Ишлэл:
Ene ali deer Asuultiin Freedom (Achbold) gishuunii bichij baisan zuil. Zugeer sonirholtoy baih bolov uu geed end tavilaa.
Суурь боловсролынхоо системийг засварлах нь
Юу нь болохоо байчихав даа? Монголын боловсролын системийн бэрхшээлvvд
Цєєн хэдэн сурагчдыг эс тооцвол хvvхдvvдийн маань олж авсан эрдэм мэдлэг, сурлага vнэхээр муу байна. Шалгалтан дээр хуулдаг болохоор сурагчдийн жинхэнэ эрдэм мэдлэгийг шалгахад хэцvv. Харин олон сургуулиуд шагналын тєлєє єрсєлддєг (тиймээс бараг хуулдаггvй) Хан-Уул дvvргийн математик, монгол хэлний буухиа шалгалтан дээр ихэнх сурагчид унасан. Сурагчдын сурлага муу байгааг та энэ мэт олон жишээ хэлvvлэхгvйгээр мэдэж байгаа.
Ихэнх сурагчид дvн гаргах, асуугдах vед хичээлээ цээжилчихээд л дараа нь мартчихдаг. Ємнє нь vзсэн хичээлvvдээ мэддэг нь цєєхєн. (Математикийн хичээлийг эс тооцвол.) Хvvхдийн хамгийн их юм сурдаг энэ алтан цаг vе, энэ алтан 10 жилийг ингэж vрж, сурагчдынхаа ирээдvйг баллаж болохгvй.
Монгол улсын боловсролын системийн гол зорилго бол ард иргэдээ боловсролтой, чєлєєт нийгмийн хариуцлагатай иргэд болгох. Олгож буй боловсрол нь чанартай, хаана ч vнэлэгддэг байх хэрэгтэй. Тэгж байж л Монгол улс дэлхийн бусад орнуудтай мєр зэрэгцэн хєгжиж чадна.
Энд хэн буруутай вэ?
Vзvvлэлт хангалтгvй байна гэдэг нь биднийг нэг л дvгнэлтэнд хvргэж байна. Бvхэл бvтэн Монгол улсын боловсролын систем маань алдаатай байна. Энэ систем Монголын ард тvмний ємнє буруутай. Энэ систем бидний ємнєх болон єнєє vеийнхнийг архи уудаг, тамхи татдаг, зодоон цохион хийдэг, хариуцлагагvй, харьцангуй эрдэм мэдлэггvй болгосон. Би л лав миний хойч vеийн дvv нар, vр хvvхдvvд энэ хоцрогдсон системээс болж ийм хvмvvс болж єсєхийг хараад сууж байж чадахгvй.
Систем буруугvй гэвэл хэн буруутай вэ? Эцэг эхчvvд, сурагчид уу? Зарим хvvхдvvд эрдэм мэдлэгтэй болж, амжилтанд хvрч болоод л байна. Тэгэхлээр тэр юу ч сурдаггvй сурагчдын л буруу байх. Эсвэл тэр хvмvvжил олгодоггvй эцэг эх буруутай. Гэтэл (1) Tэр хариуцлага сул эцэг эхчvvд єєрсдєє энэ системийн vр дvн. (2) Бид бvх ард тvмнээ хариуцлагатай, эрдэмтэй сайн хvмvvс болгох зорилготой мєртлєнгєєсєє ийм алдаатай систем хэрэгжvvлчихээд, энэ системээс арай гэж гарч ирсэн хэдэн сурагчдын нэрээр бусдыг нь буруутгаж болохгvй. (3) Суръя гэсэн ямар ч сонирхол алга. Эцсийн эцэст физик сонирходоггvй хvнд оптик заах ямар хэрэгтэй билээ? Vнэнийг хэлэхэд эцэг эхчvvд, сурагчдад амжилтанд хvрэх боломж бага байна. Vгvй ээ, систем буруутай.
