Сайн байцгаана уу?
sportnews.mn гэж бас нэг форум байгаа өдөрт дундажаар 100 дотор хүн найдвартай online байдаг юм билээ, би ч бас нэг юм хийгээд л хөгжүүлээд л байгаа уул нь, асуулт.нет бол агуул даа.
Дэлхий нийтээрээ форум сайтууд нь fb, insta гэх мэт платформд даруулсан, арчуулсан байгаа, сүүлийн үеийн хүүхдүүд форум сайт сонирходоггүй, мэддэг ч үгүй, одоо хэтэрхий урт үг, өгүүлбэрээс залхсан, хэтэрхий их мэдээлэл дунд байгаа. Энэ асуудал гадны форумд ч адилхан яригддаг
https://invisioncommunity.com/forums/to ... lk/page/3/
https://www.phpbb.com/community/ , энэ форумын үндсэн суурь phpbb.com нь сайн дурын ажилтнуудаас бүрдсэн байдаг тул завандаа сайжруулдаг.
https://blog.phpbb.com/ энэнд форумын ирээдүйн чиг хандлагын талаар 1 блог байгаа. Форум яагаад өөрчлөгдөхгүй байна гэхээр постны доор comment бичдэг болгох ч юм уу өөрчлөлт хийх гэхээр тэд энэ бол форум, хэлэлцүүлэг өргүүлдэг юм, facebook биш гэдэг юм.
Яахав форумаа аврах зүйлүүд бол байгаа, би 2002 оноос интернэт хэрэглэж ирсэн, одоогийн өнцгөөс харахад форум эргээд моодонд орно, яагаад гэвэл форум мэдээллийг эмх цэгцтэй хүргэдэг хэлэлцдэг, гэтэл fb бол утгаа алдсан хөл толгойгүй болсон, орон сууцын зарын группд сонгуулийн, осороогийн, пүүзний лайв, пост явах жишээний.
Тэр дээр форум лайв хийдэг болчихвол гэсэн, форумд лайв хийх ямар давуу тал байна гэж бодож байна, лайв хийх зорилго нь юу билээ, эргээд сошиал суваг тал руугаа болох гээд байна, лайв хийхийн тулд лайваа хадгална, сервер хэрэгтэй, энийг зүгээр захын хүн хийхгүй ээ, бүхэл бүтэн том facebook8 google шиг компани л шийдэх байх, гэхдээ яахав лайв үйлчилгээг форумтай холбож болох биз дээ хэхэ