vгvйлэн санадаг Vнэнч сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Хоног eнгeрeвч улмаа нялхрах Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Хvндэтгэж яваарай |
|
| Зохиогч: | khurlee_t [ 8-р сар.12.04 10:33 pm ] |
| Постын сэдэв: | |
ЖАВХЛАН Хeлгvй цэнхэр нуур Тэнvvн цэнхэр нутгаа Тэнгис далай нуураа Ижии шигээ санаадаа Эргээд ирлээ хvv чинь Vнсээд угтах ээж минь vгvй ч Eндeлзeeд босох нйтаг минь цэнхэртэнэ Eмeлзтeл санах аав минь vгvй ч Eрeмтeeд хоцрох нуур минь шаргалтдаг Зэргэлзээ ямралзсан талаа Зэгс шуугисан нуураа Буурай шигээ бодоодоо Буцаад ирлээ хvv чинь Vнсээд угтах ээж минь vгvй ч Eндeлзeeд босох нйтаг минь цэнхэртэнэ Eмeлзтeл санах аав минь vгvй ч Eрeмтeeд хоцрох нуур минь шаргалтдаг Хоёр нvдээ чилээн Хорвоогоор нэл хайгаад чиг Эргээд хэзээ ч ирэхгvй ээ Эжий аав л хоёр минь Vнсээд угтах ээж минь vгvй ч Eндeлзeeд босох нйтаг минь цэнхэртэнэ Eмeлзтeл санах аав минь vгvй ч Eрeмтeeд хоцрох нуур минь шаргалтдаг |
|
| Зохиогч: | khurlee_t [ 8-р сар.12.04 10:35 pm ] |
| Постын сэдэв: | |
Монгол ардын дуу ХУЛСАН ТАШУУР Хулсанаа ташуур нь байгаасай Хуруундаа eлгeeд явах юмсан Хууль цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee Хуучин нутаг яаруулаад очих юмсан даа яая даа хee Яргай ташуур нь байгаасай Янзы нь олоод барих юмсан Ял цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee Яргайтын голдоо очих юмсан даа яая даа хee Хулсанаа ташуур нь байгаасай Хуруундаа eлгeeд явах юмсан Хууль цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee Хуучин нутаг яаруулаад очих юмсан даа яая даа хee |
|
| Зохиогч: | khurlee_t [ 8-р сар.12.04 10:37 pm ] |
| Постын сэдэв: | |
ПАРИСИЙН ДАРЬ ЭХИЙН СVМ Чи шаналсан сэтгэл дээр минь туссан гэгээ Чивэлт тачаалаар сэтгэлийг чинь сэвтээхгvй ээ Галзуурсан хайр, шeнийн тачаал намайг зовооно Гал халуунаар дурлаж зvрхлэхгvй юм бvсгvй чамдаа Мeнхийн аймшгийг сэтгэлдээ тээсэн тeрхтэй би Хайрынхаа оронд eрeвдeх сэтгэлийг чинь хvлээнэ Би эмзэгхэн сэтгэлд унасан хараалын сvvдэр Энэ хорвоод аз жаргалыг амсах хувьгvй ч гэлээ Чамайгаа энхрийлэхийг хvсэх шeнийн хариуд Заяа тавилангаа эрлэгт eгсeн ч харамсахгvй Чи хайр, vйлийн vр минь намайгаа хайрлаач дээ Чин vнэн хайрын мeрeeдeлд автах сайхан Ухаангvй хайр, тачаалыг би мэдээгvй байж Улигт бvсгvй хараалаар намайг дурлуулж дээ Амьдралыг минь устгалаа гэж vv бvсгvй минь Аврал эрсээр сахил хvртсэн ч тамд уналаа даа Чи мeнхийн зовлонгийн vvдийг нээлээ дээ сэтгэлд Минийх байх хайргvй бvсгvйд сэтгэл алдарлаа Чамайгаа энхрийлэхийг хvсэх шeнийн хариуд Заяа тавилангаа эрлэгт eгсeн ч харамсахгvй Зvvд мeрeeдлийн минь эзэн болсон бvсгvй чи Хvсэл хайрын минь дуун уруулаас уналаа Ариухан хайр, аясын салхиар уяраагаасай Амраг бvсгvй чамдаа би чинь дурлаж дээ Уянгатайяа эхэлсэн хайр хувь заяа минь Vзэсгэлэн гоо бvсгvй чиний боол болсоор байна Хvлээ хvлээгээч дээ чи хайр минь намайгаа хvлээ Хvний энэ хорвоо дээр чамгvй хайр уйтгартай Чамайгаа энхрийлэхийг хvсэх шeнийн хариуд Заяа тавилангаа эрлэгт eгсeн ч харамсахгvй |
|
| Зохиогч: | Ariungoo [ 10-р сар.07.04 3:50 am ] |
| Постын сэдэв: | |
