#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 7:49 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.09 11:28 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Бичлэгүүд: 1014
Байршил: Түүнтэйгээ хамт
Эрхэм хүндэт Асуулт Cамбарын гишүүд Та бүгд манай "Sports :: Спортын Их Ертөнц" форумд дараах дүрмүүдийг баримталж сэдэв нээж, бичлэг үйлдэж, бусадтайгаа санаа бодлоо солилцож, илэрхийлэхийг ЧИН сэтгэлээсээ хүсье.!

1. Та манай форумд шинээр сэдэв нээхдээ :

1.1 Сэдвийн aгуулга, гарчиг давхардаж байгаа эсэхийг маш сайн шалгаж байх.

1.2 Гарчгийг заавал кирилл үсгээр бичиж байх.
Фонт чинь асуудалтай бол http://www.krilleer.blogspot.com/ эсвэл http://www.tsahimurtuu.mn/main/horvuulegch1.htm хэрэглэж болно.

1.3 Аливаа багын сэдэв нээхдээ бусад сэдвээс ялгаж өгөхийн тулд "• •"тэмдэгт оруулж өгөх.!

1.4 Сэдвийн агуулгаа дэлгэрэнгүй тодорхойлж байх.

1.5 Сэдэв нээсэн хүн бүр өөрийн сэдэвтээ анхаарал хандуулж сэдвээ эзэн хүн шиг авч явж байх.

1.6 Хэн нэг этгээдийг гүтгэн доромжилсон, нэр хүндэд нь халдсан сэдэв нээхгүй байх.

1.7 Тус форумд тохирохгүй сэдэв нээхгүй байх.!

1.8 Садар самуун сурталчилсан, бусдыг буруу зүйлд уруу татсан сэдэв нээхгүй байх.!

Дээрх тохиолдлуудад Зохицуулагч гишүүдийн зүгээс сэдвийг шууд устгах, зөөх, эсвэл ижил утгатай гэж үзсэн сэдэвтэй нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.!

2. Сэдэвт бичлэг үйлдэхдээ :

2.1 Ишлэл(Quote) авахаас аль болох татгалзах. Мэдээж ишлэл хэрэгтэй, гэвч олон дахин ишлэл авахгүй байх

2.2 Кирилл үсгээрээ бичихийг эрмэлзэх.

2.3 Xараалын үг хэллэгтэй бичлэг хийхгүй байх .!

2.4 Садар самуунтай, вирус тараагч бичлэг үйлдэхгүй байх.!

2.5 Хэт том зураг оруулахгүй байх.! Дээд хэмжээ нь 640 x 480.

2.6 Өөрийн бичлэгийн тоог ихэсгэх зорилгоор болон 1 2 үгтэй (сайн уу, :razz: гэх мэт ямар нэг утга агуулаггүй) бичлэгүүдийг үйлдэхгүй байх.!

2.7 Нэг бичлэгээ бусад сэдвүүдэд хэт олон тоогоор бичихгүй байх.!

2.8 Өөр багын сэдэвт орж тус багыг болон хөгжөөн дэмжигч нарыг өдөөн хатгаж гүтгэн доромжилсон бичлэг хийхгүй байх.!

2.9 Ямар ч тохиолдолд Зохицуулагч гишүүдийг доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй байх.

Дээрх дүрмүүдийг зөрчсөн бичлэг үйлдэгдсэн тохиолдолд Зохицуулагч гишүүд бидний зүгээс бичлэгийг шууд устгах, трашдах буюу хогийн сав руу зөөх болон тухайн гишүүнд сануулга өгөх цаашлаад банндах хүртэл арга хэмжээ авч болохыг сануулж байна.!

3. Мөн зохицуулагч гишүүд бидний зүгээс :

3.1 Сэдвүүдийг улирал дуусахаар цэвэрлэх буюу хогын сав уруу зөөж, архивдаж байх болно.!
Тиймээс гишүүд та бүхэн аль болох чат бага хийж, хэрэггүй бичлэг үйлдэхгүй байх дээр анхаарна уу.!

4. Зохицуулагч гишүүдэд

4.1 Бусдын бичих эрхэнд халдаж хараал ерөөл бус байхад ёс зүйгүй мэт аашилж бичлэгийг түүж устгахгүй байх

4.2 багын сэдэвт хэт их хэрэггүй бичлэг үүссэн байвал улирал дуусахыг хүлээлгүй цэвэрлэж байх.!


Зохицуулагч гишүүдэд хандах санал хүсэлт, гомдол талархлаа "Гишvvдийн Санал Xvсэлт" хэсэгт болон хувийн захиа "PM" явуулж байгаарай.

Та бүгдэд манай форумаар зочилж бидэнтэй санал бодлоо солилцож байгаад бид баяртай байдаг.!
Та бүгдийг хүндэтгэсэн "Sports :: Спортын Их Ертєнц" форумын

Ахлах зохицуулагч гишүүн :
N1te

Туслах зохицуулагч гишүүд :

Admiral77,
Хорьдол,
Saint_Armada

_________________
\_o_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.06.10 7:13 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.22.09 11:25 pm
Бичлэгүүд: 113
Байршил: Чадвал илүүг хий! чадахүй бол өө хай
end kikboxiin forum bna uu hamaaralgui yum asuusan bol sorry

_________________
миний машин чамайг бишрүүлнэ!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 11:52 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
LALakers сэдвийг траш руу.
NBA сэдэвт энэ сэдэв байгаа бөгөөд энэ сэдэвт бичлэг гэхээр юм байсангүй

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.13 1:56 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Нээгдээд 1 сар хагасаас 1 жил хүртэл болсон 0-2 бичлэгтэй сэдвүүдийг сануулгагүйгээр TRASH руу зөөсөн.
Ямар ч ач холбогдолтой бичлэг байхгүйн дээр сэдэв нээсэн хүмүүс нь сэдвээ мартсан бололтой.
Шаардлагатай бол дахиад сэдэв нээгээд сэдвээ аятайхан аваад явахад хориглоод саад хийгээд байх хүн байхгүй гэж хэлье.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр