Бурхантай харилцах харилцаагаа vргэлжлvvлэх
Бид єєрсдийгєє яаж харж, яаж боддогоос илvvгээр биднийг харж vнэлэн, биднийг байгаагаар нь хvлээн авч хайрладаг хэн нэгэнтэй чимээгvйхэн уулзах газрыг бид олж чаддаг бол ямар байх вэ?
Хэрэв тэр нэгэн бидний уйтгар гуниг, гэмийн буруутгал, сэтгэлийн шаналгаа, найдваргvй, хэцvv байдлыг намжаан тайвшруулж чадвал бас ямар вэ?
Хэрэв ийм газар, ийм хvн олдвол бидний дайсан аль болох энэ газраас биднийг холдуулахыг ятган оролдох болно. Харин ийм Хvн, мєн ийм газар биднийг хvлээж байдгийг зохиолч Деннис Фишер бидэнд дараахи хуудсуудад харуулах болно. Тэгвэл одоо Тvvн рvv хvрэх бодит арга замыг олох л бидэнд vлдлээ. Бидний амьдралын ямар ч єдрvvдэд Тvvнтэй хамт алхахыг бид сурч байх явцад амар тайвны Бурхан таныг баяр хєєрєєр дvvргэх болтугай.
Мартин Р. Дэ Хаан II
Амьдралын шаардлагуудад дарамтлагдан бухимдах
Дараагийн долоо хоногт орон тооны цомхотгол явагдана гэдгийг сонсоод дунд эргэм насны гvйцэтгэх ажилтан долоо хоногийн хуваариа нэлээд сандрангуй зохицуулах гэж оролддог.
Залуухан ээж, тэнтэр тунтар алхан дєнгєж хєлд орж буй ихэр хvvхдvvдээ асрах, мєн єєртєє цаг зав гаргах талдээр нэг хэсэгтээ бухимддаг.
Сургуулиа дєнгєж тєгсєєд албанд татагдсан шинэхэн цэрэг бэлтгэл сургуулилтан дээрээ сандран бас дотроо тэмцэлддэг.
Эдгээр дvр зургууд нь Бурхантай хамт алхахыг хvсдэг ч бvхэл єдрийн турш завгvй байдаг хvмvvсийн жишээ юм. Дээрх гурван жишээ нь библи уншиж, залбирч, Бурхантай хамт цаг єнгєрєєхєд саад болон хvндрэл учруулдаг нєхцєл байдлуудаараа адилхан юм. Бид амьдралын хэрэгцээ шаардлагуудаар дарамтлагадан бухимдах vед аливааг сvнслэгээр харж шийдвэрлэх нь нэн тэргvvний чухал зvйл болдог.
Бурхантай хувьчлан єнгєрєєх цагаа vл тоон орхигдуулснаас болж бидний ихэнх нь буруутгалыг мэдэрч байдаг. Цаг завгvй амьдралын шахалт дарамтын vед бид дотоод сvнслэг амьдралаа орхигдуулж, хялбархан уналтанд ордог.
Бурхантай нєхєрлєх нь бидний цаг тєлєвлєлтийн сахилга батаас илvvгээр зvрх сэтгэлийн харилцаа юм.
Хэрэв долоо хоногийн турш Бурхантай уулзаж єнгєрєєсєн цагаараа л бид єєрсдийн сvнслэг байдлаа хэмжиж байгаа бол бид гол утга учраа алдаж байна гэсэн vг. Бурхантай нєхєрлєхєд бидний гаргасан цагийн хуваариас илvv зvрх сэтгэлийн харилцаа чухал юм.
Эрэгтэй, эмэгтэй хvнийг бvтээснийхээ дараа нэгэн сайхан єдєр Бурхан цэцэрлэг дотор алхаж буй харагдав/Эхлэл3:8/. Бvх ертєнцийн Хаан хаалттай хаалганы цаана Єєрийгєє далдлан нуугаагvй бєгєєд тэнгэр элчvvдээрээ Єєрийн бvтээлvvдийг тусгаарлаагvй юм. Харин ч оронд нь Тэр Єєрєє Адам, Эва хоёрыг сvнслэг нєхєрлєлд урихаар хайж явсан билээ.
Бурхантай эрvvл, байнгын хувьчилсан цаг єнгєрєєх нь бидэнтэй хамт алхах гэсэн Тvvний хvсэлд хариулт єгч байгаа чухал арга зам юм. Хайрлаж дурласан хосууд хамтдаа цагийг єнгєрєєхдєє ямар нэг албан шахалтаар хйидэггvй. Хоёулаа хамтдаа цаг єнгєрєєж амьдралыг мэдэрч ойлгох гэсэн гvн их хvсэлтэй байдаг. Амьдралын янз бvрийн шалтгаануудаас болж тусдаа байх vедээ хосууд бие биетэйгээ дахин харилцах боломжуудыг эрж хайдаг.
Бурхантай хамт єнгєрєєх цаг гэдэг бол яг vvнтэй адил юм. Бид Бурханы оршихуйг мэдэрч, Тvvний удирдамж болон тайвшралыг авахын тулд Тvvнтэй цаг єнгєрєєхийг хvсдэг. Бурхантай цагийг єнгєрєєж байхдаа бид “Эзэний алдрыг толинд харахтай адил Тvvнтэй ижил дvрээр бид єєрчлєгдєж байдаг. /2 Коринт 3:18/
“Тэр биднийг эхэлж хайрласан учраас бид Тvvнийг хайрладаг.”
Бурхантай єнгєрєєх цагийг гаргаснаар бид єєрчлєгдєх болно.
Энэ товхимол Бурхантай хэрхэн дахин холбогдох вэ гэдгийг товчхон харуулж, таныг бvтээсэн нэгнийг хайж, Тvvнтэй харилцахад туслах бєгєєд Тvvний хvчийг єєртєє авчирч сvнслэг єсєлтєєр амдрахад тань урам зоригийг єгєхийн тулд бичигдсэн бєлгєє. Тэр бидний тєлєє хийсэн зvйлсийн улмаас бид Бурхантай харилцаагаа vргэлжлvvлэх боломжтой болсон юм.
Үргэлжлэл бий...
Бурхантай нөхөрлөх харилцаагаа үргэлжлүүлэх номноос