#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.02.26 8:14 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 144 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 6 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.05.09 11:14 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
1: Улсын комисс хүлээж авсан уу?
2: Түрүүлж орсон хүмүүсээс асууж лавла. Хэр байна? эн тэр гээд л.
3: 1-р давхарын даацын ханын байршилыг сайн ажигла. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь бас цоолоод, нураагаад унах вий гээд л.
4: Хэзээ ч битгий дуусаагүй барилгад захиалга өг. Зөвхөн ашиглалтанд орсноос л сонго.
5: Орцны ханыг нь цохиод үз. Дууг нь сонс.





Тун удахгүй дэлгэрүүлж бичнээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Сүүлийн удаа GaNBaYaR 5-р сар.15.09 12:57 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.09 8:00 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.20.07 4:56 pm
Бичлэгүүд: 1607
Ишлэл:
Тун удахгүй мэдээллээ илүү дэлгэрэнгүй бичнээ.
oooo :??:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.09 6:23 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm
Бичлэгүүд: 186
haana bna ter medeelel


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.14.09 12:44 am 
Оффлайн
Cracker
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.05 7:00 pm
Бичлэгүүд: 1993
Байршил: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Хэ хэ. Цахилгааны хэсэгт нь хэдэн мэдээлэл бичсэн байгаа. Удахгүй холбоо дохиоллын хэсэгт нь мэдээлэл бичих болно.

_________________
14700kf,32gb,3080ti,2tb,16tb


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.17.09 1:55 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.03 10:29 pm
Бичлэгүүд: 5255
Байршил: Planet Earth
iim shin sedevtei bolsiim uu


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.09 4:36 pm 
за эхнэр хүүхэдтэйгээ шинэ байранд орох гээд хайгаад байдаг олигтой юм байхгүй шивдээ. Одоо яадагшуу юм билээдээ.


Дээд талд
   
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.09 4:43 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Жил гаран ажигла, дараа нь авах эсэхээ шийд.
Лав л номингийн өнөр хотхон бол дэмий шүү.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.09 11:22 am 
Оффлайн
Gosu Player
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.07 4:52 pm
Бичлэгүүд: 487
Би лизингээр нэг байр авчих гээд 30 хувийг нь төлөөд авах гэтэл 50 хувийг нь эхлэн төлдөг болсон юм гэнэ.
Тэгэхээр 2 өрөө байраа үргэлжлүүлэн хөлслөөд явах минь яршиг...

_________________
learn to make way early in life


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.09 11:38 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Одоо аваад хэрэггүй ээ.
Дан хульхи барилга баригдаж байгаа.
Би паркын ЗҮҮН талд баригдаж байгааг авах гээл хүлээж байна даа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Сүүлийн удаа GaNBaYaR 4-р сар.05.11 10:18 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
зүг чигээ мартсан үедээ бичсэн бололтой.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.09 6:38 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.26.08 8:10 pm
Бичлэгүүд: 161
шинэ байр авахдаа бас сургууль цэцрлэг ойр дөхөмийг нь харвал зүгээр юм шиг байна лээ шүү

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.09 1:41 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.03.06 3:32 pm
Бичлэгүүд: 140
Байршил: Cybermarket A1,C7
Bair avahdaa chanaraas gadna orchiniig ni sain ajiglaj avaarai. Shine bair avlaa getel udahgui 1-2 jil bolood tsonhiig chin taglaad bair barichih bii. huuliaraa bol barilgiin undruus hamaarch hoorondiin zaig standard chilj ugsun bdag gevhc mongoliin huuli 3 honogoos heterdeggui.

_________________
Pentium42.40CGhz512Mb1TBGF5900


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 1:49 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Бичлэгүүд: 1053
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Ишлэл:
5: Орцны ханыг нь цохиод үз. Дууг нь сонс.


Тун удахгүй дэлгэрүүлж бичнээ.

Ene yamar uchirtai ve? Duu ni jishee ni yamar bh yostoi? yamar baival yana gesen ug uu?

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 1:51 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.03 2:40 pm
Бичлэгүүд: 808
Байршил: United Kingdom, Liverpool
дэлэтэд


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 1:55 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Бичлэгүүд: 1053
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
hehe, ortsond ugaasaa tsuuraitaj duugardag. Teriig hooson, bituu gedgees yaj yalgah yum bol?

Minii bodloor ashiglaj bgaa materialiin orts, standartiig l gol ni anhaarch shalgah heregtei yum shig sanagdaad baigaan. Urdaas chanargui, eruul mended hortoi material avchraad baishin bariad, heden jiliin daraa bugd hordoj uhvel yana gej aigaad baidag bolson. Hyataduud huuhdiin togloomiig hortoi hiisen gej bodohoor barilgiin material ergelzeetei l sanagdaj bn

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 1:56 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.03 2:40 pm
Бичлэгүүд: 808
Байршил: United Kingdom, Liverpool
орцны хана нь тогшихлээр хөндий дуугарч байвал за тэгээл нурана гэсэн үг байх
:hihi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.09 6:48 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
Ишлэл:
5: Орцны ханыг нь цохиод үз. Дууг нь сонс.


Тун удахгүй дэлгэрүүлж бичнээ.

Ene yamar uchirtai ve? Duu ni jishee ni yamar bh yostoi? yamar baival yana gesen ug uu?
Үйлдвэрийн аргаар бэлдэж цутгасан бетон, богд-ар шиг цутгасан бетон 2 электро, нийтийн дуу шиг сонсогдоно.
Хэрвээ тоосго болон бусад янз бүрийн материалаар өрсөн бол бас нэг өөр сонсогдоно.
Хэрвээ өрөхдөө нэг хэлбэрээр бус олон хэлбэрээ өрсөн бол бас нэг өөр сонсогдоно.

Та нар вокзал дээр ажилчид нь нэг том алх барьчиад л воганы дугуйг цохиод явдагийг харсан биздээ?
Тэр чинь дуугаар нь асуудал гарсан эсэхийг шалгаж байгаан.
Яг л тэрэнтэй адил.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.09 5:05 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Бичлэгүүд: 1053
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Tok-nii tuhai yum asuuchih uu? Ger luu orj bgaa tokiig oroh zamd ni 110 bolgoj tohiruulah bolomj baidag uu? Yadaj ali 1 uruug ni dan 110-iin toktoi bolgoj? :mrgreen:

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.09 5:53 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.04.09 6:03 pm
Бичлэгүүд: 37
Байршил: virginia
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
5: Орцны ханыг нь цохиод үз. Дууг нь сонс.


Тун удахгүй дэлгэрүүлж бичнээ.

Ene yamar uchirtai ve? Duu ni jishee ni yamar bh yostoi? yamar baival yana gesen ug uu?
Үйлдвэрийн аргаар бэлдэж цутгасан бетон, богд-ар шиг цутгасан бетон 2 электро, нийтийн дуу шиг сонсогдоно.
Хэрвээ тоосго болон бусад янз бүрийн материалаар өрсөн бол бас нэг өөр сонсогдоно.
Хэрвээ өрөхдөө нэг хэлбэрээр бус олон хэлбэрээ өрсөн бол бас нэг өөр сонсогдоно.

Та нар вокзал дээр ажилчид нь нэг том алх барьчиад л воганы дугуйг цохиод явдагийг харсан биздээ?
Тэр чинь дуугаар нь асуудал гарсан эсэхийг шалгаж байгаан.
Яг л тэрэнтэй адил.
Lantuugaar nudej bolohuu ?

_________________
Зандан штээ яадийн яадийн


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.23.09 1:39 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.20.09 12:30 am
Бичлэгүүд: 7
shineer bair avah gej bgaa humuust gej helehed eko- giin bairiig hezeech bitgii zahialaarai. :??:
zahialgaa avchihaad bagaar bodhod 2 jiliin daraa ashiglaltad oruuldag orson hoino ulsiin komiss ni huleej avahgui odoo jil bolj bna. avaagui ch yumuu huleelgej uguugui ch yumuu buu med.
barilgiinh ni chanar bol ugaasaa heleh ch shaardlagagui.
er ni shine bair zahialah gej bgaa humuus sain sudalj baij avahgui bol une hyamdiig ni harval iluu ih shataj medeh yum shuu! :rip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.09 12:31 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.04.07 8:16 am
Бичлэгүүд: 30
Ишлэл:
Tok-nii tuhai yum asuuchih uu? Ger luu orj bgaa tokiig oroh zamd ni 110 bolgoj tohiruulah bolomj baidag uu? Yadaj ali 1 uruug ni dan 110-iin toktoi bolgoj? :mrgreen:
220 ийг 110 болгох арга нь трансформатор тавих. Тиймэрхүү зүйлсийг нэг өрөөндөө тавьчихаад тэндээсээ уртасгагчаар утас татах л арга байна. Хананд тэр 110 гүйх утсаа нь ил монтажаар юм уу, далд ч хийж болох л байх даа. Гэхдээ хэзээ нэг цагт андуураад юмаа шатаах магадлал өндөр.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.09 4:40 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.26.05 1:24 pm
Бичлэгүүд: 3
Номингийн Өнөр хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл байвал хуваалцана уу .
Дэмий бол учир нь юунд вэ ? Тайлбарлаж өгнө үү ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.09 4:59 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Цахилгааны болон цэвэр бохир усны хоолойнуудыг нь сайн харж байх хэрэгтэй.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.02.09 10:48 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
Номингийн Өнөр хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл байвал хуваалцана уу .
Дэмий бол учир нь юунд вэ ? Тайлбарлаж өгнө үү ?
Модон тулгуур ашигласан, тоосго ашигласан, тоосго болон хөнгөн бетоныг хольж барьсан гээд өчнөөн но-той асуудал байгаа. За тэгээд хүний амь үрэгдэн байж баригдсан барилга найдвартай байж чадах уу? сайн л бодоорой доо.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.07.09 1:26 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.12.06 5:38 pm
Бичлэгүүд: 1254
Байршил: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Яг одоо хамгийн гайгүй сайн гэсэн байр хаанахынх вэ? Метр кв-аар үнээ тогтоочихсон байдаг.. тэгснээ ихэнх нь ашиггүй талбай байдаг. энэ талаар? бас үнэ ханшны талаар хамрьцуулсан мэдээлэл өгөөч..

Ер нь загварын байшингууд нь худлаа юу?

_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.09.09 10:17 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Одоо байр аваад дэмий гэж зөвлөе.
2-3н жилийн дараа ав.
Загварын байрууд бол ёстой худлаа шүү.

Гол нь тухайн байр барьсан газар нь ямар вэ? гэдгээс л хамаарна. Мөнх цэвдэгтэй, намагтай эсвэл өндөр хүчдэлийн шугамтай байвал тэгээл дэмий шд.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.10 4:37 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Хэрвээ та 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс хойш АНХ УДААГАА хувьдаа амьдрах орон сууцны барилга худалдан авсан, эсвэл барьсан (мэдээж та одоо анх удаа орон сууц авах гэж байгаа бол энэ хөнгөлөлтөнд хамрагдана) бол МУ-ын иргэн Татвар төлөгч та орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийнхөө 10 хувьтай тэнцэх хөнгөлөлтийг эдлэх юм байна.
Дээд тал нь 30.0 сая төгрөгөнд хөнгөлөлт эдэлнэ.
Жишээ нь: та байр авахдаа өөрөөсөө 29.0 сая төгрөг гаргасан бол доорх журамд заасан баримтуудаа бүрдүүлээд төлсөн дүнгийн 10% болох 2.9 сая төгрөгийг буцаан авах боломжтой гэж ойлгоход болно.
Доор жишээтэй дэлгэрэнгүй тайлбар байгаа. Гэхдээ жишээ нь жаахан ойлгомж муутай бодьт байдал дээр үүнээс арай өөрөөр яриад байна лэ.

Ишлэл:
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т " хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасан. Дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд татвар төлөгч хувь хүн, татварын улсын байцаагч нарт нэг ойлголт өгөхөд аргачлалын гол зорилго оршино.
Дээрхи албан татварын чөлөөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдлэнэ. Татвар төлөгч нь дараах орлогод албан татвар төлнө. Үүнд:

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлогоос, үйл ажиллагааны орлогоос. хөрөнгө борлуулсны орлогоос /үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас/, шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлогоос, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогоос, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугаалааны орлогоос, хуулийн 15 дугаар зүйлд заасан шууд бус орлогоос, түрээсийн орлогоос, эрхийн шимтгэлийн орлогоос, ногдол ашгийн орлогоос, хүүгийн орлогоос.