Багш нар уу? Магадгvй ихэнх багш нар муу багш нар байж болно. Гэтэл (1) Багш нар бас л энэ системийн vр дvн. (2) Багш нарт єєрийнхєє заая гэснийг заах эрх чєлєє алга. (Энэ бол хамгийн гол шалтгаан нь.) (3) Сайн багш байсан ч сурагчид нь хичээл дээрээ vймvvлээд багш хvн заримдаа багш биш харин шоронгийн хуяг цагдаагийн ажил шиг ажил хийх шаардлага гарч байна. Vнэнийг хэлэхэд багш нарт ажлаа жинхэнэ ёсоор нь хийх боломж бага байна. Vгvй ээ, систем буруутай.
Монголын ард тvмэн бол авъяас билэгтэй, саруул ухаантай ард тvмэн. Энэ их авъяас билэг, саруул ухааныг амжилт болгон хувиргаж чаддаггvй энэ системийг єєрчлєх, шинэчилэх цаг болсон.
Системийн буруу юунаас vvдэлтэй вэ?
Систем маань нийт ард тvмний хvсэл эрмэлзэллийг хангахад биш харин энэ системийг удирдан явуулдаг хvмvvсийн хvсэл эрмэлзэллийг хангахад vйлчилж байна. Монголын сурагчдад, эцэг эхчvvдэд сонголт алга. Чєлєєт сонголт боловсролд алга. Чєлєєт сонголт байхгvй болохоор л сургалт чанаргvй байна.
Боловсрол бол зах зээл. Энд зах зээлийн бvх хуулиуд хэрэгжиж байдаг. Сургуулиуд болон багш нар бол vйлчлэгчид нь, багш нарын сурагчиддаа олгодог эрдэм мэдлэг, хvмvvжил бол бvтээгдхvvн нь, харин эцэг эхчvvд, сурагчид бол vйлчлvvлэгчид нь юм. Монголын боловсролын зах зээлд сонголт байхгvйгээс болж єрсєлдєєн алга. Чанар єрсєлдєєнийг дагана гэдэг бол зах зээлийн хууль. Тєр єнєєдєр ард тvмний боловсролд монопол тогтоож, ард иргэдийн маань авьяас билэг, саруул ухааныг хязгаарлаж байна.
Єнєєдрийн Монголын боловсролын систем бол социалист загвартай систем. Бид 80-аад оны сvvлээр социализм буруу гэдгийг ойлгосон. Тэгээд бид идэх хоол, ємсєх хувцасны гэх мэт амьдралын бусад хэрэгцээнийхээ зах зээлийг шинэчилж чадсан мєртлєнгєєсєє боловсролынхоо зах зээлийг л шинэчилж чадаагvй.
Тиймээс єнєєдєр бид энэ социалист загвартай боловсролын системээ халж, чєлєєт боловсролын системийг байгуулах хэрэгтэй, ёстой, шаардлагатай. Заавал! Эс бєгєєс манай улс хєгжихгvй. Яагаад гэдгийг тайлбарлая.
Чєлєєт боловсрол гэж юу вэ?
Єнєєдєр 10-н жилийн сургалтыг ард тvмний татварт тєлсєн мєнгєєр санхvvжvvлж, удирдан явуулдаг. Тиймээс ч 10-н жилийн боловсрол vнэгvй биш vнэтэй юм. Эцэг эхчvvд хvvхдvvдийнхээ сургалтын тєлбєрийг шууд биш ч татвараар тєлдєг. Ер нь vнэгvй юм гэж байдаггvй.