Монголжин гоо бvсгvйчvvд минь - Дуучин Жавхлан Ханхєхийн єлгий эрхэлж нялхарч боожсон Хатан Єvлэн ээжийн сургаалд биширч єссєн Дээдэс євгєдийн удмын тулганы галыг бадраасан Дээдлэх нандин шvтээн Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ Дахилт: Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєєллєж мишээсэн Эрхэмсэн агаад тэнгэрлэг Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ Єргєє цагаан гэртээ бvvвэйн дуугаа аялсан Єсгєж уруудах хорвоогийн єнгє гэрлийг тэнцvvлсэн Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэн жаргасан Хайрлах гэгээн шvтээн Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ Дахилт: Тєгєлдєр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн Тєєрєг цэнхэр замбуулин тєрийн жолоог атгалцсан Сэрж мартах орчлонгийн ачааг vvрч єндийсєн Сvсэглэх ариун шvтээн Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ |
|
| Зохиогч: | Зочин [ 10-р сар.14.04 5:45 pm ] |
| Постын сэдэв: | |
Монголын vнэртэй салхи Дуучин С.Жавхлан Шvлгийг Ш.Гvрбазар Хєгжмийг Т.Сэр-Од Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун Одонд vvрсэх хvлэг айлын бараа Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад Ижий гvvний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ Гvнж анирхан чимээ домог шивнэсэн Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа Нас насны сонорт ухаан учирласан Намрын хєх салхи минь аавын vнэртэй Гуйгаад vнсvvлж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь Миний амьсгалаа, миний амиа Шуурах нь хvртэл сонсголон, энэр энэрхvйн дуу Шувуу буцах чимээ, намрын нуураа Дэргэд шивнэсэн горхи, намайг орхин холдоход Дагаад гvймээр урсгал нь санаанд минь хоцорно Гvнж анирхан чимээ домог шивнэсэн Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа Энгэр дулаан євєртєє намайг аргадсан Эгшиг чимээн салхи минь ээжийн vнэртэй Євєрлєєд буцаж болдоггvй нутгийн буурал салхи минь Миний Монголоо, миний амиа Гэр тойрон анирлах бор талын шившээ Гэгээ vнсэх єглєє миний хаваржаа Сэрвээ цайруулсан улирлал насны санаанд сэнгэнэхэд Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална Гvнж анирхан чимээ домог шивнэсэн Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа Нас насны хацарт намайг vнсдэг Нутгийн эрээн салхи миний vнэртэй Vрээ vлдээж vнсvvлэх нутгийн эрдэнэ салхи минь Миний амьсгалаа, миний амиа |
|
| Зохиогч: | Enhuush [ 11-р сар.06.04 8:27 pm ] |
| Постын сэдэв: | Баясгалан, Далантай Гэгээн совин. |
Зулзаган моддын найган бүжих Зуны өглөө зүүдлэн сэрлээ Мөрөөдлөөс салахгүй чинийхээ дүрийг Мөнгөн шүүдрээс эрж хайж билээ. Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ Намайг чамруу гэгээн совин илгээлээ Өвөлжиж гүйцсэн шувуудын жиргээг Өглөө эртэд зүүдлэн сэрлээ Бодлоос салахгүй чинийхээ дүрийг Болор шүүдрээс эрж хайж билээ Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ Намайг чамруу гэгээн совин илгээлээ Уулын горхи мяралзан урсах Уудам өглөө зүүдлэн сэрлээ Зүүднээс салахгүй чинийхээ дүрийг Сувдан шүүдрээс эрж хайж билээ Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ Намайг чамруу гэгээн совин илгээлээ |
|
| Зохиогч: | Naranmunkh [ 11-р сар.19.04 1:59 pm ] |
| Постын сэдэв: | Жавхлан - Эрээн нуур |
