|
Ер нь энэ хавийн бичлэгийг уншаад Монголын Коунтер Страйк Спортын тамирчид гэхээр ганц Кож л харагдахаар байна даа, Бусад нь урдхаа мартсан тоглоом тоглогч нар шиг л санагдуулхаар байна бичицгээж байгаа чинь. Үнэхээр хөгжүүлцгээнэ гэж боддог юм бол энэ мэтээсээ эхлээд анхаарах нь зүйтэй болвуу, Нэг хэсэг бүлэг цөөхөөн хүмүүс нийлчихээд л шинэ, залуу гарч иржийгаагаа янз бүрээр хэлээд л, янз бүр болоод л .. Бие биенээ булан тойрч тамхи татаж байгаа шигээ янз бүрээр хэлээд л, Уншиж байгаа хүмүүст таатай санагдахгүй байгаа болвуу. Ийм байхад яг л тэр Спонсор, Хөгжүүлэгч нар нь олдоншд .. Өөрсдийгөө хөгжүүлцгээе, Кож бол үлгэр дуйраалал болчихоор л байгаам, Ер нь багуудад шууд хүчээр хяналт тавьж энэ замбараагаа алдсан байдалыг цэгцэлэх хэрэгтэй ч юм шиг. Харжийгаа биздээ, Одоо маш олон балчир насны тоглогчид олноороо гарч ирж байна, Ямар гэнэн цайлган, энэ тоглоомонд дуртай ч бид нарын тухайн үеийг бодвол Спорт шүү гэдэг ойлголт нь жаахан ч гэсэн байгаад байдаг, Гэтэл нөгөө лаг Про гэж өөрсдийгөө хэлдэг хүмүүс нь тэр залуу хүүхдүүдийг эвдэж байгаа байхгүй юу.
Энэ хэсэгт орж ирээд л яг л нэг мухарын тоглоомны төв дээр ирчихсэн юм шиг сонин сэтгэгдэл төрдгийн, Гагцхүү бичилтүүдээс.
Кожоо чи ер нь багтайгаа нийлээд төрийн бус байгууллага байгуулаад Монголын cs sports гээд юмтай болчихооч, Тэгээд багуудын чансааг тогтоодог систем гаргаад л, Хэн ч юу ч гэж хэлжийсан зөвхөн чиний гаргасан дүрмийн дагуу оноогоо цуглуулж тэрүүгээр үнлэгдэнэ гээд л.
Тэрнээс ажил, хичээл номоо хаян байж нэг газар цуглаад өдөржин янз бүрийн тоглоом ээлжилж тоглож, жаахан хэдэн төгрөг олдвол ууж идчихээд л .. Аааль 7 жилийн өмнө ч ийм л байлаашд, Өнөөдөр нэг ч бүүр нэг ч хувиар өсөөгүй байна гээд боддоо .. Тийм байхад одоо энийг Спорт гэж ярихаасаа ичих хэрэгтэй, Кожоо чамаас өөр олигтой ухаантай байчих хүн байхгүй байна шүү.
Ер нь заримдаа нэг писинд орж ирээд бөөнөөрөө тоглож байгаад гардаг хүмүүс байдаг, эд нар тоглоом тоглох гэж 100% зугаацах гэж тоглож байдаг. Монголд писиний газар очиж байгаа бүх хүмүүс зугаацах гэж л өдөр шөнийг өнгөрөөж байна, Сайн бодхоор нэг тоглоом амьдралын чинь аймаар урт хугацааг авчихсан болхоор уу ? эсвэл энэ тоглоомыг сайн тоглодог өөр сайн хийчих юм олдохгүйдээ тэгээд байдаг юм уу ? Эсвэл үнэхэээр Спортоор хичээллэж бэлдэж, энэ спортыг хөгжүүлж байна гэж бодож байна уу? Хэрвээ үнэхээр тэгэж бодож байгаа бол дор дороо тамирчин хүн шиг ухаантай байгаад хэл ам, цаг хуваарьтай, энд тэнд биеэ авч яваа байдлаа өөрчилөөд (Асуултад байгаа байдал), Залуу үеийнхнийгээ эвдээд байлгүй цагийн хуваарьтай байхад нь үлгэр дуйраалал болоод хүн шиг хүн болход нь үлгэр жишээ ч байгаад жинхнээсээ хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Гэлээ ч чадахгүй л дээ, нөгөө л нэг насаараа тоглоом тоглож суугаа нөгөөх байдал. Миний хэлэх гээд байгааг ойлгож байгаа Кожоос эхлээд тоологдох хүмүүс энэ асуудал үнэхээр юм хийх хэрэгтэй байна.
_________________ Game over, nerds win.
|