Нэг. Хувь хүн өөрийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.

Иргэн Ж 1м.кв нь 450$ -ийн үнэтэй 80 м.кв талбай бүхий орон сууцыг амьдран суух зориулалтаар А компаниас 2007 оны 5 сард худалдаж авсан байна. Монгол банкнаас зарласан тухайн үеийн валютын ханш 1130 төгрөг байсан гэвэл байрны үнэ 40680.0 /36000$ х 1130₮/ мянган төгрөг болно.

Иргэн Ж нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан 36000 $ -ын байрны албан татварын чөлөөлөлтийн тооцоог амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ.

Иргэн Ж нь орон сууц худалдан авсан хөрөнгөө албан татвараас чөлөөлүүлэхээр 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор орон нутгийн татварын албанд хандахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
Иргэн Ж нь Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу 36000 $ -ын орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.
Иргэн Ж Орон сууц худалдан авахаар А компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлэгээр/
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс орон нутгийн төсөвт төлсөн албан татварын санхүүгийн баримт
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
Аймаг, дүүргийн татварын алба иргэн "Ж"-тэй албан татварын чөлөөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.

Иргэн Ж-гийн жилийн орлого 3600,0 мян.төг /300.0х 12 сар/
Улсад төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 360.0 мян.төг
Иргэн Ж-гийн татвар ногдох орлого 3240.0 /3600.0-360.0/
Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 30000.0 мян.төг
Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (26760.0) мян.төг
2007 онд төлбөл зохих татварын дүн х
2007 онд төлсөн татварын дүн 324.0 мян. төг
2007 оны албан татварын +илүү, - дутуу + 324.0 мян.төг
2008 онд буцаан олгосон татварын дүн 324.0 мян. төг
2008 оны татварт суутган тооцсон татвар х
Аймаг, дүүргийн татварын алба иргэн Ж -тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2009 онд дараах зарчмаар хийнэ.

1. Иргэн Ж-гийн 2008 оны жилийн орлого 5400.0 мян.төг /450.0 х 12 сар/

2. Эрүүл мэндийн болон НДШ 540.0 мян.төг

3. Татвар ногдох орлого 4860.0 мян. төг /5400.0 - 540.0/

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 26760.0 мян.төг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (21900.0) мян.төг

6. 2008 онд төлсөн татварын дүн 486.0 мян.төг

7. 2008 оны албан татварын +илүү, -дутуу +486.0 мян.төг

8. 2009 онд буцаан олгосон татварын дүн 486.0 мян.төг

9. 2009 онд суутган тооцсон татвар х

10. Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/ 810.0 мян. төг

Аймаг, дүүргийн татварын алба иргэн Ж -тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2010 онд дараах зарчмаар хийнэ.

1. Иргэн Ж-гийн 2009 оны жилийн орлого 6000.0 мян.төг /500.0 х 12 сар/

2. Эрүүл мэндийн болон НДШ 600.0 мян. төг

3. Татвар ногдох орлого 5400.0 мян. төг

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 21900.0 мян.төг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (16500.0) мян. төг

6. 2009 онд төлсөн татварын дүн 540.0 мян. төг

7. 2009 оны албан татварын +илүү, -дутуу +540.0 мян.төг

8. 2010 онд буцаан олгосон татварын дүн 540.0 мян. төг

9.2010 онд суутган тооцсон татвар х

10. Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/ 1350.0 мян.төг

Иргэн Ж гийн сарын цалин 2010, 2011, 2012, 2013 онуудад 500.0 мянган төгрөг хэвээр байсан мөн ЭМ болон НДШ төлөх хувь хэмжээ хэвээр мөрдөгдөж байсан гэж үзвэл :

2011 онд буцаан олгосон татвар өссөн дүнгээр 1890.0 мянган төгрөг,

2012 онд ----------------------------------------------- 2430.0 мянган төгрөг,

2013 онд ----------------------------------------------- 2970.0 мянган төгрөг,

болж 2014 онд татвар алба дараах байдлаар тооцоо хийж Ж-гийн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх албан татварын тооцоо дуусгавар болно:

1. Иргэн Ж-гийн 2013 оны жилийн орлого 6000.0 /500.0 х 12 сар/

2. ЭМ болон НД-д төлсөн шимтгэл 600.0 мян. төг

3. Татвар ногдох орлого 5400.0 мян.төг

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 300.0 мян.төг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО 5100.0 мян.төг

6. Төлбөл зохих татвар 510.0 мян. төг

7. 2013 онд төлсөн татварын дүн 540.0 мян.төг

8. Албан татварын /+илүү/ , /-дутуу/ +30.0 мян.төг

9. 2014 онд суутган тооцсон татвар х

10. Буцаан огосон албан татвар /өссөн дүнгээр/ 3000.0 мян. төг

Хоёр Хувь хүн банкны зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.

Хувь хүний банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар худалдаж авсан орон сууцны төлбөрийг албан татвар ногдох орлгоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог дээрхи жишээтэй нэгэн адилаар тооцно.

Татвар төлөгч хувь хүн нь албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
Орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан тухай банктай хийсэн зээлийн гэрээ
Орон сууц худалдан авахаар Х компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлэгээр/
Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс албан татвар суутгуулан төлсөн санхүүгийн баримт
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
Жич: Хувь хүн нь өөрийн хөрөнгөөр болон банкны зээлийн хөрөнгөөр хувь хүн, хуулийн этгээдээс /орон сууцны барилга барих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс бусад/ амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан бол ХХОАТ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасны дагуу орон сууцаа худалдаж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан 2 хувийн албан татварыг төлүүлэх буюу орон сууцныхаа төлбөрийг төлөхдөө суутган авч орон нутгийн төсөвт төлнө.

Орон нутгийн татварын алба уг иргэнтэй албан татварын тооцоо хийж чөлөөлөлтийг эдлүүлэхдээ дээрхи баримтыг үндэслэн албан татвараас чөлөөлөгдөх орлогын дүнг тооцож гаргана. Жишээ нь :

Иргэн А иргэн Б -гээс 20.0 сая төгрөгийн байрыг нь худалдан авсан гэж мэдүүлсэн бол иргэн Б-гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татварт 400.0 мянган төгрөг төлсөн албан татварын санхүүгийн баримт байж байж 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэх эрхтэй болно. Харин иргэн Б нь 150.0 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн бол 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэхгүй харин 7500.0 мянган төгрөгийн чөлөөлөлтийг татварын алба иргэн А-д эдлүүлнэ.

Гурав. Хувь хүн өөрийн хөрөнгө болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх. /Зуслангийн зориулалтаар барьсан барилга дээрхи заалтад хамаарахгүй/

Хувь хүний өөрийн хөрөнгөөр болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлгоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог эхний жишээтэй нэгэн адилаар тооцно.

Татвар төлөгч хувь хүн албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Тухайн барилга нь амьдран суух зориулалтаар баригдсан таны өөрийн хөрөнгө мөн болохыг нотлох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
Хөрөнгийн үнэлгээний газраар уг барилгыг үнэлүүлсэн үнэлгээний материал
Орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгийн санхүүгийн баримт
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу тухайн барилгад зарцуулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан чөлөөлөлтийг иргэдэд эдлүүлэхдээ татварын алба дараах зарчмыг баримтлана. Үүнд:

ХХОАТ-ын хуулийн 9.1.3 -т " албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно" гэсэн заалтыг заавал мөрдлөг болгон ажиллах;
ХХОАТ-ийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т " ....амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авах....." гэсэн заалтын анх удаа гэдгийг орон сууцны чөлөөлөлт эдлэж буй хувь хүний амьдран суухаар худалдан авсан орон сууц нь 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс хойш авсан байхыг ойлгоно.
Орон сууцны барилга барих үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий барилгын компаниас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүнээс орон сууцны барилга худалдан авсан хувь хүнд чөлөөлөлтийг эдлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогоос төлсөн 2 хувийн албан татварын санхүүгийн төлбөрийн баримтыг шалган төлсөн албан татвартай уялдуулан татвар ногдох орлогоос чөлөөлөх орлогын дүнг тооцож байх;
Код:
http://egov.mn/Web.aspx?Page=House%20taxation
[/color]

_________________
http://jungle.mn/


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 144 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 6 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр