Ишлэл:
"Chinggis Warriors" bagaa dursav.
I love u guys

Онлайн баг байсан гэхэд би хувьдаа энэ багаараа бахархдаг юм шүү. Хэрэв ЛАН-аар тоглох боломж олдсон бол магадгүй өшөө илүү амжилт үзүүлэх ч байсан юм уу, хэн мэдлээ.
CW-гийн том биш ч гэсэн тэрхүү бага амжилтын үндэс нь багийн 5 тоглогч бие биенийгээ амьдрал дээр уулзаад тоглож байгаа юм шиг ойлголцдогт байсан гэж би боддог. Хамтдаа байнга тоглож байсан ч тоглоогүй байсан ч гэсэн цугтаа нэг онлайн "гэрт" байдаг байсан нь нөлөөлсөн юм болов уу. Бие биенийхээ тарыг танина гэдэг шүү дээ. Зиа тэгээд цаг заваа мэдээж дуртай зүйлдээ бүгд л зориулдаг байсан болохоор тэрийг дурьдах шаардлагагүй байх.
Мөн сайн лидер багт хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг болохоор eL!Te -ийн хичээл зүтгэл голлох үүрэгтэйг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Мэдээж багийн бүх гишүүний үүрэг байгаа шүү дээ, үүнийг хэн хүнгүй хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх аа. Европоос асар өндөр пингтэй тоглодог байсан түүний зовлонг ч бид ойлгодог байсан. Гэхдээ л скилл сайтай хүн өөр байдаг гэдгийг тэр харуулж чадсан.
Патриот буюу Нандиа-гийн тухай хэлэхэд: тун авъяаслаг, хичээнгүй тоглогч л доо, анх компьютер мэддэггүй байхад нь зааж өгч байж билээ.. одоо ямар болсоныг нь хар? CS дээрээ тун clutch, reaction сайтай, ер нь л өөлөөд байхааргүй сайн тоглогч болж чадсан гэж бодож байгаа.
Sharingan 3y3 буюу Аагий-гийн хувьд гэвэл асар удаан CS тоглож байгаа тоглогч л доо. Гэхдээ public server -т тоглосоор байгаад тун удаан стиль-тэй тоглодог гэмтэй. Энэ нь манай багийн ерөнхий хурдан темпэнд таардаггүй байсан. Гэхдээ буудалт сайтай..
Imsomnia -буюу Баяраагийн хувьд гэвэл бас л буудалт сайтай, дайралт хийж байх үед бид нар ямар сайндаа урдаа оруулж алуулдаг байсан тийм тоглогч л доо. Команд сайн сонсдог, төлөв даруу зантай тийм нэгэн тоглогч.
Nrlz буюу Баагий хэрэв байгаагүй бол манай баг энэ амжилтанд хүрэх үгүй нь тун эргэлзээтэй байх байсан биз ээ. 6 дахь тоглогчийн үүрэг гүйцэтгэхээс гадна манай серверийг авч өгч нэг ёсондоо манай багийн спонсор нь байсан билээ. Баагийдаа бас дахин баярлалаа гэх нь зүйтэй болов уу.
Чингисийн Дайчид миний нүдээр товчхон хэлбэл нэг иймэрхүү байв.. i miss u guys & love u ~!