Эцэг эхчvvд хvvхдийнхээ сурдаг улсын сургуулийг чанаргvй гэж vзээд хvvхдээ єєр сургуульд явуулна гэвэл сургалтын тєлбєрийг нь дахиад тєлєх хэрэг гарна. Эцэг эхчvvд татвар тєлж нийтийн боловсролын системийг санхvvжvvлнэ, хvvхдийнхээ сурдаг хувийн сургуулийг шууд тєлбєрєєр санхvvжvvлнэ. Нийлээд сургалтын тєлбєрийг хоёр удаа хийж байна гэсэн vг. Мєнгєгvй хvмvvст хvvхдээ улсын сургуульд явуулахаас єєр ямар ч сонголт алга. Зєвхєн баячуудад л энэ сонголт байна. Чанартай боловсрол зєвхєн цєєн хэдэн баячуудад биш харин нийт ард тvмэнд хvртээлтэй байх ёстой. (Би баячуудыг юмуу ядуучуудыг буруутгаагvй, системийг буруутгаж байна.)
Єнєєдрийн системээр улсын сургуулиуд ард тvмэнд таалагдах, таалагдахгvй байх ердєєсєє хамаагvй. Сургуулиуд чанартай ч, чанаргvй ч санхvvжиж л байдаг. Чанаргvй сургуулиудыг санхvvжvvлж буй Монголын ард тvмний боловсролдоо зарж байгаа хєрєнгє мєнгє, энэ сургуулиудын багш сурагчдын гаргаж буй хичээл зvтгэл хий хоосон vрэгдэж байна.
Эдийн засгийн хуулиар бол зєвхєн чєлєєт зах зээл (free market) л Монголын багш сурагчдын хичээл зvтгэл, ард тvмний боловсролдоо зарж буй хєрєнгийг жинхэнэ оюуны баялаг болгож, мєн сурагчдыг Монголд хэрэгтэй боловсон хvчин, ардчилсан чєлєєт нийгэмд амьдрах чадвартай, хариуцлагатай иргэд болгож чадна. Учир нь боловсрол бол зах зээл бєгєєд, зах зээлийн бvх хуулиуд энд хэрэгжиж байдаг гэж би дээр хэлсэн. Чєлєєт боловсрол (school choice) гэдэг нь боловсролын зах зээл чєлєєтэй байж, эцэг эх, сурагч, багш нар сонголтыг хийж, шийдвэрийг гаргана гэсэн vг.
Чєлєєт зах зээлийг шаргуу хєдєлмєр (hard work), бvтээлч зан чанар (creativity), санаачлага (innovation) дагадаг. Чєлєєт зах зээлийг нэвтрvvлсэн газар болгон хєгждєгийн шалтгаан энэ билээ.
Шинэ санаачлага, шаргуу хєдєлмєр бол бизнесменvvдийн хувьд орлого, шан харамж нэмэгдэнэ гэсэн vг. Харин шинэ санаачлага, шаргуу хєдєлмєр нь єнєєдрийн боловсролын системийг удирдан явуулж буй хvмvvсийн хувьд нэмэгдэл ажил болохоос тэдний цалин, шан харамжыг нэмдэггvй. Чєлєєт зах зээлгvй бол юу ч хийсэн, яаж ч хийсэн шан харамж нь єєрчлєгдєхгvй болохоор багш нарт, хичээлийн эрхлэгчдэд шаргуу хєдєлмєрлєх, шинэ санаа гаргах шалтаг бага байдаг (no incentive).
Чєлєєт зах зээлгvй болохоор єнєєдєр бараг бvх сургуулиуд хоорондоо адилхан байдаг. Заадаг хичээл нь, заадаг арга нь, ер нь бvгд тєсєєтэй. Чєлєєт боловсролын системтэй болсноор энэ байдал арилж, шинэ шинэ сонголтууд бий болдог. Та коммузмын vед хуучин СССР - ийн дэлгvvрийн лангууг тэр vеийн Америкийн дэлгvvрийн лангуутай харьцуулбал миний юу яриад байгааг ойлгоно. Шеколадыг л авч vзэхэд тэр vеийн Америкийн жирийн нэг хvнсний дэлгvvрээс M&M’s, Snickers, Mars, Twix, Kit Kat, Milky Way, Reese’s, Nestle, Hershey’s, самартай самаргvй, сvvтэй сvvгvй, peanut butter-тай butter-гvй, том жижиг гээд олон тєрєл нь vнэтэй vнэгvй, чанартай чанаргvйгээрээ олдоно. Таны мэргэн сонголт л мэдэж гэсэн vг. СССР - ийн дэлгvvрт ийм олон нэр тєрєл, чанар олдохгvй. Энэ ялгаа яаж гарч ирсэн бэ? Америк зах зээлээ чєлєєтэй байлгасан, СССР харин социализмыг хэрэгжvvлсэн.