Цэлмэг тэнгэр енгеерее сvлээд Цээлийн загас ергеелен наадсан Цэлэлзэх мандал менгерен бидэртээд Цэнгийн нvvдэл хоргодон чуулсан Алтран шаргалтах элсэн сvмбэрлээд Ариухан делгеен Эрээн нуур Алтан говийн буяныг бялхаасан Амсар дvvрэн завьяа юу даа хее Сэвшээ салхи элсээ хелеглеед Сэрвээт манхнаа урлан ендерлесен Сулхирын сугсраа шугуйран ганхаад Сэтгэлд чамин vзэмжээ гайхуулсан Алтран шаргалтах элсэн сvмбэрлээд Ариухан делгеен Эрээн нуур Тунамал тэнгэрийн ширтэн талимаарсан Тунгалаг хархан мэлмий юу даа хее Эртэч адуучин уургаа даялаад Эрдэнэт сvргvvд угдаалан налайсан Идэр залуус учран жаргаад Инээд баясалд умбан хегжилдсен Алтран шаргалтах элсэн сvмбэрлээд Ариухан делгеен Эрээн нуур Миний нутгийн сvлдэнд ергесен Мэндийн цэнхэр хадаг юу даа хее |
|
| Зохиогч: | khurlee_t [ 11-р сар.21.04 12:24 am ] |
| Постын сэдэв: | |
ЖАВХЛАН ЭЭЖ ААВ ХОЁР МИНЬ Тэнvvн цэнхэр нутгаа Тэнгис далай нуураа Ижии шигээ санаад Эргээд ирлээ хvv чинь Vнсээд угтах ээж минь vгvй ч Єндєлзєєд босох нутаг минь цэнхэртэнэ Ємєлзтєл санах аав минь vгvй ч Єрємтєєд хоцрох нуур минь шаргалтана Зэрэглээ мяралзсан талаа Зэгс шуугисан нуураа Буурай шигээ бодоод Буцаад ирлээ хvv чинь Vнсээд угтах ээж минь vгvй ч Єндєлзєєд босох нутаг минь цэнхэртэнэ Ємєлзтєл санах аав минь vгvй ч Єрємтєєд хоцрох нуур минь шаргалтана Хоёр нvдээ чилээн Хорвоогоор нэл хайгаад чиг Эргээд хэзээ ч ирэхгvй ээ Ижий аав л хоёр минь |
|
| Зохиогч: | khurlee_t [ 11-р сар.21.04 12:33 am ] |
| Постын сэдэв: | |
ХЄЄРХЄН БУРМАА Ардын хоршооны хєєрхєн Бурмаа Амгалан цээлийн цагаанхан жараахай Алаг хєєрхєн нvдний чинь сормуус Аажим талын гэнэн хараацай Атгаад єгдєг атга чихэр нь Амт нь улам нэмэхийг нь яана Ариун царайг нь нэг харвал Арван єдєртєє жаргалтай явдгиймаа Улсын хоршооны хєєрхєн Бурмаа Усан цээлийн цагаахан жараахай Уран хємсгєє анисхийн мишээх нь Уудам тэнгэрийн алтан хараацай Эмгэн буурлыг ээж шигээ санаж Энхрийн хайры нь дэвжээж явнаа Хvvхэд нялхсыг дvv шигээ санаж Хєєрхєн аашыг нь дэврээж явдгиймаа Урьхан харцыг чинь би нэг л харахсан даа Улаанхан хацрыг чинь би нэг л vнсэхсэн дээ Урдаас минь хараад чи над руугаа инээмсэглээч Ухаангvй дурлажээ чамдаа ухаангvй дурлажээ чамдаа Нийтийн хоршооны хєєрхєн Бурмаа Намуун цээлийн цагаан жараахай Намирсан хар vснийх нь долгио нь Номин тэнгэрийн алтан хараацай Vеийн залуусын харцыг нь булааж Vдшийн нойрыг нь хулжааж яваарай Vнэн зvрхний халуухан хайранд нь Vргэлж дандаа бялхаж яваарай |
|
| Зохиогч: | khurlee_t [ 11-р сар.21.04 12:49 am ] |
| Постын сэдэв: | |
БАТСАЙХАН, ЭРДЭНЭТУНГАЛАГ Бодолд єнжсєн хайр Хослохын заяанд учирсан Ховорхон хань чамайгаа Хажууд гэрэлтэн суухад минь ч Харцандаа vгvйлэх шиг санадаг Завсар vгvй бодогдсон Заяа нийлсэн хайр минь дээ Санахын элгэнд цэцэглэсэн Сайхан хань минь чамайгаа Эргээд тормойн суухад минь ч Эндvv санах шиг хоргодно Цэцэг шиг чамдаа зориулсан Цээжинд уяатай хайр минь ээ Ижилсэхийн хувьтай хорвоодоо Итгэж ханилсан чамайгаа Эрхлvvлж жаргаах хvслээр Илvvтэй хайрлаж явъя даа Босон суухдаа ч мєрєєдсєєр Бодолд єнжсєн хайр минь дээ |
|
| Зохиогч: | mgl_bolor [ 2-р сар.13.05 2:21 pm ] |
| Постын сэдэв: | |
