Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн "Өдрөөс үлдсэн зүйл" романыг Монсудар хэвлэлийн газар монгол хэлнээ анх удаа албан ёсны эрхтэйгээр орчуулан уншигчдадаа хүргэхэд бэлэн боллоо.
Казүо Ишигүрогийн зохиолуудаас хамгийн алдартай энэхүү зохиолын нээлтийг 2018/09/06-ны Пүрэв гарагийн 18:30 цагаас Монсудар хэвлэлийн газар, Altan Khalis холбоо хамтран iCinema кино театрт зохион байгуулах гэж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Оскарын шагналт Энтони Хопкинс, Эмма Томпсон нарын тоглосон "Өдрөөс үлдсэн зүйл" киног үзүүлэхийн зэрэгцээ, сонгодог хөгжмийн аялгуунд дарс шимэн, орчуулагчтай халуун дулаан яриа өрнүүлэх боломжтой.
Нэгэн үдшийг жинхэнэ сонгодог Англи ахуйтай танилцаж, хүний амьдралын утга учир, хувь хүн, нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм үнэн мөн чанар луу аялахыг хүсвэл та бүхэн УИД-ын 5 давхарт байрлах iCinema кино театрт хүрэлцэн ирээрэй.
Такс: 20,000 төг (Такс бүрд шинэхэн хэвлэгдсэн "Өдрөөс үлдсэн зүйл" роман дагалдана.)
Номын тухай мэдээллийг:
http://www.monsudar.mn/books/view/234/ эндээс авна уу.
Таксыг 2018 оны 09 сарын 1-нээс эхлэн Интерномын Төв, Шангри Ла молл, Имарт дахь салбарууд, Монсудар хэвлэлийн газар-аас худалдан авах боломжтой. (Нээлтийн үеэр таксыг шууд худалдан авч болно.)
Лавлах утас: 75850724, 99046645