Ер нь чєлєєт зах зээлийн хуулиар ажилладаг салбарууд (жишээ нь техник технологи, бараа бvтээгдхvvний зах зээл) социалист загвартай салбаруудаас (сургууль, эмнэлэг) илvv хєгжсєн байдаг бєгєєд байнга хєгжиж байдаг.
За тэгвэл чєлєєт боловсролын системийг яаж байгуулах вэ? Олон арга байдгаас талончлох арга (voucher plan) нь хамгийн боломжийн гэж судлаачид, эдийн засагчид, нийгэм судлаачид vзэж байна.
Талончлогдсон систем (Vouchers) гэж юу вэ?
Талончлогдсон системд ард тvмний боловсролд зарах хєрєнгє улсын сургуулиудыг шууд санхvvжvvлэх биш харин эцэг эхчvvд, сурагчдын сонгосон сургуулиудад талон хэлбэрээр очно. Сурагч болгон тодорхой хэмжээний тєлбєрийн талон авна. Энэ талон нь зєвшєєрєгдсєн сургуулиуд дээр л хvчинтэй байх бєгєєд эцэг эхчvvд, сурагчид улсын, хувийн, ер нь зєвшєєрєгдсєн л бол дуртай сургуулиа сонгож болно.
Маш энгийн талончлогдсон систем яаж ажиллахыг тайлбарлая. Монгол улс (ард тvмэн) 9-р ангийнхандаа боловсрол олгох гэж сар болгон 100,000,000 тєгрєг зардаг ба 5000 ширхэг 9-р ангийнхан байдаг гэе л дээ. Тэгвэл улсын сургуульд сурахгvй гэсэн сурагчид тэр сургуулийг санхvvжvvлэх байсан тєсвийн мєнгєнєєс ойролцоогоор 100,000,000 : 5,000 = 20,000 тєгрєгтэй тэнцэх талон сар болгон авч байх нь байна. (Гэхдээ жинхэнэ амьдрал дээр яг ингэж бодож гаргахгvй.) Тэр талоноо ашиглаад одоо дуртай сургуульдаа (улсын ч бай, хувийн ч бай хамаагvй) сурч болно. Хэрвээ сурахыг хvссэн сургуулийн тєлбєр талоноос нь vнэтэй бол эцэг эх нь мєнгє нэмэх хэрэгтэй болно.
Талончлох тєлєвлєгєєг анх 1955 онд Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридман санал болгосон. Сvvлийн 50 жилд энэ санааг нь онолын хувьд эдийн засагчид, нийгэм судлаачид судалж, зарим ард тvмэн амьдрал дээр хэрэгжvvлж vзсэн байна. Онолын хувьд талончлох систем нь боловсрол дахь єнєєгийн социалист дэглэмийг халах цорын ганц арга гэж Joseph L. Bast, David Harmer зэрэг олон нэрт эдийн засагчид, судлаачид vзэж байна.
Талончлох систем боловсролыг харьцангуй чєлєєтєй болгох боловч бидний эцсийн зорилго биш юм. Энэ систем нь биднийг жинхэнэ чєлєєт боловсрол, эрдэм мэдлэгийн эрх чєлєєнд хvргэх шилжилтийн систем билээ.
Энэ системийн талаар дєнгєж цухас дурьдахад л энэ. Талончлох системд миний дурьдаад єнгєрснєєс илvv зvйл байдаг (бид тэднийг судлах хэрэгтэй) ба Монголынхоо нєхцєл байдалд тохирсон талончлох тєлєвлєгєєг боловсруулж хэрэгжvvлэх нь чухал.