Бодолд єнжсєн хайр Хослохын заяанд учирсан Ховорхон хань чамайгаа Хажууд гэрэлтэн суухад минь ч Харцандаа vгvйлэх шиг санадаг ДАХИЛТ: Завсар vгvй бодогдсон Заяа нийлсэн хайр минь дээ Санахын элгэнд цэцэглэсэн Сайхан хань минь чамайгаа Эргээд тормойн суухад минь ч Эндvv санах шиг хоргодно ДАХИЛТ: Цэцэг шиг чамдаа зориулсан Цээжинд уяатай хайр минь ээ Ижилсэхийн хувьтай хорвоодоо Итгэж ханилсан чамайгаа Эрхлvvлж жаргаах хvслээр Илvvтэй хайрлаж явъя даа ДАХИЛТ: Босон суухдаа ч мєрєєдсєєр Бодолд єнжсєн хайр минь дээ |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:21 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг Н.Баянмєнх Ая Т.Батсvх Зєвхєн ээждээ дуулах Зєєлєн шаргал аялгуу Нємгєлж гэрлээ задгайлах бvсгvй сарны гивлvvрнээ Нvдэн болор шvvдэр бєнживхийлээд сувдархад Зєєлєн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ Зєєхий шаргал бvvвэйгээ зvvдэлж саналаа ээжээ Зєєхий шаргал бvvвэйгээ зvvдэлж саналаа ээжээ Бороон цайвар хєшгєєрєє євгєн уулсыг шvргэлэх Бодлын хээтэй хурмастаараа шувуудын дуу алсархад Арзтайн цэнхэр горхи нь асга нь тэндээ харзаллаа Ангир шаргал уургаа амталж зvvдэллээ ээжээ Ангир шаргал уургаа амталж зvvдэллээ ээжээ Эмгэн хармаг нvдлэх элст хонхор толгодоор Эртний дутмаг аялгуу эгшиглэж нэг замхархад Эргэж тохиохгvй тавлингийн энэлэнг сэмлэж ухаарлаа Элбэрэл зєєлєн аалиа эвийлж аналаа ээжээ Зєєлєн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ Зєєхий шаргал бvvвэйгээ зvvдэлж саналаа ээжээ |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:29 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг З.Тvмэнжаргал Ая Г.Энхбаяр Vр минь xvv минь Итгэл сайтын vр билээ Сэтгэл сайтын vргэлжлэл билээ Ижийн хайраар цангаагvй билээ Эцгийн нєрмєєр дутаагvй билээ Удмыг минь битгий сэвтээгээрэй vр минь Урмыг минь битгий хугалаарай хvv минь Санаа сайтын vр билээ Заяа сайтын vргэлжлэл билээ Сарны доор гансраагvй билээ Нарны доор ганцардаагvй билээ Хvслийн минь жолоог єргєєрєй хvv минь Хvний дайтай яваарай хvv минь Vvд сайтын удам билээ Vйлс сайтын усаа билээ Ерєєлєєр ерєєлєр єссєн билээ Юугаар ч юугаар ч дутаагvй билээ Итгэлийг минь бvv алдаарай vр минь Элгийг минь бvv эмтлээрэй хvv минь |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:31 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг Д.Баярбаатар Ая Г.Жаргалсайхан Ээжийг минь яаж гvйцэхэв дээ Сэтгэлд дотнохон дууг тань Сонсмоор байнаа ээжээ Сэрхэд барьдаг цайг тань Уумаар байнаа ээжээ Халуун дулаан сэтгэлийг тань Дахин мэдрэхсэн ээжээ Хатуу ч гэлээ зєєлєн vгийг Тань сонсохсон ээжээ Хатуу ч гэлээ хад чулуу Амьдарлыг яаж гvйцэхэв дээ Эрхлvvлээ гэхдээ энэ хорвоо Ээжийг минь яаж гvйцэхэв дээ Єдєр єдрєєр алслах Цагийн урсгалыг зогсоохсон Єтєл буурал болсон ч Хамтдаа л байхсан даа ээжээ Сургийн газраас таныгаа Санаад байнаа ээжээ Шувуудын цувааг дагаад Нисээд очихсон доо ээжээ |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:32 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг Д.Баяр Ая Бэхбат Чиний минь хайр Мєнхийн шаргал наран Мєнгєн эрдэнээр асгарнаа Учиран золгох сэтгэлийн хайр Vvрдийн жаргалыг авчирнаа Чиний минь анхны хайр аа Чи бидний насны хайраа Чиний минь сэтгэлийн хайраа Чин зvрхний vнэнч хайраа Талын тэлмэн саран Танан эрдэнээр сувдарнаа Танхил хосынитгэлийн хайр Насны ханийг надтай учруулнаа Чиний минь анхны хайр аа Чи бидний насны хайраа Чиний минь сэтгэлийн хайраа Чин зvрхний vнэнч хайраа Алтан говийн зэрэглээ нь Ариун нуурандаа уусна Амраг хосын зvрхний хайр Амтат хайрыг наддаа бэлгэлнээ Чиний минь анхны хайр аа Чи бидний насны хайраа Чиний минь сэтгэлийн хайраа Чин зvрхний vнэнч хайраа |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:33 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг С.