Талончлогдсон системийг хэрэгжvvлбэл юу болох вэ?
Практик дээр батлагдсан онолоор бол талончлогдсон систем нь єрсєлдєєнийг сургуулиудын дунд бий болгодог байна. Ємнє нь улсын сургуулиуд сайн ч байсан, муу ч байсан ард тvмний мєнгєєр санхvvждэг байсан бол талончлогдсон системд зєвхєн амжилт гаргасан сургуулиуд л бизнест vлдэнэ. Учир нь сурагчид таалагдахгvй байгаа сургуулиа орхиод єєрийнхєє хvссэн сургуульдаа талоноо аваад очих эрхтэй болох юм.
Vр дvнд нь зарим чанаргvй улсын сургуулиуд дампуурч, байраа єєр хувийн сургалтуудад тvрээслvvлж мєнгє олохоос єєр замгvй болно. Мэдээж єрсєлдєх чадвартай манай улсын чанартай сургуулиуд vлдэнэ. Дампуурсан сургуулиудын зайг нєхєх гэж шинэ, чадварлаг хувийн сургуулиуд байгуулагдана. Чанаргvй сургалтыг чанартай сургалт орлож эхлэнэ гэсэн vг. Єєрєєр хэлбэл сургалт сайжирна. (Энэ бvхэн нь зvгээр л зах зээлийн хуулиуд.)
Мэдээж єрсєлдєєнд ялж, бизнест vлдэхийн тулд сургуулиуд бvх талаар сайжрахын оролдох нь ойлгомжтой. Тэд мєнгийг хамаагvй vрэхгvй. Багш нар ч хичээлээ сайн заахгvй бол ажлаасаа халагдах аюулд орох тул чармайдаг болно. (Єнєєгийн улсын сургуулиуд орлогоороо цалинждаггvй болохоор багш нарыгаа тэр болгон халаад байхгvй.)
Багш нар ч єєрийнхєєрєє хичээлээ заадаг болно. Бусдын хэлснээр биш харин єєрийнхєє санаачлага, итгэл найдвараар багш ямар ном сурах бичиг, ямар хичээлvvд, ямар заах арга барил сурагчдад нь сайн болохийг шийддэг болно. Энэ бvх оролдлогын vр дvнд сургалт дахиад л сайжирна. (Энэ бvгд бас л зах зээлийн хуулиуд.)
Талончлогдсон системийг хэрэгжvvлснээр хvvхдvvдийн сурах сонирхол их бага хэмжээгээр нэмэгдэдгийг судалгаа харуулсан байна. Учир нь (1) Хvvхдvvд мєнгє (талон ч бай) тєлж сурч байгаа болохоор хичээлийн цагийг илvv vр бvтээлтэй єнгєрєєхийг хичээж эхэлдэг. (2) Сургуулиа сонгодог болвол ямагт хvvхдийнхээ сайн сайханы тєлєє санаа зовж байдаг эцэг эхчvvдийн vvрэг роль, идэвх сайжирна. Эцэг эхчvvд илvv анхаарал тавьж эхэлнэ гэдэг бол сурлага сайжирна гэсэн vг.
Талончлогдсон системийн бас нэг эерэг vр дагавар бол хувийн сургууль байгуулах нь илvv ашигтай болсноор тодорхой сургалтаар дагнадаг олон хувийн сургуулиуд гарч ирэх магадлал єндєр юм. Жишээ нь физикийн дунд сургууль, гитарын дунд сургууль г.м. дагнасан сургуулиуд байгуулагдаж эхэлнэ. Ємнє нь манай сургуулиуд СССР-ын лангуун дээрх бараа шиг байдаг байсан бол одоо Америкийнх шиг болно л гэсэн vг.
_________________
Таны гарын vсэг хэт мяа байна