Оюун Ая А.Энхтайван Эрхлэн жаргах бидэн хоёp Эгшиглэн дуулах хуурын чавхдас хосоороо Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа Хайр хайрандаа дэлгэрч жаргая даа хоёулаа Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа Ижий цэнхэр нуурандаа шувууд хосоороо Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа Ааль аашиндаа нялхарч сууя даа хоёулаа Алган дээрээ сарыг мандаая хоёулаа Алган дээрээ сарыг мандаая хоёулаа Тоонот гэртээ зvмбэр багана хосоороо Тоглон эрхлэх чи бидэн хоёулаа Дурлал дурлалдаа ургаж явъя даа хоёулаа Дуу шиг цэнхэр оддыг мандаая хоулаа Дуу шиг цэнхэр оддыг мандаая хоулаа Ижилдэн ургах вансэмбрvv хосоороо Хєтлєлцєн явах чи бидэн хоёулаа Хvсэл хvслээ дагаж жаргая хоёулаа Хєх тэнгэрт солонго мандаая хоёулаа Хєх тэнгэрт солонго мандаая хоёулаа |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:35 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг Я.Бадамсvрэн Ая Т.Найданжав Cvvн хайртай ээж Будантаж дvнхийн харагддаг Булган хангайн уул уу даа Буцаад ирэхийг минь хvлээсэн Буянтай буурал ээж минь vv дээ Оломгvй далайд цутгадаг Орхон тvшээ мєрєн vv дээ Олдошгvй биеиг заяасан Орчлонд ганцхан ээж минь vv дээ Цайран гэрэлтэж харагддаг Цагаан хайрхан уулуу даа хє Сэвлэгтэй багад минь vvрсэн Сэтгэл минь цайлган ээж минь vv дээ Сэрvvн зvvдэнд мяралздаг Сэлэнгэ тvшээ мєрєн vv дээ хє Сvvн хайраа заяасан Санаанд ганцхан ээж имнь vv дээ Мэлмий нээхээс тэвэрсэн Мээж хайрхан уулуу даа хє Мэдээ орохоос энэрсэн Миний л сайхан ээж минь vv дээ хє |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:36 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг Н.Баянмєнх Ая Т.Найданжав Гэгээн совин Зулзаган моддын найган бvжих Зуны єглєє зvvдэлж сэрлээ Мєрєєдлєєс салахгvй чиний дvрийг Мєнгєн шvvдрээс эрж хайж гvйлээ Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ Намайг чам руу гэгээн совин илгээлээ Єдєлж гvйцсэн шувууд жиргэх Єглєє эртээр зvvдэлж сэрлээ Бодлоос салахгvй чиний дvрийг Болор шvvдрээс эрж хайж гvйлээ Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ Намайг чам руу гэгээн совин илгээлээ Уулын горхи мяралзан урсах Уудам єглєє зvvдэж сэрлээ Зvvднээс салахгvй чиний дvрийг Сувдан шvvдрээс эрж хайж гvйлээ Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ Намайг чам руу гэгээн совин илгээлээ |
|
| Зохиогч: | Foma [ 2-р сар.22.05 5:39 pm ] |
| Постын сэдэв: | |
Vг Г.Батхvv Ая Н.Жанцанноров Cvvтэй зvvдэн Хvний нутгийн уулс нь хє Хvйтэн ч юм шиг санагдана Хvvгээ гэсэн ижии минь Зvvдэн сvvтэй эргэнэ Бусдын газрын анир нь Буруутай зєрvvтэй санагдана Бурхан сэтгэлтэй ижии минь Бvvвэйн дуутай эргэнэ Алсын газрын бараа нь хє Жиндvv салхитай хvнийрхэнэ Ачлал горьдоогvй ижии минь Аргадаж тойгдон эргэнэ Харийн газрын гоёл нь хє Халхын сvрэнд дарагдана Харуулдан сууга ижий минь Ханцуйдаа нулимстай эргэнэ |
|
| 1 хуудас 12 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|